Sunday, November 27, 2011

Uur hurev.


С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр надаас дор мэдлэг боловсролтой юм билээ

2011-11-24 08:33:51 - Улс төр
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та монголчуудын хар хайрцагны бодлогын талаар ном бүтээжээ. Тэгэхээр Монголд хар хайрцагны бодлого ямар байдлаар хэрэгжээд явж байна вэ?
-Дэлхий дээр маш олон төр байгаа. Өөрөөр хэлбэл, хаант, шашинт, капиталист, социалист, намт гэх мэт. Манай улс социализмын үед намт төртэй байсан шүү дээ. Тэгэхээр төрийн хувьд олон янз байдаг байна. Харин үзэл санаа гэж байх ёстой. Үүнд ардчилал, либертари, капитализм, социализм зэрэг олон төрлийн үзэл санаа байна. Тэдгээр үзэл санааг төр нь ойлгож, мэдэрч явдаг байх ёстой. Улс төрийн үзэл санааг авч хэрэглэж байгаа нь энэ гээд ард түмэн, улс орон хохирол үзэж болохгүй.
Харин ч амьдрал нь өдөр ирэх бүр илүү сайжрах ёстой. Гэтэл манай улс социализмаас ардчилал руу шилжиж байгаа нь гээд төрөө үгүй хийчихсэн. Тиймээс төрөө нурааж хаяад, төрийн хар хайрцагны бодлого огт байхгүй болчихсон. Одоо үед хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл энэ байна шүү дээ.
Сүүлийн 20 жилд зүгээр л нэг улс төрийн үзэл санааг хэдэн залуус дагаж хөөрцөглөлөө. Энэ хугацаанд олон хүн архинд орж, амь насаа алдлаа. Ард түмнийг ажил хөдөлмөр эрхлээд, амар тайван амьдрах бололцоог нь хангасан нийгэм бидэнд хэрэгтэй. Тиймээс төрийн хар хайрцагны бодлого өнөө цагт үгүйлэгдэж байна. Жишээ нь, Япон улс хаант төртэй. Харин үзэл санаа нь ардчилал байдаг. Япончууд сайхан амьдраад явж байна.
-Монгол Улсад төр байхгүй. Зөвхөн үзэл санаагаар өдгөө хүрсэн гэлээ. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ?
-Төр, ардчилал хоёрын ялгааг ойлгож, мэдсэн хүн манай улсад алга байна. Төр, ардчилал гэдэг нэр томъёог хүртэл мэдэхгүй байна шүү дээ. Наймаачид, бизнесийн бүлгийнхэн төрийн албанд эзэн суучихсан байна. Тиймээс тэд яаж төрийн ажил хийж чадах юм бэ. Ерөнхий сайд С.Батболд бизнесээ хийгээд явж байсан нь хамаагүй дээр. Төрийг авч явах мэдлэг боловсрол энэ хүнд байх ч үгүй. Ардчилсан нам гээд хүртэл байж л байна. Ардчилал гэдгээ хүртэл өдгөө хэр нь тайлбарлаж чадахгүй явна. Одоо бараг төрийн толгойд эзэн суусан бизнесийнхэн төр мэт харагдаж байна.
-Монголчууд одоо ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ. Ер нь хүн бүр бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэсэн ойлголттой явдаг?
-Биднийг нийгэм гэж хэлэхэд хэцүү. Олон хүний бөөгнөрөл. Энэ бол нийгэм биш. Нийгэм гэдэг нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, буруу, зөвтэй, адил тэгш боловсролтой байх ёстой. Нийгмээ тодорхойлоход маш хэцүү байна. Ардчилсан нийгмийн дөрвөн үнэт зүйл байдаг. Шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, хоорондоо ах дүүс шиг байх гэсэн зүйлсүүд ардчилсан нийгмийн суурь нь байдаг.
-Төргүй, нийгмээ тодорхойлж чадахгүй улс орон одоо хаачих вэ?
-Бизнесийнхэн болон мөнгөтэй баячуудын гарт орно гэсэн үг. Монгол хүн хувийн амьдрал хүсэл мөрөөдөл, эрх чөлөө ярих ямар ч боломжгүй болж эхэлж байна шүү дээ. Иргэд 21 мянга, сая төгрөгөө хараад л амьдрах байх. Түүгээр л иргэдийн амьдрал тодорхойлогдоно. Тэгэхээр манай улс дээрээ хязгааргүй баян хүмүүстэй. Дороо туйлын ядуу иргэдтэй улс орон болох гээд байна. Зарим нь гадаадын томоохон компаниудын гар хөл болчихсон байна. Тиймээс ийм дүр зургийг монголчууд хамтдаа өөрчлөх ёстой. Тодруулбал, багш нь багшаа, бөх нь бөхөө, бизнес нь бизнесээ, улстөрч нь улс төрийнхөө ажлыг хийгээд явах хэрэгтэй.
-Монгол Улс өөрчлөгдөх, шинэчлэгдэх ёстой гэж хүн бүр ярьж байна. Та ч бас өөрчлөлтийн талаархи бодлоо хуваалцлаа. Өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн тулд хаанаас, юунаас эхлэх вэ?
-Ард иргэдээс эхэлсэн нь дээр гэж боддог. Учир нь оюун ухаан, уураг тархи, сэтгэл зүрх, итгэл үнэмшлээсээ аваад өөрчлөгдөх хэрэгтэй. Түүнчлэн хөгшин залуу гэлтгүй мэдлэг боловсролтой болох ёстой байна. Манай улсад, олон нийтэд сөргөөр нөлөөлж, муу үлгэр дуурайл үзүүлж буй хүмүүсийн нэрсийг би жагсаасан байгаа.
-Энэ их сонин байна. Тэдгээр хүмүүсийн нэрийг хэлж болох уу?
-"Хас гурвалжин" ТББ-ын тэргүүн З.Бат-Отгон, Арго, Чингис хаан академийн ерөнхийлөгч П.Давааням, нийтлэлч Баабар, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар байна. Титэм үгээр өөрийнхөө үзэж, туулсан бүхний л амьдралаа ярьж байна. Энэ нь залууст даанч хэрэггүй. Түүнчлэн хэрэгтэй хэрэггүй лам нар байна. Бид саяхан Богдтой болчихлоо. Одоогоос 100 жилийн өмнө нь бид Богдоо устгаад, түвд, манж нарыг нутгаасаа хөөж гаргасан. Гэтэл эргээд нөгөө түвдүүд нь орж ирж байна. Бурхан хаана ч хамаагүй байдаг зүйл биш ээ. Зөвхөн хүний сэтгэл зүрх, оюун ухаанд байдаг зүйл шүү дээ. Ер нь хүн бүрийг бурханлиг байхыг л сургасан байдаг. Түүнээс зурсан, шавраар урласан зүйл чинь бурхан огт биш. Түүнчлэн энэ хорвоо дээр бурхны хүйсийг хүртэл мэдэх хүн байхгүй. Бид оюуны сэхээрлийн, гэгээлиг зүйлийг хэлж, ярьж улс орноо сайхан болгохгүй бол хар бараан сүүдрээсээ салах цаг болсон.
-Таны хувьд улс оронд болохгүй байгаа зүйлтэй хэрхэн тэмцэх вэ?
-Монгол Улс даяар лекц уншиж явна. Монголын зуун хүнд өөрийнхөө дуу хоолой, үзэл бодлоо хүргэнэ. Үүнийг иргэн хүн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж хэлж болно.
-Зарим зүйлийг хийж, хэрэгжүүлэхэд эрх мэдэл хэрэгтэй байна гэж ярих хүн олон байдаг. Тиймээс улс төрд орох сонирхол таныг хөтөлж байгаа юу?
-Улс төрд орохоос өөр арга алга. Өөрийн үзэл санаагаа улс төрийн хэмжээнд хэлж, ярьж дуулгах шаардлагатай. Одоогийн 76 хүний мэдлэг боловсролыг харах юм бол их л хэцүүхэн дүр зураг харагдана. Сэтгэлийн хөдөлгөөн, хар таамаг, багцаа, үгийн цэцэн, хэрүүлийн чадвараар улс төр хийдэггүй. Улс төр хийж байгаа хүмүүс мэддэг, чаддаг, ёс суртахуунтай, ард түмэндээ хайртай байх ёстой.
-Та МАХН-ын дарга болох сонирхолтой байсан юм уу. Таны хүсэл санаснаар тань шийдэгдээгүй болохоор Н.Энхбаяраас туурга тусгаарласан хэрэг үү?
-Үнэн. Би МАХН-д эрүүл ажиллагаа явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. МАХН-ыг орчин үеийн шинэлэг улс төрийн нам болъё гэж бодож, төлөвлөж байсан. Гэтэл МАХН-ын даргаар Н.Энхбаярыг сонгосон. Дараа нь нөгөө Н.Энхбаяр нь М.Энхсайхан нартайгаа нэгдсэн. Тэгэхээр байдаг л нэг улс төрийн нам болж эхэлсэн. Миний өөрчлөлт, шинэчлэлийг хийх хүсэл маань хаагдсан. МАХН-д намайг байх эрхийг хааж, шүүх хурал хүртэл хийлгэсэн. Түүнчлэн манай намын байрлаж байгаа байрыг хаах бичиг хүртэл шүүхээс ирж байсан. Тиймээс миний хувьд хуулийнхаа хүрээнд МАХН-д байх эрх хаагдсан. Ер нь намуудад улс төрийн онолчид байдаггүй. Тиймээс ямар төрлийн улс төр хийгээд байгаагаа огт мэддэггүй хүмүүс шүү дээ.
-Тэгэхээр танд улс төрийн нэлээд шахалт иржээ?
-Намайг улс төрд орж ирэхэд дургүй хүн олон байгаа. Хүмүүс үнэндээ шинэчлэгдэхээс, өөрчлөгдөхөөс үнэхээр айж, эмээж байна. Энэ ч утгаар МАХН-ынхан надаас айсан. Тиймээс Н.Энхбаярыг намын даргаар тавьсан байхгүй юу. Хэрвээ намайг даргаараа тавьсан бол өдийд МАХН орчин үеийн шинэлэг нам болох байсан. Даанч тэд шинэ зүйлийг хүссэнгүй. Дассантайгаа хоцорлоо доо.
-Н.Энхбаяр Монголын сэхээтнүүдийн тоонд зүй ёсоор ордог. Монгол Улсын төрийн тэргүүн байж үзсэн хүн. Харин та Н.Энхбаярын мэдлэг боловсролыг юу гэж дүгнэсэн бэ?
-Н.Энхбаяр мэдлэг боловсролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаахан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байхгүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургууль дүүргэсэн гэдэг. Тэгэхээр миний мэдлэг боловсролыг түүнтэй харьцуулах арга байхгүй. Би бол олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролтой хүн.
-Монголчууд мэдлэг боловсрол тааруухан хүнээр улсаа удирдуулаад явсан гэж та хэлж байна уу?
-Тухайн үед Н.Энхбаяраас өөр олигтой хүн байгаагүй юм чинь. Арай дээр нь Н.Энхбаяр байсан байна. Харин одоо бол цаг үе өөр. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мундаг хүмүүс эх орондоо ирж байна. Тиймээс Монголд шинэ улс төрийг бий болгож, босгож ирэх хэрэгтэй.
-Ер нь таны үзэл бодлыг Н.Энхбаяр хүлээж аваагүй юм биш үү?
-Н.Энхбаярт өөрийн үзэл бодол, ном бүтээлээ сонирхохыг санал болгож байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг эрх мэдэл дунд явсан.
Харин тэр эрх мэдэл нь Н.Энхбаярыг эвдсэн юм байна лээ. Н.Энхбаяр мэдлэгтэй хүний үгийг сонсдоггүй. Өөрийгөө дэлхийн бүх зүйлийг мэддэг гэсэн биеэ тоосон зантай. Мөн буддын шашныг нэлээд хүндэтгэдэг. Тэгэхээр төрийн хүн мухар сүсэгтэй, шашинч байж болохгүй. Төрийн хүн шашнаас ангид байх ёстой.
-Н.Энхбаяр ирэх жил сонгуульд нэр дэвших гээд өнөөдөр гудамжны улс төр хийгээд явж байна. Дахин төрд гарвал ямар байдал үүсэх бол?
-Ирээдүйг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэгэнт хүн улс төр хийх гэж байгаа бол хариуцлага гэгч зүйлийг огт мартаж болохгүй. Н.Энхбаяраас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаар нь хариуцлага асуух ёстой. Н.Энхбаяр алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч Н.Энхбаярт хариуцлага тооцож чадахгүй л байна шүү дээ. Мөн С.Баяр гэх мэт маш олон хүн байна. Үнэхээр Н.Энхбаяр алдаа оноогоо ухаараад, засч залруулчихаад тогос шиг гоёод, хөхөө шиг донгоддог болчихоод улс төрд ахин орж ирэх хэрэгтэй.
-Таныг дэмждэг залуус байдаг гэсэн. Даанч хэн нэгнээс айгаад харилцаагаа ил гаргахыг хүсдэггүй гэж дуулсан юм байна. Тэд хаанаас хэнээс юунаас айдаг юм бол?
-Нийтэд ил гарч болохгүй, баларна гэж ярьдаг залуус бий. Түүн дотор МАН, АН-ын залуус ч байдаг. Худлаа ярих хүнд надтай бараг гар бариад мэндэлж, зогсохоос хүртэл айж явдаг. Цаад талд нь дарамт шахалт их байдгаас ийнхүү болгоомжилдог юм шиг байна лээ. Тэгэхээр Монгол Улс социализмын дарангуйллаас ардчиллын дарангуйлал руу шилжчихсэн байгаагийн тод жишээ. Үүнийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан хүртэл хэлж байсан.
-Намууд ирэх оны сонгуульдаа бэлтгээд, зарим нам, эвсэлтэй нэгдэж байна. Танай нам хэн нэгэнтэй нэгдэх үү?
-Сонгууль бодох завгүй явна. Надад ном бичих, лекц унших ажил байгаа. Манай нам соён гэгээрүүлэх чиглэлийн нам. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулна.
-Удахгүй төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан болох юм гэсэн. Тэд дахин хувьсгал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Онолынхоо хувьд бид ямар хувьсгал руу орох гээд байна вэ?
-Монголын нийгэм, улс төрийн амьдралдаа зохицсон шинэчлэлт өөрчлөлт хийх ёстой. Мэдээж үүнийг тэд хувьсгал гэж нэрлэх байх. Манайд гарсан хувьсгалууд гаднаас залууртай байсан. Өөрөөр хэлбэл, 1921, 1990 оны хувьсгал гадаадын бодлогоор хийгдсэн. Түүхэнд гадаадын залуургүй хувьсгал хийж байсан зүйл байхгүй байна шүү дээ. Монголчууд харанхуй засгаасаа салах цаг болсон. Шинэ шинэлэг зүйл рүү тэмүүлэх үе ирсэн. Хувьсгал гэдгийг айлган сүрдүүлэх, Засгийн газрын ордон руу нум сум харвахыг хэлэхгүй. Харин иргэд янз бүрийн байдлаар бухимдлаа төр засагтаа илэрхийлж байх ёстой. Миний хувьд хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлт, хүмүүсийн тархинд явах ёстой гэж боддог.
-Та УИХ-ьш гишүүн Ц.Шинэбаяртай хамтарч ажиллаж байна. Та хоёр өмнө нь МАХН-д хүчин зүтгэж байсан. Тэгэхээр Ц.Шинэбаяртай хамтарч ажиллахад үзэл бодлын хувьд санал нэгдэж байна уу?
-Тэр тал дээр асуудалгүй. Миний бүтээсэн номыг нэлээд уншиж байгаа.
-Танай нам одоогоор хэчнээн гишүүнчлэлтэй байна вэ?
-1000-аад хүнтэй. Монгол Улсын иргэн бүр манай намыг дэмжигч байгаасай гэж боддог.
-ХМХН гэхээр хүмүүст хуучны нэртэй юм байна гэдэг утгаар хүлээж авч байсан. Тэгсэн хэрнээ намын уриа нь орчин цагийнх гээд их гайхсан байдалтай байсан шүү дээ. Ягаад энэ нэрийг өгсөн юм вэ?
-Нэрний хувьд хуучин байж болно. Дэлхийгээр тарсан монголчуудад зориулж өгсөн нэр байгаа юм. Манайхан дотроо сууж ярилцаж байгаад нэрээ сонгосон.
Б.ПҮРЭВЖАВ
АЯНГАТ:
Үкэ би энэ нэг ярилцлагыг уншаад гайхлаа. Нэг бол гэгээр, боловсор гээд л гайгүй юм хэлж явснаа л Гэгээрэх, Боловсрох гэдэг үгийн утгаа өөрөө ч мэдэхгүй байгаа нь харагдлаа.  Зарим нэг нь Үнэн гэмээр байвч Төр гэж ямар байхаа мэдэх шинж алга.
-"Хас гурвалжин" ТББ-ын тэргүүн З.Бат-Отгон, Арго, Чингис хаан академийн ерөнхийлөгч П.Давааням, нийтлэлч Баабар, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар байна. Титэм үгээр өөрийнхөө үзэж, туулсан бүхний л амьдралаа ярьж байна. Энэ нь залууст даанч хэрэггүй. Түүнчлэн хэрэгтэй хэрэггүй лам нар байна. Бид саяхан Богдтой болчихлоо. Одоогоос 100 жилийн өмнө нь бид Богдоо устгаад, түвд, манж нарыг нутгаасаа хөөж гаргасан. Гэтэл эргээд нөгөө түвдүүд нь орж ирж байна.
Эдгээр хүмүүсийг хэрэггүй шашныхан гэж хэлж чадаж байгаа энэ хүнтэй юу ярихав. Тэр чигтээ л өөрөө гадныханыг дуурайж хуулсан Гитлер шиг л амьтан санагдав.
Манай Логик Бат-Отгоныг минь муу үлгэр дууриамал үзүүлсэн хүнд нэрийг нь оруулж яаж зүрхлэвээ. Түүний ярьдаг юм нь Монгол Суу Ухаан шүү дээ. Үүнийг нь үгүйсгэж байна гэдэг энэ нөхөр бол хэзээ ч Монгол улсыг улс шиг байлгаж чадах ч үгүй нөхөр байнадаг.  Энэ юу яриад байгаагаа ч мэддэггүй залууд Бат-Отгон харин лекц уншвал таарна. Бат-Отгон бол надаас тэс өөр юм ярьдаг ч бидний гол сэдэв бол МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСИЙН УХААН. Үүнийг бид өөр өөрийн аргаар хоёр талаас нь л мэрж яваа хүмүүс. Бат-Отгон нилээн мэдэмхийрч Тэнгэрийн хэргийг тас мэддэг гэх боловч тийм боломжгүйг, Амийг нь хаяад амжилтад хүрэхгүйгээ мэдэх л болно доо. Учир нь тэр БӨӨг мэддэггүй. Сонссоноо л ярьж байгаа хүн. Тэгсэн байлаа ч тэр буруу юм юу хийсийн??? Монголчуудад хэрэгтэй Монгол Суу Ухааныг өөрийн ойлгосноороо өөрийнхөө хэмжээнд итгэл үнэмшлээрээ тайлбарлаад л яваа гавьяатай хүн. Түүний заасан замаар яваад хэлсэнг нь дагалаа гэхэд Энэ залуугийн араас явснаас хамаагүй Үр өгөөжтэйдэг.
Яанаа хахахаха АРГО. Хэхэхэ хэн мэдэхэв дээ. Хүмүүс түүнийг шизотой гэдэг. Гэхдээ л тэр бас зөв Шизо туссандаг. Хэтрүүлчихсэн л болохоос.  Энэ залуу өөрөө ч энэ итгэл үнэмшлээрээ Шизотвол Аргогоос аюултай Шизо тусна. Тэгэхээр Арго Шизо нь дээрдэг. ААРГО, ААРГОО,  ААРГОО хэхэхэ нэгэнт түүний нэр энд дурдагдах болсон тул би түүний тухай сонссон бас өөрийн амьдралд түүнтэй холбоотой дуртгал үлдсэнийг бичье. Буруугаар бүү ойлгоорой. Би гэдэг хүн чинь өөрөө бас нилээн Шизотой хүн шүү дээ. Арго гэж зурагтаар гарч аймаар олон хэл нь гозогноод унасан тэр цаг үед би түүний амархан хэл сургадаг Англи хэлний номыг нь авч байлаа.
Даанч уншаад юун Англи хэл сурахдаа манатай угаасаа элдэв дэмий зүйлийг ихэд сонирхдог би тэр номноос баахан зодооны ч билүү нэр л цээжлээд өнгөрсөн. Нам тавиад, үсэртэл цохиод, татаж чангаагаад, тийрч унагаагаад л гэх мэт. Эсвэл би өөрөө баясаад ийм юмс нэмээд арвижуулчихсан ч билүү таг мартжээ. Тэгээд түүний арга над бол НО л юм байна лээ. Нэмж зодоон цохион оруулж бодох гэсээр байтал нэг ч англи үг цээжилж чадаагүй нь миний буруу. А гэж бичээд Э гэж уншдаг үсгийг алцгар А г элэгдээд эвхэртэл Э болгов гээд би өөрөө солиороод баясаад байсан бол яахав. Англи хэлний 26 үсгийг би бол бүгдийг нь зодоонч хулиган дүрд хувиргачихсан доо. Хүмүүс сонсвол намайг Шар хадны гэхэд ер эргэлзэх юм үгүйдэг. Харин би олон залуу өөрийн фанаттай болон буруу юманд даанч нэг уруу татах нь тодорхой. Ийм тэрслүүт би яаж Аргог дуурайхав. Түүнээс давж гарна шүү дээ.  Хэлийг нь сураагүй байж биш тайлбарыг нь будлиантуулж балай юм болно. Иймээс дахин би Аргон номонд ойртоогүй.
ААРГОО маань зурагтаар нэг хэсэг яасан ч их гарваа. Нүдэнд хоногштол онигор шар царай нь гараад би бүр цээжилсэн байлаа. Гэтэл би Гэгээнээгээ төрүүллээ. Төрөхийн дараа надад Гэгээнээг минь авчирч өгөхдөө нөгөө Цасан дагина ба Долоон одой хүүхэлдэйд гардаг одой өвгөнүүдийн малгайнаас нэгийг өмсүүлчихсэн байв. Би түүнийг анх харахад хэнтэй адилхан харагдсан гээч хэхэхээхэ. ААРГООТОЙ.  Онийсон нүдтэй шар юм байв. Тэгээд л би Гэгээнээгээ Аргогийн хүүхэд гээд л шоолж гарсан юм даа. Нөхөр маань хүртэл инээчихсэн авч байсан. Манай найз нар сонсоод намайг шоолж: Болиочдээ чи одоо Аргогийн хүүхэд гэхдээ яахав дээ гээд л шоолж гарав.  Аавтайгаа адилхан биш Арготой адилхан байсан юм чинь яахын хэхэхэ. За тэгээд Арго байнга л зурагтаар гарч байдаг, Миний нөхөр ч бас байсхийж байгаад гардаг байсан болохоор яахав дээ Алдартай л эцгийн хүү шүү дээ аль нь ч байлаа гэсэн гээд л марзагнадаг байв. Гэтэл Гэгээн маань гараад удаагүй байхдаа аймаар эсэргүүцсэн юм.  Мартсанаас тэр эмнэлгээс өмсүүлсэн малгай нь бас их инээдтэй хааяа Ясир Арафат шиг харагдуулдаг байлаа. Миний бага хүү онцгой царай муутай хүү төрсөн юм даа. хахаха.
Уг нь тэр яг төрөх хугацаандаа төрсөн бол нүдний давхраа нь гарч амжих байсан. Гэтэл тэр төрөх өдөр нь манай террорист том охины төрсөн өдөртөй яг таараад байв. Дахиад түүн шиг теротой болохыг нөхөр бид хоёр хоюулаа хүсэхгүй байв. Түүний Теро болсон нь төрсөн өдөртэй нь холбоотой гэж бид боддог. Ингээд хоёр Тэрогоос айсан бид хоёр өдрийн сайныг сонгон, цагийн сайныг шинжин байж Гэгээнээгээ кесар хийж төрүүлсэн юм даа. Түүний уршгаар Гэгээн маань нүд нь онигор, давхраа нь ургаж амжаагүй бололтой кккккк. Гэтэл тэр хөөрхий гарч ирээд ээж наддаа мөн их шоолуулав. Дотоод эцэг нь Аргохан, Гадаад эцэг нь Ясир Арафат гээд л зурагтаар гардаг алдар цуутангууд байлаа шүү дээ. Би Гэгээнийг Аргогийн хүүхэд гэхээр дургүйцдэгийг ажиглаад хүн ирэхээр нь энэ туршилтаа үзүүлдэг байлаа.
Манай Мөөгий эгч бүр татаж унатлаа инээгээд л бид хоёр Гэгээнээ дээрээ туршилт хийсэн юм.  Аргогийн хүүхэд гэхээр Гэгээн уйлж байв. Аавынх нь нэрийг хэлээд Хүүхэд гэхээр зүгээр болдог байв. Үнэхээр их гайхсан шүү бид. Нялх хүүхэд хүний яриаг ойлгодог юм байна гэж бодсон сүүлдээ.  Мэдээж би бол нилээн сайн туршина шүү дээ. Сонирхлоо бууртал туршина. Хэхэхэ. Яг нөгөө доош нь харуулахаар уйлдаг дээр үеийн 50 ийн хүүхэл шиг. Бас нилээн том нэг нас хүрэхэд нь хэлэхэд Тэр маш их дургүйцсэн учраас би түүнийг дахиж Аргогийн хүүхэд гэж шоолохоо больсон юм даа.  Жинхэнэ аавыгаа хүүхэд мэддэг л юм байналээ.
Нөгөө Арго нь юмуу авгай нь сонсвол яанаа хахаха.  Азаар би Арготой ТВ гээр уулзаж байсан нь яамайдаа. Хаяадаа түүний зурагтай номтой л таарч байсан. Нэг сонин юм нь би түүнийг яахаараа дандаа ганцхан хувцас мөнхөд өмсдөг юм бол гав ганц гангараатай ядуу эрдэмтэн юм байхдаа гэж боддог байв. Гэтэл сүүлд хэзээ билээ түүний номнууд номын санд цуврал болон байв. Тэр түүн дээрээ ижил хирнээ өөр өөр өнгийн хүрэм өмсчихсөн байв. Эсвэл номын хүн нь өнгө оруулаад будсан юм уу, өөрөө өнгө өнгөөр нь ижил юм өмсдөг Баян гар байсан ч юм уу бүү мэд.
Харин би Арготойгоо муудалцах өдөр бас ирсэн юм. Сонин дээрээс Арго 800 Чингис тодруулах тухай уншиж байлаа. Би Бөө болоогүй байсан бөгөөд их л сонин юм сонссон би баясан байж Хадам Буурал буухад нь хэлээд хариугүй алуулангаа алдсан шүү. Базарваани хумпад гэж. Одоо ч бодохоос дотор жирс хийх юм. Гэтэл тэр Буурал маань Халхын галзуу ноён хочтой Автай Цэцэн Хан байж таарсан. Угаасаа тэр их ааш муутай ихэмсэг хүн. Тэгээд бүр арай дэндүү гэмээр Эх оронч хүн. Үхчихсэн байж л Эх орноо яриад байхыг нь яанаа.
Автай: 800 гэнээ гэж чарлаад л загнаж гарсан. Чингис гэнэ шүү. Их Эзэн Богдийн нэрийг эрээ цээргүй хэллээ. 800 байтугай НЭГ заяасан нь их юм. Мулгуу хар хүүрнүүд минь. Ийм мулгуу хар новшоор дүүрсэн газар Хаан Эзэн минь буугаад яахын. Тэр галав нь юүлээд бүгдийг нь арчаад хаясан ч яадаг юм.  Эзэн Богдын өлмийнөөс нь дээш хардаггүй байсан байтал та нар муусайн хүүрнүүд юу гэнээ гээд л Арго гэж амьд хүүр юу юу ч билээ ёстой нэг сүнсийг минь сугалаад хаясан ш дээ. Хамаг хувцас минь нэвт хөлөрсөндөө хэхэхэ эргүү Аргогоос болж.  Ингээд дахиж ААРГОО гэж нэг балай юмыг ярихаа больсон доо хөөрхий.
За нөгөөх хунтайжтан Давааням бас аюултай хүний тоонд орчихож яанаа одоо. Хэхэхэ. Монголд Монгол хүн үлдэх нүү??? Хунтайжтан тахилга хийн Хаан Эзнийг бууж байна хэмээн хуурсан гэмтэй ч тэр бас өөр юу нь буруу юм хийчээ вэ? Эзэн Чингис Хааныг суртчилсаныг л гэм гэхгүй бол өөр ямар гэмийг нь энэ залуу Аюултайгаар хараад байгаа юм бэ? Монгол хүн тэгээд хэнийг шүтэх юм бэ? Германд боловсорсон гэх энэ залуу юу гэх гээд юу хэлээд байнаа.  Гитлерийг шүтэх болж байна уу?
Миний бодлоор дээрхи хэд Монгол уламжлал, Монгол сэтгэхүй, Монголоо гэсэн л хүмүүс гэж бодном. Юу нь буруу байгаа юм бэ??? Бүгд л өөр өөрийнхөөрөө л мөр мөрөө хөөгөөд л үзэл бодлоо тунхаглаад л явж байна. Германыг шүтье, Америкийг дээдлэе, Монголоо мартая гэж нэг ч хүн нь хэлээгүйдэг. Энэ нутагт чинь Монгол хүн амьдардаг юм шүү.
За тэр Баабар энэ тэр нь бол хоёр хар хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав гэгч л юмдаг. Баабар чинь Монгол түүхийн эсрэг, Монгол өвгөдийн алерги харшилтай хүн биз дээ. Тэр л сайндаа ардчиллаар Монгол орныг аварч өдийн зэрэгтэй болгосон аятай өмнөх бүхнийг нь хараар доромжилж бичдэг биз дээ. Түүний амнаас Монголоороо бахархая гэсэн үг гарвал Баабар шууд Өндөр гоолиг болох байлгүй дээ. Заавал унших ёстой номууд энээ тэрээг нь уншиж л байсан. Доори идэр дүүдээ гээд л сургамж зөвлөгөөг нь сонсож л байсан. Монголын худлаа түүхийг судлаад  нилээн мэдэмхийрсэн гэж боддог юм. Худлаа юм уншиж байгаагаа өөрөө яаж мэдэхэв дээ. Түүний буруу ч гэж юу байхав. Гэхдээ түүнд ясны монгол өвгөдийг үгүйсгэсэн хонзогнуур зан байдаг. Өөрөө Монгол нэргүй юм шиг, Монголд өсөөгүй юм шиг, Монгол хүнээс төрөөгүй юм шиг л үндэснээсээ сэжиглэдэг.
Хоёр Хар хэрээ биенийхээ харыг гайхаад хоёр цав цагаан хун шувуу болохыг энэ хоёр хоюулаа мөрөөджээ.
Багабанди гуай яахав дээ хөөрхий зүгээр байж байхар Титэм үглээд унших сонсох дуртай хүмүүстэйгээ хуваалцаж л байна биз. Түүний амьдрал бол Монголын Түүхийн амьдрал шүү. Мангар залуу юу энэ чинь харин. Залууст даанч хэрэггүй гэнэ шүү. Чи л ойлгохгүй байхгүй юу? Яагаад гэвэл чи түүхийн мэдлэг, боловсролгүй болоод тэр. Түүхийн хичээл дээр муу сурсан нь гарцаагүй. Хуулдаг байсан байхдаа. Тэгээд л түүх гэдэг үгийг мэддэггүй байх. Бүх л бүтэн улс орны тэргүүн эцэг байсан хүн, тэр үеийнхээ тухай түүхээ бичихэд Монголын түүх л болно. Даанч харалган залуу байна. Энэ аягүй бол Ангел Мэркел түүхээ бичүүл яаж захиалж авч уншиж гайхаж бишрэх болдоо.  Нэг муу айлын авгай Аянга би хүртэл түүхээ бичээд сууж байхад Монгол улсын ерөнхийлөгч Багабанди түүхээ бичихгүй бол Ониго биз дээ. Чамаас харин даанч түүхэнд оруулчих юм үлдэхгүй нь бололтой тул би мянганы шинэ үлгэрийн түүхийн номондоо мангуугийн тод  жишээгээр үлдээж байна.
Хэрэгтэй лам нар бол хэрэгтэйгээс хэрэгтэйдэг. Хэрэгтэй лам нар бол бөөн тарни, ид шид үзүүлж чадна. Хэрэгтэй лам нар бол Монголын бахархал. Хувилгаан гэж дэмий нэрлэдэггүй юм шүү. Тэд чинь Хувилгаан дүрд хувилж байж Монголыг олон юмнаас аварсан ачтай Буурлууд. Хадгийг хэн зохиосонг чи мэднэ үү?  Монгол хувилгаан лам нар шүү дээ. Хүн харахад чиний үгээр мэт байвч давхар хүлэх түлхүүрийг нь хувилгаанууд хийдэг байсан юм. Хадаг бол хорьдог, хүлдэг, саатуулдаг шидтэй эд. Тухайн нийгэмийн байгаа байдал, орон зай, цаг хугацаандаа Монгол өвгөдүүд ухаанаа уралдуулан давж гарсаар тэсч үлдээд харин чи одоо томорч тодрох Монголыг чинь үлдээж өгсөн юм шүү.
Харин хэрэггүй улс төр ч чи л байгаагаа ухаарвал барав. Заза түвэг зүгээр түүхийн мэдлэггүй түүнд түүхийг ойлгуулах гээд яахав. Бусад нь хэрэг алга.
-Н.Энхбаяр мэдлэг боловсролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаахан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байхгүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургууль дүүргэсэн гэдэг. Тэгэхээр миний мэдлэг боловсролыг түүнтэй харьцуулах арга байхгүй. Би бол олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролтой хүн.
-Монголчууд мэдлэг боловсрол тааруухан хүнээр улсаа удирдуулаад явсан гэж та хэлж байна уу?
-Тухайн үед Н.Энхбаяраас өөр олигтой хүн байгаагүй юм чинь. Арай дээр нь Н.Энхбаяр байсан байна. Харин одоо бол цаг үе өөр. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мундаг хүмүүс эх орондоо ирж байна. Тиймээс Монголд шинэ улс төрийг бий болгож, босгож ирэх хэрэгтэй.
АЯНГАТ: .... юу юу гэчив. Би юу умшчихав. Та бас юу уншив. Цор цор гээд байх чинь.  Өөрөө дипломын голын наалт болсноо мэдэж байгаа шинж алгаа. Бүр гол ч биш. Наалт ч юм уу, утас ч юм уу, нуглаас нь ч юм уу л юм байнадаг. Энэ бол дипломын хамгийн аюултай хэсэг урагддаг, элэгддэг, хэрэггүй хэсэг нь. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүн олон улсын байгууллагад ажиллавал барав гэж. Өөрөөсөө өмнөх болон одоо үеийн бүх хүнийг үгүйсгэж мэдлэг боловсролгүйгээр нь хийчихжээ.
Н. ЭнхБаярын үед өөр олигтой хүн байгаагүй гэнэ. Түүнээс өмнөх бүх Монгол өвгөд таг харанхуй байсан нь тодорхой. Тэднийг магтдаг Бат-Отгон, Давааням, Аргохан нартайгаа жишээ татагдан аюултай мунхруулагчдын тоонд орсондог. Багабанди ерөнхийлөгч бол болноо чи дуу л гэсэн. Энхбаяр гэж мэдлэг боловсрол муутай нөхрөөр Төрөө удирдуулсан Монгол ард түмэн шившиг л гэжээ. Учир нь өөр боловсролтой хүн байгаагүй. Мэдлэгийн салбар биш утга уран зохиол төгссөн гэх Энхбаяраас бусад нь бүгд бантан. Харин одоо өөрөө бол Цоорхой айн??? Олон гадаад төгссөн залуусаа ч бас доош нь хийжээ. Би дарга болох ёстой гээд. Таминь ээ??? Дүн дүн дүн сэрээрэй.  Хэн байгааг нь харцгаа та нар.
Монголын хамаг хаад ноёд байтугай сүүлийн үеийн бүх ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг ингэж байгаа хүнд мэдлэг боловсрол нимгэн би бол ООийн цаас юм байна л доо. Овоо муу гаруу энэ чинь. 90 оны хувьсгал байгаагүй бол энэ муу гадаадад галуу шувууны мах идэж, олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн диплом авах байв уу??? 21 оны хувьсгал байгаагүй бол тэр төрөө болуу яагаа бол. Хар Хятадын хүүхэд болсон бол арай өөр юм донгодож магадгүй нь.
Утга уран зохиолыг мэдлэг биш гэх энэ Эргүү Залууд ганцхан Үнэн юм хэлчихье. Утга уран зохиол харин докторын дипломгүй Н. Энхбаярыг бүхэл бүтэн Монгол улсын оройн Дээд бүх албанд тарвалзуулах мэдлэг өгсөн юм шүү. Үүнийг утга уран зохиол судласнаараа тархи нь ажилладаг болсноороо, сэтгэх чадвар нь хөгжсөнөөрөө бусдаас онцгойрч бусдаас ялгарч байж Ерөнхийлөгч болсон юм. Энхбаяр улс төр, албан тушаал, эрх мэдэл, сайн муугаар аль алинаар нь боловсрохын дээдээр боловсорсон гэж би бодож байна. Яагаад гэвэл тэр өөрөө биеэрээ туулсан учраас мандаж ч, унаж ч үзсэн учраас би түүний тархинд их юм суусан гэж бодож байгаа шүү.  Энхсайхантайгаа нийлсэн ч бай юу нь буруу байгаа юм бэ? Ерөнхий сайд Энхсайхан гуай Үндсэрхэг үзэлтэй болоод хүмүүжээд Монгол улсаар бахархаад байгаагаараа бас буруудчихвуу.
Алдаа оноо байлаа ч гэсэн арай ч бас ингэж болохгүй ээ. Заза түвэг зүгээр ийм хийссэн шаржигнасан цаастай ярих юм ч алга. Зүгээр л өдөөд хэлчихье. Олон улсын хэмжээний энэ нугалааснаас  айлын авгай Аянга би арай илүү юм байна хэхэхэ. Үгүй дээ л хүний зөв бурууг нь ялгахтайгаа, учир байдлыг дүгнэхтэйгээ, Монголд хайртайгаараа, өвөг эмэгдээ хайртайгаараа, түүхээрээ бахархдагаараа, Төрийн хүнийг хүндэлдэгээрээ, бодит байдлыг хардагаараа би л илүү юм байнадаг. Энэ хүн Баасан эмээгийн хөлийнх нь чигчий хуруунд ч хүрэхгүй юм байнадаг. Хөдөлмөрийн намыг нь Баасан эгч удирдуул арай дээр удирдчих юм байна.
Үгүй ядахдаа Уянга ч хамаагүй илүү аваад явчихна. Хайран тархи нь эргэсэн 1000 Монгол хүн минь харамслаа. Уянгыг минь бүр аягүй бол бас гудамжны, сэтгүүлч гэдэг бол боловсрол мэдлэгийн салбар биш гэх нөхөр бололтой. Эрхий хуруугаа Доош нь заамаар нөхөр вэ яасан. Энэ залуу түүхдээ улаан нойл, уран зохиолд ногоон нойл учраас Төрийн албанд яав ч тэнцэхгүйдэг. Төрийн албанд Ухаантай хүн ажилладаг юм. Дипломтой хүн биш Ухаантай хүн ажилладаг юм.
Японыг магтахдаа ч таг сохор байна даа. Яагаад тэгвэл тэд Хаант засаг гэж аль эрт Монголчуудын нулимж хаясан юмыг одоо хүртэл аваад яваад байгаа юм бэ??? Тэгээд хөгжөөд байгаа юм бэ??? Япончууд шиг хүмүүжил сайтай, бөхөлзөн тонголзож хүндэтгэл уламжлалаа алдахгүйг хичээдэг улс орон ховор. Тэд бүр гадны улс орны бичгийг Катакана гэдэг тусгай бичгээр тэмдэглэн зөвхөн өөрийн Япон орныхоо хүмүүст зориулан гаргасан юмдаг. Японд Монголоос хамаагүй доогуур цөөхөн удаа Америк киног үзүүлдэг юм. Хамаагүй доогуур багаар Америк дуу хуурыг эгшиглүүлдэг юм шүү. Япончууд хүн аймаар цав цагаанаар будсан шулам шиг болгочихсон өөрийн хүүхнүүдээрээ одоо ч бахархдаг. Япончууд өөрийн өвөг дээдсээ магтан алдаршуулдаг. Үгүй ядахдаа бүүр болохгүй бол нэг сураггүй алга болсон Жанжинаа магтаж ядан, түүхийг нь товойлгох гэсэндээ  Монголд  очоод Чингис Хаан болсон гээд тараасан байдаг юм шүү.  Чиний мэдлэгээс тас өөр байгаа биз дээ.
Ийм хүмүүс улс төрд гарч хувьсгал хийнэ гэвэл гамшиг болох юм байна даа. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.