Аа бас өнөөдөр би Буурлуудад хэмх загнууллаа. Бидний хэлснийг бүрэн гүйцэд оруулсангүй гэв. Учиг нь би бээр БууЭрЭл гэж зөв бичихийг нь БуурЭЛ гэж бичсэн ялтай байваа. Буу нь бууж ирэхийн үйлдэл, Эр нь удамшилд хүчтэй эр, ЭЛ нь эл тодын Эл гэнэм. Амьгүй юмс ил байхыг ИЛ гэж бичдэг амьтай юмс буюу хүнтэй холбоотой бол ЭЛ гэж бичдэг гэнэм. Тэгэхээр бууж ирж үйл хийх учраас БууЭрЭл нь үхчихсэн үед л хэрэглэдэг. Гэтэл өвГҮН, эмГҮН бол амьд байж болдог. БууЭрЭлүүд бол тархийг засдаг. Харин Өв нь ӨӨӨӨӨӨӨ болчихсон өвөө, Эм Ээээээ нар бол замбад амьдарч байхдаа ГҮН мөр үлдээгээгүй учгаас, үйлээ дуусгаагүй тул БууЭрАй буюу бууж ирээд Ай олонд үйлчилдэг үйлийн үртэй гэнэм. Өөрөөр хэлбэл биеийг илдэг бариа хийдэг гэх мэт гэнээээээ. Ингэхээр амьд байгаа хөгшчүүдийг БууЭрЭл, БууЭрАй гэдэггүй байхнээ. Өөрөөр хэлбэл үхэгсэдийг хэлэх нь байна. Күээ мөн яанам бэ одоо.
Монгол бичиг сурах, сурахдаа зөв сурахгүй бол шившиг болж гүйцлээ байна. Зиндаа гэх үгийг тайлбарлаж хэллээ. Зи Эн Даа гэж бичигдэх аж. Гэтэл ЗИ хэмээх үгтэй өөр монгол үг олоодох гэлээ намайг. Би Чоймаа багшийн Монгол хэлний хадмал толь номоос хайж үзтэл
ЗИДАРГА
ЗИЙРЭМБЭ
ЗИНБЭ
ЗИНДАА
ЗИНДААРХИ
ЗИНДААЧИЛ
ЗИРАА гэх ДОЛООХОН үг олоод хэлтэл БууЭрЭл Эд монгол үг биш гэх юм. Монгол ЗИ тэй хоёрхон үг байдаг. Маш адгийн хараалын үг учраас эднийг хорьж ҮГ үүсгэж ярьдаггүй бас тэр мууг дууддаггүй юмдаа хүүхэд минь гэвээ. Энэ хоёр үгийг цээрлэдэг учраас ЗИ гэсэн дээр үг байхгүй. Та нарын энэ ЗИНДАА гэдэг үг бол санскрит үг. Зи Эн Даа нь Зи бол маш муу үг учраас би түүнийг та нарт бас уншуулж сэргээгээд яахав. ЭН нь бол хязгаар, талбайг хэлдэг. Даа гэх нь дааж явахын язгуур үг гэв. Би гайхаад тэгээд зиндаа гэхгүй монголоор юу гэхийн гэхэд ЗЭРЭГ ДЭВ гэх юм. Зээ Эр эГ Дэв. Зээ нь ЗЭЭ тангараг Эр нь удамшилд зохист эр, эГ нь энхлэгт Г буюу урдах зүйлийг хүндэтгэж нандигнаж хайрлах ёстойг анхааруулсан авгайлсан хүнэтгэлийн зэрэг гэнээ. Утга нь Зээ тангаргаа удамшуулагч хүчтэн. Дэв гэдэг дээр би бяцхан маргав. Дэв гэж муу үг хэмээхэд Дэвээ чи зөв бич гэв. Дэв гээд бичтэл буруу гэнээ. ДэИэ байжээ. Аа харин хурдан хэлэх ярианы явцад Иэ нь Вэ хэмээн сонсогддог болохоор бичигдээ бизээ. Та нар юм өөрчлөхдөө хэт сайн юм хэмээв.
ЗИДАРГА
ЗИЙРЭМБЭ
ЗИНБЭ
ЗИНДАА
ЗИНДААРХИ
ЗИНДААЧИЛ
ЗИРАА гэх ДОЛООХОН үг олоод хэлтэл БууЭрЭл Эд монгол үг биш гэх юм. Монгол ЗИ тэй хоёрхон үг байдаг. Маш адгийн хараалын үг учраас эднийг хорьж ҮГ үүсгэж ярьдаггүй бас тэр мууг дууддаггүй юмдаа хүүхэд минь гэвээ. Энэ хоёр үгийг цээрлэдэг учраас ЗИ гэсэн дээр үг байхгүй. Та нарын энэ ЗИНДАА гэдэг үг бол санскрит үг. Зи Эн Даа нь Зи бол маш муу үг учраас би түүнийг та нарт бас уншуулж сэргээгээд яахав. ЭН нь бол хязгаар, талбайг хэлдэг. Даа гэх нь дааж явахын язгуур үг гэв. Би гайхаад тэгээд зиндаа гэхгүй монголоор юу гэхийн гэхэд ЗЭРЭГ ДЭВ гэх юм. Зээ Эр эГ Дэв. Зээ нь ЗЭЭ тангараг Эр нь удамшилд зохист эр, эГ нь энхлэгт Г буюу урдах зүйлийг хүндэтгэж нандигнаж хайрлах ёстойг анхааруулсан авгайлсан хүнэтгэлийн зэрэг гэнээ. Утга нь Зээ тангаргаа удамшуулагч хүчтэн. Дэв гэдэг дээр би бяцхан маргав. Дэв гэж муу үг хэмээхэд Дэвээ чи зөв бич гэв. Дэв гээд бичтэл буруу гэнээ. ДэИэ байжээ. Аа харин хурдан хэлэх ярианы явцад Иэ нь Вэ хэмээн сонсогддог болохоор бичигдээ бизээ. Та нар юм өөрчлөхдөө хэт сайн юм хэмээв.
Монголын Нууц Товчоон дээр Хуагчин эмгэн гэж гардаг. Энэ хүн бол Хоо Г Чин гэдэг нэртэй аж. Хоо нь өөрийнх нь нэр. Харин дээр дурдсан энхлэг Г нь Хоо гэх нэрийг нь авгайлан хүндэлсэн нөгөө утгаараа бол энэ хүнийг хайрлах учиртай цор ганц учраас цаазаар авч болохгүй хэмээсэн утга бас давхар агуулан хүндэтгэл анхаарлын энхлэг Г гэдгийг залгасан гэжээ. ХоогЧин эмГҮН хэмээвэл зөв аж. Чин бол цол, Чин үнэнд тэмүүлэгч цол юм. За тэгэхээр энэ бүхнийг ХоогЧин ЭмГҮН өнөөдөр надад ярьж хэлж бичүүлсэн билээ. Хоо эмэг маань устсан нэг отгийн хамгийн сүүлийн эмэгтэй байгаад харин Хаан Дээдсийн эцэг, өвгөд түүнийг хайрлан хамгаалж хамгаалалтандаа хажуу хавиргандаа авч явдаг байсан гэнэ.
Тэрээр гурван охин төрүүлсэн бөгөөд тэрхүү отог нь ясан тал бүрэн устсан аж. Намайг ном судрын ажлаа цалгардуулж, төөрч будилж буй учраас Хоо эмэг ирж чангалан чиглүүлж өгч байгаа гэнэм. Мөн намайг шийтгэж нууц товчоог гаргах хугацааг хойшлуулав. Хариуцлагаа өөрөө үүр гэж үүрэгдэв. Хэтэрхий чалчсан гэнээ би. Заза өнөөдөржин л загнуулж сэтгэлээр унав. Үхээд ч эд дээр очих би хаашаа ч зугтнам бэ? Хар ядаргаатай юм уур хүрчихлээ. Гэвч үнэхээр миний буруу байгаад бас их учир сонсож ухаан суух дөхөж байгаа учраас одоо яая гэхэв дээ сонссоноо бас л бичив. Одооноос 14 хоног Хоо эмгийн удирдлага дор чангалуулж нилээн ажил хийж завгүй болох нь байна. Дураараа зөрүүд, бас хэтэрхий мэдлэггүй би гээч өөртөө их лай хураажээ. Энэ монгол бичгүүд чинь ийм их учир утгатай гэж хэн мэддийн... гээд л гайхах өөрөөсөө ичиж үхэх дөхөх юмдаа. Монгол хэлний багш болж байхгүй үхсэнээ хийсэн юм болдоо ч гэж бодох юм. Түүхийн багш болоогүй нь болсон санагдах боллоо. Ер нь би юу сонсож, юу мэдэж амьд явдаг байснаа ч санахаа болив. Ингэхэд амьд байсын болов уу эсүүл үхсэн хүүр байсан юм бол уу мэдэхээ ч болив.
Гарах ёстой сударнуудаа дахиад л эхнээс нь эхлээд би шалгахаар шийдлээ. Үгүй ядахдаа л зайран, удган гэх үгүүдээ нягтлан асууж үгийн язгуур утгаас ойлгохыг хичээж эхэллээ.
БууЭрЭлүүдийн хэлсэн ярьсанг тэртэй тэргүй тас тогтоож чадахгүй учраас байнга бичлэг хийдэг билээ. Бид бол диктафон гэх боловч тэд Хоолой мутарлагч гэнэ. Гэтэл Хоо эмэг би монгол хэлдээ төгс бишээ. Гэвч монгол бичгийг зөв бичсэн үгүйгээ шалгах нэг арга нь үйлийг нь ухаж боддог. Тэгэхээр наад хоолой мутарлагч чинь Дуу давтагч гэх үйлдлийг л хийгээд байдаг юм биш үү. Зөвхөн мутарлаад орхихгүй байна. Та нар дахин давтан сонсдог гээ биздээ.
Би л лав Дуу давтагч л гэж нэрлэх юм байна хэмээв. Энэ хоолой мутарлагчаас болж БууЭрЭлуудын онигоо маш олон болсон. Манайхан бол ч маш сайн эзэмшсэн бүр асаахаа мартсан үгүйг хүртэл хэлж эсвэл өөрсдөө асааж унтраадаг. Харин өөр отгийн БууЭрЭл юмуу шинэ Онгод буувал янз янзаар хүлээн авдаг. Зарим нь дуртай байхад зарим нь уурсаж хол байлга гэх мэт. Хоолой мутарлагч гэнээ. Тэгээд хүн нь хаана байна, гар нь хаана байна гэх мэтээр асууж өгнө шүү дээ.
Өнөө ЗИНДАА хэмээх Утга нь зовлонгийн амьдралаа дааж явах гэсэн үг гэсэн дээ. Ийм л учраас Монгол түмэн гадаад үгийг цээрлэдэг байсан юм гэв. Ёоох толгой минь үстэйг мэдэрч бие зарс хийлээ. Нээрээ л та бүхэн шалгаад үзээрэй. Зи тэй монгол үг олох гээд хай. Гаднаас орж ирсэн хэдэн үгэнд л энэхүү ЗИ гэгч нь байх ажээ.
Монголчууд жатгат муу үгсийг ҮГЭЭ ХОРЬЖ УСТГАЖ ЦЭЭРЛЭДЭГ хэмээсэн нь энэхүү ЗИ хэмээгчээр жишээлэх баримт гэнэм. Гэтэл Зиндаа гэсэн сонин хүртэл байдаг биздээ. Сонины бичгийн мэрэгшилтэнгүүд л ингээд байхаар чинь мань мэт яахын бэ? Иймээс монгол бичигт анхаарал хандуулан бүрэн судлахгүй бол болохгүй нээ. Хүссэн хүсээгүй та бүхэн монгол бичгээрээ зөв ярьж сурж байж л амжилтанд хүрэхгүй бол буруу шившлэгэт үгээ хэлээд л байвал Монголчууд мандан бадрана гэж мөрөөдөөд хэрэг алгаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.