Амар байцгаана уу? Боловсрох ухааны тухай та бүгдийн бичсэнгүүдийг БуурЭлд уншиж танилцууллаа. Хариулт: Монголчууд гучин таван эрдмээр боловсорч байсан бөгөөд үүнийгээ Боловсрох ухаан хэмээнэ. За тэгээд Гучин Таван Эрдэм гэж юу байсныг Алтан судраас уншцгаан боловсрох ухаан мөн үү биш үү, Орчин цагийн боловсрох ухаанаас дээр үү доор байна уу гэх мэтээр бодоцгооно бизээ.
БуурЭл хэмээн бичиглэх болсон учиг нь Буур Ал биш Буур Эл гэсэн үг байсантай холбоотой. Одооноос бид мэдсэн бүхнээ хэрэгжүүлээд явах цаг болжээ. ӨвГҮН, ЭмГҮН нарыг БуурЭЛ хэмээнэ. Буур хэмээх нь угтаа Буурь бөгөөд үлдсэн мөр, байсан газрыг Буурь хэмээдэг шүү дээ. ӨвГҮН, ЭмГҮН хэмээх олон ухаантан цэцдийн Мөр нь нийлээд БУУРЬ болно. Буурь нь бүдгэрч алга болдоггүй. Харин ч үргэлж тод ЭЛ байдаг учраас БуурЭЛ хэмээн бичиглэдэг ажээ. Аа харин МөрГҮН хэмээх нь үлдээсэн мөр нь ГҮН хүмүүнийг хэлдэг байсан ажээ. ӨвГҮН, ЭмГҮН, МөрГҮН, БуурЭЛ хэмээн бичих учиг нь мөн дуудах дуудлагатай холбоотой.
Та бүхэн өвгөн, ӨвГҮН
эмгэн ЭмГҮН
мэргэн МөрГҮН хэмээн хэлээд дуудаад уншаад үзээрэй. Хэлзүй, авиазүйн ялгааг олж харна. Томоор бичих үсгээ тод өргөлттэй хэлдэг. Ингэж хэлбэл монгол хэлний авиазүй дуудлага зөв яриуу тод дуудагдаж эхэлнэ. Ингэснээр бидний бахалгын хөгжил сайжрана. Балчир багаасаа бид энэ л авиануудаа зөв хэлэн хөвчөө чичэрхийлүүлэн байнга ярьж байсан бол хоолойн махны өвчин, шүдний өвчинөөс хамгаалагдах боломжтой байсан гэдэг. Учир нь хөдөлгөөнтэй бүхэн оршин тогтож, хөдөлгөөнтэй бүхэн чангарч дадлагажин чанга дархлаатай байх бөгөөд хэдий хир улбагар сул байна төдий хир сульдан буурсаар үхэж оддог ажээ.

За тэгэхээр бид БуурЭЛийн хэлснээр амьсгалж чаддаггүй, идэж чаддаггүй, амарч чаддаггүй, явж чаддаггүй байсан бол дээрээс нь одоо ярьж чаддаггүй болоод байгаа юм даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.