Дөрөвдүгээр хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: Танд сануулж хэлэх зүйлс, анхааруулах зүйл юу байна.
Модчин БуурЭЛ: Олигтойхон суудал засаарай гэхээс өөр юу хэлэхэв дээ. Хүний нүдний булай болмоор юм хийчих вий дээ. Гэхдээ би өөрсдөө хий гэж хэлнэ.
АЯНГАТ: хэхэх аан, Өлзийхүү юу??? Бид нар сайхан том ганц мод олоод өөрсдөө нүд ам хийгээд тиймээ.
БуурЭЛ: Хүн дүрстэй болгоно.
АЯНГАТ: Түүнийг ухаж хийж байснаас өөрсдөө нүд, ам энэ тэрийг нь будаж хийвэл яасан юм. Онцгүй юу танд?
БуурЭЛ: Тэгээд л би хэлээд байна шүү дээ. Хүний нүдний булай болохоор юм битгий хий.
АЯНГАТ: Та тэгвэл ямар хийвэл гоё гэж бодоод байгаа юм. Сийлж ингэж хийсэн нь гоё гэж үү.
БуурЭЛ: Сийлсэн нь гоё байлгүй яадаг юм. Чи боддоо зүгээр нэг банз босгоод тавьсан байвал ямар уу. Хүний хөрөг мэт сийлбэртэй байвал ямар уу?
АЯНГАТ: За үүнийг тэгвэл үтэр түргэн бичүүлж аваад нөгөө үрстэйгээ хамт ярьж хөөрье дөө.
БуурЭЛ: Хуучин энэ ёслолоос шарын шашны хийморийн дарцаг гэдэг зүйл чинь гарсан шүү дээ.
АЯНГАТ: Аан эндээс улбаалсан юм уу?
БуурЭЛ: Өвгөд бидэнд тэгж хэлж байсан. Эндээс улбаатайгаар хийморийн дарцаг бий болсон гэж. Голыг нь хараагүй гэсэн. Голыг нь хараагүй юм гэнэ лээ шашин. Шид нь утсандаа байна гэж итгэсэн гэсэн. Зүүлтэндээ байна гэж итгэсэн гэсэн. Гэтэл доор нь ургаж байгаа моддыг хараагүй юм гэнэлээ.
Үйлийн үр нимгэлэх гэж, өндөр сайхан заяаг дуудах гэж, мод тарьж түүнийгээ хамгаалж Өлзийхүү босгохыг Өлзийхүүндээ шид нь байна гээд, хийморийн дарцагт нь учир нь байна гээд андуурсан юм гэнэлээ.
АЯНГАТ: Гэтэл яг үнэн чанартаа энэ доор тарьж байсан модондоо учир нь байсан байна шүү дээ. Эд нарыгаа хамгаалж тэгээд манангийг нь тогтоогоод доошоогоо ус усалдаг байсан, тиймээ. Яг үйл ажиллагаанууд нь өөр байхад түүний учрыг нь олохгүйгээр л хуулаад авчихсан байна шүү дээ. Тэгээд хийморийн дарцаг гээд үүнийг хийсгэхээр та нарт сайн гээд. Шал худлаа л юм байна шүү дээ. Үндэслэл нь утгагүй болчихлоо, тиймээ Буурлаа?
БуурЭЛ: Бидний энэ ёс заншил төөрч будилсаар тэнд очиж байгаа юм.
АЯНГАТ: Олж харж байгаа царай нь тэр юм байна.
БуурЭЛ: Ойлголт нь тэр юм. Чамд юм сануулахгүй байсан уу, энэ. Ингэж гурвалжин юм унжуулах нь.
АЯНГАТ: Сануулж л байсан л даа. Энэ хийморийн дарцаг гээд одоо бас зарим овоонууд дээр ингэж хийгээд байдаг байхгүй юу. Гэхдээ овоо энэ тэр дээр ингэж хийсэн хэрнээ доор нь ерөөсөө мод тарьдаггүй байхгүй юу. Ерөөсөө модгүйгээр..
Модчин БуурЭЛ: Бүүр эртнийх нь улбаасууд нь чамд санагдав уу бас. Бүүр эртний 200 жилийн тэртээгээс ирсэн ой дотор байдаг нь. Тэр бас санагдахгүй байна уу?
АЯНГАТ: Ой доторхийг бол дарцаг уясаныг хараагүй. Модтой ийм юм харсан. Гэхдээ тэр модтой тэрнийг нь харчихаад хүн мод тарьж урц шиг юм бэлдэж байгаад л авахаа мартсан юм байхдаа нэг өдөр л ирж үүнийгээ авч түлээ хийх гэж байгаа юм байхдаа гэж бодож байсан байхгүй юу. Түлээ л бэлтгэхээр ийм юм бэлтгэж тавьдаг юм байна гээд. Тэгээд ийм моднууд чинь унасан мөчрүүд байдаг байхгүй юу. Бид нар бага байхдаа унасан мөчир түүгээд лагер дээр түлдэг байсан юм. Машин энэ тэр хол болохоор үүнийг ингэж авч чадаагүй юм байна гэж бодож байсан байхгүй юу. Би бол сайхан мод байна гэртээ аваачиж бэлнээр нь түлэхээр л..
БуурЭЛ: хахаха. Одоо ухаж байна уу. Улбаанууд байсаар байгаа биз дээ. Утга нь алдарсан байгаа биз дээ?
АЯНГАТ: Яг тийм байна.
БуурЭЛ: Тэгэхээр энэ утгаар нь хий.
АЯНГАТ: Яг л ийм номоороо байсан байна. Тийм байна. Тэгэхээр таны энэ унжиж байгаа бөс болохоор ямар бөс байсан бэ. Өнгө нь бол хамаагүй юу.
БуурЭЛ: Гоё харагдвал юу ч байсан яахав.
АЯНГАТ: Хамгийн гол нь бас ус шингээх ёстой юм байна шүү дээ.
БуурЭЛ: Усаа шингээгээд доошоогоо урсгаж байх ёстой учраас торго биш.
АЯНГАТ: Тийм байна. Бөс даавуу байх ёстой юм байна. Таар шиг ч юмуу тиймээ. Гэтэл одоо торго нейлонон даавуу энэ тэр уясан байдаг байхгүй юу.
БуурЭЛ: Биш. Ус шингээх гэж байгаа юм.
АЯНГАТ: Олс нь болохоор жинхэнэ юуны олс юмуу. Ус шингээдэг олс юмуу?
БуурЭЛ: Тэгэлгүй яадаг юм. Өөрөөр хэлбэл, модны хальсийг сүлжиж олсолдог байсан.
АЯНГАТ: Тэр үед үү. Одоо ч бид нар тэгж чадахгүй байх л даа. Олс аваад ингэж хийх юм байна л даа.
БуурЭЛ: Малын гэзэг ноосоор хийсэн олс байж болно.
АЯНГАТ: Тийм байна, тийм байна үстэй. Ноосон олс, үсэн олс гэдэг билүү юу гэдэг билээ. Ямар олс гэдэг билээ.
БуурЭЛ: Бүслүүр гэрийн бүслүүр.
АЯНГАТ: Тэгээд бид нар энэ дээрээ сайхан туузуудаа хийгээд..
БуурЭЛ: Тэнгэр Монгол Газартайгаа бичиглээд гурвалжлаад зүүчихбэл яадаг юм. Миний бодлоор их гоё санагдаад байна.
АЯНГАТ: Бас өөрсдийнхөө отгийн нэрийг бичээд л тиймээ?
БуурЭЛ: Түүнийг бол үрсүүд өөрсдөө хийнэ биз.
АЯНГАТ: Яаж ч сэтгэж болно тиймээ?
БуурЭЛ: 60-хан ширхэг бол алаг цоолоод цөөхөн харагдах байх. Олон байвал их гоё харагдана.
АЯНГАТ: Тийм байна. Олон байвал гоё харагдах учраас Тэнгэр Монгол Газар-аараа гоё хийгээд.
БуурЭЛ: Зарим нэгэн дээр нь бол ингээд гарын үсэг нэртэй байх жишигтэй. Хэдий олон хүн оролцоно нэг хүн 2, 3 хийгээд байхад болно шүү дээ. Тэнгэрийн тоо 3 бэлэгдэлтэй гээд 3-г хийхэд л олон болчихно шүү дээ.
АЯНГАТ: Тарьсан модныхоо тоогоор ч юм уу тиймээ. Тийм олныг хийвэл бүр гоё юм байна шүү дээ. Яагаад гэвэл тарьсан мод болгондоо жишээлбэл би нөхөртөө, хүүхдүүддээ, тэдэндээ ингэж зориулж нэг, нэгээр нь тарих гэж байгаа байхгүй юу.
БуурЭЛ: Тийм. Энэ нь байнга нар шарахаас хамгаалж сүүдрэвч болж өгдөг юм. Нялх ургамалд нөмөр болж өгдөг юм.
АЯНГАТ: Бас их сонирхолтой юм байна даа.
БуурЭЛ: Зориулалт нь тийм юм. Шүхэр хэлбэртэй байхын учиг тэр. Дор хаяж 8 татлага хийдэг юм. 4 зүг 8 зовхист руу.
АЯНГАТ: Ер нь өндөр мод байх тусмаа сайн юм байна шүү дээ. Өшөө сайн татаж өгвөл зүгээр юм байна шүү дээ, уул нь.
Тэгвэл энэ анхнаасаа төлөвлөлт, зохион байгуулалттай хийхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Бид нар чинь шууд үндэс модтой юм аваачаад л урд нь ингээд мод аваачаад тарьчих нь юм бодоод гүйгээд байсан чинь бас нилээн ембүү цуглуулах хэрэгтэй юм байна. Ирсэндээ л зориулаад хийчихэд дараа нь дараад нь үндэснээс нь ингээд аваад тарьж болох юм чинь тиймээ?
БуурЭЛ: Ядаж энэ бэлэгдлээ энэ төвд нь хийгээд түмний анхаарлыг тат. Тэгээд бас түүний булаацалдааныг зогсоо. Тэгэхгүй бол би тарьсан юм гээд нэг хүн гараад ирвэл яах юм. Түүнээс хамгаалах гээд байгаа юм, хүнээс хамгаалах гээд байгаа юм.
АЯНГАТ: Тийм байна. Олон учир шалтгаантай юм байна шүү дээ.
БуурЭЛ: Тэгэхээр энэ нэрээ бичсэн энэ юм байхад чинь минийх гээд тавьсан байгаа биз дээ. Тэгээд ард түмэнд зарлахад үүнийг Гэрлийн өргөө тарьсан гэдгийг яалт ч үгүй баримтжуулж байгаа тамга юм. Тэгэхээр жижигхэн байх нь хамаагүй. Ямартаа ч хүний өндөртэйг л хийгээд тавьсан байхад болно.
АЯНГАТ: Тийм байна. Тэгээд үүнийгээ тайлбарлах нь байна шүү дээ. Одоо ийм байжээ, яг үндсэн чанартаа. Буурлууд ингэдэг байжээ гээд?
БуурЭЛ: Эрт үед бол 3 хүн өндөрлөөд зогссон дайны өндрийг тавьдаг байсан.
АЯНГАТ: Гэтэл одоо ийм болжээ. Үүнийг шарын шашныхан ингэж хэрэглэж ингэсэн байна. Хүнд бас ухаарал өгөх нь байна шүү дээ. Энд тэнд бөөгийн бусад отгууд ийм юмаа тариагүй байж ийм юмаа хийгээд байвал юмаа мэдэхгүй шараа болох нь байна. Мэдлэггүйн юм нь гарч ирж байна шүү дээ.
БуурЭЛ: Тэгээд энэ төвөө тойруулаад өөрсдийн үйлийн үрийн моддуудаа тариад л яваад байх хэрэгтэй.
АЯНГАТ: Үйлийн үрийн моднуудаа тарьдагаа?.
БуурЭЛ: Тариад яваад байх ёстой. Танай отгийн анхны овоо болж байгаа юм шүү дээ.
АЯНГАТ: Модон овоонууд гэсэн үг л дээ тиймээ. Модон төгөл гэсэн үг биздээ?
БуурЭЛ: Тэгээд үүнийгээ чулуугаар манаад модон овоо чинь бий болно. Тойроод тарьсан моднууд чинь үйлийн үрийн моднууд болно.
АЯНГАТ: Тийм байна. Эд нар чинь үйлийн үрний моднууд юмуу.
БуурЭЛ: Засал хийгээд нэг хүний жатга хариулах болгондоо нэг мод тариад яваад байна даа. Хэдэн хүнд жатга хийнэ, тэдэн ширхэг мод тарина. Энэ бол Дархад бөө, Ойн бөөгийн ёс заншил.
АЯНГАТ: Хэрэв өөрөө жатга хийх юм бол түүндээ мод тарьдаг юмуу?
БуурЭЛ: Тэгнэ бас.
АЯНГАТ: Тэр нь яаж байгаа юм зугтааж байгаа юм уу?
БуурЭЛ: Тэгж байгаа юм. Харих эзэд нь мод болж хувирна.
АЯНГАТ: Тэгэхээр сайн муу олон янзаар бодох нь байна шүү дээ, тиймээ. Тэгэхээр хүмүүс мод тарьчих юм чинь гээд аягүй олон хүнд жатга хийх гээд байна шүү дээ Буурлаа??? Аа яадгийн энэнийг нэг хараачихъя тэгээд мод тарьчих юм чинь гээд за за нилээн ширүүхэн хараасан 3-г тарья гээд яваад байвал яах юм.
БуурЭЛ: Тэгж тарьсан ч гэсэндээ үр хүүхдэд чинь жатгын хариу ирэхгүй өөрийн бие л зовно. Хараал хар толгой дээр ирдэг. Хичнээн зугтаад өөрт нь ирнэ. Үр удамд нь ирдэг. Үүнийг мэддэг учраас л бөө нар үнэндээ хараал хийгээд байдаг нь ховор байдаг юм. Аа харин мод тарьвал удамд нь ирэхгүй ч өөрт нь бол заавал ирнээ.
АЯНГАТ: Өөрийн сүнсэн бие л зовохоос удамд нь ирэхгүй гэсэн үг үү. Тэгвэл үүнийгээ бас мэдэж байвал болох л юм байна.
БуурЭЛ: Тэгэхдээ угаасаа жатга гэдэг дэмий. Удам хойчид ирэхгүй гэхэд улс оронд жатгын хариу ирнэ шүү дээ. Манай багш тэгж үглэдэг юм. Амьд биенд ирэхгүй ч ард олонд ирдэг нь жатгаа гэж. Жижиг жижиг жатгууд нийлж, том жатгыг үүсгэнэ. Жир амьдралыг хөнөөх нь тэр жатгын үр. Тиймээс хариулсан бүх жатгандаа хариуцлага үүрээ гэж мод тариулдаг байснаас анх мод тарьж сурсан юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.