Амар байцгаана уу? Гэрлийн Өргөөнд минь бас нэгэн багш нэмэгдсэн нь ЧАНАЙ Дээдэс билээ. Түүний талаар товч мэдээлэл мөн тайлбар хийе.
Монголын нууц товчооны 2 р бүлэг 72, 73р дэсд байх өгүүлбэрийг олж уншина уу. Гэхдээ Монголын Нууц Товчоо хэмээх жижиг бор хавтастай Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ Хөрвүүлэг хэмээх доктор профессор Ш. Чоймаа багшийн номыг нь авч уншиж байна уу. Учир нь энэхүү шинэ хөрвүүлэг бол эх хувиас нь элдэв юм нэмэлгүйгээр өөрийн дураар өөрчлөлгүйгээр хөрвүүлэн бичжээ. Үүгээрээ бусад Монголын Нууц Товчооноос илүү хэмээн зөвлөмөөр байна. Дээдсүүдээс би бас эртний үг хэллэгүүдийн учрыг асуух зуур ...Эртний үгийн тайлбар толиудад нь бага сага зөрөө байдаг ч энэ бол бөөгийн язгуур үг хэллэг алдагдаж утгийг мэдэхгүй болсонтой холбоотой хэмээн бодно.
Дээрхи дэсүүдэд дурдагдах Хонхотадай Чараха өвгөн болбоос ЧАНАЙ Дээдэс юм. Ер нь Монголын Нууц Товчоонд байх өвгөн, эмгэн гэсэн нэрсүүдийг санаандгүй оруулаагүйг анхаарна уу.
Өвгөн нь ӨвКҮЭН буюу өв нь ГҮН.
Эмгэн нь Эм ГҮН ажээ. Энэ нь маш их өргөн мэдлэгтэй таван мөрөөр мөрөө үлдээж чадсан хүнийг Монголчууд маань ингэж өргөмжилдөг байсан гэнэм.
Эмгэн нь Эм ГҮН ажээ. Энэ нь маш их өргөн мэдлэгтэй таван мөрөөр мөрөө үлдээж чадсан хүнийг Монголчууд маань ингэж өргөмжилдөг байсан гэнэм.
Аа харин Эмээ, Өвөө нар бол миа гэнээ ккк.
Учир нь Эм... гэж хэлээд ЭЭЭЭЭЭЭ гэсэн санаа алдалт.
Өв..... гэж хэлээд ӨӨӨӨӨөөөөөө гэсэн санаа алдалттай холбоотой.
Хүний хийж бүтээсэн зүйлс, насны эцэст үлдээсэн мөртэй холбоотойгоор хэлэгддэг утга юм байна. За та нар маань хэлээд хийгээд үздээ. Өв Өөөөөө, Эм Эээээээээ хэхэхэ Өв, Эм гэчихээд ӨӨ, ЭЭ нь заавал доошоо авиа нь буурч байгаа биздээ. ккк.
Өв..... гэж хэлээд ӨӨӨӨӨөөөөөө гэсэн санаа алдалттай холбоотой.
Хүний хийж бүтээсэн зүйлс, насны эцэст үлдээсэн мөртэй холбоотойгоор хэлэгддэг утга юм байна. За та нар маань хэлээд хийгээд үздээ. Өв Өөөөөө, Эм Эээээээээ хэхэхэ Өв, Эм гэчихээд ӨӨ, ЭЭ нь заавал доошоо авиа нь буурч байгаа биздээ. ккк.
Ер нь монголчууд маань
Нэг. Үйлийн МӨР
Хоёр: Сэтгэлийн МӨР
Гурав: Өсгийн МӨР тэй амьдарвал хүн болж төрснийхөө Мөрийг үлдээсэн гэж тооцдог гэнэм. Орчин цагаар ухвал Үйлийн мөр буюу үхэж одсон ч үйл нь байх, үгүй ядахдаа л тарьсан модод нь таван зуунаар дамжих, Сэтгэлийн Мөр буюу ном, судар бичих, Сэтгэлээ шингээсэн мөрөө үлдээх, Өсгийн мөр буюу үр удмаа үлдээх гэсэн ерөнхий утгатай ажээ. Нас өндөр насласан бол өвөө эмээ нарт ч хариуцлага тооцдог нь тэд амь бие олоод энэхэн дэлхийд амьдралдаа ямар МӨР үлдээснээр нь тэднийг хүндэтгэн нэрлэдэг байсан ажээ. Иймээс л өвөө, эмээ нар хэмээх нь насанд хүрэхэд тэр хүн юу үлдээв гэдэг Мөрүүд нь болно. Зөвхөн өсгийн мөрүүд үлдээсэн нь эмээ өвөө нар ажээ.
Нэг. Үйлийн МӨР
Хоёр: Сэтгэлийн МӨР
Гурав: Өсгийн МӨР тэй амьдарвал хүн болж төрснийхөө Мөрийг үлдээсэн гэж тооцдог гэнэм. Орчин цагаар ухвал Үйлийн мөр буюу үхэж одсон ч үйл нь байх, үгүй ядахдаа л тарьсан модод нь таван зуунаар дамжих, Сэтгэлийн Мөр буюу ном, судар бичих, Сэтгэлээ шингээсэн мөрөө үлдээх, Өсгийн мөр буюу үр удмаа үлдээх гэсэн ерөнхий утгатай ажээ. Нас өндөр насласан бол өвөө эмээ нарт ч хариуцлага тооцдог нь тэд амь бие олоод энэхэн дэлхийд амьдралдаа ямар МӨР үлдээснээр нь тэднийг хүндэтгэн нэрлэдэг байсан ажээ. Иймээс л өвөө, эмээ нар хэмээх нь насанд хүрэхэд тэр хүн юу үлдээв гэдэг Мөрүүд нь болно. Зөвхөн өсгийн мөрүүд үлдээсэн нь эмээ өвөө нар ажээ.
Ийм ч учраас Монголын Нууц Товчоонд зөвхөн таван мөрөө гүн гүнзгий үлдээсэн ЭмГҮН, ӨвГҮН нарын нэрийг онцлон мөнхөлсөн гэдгээ хэллээ. Тван мөртэй амьдарсангууд нь Буурал биш Буур ЭЛ болдог бөгөөд харин өвөө эмээ нар бол БУУРАЙ нар аж. Иймээс зарим Онгодууд Буурай хэмээн дуудах, Өвөө Эмээ гэхэд маш их дургүйцдэг учир энэ ажээ.
За тэгтэл ЧАНАЙ хэмээн дуудуулах энэхүү өвөг нь ЧИ АР АЙ КАУ алдартай ч орчин цагийн дуудлага бичлэгээр Чараха болчихсон ажээ. Хонхотадай Чараха өвКҮЭН маань бөөгийн их багш байсан бөгөөд Хонхотон отгийнх аж. Өөрийг нь Чанай багш хэмээн дуудаг байсан учраас өөрийгөө ингэж дуудуулахыг хүссэн билээ. Энэ хүн бол Монголын Нууц Товчооны дэлгэрэнгүй тайлал бас хэрхэн яаж унших, хэрхэн хэрэглэх аргуудыг зааж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа далимаар тэр үеийн бөөгийн Чанар буюу яг өөрийн хэрэглэдэг байсан аргаараа өөрт таалагдсан ухаан сийрэг улаач үрсийг шавиа болгон 21 Чанар хийлгэхийг хүссэн билээ. Тэрээр эзэн Дээдсээс ондоо нь яг л өөрийн хуучин дэг жаяг журмын дагуу, хатуу дэг жаягаар бөөгийн сургалтаа явуулна гэсэн билээ. Ингээд өргөөнд маань харьцуулах бүх л боломжууд нээгдэн бид бүхэн бөөгийн бүх л зүйлүүдийн гэрч болж байгаадаа баяртай байна.
ЧАНАЙ Дээдсийн улаач босоогүй байгаа бөгөөд өөрт нь мэдэгдсэн. Тэр балчир нь энэ өвГҮНий улаач болох азтай учралаа ойлгон хичээх буйзаа хэмээн хүсэв. Хаан Дээдэс маань Онгодын Хаан болсон учраас өөрийн дор үнэнч тангарагтай, Гэрээтэй Онгодуудаар үйлээ үтэрлүүлэн, Тэнгэрийн судруудыг албан зөвшөөрөл хяналттай эрхтэйгээр нь гаргаж буй учир ийм. Аа харин Гэрлийн өргөөнд байдаг ч гэлээ Хаан Дээдсийн зөвшөөрөл, хяналтгүйгээр өөрийн Буурлын үгээр ном өөрөө гаргасан бол Гэрлийн Өргөөний албан ёсны гарах ёстой 81 сударт орохгүй бөгөөд тэр улаач зөвхөн өөрийн өвгөдийн хэлсэн ярьсаныг өөрөө хариуцан, хариуцлагаа үүрч тусдаа хэвлүүлэн, тусдаа өөрийн замаар явах ёстой.
Учиг нь яах гэж Хаан Дээдэс буусан юм. Яах гэж Гэрлийн өргөөнд улаач нар цуглаад байгаа юм. Яах гэж заавал хяналт, зөвшөөрөл, гардан гаргаад байгаагийн учир нь Тэнгэрүүдийн Гэрээн дагуу болдог үйл болно. Тухайлбал Хонхотон отгийн Чараха Дээдсийн нэр яагаад нууц товчоонд оров. Энэ хүн тухайн цаг үедээ гэрээлсэн гэрээн дагуу Монголын Нууц Товчоонд туслах үүрэгтэй, хариуцлагатай.
Гэрээ гэдэг заавал хоёр талдаа ашигтайгаар байгуулагддаг. Хэрвээ улаач нь босоогүй бол босгож өгөх, шинэ мянганы судруудад үйлэндээ оролцуулан мянганых нь эзэн эрхийг баталгаажуулж өгдөг. Улаач нь боссон бөгөөд идэвхи зүтгэлтэй бол Өвгөдийг нь шинэ мянганы албан ёсны сударт оролцуулах эрхийг Хаан Дээдэс олгодог. Энэ албан ёсны сударт оролцох аваас ирэх мянганы Тэнгэрийн суудалдаа Онгод нь Эзэн эрхээ эдэлдэг. Гэвч гэрээтэй хирнээ улаач нь буулгахыг зөвшөөрөөгүй, Улаач нь биеэ тоосон, ёс суртахууны доголдолтой, Эзэн Дээдсийг хүндлэмгүй бол энэ албан ёсны судруудад оролцох эрхээ хасуулснаар ирэх мянгандаа Тэнгэртээ Дээдсүүд нь суудлаа алдах харин идэвхи чармайлттай, хичээн зүтгэн, ёс дэгээ сахьсан бол гэрээлээгүй ч өөр Онгодыг оруулан сударт орох албан эрхийг олгодог. Тэгэхээр Тэнгэрийн албан ёсны есөн шүүлтээр явах судар гэж юу байдгаа бас ойлгох хэрэг гарна.
Харин улаач нар өөрсдийн Буурлуудын хэлснээр судар ном гаргах бол тухайн хүний хувийн асуудал бөгөөд түүнд Эзэн Дээдэс хориг тавихгүй, мөн өмнөөс нь хариуцлага хүлээхгүй. Иймээс энэхүү номууд нь судар биш тухайн нэг Онгодын номлол болно. Судар нь өөрөө Есөн шалгуураар бичигдэн түүнийг гаргахыг зөвшөөрч, хянаж, гаргалцсанаараа Эзэн Дээдэс өөрөө үнэний өмнө хариуцлага хүлээх учраас Тэнгэрээс албан гэрээгээр явагдах 81 судар нь Гэрлийн өргөөний албан ёсны судрууд байх ёстой юм.
Онгод өөрөөсөө болж нурдаггүй зөвхөн улаачаасаа шалтгаалах хатуу боловч чин шударга хуультай. Өргөөнд маш олон отгууд тухайн судрыг гаргах чадвартай. Гэвч гол нь энэ мянганд Дээдэсийн зарлиг дор Онгодуудын хамтын бүтээл гаргах Тэнгэрийн зарлигтай. Энэ нь Хаан Дээдсийн удирдлага дор Гэрээн дагуу үйлдэгддэг. Учир нь Гэрлийн өргөө нэрийн дор Онгодууд хэрхэн нэгдэж нийтийн бүтээл гаргадаг тэр бүхнийг үзүүлэх зарлигтай. Энэ нь зарлигийн дагуу ёс журмын дагуу явдаг. Иймээс л Алтан Дээд Гэрээ, Андын Гэрээ хэмээн алтан судар эхлэхдээ бичээд байсны учир юм.
Хэдийгээр ЧАНАЙ дээдсийн улаач босоогүй ч өөрөө Хааны мянганы үйлэнд туслангаа гэрээн дагуу өөрийн улаачаа босоход дэмнэх, өөрийн хиргисүүр дээр очиж хүндлэл үзүүлэх, үгэндээ сайтар орохыг Хаан Дээдсийн улаачаас хүсэмжлэн хоёр тал тохиролцсоноор энэхүү гэрээ батлагдаад үйлэндээ орсон билээ. Үйлийн далимаар ЧАНАЙ дээдэс өөрийн нартад хийж үлдээх МӨРӨӨ баталгаажуулан улаач үрсээс сонгон авч мэдлэгээ хуваалцаж буй юм.
Ер нь Онгодуудын зэрэг зиндаа, Чансаа хэмээхийг ухаарч ойлгох цаг болжээ. Дархлагдсан Онгодууд гэж бас байдаг. Ийм Онгодууд бол хөрстөд улаачгүй ч урилгаар ирж үйлээ хийдэг. Тэдний үйл улаачаас хамаардаггүй. Учир нь эд Өв КҮЭН буюу ЭмГҮН хэмээх алдар цолтой тав, Долоо, Есөн мөрөөрөө Тэнгэрт дархлагдсан Онгодууд байдаг нь биширмээр ажээ. Ер нь дархлагдсан Онгодууд нь 500 жилийн дараах үйлийн төлөө буун суурийг тавилцахад оролцож байгаа билээ.
Ер нь Онгодуудын хэлсэн ярьсан бүхэн буцаад буух Отог овгийн нэртэйгээ эзэнтэй, хариуцлага үүрэх нэртэйгээ бичигдээд байгааг та бүхэн анзаарсан буй заа. Хар Беки, Суу Чи Гил, Их Биетэй, Чанай гээд л яваад байгааг мөн тэд нь өөр өөрсдийн хичээл заан, сурагч нараа тус тусдаа сонгож аваад байгааг ухаарна бизээ. Хэнийг сонгож авах нь надаас огт шалтгаалахгүй, Дээдсүүд өөрсдөө хэлсэн ярьсан бичсэнгээс нь дүгнээд л дуудуулдаг.
Ингээд өргөөнийхэн маань ӨвГҮН, эмГҮН нар болохын төлөө бас чармайхнээ. Мод тарилаа гэхэд бас асуудалтай ажээ. Түүнийг тарьсан бол ургуулан насанд хүргэж чадсан уу? Чадаагүй бол та хүүхэд төрүүлээд хог дээр хаяхтай адил гэнэм. Мөн таны тарьсан гэх мод таван зууны дараа байшин барилга барих, элдэв ажлын үеэр хугачуулан, тасдуулж алга болох байршилыг бодсон уу? Хир алсыг харсан гэх ухаан бас байх ажээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.