Friday, November 18, 2011

ЧИНГИСИЙН МОНГОЛ ЧАТ ГРУППЫН гишүүдийн тухай


Аянгат миний блогийг уншин Тэнгэрийн үйлийг өөрийн биеэр шалган туршиж буй олон идэвхитэн Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрээс зураг аван туршиж байгаа билээ. Тэдний авсан зургуудаас зарим хэсгийг бас энд тавиулж харуулах болно.
Мөнхгэрэл тавиад өгөөрэй.
Солонгос, Монгол, Чех, Америк гээд л олон оронд сурч ажиллаж байгаа хүмүүс тус бүрдээ зураг авч байгаа юм. Тэд Тэнгэр Монгол Газар үг хэлэхээс өмнө, хэлсний дараа хэмээн он сар өдөртэйгөө баримтжуулж байна.  Ямар ч байсан Үгээ хэлэхэд заавал өөрчлөгдөж хүрээ, тусгал нь өөрчлөгдөж бас хүн бүрийнх харилцан адилгүй байгааг дүгнэцгээлээ. Мөн тэд өөр өөр газраас нэг цаг минутад авч үзсэн бөгөөд дараа олуулаа цуглан нэг газраас үг хэлээгүй нэг хэлж  бас Наран ээжийн дууг дуулж бас авч үзэн баримтжуулан зургуудаа цуглуулах гэж байна. Мөн өөрсдийн сэтгэгдэл, үзсэн харснаараа сэтгэгдлээ бичин байгаа юм. Энд бүх л насны янз бүрийн ажил төрөлтэй, гадаад дотоодод сурдаг, ажилладаг Монголчууд оролцож байгаагаараа онцлог юм.
Эд маань бас шинжлэх ухаан талаасаа ингэж тайлбарладаг хэмээн нетээс олж тавин аль аль талыг нь анхааран өөрсдөө туршилт хийж байна.
Энэ бүхнийг хийх шалтгаан нь бид баримтуудыг цуглуулж байна. Биднийг үгүйсгэгчид юу гэж хэлэхийг та нар мэднэ. Нар бол байгалийн Үзэгдэл. Түүнээс цацраг гардаг гэж хэн ч мэднэ. Зургийн аппаратнуудад нар угаасаа тэгж л тусдаг. Учир нь ийм ийм үзэгдэл болох нь шинжлэх ухааны Үндэслэл хэмээнэ. Үүнтэй хэн ч маргахгүй яагаад гэвэл бүгд Үнэн юм. Нар байсан,  байж ч байгаа, байсаар ч байх болно. Түүнийг хэн ч өмчилж чадахгүй ч тэр Амьтайг нь Үг хэлж хариу үйлдэл үзүүлэх үйлдлүүдээр нь авч байгаа болно.  Хүний бие Тэнгэрийн гэрэлтэй холбогдон дасан зохицож байна.  Энэ Тэнгэрийн гэрэл бол Хааны зэвсэг. Үүнийг л ойлгуулах гээд би хичээн байна. Туршаад үзээрэй.
1.   Тэгвэл яг л байдаг байсаар байх энэ Нарыг яг л ийм Үндэслэл зарчмаар авдаг энэ зургийн аппарат болон видео камераар авхад бүх л хүнийх нэг л ижил, нэг л хэвийн гарч бас Үг хэлэхэд өөрчлөгдөн хэлбэлзэж дохио зангаа өгөх хэрэг юу байна гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Хүн бүрийнх өөр өөр байгааг юу гэж тайлах вэ? Тэнд гарсан хүний дүрсүүдийг энэ аппарат чинь яавал гаргадгыг нь шинжлэх ухааны үндэстэй нь тайлчих тэгвэл. Зураг авсан хүн бүр нэг л нарыг авсан.  Тэнгэрт ганц нар л манддаг.

Аппарат гэгчээр л авсан. Ийм л гарах ёстой бол яагаад өөр өөр гардагийг тайлбарла. Яагаад цацрагууд нь өөр өөр байна. Туяанууд нь өөр өөр байна. Нар маяглаад байна уу? Аппарат олон өөр улсад үйлдвэрлэгдсэн өөр өөр аппарат болоод тэр үү? Тэгвэл үг хэлээд авахад тэр л хэвээр гарахгүй юунд өөрчлөгддөг гэдгийг нь тайлбарла.  Үг Амьтай, Нар Амьтай, Онгод Сүнс Амьтай Үнэн гэж бид арга биш билэг талаас нь хэлээд аргынх нь аргаар аппаратаар аваад өгч байна даа

2.   Монголчууд бид болохоор Ус амьтай, Нар, Сар амьтай гэж хэллээ гээд дандаа буруутгагдаж, дарагдаж, үл итгэгдэх учир юу вэ? Өөр хөгжил өндөр гэх улсын гадаад хүн хэллээ гээд түүнийг магтаад тахин шүтээд, нутагтаа авчруулж лекц уншуулаад, номыг нь орчуулаад, түүнийг л анхдагч гээд бишрэн шүтээд даган дуурайдаг учраа хэл.

Жишээ нь: Усыг амьтайг амбасан үед Монгол өвөг дээдсүүд хэлсэн нь судар номд байж л байгаа. Тэр байтугай Рашаан хийчихсэн амьдралд хэрэглэн, байгалийн рашааныг ч хэрэглэж, лам бөө нар ус шившин үлээж рашаан хийдэг нь энгийн үзэгдэл шүү дээ. Бүгд мэднэ. Одоо ч Ганданд рашаан гээд л өгч л байдаг. Амбаааасан үед ч ус, архийг тарнидаж рашаан гэж хүртдэж л байдаг. Тэр байтугай Хар үг хороор цэнэглэн Архинд шившин та нөхөд атаархсан хүндээ амсуулдагаа юу гэх гээд байна вэ? Монголчууд үүнийг мэддэг тэр байтугай өөрсдөө ашиглан хэрэглэдэг үүнээс илүү баримт хаа байна.

Гэтэл өнөө үеийн япон хүн Масуро түүнийг нь багаж аппарат ашиглаад хэмжээд зургийг нь авснаараа Үнэн хэмээн шүтэгдэв. Харин Монгол хүн яг л адил аргаар камер, зургийн аппаратаар аваад Нар, Сар бас амьтай гэнгүүт л худлаа ийм юм байдаггүй хэмээн зүтгэж эсэргүүцэх ямар шалтаг байна. Тэгвэл Масура гуайд хэлээд Нарыг бас зургийг нь авахуулаад анх Япон хүн дэлхийд анх удаа Нар, Сар амьтайг батлав гээд хэлүүлэхийг л хүсээд байна уу? Энэ группын хүмүүс ам дамжин бидэнд ирсэн амьд судрын Үнэнийг Өвгөд Үнэн хэлснийг өөрсдөө одоо бас баталгаажуулан харж , шалгаж байнадаг. Буруу юм байна уу. Тэр сударт Нар, Сар, Одод, Ус, Ургамал ч Амьтай хэмээсэн бий.
Монгол хүн бол Тэнгэрийн хүмүүн бөгөөд тэрний баталгаа нь ХӨХ БОДИС  ЖӨН ТОБА МОН хэмээсэн. ЭЗЭН ЧИНГИС ХААНы МӨНХИЙН ЗАРЛИГ АЛТАН ДЭЭД ҮНЭНийг

МАРТВААС ЧИ ӨӨРИЙН ӨӨДГҮЙД БООЛЧЛОГДМУЙ
МАРГАВААС ЧИ ХҮНИЙ ЗУУШ БОЛЖ, АЛДААНДАА ГУТААГДАН
                                                       ДОРОМЖЛОГДОН   АД ҮЗЭГДМҮЙ
МӨРЛӨВӨӨС ЧИ ТЭНГЭРТ ТЭТГЭГДЭН, ХӨХ МОНГОЛ БОЛОН ХҮНИЙГ ГЭГЭЭРҮҮЛМҮ
Энэ бол яг одоо болж буй бодит ҮНЭН.  Өөрсдийнхөө гарал үүсэл, удам судар, ураг төрлөө түүхийг нь мартсан бол чи Бусад орны сайхныг мөрөөдөөд Боол нь болоод явж байх нь чиний л асуудал.
Үгүй гээд маргаад цэцэрхээд байвал чи өөрийн Монгол гэх үндэстний сайн сайхан бүхнийг үгүйсгэн, түүхийг нь доромжлон үгүйсгэж, амжилт бүхнийг нь үгүйсгэх аваас яг л одоох шигээ Харь орныхоны эрдэмтдийг шүтээд, тархиа угаалгаад, тэнэг мулгуугаараа гайхуулагдаад Монголоо муулуулаад ад үзэгдэн, дарлуулж явах нь арга үгүй.
Түүхээ мэдээд, ойлгоод, хичээгээд өндийгөөд босоод ирвэл Тэнгэр чамайг харж тэтгэж буй учир Хөх толбо монТобэ бодис чинь эрчимжиж хувь тавилан чинь сэргэж, бусдыг хошуучлан манлайлж, Үнэнийг ойлгуулан гэрэлтүүлнэ.
Сударт:
Эх үрэн зургаан зүйлийн Алтан Дээд ЖӨНТОБАМУН бодис тээгч амин чанарын ЭХ УЛС билээ гэж бичсэнийг сана. Энэ бол та нарын хөх тамгатай болж төрдөг тэр хөх нуруу чинь.   
Та нар яагаад хэдэн сар жилээр ном уншин бясалгаж, агуйд суугаагүй, өч төчнөөн ном уншаагүй, гүйж хариан идэж ууж инээн баясан байхдаа л энэ "Тэнгэр Монгол Газар" хэмээх шидэт үгийг хэд хэлээд өөрсдөө Нар, Сар, Мичид амьтайг мэдэрч хараад, биед чинь өөрчлөлт ороод, Зураг дүрсийг нь заавал камераар биш энгийн нүдээр хараад эхэлснээ бодооч. Гэтэл өөр улс орныхон дотор ингэж төрсөн хүнээ гоц хүн хэмээн гайхаж, биширч, эсвэл маш их бясалгал хийн, цаг зав, хөрөнгөө урсган байгааг бодооч. 
Хэнд байгалиасаа цаанаасаа, төрөхөөсөө авьяас, заяа нь байгааг хараач. Хичээн хийсэн бүхэн Үр Дүнд хүрээд байгаагаа та нар юу гэж ойлгох вэ? Өөрсдөөрөө бахархаж, өөрсдийгөө олооч, өвөг удам судраа ухаараач. Аянгат та нарт ямар ч үнэгүй, ямар ч илүү цаг заруулахгүй, ямар ч түвэггүйгээр зааж өгөөд Монголчууд та нар өөрсдөө  гоц хүмүүс болохыг чинь ойлгуулах ҮНЭГҮЙ СУРГАЛТ явуулаад байгааг ойлгооч.
Заавал нэг гадаадын эрхмийн бичсэн ном хэрэгтэй байна уу? Заавал тэр бясалгал, цагаан хоолонд сууж, мөнгөө төлж, цагаа урсгах шаардлага байна уу? Яагаад өөрсдөдөө итгэдэггүй, Яагаад Монгол гэх Үндэс угсаагаа дорд үздэг, Яагаад нэгдэн нягтарч Үнэнийг батлахгүй цаг алдана вэ? 
Нар Сарны газар хэмээн Монголыг юунд нэрлээ вэ?  Эрчимээ хаанаас яаж авахыг зааж байна. Монгол хэрхэн мандан сэргэхийг зааж байна. Яагаад бусдад бас та нар туслахгүй мэдэгдэхгүй байна вэ? Аянгын үлгэрийг анх уншсан өөрийгөө сана. Ямар ч итгэл үнэмшилгүй гайхан байсан бизээ. Гэвч та бас өөрөө туршин хийж үзээд итгэх болсон шүү дээ. Хүмүүс та нар өөрийнхөө төлөө өөрөө л хийгээд үз. Бид шаардахгүй чиний л төлөө хэлсэн бөгөөд хүлээн авах үгүй нь чиний л хэрэг бидэнд хамаа үгүй гэж хэлэх хэрэгтэй.

 Түүнтэй маргалдаад зууралдаад байх шаардлага үгүй. Та түүнд сэтгэл гаргалаа, түүний төлөө л гэж хэлсэн болохоос та ямар түүнийг өөрийн болгох гэж, өөрт хэрэглэх гэж байгаа биш, түүнээс өөрт хэрэгтэй юмаа авах гэж байгаа биш, хүний зан чанарыг, ухааныг харуулах хамгийн сонгодог жишээ бол Үнэн гэдгийг өөрт нь хэлээд өгөх юм. Өөрөө уншаад итгэнэ үү байна уу хамаагүй. Шүүхийг нь та нар биш Тэнгэр шүүгээд өгөх цаг ирсэн тул тайван амгалан өөрсдөдөө итгэлтэй байх хэрэгтэй.
Бясалгалд 1500 хоног суугаад солиорч гэгээрсэн тэр ламтанг та нар дуурайх хэрэг үгүй. Зураг харсан чинь юу вэ? Агуйд суугаагүй гэр бариад л суусан байна ш дээ.  Гэгээрсэн хүн гарч ирэнгүүтээ хүн алгадаад та нар юу юм гэж хашигчаад байх юм гэж юу байх вэ? Юуны чинь бод бод гэж, юу бодохыг нь яаж бодохыг нь зааж өгвөл дээрсэн. Бурхан Будда шиг суумал болоогүй л байна даа. Арай эрт дундаас нь таслаад гараад ирчихсэн юм уу хаашаа юм.
Монголчууд бол өөрсдөө Тэнгэрийн үндэстэн бөгөөд цаанаасаа заяатай. Гэтэл Заяа дутаад өөрийн махаа зулгааж байж Тэнгэртэй холбогдох гэж тарчилдаг илүү цагаа барсан аргуудыг нэвтрүүлсэн гадны орнуудын шашинг дууриан тарчилж байх хэрэг юув. Монголчууд та нар тэд нараас тэс өөр гэдгээ хэдхэн хоног туршаад л мэднэ. Заавал мөнгө төлөн байж Аура гэгчийгээ заалган бясалгалд суун, өчнөөн доолуур заран үнэтэй үзэг, зүүлт, цаг, бугуйвч аван зүүж байх ямар хэрэгтэй юм бэ? Өмнөөс чинь би мөнгийг чинь хэмнээд Тэнгэрийн заасан аргаар хийгээд үз гэж зааж байгаа. Та надад нэг төгрөг ч төлөхгүй, таны халааснаас нэг төгрөг ч унахгүй. Ердөө Тэнгэр гэдгийн хүчийг, Монгол хүнийхээ бие, оюун чадлыг эрчимжүүлээд ав. Биеэ бүрэн цэвэршүүлчихээд  Ухаанаа хөгжүүлнэ. Та өмнөхөөсөө шал өөр сэтгэдэг, хардаг, дүгнэдэг болно. Яагаад гэвэл та бүх зүйлийг яг өөрөө туршиж үзэж хийсэн учраас тэр.
Олон хүн энэ аргаар биеэ эрчимжүүлжихээд бие нь хөнгөрч өвчин нь илааршиж, муу энергитэй газрыг маш хурдан мэдэрч, түүнээс биеэ хамгаалж чаддаг болж байна. Монгол хүн та өөрөө ийм мундаг сайхан бахархмаар Үндэстэн юм. Гэтэл шинжлэх ухаанч шүүмжлэгч намайг үүгээр минь шүүмжлэхдээ: "Тэгнэ ингэнэ гээд өөрт итгүүлэхээр аргагүй ш дээ. Байдаг л юм гэх юм". Байдаг тусмаа харин заавал лам, бөө, эмч, энергич, илээч бариач, бясалгагч, цагаан хооллогч гэх мэт хүмүүс дээр очин мөнгө төлөн тэднээр заалган хийлгэх ямар хэрэг байна вэ? Тийм шүү би маш олон дайсантай болж байгаа хүн. Монголчууд бүгд аргаа мэдээд өөрийгөө эмчилдэг болбол өмнөх түүхэнд байсан Ард түмэн тэр хэвээрээ болбол эдгээр хүмүүст орлого үгүй болно.
Үнэн бүхэн илрэх тусам олон олон юм нурж унах болно. Монгол хүн бүр хичээвэл Эгэлгүй гэдгээ ойлгоно. Ухаантай хүмүүс бол учрыг нь олж уншаад, дээрээс нь өөрсдөө туршиж үзээд ойлгож байна. Ухаан мулгуунууд нь унших байтугай гүйлгэж харчихаад шаал худлаа гэх ажээ.
Манай группын хүмүүс бол бүгд эрдэмтэн мэргэд биш гэхдээ маш их баримтыг өөр өөрсдөө цуглуулж, биед гарах өөрчлөлтүүдээ тэмдэглэж, өөрийн нүдээр харсан юмсуудаа бичиж, бас Үгээ янз бүрийн тохиолдолд туршиж үзэж, аль болох их мэдээлэл цуглуулж байна. Ганц нар сарны зураг аваад байгаа биш, өөр өөрийн бие амьдралдаа туршиж үзэж байна. Тэгээд бие биенээсээ туршлага солилцон  хичээн зүтгэцгээж  мөн тэд юу юунаас илүү Хайр гэдгийг мэдэрдэг болж байгаа нь гайхамшигтай.  Хэдхэн сарын хооронд санаа сэтгэлээрээ нэгдэн, хамтарч зүтгэж бие биендээ тусладаг нэг гэр бүл болж байгаа нь бахархалтай. Хүмүүс бие биендээ итгэж, хайр бэлэглэж, хамтарч чаддаг болж байгаа нь бахархалтай. Хэн ч үүнийг туршин үзэж, биеэрээ мэдэрч болно шүү.
Зарим нь хүний биеийн гэрлэн бүрхүүл хардаг болж, зарим нь бөмбөлгөө мэдэрдэг болж, зарим нь өвчнөө эмчилж чадаж, зарим нь муу юмыг зайлуулж чадаж, зарим нь нарны зурвас туяаг шууд хардаг биетэйгээ холбогдсонг энгийн нүдээр хардаг болжээ. Энэ хүмүүст би үнэхээр их баярлалаа. Надад итгээд бас өөртөө итгээд хийж чадсанд баярлалаа. За хэд гурав жишээнээс тавья.
Alt
  • neg yum medregdeed bh shig bn nadad. hevtej bgaad ugee heleheer nuur gar tolgoigoor mash ayarhan sevelzuur salhi uleegeed bdiin. bi bur olon udaa shalgaj anzaarch mederch bj ailtgaj bn. bas bied bdag jijig sajig uvchnuud alga bolson bnlee. bas neg sonin n bi hugjim taviad 1 duuu dagaj orilno uu guu yu hooloi horsood bdag bsan chn odoo heden ch duu dagaj orilood yah ch gui bolson bnlee. er n mahan bien deer nileen yum medreed bga

Yesterday
Gagal

Тэнгэр Монгол Газар үгээ хэлээд нэлээн эрчимжсэн нь мэдрэгдэж байгаа, харин хэд хоногийн өмнө бүлхэмийхэнтэйгээ цуг цэвэрхэн оготны нүхэнд ороод харихдаа нэг хүнтэй зөрөөд бие эвгүйцэж, араас хүн дагаж байгаа юм шиг санагдаад, чимээ сонсогдоод орж ирээд хамаг биеээ баахан цохиж аваад Тэнгэр Монгол Газар үгээ тасралтгүй хэлээд хэвтсэн чинь биед сүррррррр сүрррр гэж байгаа мэдрэмж төрөөд нэлээн сайн цэвэрлэгдчих шиг болсон шүү, шууд мэдрэгдсэн .Тэр орой манайхны ихэнхи нь тийм зүйл мэдэрсэн байна лээ.
..... Unetei zuvluguuguu hairlasand bayarlalaa, duu maani yahaa medehgui nadaas asuugaad bi yaj tuslahaa medehgui sandraad baij suuj togtohgui huurhun l yum bolj bailaa. Bayarlalaa.
::::::Дүүгийн хүзүү нь нэг тийшээ жаахан таталдаад толгой нь өвдөөд байсныг өчигдөр очиж Тэнгэр Монгол Газар үгээ хэлж барьж өгөөд сайн тусламж гуй гэж хэлээд унтуулаад хоносон өглөө зүв зүгээр босоод ирсэн. Иймэрхүү бэрх зүйлсийг өөрөө давж гарах болно гэдгийг нь бас хэлсээн.
Baжйй
Udgaan bi tanid dald ertontstoi yu bolood bgaa talaar yarilgui udlaa. Udur n Tenger Mongol Gazar ug bolon bysalgaliin tuslamjtai. Bie tenhee sanaa setgel huchtei haluu duugeed bgaa. tehtei bas l nogoo har yanz buriin yumtaigaaa daitaaad l bna. Ene odoo zugeeruu bi ch aij zovson yum bhgui l dee zugeerl daitdsan l zuudnuud. Bas ene manai aaviin nutgiin uuliig hun bohirduulchij geed zuudleed bh yum. Ovoon deer n tomor golruun tsus orchij geed. Ochigdor gertee gantsaaraa pc ard suuj bsan tolgoiruu neg hun yumu yum algadaad avahin suns ingej materialjina gej bhuu. Buur yag us shurgeed
Амар амгалан уу? Өндөр дээдсүүд, удган минь. Миний 2 гарын алга яг хонхорхойн тэндээсээ халуу дүүгээд болохгүй юм. Таны хэлсэнээр гэрийхнээ ойрхон зайнаас төөнөж үзлээ. Хүүхдүүд халуу дүүгэхийг бие дээрээ мэдэрч байна гэнэ. Эхнэр маань олон жил хөл нь өвддөг байсан. Яагаад ч юм хөлийн улнаас нь төөнөх санагдаад хийсэн. Тэгсэн алганаас гарч байгаа дулаан сорогдож байгаа шиг санагдаж, мөн хүйтэн урсгал ирж мэдрэгдээд, эргэж халуу оргиод, тэгэж байгаад дуусгасан юм. Өглөө нь түүний хөл даагда...... Орой дахин төөнөхөд хэвлий хавь, зүрх рүү нь нөлөөлж байна гэнэ. Ямар ч байсан надаас эрчим гарч байгаа юм байна, туршиж үзээд. Зөвөлгөө өгөөч. Олны дунд асуухаас санаа зовоод, юу ч чадахгүй байж онгирсон юм шиг санагдаад
 Манай нагац өвөг мундаг бариач байсан гэж ээж хэлдэг байсан. Аавын тал мэдээж олон өвгөд бөө байсан болохоор тийм эрдэм байсан байлгүй. Нас ахисан хойно гэнэт ийм увидас ирнэ гэж хэн санахав дээ. хэ хэ За, бүгдээрээ сайхан амраарай.
  • · 
bi mash taivan bga untaad l bur ih untmaar ch sanagdaad ochigdor ene havinhaa saihan gazaruudaar yvgan ayalj bgaad ireed nam untsan
  • boljee amjilt husiii
  • udahgui buh yum saikhan bolno
Sent from ChatBuya
  • bayarlalaa ene bol tani huch ta nadad uram zorig erch huchee haramgui ilgeesen bi tanid mash ih talarhaj bn mailaar nuutsaa bichee 

ЗААЗАЗАЗА ИНГЭЭД БАЙВАЛ МАШ ИХ ЮМ БАЙНА. ЭНЭ НАДАД ТУСДАА ИРСЭН СЭТГЭГДЛҮҮДЭЭС ОРУУЛАВ. НИЙТИЙН ГРУПП ДОТОР БОЛ ЯАСАН ИЙСНЭЭ ГРУППЫН ХҮМҮҮС МАШ САЙН ЯРИЛЦАЖ БИЧИЖ БАЙГАА БОЛНО. ЭНЭ ХҮМҮҮСТ БИ БАС БАЯРЛАЛАА ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДСАНД ЧИНЬ.  МИНИЙ АЖЛЫН ҮР ДҮН ХҮМҮҮСТ ХҮРЧ БАЙВАЛ БИ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. ЯАХАВ ДЭЭ МУУ АЯНГАТ ГАНЦ ХҮНД Ч ГЭСЭН ТУС БОЛСОН БОЛ БОЛОО Ш ДЭЭ. МОНГОЛЧУУДЫГ ТЭНГЭР ИВЭЭГ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.