Хүний ухааныг ерөнхийд нь Тав ангилдаг гэнэм.
1. Бойжих ухаан
2. Боловсрох ухаан
3. Суу ухаан
4. Оо Суу Ухаан
5. Төрийг төвшитгөх төмөр дөрвөн ухаан хэмээн Монгол өвөг Дээдүүд хуваадаг гэнэм.
1. Бойжих ухаан
2. Боловсрох ухаан
3. Суу ухаан
4. Оо Суу Ухаан
5. Төрийг төвшитгөх төмөр дөрвөн ухаан хэмээн Монгол өвөг Дээдүүд хуваадаг гэнэм.
Энэ их ухаануудад тэгширч мэрэгшсэн хүнийг Бөө хүн гэдэг. Үүнийг мэддэг болж суралцаж байж Бөө гэх цолыг авдаг. Энэ ухаануудыг ний ардаараа даган биелүүлж байж ИХ МОНГОЛ УЛСыг байгуулдаг хэмээсэн билээ. Эндээс бид эхний Бойжих ухааны талаар та бүхэндээ толилуулая.
Бойжих ухаан болбоос : Амьсгалах, Идэх, Амрах гурван тулгуур үзэлтэй Есөн шатны суурь ухаан юм. Энэ нь биеийг хэрхэн бойжуулж, зөв өсгөж, зөв үржүүлж, зөв өтлүүлэх, зөв үхүүлэх энэ ухааныг бойжих ухаан гэнэ хэмээсэн билээ.
Ингээд би бодож гарваа. Бидэнд үзүүлсэн бүх л хүний өвчин зөв амьсгалдаггүй, зөв иддэггүй, зөв амардаггүйгээс болсон эх үүсвэр нь явсаар архагшиж ужигран өвчний туйл болсон байдаг. Эртнээс өргөөнд дор хаяж гучин тав жазлиж идэх зуршил заасныг санаж байгаа бизээ. Энэ нь хүн гээч хоолойгоороо хоол оруулан хошногоороо гаргах хүртэл бүх л жамын үйл ажиллагааны үндсэн зохицуулалт байдаг ажээ. Бүхэл бүхлээр нь замбараагүй чихсээр, хэвийн хэмжээнд жам ёсоор боловсруулах үйлийг туйлдуулан ядраасаар үүргээ мартах болтол нь өвдүүлж орхидог нь бид өөрсдөө л байлаа.
Нуруу тэгш суугаад Амьсгалах: гүн гүнзгий уушгиа дүүртэл уртаар зөөлөн агаарыг амьсгалж аваад эргээд хамраараа зөөлөн гаргах энэ л энгийн бөгөөд эгэлгүй ач холбогдолтой арга ажээ. Уушиг, зүрх, толгой, судас гээд л бүх л хийн хоолой гуурс, судасны үйл ажиллагааг хүчилтөрөгчөөр тэтгэн эрүүл хэмийг түгээх чухал ач холбогдолтой. Зөв амьсгалдаггүй хүн дээш харж унтаж чаддаггүй доош юмуу хажуу тийшээ харж бас өндөр дэр дэрлэж унтдаг ажээ. Хумсны хөхрөлтөөрөө л танд агаар ямар их дутагдагаа харж болно. Хичнээн удаан агаар хүэрлцэхгүй байсаар өвдөх нь тодорхой.
Амрах агшин зуур ч зөв амарч чаддаггүй ажээ. Яагаад гэрт унтах хүмүүс заавал хойд зүг рүү толгой харж унтахаар зохицуулагдав. Энэ нь унтахдаа заавал соронзон орны зүг рүү зөв харж унтан биеийн соронзон хэмээ тэгшлэх зөв арга ажээ. Унтан байхад соронзон долгион цахилгаан хэм бидний зулайгаар зөв урсгалаар нь ороод гарах байтал хажуу замбараагүй хаашаа ч хамаагүй харж унтсаар хамаг эрчмийг будлиулж орхидог юмсанж. Тэгш хэвтэхэд хүзүүн дор, бэлхүүс дор, хөлийн тахим дор биетэйгээ тэгшлэх бага зэрэг л дэр хийгээд унтаснаар энэ байгалийн эрчмүүд зулайгаар ороод гацаж сарнилгүй улаар гарах байтал өндөр дэр дэрлээд л тахийгаад нугалчихдаг гэнэм. Ажаад үзээрэй алинд нь бие чинь илүү хурдан амарч, алжаалаа тайлан, зүүд зовинолоор шаналах нуу. Ердөө л өөрийн биеэр үнэн худлыг туршаад үзэхэд л болох ажээ.
Бид махан биеэ хайрлан жамынх нь дагуу амрааж, амьсгалуулж, хооллож чадах аваас Алтан сударт гардаг Эмнэлэггүй Монгол орон байсны шалтгаан, өөхөөр хахуулж өндөр Тэнгэрт халихаас өөр өвчин зовлонгүй байсан өвгөдийн өндөр насны учрыг мэднэ гэнэм.
Нээрээ л бодоод байхад бид Төрийн өмнөөс амьдарч байгаа мэт л бүх л зүйлийг Төр лүү чихэн хэрэгтэй хэрэггүй юмсаар дарамтлан өөрөө өөрсдийнхөө мөнгийг өөрсдөө бас саадаг юм байна. Байгаль орчноо тохижуулна гээд л биднээс тэд мөнгө татвар авна. Бид тэднийг тийм юм ярихгүй болтол байгалиа өөрсдөө цэвэрлэчихдэг, бүтээчихдэг бол тэд худлаа ярьж бидний мөнгийг авахгүй.
Бид хогоо өөрсдөө зохицуулчихдаг бол хогний мөнгө, хог цэвэрлэнэ гэж биднийг хулхидаж чадахгүй. Мөн бидний махан бие эв эрүүл байгаад байдаг бол тэд улсын төсвөөр гээд л маш их мөнгийг эрүүл мэндийн салбарт өгнө гэж биднийг хулхидаж мөнгө авч, хэрэггүй шахуу хогуудыг авч шахахгүй шүү дээ. Бид өөрөө өөрсдийгөө эмнэчихдэг бол Төрд гарсан нөхдүүдэд хийх ажил олдоно уу, татварыг хийдүүлэх мөнгө саах арга олдоно уу гэх мэтээр л бодох боллоо.
Бойжих ухаантай холбоотойгоор эрүүл мэндийн судар гарах гэж байгаа билээ. Өмнө нь өвөг дээдүүд хийгээд болоод байсан юмыг бид хийгээд үзэхэд болохгүй юм юу л байв гэж. Эмнэлэггүй, шоронгүй, цагдаагүй Монгол орон байх шалтгаан нь өвддөг үгүй, шоронд орох хэрэг хийдэггүй, цагдаа дуудах ард түмэнгүй л байсны шалтгаан биздээ. Их биетэй Дээдэс маань өвчтэй хүн хайгаад хаана ямар улсад аймшигт тахал, өвчин зовлон байна тэр газар луу жинчидтэй явсаар энэ их эрдмийг сурсан хэмээдэг билээ. Бид ядахдаа тулгуур гурван онол зөв амьсгалах, зөв идэх, зөв амрах гурвыг нь хийж хэвшүүлж үзэх хэрэгтэй санагдлаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.