ЗА ӨРГӨӨНИЙХӨНДӨӨ БЯЦХАН НУУЦ ЗАДЛАЯ.
ТА БҮХЭНД ДААЛГАВАР ӨГӨН ЗАЙНЫ СУРГАЛТ ЯВУУЛАН БУЙ ХАР БЭКИ ДЭЭДЭС БОЛБООС ХЭН ГЭЭЧ ЯМАР ОНГОД ЮУНЫ УЧИР ЭНД ИРЧЭЭД ТА БҮХЭНТЭЙ ЗАВ ЧӨЛӨӨГӨӨРӨӨ ХАРЬЦАНГАА АЛТАН СУДРУУДЫН НУУЦЫГ ҮГ БҮРЧЛЭН ТАЙЛЖ ХЭЛЖ БИЧҮҮЛЖ БАЙНА ВЭ?
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО:
216. Бас Чингис хаан Үсүн өвгөнөө өгүүлрүүн: “Үсүн, Гунан, Хөхөчос, Дэгэй эд дөрөв үзсэнээ, сонссоноо үл нуун, хавчин заан аху бүлгээ. Ухсан сэтгэснээ хэлэн аху бүлгээ. Монголын төр, ноён мөр Бэхи болохуй ёсон ажгуу. Баарин ахын ураг бүлгээ. Бэхи мөр бидний дотор дээрээс Бэхи Үсүн өвгөн болтгуай! Бэхи өргөөд, цагаан дээл өмсөж, цагаан агт унуулж, суурь дээр суулгаж тахиж, он сар саатаж, тийн атугай” хэмээн зарлиг болов.
ХЭМЭЭХ БҮЛГИЙГ ХУУЛЖ ТАВИЛАА. ЭНДЭЭС ХАР БЭКИ ГЭЖ ХЭН БЭ ГЭДЭГ МАШ ТОДОРХОЙ БОЛНО. ЭНЭХҮҮ АМЬД АХУЙДАА ЭЗЭН ЧИНГИС ХААНД ДАРХЛАГДСАН ХҮН НЬ КҮЭН ТЭНГЭР ДАРХЛАГДСАН ОНГОД БӨГӨӨД ОДОО ИРЖ УРИЛГААР ХИЧЭЭЛ БИДЭНД ЗААДАГ ДЭЭДИЙН ДЭЭД БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ БИЛЭЭ.
ҮСҮН ХЭМЭЭХ НЬ ТҮҮНИЙ УЛААЧЫН НЭР БӨГӨӨД ҮЙ СҮҮН БЭКИ ХЭМЭЭХ УЛААЧ БАЙЖЭЭ. ЭЦЭГ ЭХЭЭС ЗАЯАСАН НЭР НЬ ХАР ТҮМЭН ХАС НЭР БАЙСАН Ч ӨДГӨӨ ХАР НЭРИЙГ НЬ БЭКИ ЦОЛТОЙГОО АВЧ ЯВАА ОНГОД ЮМ. ТАВАН ЗУУН ЖИЛИЙН ДАРААХ ИХ ҮЙЛИЙН ТӨЛӨӨ ӨДГӨӨ ЭНЭ ЗАМБАД БУУН ҮЙЛЭЭ ХИЙЖ ЭХЭЛСЭН ӨВӨГ ИХ ДЭЭД МИНЬ БИЛЭЭ.
БААРИН НЬ БОЛБООС БОДОНЧАР МУНХАГИЙН БАРЬЖ АВСАН ЭМЭЭС ТӨРСӨН УЧРААС БААРИН ХЭМЭЭВ ГЭЖ НЭРЛЭГДСЭН ТУХАЙ НУУЦ ТОВЧООНООС УНШИНА БИЗЭЭ. ХАР БЭКИ ДЭЭДЭС НЬ ЕСҮХЭЙ БААТАР БОЛОН ЭЗЭН ДЭЭДСИЙН ҮЕД ЧОНОСООС САЛСАН БААРИН ОТГИЙН ХАН БАЙСАН ЮМ.
СУУ ЧИ КИЛ ХАТАН ЭНЭ ЭЦГИЙН ГУРАВ ДАХЬ ОХИН БОЛНО. ХАР БЭКИ ДЭЭДСИЙН ТУХАЙ ҮЙЛ ЯВДАЛ ОДОО ГАРАХ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД ТОДОРХОЙ ГАРНА. БӨӨ ГЭЖ ИЙМ Л ҮЙЛТЭЙ БАЙХ БӨГӨӨД ХИЙЖ БУЙ АЖЛЫН ҮР ДҮН, ЧИГЛҮҮҮЛЖ БУЙ ӨНЦГӨӨС НЬ ТА БҮХЭН ОНГОД ГЭЖ ХЭН БЭ? УЛААЧ ГЭЖ ХЭН БЭ? ТЭД ЯМАР ҮЙЛ ХИЙДЭГ ТУХАЙ ОЮУНДАА ТОЛЬДОНО БИЗЭЭ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.