Амар байцгаана уу гэрлийн өргөөнийхөн минь. Алсын хол Америкт суугаа монгол андуудтайгаа уулзах маш сонин адал явдлаар гэнэт л яваад ирлээ. Уг нь хоёр жилийн өмнөөс л тэндээс ирэх үү хэмээн урилга явуулсан ч би ажил ихтэй гээд явж чадахгүй л байлаа. За яахав дараа тэгж байгаад номоо дуусахаар болно гэж хойшлуулсаар. Өнгөрсөн шинэ жилээр өргөөний нэгэн маань та арай дэндүү их ажиллаад бүүр царай алдчихажээ: Бүгдээрээ Хавайд очиж амрая. Таныг тэнд юу ч хийлгэхгүй далайн элсэнд булаад л унтуулаад байхаа би даанам гээд л ярихаар нь тухайн үедээ боломжгүй завгүй л гэж бодож байлаа. Гэвч нэг л өдөр үнэмлэх аваад л явчихав. Нэг л өдөр визанд ор гэх юм. Яваад очтол ганц сарын хугацаатай виза өгөв. Явах андад минь харин хойшлуулсан учраас ганцаараа би явахгүй ээ гээд шийдтэл энэ удаагийнхад явахгүй бол дахин виза хүсэлт гаргахад гаргадаггүй гэхээр нь аргагүйн эрхэнд ганцаар одов. Харин тэнд өргөөний нэг гишүүн маань хүүтэйгээ байж бас шинээр хэдэн хүмүүстэй танилцан олуул болов. Өрөөндөө хамт байх нэгэн маань шөнө намайг юмаа бичихээр болиочээ, унтаачээ гээд л дахин дахин босч ирнэ. Санаа зовоод гурав гээд л унтдаг байв. Өглөө нь тааваараа бид хоёр гадуур явж өдөржин инээлдэж маш хөгжилтэй сайхан байлаа.
Америк дахь өргөөний гишүүд ирнэ үү гэхэд буцах билет хатуу суудалтай учраас боломжгүй гэхэд гомдол бичсэн байлаа. Би нэг мөсөн номоо гарахаар үзүүлэх харуулах юмтайгаа очъё ямар засал ном хийх биш, хориотой байгаа гэхэд тэгсэн ч хамаагүй заавал уулзиаар байна гэх юм. Хэрэгт дуртай юмнууд нүүр царай харж л сонжих гэж байгаа биз хахаха гээд нэг их тоосонгүй. Гэтэл буцах билетйиг чинь бид солиулчихлаа мөн таныг ийм ийм газраар авах болов иртүгэй гэхээр нь үнэхээр гайхлаа. Үкэ мөн шидтэй нөхдүүдээ нэг газраа л цуглачих би удмааргүй байна гэтэл бүлэг бүлгээрээ цугласан гэв. Олон хүний зардал гаргаж нэг газар цуглуулснаас өөрөө очсон нь зардал бага учраас за очлоо л гэчихэв.
Засал хийхгүй гээд байхад мөн хачин хүмүүсээ гэж л бодож байлаа. Мөн зарыг ч ингэж тавиулсан бөгөөд юутай ч очсоных судар номуудаа л түлхүү тайлбарлаж өгье. Уг нь ингэж цаг, мөнгө үрж байхаар гарахаар нь л уншчихгүй гэж бодож байлаа. Гэвч уулзахыг тэмүүлэх энэ хүмүүсийн гомдолыг уншаад санаа их зовон очлоо. Гэвч үнэхээр л очихгүй бол болохгүй л байсныг очиж байж л мэдээд Тэнгэрүүдийн санааг гайхан байлаа. Тэнд байх хааны олон Анд бас нэг охин, нэгэн хүүтэй таарав. Урсах нулимсууд, Онгодуудын дайраан, сэтгэлийн өвдөлтөөр тэр их шаналгаануудыг үзэн байж л тэдэнтэйгээ уулзах гэсэн тэмүүллийг нь ойлгосон юм.
Хаа хол онгоцоор хэтэрхий хол явдаг гээд би хойш тавьсаар байсан өөрийгөө муухай амьтан гэдгээ мэдэв. Мөн тэндээс маш их зүйлийг мэдэж авав. Олон Монголчууддаа дутагдан буй зүйлийг ихэд ухаарлаа. Өргөөний биш олон хүн намайг огт сонсоогүй хүмүүс ч уулзалтанд ирсэнд сэтгэл зовон цаг гарвал засал үйлийг нь хийж өгсөөр шөнө дөл болгоод унтаж байв. Маш цоглог, хөгжилтэй, эвдэрээгүй залуус намайг тосч авч байсанд их баярлалаа. Гэтэл тэнд хар тамхи татахыг хуулиараа зөвшөөрсөн учраас олон залуус мансуурч, аймшигт амьдралд орж эцэг эхээ амьдаар нь сэтгэлийн тамлалд оруулж байгаатай ч таарч сэтгэл зовж байлаа. Монгол залуу үрс монгол хэлээ мэдэхгүй өсөж байгааг өөрийн нүдээр харлаа. Үүнд шаналан эцэг эхчүүд, монголчуудын холбоо чадах хирээрээ л ажил зохион байгуулж байгаа ч хүч нь хүрэхгүй байх асуудал их ажээ.
Монголчуудын холбооны дарга Баатар гуай хэмээн тэднийхэн хүндлэн хайрлаж биширч явдаг нэгэн эрхэмтэй хэдхэн хором уулзах зуураа их зүйлийг сонслоо.
Яг одоо казакстанууд Чингис Хааныг Казак хэмээн батлан Монголын нууц товчоо номоос орчуулан энэ үг манай үгс яг мөн хэмээн баталжээ. Хил гаалиар гарч орох монголчуудыг хэрхэн дээрэлхсэн тухай сонсов. Баатар гуай энэ тухай өөрийн блогтоо сайтар бичнэ бизээ. Харин Оросууд түүхэнд хэзээ ч Алтан улс гэж байгаагүй, Чингисийн түүх бол билэг тэмдэгийн худал түүх хэмээн батлаад сурах бичигтээ оруулж байгаа гэх юм. Хятадууд бол Монгол судлаач эрдэмтэдийг мөнгөөр хахуулдан аваад түүхүүдийг үгүйсгэн бичүүлж, нөлөө бүхий олон улсын их сургуулуудийн монгол судлалын ажлыг нураан, бүх л түүхийг өөрсдөд ашигтай болгон бичүүлж эхэлжээ. Монгол хүн яана уу ийнэ үү Америкт хамаа ч үгүй. Монголыг тойрсон нөхдүүд Хаан Дээдсийг үгүйсгэн, хамаг түүхийг гуйвуулан, үлгэр домог, худал хуурмаг мэтээр шинээр судлан баталгаажуулж бүгдийг мөнгөөр шийдэн устгах гэж буй аймшигт яриануудыг сонордов. Баатар гуай олон хэлтэй бөгөөд түүхийн чиглэлээр олон судалгаа хийж, олон хүнтэй уулзаж, маш их мэдээлэлтэй хүн байлаа.
Монголдоо юу ч мэдэхгүй амьдрах биднийг нэг л өдөр амьдаараа нэр ч үгүй, ус ч үгүй, түүх ч үгүй, соёл ч үгүй устах эмгэнэл асуй. Өөр хоорондоо бөөг гайхан сонжиж мэдэмхийрч, хийрхэж хэрэлдэж байх зуур олон улсад ийм л бодлого одоо явж байна. Ердөө доод тал нь тавин жилийн дараа монголоор ярихаа больсон монголчууд, хоорондоо талцан хэрэлдэж мэдэмхийрэх ч мэдээллээс хол, хэл соёлоо үгүйсгэсэн олонхи, гадны соёлыг шүтэгч нар нэг л өдөр Монголчуудын түүхийг гадаадын оронд бичсэнээр нь хүлээн зөвшөөрч хятадын харьяа гэдэгтээ итгэх нь байна. Түрүүчээсээ үүнийгээ батлахаар Баавар бичиж эхэлсэн нь бий. Сүхбаатар биш Барон Унгерн Монголыг аварсан ч гэх шиг. Тэр байтугай халх голын дайнд монголчууд байлдаагүй, Дандар баатар сэлмээ ч өргөөгүй хэмээн батлах новшууд ярилцлага өгч монгол эрхэм цолтой байх юм. Халх голын дайнд тэгээд сайн дураараа амиа хорлоо юу. Байлдаагүй гэнэ үү. Дандар баатар удирдагч байсан нь үнэн биздээ. Хэн ялаад та одоо монголд ядоноор биш монголоороо яриад сууж байгаа хэрэг вэ. Өвгөдийн алдрыг сэвтүүлж яаж зүрхлэнэ юэ. Түрүүчээсээ Баярцогт түшээ нь би хятадын монголын төрийн түшээ гэж мэдүүлгээ бөглөөд хуцаад байгаа юм биш үү.
Гадаадууд байтугай Монголын шуналтнуудыг худалдаад авсны жишээ энэ. Иймээс бид л хэлээ, соёлоо, цусаа, хилээ, андын хэмээх таван тусгаар тогтнолоо манаж, эрүүлжүүлж, цэвэрлэхгүй бол хэнд итгэж найдах болж байнаа. Бөө хэмээх өв соёлоо ч гутаан доромжилж, анд хэмээх үйлийг амны хэрүүл гэж бодоцгоон, залуу сайхан бүхнээ үзлэгээр оруулан түүж хүний нутагт боолоор явуулж, монгол гэсэн бүхнийгээ үгүйсгэн байгаа нь үндэсний эмгэнэл болох нь байна даа. Үзэл бодлоосоо, өөрөөсөө эхлээд л энэ бүхнээ цэгцлэн, өв соёлоо өөрсдөө л хамгаалахгүй бол Америк аврахгүй ээ. Хүний эрхийг хэтэрхий дээдэлсэн гэх тэр оронд хүний бүх л муу муухайг өөгшүүлдэг ажээ. Хүүхэд нь эцэг эхээ үг хэллээ гэж 911 дуудна. Айлын хүн шатаараа чангахан гишгээд гарахад л дуулага өгөн цагдаа зогсох ч хар тамхи, харуудын буудалцаанд нүдээ анин өнгөрөөж, тэд өөрсдийгөө хороог гэх бодлого барих нь дэндүү. Ямар азаар Америк дэлхийн нөгөө хагаст байваа. Хоёр гуравхан цагийн зайтай бол Америкийн Монгол нэртэй ч алаг арьстангуудаар дүүрсэн, англи хэлээр л ойлголцдог болсон байх нь.
Хэрэлдэж хэлцэж суухын оронд Буурлуудын хэлсэн нэг ч үйлийг бодит дүрстэй болгон үйлдвэрлэж, өв соёлоо үнэн түүхээ сэргээн өөрсдийнхөө бүхнийг өөрсдөө л өмөөрч хамгаалахгүй бол биднийг өмөөрөх хүн энэ дэлхийд алга. Монголчууд Тэнгэрээсээ салж тэдний ижил л болж байвал баярлах учраас л энэ олон Христ сүмийг санхүүжүүлж, энэ олон уул уурхайг дэмжиж, энэ олон ухаангүй тэнэгүүдийг улс төрөөр сургаж байна. Америкт сурсан бол яахаараа цэвэр цэмцгэр байлгах аргыг нь, байшин саваа шавааралдуулалгүй барьчих, мод бүхнээ хамгаалчих талаар нь сурахгүй яаж юмыг үнэлэх вэ, яаж мөнгө олох вэ, яаж хүнийг хуурах вэ гэх аргад нь суралцаж байдаг юм бэ. Тэнд байгаа Монгол иргэдээ дэмжихийн оронд тэд ирээд биднийг тэжээнэ гэж тэнэгтэх хэрэг байна уу. Тэд дэмжих байтугай өөрсдөө үрсээ яанам гээд сууж байна. Ирээд амьдаръяаааа амьдрах орчин, амьд явах баталгаа нь үгүйгээс л тэнд байж байнадаг. Ихэнхи нь жолоо барьж, хумс үрж, хөл угааж, аяга зүлгэн, пицца зөөж амьдарлаа залгуулж байна. Эндэх мэрэгшилүүд нь дандаа өндөр мэрэгшилүүд байх юм. Очвол л өрийнхөө сүлжээнд оруулаад хүнийг мөнгөөр гавлаад авах тэр нийгэмд эхэндээ болж байна гэх ч эцэстээ насны бөгсөнд өвчинд идэгдэж байна. Эх орноо гээд тэмүүлээд ирэхэд нь Монгол гэх газар шороо, монгол гэх хүнгүй болох бий дээ.
Хятадууд маш ихээр өвөрмонголд Чингис хааны элдэв дурсгал нэрт газруудыг ихээр бүтээх болсон нь энэ хар санааны эхэн.
Судрын Дээдэс хэлэхдээ: Нууц товчооны 134 р дэсэнд Чингис Хаанд Мэгүжин сүүлтийг дарав хэмээн ЖАУ ТАУ хэмээх цол олгодог. Алив гавьяа байгуулсан бүхэнд өөрсдийн ийм цолоо өгдөг нь цаанаа учиртай. Хэдэн жилийн дараа Мэгүжин Сүүлтийг ЖАУ ТАУ манай баатар дарав л гэнэ. Хятад нэр учраас хятад баатар нь хятад хүн гээд л түүх нь тэднийх болдог. Энэ бол гэм биш зан хэмээж билээ. Энэ мэтээрээ л одоо ч хийсээр Монголын газрын зургийг шууд л өөрийн газартаа оруулан хэвлэхэд албан ёсоор Төрөөс эсэргүүдэг үү. Хэдхэн хүн л хэлээд хэлснээрээ ад үзүүлээд дуусдаг. Яг одоо явж байгаа дэлхийн хүчирхэг гэх гүрнүүдийн ирээүйд дэлхийд ноёрхлоо тогтоон эзэрхэх гэсэн бодлого ийм л явж байна. Бэлтгэл нь сайтар хийгджээ. Худалдаж авах хүмүүсээ аль эрт өөрсдийн орондоо сургаж, өндөр боловсролтон нэрийн дор төрд шургуулжээ. Тэдний үйлээс зөрөөд монгол ахуйгаа сэргээж, монгол дээлээ өмсөөд явах зоригтон улс төрчид харин байж байгаа нь бахархууштай.
Америк дахь ерөнхий үйлийг бол харин Америк өргөөнийхөн маань бичээд тавьчихжээ. Нэмж хэлэх, нэмж сэтгэлд хургасан асуудал таван тусгаар тогтнолын үнэ цэнийг л улам бүр ойлгоод ирэв. Андын гэх гэрээ, тангаргын үнэ цэнийг яснаасаа мэдээд ирлээ. Америк дахь залуустаа их гялайлаа. Чухал зүйлүүдийг ойлгуулж өглөө. Мөн эгэлгүй нэгэн эмэгтэй энэ л үйлийн төлөө ихээр тэмцэн хичээж байгаа Цээгий эгч хэмээн хүндлэгдэх монголчуудын холбооны сэрэглэн бүсгүйд мөн талархлаа. Үйл нь арвин байж, есөн цагаан хүсэл нь дэгжин дэвжих болтугай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.