Тавдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл
АЯНГАТ: Та бол 3 настайгаасаа эхэлж бөө болсон болохоор чинь мундаг бөө байсан байна даа.
БуурЭЛ: Уулын талдаа бол би хэнтэй ч зүйрлэгдэхээргүй тахилгач. Ардын заслаар бол би хүнтэй харилцах дургүй. Намайг амилсан савдаг гэж бараг л үзэх нь холгүй байсан даа ардууд нь.
АЯНГАТ: Тэгээд таныг Давирхай гэж хочилдог байсан нь ямар учиртай юм. Дандаа модтой орооцолддог болохоор давирхай үнэртүүлээд тэр үү?
БуурЭЛ: Үгүй ээ, нэг наалдахаараа салж өгдөггүй болохоор тэр.
АЯНГАТ: хахаха. Яасан гэж та наалдаж байгаа юм?
БуурЭЛ: Хэрвээ надаар засал хийлгэсэн бол эр хүн 10 мод арчилж дуусахаас нааш салахгүй. Тиймээс давирхай гэж нэрлэсэн юм. Би бол хонь хурганд хууртагдах амьтан биш. Тиймээс давирхай хочтой болсон.
АЯНГАТ: Та тэгээд ямар заслыг гаргууд хийдэг байсан бэ?
БуурЭЛ: Ямар ч заслыг гаргууд хийнэ. Харин хийчихээд төлбөр ихтэй учраас засуулдаг хүн байхгүй.
АЯНГАТ: Тэгээд 10 мод тариад арчилж ургуулж байж л засуулна тиймээ?
БуурЭЛ: 10 модоор засуулна. Өвлийн түлшээ бэлтгэх чадваргүй болно шүү дээ. Ойн савдаг Давирхай гэж.
АЯНГАТ: Бүр аргаа барахад хийлгэж л таарна шүү дээ. Зөндөө олон хүн мод тарьдаг л байсан байлгүй дээ. Хүнд юмнууд дээр.
БуурЭЛ: Тэгнэ.
АЯНГАТ: Хүнд өвчин юмуу амь насны гаргалгаа энэ тэр дээр бол хийлгэж л таарна биз дээ.
БуурЭЛ: Хөнгөн юман дээр ирэхгүй шүү дээ, төлбөр өндөртэй учраас.
АЯНГАТ: Танд ч амар юм байна, тиймээ. Тэгээд 10 модыг ингэж тарь гэж зааж өгчихөөд..
БуурЭЛ: Тэгээд арчилж дуустал нь наалддаг учраас.
АЯНГАТ: Тэгээд Давирхай нэртэй болсон юм байна, тиймээ. За ухлаа ухлаа. Тэр хочинд чинь бас учир байгаа юм байна даа.
БуурЭЛ: Давирхай зайран гэдэг юм. Ихэвчлэн ихээ хүнд үед ирж гуйна. Тэгэхдээ бүр аргаа барсан нь ирдэг юм. Байдаг л хувилгаан зайрангуудад очоод байдаг л лам хуврагуудад очоод дуусгачихаад сүүлд нь надад ирдэг юм. Би бол хангайн хишгээр хэнээс ч хонины шөл гуйхгүй амьдарна шүү дээ. Надад мод тарьж өгсөний хариуд ой надад ангийн хишиг өгдөг байсан. Шувуу, хэрэм, зурам, буга гээд л надад харамгүй хайрлана. Зүгээр өөрөө бараг үүдэнд минь ирээд бууны гох дарна уу, үгүй юу үхчихээд байгаа юм чинь хишиг биз дээ. Тиймээс би хувцас бол өөрөө урлаад өмсчихнө, ангийнхаа арьсыг нь гэглээд. Гурил будааг нь ангийн арьсаа тушаагаад авчихна. Тэгээд модоо тариад байж байхад л уул бид 2 их зохицно. Хүн бол хааяа нэг үхлээ тулахаар л ирнэ шүү дээ. Тэгэхээр 10 модны төлбөр гээд л 10 мод, 10 хундан цагаан хонь гээд суучихна шүү дээ. Надад 7 ямаа байсан. Чоно ч тоож идэхээргүй.
АЯНГАТ: Хахаха. Яагаад чоно тоож идэхээргүй гэж тийм туранхай юу?
БуурЭЛ: Үгүй ээ, зүгээр л хариулаагүй байхад өөрсдөө идэшлээд явж байдаг. Самнаагүй байхад ноосоо бургас шөргөөгөөд унагаачихдаг. Хэвлийд нь хувин тавьчихаар өөрөө явж байгаад сүүгээ саачихдаг, тийм 7 ямаа байсан.
АЯНГАТ: Яаж өөрөө саана гэж? Хэхэхэхэхахаха элэг хөшлөө.
БуурЭЛ: Энэ чинь бас Буурлуудын хишиг биз ээ. Би гэртээ ороод ирэхэд савдаг галыг минь түлсэн байна. Өргөө гэр минь үргэлж дулаахан. Яасан бэ гэтэл савдаг галыг минь түлчихсэн. Хоолыг минь цайг минь тавьчихсан намайг орж ирэхэд таардаг байсан. Тэгэхээр би модоо тариад л явж байхад бусдыг нь хангай шийддэг байсан. Чи мэднэ үү. Хэрвээ сайн бөө болох юм бол савдаг ивээлдээ аваад хүйтэн гэргүй, хоосон ходоодгүй болох хишгийг хүртдэг юм шүү дээ. Шидийг олох гэдэг юм, үүнийг.
АЯНГАТ: Тэр ямаанууд чинь л их сонин юм байна даа. Өөрөө өөрийгөө саачихдаг.
БуурЭЛ: Үгүй ээ, сүү нь чинэрч дуслахдаа гоожчихдог юм.
АЯНГАТ:ааахахахааха тийм үү? Та өөрөө хонь, үхэр энэ тэр байхгүй юу?
БуурЭЛ: Маллах ч хүсэлгүй. Өөрсдөө явдагаар нь тэрийгээ л арчилна. Яахав хааяа нэг өвдсөн байхаар нь ам руу нь эм цутгачихаад, өтлөхөөр нь хороож идчихээд л ишгийг нь бойжуулж аж төрдөг байлаа даа. Өөрсдөө бойжоод явдаг юм чинь амар шүү дээ.
АЯНГАТ: Тийм байна. Ямаа ер нь тийм араншинтай байдаг юмуу?
БуурЭЛ: Үгүй, минийх л тийм байсан. Энэ Буурлууд хариулаад өгдөг байсан байхаа.
АЯНГАТ: Долоон ямаатай Давирхай өвгөн гээд л. Давирхай зайран гээд л тиймээ.
БуурЭЛ: Айлын хоттой хонь руу чоно орлоо л гэнэ, ууланд байгаа миний ямаанд ямар ч амьтан ойртдоггүй л байсан даа. Хааяа нэг бургас бут очихоор баахан ноос ноолуур наалдсан байна. Нөгөөтөхийг нь хамж аваад тушаахад миний ямааний ноос ноолуур байна.
АЯНГАТ: Та тэгвэл их зугаатай амьдарч байсан байна даа.
БуурЭЛ: Тэгээд л өдөржингөө Онгодтойгоо хэрэлдээд, савдагтайгаа архидаад л амьдарна шүү дээ. Одоо Монгол бөөгийн амьдралыг чи төсөөлөв үү?
АЯНГАТ: Онгодтойгоо яриад л уу тэгдэг ингэдэг гээд л. Одоо маш сайн ойлгомжтой боллоо.
БуурЭЛ: Үлгэр шиг байна уу?
АЯНГАТ: Таны түүхээр маш инээдтэй үлгэр хийх юм байна. Долоон ямаа чинь ч гэсэн үлгэр болоод тиймээ? Хэхэхэ.
БуурЭЛ: Хааяа 10 болно. Хааяа 7 болно. Хөлдөж үхэх нь л олон байсан, миний ямаанууд. Эзэн нь арчаагүй юм чинь одоо яалтай.
АЯНГАТ: Өвөл хүйтэнд үү. Хашаа хороо хийж өгөөгүй юмуу, та? Хайн....
БуурЭЛ: Урцны хоймроор орж ирэхгүй бол бусад нь болоо. Өргөөнд орж ирж унтана шүү дээ, 7 ямаа минь. Тэжээвэр амьтан шиг гэх үү дээ. Муур тэжээсэн дайны юм л болно шүү дээ, ямаа тэжээх чинь.
АЯНГАТ: Урцан гэртэй байсан уу та?
БуурЭЛ: Урцан гэртэй байсан.
АЯНГАТ: Тэгээд л тэгэхээр нь ямаанууд нь хамт орж ирээд унтаад өгөх нь байна.
БуурЭЛ: Тэгэхээр дулаахан. Тэгэхгүй яг ганцаараа нойрсвол хүйтэн шүү дээ. Нөгөө хэдэн ямаатайгаа ярилцах гэж. Одоо төсөөлж байна уу?
АЯНГАТ: Төсөөлж байна.
БуурЭЛ: Хөөе мухар эвэртээ чи жаахан цаашаагаа гээд л. Битгий хоймор руу тахил руу ойртоод бай гээд л. Мал гэдгээ мэднэ үү чи гээд л хэрэлдээд сууна шүү дээ. Хахаха.
АЯНГАТ: Тахилаа та урцныхаа хоймортоо залсан уу?
БуурЭЛ: хэхэхэ. Хөөе мулт эрүүтээ чи миний хуягийг идээд үзээрэй. Идсэн байх юм бол чамаар шөл хийнэ шүү гээд л.
АЯНГАТ: Тэгээд тэр ямаанууд ойлгох уу?
БуурЭЛ: Ойлголгүй яахав дээ. Нохой муур яаж тэжээгддэг билээ дээ. Яг түүн шиг хүний үгийг харилцаад байвал ойлгодог юм шүү дээ. Тэгээд дургүйгээ хүргэвэл зайллаа гэж байгаа юм шиг сүүлээ годгонуулаад Май гээд л гараад явна шүү дээ. Тэгэхээр нь, чи хэрээ мэдээрэй уулын чонод чамайг барьж өгнө шүү гээд, савдгаа наадхаа ав гээд л, чонын ходоод дүүргэ муу золигийг гээд л. Сонирхолтой байна уу?
АЯНГАТ: Сонирхолтой байна. Хахахаха.
БуурЭЛ: Тэгэхээр нөгөөтөх чинь ухаан ороод айгаад ороод ирнэ шүү дээ. Тэгээд хэрээ мэд чи гэж хэд бөгсөн дээр нь гөвж хаяад, дахиад чи тэгээд үзээрэй гээд л, тэгээд л за болилоо савдгаа энийг чонын ходоод дүүргэхгүй гээд л, тэгээд л сууж байна шүү дээ. Тэгээд л байж байтал савдаг ирээд хэлнэ шүү дээ. За даа тэнд нэг баруун хаяаны хуснууд болохоо байж, чи нэг очно уу гээд орж ирээд хэлнэ. Тэгэхээр нь юу болоов хө, алив суу, архи уу гээд л тэгээд суугаад ярилцана шүү дээ. Энэ ургамлын аалз, шимэгчид тэнд байгаа бололтой. Цайвар өнгө нь сааралтаад уналаа. Торлог бүрхэвч навчинд нь суучихлаа яана уу хө гэхээр, за тэгвэл би нэг улаан тамхи чанаж аваад гаръя даа гээд л гарна. Тэгээд очтол үнэхээр л модны өвчин туссан байна шүү дээ. Тэгэхээр улаан тамхиар арчаад л, тус тусад нь ямар нэгэн юмаар цэвэрлэнэ. Тэгээд хижгийг нь, шимэгчийг нь арилгаад модоо эрүүлжүүлчихнээ дээ. Тэгэхлээр, за гялайлаа наадах чинь сайхан үзэмжтэй боллоо. Тэгж байгаад би чамд нэг шөлний юм олж өгнөө гээд, за хүлээж байя гээд маргааш өглөө нь харахад үүдэнд буга явж байна шүү дээ. Бугыг нь намнаад идчихнэ шүү дээ. Өгсөн хишиг нь юм байна гэж бодоод. Тэгээд сайхан шөлтэй болно. Тэгээд тамхи нь дууснаа даа. Чанаад байхаар чинь, татах биш. Тэгэхээр нь бугын цусан эвэр, арьсыг нь аваад доошоогоо буугаад ард руу чинь очно. Наймаа панзчинд тааруулж өгчихөөд тамхи ч юмуу, давс ч юмуу эргүүлээд авна даа. Голчлон тамхи, давс, будаа, гурил л авна даа. Хүнд харагдахын биш, алт ембүү ч ямар хэрэг байхав. Хааяадаа нэг уран дархан орж усны сав авна даа. Модон хувингууд авна шүү дээ. Тэгж л амьдардаг өвгөн байлаа. Хэхэхэ.
АЯНГАТ: Та тэгэхээр хошуу ноёнд нэг их захирагдахгүй л байсан юм байна даа.
БуурЭЛ: Ер нь намайг байдгийг мэдэхээс зүс харж байгаагүй. Нэг өдөр их зарлан ирлээ. Хошуу ноёны бие барайсан гэнэ. Намайг урьж дуудаад. Тэгэхээр нь ирж 10 модоо тарьчихаад биеэ эмчлүүл гээд сууж байсан. Нэг ийм л өвгөн байна. Тэгээд нэг учраа олсон юм байгаа биз, аниргүй болчихсон. Урьж залахаа больсон. Модыг тарихад юу нь хэцүү байдаг юм.
За үдлэе.
АЯНГАТ: За гялаалай Буурлаа. Дараа тухтай уулзая. Хэхэхэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.