Saturday, April 12, 2014

Чанай Өвөг сурагчаа эрэх нь


Амар байцгаана уу? Өргөөний улаач нар минь. Сургалтууд эхэлсэнтэй холбогдуулан Өвгөд маань сурагчдаа сонгон шалгаруулж эхэллээ.
ЧАНАЙ Дээдсийн сургалт эхлэхэд бэлэн болох шалгаруулалтыг өөрөө зохион байгуулж байна. Идэвхитэй оролцоно уу?

ЧАНАЙ өвөг сурагчаа эрэх нь:
Энэн асуултанд хариулан улаачид дундаас цөөн хэдэд нь буюу Тав нь Чанай өвөг миний ЧАНАРТ суух болбой.
21 ЧАНАР буюу БӨӨЛӨӨ явна.
Сууна уу? Суунам бол асуултанд хариулна уу? Гавал сайтайг нь суулганаа.
Хугацаа: ЗУН
Шалгаруулалт: Одоо
Шалгах асуулт:
Таван жилийн дотор чи яаж уулыг өргөж, усыг өөрчлөх вэ? Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг билээ. Тэгвэл чи өөрийн чадлаар хэрхэн яаж үүнийг хийх вэ?
Сэтгэлдээ дүйж очсоныг нь авна уу гэхээс биш заавал тавыг авахгүй ээ. Өөрийн сэтгэлд дүйцэхгүй бол огиоос ч авахгүй ээ. Нэг улаач тэнцвэл нэгийг л авна. Нижгээд улаач тэнцвэл нижгээдийг л авна. Хугацаа нь Гурван Гараг.
Unlike · 
  • You, Дайчин ХүүMaya TsedenBolor Bon and 61 others like this.
  • Maya Tseden Амар байна уу? Өндөр Дээдэс минь? Асуултанд өөрийн чадлаар хариулъя. Сонгогдох эсэх нь магадтай, магадгүй ч өөрийгөө сориод үзсэн нь л хождог гэж боддог. Өвгөдийн тавьсан утга гүнзгий асуултанд хариулах нь ухаан задлах шидтэйг мэдэрсэн учраас буруу зөрүү ч хамаагүй хариулаад үзэхийг хичээлээ........ Таван жилийн дотор уулыг өргөж, усыг эргүүлнэ гэдгийг эхлээд өөрийн хэмжээнд тунгаагаад үзвэл махан бие бодит уулыг өргөж, усыг эргүүлэхгүй билээ. Иймээс Ухаан тархиараа сэтгэж, өөрийн биеэрээ үйлдэн Уулыг өргөсөн мэт, Усыг эргүүлсэн мэт гайхамшигт үйлийг бүтээнээ гэсэн үг гэж ухлаа. Тэгэхлээр 5 жилийн дотор хэрхэн хийх вэ? Хүний тархинд бат суусан онол үгүй онол, засах нь үгүй дүрэм журмыг өөрчлөнө гэдэг уулыг өргөх усыг эргүүлэхтэй адил гэж сэтгэж байна. Балчирт нь өөрийн сурсан энэ замбын эрдмийнхээ чиглэлээр өвгөдийн сургаалийг суралцан зөвийг бататгах, бурууг залруулах арвин их хүсэл байдаг билээ. Үүний тулд би замбын болон өвгөдийн эрдэмд аль алинд нь гүн нэвтрэн суралцах ёстой гэж бодож байгаа бөгөөд ойрын жилүүдэд энэхүү зорилгынхоо төлөө явах арга замаа ч тунгаан бодож явна. Тархиныхаа сэтгэн бодох цар хүрээг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний шаардлага байгаа тул ийнхүү Өвгөдийн тавьсан асуултуудад өөрийн санаагаар бурж суугаа минь энэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Сааль нь арвин байна, харин саваа бэлдэх гэж хичээж явна. Саваа бэлдэнэ гэдэг нь биеэ засахаас авахуулаад өөрийгөө л энэ үйлд бэлэн болгоно гэсэн үг. Энэ зорилгодоо өөрийн чадлаар хэрхэн хүрэх вэ гэвэл, саваа томсгож, саалиа дүүргээд, хураасан их мэдлэг, мэдвэл зохихуйгаар өнөөгийн энэ байдлын учир шалтгааныг танин тогтоож, бататган, гарах гарц, арга замыг тодорхойлон, мөн бататган олон нийтэд дэлгэн таниулна. Өнөө замбынхаар эрдмийн ажил хийнэ гэсэн үг. Эхний бодсон бодол, тавьсандаа зорилгодоо ингэж хүрнэ гэсэн бодол тээж явна.
  • Maya Tseden Гүн гэдэг КҮЭН гэсэн үг үү, сая гэнэт тэгэж харагдаад. Гүн бодолд автах - КҮЭН сурлагаар бясалгах гэж байгаа юм шиг.
  • Tsetsegjargal Dorj Таван жилийн дотор уулыг өргөж усыг өөрчлөхын тулд эхлээд өөрийгөө өөрчлөж зам мөрөө гаргаж сэтгэл дотроо үйлээ багтаана. Дараа нь өрөөлийг өөрчлөх үйлэндээ орно. Эцэст нь олны хүч оломгүй далай гэдгийг харуулах болно. Том дуугарсан бол өршөөгөөрэй. ТМГ.
  • Tmr Tmg Амар байна уу? Балчир улаач би хэдий их мэдлэгийг эзэмшиж, хэдий их туршлага суугаагүй, замбын амьдралаа ч бүрэн дүүрэн засаагүй, үйлээ дүүргэх нь бүү хэл зарим тохиолдолд эхлээ ч үгүй гэсэн өөрийн олж мэдсэн багахан гэхэд ичмээр өчүүхэн мэдэж сонссон зүйлээрээ хариулъя хэмээн бичиж байна. Андуу эндүү байваас өршөөгөөрэй. Асуулт: 5 жилийн дотор чи яаж уулыг өргөж, усыг өөрчлөх вэ? Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг хэмээжээ. 
    Өчүүхэн улаач миний бодлоор хүний оюун ухаан, бодол сэтгэл маш хүчтэй хүн ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж мөрөөдснийхөө хэрээр зорилго тавьж түүндээ хүрэх арга замыг хайн үргэлжийн эрэл хайгуул хийж байвал түүндээ хэзээ нэгэн өдөр хүрч чаддаг гэдэгт итгэдэг билээ. 
    Энэ үгний биелэл ч мэт хэд хэдэн удаа хийж чадна болгоно заавал хийх болно гэсэн бодлоороо хэд хэдэн бодол биелсэн, зорилгодоо хүрсэн тохиол хэдий цөөн ч бий. 
    Хэдий сорил мэт байвч үргэлжид сэтгэлд бодогддог бодолд уяатай байдаг заримдаа хэзээ энэ бүхэн дуусч бүх зүйл сайн сайхан болох болдоо хэмээн шантрах үе байвч хэзээд охиныхоо тухай үргэлжид сайн сайхнаар бодож эрүүл болно гэсэн бодлоороо хөтлөгдөн яваад байхад аяндаа сайжралыг олон байгаад баяртай байгаа билээ. 
    Харин энэ бүхний эцсийг нь үзэх, зорьсон зорилгодоо заавал хүрэх эсэх нь зөвхөн хүнээс өөрөөс нь түүний бодолд хэр олон зүйл эргэлдэн байна алийг нь аль хэрэгтэйг нь барьж түүндээ хүрэх тэмүүлэл хүслийг өөртөө үргэлжид тавьж байх нь чухал юм гэдгийг багахан ч гэсэн ухсан билээ. Тиймээс энэхүү асуултын хариултанд холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино гэдэг үг лугаа адил 5 жилийн хугацаанд бол түүнийгээ 5-д хуваан эхний жилд би ийм зүйл хийсэн байна ийм үйл хийхэд суралцана гэх мэтээр өөртөө зорилт тавин түүндээ хүрэх бүхий л арга шийдлүүдийг хайн бодлоо удирдаж бодлын хүчийг эзэмшихийг хичээн чармайж бага багаар өөрийгөө дайчлан байвал эцсийн дүнд холын зорилгодоо хүрнэ хэмээн өчүүхэн би бодож байна.
  • Maa Muu Өршөөгөөрэй дээдэс минь. Балчир үр нь тунгаах даа. Уулыг өргөх гэдгийг аливаа бэрхшээлийг давах, арилгах арга ухааныг олох гэж бодлоо. Уулын цаана уул давааны цаан даваа буй гэдэг үгтэй утга дүйсэн байж болох юм. Хэрвээ чи давахгүй бол чиний урд нэг л даваа бий давах тусам ухаан тэлнэ. Усыг өөрчлөх гэдгийг буруу бүхнийг засах гэсэн ухаан юм болов уу. Яагаад ингэж бодсон гэхээр усыг нь уувал ёсыг дага гэдэг үг санаад минь буугаад байх юм. 
    Өчигдөр:Эртний гэсэн бүрэн эргэж ирж байна. 
    Он цагийн нугачаанд. 
    Олиггүй хүний санаагаар 
    Олзонд шунасан бүхний 
    Ойвоогүй сэтгэлээр хийсэн бүхэн 
    Хамхуул мэт хийсч 
    Харах зүг бүрт баларч
    Харанхуй нөмөрсөн тэр цаг 
    Хамаг ертөнцөөс минь 
    Замхарч байна
    Үр минь чи урьдаар бод
    Үгүйсгэх нэгэн байхад
    Үгүйлэх нэгэн буй
    Үндсээр нь ухагтун гэж санаад минь буусан юм буруу байсан зүйлийн учир тайлагдах тул усыг эргүүлэх гэсэн юм болов уу даа түүнийг бодоод биччихлээ. Үнэндээ би дээдсүүдийн энэ сургалтанд суралцах хүсэл их л байна гэхдээ ...Хоёронтоо бээрийн дараах бодол минь. Аливаа зүйлд эхлэл төгсгөл гэж бий түүгээр үүнийг тунгаах ёстой юм шиг санагдлаа. 5 жилийн хугацаанд уулыг өргөх хэмжээний бартаа, зовлон бэрхшээлийг оюунаа гийгүүлж, оюунаа хөвсүүлгэж даван туулсны артаад нь усыг эргүүлэх /аливаа зүйлийн голдролыг өөрчлөх/хүчтэй болох боломжтой гэж гэж үзэж байна.
  • Tsogoo Tumur Амар мэнд үү? Би улаач биш ч гэсэн зүрхлэж үүнийг өчмөөр санагдлаа. Уулын өргөж усыг эргүүлэх гэдгийг олон хүний оюун ухаан, биеийн хүч чадлаар эвлэн байж хийж чадах билээ. Таван жилийн дотор өөрийн хүч чадлаар хийнэ гэхээр энэ хугацаанаас эхлэн өөрийгөө умартан тэнгэрийн үйлд хүчин зүтгэх тэр л хүнийг та минь хайж байна гэж ухлаа. Тэр л үр нь олонг оройлон дагуулаж уулыг ч өргөж усыг ч эргүүлэнэ гэж сэтгэлээ. Зөрүүтэй бол өршөөгөөрэй дээдэс минь.
  • Баасандорж Баасанболд Tsetsegjargal Dorj эгчийн санааг ойлгосноороо бичвэл. Өөрийгөө өөрчилсөнөөр эргэн тойрноо өөрөөр хардаг болно.Энэ нь эргэн тойрноо өөрчилсөнөөс ялгаагүй.
    Уулыг ухъя доорх эрдэнэсийг авч газартай тэгшилж дарья гэдэг нүдээр хардаг байсан шуналт нэгэн байсан бол доторх амин хувиа биш эргэн тойрон ирээдүй хойчоо хайрлах ухаант нэгэн болж ууланд мод тарьлаа.Ойжуулсан уул бэлээрээ урсах голоо усаа цэвэршүүлнэ.Усыг өөрчлөв.Сайхан сэргэсэн уул ус эргэн тойрондоо хүн арддаа өгөөжээ өгч эхэлнэ.Өгөөжийг нь хүргэгч хүн ард шуналтаны хар савараас уулыг нурааж(уулыг нураалгахгүй хамгаална гэдэг нь өргөж байгаа гэж ухлаа),усыг бохирдуулахаас хамгаална.
  • Тэнгис Дашмөнх уул мэт ачааг шуудайтай шороо мэт бодож бага багаар ахиулсаар даана 
    ус мэт голдиролыг үеэр мэт болсон ч сөрж зогсож өөрийн биеээрээ далан болж эргүүлнэ
    Өргөсөн ачаандаа дарагдаж унвал
    Өөрөөс болсон тул уйлахгүй 
    Өндийж босоод ахин үүрнэ
    Өмнөх алдаанаасаа суралцаж 
    Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш бүгдийг нь өргөнө
    Сөрсөн урсгалдаа дайруулж живбэл
    Сөгдөх шалтгаан нь надад байсаныг
    Санаж сэрээд ахин хаана
    Уулын цаана уул
    Усны цаана ус байдагийг мартахгүй

    “Өндөр уулын хөтөл зорь
    Өргөн далайн олом зорь
    Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
    Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу

    энэ үг л 

    5 жил гэж тодорхой хугацаа зааж өгсөн байна.Тэгхээр уг нь би ингэнэ тэгэнэ гэж хоосон ярихгүй тодорхой зорисон зорилгоо холын хараатай харан нарийн төлөвлөж хэлэх байсан байхаа.Даан ч урдах довоо даваагүй хүн цаашаагаа хэр өндөрийг,хэдийг давхаа мэдэхгүй юм.
  • Muugiij Jmuugii Хүнд байгаа ганц багж зэвсэг бол өөрөө хөгжигч эхлэл болох оюун ухаан. Энэ оюун ухаана ашиглан итгэл зоригтой ажиллавал Уулыг өргөх Усыг эргүүлэх хүчийг тэнгэр хүнд өгдөг болов уу.
  • Gegeerel Mongol "Уулыг өргөж, усыг ч өөрчлөх чадалтай хүн дээ" гэж энгийн нэгний санаанд багтамгүй хэцүү үйлийг эрдэм ухаанаараа хийж дийлэх, оюун ухаан нь тэгширсэн хүнийг магтан хэлдэг үг гэж ойлгодог. 

    ------Таван жилийн дотор чи яаж уулыг өргөж, усыг өөрчлөх вэ? Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг билээ. Тэгвэл чи өөрийн чадлаар хэрхэн яаж үүнийг хийх вэ? ----

    Махан биеэрээ үйлдэж чадахын тулд Ухаан тархиа хөгжүүлж байж л үүнийг хийнэ дээ.

    Таван жилд уулыг өргөж, усыг өөрчлөх чадалтай Ухаан тархитай болохын тулд миний хийх зүйлүүд: 

    Уулыг өргөхийн учгийг танина. Усыг өөрчлөхийн учгийг ухна. 

    Учгийг ухаж дийлээд, мэдвэл зохихуй, эзэмшвэл зохих урдүйд суралцана.

    Биеэ эрүүлжүүлнэ. Биеийн үхэжсэн, хатингаршсан эд эсийг узуур эсээ сэргээн байж, нөхөн төлжүүлнэ. Энэ аргад хичээнгүйлэн сурна.

    Биеэ танина. Ямархан үйлтэй төрж, ямархан чадварыг өвлөж ирсэнээ танина. Юуг бүтээж, юуг алдаж явснаа танина. Алдаа гаргасан авираа засч, сэргийлж сурна.

    Улаач хүний мэдвэл зохихуйд мэрийж суралцана. Буурлаа биежүүлж, улаач биеэ биежүүлнэ. 

    Буурлуудаа танина. Удмын ур ухааны онцлогийг танина. Ямархан үйлийг үрдээ даатгаж, ямархан чадварыг өвлүүлснийг танина. Ямар шалгуурт дүйцэж байж хэрэглэх эрхтэй болохыг танина. 

    Биеэ бэлдээд, түмэн олонтой үйлээ нэгдэх ухаанд нь суралцан байж, уулыг өргөж, усыг өөрчлөх чадалтай болно гэж ухаж байна.
  • Savaagui Balchir uulig urguh gehen uurin bieig helej baigaa bolvuu usig uurchluhun gedgen uurin bodol sanaag zasaj zalahig helej baina gej oilgoj bainaa...
  • Х. Мөнхчимэг 1, Уулыг хэн/юу өргөж дийлэх вэ?-хүн, хүмүүс шороо болгон бутлан өргөж болох ч өвс зүлэг, ой хөвчтэй тэр хэвээр нь өргөж дийлэх ч барахгүй ажил байх. Тэгэхээр хэн нэгэн биш ямар нэг юм л өргөж дийлэх нь. Тэр нь юу байж болох вэ?

    2. Усыг хэн/юу өөрчилж чадах вэ?-хүн яаж л бол яаж өөрчилж байгааг наад захын олон жишээнүүд гэрчилнэ.

    ИХ Л ОВЖИН АРГА СИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ МЭТ...

    Tserendorj Maamuu-ийн тавьсан санаатай ижил үйлдлийг том том уурхайнууд хэрэгжүүлдэг юм байна. Голын урсгалыг /далангаар/ өөрчилснөөр уулын хөрсийг хамт урсгаж яаж л бол яаж зөөж болдог гэж ярьсныг дууллаа.

  • Болор Ундрахуй Таван жилийн дотор яаж уулыг өргөж, усыг эргүүлэх вэ?
    1.Хариулт:

    Дээр өгүүлсэн УУЛ хэмээгч нь байгалийн бүтээл гэж бодомгүй байна. Уулаар, нэгэн өрх бүл мэт болсон байгууллага буюу түмэн цэрэг, түмт болгон төлөөлүүлжээ хэмээн сэтгэнэ.

    Энэ түмтийг яаж "авч явах", "даах" вэ, үүний тулд юуг үйлдэх хэрэгтэй вэ? Би таван жилийн дотор:

    1. Өөрийгөө /биеэ/ засна. Үүнд: бие, сэтгэл, сүнс багтана. Нэн түрүүнд махан бие илаар байх хэрэгтэй болно. Удаахад нь түм түмэн цэргийн "ар тал" нь болно гэх сэтгэлийн тэнхээ, тэвчээр, зүтгэлийг сэтгэлдээ шингээнэ. Ингэснээр сүнсэн биендээ "зааварчилгаа" өгнө. 

    2. Бүл буюу гэрээ засна. Өрхийн тэргүүн байж эс чадвал өрөөлийг тэргүүлэн манлайлна гэдэг юу л бол. Тухайлбал, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж буй байдал, хань ижлээ тэтгэн, дэмнэн байгаа байдал, аливаад хандах хандлага, бусдыг өр зүрхнээсээ хайрлан буй зэргээс өрхөө тэргүүлж байна уу гэдэг нь харагдаж болох.

    3. Дээрх хоёрыг дээдийн дээдээр үйлдэж дийлбэл түмт болсон ХҮН ОРГИЛ буюу УУЛыг нарийн, дэг жаяг, эмх замбараатай зохион байгуулалттай удирдан чиглүүлж, УУЛЫГ ӨРГӨЖ чадна гэж мунхаглан байна.
  • Болор Ундрахуй 2. Хариулт:

    Усыг эргүүлэх.

    Ус гэдгийг уух рашаан гэж бодомгүй байна. Энэ УС хэмээгч нь хүмүүсийн /ард түмний/ аливаад хандах хандлага, итгэл үнэмшил болов уу. Би таван жилийн дотор өөрийн чадах хирээр зүтгэн:

    Усыг эргүүлнэ гэдэг нь нийт олноороо итгэлээ алдсан, сэтгэл нь гундсан түүнээс үүдэн үймээн самуун, эмх замбараагүй байдал бий боллоо гэхэд түүнийг ЗӨВ чиг, зам мөр рүү нь засан чиглүүлнэ. Товчхондоо, итгэлийг нь бадрааж, сэтгэлийн цог жавхааг сэрээн, ааг омгийг нь төрүүлэхийг зорино. Одоогийн байдлаар блогоороо дамжуулан өвөг дээдсийн сургаалийг үтэр түргэн түмэнд түгээх, эрчимт давсны хор хохиролыг олон түмэнд түгээх, ухааруулах, татгалзтал нь сэхээрүүлэх зэрэг үйлээс эхлэнэ.

    Дүгнэлт

    1."Таван жилийн дотор чи яаж уулыг өргөж, усыг өөрчлөх вэ?" Заавал 5 жил байгаагийн учир нь:

    1.1 Улаач уг гарвалаа танин мэдэж, удмаа залгана.
    1.2 Удмын өвөг дээдсээ биедээ залан бөөгийн эрдмийн анхан шатанд суралцана. Энэ хооронд БИ-гээ дарж, засаж, БИД гэдгийн учгийг гүйцэд ухаарна. Би гээ засамгүй бол цааш алхах шат, гишгэх зам үгүй.
    1.3 Улаач өөрийгөө болон өөрийн онгодоо, онгодынхоо үйл, чадварыг тандан мэднэ.
    1.4 Өөрийгөө сориж, алив үйлийг үйлдэж эхлэнэ.
    1.5 Ямархан уулыг, ямар шалтгааны улмаас өргөх, ямар байгаа усыг ямар болгох гэж эргүүлэх гээд байгааг бүрэн мэдэх. Үнэхээр"өргөж, эргүүлэх" хэрэг байгаа эсэх.

    /Нөгөө талаас улаач 5 жил тасралтгүй өвөг дээдсээсээ суралцаж, зах хязгаар нь үзэгдэмгүй ертөнцийг "гадарлах" дайны болвол түүнийг биежсэн, 5 жилийг биежих хугацаа болов уу гэж таамаглав./

    2."Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг билээ." Махаараа гэдгийн учиг:

    2.1 Онгодоо алд биендээ заллаа гээд, уг гарвалаа залгалаа гээд замбын үйл, алба амь нь тэгшрээд, "жаргалын замаар" түргэхэн гэгч нь замнах мэт санадаг нь өвгөдийн үр, энэ цагийн өртөөч болсон бид ийн сэтгэх нь цөөнгүй. Гэтэл УХААН ТАРХИ гэдгийг мөхөс би өөрөө сэхээрэх ухаан, зүтгэл гаргах сэтгэлийг хэлнэ гэж ухав. Юуны учир өөрөөс эхэлж засах вэ гэвэл булаг шандны эх нь булингартай бол тунгалаг шанд, гол горхи байж яахан чадах билээ?

    Андуу эндүү ухсан болон өршөөж болгооно уу.
  • Ochir Von Bayer Sei-Kahn едер шене тэнцэхэд нижгээд шавь шалгарах нь дээ та нар минь хичээгээрэй улаач нараа, модон бид нар нь уншаал баясаал байж байя
  • Amar Tuvshin Уулыг өргөж, усыг өөрчлөх гэдгийг уул шиг мунхаглалыг үгүй хийж, хүний ухааныг гэгээрүүлэх гэж бодов. Хэрэв би зөв бодсон бол эхлээд өөрөө Дээдсүүдийн сургаалаар боловсроод, дараа нь бусдад түгээх, тайлбарлах, сургах үйлд шамдана. Би улаач биш ч бодсоноо бичлээ. Өршөөгөөрэй.
  • Мөнхөд Хамтдаа Erool ni gyn amsar ni tawiuhan saw baij uildehiin jaygaar hotluulen ooriin jimeer tawan jiliin dotor yiliig gyitseeh bolno oo
  • Odgarig Erdenezul Nuguu 15 tolgoitoi atgaaljiin har mangasnii ulger sanaand orchloo. 1 deh soril ni uuliin modiig undseer ni sugalah: uvgun urd oroi ni setgej unagah modoo huruudun beltgej, margaash ni uvgun huruudsun modoo tulhen unagaj harin mangaj undseer ni sugalan ene soril tentsev genee. 2 dahi soril: uuliin chuluug shuusiig ni gartal byats atgah gnee. Uvgun urd udur ni setgej undug avaachij tavin margaash ni mangas ch byats atgav, uvgun ch byats atgaad zogsohgui shuusiig ni gargav gnee. 3 dahi soril: uuliig urguh: uuniig mangasch uvgunch chadku uchraas tus tus sanaa setgej. Mangas shono iren uvgunii ornii tolgoin tend suhdev. Gevch uvgun tolgoinhoo tend shirmen togoo tavisniig mangas medeegui margaash boljee. Margaash bolzson gazraa uulzan. Uvgun hariu alhamaa hiij. Mangasaa ter hudag dotor tanias aimar amitan ene nutgiin ezen ni bi hemeelee gseer mangasiin nuuriig usand tusgan haruulj hudagruu oruulan hund chuluugaar taglan diilsen um gdg shig.
  • Odgarig Erdenezul Deerh ulger shig. Bi ch bas uuliig urguj chadahgui usiig uurchilj chadahgui. Herev sanaa setgevel chadah undesteich, bolomjgui zuil bol bolomjguil zuil, uuliig shuudailaad eshul mashind achaad nuguu tald avaachuul uul bish ovoolson shorool bolno, usiig uurchilvul us bish bolchino shuu dee.
  • Odgarig Erdenezul Tiim uchraas: uul gdg huniig urguchuul uuliig urguluu gj. Us gdg huniig zangiine uurchilchuul usiig uurchilchluu gj boloh umaa. Uvguntei adil setgevel. Hehe
    Magadgui 5 jiliin dotor 2 huuhedtei bolood uul, us gd nerlechuul uuliig urguchine, usiig uurchilchiishd. Urshuu urshuu. Mash munhag hariult helsen bh
  • Mendee Mend Уулыг өргөнө хэмээх нь зүйрлэсэн гүнзгий утга гэж ухнам.Уул нь ямар 1 учиг зорилго,чиглэх зүг, өөрийн өмнө тавьсан зорилгыг 5 жилийн дотор хэрхэн үйлдэх вэ? гэвэл: 1.Биеэ засах /уураг биеэ эрүүлжүүлэх,сүнсэн биеэ хөгжүүлэх,сэтгэл биеэ хөглөх/.Буурлаа ойлгож мэдрэх,хайрлах,хүлээн зөвшөөрөх,тархиа ажиллуулах,буурлаасаа суралцах,Энэ бүхнийг тэнгэртэйгээ,бууралтайгаа,өөртэйгээ,хүмүүстэй,нар сартайгаа харьцан байж суралцана. 2.Гэрээ засна 3.Төрөө засахад суралцана. Усыг эргүүлэх- хотол олон түмнийхээ хүсэл сэтгэл, итгэл үнэмшлийг зөв чиг, зөв замруу зөв аргаар замнуулах.Өвөг дээдсийнхээ уламжлал, замналыг ухан ойлгож, өнгөрсөнөөс өнөөдрийг мэдэж ирээдүйг бий болгоход суралцана.Андын дэмийг ойлгох.
  • Odgarig Erdenezul Ugui ee uul urguh gj bhaddaa. Uur um yritsgaagaad bhiimaa. Shuud zovhon uulaal yaj orgohoo bodiildoo manaihaan uls torjuuleed bhiin hehe
  • Odgarig Erdenezul uuliig urguh gd yahav toirood yvchiy usiig uurchluh geed yahav zohitsool uutsan ni l zugeershdee. Dahiad zondool uul bgaagaas hoish neghen uul urgunu gl 5 jil bodood yahavdee.
  • Amja Amjal Уулыг өргөж, усыг эргүүлнэ гэдгийг олны хүчийг хүссэн зүгтээ залахыг хэлж байна уу гэж ухлаа. "Ганц хүн үйл хийдэггүй", олныг удирдан залахын тулд өөрөө үлгэр жишээ үйлээрээ сэтгэлийг нь, ухааныг нь "авбаас бие нь хаа холдох". Үүний тулд 5 жилийн хугацаанд олны итгэлийг олох, сэтгэлийг нь таних,"олон" юу хүсэж байгааг мэдэх, хийх үйлэнд, зорилгод нийцүүлэх ухаанд суралцах хэрэгтэй болов уу гэж ухлаа.
  • Bolor Bon Uuliig urguj usiig erguulne geheer ter dainii uhaan, husel, temuulel, chadvar chadamj, zutguur zan chanar, alivaa zuiliin arga eviig oldog ur duitein bh bolov uu. Iim bolohiin tuld zorij, temuulj, zorilgiinhoo tuluu uuriin bodit bolomjooroo zutgej, alivaad buuj uguhgui hicheej tuushtai baij baij l UHAAN TARHITAN bolno. Ene zorilgodoo hurehiin tuld, arga heveer, daichin, tuushtai baidliig l hosluulna daa
  • Tserenchimed Tserenchimed Amar bnu deedes mine, amar bnu Urguuniihun mine...Utsan deere bichij bga bolohoor kirill vsgeer bichij chadsangviee.

    Ulaach boloogvi bga hedii ch uuriin bodloor hariulahiig hicheeye...

    1. Usiig oorchloh:
    Unuu tsagt delhii niited yarigdaad bdag, hvmvvn bidend boditoor zanalhiilj bui ayuuluudiin neg bol Usan galav geech ayul bilee. Hvmvvn bidnii buruu zamnalaas bolj delhiin tsag uur ilt medregdehvits oorchlogdoj bga ni "dulaaral yum". Vvnd olon hvchin zvilsvvd noloolj bga bogood, urshigaar ni delhii deerh ih moson togttsuud shingen tolovt shiljij ehleed bga bilee... Gantshan shingen tuluvt shiljij ursan orj ireh ayulaas gadna, olon 1000ni turshid oortoo hadgalan togtoon barij bsan eldev nyan bakter, yu l bna ter bvgd ni onoogiin hvmvvn bidniig tiim ch udaan orshoohgvi gedeg ni oilgomjtoi... 

    Tgehleer Deedsiin zaasan 5n jil boditoi bogood zvgeer aldaj bolohgvi., ayuul hichneen oir bgag sanuulj helsen bodit, boginohon tsag hugatsaa gj munhag bi setgelee..

    Tgehleer ene ayulaas yaj seremjleh ve? Us hatuu, shingen, hii gsen yoronhii 3n tolovt oorchlogddog. 3n tolov oor ooriin gsen vvreg mash chuhal ach holbogdoltoi. 

    Tsaash bodohloor ooriin medlegiig oshoo ilvv teleh shaardlagatai gedgee mederch bnadaa hoorhii, Deedsiin surgalt heregtei hvmvvsdee amin chuhal yum bnadaa..

    2. Uuliig orgoh:
    Uuls ni hvmvvn bidnii amidralaas havi ilvv nastai bilee. Tged ch hvmvvn bid chine Delhii eejiin gert bhdaa surch hvmvvjin, uhaaran hugjih gj l bdag shvvdee. Harin Delhii eej bidnees jaahan tseverhen baihiig, ed heregsliig ni evdej svitgelgvi daraa daraachiin suragch nar mine irj suraltsahad angi tanhim bvren bvten, tsever saihan heveer ni bailgahiig l hvsdeg. Herev bid ilvv hicheevel angidaa nemj heden tsetseg tarij, mod suulgan, amisgalah agaariig ni ulam l tenvvn tsever bolgoh yostoi baih.. Gol sedveesee jaahan hazaigaad yavchlaa., odoo tsagt bid ehnii eeljind oorsdiin bvteesen ayulaasaa ami garah, ene yavtsdaa daraachiin suragch nartaa chadliinhaa hereer surgaj seheervvleh baih. Uuliig orgohtei holbootoigoor bid delhiin gazar zvin talaarh medleg, huurai Ih gazriin bvtets, ondorlog gazruudiin bairshil bolon togtots hev shinj, zergiig nariin sudlah heregtei baih. Uchir ni negent heden 1000ni turshid togtson uuliig hvmvvn bid hudulguj, esvel nemeh bolomj 5 jiliin hugatsaand amjih eseh ergelzeetei.. Magadgvi erhem engineer.d, orchin tsagiin bidnii heldgeer mechanic, tsahilgaan bolon avtomatjuulalt, physic.chid..., geh met mergejiltengvvd maani niilj bgad asar tom mechanism.g bvteegeed tervvgeere hudulguj bas bosgoj boloh l baih.. Gehde ene kinon deer l garaad bdag hhehe. Tgehleer ug hugatsaand baigal deer bga bvttsiig sudalj bgad, yamar ayul hediid nvvrelwel haana ochij yaaj hamgaalah ve gedgiig l medej avah bolov uu..

    Zaa munhag bi jaal burchlaa
  • Bolor Bon Үнэнийг хэлэхэд будыг нь чадахгүй юм гэхэд ийм УХААН ТАРХИТАН болж бусдыг бас үүнд сургах ЧИН ХҮСЭЛ байна. ЧАНАЙ ДЭЭДЭС таны сургалтанл хамрагдахыг чин сэтгэлээс хүсч байна. Өршөөгөөрэй
  • Zargach Tmg амар байцгаана уу, өөрийнхөө хэмжээнд хариулахыг хичээе. уулыг өргөж усыг эргүүлэх нэгэн гэдгийг үлгэр, домогт өгүүлснийг харахад олны санаа бодлыг нэгэн зүг чиглүүлэх гуйвашгүй итгэлтэй, хүнийг үгээр биш үйлээрээ дагуулж чаддаг, дагуулснаа нэгтгэж чаддаг хүнийг хэлээд байх шиг. харин 5 жил маань 60 сар юм байна, нэгэн жараны жижигрүүлсэн хувилбар юм болов уу, мөн 12 жил бүтэн эргэж байж нэгэн үе өнгөрдөг гэдэг билээ, тэгэхээр 5 жил маань 5 үеийн жижигрүүлсэн хувилбар байж болох талтай. хүний үйлдлийн үндэс нь бодол гээд байгаа, тэгэхээр хувь хүнийхээ хувьд уулыг өргөж, усыг эргүүлэхийн тулд өөрийнхөө бодлын жолоог атгах хэрэгтэй болох байх, зөвтэй, буруутайгаа хэрхэн, ямар өнцгөөс дэнслэхээ мэдээд, түүнийхээ дагуу залхуурах, хойш суух, гутах гуних зэрэгтээ өөрийн бодлоо залж чаддаг, бодлоороо сайныг ухамсартайгаар урин дуудахаа мэддэг, чаддаг болохыг хэлэх байх. тэгвэл асуулт маань улаач нарт чиглэсэн байна. улаач хүн гэдэг 3 цагийн гүүр болдог нэгэн тул, улаач хүний хувьд хувь хүний хувьд бичсэнээс гадна алив зүйлийг багадаа нэгэн удмын өмнөөс, түүний төлөө харах учиртай байх. мөн улаач нарын хувьд Ухаан тархи гэдэг нь Буурлуудын чиглүүлснийг хэлээд байж болох, тэгвэл Ухаан тархи үүсгэснийг үйлдэж чадахын тулд 5 жилийн дотор улаач нь Буурлуудтайгаа, Онгодуудтай нэгэн хэм, нэгэн цул болох шаардлага үүсэх биз. тэгэхээр 5 жилийн дотор өөрийн чадлаар уулыг өргөж, усыг эргүүлэхийн тулд улаач хүн амьд Буурал болох хэрэгтэй байх хэхэ. мэдээж эрүүл байж сурах хэрэгтэй болно. гэхдээ амьд Буурал болохын үндэс нь тэдэн шигээ мундаг хэлдэг, сургадаг болохоос гадна, хамгийн чухал нь улаач нь махан биетэй нь тул, махан биеэрээ, хүнээрээ Буурлуудын чиглүүлснийг хийх, хэрэглэх л хэрэгтэй байх, ингэх нь өөрт нь ч тэр, өрөөлд ч тэр үр дүн болж харагдах давуу талтай гэж бодож байна. эндүү хазгай бичсэн бол залруулж өгнө үү, гялайлаа
  • Одонхүү Тэнгэр Монгол Газар 1. Зөвхөн өөрийн биеэр хийнэ гэвэл:
    Уул өргөх шаардлага юу байж болох вэ? Гэсэн асуулт гарч ирнэ.
    Уулыг өргөн тэтгэх л үйл байна.
    Одоо бидний Зүрх хайрхандаа мод тарих үйл л юм даа. Уул өргөх ч байна уу, ус өөрчлөх ч байна уу мод, ургамал, ногоог ургуулах, үрсжүүлэх арга замаар л хийж таарна даа.
    2. Ухаан зарж олны хүчийг ашиглана гэвэл олныг дагуулах эрдэмд суралцаж, сэтгэл, дур булаах, гэх мэт өвгөдийнхөө эрдэмд суралцаж алтан сургаалиудыг бодижуулан хэрэглэх замаар л хийнэ дээ. 
    3. Уул өргөх, ус эргүүлэх гэсэн хэллэг байдаг энэ нь тухайн хүний арга, ухааны царааг илэрхийлсэн юм байна.
  • Bolor Bon Энэ талаар бодох тусам улаач л сайтар боловсрох хэрэгтэй болоод байна. Одоо бууж байгаа буурлууд маань өөрсдийнхөө амьд ахуй цаг үедээ уулыг өргөх, усыг эргүүлэх мэт их үйлийг хийсэн. Тэд бүгд бөө байсан. Харин хийсэн үйлийнх нь дараа улаачдынх нь нэр л түүхэнд үлдсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр нэр төрд дурлан хэлж байгаа хэрэг биш шүү. Өндөр дээдүүдээ л урдаа бариад байх бус өөрсдөө сурах, өөрсдөө хичээн зүтгэж байж тэр ухаан, ур дүй, чадвар чадамжийг олж авч хэрэгтэй үйлд нь зарж бас хойч үеэ ухаантан, ур дүйтэн болгон бэлдэх ёстой. Тэгэж байж л өөрийн биеэр энэ үйлийг үйлдэнэ. Тийм болохоор л яг энэ чиглэлд улаачдын сургалтын хөтөлбөрүүд яваад байна. Тэгэхээр Заргачын хэлдэгээр АМЬД БУУРЛУУД л болох хэрэгтэй байна даа 
  • Delger Kh Олны хүч оломгүй далай гэж үг санаанд бууж байна. Уулыг өргөж усыг эргүүлэхэд ганц хүн багадна биз. Заргачийн бичсэн санаан дээр нэмэхэд буурлууд биднийг чиглүүлж сургаалиа айлдаж , сэрэмжлүүлж, түрлэг өгж байдаг гэж нэг анд минь хэлж байсантай санаа нийлдэг юм. Харин энэ бүхнийг өөрийн амьдарч байгаа цаг хугацаандаа хэрхэн хэрэглэх нь энэхэн тархиа яаж ажиллуулахаас шалтгаалах ч гэсэн зүрх сэтгэлээрээ холбогдох андын дэм , алтан сударгүйгээр төсөөлөшгүй мэт санагдана.
  • Delgeruuleh Tmg Уулыг өргөж усыг өөрчлөнө гэдгийг олон хүний оюун сэтгэлийг эсрэг зүгт нь урвуулж, дагуулж,хурааж ингэснээрээ олны хүчээр бодит үр дүнг бий тболгох гэж ухаж байна.Тухайн хүний ухаан тархины цар хүрээнээс хэр том уул хэр их усыг өөрчлөх нь хамаарна.Би өөр дээрээ бодохоор 5 жил дотроо жижигхээн уул, ус буюу өөрийн удмынхныхаа хүрээнд, найз нөхөд хамт олныхоо хүрээнд өргөж өөрчлөх зорилт л тавьж чадах юм байна.Үүний тулд эхлээд бойжих ухааныг ягштал биелүүлж махан биеэ засаж, боловсрох ухаанд шамдан сүнсэн биеэ хөглөж,суу ухааныг үйл бүрт өөрөөн тааруулан үйлддэг болж мэргэших.Хамгийн гол нь энэ бүгдээ өөртөө суулгаж дадалшуулж биеэрээ үлгэрлэн үзүүлж бусдыг дагуулахад уйгагүй хичээл зүтгэл,шаргуу чармайлт,тэсвэр тэвчээр,уужуу тайвуу ухаан ,өндөр дээд буурлуудаа хайрлах хайр л хамгийн их хэрэгтэй.Жижигхэн ч хамаагүй уулыг өргөхсөн усыг өөрчлөхсөн гэж туйлаас хүсэж байна.
  • Тэнгэр Хүү Чанай Дээдэст айлтгах нь: 

    Уулыг өргөж, усыг өөрчлөх гэдэг нь " Асар том өөрчлөлтийг хийж чадах" ухаан, чадварыг асууж буй гэж ухлаа. Үүнийг толгойдоо ухаанаа олж, чиг зүгээ зөв олсон, сэтгэл нийлсэн олны хүчээр л хийх боломжтой. 

    Олны хүчээр хийе хэмээвээс олныг дагуулах хэрэгтэй. Олныг дагуулъя хэмээвээс ухаан төгс байж, эрдэмд нэн гүн боловсорсон байх учигтай. Эрдэмд боловсроё хэмээвээс Эрдэмд гүн өвгөдөөсөө сурсан байх ёстой. Суралцахын тулд улаач хүмүүн өөрөө хичээх ёстой. Өвөг Буурлуудынхаа эрдэм чадлыг өвлөж түүнээ хэрэгжүүлж, олон ардыг оройлж, ухааны сууг мандуулж чадвал Уулыг өргөж Усыг эргүүлэх чадалтай болно. 

    Иймийн учир энэ 5 жилдээ би болвоос хичээн зүтгэж Буурлуудынхаа Эрдэмд боловсрохыг эрмэлзэнэ. Өндөр Дээд Буурлууд, Өргөн дэлхийг төвшитгэж явсан Дээдсүүд минь Ухаанаа өвлүүлээрэй гэж хүснэ. Түүнээ түмэн ардад түгээж мэдүүлэхэд өөрийн авьяас чадвараа дайчлана. Хэрэв бид олуулаа болж чадвал Уулыг өргөж Усыг эргүүлж дийлнэ.

    Ганцаараа уулыг өргөж усыг өөрчлөе гэвэл надад шидийн хүч хэрэг болох байх. Атландчууд шиг эд юмыг агаарт хөдөлгөж, их эрчмийн хүчээр хийх хэрэг гарах болов уу. Гэхдээ энэ хэлц нь хүний эрдэм ухааны чадлыг зүйрлэсэн болохоос бус бодит уулыг өргөж, бодит усыг өөрчлөх санаагүй болов уу гэж бодож байна.

    Суралцах чин сэтгэлтэй хүмүүн нь аль болох олон сонгогдоосой гэж хүсч байна. 
  • Сүүн Эх Амар байна уу, бодлын хүч нь ялбаас бүтэхгүй үйл үгүй юм байна гэж ухаж байна.
  • Тэнүүн Довдон Амар байна уу? Балчирхан би бодохдоо:
    "
    Хэн хүн хүслийн зоргоор хийгээд байхааргүй (хялбар биш) мөн дундаж хугацааны зорилго, төлөвлөгөө байна уу гэж сануулан асуусан болов уу.

    Том том сайхан сайхан юм яриад байдаг бодоод л явдаг биеээрээ үйлдэж үр дүн үзүүлэхгүй хальширдаг. Магадгүй зарим нь бодохоос ч цэрэвдэг. Өөрийн хүчиндээ итгэдэггүй болохор бидэнд зориулж " Биеээрээ хийж чадах болоод л тэрхүү бодлыг ухаан тархи үүсгэсэн. Үйлдэж болохгүй зүйл байсан бол ухаан тархи үүсгэхгүй." хэмээсэн буй за.

    Ухаан тархиараа махан биеээ бүрэн удирдан үйлдэж чадвал хичнээн ч том зорилгод хүрж хичнээн ч итгэмээргүй зүйлийг хийж болно.

    / Хэт удаан бол алгуурладаг хэт богино бол гурилдаг. Хурдан хийж болох юмыг сунжруулдаг Суурьтай хийх юманд яардаг болохоор дундаж хугацаа хэлсэн болов уу/
    " хэмээнэ.

    Андуу зөрүү бодож мунхагласан бол өршөөж хайрлаарай.
  • Дэмч Тэнгэр Монгол Газар Чанай Дээдэст айлтгах нь: Дээдэс таны тухай Монголын Нууц Товчоонд алдар Тань дурсагдсанг уншаад таныг сургалтаараа бидэнд юуг заахыг зорьж байна гэж өчүүхэн таамаг дэвшүүлэн хариулахыг хичээлээ. 5 жилийн дотор бутраад, хоорондоо хагаралдаад байгаа өнөөгийн Монгол улсыг нэгтгэхийн тулд Дээдэстээ 'уулыг өргөх дайтай' өмөг түшиг болж усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн адилаар монгол ёс заншил, зарчим, усны голдирол хүртэл өөрчлөгдсөн энэ үед түмтийг удирдах ухаанд суралцан, манлайлагч, дэмч болохын тулд Өвөг Дээдсүүд та бүхнээс суралцан өөрийн сэтгэл, итгэл зүрхээрээ ард түмнийг гэгээрүүлэх үйлэнд стратегийн зүгээс суралцаж 'усыг өөрчлөх' хүсэлтэй байгааг минь болгооно уу.
  • Selenge Asus 1. Bie zasah
    2. Geree zasah
    3. Turuu zasah tiim uhaantai bolj uvguduusuu suraltsah
    Morin deerees delhiig ezleh amarhanch, morinoosoo buugaad turuun tuvshiteh amargui
  • Savaagui Balchir bi end orson ugen too boddit toog zadalj uzlee urshuugeerei deedes min CHANAI deedsin shalgalt 5.turlin hicheel 21 udurin surgalt 5 udurin asuult 5 udurin hariult 1 tarih sergeeh buyu amraah 3 udurin shalgalt baihaa gej bodloo...
  • Olz Tenger Mongol Gazar Амар байцгаана уу? Уулыг өргөж усыг өөрчлөх амьд байгалын өчүүхэн хэсэг гэдгээ мэдэрч өрөө Уул өрөөн Ус өрөөн байгал болж чадаж байж их шидийн хүчээр л үйлдэх болов уу? Уул бүхэн оргилтой ус мөрөн харин эхтэй байдаг шиг оргил нь Өвөгдийн шид хүч харин ус мөрөн нь эх булагнаасаа тасралтгүй үргэлжлэх ухаан юм болов уу ? Оройд нь хүрхийн тулд зогсолтгүй суралцаж ухаана тэл гэж ойлголоо сур сур бас дахин сурч байж л Уулыг өргөж усыг өөрчлөх тэнхээтэй болох байхдаа . Өргөөгөө нэгэн том уул гэж бодвол урсаж байгаа бидэн ухаанаа нэмж өөрчилж дэвжээсээр байвал Уулаа өргөөдөл байх болов уу?
  • Bilguun Arslan Tumurtulga Товчхондоо ухаан хүрвэл өөрийн төрсөн шалтгаан, хийх ажлаа олж мэдээд, түүнийгээ гүйцэтгэх л гэсэн санаа шиг бололтой. За тэгээд нэмэлт хачир нь ойлгомжтой тул бичсэнгүй.
  • Minne Tmg Uuliig urguj usiig tegshileh uhaan bol gaihamshigtai medlegtei, arga zalitai Hun l mahaaraa uildej chadah baih. Baigaliig baigaliih n argaar l uurchiluj boloh baiha. Urgamal tarih argaar usiig uurchluj, usaa ursgaj uuliig urguj boloh bolvuu? Uvul hulduj zun n geseh agaariin tenparturiug ashiglah um bolvuu? Gej l baahan bodloo.
  • Гүнчин Тмг Амар байцгаана уу? 
    Хун уулыг ергеж, усыг ч еерчлех гэдэг нь урьдаа тавьсан зорилго чиглэлтэй байх уундээ хурэхийн тулд юуны емне оюун ухаан тэгширсэн, еертее итгэлтэй, асар их тэвчээртэй юунд ч гуйвж, дайвахгуй шантрахгуй байж чадвал хумуун нь юуг ч хийж чадна гэж бодож бна. 
    Миний хувьд бол эхлээд еерийгее таньж олчоод дараа нь биеэ засна. 
    Уунд: еерийн муу зуршилаасаа салж, зан чанарийн хувьд алдаж явснаа засаж залруулж, махан биеэ эруулжуулнэ ( эруул биед саруул ухаан оршино ) мен оюун ухаанаа тэлж унтсан эд эсээ сэргээж буурлуудаасаа сурах болон евлех естой бухийл зуйлсийг зогсолтгуйгээр еерийгее дайчилж , суралцаж туунийгээ хэрэгжуулэж тумэн олондоо хургэх.
  • Temuulen Altanhuyg Амар байна уу та ? Хэдий би улаач биш ч эл асуултанд хариулъя гэж бодсон юм аа.Усыг өөрчлөхийн тулд уул шиг далан босгох хэрэгтэй. Уул шиг далан босгохын тулд уулыг л ашиглана. Далангийн сууриа зөв газраа бат тавьж дээшээ өрнө. Ингэж байж уулыг өргөж усыг өргөсөнтэй дүйх болов уу даа. Сууриа зөв тавиад цаашид зөв өрөх ухааныг өвөг дээдэс та нараасаа суралцаж, суралцсанаа өөрсдийнхөө оюуны чадал тэнхээгээ ашиглан үйл болгоод яваад байвал болно. 5 жилийн дотор гэж байгаа учир одооноос эхлэж байгаа гэж ойлгож байна. Усны урсгал гэдгээрээ ард олны бодол сэтгэлийг хэлсэн болов уу даа. Хэрвээ би андуу эндүү хариулсан бол өршөөгөөрэй.
  • Gereltuya Tumurkhuyag Амар байна уу, Чанай Дээдэс минь. Таны шалгаруулалтад мөхөс би орох эрхгүй, улаач бус хүмүүн ч гэлээ, олон андуудаас хоцролгүй, зэрэгцэн явах хүслээр таны асуултад хариулья. Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг билээ. Цагаан дээлт Дамдины хүү Сүх нэгэнтээ “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээн ард олноо манлайлан өөрийн биеэр үлгэрлэж тусгаар тогтносон Монгол улсыг нэгэнтээ мандуулж ард олноосоо Гоймон баатар-Сүхбаатар цолыг авсан билээ. Энэ хүний түүхээр жишээлж харахад таван жилийн дотор уулыг өргөж, усыг өөрчлөх боломж буй. Гэхдээ ганцаар биш олонтойгоо байж эв нэгдэлийг эрхэмлэн, илүү дутуугаа нөхөж, хамгийн гол нь нэгдсэн нэг зорилго дор тэрхүү зорилгоо бүгдээр бүх зүйлийн тэргүүнд тавьж чадсан тохиолдолд уулыг өргөж, усыг эргүүлэх цаг ирэх буй заа...
  • Chinggis Ayanga ЧАНАЙ ДЭЭДЭС хэлэхдээ: Энэ уулыг хардаа дээр нь мод тарьчихвал Уул өргөгдөх бус уу? Усыг чи боддоо. Урсгалыг нь өөр тийш эргүүлчихвэл Усыг өөрчлөх бусуу гээд инээж байсан. Гэвч бас нэг нууц буй бөгөөд үүгээр тэрээр шавь нараа сонгож авдаг гэсэн ккк. Уралдаад байгаарай ккк.


Хэлэлцүүлгийн үргэлжлэлийг Гэрлийн Өргөө групээс үзнэ үү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.