Tuesday, November 1, 2011

Хоёр дахь асуулт хариултын тэмцээн


·  Barsbold Buyantsog Za ehnii hun bolj asuult asuuh bolomj oldsond bayartai baina aa. Harin tulgamdaad oligtoi asuult orj irehgui shinjtei. Odoo olnooroo buuj ireh gej bui bidnii uvug deedes ongoduudiin talaar mun ulaach balchiruud ni yug anhaarval zohihiig herhen zuv bagshaa olj bolohiig aildana uu. Luu jilees hoish ongoduud olnooroo buuj irehee bolino gedeg ni unen uu? Henii ch medeejiin munhag asuult asuusan avaas urshuuh ajaamuu.

Амар амгалан байна уу?  ..... хммммммммм. Удган блогтоо бичсэн байдаг ч дахин хэлье. Онгод Буурлууд үйлээ хийхийн тулд бууж байгаа билээ. Та бүхэн амьдрах мөчдөө алдар нэрээ дуурсгаад, хүн шиг амьдраад дуусахыг боддог бол Буурлууд ч бас буухдаа удам судрынхаа нэрийг өндөрт өргөн, нүүр улайхгүй намтар түүхээ үлдээгээд одохыг хүсдэг юм даа. Отог овгоо оройн дээд рүү аваачин, олон түмний зовлонг зоондоо үүрэн, Тэнгэр эцгээс оноосон үүргээ биелүүлээд эргэн дэгдэх жамтай билээ. Улаач үр түүхээ мэдэн, оюунаа хурцлан, өвгөдийн түүхээр жигүүрлэн, өвгөд онгод Буурлууддаа итгэж чадвал чадлыг тань нэмж, оюуныг чинь хурцалж, сэтгэлийг тань эрчимжүүлж, хүссэнг тань өгөх учир Гэгээрэх хэрэгтэй.

                   ГЭГЭЭРЭЛ ГЭДЭГ БОЛ ҮНЭН, ХАЙР, УХААН ГУРАВЫН ЦОГЦ. 

ҮНЭН түүхийг ЭРЖ ХАЙЖ, МЭДЭЖ  ИТГЭЖ,  
УХААН оюунаа хөгжүүлж чадан, өөртөө эзэн бодолтой, Ухааныг орой дээрээ залан, Зүрхэндээ ХАЙРыг мэдрэх ёстой. Энэ гурвыг холбож чадвал ГЭГЭЭРЭЛ  болно.

Үнэнийг мэдээд Ухаарахгүй бол УХААН байгаад яахав.
Ухаан байгаад Худалд итгэвэл ҮНЭН байгаад ч нэмэр үгүй.
Үнэнийг олоод Ухаарч чадсан ч зүрхэнд чинь ХАЙР үгүй бол ХҮН байх хэрэг үгүй.
Энэ гурван цогц холбогдон биенээ Тэтгэж байж Гэгээрэл болдог.
  • Purevjamts Purev Amar amaglan uu undur deedes minee mongol nutagt min tsomiin hayagdal awchirch horduulah ajiliig nuutsaar muu humuus hiihgej baina yaaj taslan zogsooh we        Yesterday at 9:51am

   ............Үр минь тэдний нэрсийг л надад өгчих дөө. Ард түмэн өөрсдөө сонор соргог, ухаантай, мэдлэгтэй байвал нууцаар  хийж чадах юм гэж үгүй. Чадлаа гээд ч харалган тэд дээр нь Тэнгэр мэлтийж, доор нь газар байхад юуны нь нууц байж чадахав дээ. Амьтай бүхэн чихтэй, нүдтэй, хэлтэй байдаг юм даа. Тэд нэг л хэлээр ярилцдаг боловч Хүн та нар ойлгодоггүй, сонсдоггүй, мэддэггүй юм. Хэдий чинээ Хөх Тэнгэр харж байгааг мэдэх, хэдий чинээ Хаан намайг хамаг Баатруудтайгаа ирснийг харуулж, дуулгаж чадвал мэдүүлж чадвал таслагдах болно доо. Тэнгэрээс тэрслээд давсан, дийлсэн Сүнс байдаггүй л юм.

  • Saagii Gambaa Дээдэс минь та хот суурин газрын талаар юу гэж боддог вэ? Байх ёстой зүйлүү? эсвэл байлгаад хэрэггүй юу? Надад хоёр талтай санагддаг юм аа. Орчин цагийн элдэв сайн талыг нь хүн арддаа хэрэглүүлэхийн тулд заавал суурин газар байх ёстой юм шиг, гэхдээ энэ нь томроод ирэх юм бол байгаль орчиндоо хор ихтэй, мөн бие биеээсээ их хамааралтай болоод “алтан судар” т дурдсанаар нэгний хийсэн гэмийг нийтээр үүрдэг газар болоод байх шиг. Мөн Соркактай сэцэн дээдсийн хэлсэн “суурин газрын хүмүүс юу хариуцаад байгаа нь тодорхойгүй” гэдэг тун онож хэлсэн санагдах юм. Yesterday at 10:08am
...... Нүүхээ болиод нүхэнд хорогдоод Монголчууд өөдлөж дэвшсэн нь үгүй шив. Овооруулж шавааруулдсаар өөрсдийгөө ч Сүнсээ ч хорлож дуусах нь. Суурин газар амьдралаа гэхэд бусад амьтайгаа хүндлээд зохицуулаад л амьдрахаас өөр яахав. Монгол хүн төрөлхөөсөө ийм газар давчдаг. Та нар ч зун болов уу үгүй юу хөдөө хээрээр өөрийн мэдэлгүй тэнээд л явдаг чинь үүнтэй холбоотой. Хэрэгтэй эрчмээ бие чинь шаардаж, хээр талаас цэнэгээ авч байна гэсэн үг. Нутаг орон мундсан биш таруудуу, зайтай, арга билгээ хослуулаад хийх ухааныг л сурах болж дээ. Газар орон чинь бас амьсгалж, цэвэрлэгээгээ хийж, хувцасаа гөвөх хэрэгтэй л байдаг юм даа.

  • Barsbold Buyantsog Дээдэс минь таны айлдсан Монголчууд эмээлээ элгэндээ авах тэр цаг... гэдгийг юу гэж ойлговол зохих вэ?                                                      Yesterday at 10:15am

 ..... Удган үүнийг тайлбарласан бус уу. Эмээл байтугай морь ч үгүй болтлоо л мангарлаа. Тэнгэрийн дуудлага дөнгөж одоо ирээд Хаан би буугаад л эхлээд байна гэж бодно уу. Хаан би буух бэлтгэлийг эртнээс л хангаад болох юм болдогоороо л явж байна. Яагаад та нар гэнэтхэн энд тэнд Монгол дуу хуураа санагалзаад, Монгол хувцсаа өмсөөд л, Монгол омогшил чинь бадраад л байснаа бод. Монгол Бөөнүүд хэдийнээс эхлээд л босоцгоож эхлэв. Монголоо хайсан зүрх сэтгэл чинь хэдийнээс эхлээд оюун бодолд чинь эргэлдэх болов. Учиргүй юм гэж байхгүй. Эзэн би эргэн ирлээ Эмээлээ элгэндээ авч байна Монголчууд. Тэнгэрийн таалалт цагт Мордоод давхихдаа Монголчууд Ялалт л байгуулдаг ЖАМТАЙ.
  • Enkhbold Erdenechuluun Undur ih deedes mini amgalan zalarch baina uu. Ene tsagiin Mongol toriin butets baiguulj baigaa arga zam ni zov uu? Ard tumen songuuliar tor tushih 76 hunee songodog. Getel dandaa zulguidaj baahan hudlaa yarij baigaad mongoor hahuulidaad l toriin tushee bolno. Bas ard tumnii ogson sanaliig budiluulj luivar hiideg gesen margaan ih baidag. Bolson hoinoo toroo bish biee zasaj mongond shunasan l humuus. Ireh songuuliar bas l odiid baigaa humuusiin ur sad daraagiin ueiinhneer duureh yaria garaad baigaa. Ard tumen songuuli bolgonoor l naiddag huurtdag ene yavdliig yaj zogsooj jinhene zov humuus ni hezee tor barih bol?                      Yesterday at 10:27am ·              
..................Үр минь тэгээд хэн тэднийг сонгодог билээ. Та нар бус уу. Та нар хэн ихийг өгч, хэн залхуурч бэлэн юм өгөхийг нь л өөрсдөө сонгодог. Тийм үү? Өгнө, жаргаана  гэснийг нь үнэмшиж итгэж хүссэнээрээ Та нар өөрсдөө буруутай. Та нар ч идэхийн төлөө, уухын төлөө, жаргахын төлөө л адилхан хүсэлтэй байна. Яагаад та нар ажил хийлгэнэ. Нийтээрээ нийлж ажил хийе, байгалийн баялагаа хувааж биш хадгалж хайрлая гэсэн хүмүүст дургүй билээ. Яагаад та нар амьдрах Үнэнийг анхааруулсан  уул ус, газар шороог чинь ухаж ачаад байгааг харж тэмцсэнээ дэмжиж уухайлдаггүй хирнээ өгсөнгүй, дутаасан Худалч гэдэгтэй нь нийлж хамт уурладаг билээ. Та нар ийм байхад Төрд 76 ч байсан адил, 7 ч байсан адил, 760 байсан ч адил билээ. Гэгээрсэн ард түмнийг хэнч хуурч чаддаггүй юм. Хаан би ч хуурч чадахгүй. Хэн юу бичсэн, юу хэлсэн, юу бүтээснээр нь хараад ойлгоод, ухаараад Сонгож чадахгүй нийт олон байхад Хомхой сувдаг бүгд толгой дээр чинь гишгихийг санаархах нь зүйн хэрэг. Нийтээрээ нэгдмэл, нэг зорилготой, хүчтэй байхад Хариуцлага шаарддаг байхад хэн өөрөө дараа нь бас үрээ тэр хэцүү өндөрт суулгаад зовоогоод байхыг хүсэх вэ? Төрд байна гэдэг хүсээд байхаар ч юм биш. Олон ачаа үүрч, хариуцлага тооцдог учраас бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдын төлөө зүтгэдэг хүн л суудаг юм даа.
  • Barsbold Buyantsog Монгол улсын Ерөнхий сайд байсан нэгэн хүмүүн хаан таны хэлсэн ярьсныг тань ойлгохгүй, хийсэн бүтээснийг тань ухаарахгүй явааг уучлаарай гэснийг дамжууллаа.                                                                            Yesterday at 10:33am ·
 .............. Хэхэхэхэ. Тийм шүү. Миний танхи Удган энэ тухай өдөр дунд сонссон ч ихэд ёс алдсан билээ. Юу хийхнэв гээд л харж байлаа. Баярлаж талархан Ухаантай хүн байна даа гэж түүний толгойд орж ирсээн. Гэвч хэнэг үгүй тэр та бүхэнтэй дэмий балай чалчин, эхнэр нөхөр сонгон баясан байгаад шөнө дунд хөнжилдөө шурган оров. Бид түүнийг унтуулахгүй зэмлэн, татаж чангаан босгож Төрд зүтгэсэн эрхэм дээд хүнд хүндэтгэл үзүүлэх ёсонг мартсаныг сануулан хүлцэл өчихийг сануулсан. Улаач маань намайг юу гэж бодох юм, ичиж байна гээд ширүүхэн шийтгэл амсан байж шөнө босон Өршөөл эрэн хүндэтгэлээ илэрхийлсэн бөчиг илгээсэн билээ.

Алдсан ч бай, оносон ч бай Төрд зүтгэж явсан хүмүүсийг хүндэтгэн харьцах нь Монгол Өвгөдийн Хатуу зарчим болно. Удган гуайг бид хүмүүжүүлэн үүнээс хойш, түүнээс цааш хэн ч байсан хүндэтгэн харьцахыг хатуу анхааруулсан билээ. Хэд мартаж, хэд донгодуулж байгаад хүмүүжих бизээ.  Буруу үйл хийсэн ч Ухаарч чадна гэдэг бол Гайхамшиг. Буруу замруу явсан ч Буцаад эхэлнэ гэдэг бол Аугуу. Алдаж байж суралцдаг юм. Сурч байж чаддаг юм. Өнө Сайдыг бид мэднэ. Ухаан билэг ихтэй, түвшин амгалан хүү билээ. Эх орноо, элгэн саднаа, Монголоо гэсэн Сэтгэл, Зүтгэл, Зүрх байхад Төрийн хүний гол ноён нуруу оргил болдог юм даа.

Миний Удганы ам түргэн, улс төр, Хаад ноёдын ёсыг үл мэдэгч, харсан үзсэнээ бодсоноо хамаагүй чалчигч ч сэтгэл нь сүүгээр бялхсан удган билээ. Удган бас алдаж онож, хаширч байж Ухаан суух бизээ. Нэг өнцгөөс харж үл болно.

  • Enkhee Smith Ezen tanii amar amgalang ailtgaya buh ornii humuus burhan bolood neg l gazar ochdog um bolov uu ? Divaajind gehed ? Esvel oron ornoosoo shaltgaalan, shashin shutlegneesee shaltgaalan oor oor gazar ochdog um uu ? 99 tenger baidag gesen nomtoi bolgon nomtiin tengert, urlagiihan uglagiin tengert ochno gej baih uu ? Gyailailaa tandaa !                                                         Yesterday at 10:41am
 ..... Хэн юу хийснээсээ шалтгаалан Хаана очих нь тодорхой.  Миний айлтгалуудад хэн юу хийвэл Хаана очдог тухай бий. Тэнгэр гэж юу байдаг гэж та нар бодоов. Хэн дуртай нь очоод байдаг газар биш. Удган олон удаа хэлсэн. Зэрэг дэв, оршин байх газар нутаг гэж бий. 99 Тэнгэрийг салгаж бүү ухаар. Нэг нь л үгүй бол доголдох заяа байдаг юм. Шашин шүтлэг хэн хэн байсан нь огт хамаагүй. Тэнгэрт нэг л Хууль байдаг түүнд бүгд захирагддаг. Газар дэлхий дээр та бүхэн яаж амьдардаг шиг биш. Дээрээсээ доош дараалан байдаг юм даа. Хийсэн бүтээснээрээ дээш, доош суудаг юм даа. Ихийг мэдье гэвэл ихийг хийгээд өөрөө очоод харна. Тэнгэрийн үйлсийг хэтэрхий мэдэх гэдэг нь гэдсэнд цөвтөй.

  • Barsbold Buyantsog Enkhee Smith yag minii asuuya gej gaihaj bodoj yavdag baisan zuiliig asuujee. Bayarlalaa.  Yesterday at 10:44am · 
  • Sansarmaa Rentsendorj Amar amgalan yy deedes mini. ene ih uilsed tani huchin zutgej yawtal nadad negen asyylt tylgarsan ym. ene tsagt mash olon buu udgan turj bgaa ch tednii sanaa setgel negen zugt bish heden bienee uguisgeh shinjtei baih ym. deed tengert yu boldogiig medehgui ch zurh gargan asyyj bgaag mini urshuuguurei. haantan ta deed tengertee zarlig byylgaj ene olon uwgudiig negen zugt chigluulj boldog ym bolyy gej asyyh gesen ym. ene bol uchuuhen minii bodol shuu urshuuguurei.
.......... Үр минь дээрээс буусан Өвгөдүүд хоорондоо биенийгээ үгүйсгээгүй. Нэгэн зорилготой, нэгэн үйлийн төлөө бид Хүн байхдаа ч хамтарч чадсан, Тэнгэрт дэгдээд ч хамтарсан нь ойлгомжтой. Хэн энэ замбативд амьдарч байна вэ? Өвөг Дээдэс бид биш Та нар. Хоорондоо биенийгээ үгүйсгэн тэмцэлдэх нь хувь улаач нарын л асуудал. Хэрэв улаач нь буруу зөрүүг их хийвэл бид Онгодтой нь, удам судартай нь устгаж өгч болно. Тэднийг хянадаг шүүлтүүр ч бий. Энэ замбад буусан өвөг онгодуудыг буруу чиглүүлэн, буруу үйлд ашиглахыг Улаач сэддэг хийдэг билээ. Мөн энд Сайн, Муу гэдгийг хамт нь салгаж бод. Сайны хажуугаар Саар Тийрэн Сүнс оруулчаад түүнийгээ Буурал гэж андууран будилах нь их байна. Бид ийм Сүнсүүдтэй тэмцэлдэн, хядахаас биш нэг зүгт чиглүүлэх шаардлага үгүй.

Enkhee Smith Ug n neg l nartai , neg l delhiid amidarch baigaagiin huvd sonin baina l daa. Yesterday at 10:48am  (асуултанд хамаагүй яриаг устгав.)
  • Д. Наран ter olon bee nar chin bidend tenger etseg evgediig meduu;leh gej buuj bigaan gesen odoo 12 myanga geluu baigaa 30 myanga hurne gej Tv eer Enh amar udgan yarij baisan.manai udgan gadaad orond mongol garaltai bee udgad olnoor terehiin gesen tegeed shalgaraad 2012 oni 12 sariin 21 nii daraa tseereh yum gesen uurgee guitesetgeed zarimni butach baihaa .zarim tiiren naalgasan ni chuu;lgend ornoo.Ezen Bogd maaani ch gesen butsna gej helsen ch dee Mongolchuud tengeree eteseg evgedee martsan uchiraas l eneegiin baidald hursen taniulah gej bidendee zalarch baigaa baihaa
  • Д. Наран Burhni orond hiisen uileeree chuulgeed taarah ntaarah gazraa ochdog ta sain uil hiivel taliich nar ch chin ch bas deer under bair suuri ezeldeg tuhai TMG nomond baigaa.herev ta muu yavbal deer baigaa etesg evged chin nuuree hiih gazargui bolj bas doochildog baih chuu TMG nomiig tataj avaad sain unchv
  • Enkhchimeg Tumendemberel Сайн байцгаана уу? 2012.12.21 дараагаас бөө нар цөөрнө гэхээр тэд яана гэсэн үг вэ? Онгодууд нь үүргээ гүйцэтгээд буцахаар улаач үрс нь яах вэ?Yesterday at 11:24am ·
 ..............Энэ бол тухайн цаг үеийн асуудал. Зөв үйл хийдэг зон олны тус, буман олны төлөө улаач нар, Буурлууд заяа заяагаараа хийх нь хийгээд, явах нь явна. Тэнгэрийн үйлийг дээрхи онд дуусчихна гэж санаагүй биз дээ. Улаач бүр төрөхдөө наслах настайгаа, заяа тавилантайгаа төрсөн. Нэг юмыг хэтэрхий туйлшруулж бодож, сэтгэж мухарлах хэрэг үгүй. 13-р зуунд тэгвэл Би хэд насаллаа. Би Мөнх Хөх Тэнгэрийн улаач хүн байсан хүн. Миний Баатруудад залуугаараа ч өнгөрсөн нь бий, замбад өндөр наслаад ч дууссан нь бий. Заавал зөвхөн Улаач нарт ч хамаатай зүйл биш юм. Тэнгэрийн Гэрэлд нийцээгүй Улаач ч бай Эгэл ч бай өөрийнх нь бие хир тэсэхийг би биш ТЭНГЭР мэднэ.

  • Chinzo Chinzorig Амар амгалан уу Дээдэс минь. Яг таниас юм асуух гэхээр хэрэггүй юм асуучих болов уу гээд асуух юм олдохгүй юм. Аянга удганаас гадна тэнгэрийн чадалтан ахиад 8 хүн байгаа гэж байсан. Энэ хүмүүс бүгд Монгол нутагт минь байгаа болов уу? эсвэл дэлхийн аль ч оронд байж магадгүй юу?  Yesterday at 11:27am
 ................Хэхэхэ. Аянгат бол Арав дахь нь болно. 9 хүн байх ёстой. Аянгат тэднийг манлайлах ёстой доо. Цаг нь ирэхээр хаана нь байхаа ухаарах биз.  Тэнгэр тэднийгээ мэдэж байгаа бизээ. Цаг нь ирэхээр харна.

  • Ideree Batmunkh Та тавтай амгалан уу? одоо цагийн олон бөө удгад эх оронд минь ач тусаа өгөх үнэн мөртэй нь хэр олон бэ? уруу татагч шуналтан шунахайнуудыг мөнх хөх тэнгэр хэзээ гэсгээх бол?                                                                      Yesterday at 11:33am ·
  ...............Одоо цагийн олон Бөө удгад бүгд л Тэнгэрийн, Дэлхийн үйлст хүчин зүтгэх ёстой. Тэгэж бодвол тэдний Тоо хэтэрхий цөөхөн байгааг харж байна. Өөрсдөө ухаараад зам мөрөө ухаараад, ойлгоод үйлээ хийх ёстой ч Ухаан мулгуу бол бид яахав дээ. Тэд өөрөө өөрсдийгөө, удам судраа өвөг удмаа өөрсдийн гараар устгаж гэсгээх болно. Мөнх Тэнгэр  шууд буугаад ниргэвэл ганц улаач ниргүүлнэ. Хэзээ улаач нь ухаарахнав, тэр болтол Улаачаа засаж, хүмүүжүүлж чадахгүй бол Онгод Тэнгэр отог омог гэж байх хэрэг юув гэсэн Давхар хамгийн хүнд шалгуур байдаг юм. Шийтгэл нь УДАМ ТАСРАХ.  

Хэрэв Аянгат Тэнгэрийг ойлгохгүй, хайрлахгүй, зүтгэхгүй, хичээхгүй, өгсөн даалгаврыг биелүүлээгүй бол Би АЯНГАТ дээр буух ЭРХийг Тэнгэр Эцэг Төмрийн удамд өгөхгүй.  Өүлэн эжийгийн удамд олдохгүй.  Өөр хэн нэг алтан ургийн онцгой нэгэнд Хаан би бууж болох ЭРХ авна. ХААН би Тэнгэр эцэгийн мэдлийн Тэнгэрийн ХҮҮ шүү.  Хаа дуртай, хүссэн, дуудсанд буух ЁС ч байхгүй гэдэгт анхаар. Төмөрийн нэрийг хамаагүй хаа сайгүй бас буусан гэж бурах аюултай. Тэр надаас илүү Догшин. Миний хажууд л тайван биеэ барих болохоос нэг омог нь хүрвэл Хэдэн саяар нь хүйс тэмтэрч чадсан хүн Хэдхэн зуун хүн түүнд юу ч биш шүү. Аянгат бол түүний амьны ганц улаач нь, овог отгынх нь сүр сүлд болоод байгаа бахархал болсон охин нь шүү.

  • Munkhbat Khurelbaatar Amar amgalan bna uu, Oiradiin khaan Galdan Boshigtiin tuhai asuuh gesen uma, khavt Khasariin udam gesen?   Yesterday at 11:43am ·
  ..... За энэ бүхэн чамд юунд хэрэг болнов.

  • Ононжаргал Э.Д Эрхэм дээдэс минь, та минь амар амгалан байна уу? Монгол улсын бодит түүхийн талаар асуух олон асуулт байв ч, өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа энэ сархад, архи гээчийг зүйлийг хэрхэн яаж энэ хүмүүсээс салгах вэ? Оюун ухааныг нь хэрхэн цэвэрлэж энэ албингуудаас яаж салгах вэ? Архинд автагдчихсан дүр төрх хаа сайгүй байх юм...                                                              Yesterday at 11:54am ·
......... Үр минь. Архи, Сархадыг хүмүүсээс Салгах арга үгүй билээ.  Учир нь тэд амьгүй. Харин амьтай, тархитай Хүн өөрөө Архи, Сархадаас салах хэрэгтэй бус уу. Архинд толгойгоо мэдүүлэх бус Толгойгоо архинаас татаж авбал л сална даа. Архинд дуртай Албингууд харин бий. Хэрэв хүн Албин гэж  ҮНЭН байдагт итгэж, ойлгож чадвал Албинд уруу татагдан дөрлүүлэхгүйсэн. Иймээс л ҮНЭН гэдгийг ойлго, мэд, гэгээр гээд байгаа юм даа. СҮНС бол ҮНЭН. Энэ Үнэнг хүн мэдвэл ХААН надад итгэсэн шигээ АЛБИН гэж СҮНС байдагт итгэхсэн. Түүнийг мэдвэл түүнд уруу татагдан, хорлогдоод байхаа хүсэх үү? Оюун Ухаанаа цэвэрлэхийн тулд СҮНС ҮНЭН гэдгийг л эхлээд мэдэх хэрэгтэй. Яаж цэвэрлэх аргыг Аянгат блогтоо бичдэг. Тэнгэр Монгол Газар энэ үг ид шидтэй юм шүү. Хэн түүнийг хамгийн сайн хэрэглэнэ. Тэр Гэрлийн Дайчин болж Хар Сүнсүүдийг Хаа сайгүй устгаж чадна даа. Заавал Бөө Удгад л чадах зүйл биш. Энгийн гэх тодотголтой ч та нар Эгэлгүй Үрсүүд. Тэнгэрийн хүүхдүүд.

  • Bujin Bayar Amar amgalan baina uu, Ih Haantan mini. Yertuntsiin garal uusel, orshin togtnon baigaagiin uchir shaltgaanii talaar helj ugnu uu. Deed oyun sanaa, Deed Tengeruud hezee anh uussen yum bol, Delhiigees uur gazar amid biyet baidag uu? Mun sain muu oyun sanaanuud baidag gesen, tednii hoorondoh dain hezee negen tsagt duusch, sain saihan buhen l shalgarch uldeh tsag ireh bolov uu?Yesterday at 12:08pm ·

.............. Дэлхийн гарал үүсэл, амь амьдрал бүхний тухай Ам сударт байгаа бус уу. Түүнийг унш. Биднийг зөвхөн Оюун Санаа хэмээн нэрлэгчид юу мэдэж мэдэмхийрнэв. Хий биетэй, Хийсгэлэн дүртэй ч бид зөвхөн оюун санаа биш ээ. Хар, Цагаан санаат Сүнснүүд үргэлж  л байсаар ирсэн. Хар Сүнснүүдийг Хүмүүс та нар  өөрсдөө дэмжин тэтгэж, үржүүлж, хооллож төрүүлдэг. Та нар гэгээрээгүй цагт Хар сүнс устахгүй. Хүн гэгээрч хэзээ дуусна тэр цагт Хар муу сүнс үгүй болно доо.  Хичнээн олон хүн сайн үйл хийж, зөв амьдрах тусам тэр газарт Хар Сүнсний оршин тогтнох, оромж байр үгүй байдаг.

Одоо танай замбын хамгийн ариун Хар Сүнс бага газар нь ТӨРӨХ гэдэг газар. Тэнд Хайр ноёрхдог. Цэвэр ариун эхийн сэтгэл ноёрхдог. Гэвч тэнд хүртэл Хар гартай эмч нар, асрагч, сувилагч нар шунал агуулан Тийрэн тэтгэдэг болон, Түмний нялх нялзрайгаар өргөл аван зооглодог Сүнснүүд байдаг болжээ. Тэднийг ийм болоход Та нар өөрсдөө ариун нандин байх ёстой газарт тэр хүмүүсийг уруу татан мөнгө өгч, шуналыг нь сэдээн давруулж байна. Дэлхийд мэндлэх нялх ариун үрийг Албины гарт өгч байгаа нь дэндэж байна. Уг нь түүнийг Тэнгэрүүд очиж тосож авдаг. Тэнгэр гэдэг өөрөө их ариун бөгөөд муу шүглэсэн газар очиж хорлогдох аюул их болсон учир тэнд буух нь багассан билээ.

  • Eni Enijrock amar amgalan bna uu? hvmvn bid baigali ehee yaj hmgaalh, medeej bid toriin erhmvvdin hajud yuch bish gsn chadhaara eh ornoo gazar nutrgaa hamgaalmaar bna. ter tsomiin zewseg, olborlolt ged. toriin erhmvvdtei yaj temtswel oorinho eh ornig hamgalah we. eh ornoo geh boo nar bwal hiliin chanad dah hvmvsig orulj irkv hamagalalt hij boldin bolwuu? mini bodloor bvh mongol bga boo narig negtgeed eh ornoo hamgaali gsn bodol bna. gewch dan boo nartaa hariutsuulahgv hvmvn bid ch gsn ih vil hij eh ornoo hamgaalj tasarsan vndestengvdee negtgemeer bna. gewch yunas ehelj yahaa bvr medhee blaa. jaahan vil hiiwel tord bga mongotei bayan hvmvs, gadaduudad hudaldagsan hvmvs yu hihig bi medehgv yum.                     Yesterday at 12:41pm ·
Muugiij Jmuugii Am ar baina uu. 13-р зууны үед алтан дээд гэр иэ, амар байна уу гэхийг ам ар байн уу, тайлбар нь /хэлсэн хийснээрээ байна уу/ гэж тайлбарласан байсаныг уншиж байсан. ач холбогдол багтай асуулт байна.                                                      Yesterday at 12:52pm ·

  • Muugiij Jmuugii төвлөрч байгаад их чухал асуулт олноо       Yesterday at 12:52pm ·
·Muugiij Jmuugii бүх бөөгийн хүчийг нэгтгэж байгаад Дэлхий ээжийнхээ төлөө, дэлхийн бүх хүн ардынхаа төлөө, Монгол улсынхаа төлөө, төрийнхөө төлөө, бүх монгол хүний төлөө, байгал эхийхээ аргдах энэ бүгдийн төлөө бөөлүүлэх боломж байдаг болов уу. Эсвэл Аянга удган шиг 8 бөө байдаг гэсэн тэднийг нэгтгэж бөөлөх. Учир нь олны хүч оломгүй далай гэсэн санаа юм. гэж асууядаа. Хаан өөрөөч олныг хүндэлдэг байсан гэж нууц товчоон дээр байсан. Хаан Аянга удган хоёрт асуулт асуух боломж олгосонд талархаж байна.                 Yesterday at 1:06pm ·
                    
  .
...................Удган маань тонгочоод уналаа.  Ухаан санаа нь сатаарч ийш тийш сонирхоод унав. Намайг яасан ядаргаатай урт олон юм бичүүлдэгийн товчлооч гээд л тонгочож эхэллээ. Гэвч түүний нэг зан нь эхэлснээ дуусгах гэж улайрах учир амран, дараа бичихийг хүсэхгүй.  Иймээс дээр хоёр асуудал нэг тул хариулъя.

Хамгийн зөв асуултыг та хоёр хэллээ.

Яагаад Үрс та нар заавал хэн нэгэн миний өмнөөс ХИЙХ ёстой гэж боддог болов. 

Энэ Монгол чиний ч гэр, чи бусадтай адилхан Монголд төрж, амьдарч байна. Энэ Дэлхий чиний ч гэр. Чи агаарыг нь амьсгалж, Усыг нь ууж байна.
Бөө ч бай Чи ч бай Тэнгэрийн дор, газрын дээр гишгиж хамт амьдардаг. Дэлхий сөнөвөл хамт үхэж, сэхвэл хамт сэхнэ. Бүгд төрснийх бүгд хариуцлага үүрэх ёстой.

Бөө нар бол дайчид, Хар сүнснүүдтэй байлдагчид. Хамгаалагчид. Харин та нар бол хэлэх үгээ хэлж, хийх ажлаа хийгчид. Хүн бүр хийх ажилтай, үүрэгтэй төрдөг. Нийлж байж амьдрал тогтдог, амьдардаг.

Энэ замбативд та нар амьдрахдаа бүх л юмыг цагдаа гээчдээ даатгадаггүй биз дээ. Гэрийнхээ асуудлыг хүртэл цагдаад даатгадаггүй. Гэрийн асуудлаа гэртээ чи шийддэг. Чамаас давсан гадны халдлагад л цагдаад ханддаг. Гэсэн ч хүн бүр гэр гэрийнхээ асуудлыг даагаад явдаг. Үүнтэй адил Бөө хүн Дэлхийн асуудалд оролцсон ч үндсэн нэгж та нар өөр өөрсдийн уул, ус хайрхан, орчиндоо бас сүсэглэж, даатгаж, тэдэнтэй хандахгүй бол Хүч нь тарамдана.  Нэг муу юмыг ганц хүн үлээснээс, Олон хүн зэрэг үлээвэл оргүй устгах бус уу. Хар Сүнс гэдгийг ийм л олны үгийн хүчээр зайлуулж, Тэнгэрт туслан хүчээ нэгтгэх ёстой юм даа. Би ойлгохдоо энэ замбынханы цагдаа нь Бөө юм болов уу гэж ойлгов. улаачаас сайн ухаж асууя.
  • Nyamsuren Nyam Amar amgalan baina uu? deedes mini, Marko Polo gedeg hun Hubilai haanii derged amidarch baisan tov aziar ayalsan geed *Orchlongiin eldev sonin* gedeg nom gargasan baidag. getel tuunii bichsen zuils ni tuuhiin on tsaguudtai zorood baidag tul tend baisan ni unen bolow u? gesen erdemtdiin ergelzee baidag um baina. Ene hun uneheer ayalsan um bolov u? tuhailbal mongolchuud tavan shurgaagtai holog ongotstoi baisan gesen bol japand maltlaga hiih ueer oldson holog ongotsuud ni erduu gurvan shurgaagtai baisan baina. geh met olon zorj baigaa barimtuud bdag um bainaa. :) demii asuult asuuj baigaad orshoogoorei.                                     22 hours ago ·
 ................ Хаан би ийм жижигхэн асуултанд хариулан удганыг чилээн удах хэрэггүй. Дүгнэлт хийх дуртайнууд өөрсдөөҮНЭНийг хайж олцгоог.

  • Buyankhishig Bolormaa Амар амгалан байна уу та. Хаан та бидэнд өөрийн ОТОЧийн талаар ярьж өгнө үү. Таны оточ хэн гэдэг ямар хүн байсан талаар хэлж хайрлана уу.  21 hours ago
 ................За миний оточын нэр Үр чамд юун хэрэг болов. Би өвдөж үзээгүй хүн билээ. Аянгат л харин  залдаг юмдаа. Домч Тэнгэр минь орж ирээд л барьчих байтал бас өөр Оточоор бид юун хийнэ. Аянгатаас асууна биз.

  • Д. Наран ‎.Ezen Deedesiin amariig ailtgaya 1 r asuult MNT oos hatad bolon ohin urstee soerhol aildsan hesegni l alga bolson gedeg unen uu? 2 r asuult Zanabazariin tuhai asuumaar baina.Galdanbochigtiin talaar ch bas asuuya.Negni bilgeer negni argaaryavsiimuu? Ene 2 iin talaar tuuhchid ih margah yum.Ehner Anu hatni talaar helj egne uu? 3 r asuult Altan nomiig taniig bichsen geh yum.Huvilai haan Sorhagtenbehi hatan ruu nomiig erdemten mergedtei hamt yavuulsan gehiin unen uu? 4 r asuult ireh havriin ehend tsagaan sariig yah ve Mongolchuud temdegleh l baihdaa.Ene talaar hariulj egne uu?                                                       15 hours ago ·
............. Үгүй шүү. Халуун будаа идүүлэхгүй гэж би хэлсэн шүү. Болоод өнгөрсөн түүхийн хүмүүсийг шүүх, хэн  хэний үр удам гэхээс илүү түүхээс сурах мэдэх юм их байгаа бус уу?  Хэн нэг хүмүүсийн маргаан, эхнэр нөхрийн асуудалаас илүү хэн нь юу хийж, хэн нь юу гэж хэлэв, Үр дүн нь юу байв нь чухал. Үүнийг өөрсдөө тунгаацгаа.

Хаан би бээр бичих, уншихтайгаа нэгэн байсан боловч Сорхагтани Хатны гавьяаг дарах гэх хэнийг ч үл зөвшөөрнө. Устгаад үгүй хийсэнг сэргээгээд бичээд, өнөө та бидэнд хүргүүлчиж чадсан  Хатаны гавьяаг хойчын хойчид, үеийн үед бүү  мартагтун.

Удганы түүхэнд Цагаан сарын тухай тэмдэглэл бий дээ. Тийрэнтэй тэврэлдэх дуртайнууд нь хийнэ л биз. Та бүхний хэлээр хүний эрхийн асуудал.

  • Tsesem Namsrai Ezen Deedes tani Amgalang ailtgay! Ulaanbaatar hotod maani baigaliin gamshig/gazar hodlolt,uer usni ayul/ oirin hugatsaand boloh bolovuu?! Ene oilgohgui baigaa olon humuusiig yaj oilguulahuu?! TENGER MONGOL GAZAR ugee olon huvi hevleed jaazand hiigeed amiluulaad ali burt taraaj ogvol yah bol.Jiriina rd irgediig gegeerehed ni tus bolj chadah bolobuu?! IH ezen haan mini ta yu gej bolgohson bol?!                                                11 hours ago ·

.............. Үрс минь хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг хүчээр тулгах хэрэг үгүй билээ. Тухайн хүн ойлгох үгүй нь түүний толгойн цар хүрээний асуудал. Тэнгэр Монгол Газар үгийг тэгж тараах хэрэг үгүй. Энэ үг Гэгээрэхэд тус болдог үг биш. Тэнгэртэй холбодог үг. Онгодууд шууд хаана та байна, юу хүсэв, яаж байна холбогддог үг. Та энэ үгийг олон дахин хэлж өөрийгөө цэвэршүүлж, хөх бодисоо сэргээснээр Та шууд л Тэнгэртэйгээ холбогддог болно. Түүнтэй ярилцаж чаддаг болно. Ийм чадвар Монгол хүн бүрт бий. Үүний нууц нь ХӨХ ТОЛБО. Заавал хэн нэгнээр, Аянгаар, Хаан надаар дамжуулан Тэнгэртэй харьцах шаардлага үгүй. Энэ үг бол өөрийн чинь боломжыг сэргээх үг. Учир нь Чи бол ХӨХ МОНГОЛ, ТЭНГЭР ЗАЯАТ ҮР.

Шаваардуулж шомбойлгож нэгэнт босгосон оромжоо та нар тэгээд яахав дээ. Байгалийн хуулийг давж захирч байсан нэг ч ард түмэн, улс орон үгүй. ТЭНГЭР л мэднэ дээ. Хэзээ, юу хийхээ тэр хэнээс ч асууж, заалгаж байгаагүй.
Бүгд дагаж, шүтэж байх ёстой.

Жирийн ард иргэдийг гэгээрүүлнэ гэдэг ҮНЭН үгийг л ойлгуулж, суртчилж, зааж өгөх шүү дээ. Маш хялбар аргаар, хэрхэн яаж заах вэ үүнийг та нар мэднэ.

·Chinggis Ayanga Asuult duussan bol ene hseguudiig huvilj avlaa. Haav. Ton Ton Ton hehehehe Nyamdorj neg alh bariad yum nuddeg shig yum bolov
Ёоооёёё ашгүй дуусч амарлаа. Тэр ............ цэгүүдийн оронд хааны мэндчилгээний үг байсан шүү. Хичнээн давтаж бичдийн түвэг зүгээр би сайхан товчилчихлоо. Дахиж асуулт хариултын  тэмцээн зохиохоо болиул таарна хамаг толгой өвдчихлөө. Тэр номнуудаа л бичээд дуусчихвал тэндээс унш гээд сууж байх шиг шилдэг арга алгаа алга.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.