Буух ёстой Долоон умбалын эх дэлхийд гүйцэтгэх ёстой үүрэг.
1. Хүү хүйстэй. Номлогч болох ёстой. Хэрэв хүсвэл түүнийг өөрийнх нь хүслийн дагуу лам болгох эс хүсвэл шашин судлаач, нийгэм судлаач болгох ёстой. Энэ хүү шашны чиг хандлагыг шинэчлэх ёстой. Өөрөө хүсвэл зайран болж болно. Түүнд саад хийх ёсгүй. Өмнө нь хувилгаан болох ёстой тодруулагдан эрдэм номоо суран байсан ч Гүнжийн сүмийг шатаах үед багш нарын хамт шатаагдан амиа алдсан.

2. Хүү. Мэрэгшил нь модчин буюу мод тарих агуу их үйлийг хийнэ. Эх байгаль дэлхийг сэргээх их үйлийг хийнэ.
3. Хүү. Мэрэгшил модчин буюу модоор урлаг бүтээх онцгой гарын дүйтэй. Өөрөөр хэлбэл Дорлигтой үр. Энэ хоёр Умбал модны мэрэгшилтэй Дээдсийг даган эрдэмд нь суралцсан хүүхдүүд. Ах дүү хоёр байсан бөгөөд ойн түймэрт шатаж өөдөлсөн үрсүүд байв.
4. Хүү. Тогтуун авир ааштай. Ирээдүйд олон мянган хүнийг тэжээх бизнесмэн болох ёстой. Тэнгэрт 14 жилийн өмнө гарсан. Бүх л бүтэн хотын хүн амыг тэжээх арга ухааныг газарт бүтээх хүсэлтэй.
5. Хүү. Энэ хүүгийн тухай өчигдөр жишээ авсан. Цогт Хун Тайжын хорлогдсон бяцхан үр байсан. Жанжин болох үйлийн үрийг тээж буй учир ирээдүйд их удирдагч алдараа дуурсгах ёстой.
6. Охин. Эсэргүүний хүүхэд хэмээгдэн чулуугаар шидүүлсээр амьдаар шахуу булагдаж үхсэн. Алдраа дуурсгасан удган болох ёстой. Суу Чи Кил хатны өсгөсөн умбал бөгөөд хэлний онцгой их авьяастай. Төрд туслах үүрэгтэй.
7. Охин. Хөсөгт тэрэг анх үүсч байхад дайруулан таван жил хагас мэдээгүй хэвтэн сүүж нь цоорч шаналж өнгөрсөн охин. Их Биетэй Буурлын умбал. Ирээдүйд эмч болох ёстой. Эмч эмчдээ бүгдийн эмч зохион байгуулагч болох ёстой.

За Дээдийн Дээд Тэнгэрт үлдээд байсан газарт буухаас айж дургүйцсэн долоон Умбал сүнсний тухай ерөнхийд нь мэдээллээ. Энэ морин жилд төрж буй үрсээс зуу гаруй нь ийм Умбал сүнсүүдийг Тэнгэрүүд Хөх толботуудыг засахаар буулгаж байгаа билээ. Уншаад Умбал сүнсний хийх үйлүүд, онцгой чадваруудын тухай төсөөлөл авсан байх. Энэ морь жилийн
хүүхдүүдэд бусдаас онцгой байх чанар нь шөнө хөлсөж уйлах, чочимтгой байх, сүнс хардаг, удаан хэлд орох, бусдаас өөр далд ертөнцийн тухай ихээр ярих нь их учраас ийм хүүхэд төрүүлсөн эхчүүд хүүхдүүдийн хувь заяанд хаалт хийлгэж лам, бөөгөөр мэлмийг нь хаалгахгүй байх, хувь заяаны шугамд саад хаалт тавиулах, бөө тархийг нь унтуулах жатга хийлгэхгүй байхыг онцгой анхааруулж байна.

Энэ талаар сайтар зөвлөгөө болон учрыг би блог болон бөөгийн судар номдоо оруулна. Эдгээр Умбал сүнсүүдийг эрхтэн тэгш төрүүлэн, онцгой анхаарч, хийх үйлэнд нь хориг тавилгүй өсгөн, зөв мэдлэгт чиглүүлэн, хар бүхнээс хамгаалан өсгөх аваас улс эх оронд маань ихийг бүтээх үрс болон мэндэлж буй билээ. Энэ талаар ч монголын нууц товчоонд нууцлан өгүүлсэн нь бий. Жишээ нь бяцхан үр хирнээ булган дотортой дээл өмсөн, ээмэг зүүсэн байдаг шүү дээ. Шихихутаг дээдэс төрж өсч Их Засгийн Дээдэс болсон түүх үүнтэй холбоотой. Гэвч хэн дуртай нь хүүхдээ ингэж онцгойлох аваас үйлийн үр буруудах учраас заавал Умбал сүнсийг тодруулж байж энхрий болгодог гэдгийг анхаарч ухаараарай.
Ийм хүүхдүүд бөөгийн гэрт илүүтэй төрөх бөгөөд эдгээр үрс том болоод бөө үрс болоход нь хориг саад гэрийнхэн нь тавихгүй байх, нэрийг нь өөрийн мэдрэмж билгээрээ өгөх учиртай. Дуудах нэр гэдэг бол маш учир утгатай. Хийх үйлийг нь Умбал сүнсэнд үргэлж сануулах учраас зөв үйлээ хийхээр сэрдэг учиртай. Учир нь хүүхэд төрөхдөө эхээсээ арав дахин ихээр өвдөлтийг мэдэрдэг учраас өмнөх дурсамжаа мартан төрдөг гэдэг. Бүгдийг нь сануулах үүднээс нэрийг маш сайтар мэдэрч өгөх ёстой хэмээсэн билээ.
Сануулан анхааруулахад зарим Умбал сүнс өөрийн удам угсаандаа бууж чадахгүйгээр өөр удам угсаанд аргагүйн эрхэнд буух болсон нь ч бий. Энэ нь тухайн удам угсааныхан Умбалыг авах байтугай Буурлуудаа хүлээн зөвшөөрөхгүй аваагүй ажээ. Тэгсэн ч удамдаа буулгахаар танадтал хүүхэд төрүүлэх боломжтой эмэгтэйчүүд нь хүүхэд гаргах хүсэлгүй ажээ. Хүүхэд олбол Абортлох буюу хүүхдийг цаазлах учраас Умбал сүнснүүдээ харамласан Тэнгэрүүд үр жинхэнээсээ хүссэн, Умбалыг төрүүлж өсгөх айлуудад өгөх болсон нь Их Жарангаар Дээдийн Дээд Умбалууд буух ёстойгоос болжээ. Та бүхэн сайтар судлаад үзсэн ч болно. Ихэнхи удирдагч нар МОРЬ жилд төрсөн учиг ийм ажээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.