Saturday, November 5, 2011

МҮАН ын дарга, М. Энхсайхан


Монголчуудаа, Улс оронд минь Хаан маань ч яахав ирчихлээ. Ирлээ гээд элдэвлэж сүржигнэлгүй шууд л ажилдаа орон Аянга надаар үнэн Түүхээ бичүүлэн эхэлсэн билээ. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ олон сүржигнэсэн Чингис ярьж хашгичсан нөхдийн дэргэд чимээ шуугиангүйхэн шиг Гэгээрлийнхээ ажлыг л хийгээд яваад байгааг та бүгд мэднэ.Тэнд ч Давааням гэгч Хаан Чингисийн тахилга гэж ядарсан улсын тархийг угаан хэдэн төгрөгийг нь халааслана. Үүлэн дээр Чингис харагдсан гэнэ шүү. Чингис хааны дүрийг хэн нь тэгээд мэддэг юм. Чингис хааны нэрийг хүртэл буруу тайлбарлаад явж байна шүү дээ. Чин гэдэг нь Эзэн, Гэс гэдэг нь Тэнгэрийн гэсхээл гэсэн үг. Чингис гэхгүй ЧинГэс гэж бичнэ гэж хуцан пад болох юм. Ичмээр юм даа. Мунхагийн дотор Уужуу гэж Яалтай билээ. Цаг нь ирэхээр царай чинь яаж улайхыг харнаа би хэмээн Хаан хэлсэн.
Хаан маань хамгийн гол нь ард түмэн Монгол гэдэг улсынхаа төлөө л их санаа зовж байна. Энэ сонгуулиар улс шиг улс болох Үндэс Сууриа сайтар тавихгүй бол сүүлийн Шанс байж ч мэдэхээр байгааг анхааруулсан шүү дээ.
Та бүхэн маань хүн нэг бүр хариуцлагтайгаар Сонгуульд чин сэтгэлээсээ анх удаа өөрийгөө ч улсаа ч бодон ухаантай сонгууль өгөхийг уриалж байна. Улс төрөөс залхсан түвэг хэзээ эд өөрчлөгдөж байсан юм, яг ижил гэх сэтгэлгээгээр хандвал бүх л юм давтагдах байтугай бүүр ч дордоно. Одооноос яг одооноос миний гарт Монголын хувь заяа бий гэж бодоод улс төрийг сонирхон хэн юу хэлсэн бүхнийг сонирхож үзэцгээе. Төрөө л түвшитгээд авчихвал дараагийн юм нь болж л таараа. Энэ хоорондоо хэрэлдээд байгаа нөхдүүд болон бүгдийнх нь мөрийн хөтөлбөр, мөн чанарыг бүгдээрээ нэг нэгээр нь анхаарч уншиж үзье. Хамгийн сүүлийн хоёр уралцаад байгаа хав нохой Нямдорж шар банхар Энхбаяр хоёр хэрэлдэж л байг. Хоюулаа л хамгийн дээр хичнээн жил суусан хоёр. Хэн хэнийхээ булайг дэлгэх тусам л бид бүгд мэдэж авна.
Иймээс Сайн 30,30, 30. 
Хэн хэн нь унахын л Цондон доо. Тэднээс өөр Монгол хүнгүй юм уу.  Цаг хугацаа үнэн мөнийг нь ялгах бизээ. За томчуудыгаа Хуц гэлтэй биш дээ. 30 гээд л Тоогоор илэрхийлчихлээ яадын зүгээр. Би тоогоор хэрүүл хийхийг зохиосон юм байна мартсанаас. Томчуудтай томрох нь онцгүй шүү дээ. 30 30 30  Хуц хуц хуц, 50 50 50 энэ бол ойлгомжтой гараа зангидаж байгаад 50,   60 60 60 зод зод зод гэх мэтээр за 100 ортол бүгд л Зодооны порол шүү дээ. Хоёр томчуудынхаа алийнх нь талд орохов хоорондоо биднээс ичихгүй байхад чинь. Нямдорж сайдаа 20 20 20 гээд л  Энхбаяр ерөнхийлөгчөө 100 100 100 гээд л байлтай биш. Үкэ мөн түвэгтэй хоёр юмаа. Хүний хоол хоюулаа болно доо.   
Хүүе яанаа, нээрээ мартаж намайг Аянга гуай гээд санууллаа хэхэхэхэ, Зоооооооо зоооо. Хүн гоё юмнууд зааж өгөх гэж байхад чинь. Болохгүй гэнэ дээ
Аянга ажилдаа эргэн анхаарав. ...Харин бид яах вэ? Монгол нутаг, газар шороо, тусгаар тогтнол, ард түмэн, МОНГОЛ УЛСАА ӨМӨӨРӨХ зориг зүрхтэй аавын хүү, ээжийн охины эрлийг хийж байх хэрэгтэй байна.  Ингээд би бас Энхсайхан сайдын МҮАН намын бодлогоос эхлэн Та бүхэнтэйгээ хуваалцахаар блогтоо орууллаа. Ямар ч байсан зөв үзэл бодол, чиг шугам гаргаж дэвшүүлсэн байна. Мөн цаашдаа ч бусад намын гол бодлого, зорилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж байнаа. Өмнө Та бид элдэв намын бодлого энэ тэрийг гүйцэт уншдаг нь ховор байсан байж магад.
Харин үүргээ ухамсарлаад ирэхээр  Өөрөөр УМШДАГ болоод байх шиг байна жишээ нь би яг өөрөө тйим байлаа. Та бас намайг дурайгаад яг уншаад дүгнэлт хийгээд үзээрэй. ТЭНГЭР болон ХААНы маань бас ТА бидний сэтгэлд нийцэх нүү. Одоо бүгдээрээ Сонгууль ойртож байна жаахан үнэд орцгооё л доо.  Юм хум уншиж, дүгнэлт мүгнэлт гаргасан шиг Сэтгэл зүрхээ чагнаж, оюун ухаандаа тунгаацгаая.
Сайдын нийтлэлийн доор Аянга бодсоноо бичье. Харин ТА БҮГД ЗААВАЛ НЭГ БҮРЧЛЭН УНШААРАЙ.
Монгол иргэншил, Монгол үндэстэн, Монгол төр, Монгол бодлого
by Enkhsaikhan Mendsaikhan on Tuesday, November 1, 2011 at 12:15pm
Би үндэсний үзлийг сүүлийн 5 жил Монголын улс төрийн амьдралд эргэлтэнд оруулах гэж их оролдсон.
Таван жилийн өмнө манай Монголын нийгэм үндэсний үзэл гэдэг үгийг хэлэхээсээ айдаг цэрвэдэг эсвэл мушгин гуйвуулдаг байлаа. 5 жилийн дараа одоо үндэсний үзлийг цаанатай наанатай нь ойлгодог, хэр баргийн хүн ярьдаг болсон байна. Үүнийг Монголын нийгэм нэг түвшин дээшээ ахилаа гэж би дотроо бодож байгаа. Үндэсний үзлийг магтан дуулаад байвал зөндөө юм ярина.

Би саяхан Профессор Гринфелдын нэг ном уншлаа. Номын нэр нь л өөрөө үндэсний үзэл ямар чухал болохыг хэлээд өгнө. Тэр номны нэр нь  “The spirit of capitalism: nationalism and economic growth” буюу “{kапитализмын амин сүнс: үндэсний үзэл ба эдийн засгийн өсөлт”. Би тэндээс Азид жишиг болж магадгүй, Монголчуудад бас нэг санаа өгч магадгүй гэдэг үүднээс зөвхөн Японы үндэсний үзлийн талаарх хэсгийг орчуулаад “Япон үндэсний үзэл” гэдэг ном гаргасан. Ямар ч байсан үндэсний үзэл бол капитализмын амин сүнс нь байдаг юм байна.
Номын зохиогч энэ номоо бичихээсээ өмнө ер нь улс орнуудын хөгжил ямар байдаг юм бэ гэж бодож байгаад анхны номондоо “Хөгжил таван модельтой юм байна” гэж хэлж байсан. Тэр таван модель нь Их Британи, Герман, Франц, Япон, Америк гэж нэрлэсэн байсан. Сүүлд нь өөрөө судалгаа хийгээд Хятад гэж том, хүчтэй гүрэн босч ирж байна, ер нь цаашдаа Орос гээд том гүрэн босч ирэх юм байна гэж бодсон. Эдгээр гүрнүүдийн хөгжлийнх нь амин сүнс нь юу юм бэ гэж хөөсөөр явж байгаад эцэстээ үндэсний үзэл юм байна гэдэг гаргалгаа хийсэн. Энэ бол их анхаарал татаж байгаа ном.

Тэр номонд “Дэлхийн хамгийн анхны үндэстэн бол англичууд” гэж бичсэн байсан. Би яахаараа англичууд дэлхийн анхны үндэстэн байдаг билээ гэж бодоод энд хэддүгээр зууны тухай ярьж байна гээд харсан чинь 16-р зууны тухай ярьж байсан. Тэгвэл монголчууд бид үндэстэн байгаагүй болж таарах уу? Монголчууд дэлхийн хамгийн анхны үндэстэн гэж би тэр том хүнтэй маргалдах гээд байгаа юм. Бид нар үүнийгээ зоригтой хэлэх ёстой байх гэж би дотроо боддог.

Монгол үндэстэн яаж үүссэн бэ гэхээр тал хээр амьдарч байсан монгол туургатнууд Монголын нууц товчоонд гардагаар
Одтой тэнгэр орчиж
Орондоо орох завгүй
Олзлолдон булаалдаж байв
гэдэг шиг тэгтлээ замбараагүй оршин байсныг Эзэн Чингис хаан тэр олон тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж их төрийг байгуулаад, их төр нь өөрөө үндэстнээ төрүүлсэн юм байна. Үндэстэн нь өөрөө бий болчихоод төрөө байгуулах мөрөөдөлтэй улсууд зөндөө байна. Гэтэл Монголчуудын хувьд агуу их төр нь бий болчихоод төр нь өөрөө үндэстнээ төрүүлж өгсөн юм. Үндэстнээ төрүүлсэн гэдгийг их олон юмаар хэлж болох байх.
Ер нь үндэстэн улсын модель гэж байдаг. Үндэстэн улсын модель гэхээр өнөөдрийн байгаа улс орнуудын моделийг хэлэх гээд байгаа. Үндэстэн улсын моделийг монголчууд анх сэдсэн юм байна. Яагаад гэхээр эзэн хаанаа Их хуралдайгаас сонгодог байсан. Эзэн хаанаа хуралдайгаар сонгодог тогтолцоо дэлхийн хаана ч байгаагүй, одоо ч байхгүй. Эзэн хаан бол хуралдайдаа үйлчилдэг, хуралдай нь түмт, мянгат, зуутдаа үйлчилдэг байсан. Энэ нь үндэстэн улсын анхдагч загвар байсан байна гэж би боддог.
Хууль ёс, хуулиа дагаж мөрддөг орон байсан гэдгээрээ Монголчууд бид бахархах ёстой. Дэлхийн хамгийн анхны бичмэл хууль гэхээр баруунд “Магнакарта” гэдэг баримт бичгийг хэлээд байдаг. Гэтэл Монголын “Их засаг” хууль бол Магнакарта гэдэг тэр хуулиас 10 жилээр ах. Тэгэхээр хамгийн анхны хууль төр улсын дүр зураг бол Их Монгол улсаас харагддаг юм. Бид түүхээ аль болох гүнзгий мэдэх хэрэгтэй, өөрсдийнхөө бахархлыг олж харах хэрэгтэй.
Бид дэлхийн анхны үндэстэн юм байна, бид дэлхийн анхны үндэстэн улсын модель юм байна, бид хуульт төртэй байсан юм байна гэдэг энэ бүх юмаа мэдэж авах нь асар чухал юм. Түүнээс гадна бид өөрсдөө үүнийгээ хэлэхгүй бол дэлхийн хамгийн анхны үндэстэн бол англичууд гээд дэлхийд ойлгуулаад байна. Энэ бол байж боломгүй юм.
Хүйтэн дайны үед социализм, капитализм гэж ялгараад хоорондоо тэмцэлдэж ирлээ. Дэлхий ертөнц үзэл суртлаар тэмцэлдэж ирсэн. Хүйтэн дайнаас хойшхи энэ дэлхий ертөнцийн тэмцэл зөрчилдөөнийг соёл иргэншлийн мөргөлдөөн гэж тайлбарлах болж. Дэлхий ертөнц дээр соёл иргэншлүүдийн хоорондын мөргөлдөөн, харилцан бие биедээ уусах зүйлүүд явагдаад байгаа нь харагдаж байгаа.
Энэ чиглэлээр үзэж харъя гэвэл хамгийн их анхаарал татдаг ном бол Арнольд Томби гэж хүний “The study of history” гээд 12 боть, 6000 хуудастай ном байгаа. Асар их хэл ам таталсан зохиол. Энэ номонд хүн төрөлхтний түүхийг их урт хугацаанд харах юм бол улс орны түүхийн тухай биш иргэншлийн түүхийн тухай, хичнээн иргэншил бий болсон юм, яаж иргэншлүүд бий болсон юм, яаж тэр нь өөрөө хөгжиж байгаад оргилдоо хүрээд, дараа нь яаж уруудаад мөхөж устсан юм гэдгийг бүгдийг нь нарийн судалсан байгаа. Судалгаагаа хийхдээ Монголд хамаарах юмыг нь нүүдлийн соёл иргэншил гээд, тэгээд нүүдлийн соёл иргэншлийг “царцсан соёл иргэншил” гэж тодорхойлоод судалгааныхаа объектоос бараг гаргаад хаячихдаг.
                                     
Бид  ч өөрсдийгөө нүүдлийн соёл иргэншилтэй гэж ойлгодог. Нүүдлийн соёл иргэншил гэдгийн цаана  монголчуудыг бүдүүлэг гэсэн санаа нуугддаг. Нүүдэг учраас бүдүүлэг, суурьшихаас нааш соёлжихгүй гэдэг ийм санаа юм.
Гэтэл бид эх оронгүй цыган шиг нүүдэллэдэг улсууд биш. Бид байгальд хөөгдөж туугдаад, амьдрал хайгаад, идэх юм хайгаад гүйж байгаа Африк маягийн нүүдэл хийдэг улсууд бүр ч биш. Хэрвээ бид агуу их үндэстэн байсан юм байна, агуу их төртэй байсан юм байна гэдгээ холбож үзэх юм бол яагаад ч барууныхны томъёолдог нүүдлийн соёл иргэншил гэдэг ойлголтонд орох ёсгүй юм. Яг нарийн дээрээ орчин үеийн ертөнцөд олигархууд хүртэл нүүдэлчин гэж хэлэх гээд байна.
Өвдөхөөрөө гадагшаа яваад эмчлүүлчихдэг, жаахан цаг завтай бол далай дээр очоод амарчихдаг, өвөл болохоор халуун орон руу явдаг гээд бүгдээрээ л нүүдэлчин. Тэгэхээр нүүдэл гэдэг бол соё иргэншлийг тодорхойлдог гол хүчин зүйл биш гэж би маргаан дэгдээх гэж, өөрөөр хэлбэл монголчуудын нурууг нь тэнийлгэж, түүний цаана бүдүүлэг гэсэн юм дандаа нуугдаж байдаг учраас барууны хэлж өгсөн тэр ойлголтоос мултрах хэрэгтэй байна гэж хэлэх гээд байгаа юм.
 Бид өөрсдийгөө “Монгол иргэншил” гэж томъёолох ёстой, нүүдлийн соёл иргэншил гэж ярих нь буруу юм. Энэ бол шинжлэх ухаан талаас нь хөөсөн ч гэсэн их ач холбогдолтой. Бид өөрсдийгөө агуу том Монгол үндэстний хэлтэрхий гэж хэлж болно.
Дэлхий дээр Монгол шиг их гүрнүүдийн явуулгаар өөрийгөө зургаа тастуулсан ийм үндэстэн байхгүй. Арга ч үгүй байх. Яагаад гэхээр бид нар хамгийн анхдагч үндэстэн байсан, хамгийн анхдагч төр улсыг байгуулсан, хамгийн анхдагчийн эсрэг бүх дэлхий хөдөлсөн байгаа. Түүний гай нь бид зургаа тастуулсан үндэстэн.
Тэр дотроо хамаг амийг нь тээгээд явж байгаа улс бол өнөөгийн бидний Mонголчууд юм. Үнэндээ бид жаахан гүйцэд юмаа ойлгохгүй, хариуцлагаа ухамсарлахгүй, арчаагүй, үлбэгэр байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн Монгол улс бол Mонгол туургатнуудын хувьд “Сүлд улс” байх ёстой.
 Би зориуд Өвөр Монголоор, Буриадаар, төв Азийн орнууд болох Узбек, Казакстанаар зөндөө явсан. Бүгд л Монголын түүхэн дээр амьдралаа тээх гэж оролдож байна, эх үүсвэр авах гэж оролдож байна. Монгол яаж байна гэдгийг бүгд хардаг. Яаж байна гээд харж байна гэдэг чинь биднийг хариуцлагатай  байхыг хүсч байгаа юм. Бид хариуцлагатай байж чадахгүй байгаа учраас тэр хариуцлагатай байх гэдэг санааг хүргэхийн тулд Сүлд улс гэсэн санааг гаргаж ирж байгаа юм. Монгол туургатны хувьд өнөөдрийн Монгол улс Сүлд улс байж л бид нар хариуцлагатай болно.
Арнольд Томбигийн зохиол дээр “Үндэстнийг устгахад сэхээтнийг л устгах ёстой” гэсэн утга гардаг. Үнэндээ түүхээ эргээд харахад Манж Хятадын явуулж байсан бодлого дандаа алтан ургийн эсрэг явагдаж байсан. Тэнд үндэстний амин сүнс тээгдэж байсан  гэдэг утгаараа алтан ургийг хөнөөж дуусгах асуудал ярьж байсан. Дараа нь түүхийн нугачаан дунд бид Коминтерний мэдэлд орсон. Нарийн дээрээ 1930-аад оны хэлмэгдүүлэлт хийгдэхдээ Манж Хятадын тагнуулын мэдээгээр Коминтерн  манай сэхээтнүүдийг устгахад  чиглэсэн бодлого явуулж байсан. Энэ тухай сүүлийн үед бас яригдаж, судалгаагаар тогтоогдож байгаа. 1930-аад оны хавтгай хэлмэгдүүлэлт бол мөн л сэхээтэн давхаргыг аймаглан устгах үйл явдал байжээ. Өөрөөр хэлбэл үндэстэнг устгахад сэхээтнийг нь л устгадаг юм байна.
 Тэгвэл  сэхээтэн гэж хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Гринфелд  зохиол дээр “Сэхээтэн гэдэг бол өөрийнхөө үндэсний эрх ашгийг мэдэрсэн, мэдсэн, гэгээрсэн, сэхээрсэн хүнийг хэлнэ” гэж бичсэн байдаг.
Би үүнийг их зөв юм байна гэж хараад байгаа. Түүнээс биш нэг дээд сургууль төгссөн, диплом өвөртөлсөн, өөрийгөө боловсролтой гэж  бодож байгаа хүнийг сэхээтэн гэж хэлдэггүй юм байна. Бид энэ дээр маш том төөрөгдөлд явж байгаа юм байна шүү. Өөрийнхөө үндэснийхээ юмыг, мэдрэмжийг цогцоор нь мэдэрсэн хүнийг л сэхээтэн гэнэ. Тийм учраас сэхээрсэн гэж хэлж байгаа юм.
Үндэстэнг устгахын тулд сэхээтэн рүү нь довтолдог. Заримдаа миний дотроос түлхээд, хэлмээр байгаа юм юу байдаг гэхээр Монголын сэхээтэн хаана байна? Өнөөдөр дээр үеийнх шиг биднийг устгаад байгаа юм байхгүй ч Монголын сэхээтнүүдийг оюун санааных нь хувьд устгачихсан байна. Бид өөрөө өөрсдийнхөө үндэсний эрх ашгийг мэдэхээ больсон. Тэгэхээр биднийг сэхээтэн гэж хэлж болох уу?. Хэрвээ сэхээтэн нь өөрөө устаад байвал үндэстэн нь өөрөө устаад байна гэсэн үг.
Бид ардчилал руу орлоо, олон намын тогтолцоотой боллоо. Монгол үндэстний оюун ухаан намуудаар л дамжиж илэрч гарах ёстой. Уг нь хуучин цагт нам гэдэг бол эрин зууны оюун ухаан, нэр төр, алдар гэсэн үг байсан.
Өнөөдөр намууд нь оюун ухаан, нэр төр, алдар гэдэг тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байна. Хэлбэрийг нь харахаар олон намтай юм шиг. Ямар ч оюун ухааны эрүүл өрсөлдөөн байхгүй болсон. Оюун ухааны эрүүл өрсөлдөөн байхгүй байнаа гэдэг чинь нөгөө сэхээтэн давхарга устчихжээ гэдгийг хэлээд байгаа юм. Оюунлаг хэсэг нь устаад, үлбийгээд ирэхээр үндэстэн өөрөө устана.
Бид нар өнөөдөр яг энэ зам дээр зогсож байна. Тийм учраас бидний уриалан дуудаад байгаа юм бол үндэснийхээ эрх ашиг гэдгийг мэдээч, үндэсний үзэл гэдгээ мэдээч, өөрсдөө үндэстнийхээ сэхээтэн болж босч ирээд үндэстнээ дагуулаач гээд байгаа юм. Өнөөгийн олон намын тогтолцоо хэлбэр боловч ажиллахгүй байна. Ажиллагаанд оруулахын тулд улс төрийн намуудыг шинэ төлөв байдал руу шахсан ажиллагаанууд хийгдэх хэрэгтэй байгаа учраас бид үүнийг хийх гэж оролдож байгаа юм.
Үндэсний үзэл гэж юу вэ. Үндэсний үзлийг маш товчхон хэлэхэд монгол төрийг бэхжүүлж хөгжүүлэх тухай л үзэл юм. Үндэсний үзлийг бидний ой, маханд ортол хэлсэн Эзэн Чингисийн үг байгаа.
 Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай ....

Монголчууд төрөөрөө дамжин байж үндэстэн болсон. Төрөөрөө дамжин байж үндэстнээ бэхжүүлж, өөрсдийгөө авч явах ёстой улсууд. Гэтэл ардчиллын гэх 20 жилд бид төрөө муулж чаддаг л болж. Сайн байна уу, муу байна уу, юм хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй зүгээр л төрөө новшилдог болсон. Төрөө новшилж, төртэйгээ тэмцсэн хүн ер нь бараг баатрын дүртэй болж. Энэ чинь үндсэндээ бид нар өөрөө өөрсдийгөө алж, дуусч байна гэсэн үг.  Энэ бол ардчилал завхарч дампуурсан байна гэдгийг хэлээд байгаа юм.
Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гээд хуваахыг гадныхан хүрч ирээд бидэнд зааж өгсөн. Манайх түүнийгээ яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь хоорондоо бантан, шүүх нь нөгөө хоёр эрх мэдлээсээ хараат ийм байдалтай байгаа.
Дэлхийн олон орнуудыг хараад байхад төрийн эрх мэдлийг гурав хуваана гэсэн юм ч яг байхгүй. Тав, зургаа хуваасан орнууд зөндөө байна. Үндсэн хуулийн хувьд манайд өөр хоёр эрх мэдэл нэмэгдэх ёстой гэж би боддог. Нэг нь шалгаруулах эрх мэдэл буюу монгол төрийн албанд ямар хүн ажиллах вэ гэдгийг намаас хараат биш, засгаас хараат биш, их хурлаас хараат биш, төрийн албаны зөвлөл өөрөө шууд шийддэг байх ёстой.
Шалгаруулах эрх мэдэл нь аль намд харьяатай хүн бэ гэдгээр биш ямар ёс суртахуунтай юм, ямар хүмүүжилтэй юм, ямар өрх гэрийн орчинд өссөн юм, ямар боловсролтой юм гэдгийг нь харж төрийн албанд сонгодог байх хэрэгтэй.
 Энэ өнөөдөр байхгүй. Тийм ч учраас манай төр дээд зэргээр бохирдчихсон байна. Өөрөөр хэлбэл бие даасан үндсэн хуулийн эрх мэдэл бүхий засаглал алга байна. Өөр нэг нь хянах эрх мэдэл гэж бие даасан эрх мэдэл байх ёстой. Хянах эрх мэдэл гэж юуг хэлээд байна гэхээр шалгалтын байгууллагууд. Ямар нэг байгууллага дээр очоод санхүүг нь шалгахад алдаа байвал хариуцлага тооцдог чадвартай.
Одоо Засгийн газар луу хэлнэ, Их Хурал руу хэлнэ, нөгөөдүүл нь хариуцлага тооцохгүй. Авлигатай тэмцэх газар гээд нэг газар байгуулчихсан. Авлигын асуудал ийм байна, тийм байна гээд ярьдаг. Үнэхээр тийм асуудал нь тогтоогдсон бол шууд төрийн албанаас авилгачдыг хөөж байх хэрэгтэй.
 Хэнээс ч асуухгүйгээр тэр хүнийг хөөгөөд дараагийнх нь хүнийг тавьж байх хэрэгтэй. Шалгаад л байдаг, авлигын хэрэг байна гээд яриад байдаг, тэгсэн хэрнээ нөгөө хүн нь авлигаа авсан хэвээрээ, төрийн албанд байсан хэвээрээ л байдаг. Манай төрийн онол бол импортын хуулбар онол.
Монгол бодлого гэдэг дээр бид хамгийн том алдаж байгаа зүйл бол баялаг гэдэг ойлголтыг ойлгоогүй явна. Адам Смитийн “Үндэсний баялаг ба түүний шалтгааныг шинжлэхүй” гэдэг ном байдаг. Тэр номыг энэ бол чөлөөт зах зээлийг номлосон мундаг классик зохиол гээд дэлхий ертөнц сурталчилсан..
Гринфелд гэж хүн номон дээрээ юу гэж бичээд байна гэхээр Адам Смит шиг хамгийн их хэлмэгдсэн хүн байхгүй. Адам Смит тэр чөлөөт зах зээл гэдгийг номлоогүй, үл үзэгдэгч гар гэдгийг номлоогүй. Харин Адам Смит нийгмийг харахдаа үндэстэн гэж харсан учраас үндэстний баялаг гэж хэлсэн. Яагаад гэхээр Адам Смит 17-р зуунд номоо бичиж байхдаа Английг үндэстэн гэж харж, үндэстний баялаг гэж бичиж байсан гэжээ.
Бидний хувьд үндэстний гэдэг үг одоо л нэг хэллэгэнд орж байх шиг байна. Нийгмийн баялаг гээд туугаад байхынхаа оронд үндэстний баялаг гэж босч ирэх ёстой. Баялаг гэдгийг юу гэж буруугаар ойлгож байгаа вэ гэхээр хамгийн энгийнээр хэлэхэд ногоон долларыг, улаан юанийг, манай муу бор төгрөгийг баялаг гэж бодож байгаа.
 Эд бүгдээрээ маш сайн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн цааснууд. Хэрвээ долларын массыг авч үзвэл 100 долларын 5 нь л ардаа баталгаатай, бусад нь ямар ч баталгаагүй зүгээр цааснууд. Юанийг авч үзвэл 100 юаний 1 юань нь л баталгаатай, 99 юань нь баталгаагүй зүгээр л хэвлэсэн цаас. Төгрөгийг ярих юм бүүр алга болж өгнө биз. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хэрвээ мөнгийг баялаг гэж хараад байвал цаадуул чинь мөнгөө хэвлээд, авчраад, цаасаар цутгаад баялгийг чинь өөрөө зөөдөг. Одоо бид яг тийм юманд оролцоод зөөлгүүлж байна.
Монголд үндэсний баялаг гэж юу вэ гэвэл монгол хүн, бид нарын ус, агаар, байгалийн баялаг, Монгол шинжлэх ухаан, технологи, Монголчуудын хөдөлмөр гэж томъёологдох ёстой. Үүнийгээ хэрвээ зөв томъёолоод төрийн бодлого болгоё гэвэл цоо шинэ төрийн бодлогыг босгож болно. Яг энэ нүдээр харж гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөх хэрэгтэй.
Стратегийн ордууд дээр хийж байгаа хэлэлцээрийг яг энэ концепцээр харж хэлэлцээрт орох ёстой. Гадныхантай хэлэлцээрийн ширээний ард сууж байхдаа хөгжлийн төлөвлөгөө, багц өөдөөс нь тавьдаг байх ёстой. Жишээлбэл, хуучин ЗХУ-тай Эрдэнэт үйлдвэрийн талаар хэлэцээр хийж байхад Эрдэнэт хот барья, Эрдэнэтэд хивсний үйлдвэр байгуулж эмэгтэйчүүдийг ажилтай болгоё, хүнсний үйлдвэр байгуулъя гээд бүх л юмыг нь шийдэж байж олборлох асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр Монголын стратегийн баялагт гадныхан яаж хандаж байна гэхээр ерөөсөө л хэдэн гэр хороолол бариад, хэдэн ажилчид суулгаад, өөрийнхөө баялгийг зөөлгөхийн төлөө зам тавьсан ийм л хэлбэртэй байна. Бид өөдөөс нь багц саналаа сөргүүлж тавьж чадахгүй, мэдэхгүй байна. Ингэж ажиллах ёстой гэдгээ ч ойлгохгүй байна.  
 Эдийн засаг дээр төлөвлөлтөнд орох хэрэгтэй байна. Төлөвлөлт бол гарцаагүй тавигдана. 10,15 жилээр хөгжлөө баримжаалдаг, 5 жилийн төлөвлөгөөнд ордог. Ялангуяа дэд бүтцийн хөгжлийг 5 жилээр төлөвлөдөг байх ёстой. Тэгэхгүй бол орж ирж байгаа мөнгөө өнөө маргаашаар нь цацаад л байгаа. Цацаад байгаа нь одоохондоо болоод байгаа юм шиг хэрнээ болохоо байчихдаг юм. Болоод байгаа юм шиг хэрнээ дунд, урт хугацаанд асуудал үүсгэдэг, буруу зуршилд сургадаг.
Дэлхий маш эмзэг байгаа. Жаахан сэгсрэхэд л бид хамт дуусна. Өчигдөрхөн Олон Улсын Валютын сангаас дэлхийн эдийн засаг хамгийн аюултай үедээ орлоо гэж анхааруулга өгч байна. Валютын сан зүгээр анхааруулга өгнө гэж байхгүй шүү. Бид тэр анхааруулгыг маш дутуу ойлгож байна. Ер нь цаана чинь их эвгүй юм болох гэж байгаа шүү гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө баялаг гэж ойлгож байсан мөнгөнүүд чинь бүгд унах гээд байна. Би та бүхэнд эдийн засагт болж байгаа үйл явцын мөн чанарыг ойлгуулахын тулд сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс нэг юм асууя.
Жишээлбэл, Есүс Христос 1 доллар банкинд хадгалуулсан бол 2000 жилийн дараа хэдэн доллартай байх бол? Та нар төсөөлж байна уу? Сая биш, миллиард биш, триллион биш, квадитриллион биш бидний аманд багтахгүй тоо гарна. Ерөнхийдөө эдийн засагт мөнгөний масс тэгтлээ нэмэгддэг юм. Монголын банкны зээлийн жилийн дундаж хүү 12-15% байгаа. Банкны өгч байгаа мөнгө нь жилд 12%-иар өсч байна.
Манай эдийн засаг жилд 12%-иар өсч байна уу? Үгүй. Тэгэхээр бодит эдийн засаг нь өчүүхэн, энд мөнгөний масс нь асар их өсөөд байхаар бодит эдийн засагтаа нийцэхийн тулд юмны үнэ өсөхөөс өөр арга байхгүй. Дэлхийн хэмжээнд аваад үзэх юм бол Валютын сангаас яагаад анхааруулаад байна гэхээр мөнгөний масс нь хэт их, бүүр дэндүү их явчихаар энэ мөнгөний масс, бодит эдийн засаг хоёрынхоо хоорондын зохицолдлогоог олохын тулд дайн тулаан хэрэгтэй болдог.
Дэлхий дээр болж байгаа өчнөөн олон дайн тулааны ард ерөөсөө л эдийн засгийн энэ балансаа л олох гэж байгаа юм. Тийм учраас өнөөдөр дайн болно гэхэд ерөөсөө эргэлзэх юм байхгүй. Яагаад улс орон болгон цэргийн хүчээ зузаатгадаг юм, яагаад үргэлж дайнд бэлдэж байдаг юм бэ? Яагаад гэвэл эдийн засгийн механизм, энэ зах зээл гэдэг механизм өөрөө дандаа балансаа алдаж байдаг учраас үүний зохицуулалтыг хүчээр дайнаар хийдэг. Нэг хэсгийг устгаж, нэг хэсгийг дарж, нэг хэсэг улсыг алж байгаа, одоо ч байгаа энэ үзэгдлийг харах юм бол нөгөө илүү гарсан цаасан мөнгийг жинхэнэ баялгаар баталгаажуулахын тулд тэр баялгийн төлөө дайрч байгаа юм.
Манайхыг эзэлж авахын тулд тархиар нь дайраад, халаасаар нь дайраад, авилгалаар дайраад баялаг руу нь шуналдаж байгаа. Үүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгочихоод үүнийг сөрж зогсох бодлого төрд байх хэрэгтэй. Чухам түүнийг л үндэсний үзэл гэж би хэлэх гээд байна. Үүнийг хийж чадахгүй бол бид өөрсдөө үндэстнийхээ хувьд устаж байгаа улс.
Ер нь стратегийн ордуудын энэ алдаатай гэрээ хэлэлцээрийг хийдэг эрх зүйн орчнуудаа Үндсэн хуулиасаа авахуулаад бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. 20 жил явахад зөөлхөн орж ирээд бид нарын тархийг угаасаар угаасаар, янз янзын төсөл хэрэгжүүлж байна гэсээр байгаад дандаа өөрсдөдөө хэрэгтэй хуулиудыг бүгдийг нь монголчуудаар өөрсдөөр нь гаргуулчихсан. Энэ хуулиудыг бүгдийг нь цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Гадныхантай байгуулсан бүх гэрээг цогцоор нь харах хэрэгтэй. Давхар татвараас чөлөөлөх гэрээг 1989 онд Нидерландтай байгуулж байсан. Тэр үед бид ордтой гэдгээ мэдэхгүй, юм авна гэдгээ мэдэхгүй байсан.
Нидерландынхан манайд чөлөөт хэвлэлийнхнийг хөгжүүлэх төсөл өгчихөөд түүнийх нь хариуд давхар татварын гэрээнд гарын үсэг зураад л тууж байсан. 20 жилийн дараа өнөөдөр Оюу толгой дээр орж ирж байгаа гадны хөрөнгө оруулагчид нь Нидерландад бүртгэлтэй компани байна. Энэ компани Нидерландад бүртгэгдээд давхар татвараас чөлөөлөгдөх гээд ороод ирлээ гээд Нидерландын талд хэлэхээр бид ингэхийн төлөө л 20 жилийн турш та нарт янз янзын төсөл, тусламж өгсөн гэж хэлдэг.
Өөрөөр хэлбэл биднийг зөөлөн колоничилсон. Зөөлөн колоничлол гэдэг нь тархиа алдаж байгааг хэлдэг юм. Бид нар ийм зөөлөн колоничлол дотор орчихсон. Энэ үгийг хэлэхээр одоохондоо зарим нь цочоод байгаа. Жаахан цочиж байгаад сүүлдээ ойлгодог болно.
 Хатуухан хэлэхэд манай Үндсэн хуулийг 1992 онд гадныхан хийж өгсөн. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Илт тод байгаа учраас юмыг сүүлд эргээд харахад бас их сонин юм. Азийн сангийнхан манайд анх үндсэн хууль хийж байхад хүний эрх гэж юу юм гэдгийг 40,50 хуудсанд бичиж өгсөн. Бид өнөөдөр 20 жил мөрдсөн үндсэн хуулиа харахаар түүнийг нь сайхан монголчилсон л байгаа юм. Ингэж алсаас ажиллаж байна. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр 20 жилийн өмнө улс төрийн алуурчид нь орж ирсэн юм байна шүү. Одоо 20 жилийн дараа эдийн засгийн алуурчид орж ирж байна. Сэхээрээч ээ, манай үндэсний сэхээтнүүд хаана байна аа гэж уриалаад байгаа юм. Тэгж байж юмаа өөрчилнө. 
Нийгмийн бодлогын хувьд бид 20 жилийн турш хүний эрх, хүний эрх гэсээр байгаад одоо хүний хөгжлийн сантай сууж байгаа улс. Нийгмийн бодлого өрх гэрт төвлөрөх ёстой. Ер нь өрх гэрийн эрх гэж байна уу? Хүний эрх нь чухал юм уу, өрх гэрийн эрх нь чухал юм уу? Үр ашиг талаас нь харсан ч гэсэн монгол төр 2,8 сая хүнтэйгээ ажиллах юм уу, эсвэл 700-800 мянган өрхтэй ажилласан нь дээр үү? Нийгмийн бодлогын бүгдийнх нь фокусыг өрх гэр дээр төвлөрүүлэх хэрэгтэй.
Өрх гэр дээр энэ бодлогоо төвлөрүүлээгүй цагт өрх нь задраад, нэг нэгээрээ хүний эрх гэж гүйж байсан цагт бүгдээрээ тэр том капиталист системийн, тэр том үндэстэн дамнасан корпорациудын ажиллах хүч, боол л болно. Тийм учраас энэ нийгмийн бодлого гэдэг юмыг цоо шинээр ахин эргэж харах хэрэгтэй. Ингэж харах бололцоог надад юу өгөөд байна гэхээр үндэсний үзэл дээрээ босч зогсож байж л энэ бүгдийг харж байгаа. Үндэсний үзлээ харж, үндэстнийхээ эрх ашгийг мэдэж, сэхээрсэн, гэгээрсэн сэхээтэн болж чадахгүй бол үүнийг бүгдийг нь цогцоор нь харж чадахгүй. Ингэж чадахгүй бол энд тэнд, хэсэг бусаг, алаг цоог л юм ярисаар л байх болно.  
 Манайх уул уурхайн орон болж байгаа нь үнэн. Газар доорх баялгаа хүнд ашиглуулахгүй гээд дээр нь дараад хэвтээд байж бас л чадахгүй. Цэргийн хүчээр ч хамаагүй авч магадгүй. Дээрээс нь дараад хэвтэж байгаа хүмүүсийг эхнээс нь далавчит пуужингаар харваад байгаа. Угаасаа дээр нь дарж мордоно гэдэг бол бодлого биш. Баялгийн тухай ойлгохдоо газрын доор үндэстний баялаг байна. Газрын дээр яаж үндэстний баялаг болгож хувиргах уу гэж бодох хэрэгтэй. Манайд газар доорх баялаг газар дээр дээшээ гараад ирэхээрээ үндэстний баялаг болж чадахгүй байна.
Одоо тэр том гүрэн, том компаниуд чинь заналхийлээд байна. Рио Тинтогийн захирал “улс төрчид өө, шуналаа хязгаарлаарай” гэж монголчуудад анхааруулаад байна. Рио Тинтогийн захиарал бол өөрөө  хамгийн дээд зэргийн шуналтай, тэр өөрийнхөө юмыг хамгаалж тэгж ярьж байна. Бид нар яаж өөрийнхөө үндэсний эрх ашгаа ойлгодог, яаж үндэснийхээ эрх ашгаа хамгаалдаг төрийн тогтолцоонд орж, яаж тэдний өөдөөс сөрж зогсох вэ гэдэг асуудал Монголын өмнө тулгамдсан асуудал болж байна. Ингээд бодохоор бид арчаагүй, үлбэгэр, сул бодлогоосоо идэвхитэй, давшингуй бодлого руу орохоос нааш Монгол үндэстэн босч ирж чадахгүй.
 Бид жижигхэн орон боловч том санаархалтай. Манай цэргүүд хаа хамаагүй газар оччихсон давшиж явна. Тэнд Монгол цэрэг эрсдэнэ. Цэрэг эрсдэх байтугай өнөөдөр олон улсын терроризм өртөж болох дэлхийн орнуудын эхний 20 дотор Монгол орж байгаа. Яагаад гэхээр бид өөрсдийнхөө хэмжээнд таараагүй бодлого явуулснаас бид нар хариу цохилт авахад бололцоотой ийм орон болчихоод байна. Манайх маш задгай, ганц шугам дээр ганц юм дэлбэрэхэд Улаанбаатар тэр чигээрээ хөлдөнө. Улаанбаатар будаа болоход үндэстэн яах бол гэдэг асуудал хэцүү шүү.
Тийм учраас жижиг гэдгээ мэдэж, өөртөө таарсан гадаад бодлоготой байх ёстой. Би Америкийн элчинтэй Монгол цэрэг Афганистанд явж байгаа тухай маргалдаж байсан юм. Манай Монгол цэрэг тэнд үхвэл яах юм гэсэн чинь Америкийн элчин надад Монгол цэрэг үхэх ёстой гэж хэлж билээ. Тэр бол зүгээр л Америкийн бодлого. Бид их гүрний тоглоомонд ороод байна.. Өөрийн гэсэн Монгол бодлоготой хэзээ болох вэ гэдэг асуудлыг л би хэлээд байна.
Уг нь өөрийн бодлоготой болох бололцоог ардчиллын 20 жил өгөөд байгаа юм. Цагийг  алдаад байна.  Монгол монголоороо байхын төлөө төлөө бүгдээрээ хамтарч ажиллая. Баярлалаа.

МҮАНын дарга Мэндсайханы Энхсайхан

АЯНГА: Манай онгодууд намайг Төрд зүтгэж байсан Сайд хүнийг чи Сайд л гэж дуудах ёстой гэж загнасан билээ. Хэхэхэ тэрнээс өмнө ажаа Энхсайхан уууу гээд ллл лаг том байлаа ш дээ. Танихгүй, таарч байгаагаагүй, оригоор нь хараагүй  болохоороо. Манай нөхөр л түүнийг маш боловсролтой, мундаг хүн гэж их хүндэлдэг. Би ямар улс төр мөр мэдэх биш хаашаа чулуу шидэлцэх үү л гэдэг хүн шүү дээ. За ямар ч байсан би амьдралдаа анх удаа чухам Буурлуудынхаа  үгэнд нь орон байж их л нухацтай уншиж үзсэн билээ. Үнэн шүү үнэн л юм бичсэн байна. Үүнийг олж харж чадна гэдэг энэ хүний Ухаан даа. Ухаантай, дүгнэлт хийж чаддаг, алдаа оноогоо харж засч чаддаг Монгол эр хүн байна л гэж би дүгнэлээ.
Мөн сайд эрсдэлээс айхгүй зоригтой шийд гаргаж чаддаг юм байна гэж бодов. Та нар боддоо баргийн улс төрч нар сонгууль дөхөж байхад бусад нь яаж ч гүтгэж ашиглаж, муулж болох алхам хийж Бөөгийн хүний блогийг уншаад дэмжиж, итгэж байна гээд группт орох зүрх гаргахгүй. Тийм хүмүүс сэмхэн харанхуй шөнө хүнээс нуугдан байж Бөөгөөр, ламаар явж юм уу, гэр орондоо аваачиж бөөн юм болдог гэж би сайн мэднэ. За тэгээд алдар цуутай томчуудаар л явна шүү дээ.
Манай группд орсон гэхээр л та нар засал ном хийлгэдэг гэж ойлгож болохгүй. Тэнгэр үзлийг, үндэсхэрхэг Монгол үзлийг, Чингис Хааныг дэмжээд сонирхсон бизээ. Ямар нэг хар буруу санаагүй, ил тод, шулуухан шийдэж чадаад өөртөө эзэн болдог, өөрийн ухаан санаа үзэл бодолдоо үнэнч хүн учраас сонгуулийн өмнөх хар муу хэл амнаас болгоомжилсон ч үгүй. Байгаагаараа л байдаг энэ хүний занг энэ бүх үйлдлээс нь ажиглаж мэдэв. 
Сайдыг Тэнгэр ивээг.
Аянгын хувьд анхныхаа том төрийн Сайдтай учирч түүний блогт зочилж санал бодлоо чөлөөтэй хуваалцаж үзэж байгаа явдал юм. Энэ өндөр боловсролтой хүний хажууд би гэж ёстой нэг ичмээр амьтан байгаадаа.  Тоогоор хэрэлдэхийг заагаад л сууж байдаг. Уг нь бол ийм л хүмүүс бүхнийг удирдаж хийх ёстой юм. Энэ бүхнээс дүгнээд би түүнийг сайн хүн байна л гэж дүгнэлээ. Та нар бас боддоо. Тийм байгаа биз дээ. Хэн нэгэн түүнийг гүтгэх болвол би өмөөрч хамгаалах л болно доо яадын.
Би өмнө нь хэлж байсандаа манай дарга зоригоо чангалаад бүжиглэ гээд хундага юм барьчихсан намайг зоригжуулж байсныг миний санахад хамгийн том дарга нь л тэр байсан байхдаа бодвол. Би бол энгийн нэг эгэл хүн шүү дээ.
Харин би нэг юмыг нэмж хэлмээр санагдлаа. ИХ ЗАСАГ ХУУЛЬ гарахаас ч өмнө Монголчууд ХУУЛЬТАЙ байсныг ХАТНЫ СУДАРТ бий. Хамгийн гол УЛСАА ӨМӨӨРӨХ УХААН гэдэгт энэ судрын ач холбогдлыг хурдан Дэлхий нийтэд дэлгэж тавих л хэрэг байна. Бид өмнө нь буруугүй байж зэмлүүлж байгаа хүүхдүүд шиг л ам ангалзаад, нулимс урсаад хэлэх үггүй байдаг байсан. Одоо бол бидэнд баримт Алтан судрууд байна. Хаа ч гаргаад урдаас нь мэтгэлцэхэд Энхсайхан Сайд ч, Монгол энгийн бид ч баримттай нүүр улайх юмгүй болсон шүү дээ! Төрийн сэнтийд Энхсайхан Сайд дахиад суувал энэ Судрыг Дэлхийд гаргаж өгөөсөй гэж л хүсмээр байх юм. Юун тэр муу Адам Смит автоматаар сураггүй алга болно. Бидэнд баримт байгаа учраас. 
Дараагийн нэг юм нь Сэхээтнүүдээс гадна ердөө Ард, эгэл ард түмэн энэ бол хамгийн Ухаантай нь гэж би энэ хэдэн сарын дотор харлаа. Сэхээтнүүд гэдэг чинь бас яс юман дээрээ маш Нотой. Тооны хувьд ч Цөөхөн бөгөөд буруу сэхээрвэл хамгийн хортой давхарга. Яг одооны сэхээтнүүдийн давхарга бол нилээн төөрөлдсөн  нь дийлэнхи олон нь байдаг.
Харин эгэл нийт ард түмэн бүгдээрээ СЭХЭЭРВЭЛ л хамгийн хэрэгтэй гэдгийг олж мэдлээ. Үндэсний гэдгээсээ илүү Тэнгэр Үзэл л бүх юмны оройн Дээд гэдгийг би ойлгосон юм.  Тэртээх 13-р зуунд ч Монголчууд маань Монгол ганц үндэснийхээ төлөө биш ТЭНГЭР ҮЗЭЛ-ийнхээ төлөө нэгдэж чадсан байдаг. ИХ МОНГОЛ УЛСад олон үндэстэн ястан нэгдсэн байдаг. Монголчууд бол Дэлхийн ХААН үндэстэн.
Жишээ: “ Би бол ерөн таван түмэн улс захирсан ерөнхий ХААН билээ
Гурван зуун хэл заншил бүхий бэртэй гүр ХААН билээ хэмээн Хаан өөрийгөө хэлсэн байдаг. Монголчууд бол Тэнгэрийн хүүхдүүд бөгөөд Дэлхий мөхөх гарцаа олохоо байх үед засаж зааж өгдөг их хувь тавилантай УЛС. Энхсайхан сайд зав муутай байх гэж би боддог ч ТЭНГЭР ҮЗЭЛ энэ талаар судалгаанууд, түүх, баримтуудыг асар хурдан сонирхон цуглуулж уншиж дүгнэлт хийж чадна гэж бодож байна.  Үе үеийн хаадууд бүгд ТЭНГЭР ҮЗЭЛд ҮНЭНЧ байж Тэнгэрийг шүтдэг байсан.  Тэнгэр бол өөрөө ерөөсөө Шударга ёс, Үнэн, Хууль буюу ЖАМ гэдгийн бүрэн төлөөлөл болсон үг.
Монголчуудын ХААН нь хүртэл Тэнгэрт л захирагдаж шүтэж, бодлогоо боловсруулж, ард түмэн нь Тэнгэрийг дээдэлж ирсэн. Энэ талаар бас судлаж үзээсэй гэж бодном. ҮНЭН гэдгийг мэдвэл ямар ч хүн өөрчлөгддөг гэдгийг энэ хэдэн сарын хугацаанд би өөрийн биеэр, өөрийн нүдээр харсан билээ. Сонгууль дууссан ч та заваа гаргаад Тэнгэрийн Үнэнг судлан өөрөө дүгнэлт хийгээд олон олон уулзалтандаа ард түмэндээ ойлгуулж өгч байхыг хүсье!
Ард түмэн болгон гэгээрсэн, сэхээрсэн мундаг байх хэрэгтэй. Угаасаа ч Монголчууд мундаг. Тэдний дундаас тодорсон Сэхээтэн гэдэг бол Багш, Тэмцэгч, Үнэнийг Илэрхийлэгч, Удирдагч, Манлайлагч байх ёстой хэмээн би боддог.  Мөн Сайд маш зөв хэлжээ. Монгол бол Сүлд Улс байх ёстой гэж. Хаан бас  хэлэхдээ Халх монгол хүчирхэгжвэл халуун цус, махны тасархайнууд нь дагах болно. Хэн илүү байна түүнийг дагадаг Жам гэсэндээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.