Wednesday, November 2, 2011

Устсан хүүхдийн СҮНС хаачдаг вэ???


Нэг удаа холын хамаатны хүүхэн манайд айлчлан Хадам Бууралтай минь уулзалдав. Тэр 40 гарч буй боловч нөхөр болон хүүхэдгүй нэгэн байваа. Түүнийг эргэн тойрон байтугай хамаатан саднууд нас нь явж өглөө ядахдаа ганц хүүхэд гаргаж хань хийж аваасай хэмээнэ. Хоёр ч удаа нөхөрт гарсан ч үр хүүхэд заяасангүй, бас салжээ. Бид түүнийг аягүй бол үр гаргах заяагүй юм болов уу гэдэг байв. Гэвч Хадам Буурал: "За хө чи хоёр үрийн заяаг гомдоочихоод бас надаас хань, үрийн заяа нэхнэ гэнээ" гэх юм. Бидний чих дэлдийрээхээ дэлдийж, сунахаараа сунан хэрэгт дурлав. Хүүе юу гэчив ээ, үгүй байлгүй дээ гэтэл нөгөөх маань харин Хэргээ хүлээдэг байна ш дээ.
Өмнө нь энэ товариш, 2 удаа шарик залгисангаа тас нуусан байгаам даа. Төрсөн хэд нь ч мэдээгүй учраас хамаатан бид яаж мэдэхийн. Харин мань хүн сургууль соёл, амьдралын баталгаа энэ тэр гээд боломж алга хэмээн Хоёуланг нь цааш нь харуулсан байжээ. Хадам Буурал маань уншина даа уншина. Өөрөөсөө ч нуудаг юмыг чинь хэлчих үү гээд л байдалд оруулах гэж балладаг Буурлууд шүү дээ. Хадам Буурал: "Хоёр сайхан хосгүй үрийн амийг таслан бузар үйлдсэн чи ингэж яваа чинь харин ч золдоо. За яахав чи тэдний буяныг үйлдвэл яахав чамд ганц үр заяаж өгч болох юм" хэмээгээд тэр маань ганц үртэй болсон хүнтэй. Тэр 49, 49 хоног тасралтгүй зул барьж, Долоон Бурхан одонд сүү өргөн тасралтгүй уучлал гуйж байж гэмээ гуйсан билээ. Дунд нь мань хүн зулаа таслахад Хадам Буурал хилэгнэн Дахиад л эхнээс нь эхлүүлж байсан юм.
За тэр Буурал бол бараг Абортны мөрдөн байцаагч аятай л байдаг ш дээ. Хамаг ирсэн, нуусан болгоныг илчлэн заяасан үрээ Чад хийлгэж, Нухсан алуурчин ээж, аавуудыг хамт байлгаж байгаад л хэлээд ташуурдана. За зарим нь ч бүр мартчихсан, зарим нь тоогоо алдсан, зарим нь тоог нь сайхан хасчихсан хэлээд л загнуулна даа. Тэд эхлээд  баригдчихаад л инээдэг юм. Инээх болтол энэ бол энгийн үзэгдэл болсон гэсэн үг л дээ. Улс нь албан ёсоор зөвшөөрөөд, бүх эрхийг нь хувь хувьсгалгүй өгсөн юм чинь энэ нүгэлийг хийгээгүй эмэгтэйг Монголоос олох ховор доо.
Харин тэд хийсэн нүгэлээ ямар утга учиртайг сонсоод айх нь айж, уйлах нь уйлсаар гаран заавал нүгэлдээ өргөлөө өргөж,  өршөөл ирэн шаналдаг билээ.
Миний ойлгосноор бол:
Анх хүн болохдоо л тэр хүүхэд аав, ээжийгээ мэддэг, бүгдийг сонсдог ойлгодог ухаант сүнс Хүүхэд болон төрдөг гэнээ. Хүүхэд болонгуут эцэг эх нь ад үзэхэд маш их зовж, шаналж гуйж, уйлж өршөөл эрдэг гэнэ. Ээж нь мэдэрнээ үүнийг. Заавал эвгүй сэтгэл төрөх юм уу, яг мэдэрдэг гэнэ. Гэсэн ч тоохгүй очоод л АБОРТ гэж хамгийн муухай алуурт аваачиж өгнө. Энэ тухай би Японд байхдаа шинжлэх ухааны баримтат кино үзэж байсан тул яг итгэсэн. Тэд яг судалгаа хийж зургийг нь авсан байдаг. Тэр нялх амьтан нуугдах гэж нэг үзэж, айж чарлан хирээрээ их эсэргүүцэл үзүүлдэг нь яг бичлэгт байдаг юм шүү. Гэвч түүнийг ээж нь, эмч алуурчинтай хамт хэсэг хэсгээр нь хусаж тамлаж алдаг. Буурал ч үүнийг хэлсэн юм.
За яахав энэ замбынханд хүний үнэр байх биш, тэгээд л мартаа. Харин замдаа устгагдсан шоовдор тэр СҮНС хаачдаг вэ?
Тэр Хүн болж төрөхөөр явахдаа ёстой л нөгөө анх удаа гадаад пасс аваад гадаад оронд явах гэж байгаа юм шиг л баярладаг. Энд ч тэнд ч ВИЗ гэгч бий. Хэзээ Пүд гээд төрж хэзээ Чад гээд үхэх нь Хүний ВИЗ л гэсэн үг. Зам зуураа алуурчинд устгуулсан тэд Дээшээ дэгдэх арга үгүй. Тэд хүн болж хийх үйлээ хийгээгүй, үүргээ биелүүлээгүй Дээш морилох эрх үгүй. Доошоо Тамд очих ч арга үгүй. Хүүхдэд үйлдсэн гэж нүгэл үгүй.  Ингээд л тэр бяцханууд Завсрын орчлонд гацаж орхидог байна. Тэд хаанаас эрчим авч өөрийгөө тэжээх вэ? Ээж, ааваасаа эрчим авдаг байна.
Яг л нялх хүүхэд шиг уйлагнан ороож, аймшигт ертөнцөөс айн чарлаж эцэг, эхээсээ чаргуулддаг гэнэ. Энэ нь эцэг эхчүүдэд нь мэдэгдэж тэдний бие өвдөх, амьдрал нь бүтэлгүйтэх, өвчин ороох, азгүйтэлд умбадаг гэнэ. Тэгэх тусмаа Тусгай заяатай, Тэнгэрээс даалгавартай Бөө Сүнслэг үрийг устгасан бол Тэнгэр дээрээс нь бас шийтгэн бүх л юмыг нь ХААДАГ хэмээн Хадам Буурал айлдаж байсан юм. Ямар том юм бүтээх хийх, ямар том хүнийг устгаж байгаагаа Эх мэддэггүй.
Миний амьдралд ч энэ бүхэн тохиох байсан байдаг. Ээж маань дөнгөж 17 настайдаа би гэгч бүдүүн том данхар охиныг гаргасан гэдэг. Сургуульд явах гэж байсан учир би саад болон тэр үеийн толгойны эмийг аягаар нь уусан гэдэг. Тэгээд л өндөр дээрээс л дэвхэрч өгсөн гэж дурсдаг юм. Харин би бол төрөлхийн Чика хэрүүл уруулч, тэмцэгч болохоороо тэмцсээр байгаад гараад ирсэн байгаам даа. Тэр үед Аборт Монголд байхгүй байсан. Байсан бол Аянга будаа. Аягүй бол тэр эм нь хугацаа нь дууссанг манай ээж мэдээгүй байсан биз хихихихи. Яанаа одоо. Тэр үр нь ингээд сууж байх гэж дээ.
Одоо харин би маш их эзэмзэглэдэг. Эдгээр ээжийнхээ гараар, эмчийн гараар устгуулсан Сүнснүүд мөн хэцүү еэ. Эмэгтэйчүүдийн эмч нарыг та нар хүүхэд төрүүлдэг буянтай гэж бодно уу. Тэдний зарим нь энэ мэрэгжлээ хүүхэд хөнөөхөд мөнгө аван ашиглаж Алуурч яргачин ЭМЧ нар болсон.  Энэ хүмүүсийн амьдрал бол ер нь найдлагагүй болсон доо. Маш сайн буян үйлдэхгүй бол үнэхээр хэцүүхэн юманд унах юм. Тэд өөрсдийгөө хүнд тус болон хүсэхгүй байгаа хүүхдийг нь алж өглөө л гэж өмөөрөх байхдаа. Аборт гэдэг чинь АЛУУР гэсэн л үг. Төр нь үүнийг зөвшөөрч мөнгө төлсөн аллага үйлдүүлж байна. Томыг нь болохоор алж болдоггүй, нялх нялзрайг нь болохоор алж болдог Хүний Эрх гэж ийм байна даа.
Үүнтэй холбоотой нэг сонин түүх надад байдаг юм.
Би бас анх арван найман насандаа ээжийнхээ заасан замаар замнаад амжилтыг нь давтаж байлаа шүү. Тэр үед Аборт хориотой байсан. Ийм юм хийсэн хүмүүс шоронд суудаг байсан юм. Надад их золгүй явдал болсон бөгөөд би гэв гэнэт л бие муудан  гэдэс гүзээ өвдөн чарлаж, аав ээжийгээ дуудан орилж үхлээ хатлаа болоод тэд сандран ирээд ээж намайг жирэмсэн бөгөөд зулбаж байгааг илрүүлэн баривчлав. Эмнэлэг рүү түргэнээр очсон юмдаг. Тэгэхэд хүртэл би ойлгохгүй л байв.
Тэр үед арван найман насандаа хүүхэдтэй болбол банзал нэр л зүүдэг үе байлаа. Үнэн биз дээ. Тэр үеийнхэн Маааааш сайн мэднэдэг. Би хамгийн анх арван найман настайдаа ээж болох дөхсөн юм. Гэвч би ээж болох гэж юу байдгийг мэдэхгүй, бас жирэмсэн гэдгээ ч ойлгохгүй мангар байлаа. Учир нь миний гэдэс гүзээ том болоогүй болохоор би ойлгохгүй байв. Жирэмсэн гэхээр шууд л том гэдэстэй болдог л гэж бодсон ш дээ. Би долоон настай сургуульд орж байсан юм.
Ээж маань намайг л баахан загнаж, хичээл сургуульгүй гэрийн авгай болох нь чи, нүдний улай болголоо. Хар залуугаараа эмээ нэр зүүж ичиж үхэх нь би гээд л их л загнав. Эцэг нь хэн юм бэ? л гэнэ. Өөө нээрээ эцэг гэж бас байх ёстой билүү гэж бодлоо би. Би нөхрөө тас нуухгүй бол энэ галзуу авгай чинь очоод хамаг юм будаа болгоно гэж мэдэх тул тас гүрийж, мэл мэлзэв. Эцэггүй гэхэд маш ихээр загнав. Эцэггүй хүүхэд байдаггүй юм, олж өг гээд л эцэг нэхээд л ядаргаатай юм зүгээр.
Гэвч ээж Чика болохоор миний нөхрийг л хардаад тэр ирээд салдаггүй нөхрүү гэж тулгав. Үгүй эээ л гээд байлаа. Ээжид нэг эцэг хэлэхгүй бол амрахгүй нь энэ авгай чинь гээд Эцэг нь цэрэг гэв. Хэн гэдэг цэрэг вэ л гэж байнадаг. Хэн мэддийн мэдэхгүй гээд л гүрийв. Хэн мэддийн, ээж тэр олон цэргийн хаанаас хэнийг гэж барьж олж багалзуурддын гээд л би маш их гоё юм олж хэлсэндээ их бахтай байлаа. Ээж уйлаад л бөөн юм болов. Ямар эцэг тэгээд тэрэнд олж өгөх гээд байгаан бүү мэд. Тэгснээ манай нөхөрт талтай байсан нь баригдав. Ядаж тэрний хүүхэд бол гэнэээээ. Хэээээхэхэхэ эртхэн тэгээд хэлсэн бол би хэлнэ ш дээ. Хүн загнаад л сүйд болоод байхаар нь би тэр эцэг гэмт хэрэгтэнг нь багалзуурдах нь гээд л нуусан юмдаг.  Ээж л намайг загнаад байсан болохоос аав нэг ч үг дуугарсангүй. Намайг эмнэлэгт оруулж өгсөн бөгөөд тэнд баахан юм болж байгаад хүмүүс нь бүгд алга болчихов.
Учир нь шөнө байсан юм. Би нээх өндөр хачин эвгүй орон дээрээ ганцаараа нэг өрөөнд байв. Хачин хөлтэй алцгар орон дээр л хэвтээд байх юм.  Гэхдээ миний бие өвдөхгүй байв. Яагаад хүмүүс алга болчихвоо. Аав ээж хаачиваа гээд бодлоо. Тэгснээ би уйдаж эхлэв. Орноосоо буугаад аав ээж дээр очихоор тэдний надаас салсан хаалга руу өлмий дээрээ сэмхэн гүйлээ. Гэтэл гэв гэнэт пал хийгээд л хамаг бие хачин болж доошоо бөөн цус шалаар нэг урсав. Пөөх зугтааж болдоггүй юм байна гэж бодоод эргээд нөгөө мангар орон дээрээ гараад хэвтээд өгөв.
Зүрх түг түг цохилон, айж сандран юу болоод байгааг гайхав. Ядаж байхад өрөөнд нь шал арчих ч алчуур үгүй, ичиж үхэх дөхөв. Гэтэл толгой эргээд л уналаа. Нэг мэдэхэд хүн ирчихсэн харааж зүхэн байв. Тэд над тариа хийсэн бөгөөд, тэр хавиар нэг тараагаад хаясан цус алга болжээ. Бодвол цэвэрлэгч ирж цэвэрлэсэн байх. Би бяцхан ухаан алдсан юм шиг байгаан. Сүүлд харин би цус алдан чад хийх гэж байснаа мэдээд инээд хүрдэг юм. Та нар намайг яаж сэмхэн зугтаж явсан гэж бодно хэхэхэ.
Хэн мэдэхэв дээ. Тэд намайг өөрсдөө орхиод хэдэн цаг алга болсон шүү дээ. Бас босч тэнэж болохгүй гэж над хэлээгүй.  Гэтэл хаашаа юм бэ? Намайг коридорт хэвтүүлэв. Надтай адил олон хүн хэвтэж байнаа. Ээж, аавд уур хүрэв хүн хаячихаад алга боллоо гээд би гомдон уйллаа.  Мөн маш их өлсөн ам цангана. Гэвч босохоосоо өчигдөр би хаширсан шүү дээ. Босоод ч хаачих юм билээ бүү мэд. Хүн амьтан юм уухыг хараад ам хатна. 
Гэтэл гэнэт аймаар юм олж харлаа. Циииййййрииииийййрииийййй   цццииииййййн гэж хөгжим явах мэт аймаар. Би гээч арван жилээ төгсөөд ганц л жил болж байсан бөгөөд Арван жилийн нэг Багш Хүүхэээн харин тэнд явж байдаг байна ш дээ. Үхтлээ ичээд гялс хөнжилдөө нуугдан шургав. Тэр миний хажуугаар ярвайчихсан, доголчихсон гарав. Би хөнжлийнхөө завсраар түүнийг харсаар тэр ашгүй нэг өрөөнд далд оров. Миний өөдөөс харсан орон дээр байсан бол хаашаа харж үхнээ.
Ээж гэдэг юм хаачвааа л гээд байж байтал ашгүй миний нэрийг нэг хүн байна уу гэж дуудаж байна. Би хөнжлөө ороосон, нөмөрсөн чигээрээ ээж дээрээ гүйж очив. Багшаасаа каалдсан би юун нөгөө өчигдөр оройны пал хийлтээ ч мартчихсан гүйлээ. Ээж намайг үнсээд хоол авчирсан гэх юм. Юуны чинь хоол явъя, Хурдал гээд ээжээс хувцасаа булаах шахам өмсөв. Эмчтэй уулзах уу? юу гэсэн гэж ээж асуув. Би зүв зүгээр гарлаа л гээд хурдлаад би эмнэлгийн хаалгаар гарч байж санаа амарсан юм. Нээрээ яагаад тэр үед надтай эмч юу ч яриагүй, юу ч хэлээгүйг ойлгодоггүй юм. Тэнд нэг хүүхэн л хэрэгт дурлаж ирж  миний нөхрийг асуун чи түүний авгай юу? гэхэд Үгүй гээд л тас гүрийв. Тэр гайхан нүд нь том болж байгаад л явсан. Амьхандаа нөхөр маань таньдаг хүүхэндээ намайг захиж уулзуулах гэсэн гэнэ. Би сайхан гар мэдэхгүй, танихгүй гэсээр явуулчихсан гэжийгаа хэхэхэ.
Хэн юм нөхөр чинь гээд хэрэгт дурлахаар нь Цэрэг л гэлээ ш дээ хэхэхэ. Тэрэнд ямар хамаа байнаа . Ядаргаа чинь.  Хэхэхэ Чингисийн Баатар гээгүй нь их юм. Ээж баахан ийм хүн хайж айлын хаалга тогшихгүй юу хихихихи. Бодсон чинь инээд хүрчихлээ. 
Даанч тэр үед би ийм үг мэддэггүй л байлаа ш дээ. Одоо байсан бол Чингисийн Баатар л гэхгүй юу. Хэн ч гэдэг Баатар нь юм хэн мэддэг юм. Аягүй бол сайхан гарууд нөхрийн овог Чингис нэр нь Баатар л гээд бичээд авах биз. Хэээээээхэхэхэ яг сайхан таарч байнадаг. Ёстой янзтай. Цэрэг гэснээс л дээр юм байна. Залуу охидууд Күэээ мөн энэ нэрийг хэрэглэх байхдаа одоо ккккккк. Баригдвал Аянга удган зааж өгсөн юм гээрэй. Хүүхэдтэй нь хамт л эцэг нэхээд мөн хэцүү шүү. Арай гэж нуусан хүүхэд нь баригдаж ядаж байхад чинь дахиад л нэг нууц юм нэхээд л ядаргаатай гэдэг нь. Монголын үрс маш олон болох болтугай. Чингисийн Баатрууд тоймгүй ихээр төрөх болтугай.
За би эмнэлгээс гарахдаа янзтай гоё юм боллоо. Миний аав надад тэр үеийн гангачууд өмсдөг, Улсын их дэлгүүрт алаан хядаан болон очерлодог 510 төгрөгний гутал бэлэглэсэн байв. Ажаа аймаар их баярлаад л юун эцэггүй хүүхэд төрүүлэх нүгэлтэн байснаа ч мартаад нөгөө гутлаа л хараад алхав. Ээж таксид сууя гэхэд нь би гутлаа хармаар санагдаад алханаа гээд л баяссан даа.  Өвөл байсан. Цастай байсандаг. Хоёр хөлтэй хүн гэдгээ чухам л мэдэрч ээлжлэн алхлах цоо шинэ ганган өндөр өсгийт дээрээ сансарт нисээд ирсэн Гүррагчаа аятай л алхаж байв.
Гэртээ ирэхэд миний эмээ, нагац эгч маань ирчихсэн гоё ширээ зассан, миний дуртай идэх юмаар дүүрэн байж би гэдэг чинь амьдралдаа анх удаа аймаар хүндтэй зочин шиг жаргалаа  ш дээ. Орой нь юм угаах гэтэл аав маань хэрэггүй ээ аав нь угааж өгнө гээд л юу вэ энэ чинь дандаа л ийм  хэрэг мандуулж баймаар байлаа даа. Хэн хэнээс илүү харамссан хүмүүс нь Аав, Эмээ хоёр маань байсан юм. Маш их харамсаж байсан. Харин би харамсах байтугай юу хийгээд яваад байгаагаа ч, юу болоод өнгөрөөд байгааг ч ойлгоогүй юм даа. Өөрөө хүүхэд байсан би Хүүхэд гэдгийг үнэхээр төсөөлж мэддэггүй мангар байжээ. Хүүхэдтэй болсноо ч мэдэхгүй, хүүхэд нь дутуу гарсанг ч мэдэхгүй би ер хэн байсан юм бэ. Идэх, эрхлэхээс өөр юм мэддэггүй мангар байсан юм уу хаашаа юм.
Тэр үед би үнэхээр тэнэг цэл залуу охин байжээ. Харин одоо би тэр хүүхэд байсан бол хэмээн үргэлж дурсан харамсдаг. Ядахдаа аав маань өөрийн зээгээ хараад, өвөө болох баяр хөөрийг мэдрээд өнгөрөх байсандаа.  Аавыгаа баярлуулж чадаагүй би азгүй хүн гэж харамсдаг. Нөхөр маань намайг яг л тэр үеийн инээдтэй хүүхэд байсан төрхөөр минь илүү хайрладаг. Хичнээн ч олон жил жаргал зовлонгоо хуваалцан санжигнав даа. Охин маань бид хоёрыг Дээр үеийн хүмүүс гэж шүүмжилдэг. Ёстой л дээр үед ийм л байлаа.

Гол зүйлийг бичихээ мартжээ. Хамгийн гол нь төрөх газрын хариуцлага гэгчийн тухай хөндөх гэж байсан юм. Бас нэг жишээ нь Би картын барааны Хүүгээ төрүүлэхдээ бас хачин явдал болсон.
Хүү төрөх үед Монгол улс Картын бараатай байсан учраас би хүүгээ тэгж шоолдог. Тэр үед төрөлт эрс багассан бөгөөд айхтар хүмүүс хүүхэд гаргах дэмий гээд мэдчихсэн байхад аанай л би мэдээгүй хүүхэд гаргаад л явж байв. Би өвдөөд эмнэлэгт шөнө ирэв. Хамгийн хачин нь би цор ганцаар бүхэл бүтэн их нялхсын төвийн хэд дэх ч юм давхарт орь ганцаар хаягдав. Өвдөөд би уйлаад л байсан ч яагаад хүн байхгүй байгааг ойлгохгүй, өвдөнгөө гарч хүн хайв. 

Эмч, сувилагч, асрагч ч нет Коля байв. Тэгээд би өөртөйгөө хамт өвдөх хүн хайтал тийм хүн ч байхгүй байв. Дээшээ, доошоо шатаар бууж өөр давхарт очиж өвдөлтэй биш сонин юм бэ? Тэгээд энэ хүүхэд гарчуул хэн түүнийг эх барьж авах юм бэ??? Үгүй ядахдаа хамт өвдөлцөх эх байвал хүн дуудна биз дээ. Уйлаад л хана маажаад яваад байлаа. Бараг хоёр гурван цаг би ганцаар байсан юм шүү хамгийн хачирхалтай нь. Харин нэг оюутан тэр хавиар тэнэж яваад таарч тэр хүн дуудахаар явсан. Аягүй бол намайг төрөхийг, хэвтсэнг мэдээгүй ч юм уу бүү мэд. 
Сүүлд нь бас нэг эх ирсэн шиг санагдана. Тэнгэрийн авралаар би харин тэр өдөр би ганцаараа төрчихсөнгүй. Эмч мэмч нь туслахуудтайгаа ирсэн дээ. Гэхдээ би тэр төрөхөд хэвтэж байхдаа их сонин юм үзсэн. Одооных шиг шууд хөөгөөд гаргадаггүй бараг 7 хонодог байсан юм. 

Шөнө унтаж байтал нэг юм түжигнээд гүйгээд байх юм. Гайхаад өндийтэл нэг сувилагч миний өрөөний нэг орны араар л нуугдаад явган суучихсан, нугдайгаад байх юм. Би бүр гайхаад бостол  Чишшшшшшшшш, гээд аяархан хэлэв. Тэгтэл хаалга онгойн нэг Эрэгтэй эмч шагайж харчаад л яваад өгөв. Сувилагч ч явсны нь дараа өөр зүг нуугдан алга болов. Гайхах намайг тайвшруулж сувилагч маань, ...... эмч согтуу байнаа, намайг элдээд гэв. Үзээгүй, Сонсоогүйгээ сонсон мэл гайхав. Найган ганхах тэр эмч тийм учиртай байж. Ээлжний сувилагчаа хайн ямар ажил хийлгэх гээд байгаан хайж явжээ. Хөөрхий сувилагч нь цэл залуухан охин байсан бөгөөд туулай шиг л хяран зугтаж явсан даа. Нөгөө согтуу эмч бас ч гэж ухаан нь дэнтэй дунтай байсан бололтой. Шал согтоод харанхуйд гайхан суух намайг Сувилагчаа гээд андуурсан бол яанаа яанаа яанаа.  Би хүүхдээ тэврээд бас плат хэсээд зугтах болно биз дээ. Ийм л новшийн адгийн юм нүдээрээ харж шөнө нойроо хугасласан шүү. Төрөх газар бол АРИУН ГАЗАР. Эмч хүн ажлын байрандаа архи уувал шууд л ажлаас нь амбаарддаг баймаар. Гэтэл эмч нар нийлээд л архи уугаад, ажил дээрээ баяр тэмдэглээд заваараад байж байдаг. Ийм юмыг хараад өөрийн эрхгүй уур оволзоод явчихдаг юм даа. Эмчилгээ, үйлчилгээгээ байгээ гэхэд ажил дээрээ архи уухыг нь эрүүл мэндийн Сайд онцгой цаазламаар юм даа. Ууж болохгүй гэж мэдсэн ч БАЯР гэдэг үг сонсонгуут л хамт олноороо нийлээд архиддаг. 

Өөр газар нийлж яагаад болдоггүй юм бэ? Зориулалтын газар нь л ууж муур, хулгана болох хэрэгтэй биз дээ. Төрөх тасаг бол хиргүй ариун байх ёстой. Миний Зээ бол 3 кг 800 гр жинтэй цоо эрүүл хүүхэд төрсөн. Эмч нарын сэтгэлгүй хариуцлагагүйгээс болж өвдсөн. Ялангуяа анхны төрөгч нарт сайн заавар зөвлөгөө өгч байхгүй бол тэд юугаа ч мэдэхгүй шүү дээ. Манай Зээ төрөөд тасагт гаралгүй хүйтэн коридорт нэг хоносноос болж цус харвасан гэдэг. Нярай хүүхэд даарах юм бол маш эрсдэлтэй гэж мэдмээр л юм даа. 

Одоо бүр өлгийг нь хүртэл гэрээс нь бэлдүүлдэг болсон байна лээ. Өлгий гэрээс бэлдүүлнээ гэдэг халдвар хамгааллын дүрэм гээчээ мартаж байгаан шинж. Дэлгүүрээс авсан шинэ өлгийнүүдийг ариун гэх гээд байна уу? Болиорой хөөш,  Нярай үрсэд бол хамгийн бохир заваан, мэрэгжлийн хүмүүсээс асуугаарайдаа!
Эмнэлэг Төрөх тасаг дотор гаднаас халдвар орох хамаг л хаалга хаалттай байх ёстой. Гарахад нь бэлдүүлж болноо доо.  Гэрээс өлгий иртэл тэр хүүхэд шээж норсон бол тэр чигтээ л дуусах нь тэр. Хүнийг төрүүлэхдээ эмч нар нь мөнгө авдаг, бүр гар хараад сурчихсан, мөнгөөр үйлчилдэг. Нөгөө хүмүүс нь ч ингэхгүй бол болохгүй хэмээн уралдан мөнгө өгч өөрсдийгөө хуурна. Хавдар болон мэс заслынхан бол мөнгөгүй бол хагасыг нь аваад хагасыг нь үлдээх нь халаг. Улсаас цалин авдаг, улсад тангараг өргөсөн Эмч нар ялзралын туйлд оржээ. 

Монголд хамгийн адгийн ялзралд орсон газар нь Эрүүл Мэндийн салбар, Шүүх Цагдаа Хууль, Боловсролын байгуулага болсон байна. Арай ч дээ. Монгол Улсыг авч явах амин Чухал гурван салбар шүү дээ!!! Улс биш бүр МОНГОЛ ХҮН гээчийг төрүүлэгч хамгийн гол салбар юм.
МОНГОЛ ХҮН бие нь ЭРҮҮЛ, Боловсрол нь УХААН, заншил нь Шударга ЁС байх ёстой. 

Зах зээл хөгжин уул уурхай ухаж идэхээ л сайн анхаарахаас биш энэ гурвыг зөнд нь хаяснаас хамгийн новшийн худал хуурмаг ноёрхсон, авилга хээл хахуул ноёлсон газар болсныг НЭР ДЭВШИГЧ ЭРХМҮҮД анхааралдаа аваасай! ХАРИУЦЛАГА ТООЦСОН ШИГ ТООЦООД, ЦАЛИНГ НЬ ӨГСӨН ШИГ ӨГДӨГ БОЛ ЭНЭ САЛБАРУУД АРАЙ Ч ИНГЭЖ ДОРОЙТОХГҮЙ БАЙСАНДАГ.




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.