Monday, March 24, 2014

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

МодЧин БуурЭЛ Пагмажалсан: Балчрууд бөөгийнхөө зан үйлийг тодорхой мэдэхийг хүсэхгүй байна уу.
АЯНГАТ: Харин бөөгийн зан үйлийг сайн мэдэж авъя гэж бодоод.
БуурЭЛ: Мод тарихтай холбоотой би бөөгийн зан үйлийг хэлье. Эхлээд Газар, Мод, Лус гурвыг холбож өгдөг зан үйл хийнэ. Үүнийг нь бөөлөн мэдүүлж, биедээ залан, ард түмэн хариуцах эзэнд нь гурван эзний үгийг хүргэдэг юм.
АЯНГАТ: Лусыг нь биедээ залж үгийг нь хэлүүлэх нь, савдгийг нь залж үгийг нь хэлүүлэх нь бургасны амийг..
БуурЭЛ: Моддын эзнийг. Модны амь гэж хэлдэг.
АЯНГАТ: Залж үгийг нь хэлүүлэх нь.
БуурЭЛ: Өөрөөр хэлбэл байгаль ижий шүү дээ модны эзэн гэдэг чинь. Байгаль ижийг дуудаж ирж, энд мод ургамал ургаж байгалийн нэгэн үзэмж төгөлдөр орчин бий болгохыг хүсэн зөвшөөрүүлж үг авна. Удаахд нь хоёр дахь үйл нь Өлзийхүү босгож шав тавина.
АЯНГАТ: Энэ ямар учиртай вэ?
БуурЭЛ: Энд хариуцах эзэнтэй ойжуулах үйл эхэлснийг ард түмэнд зарлаж, хэн үүнийг хариуцаж байгааг гэрчилж байдаг. Зарын самбар гэж хэлж болно нэгэнтээ. Нөгөөтэй энэ нялх ургамал тарьцуудыг манах Онгон юм. За гуравт нь.
АЯНГАТ: Энэ чинь салбагар мануухай гээд байдаг мөнүү.
БуурЭЛ: Мануухай гэдэг нь мөн. Гэхдээ салбагар байдаггүй юм.
АЯНГАТ: Өлзийхүү гэж Онгон хүн шиг юм хийгээд тэгээд мануулах юмуу. Учир шалтгааныг нь бичсэн бичигтэй тавих юмуу.
БуурЭЛ: Тэрний тэр тийм мод учраас ийм модыг тарьж байна бүү гэмтээтүгэй ард түмээн гэсэн бичигтэй. Хайр энэрлээ энэ моддод хүртээтүгэй гэсэн бичигтэй. Ард түмэнд юу гэж хэлмээр байна тэрийг барьж зогсож түмэнд зарлаж байдаг.
Гуравт нь, тарих тарьцаа суулгаж, нялх ургацаа тавина. Тэгээд арчлан тордож, нас биед хүргэнэ. Ийм 3 их үйл байна. Өлзийхүүг нас биед хүрэх өдөр нь авч, галд өргөдөг юм. Энэ нь тухайн сахиул Онгодыг чөлөөлж, байгаль усанд нь энэ тарьсан ургамлыг өөртөө авч өргөжүүлэн оршоохыг даатгадаг үйл юм.
Дөрөв дэх үйл нь. Өөрөөр хэлбэл, мод тарих хүний үйлдэл дуусч, байгалийн үйлдэл эхлэх өдөр.
АЯНГАТ: Тэгэхээр хэдэн жилийн дараа болно гэсэн үгүү. Нас биед хүрнэ гэхээр 3 жилийн дараа юу?
БуурЭЛ: Хэзээ ч байж болно. Хэзээ болтол арчилмаар байна тэр болтол.
АЯНГАТ: Ер нь бол арчилгаа дуусаад за ургалаа гэж үзэхээр Өлзийхүүг чөлөөлөөд тавьдаг юм байна тиймээ?
БуурЭЛ: Байгаль дэлхийд усалгаагүйгээр оршиж чадахаар болсон үед нь Өлзийхүүгээ чөлөөлдөг юм. Би чамд 3 үе зураг зурж үзүүлье. Эхлээд Өлзийхүүгээ ингээд босгоод тавьчихна. Бид нар бол бүдүүн модонд нүүр ам сийлээд тавьдаг байсан. Суулгадаг ингээд. Энэ дээр нь ингээд бичиг бичнэ шүү дээ. Ингээд гадаслана. Ялангуяа бөө тарьж байгаа үед ийм зүйл заавал байдаг юм.
АЯНГАТ: Гадаснаас нь даавуунууд уяатай байгаа юмуу?
БуурЭЛ: Гурвалжин даавуу бичээстэй тавьдаг юм. Тэр тарив, тэр тарив, тэр тарив гээд л...
АЯНГАТ: Нэрүүдээ бичээд үү, өөрсдийнхөө нэрсүүдээ бичээд үү.
БуурЭЛ: Энэ нялх суулгацууд чинь ингээд энд байж байна шүү дээ. Иймхэн юмнууд байгаа шүү дээ эхлээд. Голд нь бүдүүхэн шургаа ингээд тавиад энэ нь нэг талдаа мананд осгохоос сэргийлдэг юм. “ зурж үзүүлэв”
АЯНГАТ: Өлзийхүү юу?
БуурЭЛ: Ургамал. Энэ олсон гурвалжингууд чинь нөмөр болдог юм.
АЯНГАТ: Энэ даавуунууд далбагар том байдаг юм уу даавуу нь.
БуурЭЛ: Үгүй ээ, өдий дайны л юм байдаг юм. “хийморийн дарцагны дайны юм байв”
АЯНГАТ: Яагаад мананд осгохоос сэргийлнэ гэж? Чийгийг авдаг юмуу, шингээдэг юм уу?
БуурЭЛ: Манан унахаар энэ олснууд энэ даавуунууд ингэж нөмөрлөж байдаг юм жижиг ургамлуудад. Хэдий сийрэг байсан ч хамаагүй өөртөө усан дуслыг бий болгоод, мананг ус болгоод гоожуулаад байдаг юм. Үүгээр нэвчээд ус болоод унана. Тэгэхээр хүйтэн цохихгүй ус л дуслаад жижиг бороо орох ийм шинжтэй болдог.
АЯНГАТ: Тэгвэл ийм юм хийх нь байна. Гэхдээ бид нарын тарих талбай нь том шүү дээ. Тэгэхээр Өлзийхүүгээ томоор хийх юм уу.
БуурЭЛ: Үгүй ээ, төв хэсэгтээ хийдэг юм таних тэмдэг болгоод. Үүний нөмөрт байгаа нь манангийн усалгаа гэдэг зүйлийг бий болгож байдаг юм. Ялангуяа мананжих газар их өндрийг хийж тавьдаг. Бороо хур ороход ч гэсэндээ яг жижиг ургац суулгац дээрээ тавьдаг юм. Ингэж услахаар нэрсүүдээ. Үүнд амин хэм шингээж, Онгодоороо ургаж байгаа энэ модоо хамгаална гэдэг нь юм. Тэдний отгийн Онгод энэ моднуудын гурвалжин бүхнээр төлөөлүүлж манадаг юм. Энэ мануухай бол бүх Онгодуудын нэгдэл болж оршиж хамгаалж хашиж байдаг юм.
АЯНГАТ: Татлагыг нь олсоор хийх юм байна тиймээ. Тэгээд тэнд оролцсон хүн болгон нэрээ бичээд, бичээд татаад тавьбал зүгээр юм байна даа. Өөрсдийнхөө моднуудаа тооцоод. Хийхдээ анхнаасаа зөв тооцох хэрэгтэй юм байна.
БуурЭЛ: Ардууд нь бас нэрийг нь гурвалжилбал бас сайн. Ингээд тавьсан моддыг бас хүн хар муугаар ч бай, харах сайнаар ч бай гэмтээхгүй шүү дээ. Мөн энэ нь үхэр орж ирэхээс сэрэмжилдэг юм. Модны нялх навчсийг амьтад идэхээс сэрэмжилдэг юм. Энэ чинь өөрөө догшин хайрхан болж байгаа юм шүү дээ.
АЯНГАТ: Өлзийхүү нь өөрөө догшин болох юм байна тиймээ. Үхэр энэ тэр бол хэмээ мэдээд за энэ манаатай газар байна гэх юм байна.
БуурЭЛ: Энэ манаатай газар байна идэхгүй, ийшээ орохгүй тэмдэгтэй. Тэгэхээр үүнийгээ амилуулж бөөлдөг бөөлөө юм шүү дээ. Газраа аваад Өлзийхүүгээ босгоод тавина.
АЯНГАТ: Эхлээд газраа аваад, зөвшөөрлөө авсныхаа дараа Өлзийхүүгээ босгох нь байна тиймээ.
БуурЭЛ: Дараад нь модоо татчихаад олсон татлагуудаа гадасладаг. Тэгэхээр ард түмэн ч гэсэн бөө тарьсан мод юм байна, эндээс бушуу түргэн хол байя, хараалгуулна ерөөлгүүлнэ гээд нялх мөчрүүдээр минь түлш хийхгүй шүү дээ.
АЯНГАТ: Тийм байна.
БуурЭЛ: Удаахд нь хэдэн жилийн дараа Өлзийхүү маань ингээд нармайчихна. Тийм мөн биз, хуучирна шүү дээ. Нэр үсэгнүүд нь ч алга болно. Тэр цагт энэ мөчирнүүд нь ургасан байдаг. 3-5 жилийн дараа мэдэгдэхүйц бие даасан модод болно шүү дээ. Энэ үед нь шийдвэр гаргана. Өлзийхүүгээ энд нь үүрд үлдээхүү, эсвэл авах уу гээд. Ихэвчлэн авдаг, маш цөөхөн тохиолдолд үлдээдэг. Авсаны дараа сайхан модон ой болж үлдэнэ шүү дээ. Ийм л юм байгаа юм.
АЯНГАТ: За ойлголоо.
БуурЭЛ: Сонирхолтой байна уу?
АЯНГАТ: Сонирхолтой байна. Өлзийхүүгээ шатаахад хайран санагдахын байна даа. Анхных болохоор.
БуурЭЛ: Дурсгалаар үлдээж болно. Өлгийдөөд тавьдаг юм.
АЯНГАТ: Юугаар өлгийдөх вэ?
БуурЭЛ: Хадгаар, бөсөөр
АЯНГАТ: Бөсөөр, хадгаар.
БуурЭЛ: Хувцаслаж тавьдаг юм. Гэзгийг нь бүгдээрээ авна. Тэгээд энд нь үлдээнэ. Тэгэхээр энэ чинь дурсгал болно шүү дээ. Хөөрхөн хийхгүй бол болохгүй шүү. Би бол олон хийдэг учгаас нүд ам гээд домнодог байсан. Та нар бол хүн хэлбэртэй хийж болно шүү дээ сийлүүлж. Хамгийн гол нь өөрсдөө хийнэ, хүнээр хийлгэхээс илүүтэй. Зарим газар, зарим ой дунд ийм урцууд байдаг даа татаад тавьсан. Тэр чинь л Өлзийхүү юм шүү дээ. Ой дунд нэг тийм овоо шиг юм байгаад байдаг шүү дээ. Тийм модон овоо. Тэр чинь Өлзийхүү юм.
АЯНГАТ: Тэгэхээр түүнийг бөө нар санаатайгаар тарьсан гэж ойлгох нь байна тиймээ.
БуурЭЛ: Ажиж байсан уу? Ой дунд модон овоо хадаг самбаад ороолцолдон байдгийг. Тэр юм Өлзийхүү гэдэг чинь. Урц гэхээр урц биш битүү байгаа биздээ. Үлдээсэн үед тэгдэг юм. Модоор өлгийдсөн нь тэр. Модоор бөсөөр юу дуртайгаараа өлгийдөж болно.
АЯНГАТ: Ер нь л нэршил нь Өлзийхүү гэдэг юм байна тиймээ. За яасан сонирхолтой юм бэ? Бид нар модоо амилуулж бөөлөхдөө яахуу? Бөөнөөрөө л очоод бөөлөөнөө хийгээд яваад байна биздээ тиймээ.
БуурЭЛ: Ийм модон овоохой болгодгийн учиг гэвэл тарьж байсан бөө нь модноосоо өмнө өөдөлсөн үед ийм овоохой болгож шатаахад бэлдээд тавьдаг юм. Ийм болгодог юм ардууд нь. Тэр бөө хэзээ нэгэн цагт улаачдаа ирээд энэ Өлзийхүүгээ авч явна гэж бодоод.
АЯНГАТ: Тэр моднууд нь устсан цагт уу?
БуурЭЛ: Үгүй. Мод тарих үйл эхэлчихээд, тэгсэн хэрнээ үхсэн бөө байж болно биздээ.
АЯНГАТ: Аан өөрөө юу.
БуурЭЛ: Тэдний Өлзийхүү ингэж модон овоохой болдог юм.
АЯНГАТ: Үйлээ дуусгаж амжилгүйгээр үхсэн юм байна тиймээ.
БуурЭЛ: Тэгэхээр үйлээ дуусгахын цагт улаач болоод ирэхдээ энэ Өлзийхүүгээ шатаана гээд ардууд бэлдэж өгдөг юм. Тэгэхдээ шатаахгүй. Мод овоолоод Өлзийхүүгээ тойруулаад хучдаг юм. Хэзээ нэгэн цагт ирж Өлзийхүүгээ аваарай гэж ерөөдөг юм. Модод нь ургаад бие даасан үед нь.
АЯНГАТ: Сонин юм байнадаа.
БуурЭЛ: Энэ чинь Монголын мод тарих үйл шүү дээ. Ялангуяа ойн иргэдүүд их байна. 1 хүн заавал 27 мод тарина.
АЯНГАТ: Яагаад заавал 27 гэсэн тоо байгаа юм?
БуурЭЛ: Ойн иргэдүүд л тэгдэг шүү дээ. Улаач болсон бол заавал 27 мод тарина. 9 жилийн дараа модныхоо орой дээр тогтоно. Тэгж бүдүүн ургуулж чадаагүй бол тэр хүн бөө биш.
АЯНГАТ: Ойн иргэдүүд үү? Аан ойн бөө нар.
БуурЭЛ: Ойн бөө нар мод тарина. Мод тариад модныхоо чансааг нь шалгаж модныхоо орой дээр зогсдог. Тийм бөх мод тариагүй бол тэр бөө биш.
АЯНГАТ: 27 тоондоо ямар учир байна гэж?
БуурЭЛ: Би яаж мэдэх юм. Тэгж л ярьдаг шүү дээ. 27 гэдэг нь бодвол дээшээ доошоогоо болоод, өөрийнхөө үеийн өвгөд дээдсүүдээ хүндлэх гээд тэгдэг биз.
АЯНГАТ: Тэгвэл тийм л юм байдаг л юм байна л даа.
БуурЭЛ: Тэгэхээр 9 жилд хүн зогсохоор бөх мод авирахаар бөх мод тарихгүй бол бөө болж чадахгүйнээ дээ.
АЯНГАТ: Гэхдээ бургас тэгж зогсоно гэж байхгүй шүү дээ 9 жилд бол. Сайхан сагсгар сагсгар бүдүүн л моднууд болох л байх л даа. Дунд нь ороод харагдахгүй нуугдахаар л.
БуурЭЛ: Тэгэхээр тэр чинь хүн зогсохоор мод тарина гэдэг чинь хар мод л тарина биздээ. Хус мод л тарина биздээ.
АЯНГАТ: Явуулсаар байгаад 10 жилийнхээ хугацаанд таарах нь байна шүү дээ. Тэр үйлээ хийсээр байгаад хар модоо тарьсан бол түүн дээрээ гарч зогсохоор үйлийнх нь л юу юм байна. Үр дүнгийн учир нь юм байна.
БуурЭЛ: Түүнийг нь чанар гэж нэрийддэг юм.
АЯНГАТ: Тийм үү? Одоо бол өндөр модны орой дээрээс үсрүүлдэг гээ биздээ. Мөн мод тайраад байдаг шүү дээ. Чанар гэж энийг хэлдэггүй юм байна шүү дээ. Чанар гэдгийн учир нь.
БуурЭЛ: 9 чанар давна гэдэг чинь уулын оройд мод тарихыг хэлдэг юм.
АЯНГАТ: Өө золиг гэж.
БуурЭЛ: 9 чанар давна уу та нар.
АЯНГАТ: Тариа ч үгүй байгаа юм чинь яаж давахын...
БуурЭЛ: Эхлэчихгүй юу даа.
АЯНГАТ: 9 чанар давна гэдэг чинь түүнийгээ тариад ургуулж чадсаныг л бөө хүн гэх нь байна шүү дээ. Тэгээд тэр 9 дэх модон дээрээ очоод модныхоо орой дээр гараад зогсоход л мод нь байж байх тиймээ.
БуурЭЛ: Мод нь дааж байх ёстой. Тэр чинь сорил байгаа биздээ. 1 жил бүгдийг нь тарьдаг юм. Уулын бэлээс авахуулаад орой хүртэл нь 27 ширхэг мод тарина. Хэд нь бургас, хэд нь шилмүүс гэх зэргээр. Тэгээд бүгдийг нь яг 9 жил ургуулсны дараагаар орой дээрх модон дээрээ зогсоход шид нь гүйцэж, бүх зүйлийг анагаах чадвартай боллоо гэж үзнэ. Тэгээд бөө нэрээ авна даа.
АЯНГАТ: Эд нар бол ойн бөө нар тиймээ.
БуурЭЛ: Ойн бөөгийн ёс. Би эднээс суралцсан.
АЯНГАТ: Ойн бөөгийн ёс, чанар гэдэг нь энэ юм байна тиймээ.
БуурЭЛ: Надад халх бөө таалагддаггүй. Хайран тавьсан бүхнийг минь шатааж байдаг учир.
АЯНГАТ: Галын шид авна гээд үү.
БуурЭЛ: Тарих нь битгий хэл шатаах нь олон учир халх бөө ерөөс таалагддаггүй. Би бол дархад бөө. Дархад бөөдөө ойн бөөгийн ёсыг дагасан бөө.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.