Tuesday, November 21, 2017

Тахилга хийх учир юу вэ



Амар байцгаана уу.

Яагаад бүх шашиныхан болон далд ертөнцтэй холбоотой бүхэн зан үйл, тахилга хийдэг юм бол гэж та бодож үзээрэй. Хорвоо ертөнцийг ил ба далд гэсэн хоёр ертөнцөд хуваана. Ил ертөнц нь нүдэнд үзэгдэн, гарт тэмтрэгдэн, биежиж бодижсон зүйл. Далд ертөнц нь хий бие, хийсгэлэн дүртэй, төсөөллийн орон зай. Хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлөн бодож болдог зүйлс.

Гэвч нүдэнд ил харагдах бодит ертөнцөд хүн бид амаараа яриад л суугаад байхад тэр нь хий хоосон зүйл болж, харин ярьснаа хийж бүтээвэл тэр нь бодит биежсэн зүйл болон бүтээгддэг. Үүнтэй яг адил хийвэр буюу далд ертөнцөд алив бүхэн ямар нэгэн үйлдэл хийгдэж байж бас биежин биелэдэг. Лам нар маань мэгзэм уншихдаа арц хүж уугиулж, цан хэнгэрэг дэлдэн, үгүй ядахдаа л гарын алгаа ташдаг. Муу юмыг зайлуулж байна гэвэл балин гаргуулах, сэржим өргүүлэх гээд мэт үйлүүдийг хийлгэх, уул усыг аргадан тахихдаа бас тэнд зан үйл хийдэг. Пастор хүн номлолоо ярихдаа шүтэгчдээрээ залбируулах, дуулуулах, лаа бариулах гэх мэт зан үйл хийлгэнэ. За тэгээд айл амьтнаар хэсүүлж, олон түмнийг уриалан дуудаж, өөрийн үйл ажиллагаагаа таниулан, хүрээ салбараа хүний олноор нэмэгдүүлэхийг зорьдог. Зөвхөн ярих биш, яриагаа хөдөлгөөнөөр хүчжүүлж байж, хэлсэн зүйлээ хийлгэж байж зорьсон зүйлээ бодит биежсэн үйл болгох учрын мөн чанар юу вэ?

Далд ертөнцөд хэн амьдардаг вэ? Тэнд сүнс амьдардаг гэдгийг хүн бүр мэднэ. Бүх л шашин сүнстэй харьцах өөр өөрийн арга ухаантай бол Бөө хүн Онгодынхоо үгээр элдэв зан үйл, тахилга хийнэ. Тэр харьцаж байгаа Онгод хэмээгч нь бас л сүнс. 

Нэгэнт сүнс гэж байдаг гэдэг нь маргаангүйг энэ олон төрлийн шашин өдий хүртэл оршин тогтнож байгаагаар батлагдана. Түүнчлэн бясалгал, астрал аялал гэсэн бас л сүнстэй ажилладаг хэлбэр ч бий. Энэ нь өөрийн сүнсээрээ далд ертөнцийг танин мэдэх нэг л хэлбэрүүд. Ямар аргаар, ямар хэлбэрээр, хэрхэн хийх нь өөр өөрийн онцлогтой ч улам ихийг таньж мэдэх, туулах нь туршлага, мэдлэг, хичээнгүй оролдлого, итгэл үнэмшлээс шалтгаална.

Далд ертөнцийн алив бүхэнтэй харьцахад урин дуудах, зорилгоо мэдүүлэх, холбоо тогтоох, тус дэмийг нь авахад олон хэлбэрийн зан үйлүүд, тэднийг тухлуулах орон зай, дуртай зүйлс, анхаарлыг нь татах, хооллох зайлшгүй шаардлагатай. Эндээс улбаалан олон төрлийн зан үйлүүд бий болсны хамгийн томоохон нь тахилга юм.

Тахилга нь сүнслэг ертөнцтэй харьцах хамгийн том хүчжүүлсэн хэлбэр бөгөөд зорилгоосоо шалтгаалж өргөх зүйлс нь өөр өөр. Мөн тухайн газар орны хий биет эздийн хэм, хүсэл сонирхолд нийцүүлнэ. Үүнийг таньж мэдсэн хүн төрөлхтөн өдий хүртэл төрөл бүрийн тахилга хийж заншсан билээ. Гэтэл сайны хажуугаар муу юм бас бий. Муу үйлтэн, хар санаатангууд тахилгыг эсрэгээр нь ашиглан, хий биет эздийг урхидан хорлох, галзууруулан догшруулах, сүнсний хүч чадлыг өөрсдийн хар үйлэнд хэрэглэх болжээ. Жишээ нь тухайн газар орныг ивээдэг, сахиус, эздийг хорлох, унтуулах, жатгалан хараал хийснээр тэр газар орны хэмийг өөрчлөн, хүн ард, мал амьтан, байгальд хортой болгоно. 

Газар орны хэм өөрчлөх гэдгийг хялбар тайлбарлавал. Жишээ нь сайн санаат, сайхан сэтгэлт, хүч чадалтан уулын эзэн савдаг байлаа гэж бодъё. Хүн ард түүнийг тахин шүтэж, хүсэл зоригоо хэлж, сүүгээ өргөж, хог тарихгүй амгалан байлгаж, идээ будааны дээжээ өргөснөөр түүнээс гарах Хэм буюу энерги нь ойр хавьдаа эрчим ихтэй, тэр их эрчим хэмэнд нь тэнд хамаарах амьтай бүхэн амгалан байж, бусад муу хэмээс хамгаалагдаж, ажил үйлс, хийморь нь дээшээ байна. Хэм гэдгийг зарим хүмүүс энерги гэж харийн хэлээр ойлгохдоо илүү сайн болжээ. Гэвч төрөлх Монгол хэлээрээ хэлж байж бид Монголчууд ч энерги гэдгийг чинь мэддэг, аль эрт таньсан, хэрхэн ажиллахаа мэддэг өөрийн гэсэн соёлтой гэдгээрээ бахархах, Монголоо өмөөрөх бас нэгэн ухаан гэдгийг бүү мартаарай.

Гэтэл хар санаатан ирж уулын эзэн савдгийг хилэгнүүлэн, хар мууг өргөж, хараалт үгсээр булж, хог муугаар булбал хилэгнэж эхэлснээр нөгөө сайхан цацруулдаг сайн хэм нь өөр хүчтэй уурссан догшин эрчмээр солигдоно. Үүнийг догшруулах гэдэг. Ингэж хэм нь өөрчлөгдвөл тухайн газар амьдрах амьтай бүхэнд нөлөөлөх хэм өөрчлөгдөж, зовлонтой, уур уцаартай, хатуу догшин болж хүн, малын амь их эрсдэх, өвчин зовлонд ороогдох, цаг агаар өөрчлөгдөх, газар орон нь амьдрахад хэцүү болдог. Мөн үүнийг эл орших бодит хүнээр ч гэсэн төсөөлөөд бодоод үз. Танай гэрийн ноён нуруу, та нарын хамгаалагч, сайн мууг чинь зохицуулдаг нэгэн хүндтэй хүнийг чинь харгис нөхдүүд барьж аваад өргөст тороор жатгалж, өргөн гинжээр гавлаад, ам руу нь элдэв хог чихээд, ирт мэсээр байнга тамлавал тэр хүн яах вэ, өдөр шөнөгүй өглөө оройгүй тамлах өвдөлтөөс болж орилж хашгирч, ухаан санаа нь самуурч, ядарч зүдрэн хэнийг ч танихаа байж, чарлан гансрах тарчлаанаас ямар хэм гарах вэ гэж бодоод үз. Ийм л зүйлийг хийж байгаа хэрэг тэр хар санаатан.

Монголчууд сүүлийн үед овоо, удгүн моддыг хүлж боон, амьсгалыг нь таслах, баглан зовоох, хог хаягдал, таяг аваачиж хаях нь үндсэндээ хаанаас хэн эхлүүлж ямар хар санаагаар энэ бүхнийг хийлгэж байсныг бодох хэрэгтэй. Мэдлэггүйгээсээ болж өөрөө өөрсдөө ингэх ёстой хэмээн мангуурч, овоог бузарлах, оршсон эзнийг нь хилэгнүүлэх үйл хийж байгаагаа ухаарцгаана уу. Та гэртээ өөрийн аав ээжийн зураг хөрөг ч юмуу, гэр бүлийнхээ зураг хөрөгтэй газар, өөрийн нандин гэсэн юман дээрээ хогоо овоолж тавьж, яр шархаа боож байсан боолт хөвөнгөө овоолж, архины шил, татсан тамхины иш, чүдэнзний мод хаяж, хадаг даавуугаар баглан хүлж тавьдаггүй биз дээ. Таны гэр орон оршдог, таны нутаг усны чинь шүтээнийг ийм муухайгаар гандуулан гундааж, хогийн овоо болгосныг таарах бүртээ цэвэрлэж байгаарай. Тэгээд гараа спиртээр угаагаад, аргал хомоолоор утаад, авсан бузар хогуудыг нь холхон аваачиж шатаах юмуу хогийн цэг рүү аваачиж хаяна уу. Өөрсдөө очоод бүү нэмж хог тарь.



Хэрвээ хар санаатан тэр хавийн хүмүүсийг үгүй хийхийг хүсвэл, удаан хугацаанд тамлахыг хүсвэл уулын эзэн савдаг, усны эзэн лусыг хорлон унтуулж орхих нь бас бий. Ийм газар орших уул усны өнгө төрх гандаж, хүн амьтаны зүс гундаж, үхээнц дорой болцгоон, ухаан санаа нь унтаа мулгуу болох нь их. Очсон хүнд уйтгар гуниг мэдрэгдэж, урам үгүй болж, хийж бүтээх тэмүүлэлгүй, үлбэгэр сулхан болох нь бий Ингэж унтуулж жатгалж байгаад ирж газар орныг нь эзгүйчлэн ухаж, эрдэс баялгыг нь хурааж, унтсан амийг нь үгүй хийж, ургамал амьтан хүн бүгд оршин тогтнох аргагүй болж устгаж хохироох болно. Монголд маань ямар их уул уурхай их болов. Тэр хэмжээгээр тэр нутгийн хамгаалагч савдаг, лус үгүй болсон гэсэн үг. Уул усыг нь үгүй болгож оршихуйг нь устгахад дахин тэр эзэд үгүй болно. Хүмүүсийн ухаан санаа нь мунхарч, зомби болоход ядах юмгүй болно. Удаан хугацаанд энд оршсон хүмүүс уул усны хэмийн дутагдалд орж, алтаар баадаг болсон ч бие нь үлбэгэр сул дорой, чалх муу, ухаан нь сул, бусдын үгээр явдаг, тэмцэгч чанаргүй, бие сул, булчин сул болно.

Гэтэл өөр нэгэн хар санаатан тэр орныг өөрийн болгохоор зорьвол юу хийж болох вэ? Өөр нэгэн хар сүнсийг урин залж, уг гарвалын бүхнийг нь устгаж, өөрийн ноёрхлоо тогтоох газраа онилж аваад амьтай бүхнийг хүчжүүлэгч бусад хэм тэтгэгчүүдийг нь устгаж ноёрхлоо тогтооно. Гэвч эдгээр хар сүнсийг уул ус тэгширсэн сайхан газар биш агуй, хонхорхой эс бөгөөс сүм дугана барьж орц хонгил үүсгэж, газар дор байршуулах нь их. Мөн хот олны газар арвин ихээр барина. Орой нь яагаад ихэвчлэн шовх байдаг вэ гэвэл газар орны хэмийг сорж, өөрсдийнхдөө хураахын тулд шүү дээ. Антен зүгээр ч нэг зохиогдоогүй, тэр юу цуглуулдаг билээ. Яагаад пирамид энд тэндгүй байдаг. Монголд маань овоо их байдаг билээ. Овоо өөрөө пирамид. Уул усны хэмийг өөрийнх нь чулуулгаар барьж овоолж тэгшилж байдаг агуу их ухаан. Харин үүнийг хувьдаа хусах нөхдүүд болон ардыг мунхруулагч нар л хуурамч сүм дуган, суврага нэртэн бүтээж хийх нь олон. Газар газар шимэгчлэгч жижиг жижигхэн гаруудын хажуугаар дэлхийгээр нь атгах хүсэл сонирхолтой Масон хэмээх хар сүнсний хаанчлал байдаг. Тэдний билэг тэмдэг нь гурвалжин дахь нүд. Бүгдийг харж, хянахын билэгдэл юм. 

Тэгэхээр алив шашины мөн чанарыг мэдье гэвэл хэлж байгаа үгээс нь илүүтэй, хийж байгаа зан үйлүүд, билэг тэмдгүүдийг нь илүүтэй харах ёстой. Шашин бүр өөр өөрийн гэсэн зан үйл, тахилга хийдэг. Энэ тахилгынх нь мөн чанарыг харах ёстой. Үр дүн нь юу болж байгааг олж харах ёстой.

Монголчуудын хувьд үндсэн шүтлэг нь Тэнгэр. Иймээс үүнтэй холбоотой зан үйлүүд, ёс заншил их. 

Сүүлийн үед гадны шашныхан Монголд ноёрхлоо тогтоож гэж улайрах боллоо. Тэдний зан үйлүүдийг бодоод үзэцгээ. Буддын шашинтай ярих юм байхгүй. Энэ олон зуун жилд Монголд дангаар ноёрхсон ч хийсэн бүтээсэн зүйлс, ард түмнийг далд хүчний мэдлэгтэй болгосон зүйлс ер алга. Хүний зовлон дээр цадаж амьдарснаас биеэ хэрхэн хар сүнснээс аврахыг нь хэлэх байтухай, харь орны хэлээр өөрсдөө ухахгүй цээжилсэн хэдэн тарниар л гол зогоосоор өдий хүрчээ.

Тэд Монголыг маань далд ертөнц талын муу зүйлээс аврахын оронд хувалз дүртэй болсондог. Одоо бүр Шүгдэн гээч шуналын буг хар тийрэнг тэжээн хооллож, бумбын тахилга нэрээр айл гэр бүрт оруулан тэр хар сүнсний ажлыг хийлгэх, цаашлаад газар нутгуудад булуулан баяжуулдаг гэж панаалдаад булуулсаар хичнээн жил өнгөрөв. Одоо хүчээ авчихлаа гэж бодсон уу яасан ил цагаандаа гарч их хуцдаг болжээ. Эднийгээ хүртэл эсэргүүцэхгүй, өдий хүртэл маань мэгзэм, сурсан мэдсэн зүйлээрээ ч болтухай тэмцэлдэж чадахгүй юм гэхэд мөн чанарыг нь ард түмэнд тайлаад хэлээд өгчих зоригтой лам хуврагтан, мяндагтан нар Монгол төрийн ивээлийг хүртсэн гэх шарын шашинд алга байна. Аар саархан сүм дуганыг ур дүй муутайхан бүтээж, ядарсан олны мөнгөөр гэдсээ тэжээж, хөөрүү тэнэгүүдийг нь олзолж энд тэнд суврага босгуулан хулхидсан шиг тэднээс Монголчуудыг далд хүчний дайрлагаас хамгаална гэдэгт итгэхэд бэрх байнам.

Христийн нэрийг үргэлж арилжааны хэрэгсэл болгосон Христын шашины төрөл бүрийн урсгал орж иржээ. Эд орж ирснээр Монголчуудын амьдрал огт дээшилсэнгүй. Харин ч уруудан доройтох учир юу вэ? Тэд Монголын толгой удирдагч нарын тархийг базаж, боловсрол нэрээр хоол халбагадаж өгөхдөө хялбархаан шуналын хар сүнснүүдийг суулган, өөрсдийнх нь сүнсийг барьцаалан, эцэг өвгүдийнх нь манаж явдаг сүнсүүдийг нь хорионд оруулсан. Монголын бүх хөдөө аймгууд, сум хороодод сүмээ барин довтлох учир юу вэ? Ааваа намайг ашиглаач гэж орилж байгаа Монголчууд яагаад орилоод уйлаад байгаан. Тэдний далд ертөнцийн мэдвэл зохихуй анхан шатны мэдлэггүйг далимдуулж хөөрхийсийн сүнсийг удирдаад байгаа л хэрэг шүү дээ. Шарын шашныханы өдий болтол энэ далд ертөнцийн боловсролыг хувьдаа эзэмшиж, гэдсээ тэжээх гэж зүтгэсэн буруугаас бол мэдлэггүй болсон Монголчууд дээр захын нэгэн шашиныхан, сүнс болон сүгтэй хаоьцдаг хэн нэгэн хүүхэд хүртэл тоглодог болсон байна. Үүн дээр Орос хойд хөршийнхний сүнс байдаггүй гэж итгүүлсэн 70 жилийн хичээл зүтгэл нэмэрлэнэ. Гэтэл тэд өөрсдөө үнэн алдартны шашин, Маамаа Мария энэ тэрээ ямар их дээдлэн шүтдэг билээ. Монголын бүх салбарт сүүдрээ, гараа дүрсэн тэд яагаад өөрсдийн шүтлэгээ оруулаагүйг бодоод үз. Монголчуудыг Тэнгэр хэмээн дээдлэдэг эцэг өвгүдийнх нь сүнснээс хол байлгаж, өөрсдийнх нь хүчирхэг сүнс сэрчих вий гэдгээс айж эмээж, сүнс байдаггүй гэж итгүүлсэн. 

Гэвч хүн гээч амьтан байгалиасаа, цаанаасаа ямар нэгэн итгэл үнэмшлийн төлөө явдаг жамтай учраас хэн нэгэн төлөөллийн хүнтэй шашин шүтүүлж байснаас НАМ гэдэг зүйлийн орой намын дарга удирдагчаа шүтүүлэх аргыг л хэрэглэсэн болно. Мөн чанар нь хувираагүй нэр нь хувирсан л эдгээр бүх шүтлэгүүд ХҮН хэмээх жам ёсны чиний сэтгэхүй, байгалиас заяагдсан бодгалын чинь хэрэгцээн дээр тоглолт хийгддэг гэдгийг санатухай. Энд яаж хийдэг вэ гэсэн нийтлэг арга байдаг нь тодорхой байна. Үүнийг ердөө л чиний махан бие сүнсэн бие 2 ын чинь зангилаа хүрд гээч зүйл дээр л тоглолт хийдэг юм. Хүрд гэдгийг хөөрхий өнөөгийн төөрөлдсөн хүмүүс Чакра гэж үгээрээ их ойлгоно. Уучлаарай та Монголд үүнийг чинь Хүрд гэдэг юм. Үүн дээр бүх шашиныхан, бүх улс төрчид, бүх жаахан хумсхан мэдлэг олсон бүхэн тоглолт хийх чадалтай байдаг юм. Харин Бөө хүн энэ бүхэн ямар аргаар яваад байгааг, бас өөрөө хэрхэн зохицуулж болохыг нь дэлгэрэнгүй заачихдаг учраас үеийн үед, бүх цаг хугацаанд бүх шашиныханд, бүх хар шидээр хүч авахыг хүсэгч бүхэнд ад үзэгдэн алагдаж, адлагдан гүтгэгдэж амиа алдсаар ирсэн түүхтэй.

Муслимын шашинтай нөхдүүд хүртэл яаж зүгээр байхав гээд бас их дайралт хийж зан үйл хийдэг болжээ. Тэд Казакуудыг ашиглан Монголчуудтай эвдрэлцүүлэх зорилго агуулан хооронд нь яс хаяж, газар нутгийн маргаан үүсгэж байж өөрсдийн ноёрхлоо тогтоох, далдаас удирдахыг бас санаархдаг болжээ.

Израйль жүүдүүд гэх нөхдүүд үргэлж хүн төрөлхтнийг элдэв шашины үзлээр нь дэвэргэж, өөр хооронд нь өрсөлдүүлэн алалцуулчихаад дундаас нь ашиг хардаг, далд ертөнцийн муу бүхэнд гаршсан нөхдүүд сүүлийн үед яагаад Монголын ариун дагшин газар Хөвсгөлд ихээр очих болов оо?

Нэгэнт энэ харийн этгээдүүд Монголд хошуурах болсон учраас Монголчууд та бүхэнд сонор сэрэмжтэй байж, өөрийн сүнсээ хар сүнсэнд боолоор худалдахгүй байх, өөрөө өөрийгөө, үр хүүхэд, ах дүү, амраг саднаа өөрсдөө хамгаалж сурахыг уриалж байна.

Алив зүйлийн эхэнд билгийн дайн эхэлдэг. Үүний дараа аргын дайн нь эхэлдэг. Нэгэнт билгийн дайн эхлэн биднийг зүгээр байлгахаа болилоо. Сайн муу сүнснүүд махан бодгалыг булаалдан алалцах цаг болж буй учраас хар сүнсний биежил, бодит үр дүн болсон гэмт хэрэг маш ихээр гарах болсон нь учиртай. Энд хувь хүний мэдлэг, ухаан, биеэ авч явж буй байдал маш чухал. Энд далд ертөнцийн тухай мэдвэл зохихуй гэгч маш чухал. Хар сүнсийг хүчжүүлэх ундаан, идээнийг хэрэглэх, хувь өөрийгөө хянах ухаан, өөрийн сүнсний хүч чадлаа доройтуулан бусдад эзэмдүүлэхгүй байх ухаанд суралцаж, өөрийн сүнсний хүч чадлаа зөв зүйлд удирдах, өөрт нөлөөлөх сайн муу сүнсийг хэрхэн ялгах ухаанд суралцах хэрэгтэй цаг үе болжээ. Ямар ч хүн хар сүнсэнд биеэ эзэмдүүлж түүнийг өөрийн хэмээрээ хооллон тэжээж байгаад бариулан идүүлж үхээд, тэрний боол сүнс болохыг хүсэхгүй учраас элдэв шашиныхан болон хар шидтэнгүүд бусдыг боолчлохын тулд хайрын тухай ихээхэн ярьж, өөрсдийг нь хөөргөн магтаж, элдэв аар саархан шидийн зүйлээр гайхуулан бишрүүлж, би төвтэй сагсуу болгох, элдэв дон шуналд автуулдаг аргатай. 

Ихэнхи гэнэн хонгорууд хайр гэдэг сайхан, дуртай зүйлсийг ярихад нь уярч хайрыг хэрхэн ашиглаж, хар зүйлд ашиглаж болдгийг мэддэггүй. Бодит ертөнцөд хүртэл хайраас болж ямар их хүн хуурагдаж зовлон шаналал амсдаг билээ. Өнөөдөр хайртай гэсэн хүн маргааш нь алж хаядаг учир юу вэ? Иймээс мөн чанар, тухайн юмныхаа үнэн худал, жинхэнэ үнэнг мэдэж тань гэж Монгол гэх нэрийг бидэнд өвүг дээдүүд маань өгсөн билээ. Мөн чанарыг таньж голло гэсэн утга бүхий Монгол нэртэй ард түмэн билээ бид.

Тэгвэл эдгээр олон шашиныхан, олон далд ертөнцтэй харьцдаг шидтэнгүүд хэрхэн хар муу сүнснүүдийг өөгшүүлэн хүчжүүлдэг вэ? Өнөөх л тахилгаар гэдгийг бүү март.

Билэг дайн гэдэг нь хар сүнснүүд эхлээд тухайн орон ард түмнийг хамгаалж байдаг итгэл үнэмшил, хүч чадлыг үгүй хийхийн тулд өөрсдийн талын сүнсүүдээр бусдын сүнсэн биеийн хамгаалалт болон хамгаалагч сахиус, хамгаалагч сүнснүүдийг нь зайлуулж байж дайралт хийдэг. Үүний баталгаа нь өнөөгийн ардчилал дөнгөж эхлэх сургаар ямар их Исүүсийн сүмийнхан ядарсан зүдэрсэн ардуудад туслаж бна, ийм тийм тусламж дэмжлэг гэдэг байлаа даа. Нэг л их сайн санааны гэж юм өгсөн хүмүүс байдаг байсныг сана. Харин одоо бол айл бүрийн хаалга тогшоод Эзэнд талархалтайгаар итгэж сүнсээ өг, баяр баясгалантайгаар захирагд гэх мэтчилэн ухуулах болсны нууц амархан. Чи албан ёсоор өөрийн сүнсээ ашиглуулахыг зөвшөөрсөн учраас хар сүнс чамд суугаад юу ч хийсэн болно гэсэн боловсон дээрэм юм. Яагаад бөө нар уг залах ёслол хийдэг учир нь өөрийн төрсөн махан биеэ өвүг дээддээ өгч, тэдний хүссэн үйлийг дамнуулан дамжуулахад бэлэн гэдгээ илтгэж ёслол хийж байгаа хэрэг. Өөр хэн нэгэн таних танихгүй хар сүнсэнд биш өөрийн удамдаа өргөж байгаа хэрэг. Аа харин Христийн нэрээр алиалагч нар бол хүнийг мунхруулаад өөрийн яс цус байтухай тэнэмэл хэн ч ашиглуулах боломж өгч байгаа хэрэг. Яагаад ааваа гээд байгаа юм гэвэл аавын дүрд хэн ч орж болно. Христээ чи ор гэвэл тэр ганцхан сүнс хичнээн итгэгчийн биед нэг дор орж чадах вэ? Монголд гүйж ирээд орлоо юу? Исүүс та ганцхан гэж дуулдаг байж хэдэн саяар хуваах зан үйл энэ чанар мөн үү? Наад захын сүнсний анхан шатны мэдлэггүй болгосны хар гайг Шарын хувалзууд хүлээх ёстой. Монгол орныг далд талаас нь чанд манаж бай гээд бөөгийн Тэнгэрүүд үлдээгээд одсон биш үү. Би чадна, бид хийчихнэ гэж хичнээн олон бөөг алж устган, хичнээн их Онгод сүнснүүдийг жатгалан унтууллаа даа. Тэгээд үүргээ биелүүлсэнгүй өөрсдөө л өдрийн хоолоор цадаж суусны гор нь одоо Монголчууд гадны шашны туршилтаа хийдэг бай салбар болж байна. 

Бөө нар уул усаа аргадаж тахихдаа идээ будааны дээжээ өргөж, хүндэлдэг билээ. Харин хар сүнстэнгүүд Монголыг минь ивээгч хүчин бүхний амь руу халдаж цусан тахилга, бузрын тахилга хийдэг. Та бүхэн хүн л зөвхөн сүнстэй гэж бодож байна уу. Сүнс нь дэгдвэл амь нь алдардаг. Тэгвэл амьтан ургамал ч амьтай. Эдгээр амиуд дэгдвэл бас л сүнс болдог. 

Монголд сүүлийн үед яасан их малыг тамлаж алдаг болоо вэ? Зүгээр алахгүй тамлаж тарчлаах учир юу вэ? 

Эмээлтэд хонь, ямаа, үхрийн хоолойг хэрчиж цусаар нь газар будахдаа уншлага уншиж алах Муслимын зан үйл юуг өгүүлнэ вэ? Ингэж алсан малаа тэнд нь хямд үнээр ченжүүдэд арилжчихаад явж байна. Яагаад Монголын түүхэнд Монгол хаан энэ зан үйлийг хориглож Их Засаг хуулиндаа засаглаж үлдээсэн бэ? Учиртай болоод л тэр. Өөрсдөө малын мах иддэг ч гэлээ Монголчууд тухайн амьтны сүнс, түүнтэй холбоотой зан үйлүүдийг нарийн судлаж, ил далд ертөнцийн амин сүнс жамын дагуу, ёс дэгтэйгээр муулж байсан нь учиртай.

Монгол морийг албаар тамлан зовоон байж алаад байгаан учир юу вэ? Арга талдаа бол нууж хааж сэмхэн тахилга үйлдэхгүйгээр Монголчуудын уурыг хүргэж албаар өдөж, асуудал үүсгэхээр хэмжээнд өөрсдөдөө итгэлтэй болсон нь Хятад бодлогын аюул бодит болсныг илэрхийлнэ. Билгээр бол тарчлааж жатгалан алуулсан амьтны сүнснээс гарах хэмийг тооцож догшруулж байгаа хэрэг. Билгийн дайны бэлтгэлээ базааж буй хэрэг. Уналга юуг нь бузарлан догшроож, Монгол үр удмынхаа төлөө зүтгэх өвүг дээдүүд болон бусад сайн сүнснүүдийг уналгагүй болгох уран нарийн эртнээс төлөвлөж хийж буй арга юм. Үхэр, хонь, ямааг нь хороож сүнсийг нь жатгалах арга нь малын хишиг буян заяаг нь холдуулж, тэднээс тэтгэх дэмийг нь үгүйрүүлж, ходоодоор нь барих хараалын эх үүсвэр болно.

Хэдийгээр Гэрлийн өргөөний улаач бид энэ бүхний эсрэг тэмцэж, хараал жатгыг нь хариулах зан үйлүүдийг хийж буй авч хэтэрхий газар авч ил цагаандаа гарах болсонд сэтгэл эмзэглэн нийтэд зарлахаас өөр аргагүй болов. Нийт бөө нар болон Монголоо гэсэн бүх идтэн шидтэнгүүд, эгэл жирийн ардууд ч ийм бусармаг явдлуудыг мэдсэн харсан дариу сонор сэрэмжтэй байж, бусад олондоо мэдээлж, хараал жатгуудыг нь хариулж, малынхаа буян заяа, хоолныхоо хишгийг алдчихгүй, хүнд тулаан ирэхэд бэлтгэлтэй байж, бусад сүнслэг амьтныхаа дэмжлэг туслалцааг авахын тулд биеэ, нутгаа, бусдыгаа хамгаалахыг уриалж байна. 

Яагаад улс оронд бөө болон лам, байгалиас заяасан шидтэн, зөн билэгтэн нар байдаг вэ гэвэл далд ертөнцийн хар хүчнээс ирэх аюулаас ард олноо, амьдралаа хамгаалах, далд ерөнцийн сайн хүчний дэмжлэг туслалцааг авах, ивээлд байх арга ухаанд мэрэгшсэн хүчин бас хэрэгтэйн илрэл юм. Чи санамсаргүйгээр лам, бөө, шидтэн болдоггүй. Чамд үүрэг хариуцлага буй учраас сүнс чинь сэрсэн, үйлээ хийх үйлийн үртэй, үүрэг хариуцлагатай энэ ертөнцөд төрсөн манаач нар, муутай тэмцэгч дайчид байх ёстой гэдгээ ухаарцгаа.

Энгийн гэж өөрсдийгөө тодотгогч хэн ч байлаа гэсэн. Чи бас өөрийн сүнсийг тээж яваа махан биеийн эзэн нь мөн бол оршин ахуйгаа, сүнслэг ертөнцөө цэвэр байлгаж, өөр бусад сүнсний нөлөөлөлд орохгүйн тулд өөрийн ухаанаа чандлан, зөв бурууг салгах ухаантай байж, үйлийн үр тарилгүй, үр хүүхдэдээ гай чирэлгүй, цэвэр ариун сэтгэлтэн, чин зоригтон байж байж өөрийгөө, оршихуйгаа бусдын хараат боол болгохоос хамгаална гэдгийг сануулъя.

Үгүйдээ гэхэд л амьтан тамлан алахыг зогсоолгох, овоо тахил шүтээнээ хоггүй, элдэв харын довтолгоонгүй байлгах, хэн ирж ямар зан үйл хийж байгааг нь баримтжуулан мэдээллэж байх, эсэргүүцэн хэлж байх нь өөрийгөө, үр удмаа, улсаа хамгаалахад чинь маш чухал гэдгийг бүү мартаарай. 

Бөө нар ч өөрийн мэдлэгээ ахиулж, хэн чамайг эзэмдээд юунд уриалаад байгааг ажиж, Онгод уу Тийрэн үү гэдгээ ялгаж салгаж, биеэ ухаанаа аваад явчих анхан шатны мэдлэгтэй баймаар байна. Маш ихээр зориудаар Тийрэн биежүүлэх зан үйлүүд ч хийгдсний үр дүнд БИ гэж сагсуурагч нар ихсэн, цэцэрхэгч нар олдон, Биеэ засаагүй байж бусад руу дайрагч, өнгө мөнгөнд шунагч бөө нар ч олон буйг хэлэх нь зүйтэй. Мэдлэг олж авахын оронд хийрхэн шид хөөцгөөж, бүхнийг ид шидээр төсөөлөгч нар өөрсдийн биесээ хянаж, үндсэн үүргээ ухаарч, Хөх Монголоо өмөөрөх ухаанд суралцан нэгдэж, гаднаас довтлогч харийн шашныхны хийж буй хараал жатгыг цэвэрлэх, уул хайрхад ус мөрнийхөө эздийн амгалан тайвныг хангах, өөрсдөө тахилгаа зөв хийх, хог шороог нь цэвэрлэх, өргөл барьцаа цэвэрхэн зөв өргөх, дуу хуур шүлэг уухайгаа цуурайтуулахгүй бол Далд ертөнцийн тулаан болоход хөөрхий Онгод чинь ча гэх ямаагүй, май гэх малгүй, унах уналгагүй, уургалах адуугүй, гуйх савдаг лусгүй, гуядах ан амьтангүй, хэмхэрхий хэц, хийц муутай хэдэн жижигхэн махир төмрөн зэвсгээс өөргүй болчих вий дээ. 

Жам ёс гэдгийг онолтой нь ухаарч, засал ном чинь яаж үйлчилдэг гэдгийг ухаанаар нь мэдэхгүй бол хоосон хий нар болчихвий дээ. Онгод гэдэгт юу үйлчилж байж хүчтэй байж, юу үйлчилж байж сул дорой байдаг жамыг таньж байж бусдын довтолгоонд тэсэх, тэмцэх учраас ухаарцгаана уу.

Яагаад тахилга хийдэг юм, яагаад өргөл өргөдөг юм, юунд үйлчилдэг, юу болоод ёс заншил болсны мөн чанар арын ухааныг нь танихгүй бол Бөө хамгийн оройн дээр гэж бодсоор байгаад мөхөв. Тэр мэдлэгүүдийг маш сайнаар эзэмшсэн нөхдүүд шашин гэж нэрийн дор мэдлэгийг нуун, далд ертөнцөд ноёлож байгааг илчилж, сүнсээ хэрхэн хамгаалах аргуудыг зааж өгөхгүй бол боломгүй цаг иржээ.

Нэгэн улаач нэртэй бяцхан мэдлэгтэн юу гэсэн гээч? Манай Онгодууд луун уналгатай, ирвэс арслан уналга ч бий, морь хонь аллаа гээд яахав дээ гээд нээг их тоож байгаа юм алга. Уучлаарай хүүхэд минь. Арслан, Бар, Ирвэс унасан баатар жанжин Онгод гуайтай та байж болно. Гэвч ганц мод гал болдоггүй. Хаангүй албатууд байдаг ч албатгүй хаан байдаггүй. Жанжингүй цэрэг олон ч цэрэггүй жанжинг хэн биш гэдгийг мэднэ үү. Хар сүнсэнд ч бас уналга байж л байдаг. Бодитоор бодоод үзсэн ч манай талынхан бар, ирвэс, луу унаад дайсны талынхан хөл нүцгэн гүйж байж байлдий гэж өдөхөөр ирэх үү айййнн? Яагаад бүх дайнд асар их морьд унадаг юм. Тэр арслан, бар, ирвэсийн чинь тоо хэд бол. Байгаль тэднийг адуу мал шиг олноор заяагаагүй нь ямар учиртай юм бол. 

2 хүн байлдвал дайн гэдэггүй. 10 хүнийхийг зодоон гэдэг, 100 хүнийхийг мөргөлдөөн гэдэг бол дайн гэхээр дор хаяж 1000 аас илүү юм орох нь дамжиггүй биз дээ. Чамд болон чиний Онгодод тийм их уналга байгаам уу. Тэрний чинь билэгдэл гэвэл тахил дээр чинь байна уу гэдэг асуудал бий. Чи бол энэ дэлхийн хүмүүсийн нэг л тоо нь. Тэгвэл чиний Онгод тэр олон сүнснүүдийн нэг л тоо нь гэдгийг ухаарвал 10 хүн чам руу дайрах, 10 өөр хар сүнс чиний ганц Онгод руу дайрах 2 ын ялгааг олж мэднэ дээ. Чи дийлэхийн тулд үгүй ядахдаа л бие чинь хүч тэнхээтэй, зодоонч юмуу, мэргэн буудагч болж мэрэгшсэн байх хэрэгтэй. Үгүйдээ гэхэд зугтаахын тулд уушиг сайтай, хөл чинь хурдан байх ёстой. Харин Онгод чинь өөртэй нь адилхан бас л хий биетэй хийсгэлэн дүртэй тэднээс ялгарах, давуу чадвар байх ёстой. Үгүйдээ л сайтар биежсэн байх шаардлагатай байх учраас чи Онгодоо өдөр бүр буулгаж, бүрэн биежүүлэн, чөлөөтэй яриулж, биеэ бүрэн эзэмдүүлж, шидийг нь гаргаж чаддаг уу гэдэг чинь эхний шалгуур байдаг.

Саяхан фэйс бүүкт Цэцээ гүний оргилд 30 гаран хонины толгой хаясан тухай мэдээллийг хүний нутагт байхдаа уншаад өргөөний улаач нараа явуулан шалгуулсан билээ. 



3 хоног дараа очиход тэнд 13 хонины толгой, бас гол шүтээн овоог тойруулан асган хүрээ татсан байсан цусан хүрээ, хөлийг нь тасдаж билэгдэл зан үйл хийсэн морины золигт гаргасан эдлэлийн зургийг аван баримтжуулаад Онгод Тэнгэрүүдэд мэдүүлсэн билээ. Юун сүртэй юм гэх хүний үгийг бас сонсож л явлаа. Сүргүй юм бол шүтээд байдаг гадны оронд чинь яахаараа хүүхэлдэйн бие рүү зүү шааж, хүүхэд нялхсыг тамлан алж зан үйл хийж, охид эмэгтэйчүүдийг бузарлан зан үйл хийдэг юм болоо. Яах гэж Цэцээ гүн гэх уулын орой руу мацан мацан авирч, цаг заваа гарган морин тоглоом жатгалан, шүтээн оройг нь бузарлах зан үйл хийв. 

Цэцээ гүний оройгоос олсон хонины толгойнууд

Цэцээ гүний гол овоон дотор морины баримлын 4 хөлийг хугалж сүүлийг тасдсан байдалтайгаар хадаг болон торгонд боож хийсэн байсныг олов. 


Цэцээ гүний гол овоон дотор морины баримлын 4 хөлийг хугалж сүүлийг тасдсан байдалтайгаар хадаг болон торгонд боож хийсэн байсныг олов. 





Бөөгийн зарим зан үйлд цусан тахилга хийх шаардлага гардаг ч хийхдээ ном журам, ёс дэгийг чанд сахин, цэвэр бөгөөд маш багаханаар зан үйл хийх нь бий. Гэвч олноор нь огтлож аваачин, цусан зам татуулан, овоолж хаян хийдэггүй л юмсан. Биегүй толгойнууд юуг илэрхийлнэм. За тэгээд үүнийгээ бөө нар хийсэн гэж гүтгэх нь дамжиггүй. Бөөгөөр дамнуулж хийлээ ч мэдлэггүй, тийрэнд идүүлсэн бөөгөөс гарцаагүй. Цэцээ гүн буюу Цэцэн гүн байх ёстой шүтээн болсон уулын оройд юуг юугаар билэгдэж, орлуулга болгон хонины толгой өргөх учир юу юм бол. Эртээ цагт лам нар энэ зан үйлийг хийж байсан түүхийн сураг ажиг сонссон ч өнөө цагт хэн, юунд зорин энэ үйлийг хийв. Төрийн тэргүүнд байгаа 76 гийн сүнсийг хонин толгойд орууллаа юу, солио юу гэтэл 30 гаран байсан учир нь юув? Нохой энэ тэр зууж давхиад 13 үлдээ юу? Анхнаасаа 13 ыг юунд билэгдээв гээд л асуулт ихээ бий дээ. Яагаад Монгол Төр өнөө болтол суудлаа олохгүй хэмлэлдэж алалцаж, хаа сайгүй аймшигт хэрэг гарцгааж, гэр бүл өөр хоорондоо хэрэлдэж зодолдож, бүгд мөнгөнд тэмүүлж, гялайсан бүхэн рүү гүйж, хүн мөн чанараа алдан байгаан учир нь билгийн талын ямар ч хамгаалалт, мэдлэг үгүй болон, ний олноороо өртөх болсны баталгаа юм. 

Монголчууд зүгээр ч нэг сүлдэндээ МОРЬ залаагүй байлтай. Модон морь сүлдэндээ урлаж хийхээс эхлээд л ёр цондон нь илэрнэ. Морины хөлийг нь авч цээжин биеийг нь ёрлож шүтээнд өргөнө, морийг онцгой ихээр тамлан хорооох болсны шалтгаан нь Монголчуудын ХийМорийг үгүй болгож дарах хар шидтэнүүдийн хийж байгаа зан үйл, нөлөөлж байгаа холын бодлогууд юм. 

Хийморьгүй хүн ямар байдаг вэ? тэгээд л бодоод үз.

Монгол довтлох энэ олон шашины урсгалд ухаантай хандацгааж мөн чанарыг нь таньж мэдэн, тахилга шүтээнийхээ учрыг мэдэж, өөрийнхөө сүнсийг өмгөөлж хамгаалах мэдлэгтэй болоорой гэж нийт Монголчууддаа захиж, сэрэмжлүүлье.





































No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.