Sunday, November 13, 2011

Бузар шингэсэн охины тухай


Өнөөдөр энд миний дуртай асгарсан бороо орон бөөн баяр гадаа суулаа. Гэвч урсах бороон дуугаар уйтгарлан хүүгээ санав. Миний зайран хүү бол ээжийн хүү болон өссөн билээ. Уян зөөлөн сэтгэлтэй миний хүүг Буурлууд нь хэтэрхий зөөлөн байна, хатууж хэмээн шаарддаг ч тэр чинь төрөлхөөсөө л тийм хөөрхөн зөөлөн сэтгэлтэй хүү байсан юм чинь яахын бүү мэд. Тэр багадаа маш хөөрхөн  хүүхэлдэй шиг, зурагтаар гардаг хүүхэд шиг хөөрхөн хүү байсан юм даа. Харин том болоод тэр царай нь хаашаа алга болчив гэмээр алга болчихсон нь гайхмаар.  Нээрээ хаачаа юм болдоо.  Би хүүгээ санаж байхдаа нэг удаа хамгаалж хамт байж чадаагүй харамсмаар тохиолоо саналаа.
Хүү маань Бөө болох өдөр тэр надаас явчихсан юм шиг санагддаг юм. Яг л тэр өдрийн өглөөнөөс л миний сэтгэл айдсаар дүүрч би Хүүгээ Буурлуудад нь өвөг дээдэст хүлээлгэж өгсөн юм даа. Хүүгээ дуртай үедээ үнсэж, эрхлүүлж чадахаа больсон. Нэг л хачин эвгүй юм байна лээ тэр Бөө болох ёслол. Хадам Буурлууд миний цор ганц хүүг аваад явчихсан мэт санагддаг юм.  Манай охин Гэгээн хоёр ч угаасаа аавынхаа данстай хүүхдүүд. Тэдэнд аав нь л байвал Аянгат хамаа үгүй. Харин миний хүү бол яг л уг нь миний л хүү байсан юм даа. Гэтэл Бөө болоод надаас явчихсан мэт санагддаг.
Би үүнийг тайлбарлаж үнэхээр мэдэхгүй юм. Сэтгэл судлаач нар л мэдэх байхдаа. Тэр л ээжийгээ өмөөрөн ээжтэйгээ хамт байдаг бөгөөд нөхөр бид хоёр салахад эргэлзэх зүйлгүй ээжийг дагах хүүхэд байв. Гэтэл тэр Хадмуудын маань улаач болчихоор ээжтэйгээ байж болохгүй байлгүйдээ. Ийм хачин юмс бодогддог байлаа хөөрхий. Би Бөө болох үедээ ойлголцож чадахгүй гэр бүлийн дайныг ч ёстой маналзтал хийдэг байлаа шүү дээ. Чи Би, Чиний Манай гээд л сайхан авалцдаг байв шүү дээ. Тэр аймшигтай хар өдрүүд ард өнгөрсөн нь ашгүйдээ.  Би хүүгээ санахдаа хүүгийнхээ нэг айсан, цонхийтэл цайсан дүрийг тод саналаа.
Намайг бөө болох сураг ч үгүй байхад Хүү маань Бөө болоод удаагүй хэдхэн сар болох гэж байхад нэг мэл гайхмаар явдал болсон юм. Бид цуглаж аваад л гэр лүүгээ явдаг байв. Нэг удаа хүүгээ рүүгээ ярихад очиж явна хорооллын эцсээс таксид суух гэж байна гэв. Гэвч тэр нилээн удсан бөгөөд орж ирэхдээ айж сандарсан гайхсан хачин юм орж ирлээ.
Тэр таксид суух гэтэл нэг Охин хамт суучихъя нэг зүг замдаа бууя гэсэн гэнэ. Тэгээд тэр охин хажууд нь сууснаа л замдаа хүүг маань гар хөлийг нь барилан, энгэр заамруу нь гараа хийн элдэвлэж гарчээ. Таксины жолооч мэдсэн ч мэдээгүй царайлан хүү би буулаа гээд модны хоёр гэдэгт үсрээд буужээ. Гэтэл нөгөө охин бас бууж ирээд миний хүүг зулгаан хамт саунд орьё, эсвэл буудалд оръё гэж чиржээ.  Тэр муу шулам миний хүүгийн цамцны товчыг унагаж, цээжээс нь самардсан байв. Хүү түүнтэй учирлаад, гуйгаад, уурлаад ядаад бүр сүүлдээ түлхэн хаяж зугтан гүйж явчихжээ.
Надад мөнгө байна хоюулаа буудалд оръё гэж гэгээн цагаан өдөр тасраагүй дөрвөн цагаас зулгаасан гэвэл яах уу? Хүү уурлаад явах гэхээр цамц гараас чирэгдэж чарлаад, хүчлээд түлхэнгүүт Амь авар гэж чарласан гэх юм. Гэтэл хоёр цагдаа хажуугаар нь явахад хүү тэдэнд энэ эмэгтэй намайг явуулахгүй зуураад, ингээд тэгээд байна салгаад өгөөч гэхэд эмэгтэй: "Энэ миний нөхөр байгаа юм. Намайг хүүхэдтэй болгочихоод зугтаачихсан юм. Одоо байтлаа танихгүй дүр эсгэж худлаа хэлж байна" гэсэн гэх юм. Хоёр цагдаа мэдээж эмэгтэйн үгэнд ороод яваад өгөв. Сүүлдээ хүү хүч хэрэглэн байж гарыг нь тавиулаад зугтаж гүйхэд араас нь гүйгээд байвал мөн аймаараа.  Хүү хурдан гүйсээр зугтаж ирлээ гэв. Миний галзуу хөдлөн новшийг миний гарт чирээд ирэхгүй яаваа. Чи яасан арчаагүй юм нам цохиод алчихгүй яагаав хэмээн би галзуурах дөхөв. Хүү яаж эмэгтэй хүнийг чинь нам цохих юм бэ? Би бараг ойлгох гэж хамаг ухаанаа барлаа. Зүүд үү, жинхэнэ явдал уу гээд мэл гайхлаа гэв. Аргагүй ш дээ миний хүү Бөө болоод хэдхэн сар болж байгаа юм чинь нээрээ л үлгэр юм уу, шулам юм уу, үнэн юм уу, худал юм уу гэх нь мэдээж.
Согтуу хөлчүү, донтой хар юмнууд л хүүхэн чангааж шалчигнадаг гэж мэдэхээс хар залуу охин, эмэгтэй хүүхэд Эрэгтэй хүн чангааж, мөнгө байнаа би даая буудал явья гэж чирэх аймшгийг анх удаа сонссон бөгөөд хүүгийн минь хувцасыг үрчийлгэн, цээжийг самардан, гарыг нь самардсанг харан байж л итгэв.  Бид гэртээ ирэн Хүү маань буусан бөгөөд Буурал орж ирэнгүүтээ бас Шоконд орсноо, үзээгүй юмаа үзэж, хараагүй юмаа харж мэл гайхаж, цэл хөхөрснөө хэлэв.
Муу Албинтсан хүүхэн чинь Хүүгий минь Хадам буурлуудтай минь хамт хүчиндэх дөхсөн байна ш дээ. Яанаа яанаа яанаа.  Амьд, үхсэнтэй нь нийлүүлээд хүчиндэж байвал яах болоо. Зкзкзкзкзк зузузузу... Яанаа Таминь ээ. Ийм Монгол эмэгтэй, залуу охин байнаа байна бас Монголд.  Амьд бөгөөд үйлдэл хийгээд явж байна гэвэл яана.
Хүүрийг над чирээд ирэхгүй, утасдахгүй яаваа хэмээн би мөн их харамсав. Юу гэж гүтгэх болоо аягүй бол Би бас Хаантайгаа гүтгүүлээд юм уу, түүнийг алчаад шоронд сууж байх байсан болохоор надтай уулзаагүй байх л доо.
Хадам Буурлууд хурдан хувин авчир гээд авчруулан Аймшигтайгаар ихээр бөөлжсөн билээ.  Ингээд миний хүүг янзлан, цэвэрлээд, тэр угаадас бөөлжисийг хаана аваачиж яаж хаях вэ? харж болохгүй хэмээн Түшээд нь зааж өгсөн юм. Тэнгэр, газрын бид хэдэн Монголчууд ийм хачин муухай жигшүүрт, шившигт балиар юмыг харсан билээ. Миний бодлоор түүнийг хамгийн зөвөөх цайруулж бодлоо гэхэд л миний хүүг буудалд оруулаад дээрэмдэж, хамсаатнуудаа дуудан хамаг юмыг нь мулзалж авах санаатай байсан байх л гэж бодохоос өөр илүү муухайг нь төсөөлөхөд ч хэцүү байлаа.
Хадам Буурлууд тэр бузар эмд уурсан түүний Үрийн заяаг нь хаасан бөгөөд чи эмгэн болчоод зовлогоо тоочоод яг миний Улаач дээр ирнээ гайгүй хэмээн хэлсэн санаанд үлджээ. Ум маанэээ маанээ, яанаа яана яанам бэ. Тэр их удахдаа 18, 19 настай л байх хэмээн хүү хэлсэн. Би түүнтэй таарсан бол мордож сууж байгаад толгойнх нь үсийг туг тугаар нь зулгааж халзан болгохгүй юу ядахдаа. Хоёр цагдаа ирвэл би ээж нь байна. Охиноо хүмүүжүүлж байна холд та нар гэхээр тэд явах болов уу? Хэхэхэ тэр ч намайг энэ муу авгай миний хадам ээж байна намайг алах нь авар гэхээсээ сийхгүй бизээ.
Миний хүү бүр амьдралдаа сурсан бүх хараалаа хэлээд ч дийлээгүй гэж гайхсандаг.  Тэнэг мангар гэхээр нь тэр чинь ёстой сайхан үг.  Би чамд гайхамшгийг үзүүлье, насаараа мартахгүй болгоно, надаас салахаа болино, мангар минь гээд л санаад байх болно гэвэл яах уу? Хараахаар нь яг наад үгнээс чинь би таашаал авдын гээд байвал яах уу? Миний хүүд хэлэх муу үг ч олдохоо больж, нэг ч хэлэх үг орж ирэхээ больсон гэсэн.  Өдөр биш харанхуй байсан бол яанаа, хаашаа чирэх байсан болоо. Газар дээр нь нухах нь байна шүү. Энэ лав нэг гэмт хэргийнхэний зохиосон арга байх гэж би боддог. Эмэгтэй хүн учраас юу ч гэж эрэгтэй хүнийг гүтгэж болно. Хүмүүс эмэгтэйд нь л итгэнэ. Тэр бүр улаан цагаандаа гарчихсан, сурчихсан хүүхэн байв. Өөр хичнээн олон залуусыг айлгаж сандраасан болдоо. Тэр Албинтсан охин өнөөдөр гэнэт санаанд оров. Өөрийн эрхгүй гараа зангидаад зодмоор санагдаад л байгаа юм даа. Тэгвэл бас болдоггүй юм болов уу, яадаг юм бол доо. Ай хөөрхий Монголд минь ямар муухай юмс харагддаг болоо вэ.
Эээ Бузар баани хум пад гэж ийм аймаар юмыг хэдэн буурлууд маань хүртэл хараад хэлэх үг нь олдоогүй гэдэг шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.