Цаазлуулж буй хүн, түүний хор уршиг, ач холбогдол гэх мэт нүдэнд үзэгдэх, чихэнд сонсогдох тухай хүн бүрийн мэддэгтэй маргаад яахав. Харин бөө хүний хувьд Онгодоос сонссон мэдлэг, үеэ өнгөрөөсөн жишээнүүд, үнэн мөн чанарын тухайд хэдэн үг нэмэрлэмээр байна.
Үнэндээ замбын бидний цааз гүйцэтгэх ч гэж дээ. Хөгийн л юм санагддаг. Аа харин далд ертөнцийн тухайд бол Эрлэг дэнсээ гэж айхтар нарийн шалгуураар тэр сүнсний үйлийн үр болон үйлийн өрний тухай ойлголт маш нарийн явагддаг жамтай.
Хэдий хэмжээний хохирлыг бусдад үүтгэснээс ялын хэм хэмжээнүүд тодорхойлогдоно. Гэтэл цаазлуулахаар хүнд нүгэлт гэмийг хийсэн хүн амиа алдснаар л хохирол барагдах уу? Тэр махан бие буруутай гээд үхэж болох ч түүний үйлдлийн шалтгаан болсон сүнс нь бас хариуцлага үүрэг үүрэх ёстой.
Энэ сүнс хувь хүний өөрийнх нь сүнс үү, эсвэл өөр нэгэн хорлогч хар сүнсний эзэмдэлд орсон бас хохирогч сүнс үү гэсэн давхар асуудлууд гардаг гэдэгт та итгэх үү? Сүнс гэдэг хийсгэлэн дүртэй, хий биетэй ч ямар нэгэн бодгалд биежиж бодижвол юу ч хийж мэдэх аюул ихээ. Хичнээн их нүгэл хурааж, хичнээн их харыг цуглуулна төдий хирээр биежин, хүчжих аюултай.
Бөө нар угаа аваад яагаад тэгж их хэнгэрэг нүдэж, хөдөө гадаа бөөлж, гал дээр бөөлж, олон удаагийн үйлдлээр Онгод гэх хий сүнсийг биежүүлэх гэж хичээдэг нь үүнтэй холбоотой. Тэр Онгод гэх сүнс чиний биеийг эзэмдэж, сурсан мэдсэнээ төгс гаргаж, биеийг чинь ажиллуулж суртал цаг хугацаа шаардагдана.
Тэгвэл хар сүнс ч биежихийн тулд тэр хүний биед маш сайн сууж, баргийн сэгсрэлтээр ч унахааргүй болох ёстой. Мөн аль ч сүнсийг нь эсэргүүцэх хувь хүний өөрийн сүнс байдаг учраас ихэнхи бөө нар би байна, Онгод байна гэж тархи нь эргэж, өөрөө юу, Онгод уу гэх ялгааг таньж мэдэхийн тулд удаан хугацааны хичээл зүтгэл, туршлага хэрэгтэй.
Сайн сүнс бол над мэт мулгуунуудынхаа тархийг эхлээд засч, буруу зөвийг нь тайлбарлаж, бас ихээхэн хөдөлмөр шаардаж, өөрөөр минь хийлгэж, ухааруулж, нар сар байгаль дээр олонтой бөөлүүлж, гал дээр буухыг зөвлөж, бөөгийн нууцаасаа ярьж өгдөг юм. Шавьтай болсон ч түүнээс бас хөдөлмөр шаардаж, өөрсдөө хийж суртал нь олон аргаар, цаг хугацаагаар нь хангалттай тавьж өгдөг.
Харин хар сүнс бол худлаа хуурч, чи бол угаасаа дээд заяатан, бүү хөдлө, бусад нь чамд үйлчлэх ёстой гэж ухуулан хэнгэрэг бүү нүд тэр бол доод гарвалынх гэж итгүүлнэ дээ эхлээд. Надад л итгэ, би чамайг ингэнэ тэгнэ, чи өөрөө намайг дэмнэж байхад л болно гэнэ дээ. Чи өмнө нь дээд заяатан байсан түүнийгээ тэр чигт нь гаргахын тулд сануулахын тулд тэрэн шигээ амьдар гэж хуурна. Мөнхсаруулын сургаалуудыг сайтар судлаарай. Түүнд шүглэсэн гүйдэл хар сүнс томрохын тулд маш олон тэнэгүүдийн эрчим хэрэгтэй. Онгод гэж хэлэхээсээ айх учраас сахиус гэж өөр шинж чанартай, үүрэг үйл нь өөр зүйлээр тархийг нь хуурахад хичнээн амар. Өөрөө орой нь байхын тулд өнгөөр хүртэл 5 хувааж бусдыг ижилхэн болгоно. Гэтэл хүний удам угсаа гэж ижил цутгамал байдаггүй. Хүн ч өөрөө ижил цутгамал байдаггүй. Иймээс ч бөө хүний хуяг бүхэн өөр өөр билэгдэл, отог омгийнхоо шинж, түүх гарвалаа хуягтаа шингээсэн байдаг. Гэтэл лам нарын орхимжтой хувцсууд, пасторуудын хар өмсгөл үнэн чанартаа формын л хувцас, хамгаалдаг хуяг нь гэсэн үг. Хэдий хирээр ижил байна төдий хирээр түүнийг толгойлдог сүнсний хяналт, бодлого, санаа их тусгагдсан байдаг. Бусдын хуягийг үгүй болгож жигдлэх тусмаа л шашин хэлбэрт ордог. Нэг хүний үзэл санаа түлхүү орсон гэсэн үг.
Онгод, сахиус хоёр бол өөр өөр зүйлс учраас өөр өөр нэртэй. Сахиж манаж байх зүйлийг сахиус гэдэг. Сахиур манаа ажлаа орхиж болох уу. Онгод харин сахиус хийж өгдөг биз дээ. Хахаха. Ингээд л хөдөлдөг, хөдөлдөггүй хий юмны тухай жаахан бодчих. Хялбараар хэлбэл лам чамд илүү үйл хийж өгөх чадвартай юу ламын уяж өгсөн хадаг илүү үйл хийх чадвартай юу гээд л сэтгэчих.
Хэн ч өөрийн дураар хар сүнсийг тэжээх хүсэлгүй. Иймд түүнд удаан тогтохын тулд бага хөдлүүлж, өөрт муу эрчмээс хол байлгаж, жалга болон буруу хэмтэй газруудаар тахилга хийлгэх, байгалийн бусад газарт олныг цуглуулан хорлох үйлийг хийхийг санаархдаг. Чамд нөлөөлдөг сүнс чамайг хаана хамгийн ихээр явуулж бөөлүүлдэг вэ тэрнээсээ чи дүгнэлт хийж мөн чанарыг нь таньж болно. Зарим балчир улаач хүүрийн газар бөөлдгөө нээг их мундаг гэж эндүүрдэг. Онгодууд бол хар хэмийг таниулахын тулд л ганц хоёрхон удаа бөөлж үзэхийг зөвшөөрдөг ч олон дахин бөөлүүлдэггүй тийм газар. Олон удаа болох тусмаа л үхээрээс үүдэлтэй хар сүнс чамд шүглэсэнг ухаарах ёстой. Иймдээ ч үе үе тэнхээ авч үндсэн тэжээлээ авч байнаа л гэсэн үг.
Хүн гээч эрчмийн хоол, оршин тогтнохуйгаа хамгаалж үлдэхийн тулд хар сүнснүүд ч уйгагүй ихээр биенээ сэрээж, бусдыг хорлож эхэлжээ. Ядаж байхад дарж унтуулсан харыг амилуулан сэрээх, лус савдгийг хорлон галзууруулах, амьтны сүнснүүдийг галзууруулах гэх мэт хар сүнсний хорлолд гаршсан гадны шашнууд, дээш дэгдэж чадаагүй завсрын шуналт сүнснүүд, жамаас гажуудсан солиорсон сүнснүүдийг өдөөн байх цусан тахилгат, хүн тахилгат бузрын шашинтангуудын нөлөөгөөр маш их хар сүнс Монголд бугшиж эхэлжээ.
Эдний нөлөөгөөр сүнсний мэдвэл зохихуй гэж юу ч үгүй, шашингүйн мухар сүсэгтнүүд, өөрийнх нь муу авираар нь дөрөөлөөд хувь хүний сүнснүүдийг дарлан дарангайлж биеийг нь эзэмддэг болжээ.
Харанхуйд байх дуртай болж, ааш авир нь эвдэрч, хүнтэй хэл амаа ололцохоо байн тэрсэлдэж, нэг л үйлдлийг хэт шохоорхон донтох, өөрийн ухаан биеэ удирдаж чадахаа байх, архи хормой мөнгөний донд шүглэх, хэт мунхарч сүсэглэх, эс бөгөөс өөрөөс бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэх мэт сүнсний гаж өвчлөлүүд хүний биед бодьжин биежиж сууснаас цусанд дурлах, алах, яргалах, шуналаа захирч чадахгүй байх, хүн бусын бузар хэргүүд ихээр гарах болсны далд нөлөө нь бас сүнстэй холбоотой байдаг.
Иймээс эдгээр сүнсний хорлолуудыг таслан зогсоохын тулд авир тархиндаа ортол эзэмдүүлж, бусдад хохирлыг ихээр үүтгэж байвал тээж яваа махан биеэс нь салгах буюу цаазлаад зогсохгүй, сүнсийг нь тамд илгээж мэдүүлэх зан үйлийг заавал гүйцэлдүүлж байх ёстой. Энэ зан үйлийг хиймгүй бол тэр сүнс эргээд л хэн нэгэн сул дорой хоолон дээрээ дахин биежин бодьжин хүчийг олсоор явдаг. Лам нар ажлаа муу хийж, чадалтай эрдэмтэй лам нар өвөө сайтар үлдээх ёстой. Яагаад бөө нар гэхгүй байна гэвэл энэ Монголд чинь бөө бид муу нэртэй, дээрээс нь төр засаг биднийг ялгаварлан гадуурхаж байдаг болохоор жам-д даатгаад л сууж байдаг юм. Алдрыг нь хүртдэг хүмүүс ажлаа хийнэ биз дээ. Гэхдээ бид өөрсдийн Онгод Тэнгэрүүдээ залах, гуйгаад ирэх ард олонд туслах, уул усаа хамгаалах, амиа аргалах аргыг нь заах, сүнсний сайн муугийн ялгаа, жам-ыг нууж мөнгө олдог аргууд, бусдыг мунхруулдаг аргуудыг нь илчилж суудаг болохоор бүү зүхээрэй.
Одоо ч илчилж мэдүүлж л байна. Итгэнэ үү байна ууөөрсдөө мэдэцгээ. Цаазын ялны чинь ард юун ганц толгой авч амь таслах биш ахиад цаана нь сүнс гээчтэй нь тооцоо бодох том ухаан байж байдым ш дээ. Цаазлахгүй гэж өрөвдөөд өршөөгөөд байвал өөрсдөө л мэдэхгүй юу даа, араа дааж чадна, ардах сүнснээс нь айхгүй, аюул ослоос нь сэргийлчихнэ гээд байвал цаазлахгүй байж болно
Цаазалдаггүй юм бол хүнийг нь бас сүнсийг нь засч тэр хүнийг бас аврах ёстой.
Алив юмыг хохироосон бол хохирлоо барагдуулах Жамын хуультай.
Олон хүн алаагүй ганц хүүхэд л хүчиндээд алчихаж гээд Цаазлахгүй гэж өмөөрч байгаа бол далд ертөнцөд энэ тооцоо яаж явагдахыг хэлье.
1. Хүний амь таслах буюу махан бие, сүнсэн бие хоёрыг салгасан ялтай.
2. Насанд хүрээгүй балчрыг бузарласан ялтай.
3. Махан бие, сүнсэн бие, сэтгэл биеийг хүчирхийлж, тамласан ялтай.
4. Тэр хүүхэд хэд наслаж, хэдэн хүүхэд төрүүлж өсгөн, ямар ямар үйл хийх байсан, түүний үр дүнд ямар ямар үйл бүтэх байсныг таслав гээд бүх заяаны дэнсээг тасалдуулсан ялтай. Хэрвээ тэр охин хүн төрөлхтнийг аврах агуу үрийг төрүүлэх байсан бол яах вэ? Хэн үүнд саад хийж хүмүн бусаар хороох вэ? Энэ ч бас илчлэл. Хэдий чинээ бузарлаж тамласан байна төдий чинээ түүний ард бас сүнсэн биеийн хүчирхийлэл хараал жатга хамт явсан гэсэн үг. Өнөө цагийн кинонд хүртэл байдаг биз дээ. Аврагчийг төрүүлэх эхийг алахын тулд хар сүнс ямар их хөөцөлддөг билээ. Тэр охиныг хамгаалах үүрэгтэй Онгод байлаа ч шүтлэг бишрэлгүй эцэг эхчүүд ямар олон болж, өөрсдийхнийгөө бусдад даатгаж худалдаж, Мөнхсаруул мэтийн юмсад заяагаа худалдаж, харийн хүний аавд заяагаа даатгаж, харийн хүний бурханд бүгдээ даатгаж, өөрийн гэр голомтоо далдын хүчний нөлөөлөөс хэрхэн хамгаалах аргаа ч мэдэхээ байснаа санацгаах хэрэгтэй.
5. Тухайн хүүхдийн эцэг эх, төрөл саданд ямар их гай авчрав. Удам угсаанд ямар их лай дуудав. Ялтай.
6. Нийхэм д ямар олон хүнийг түгшээв. НийХэм-ийг НийГэм тэй болгох асуудалд ямар их үүрэг гүйцэтгэв ялтай.
7. Өөрийн махан бие, сүнсэн бие, сэтгэл биеэ бузарлуулсан ялтай.
8. Өөрийн заяагаа болон удмын заяандаа хохирол учруулсан ялтай
9. Муу үйл хийсэн үйлийн үрээрээ үйлийн өр төлөөсийг төлөх ялтай гээд л явж өгнө ш дээ.
Ерөнхий ялаар яллахад л цаазлах хэрэгтэй нь харагдаж байна.
Гэтэл энэ ялтанг цаазлаагүйгээс ялны тоо, бас хохирлын хэмжээ нэмэгдэнэ. Үхчихсэн байх ёстой ялтан хичнээн их хоол идэв. Энд хоол хороох ёсгүй байж хороосон амьтдын тоог үржүүлнэ. Мах орсон бол хэдэн малын махнаас идэв. Ногоо идсэн бол хэдэн ногоо ургамлын амийг бас идэв. Хичнээн хүнээр мануулан ажил хийлгэв. Дам аргаар хичнээн хүний хөдөлмөрийг мөлжив. Шоронд ч бас хүн ажиллаж, татвар авч, дэмий сул мөнгө их урсдаг. Иймээс ч Монголчууд шоронд дургүй. Хэрэгтнийг хорьж цагдаж биш хохирлыг нь барагдуулж ажиллуулдаг байсан юм. Энэ бүгд эдгээр сүнсний боловсролтой, далд ертөнцийн мэдвэл зохихуйтай холбоотой. Үнэхээр гэмтэй хортой гэмтэнг цаазлан хороож, сүнсийг нь ч тамд тушаах зан үйл үйлдэгдэж байж л гэмт хэрэгтэн гишгэх газаргүй, амилах амьгүй,дахих магадлалгүй болгох сэрэмж байснаас үйлдэлтэй. Үүнийг үйлдэхэд нөлөөлдөг хар сүнснүүдтэй голлон тэмцдэг байсан учраас цаазлуулах гэмтэний ч мөн чанар, үндсэн сүнс, үйлийн үрээс нь нимгэлж өгдөг агуу их мэдлэг, агуу их соёлт ард түмэн байсан юм шүү. Нэмж их хохирол учруулахаас нь өмнө хохирлыг барагдуулна гэдэг бол нинжин сэтгэл шүү. Цаазын ялтанг ч энэрч хайрлаж жамын эргэлтэнд нь сүнсэнд нь ач тус өргөдөг байсан ухааныг өв соёл биш, бүдүүлэг, мэдлэггүй гэх үү.
Сүнс байдаггүй худал гэж хэрэлдэе гэвэл Ромын папыг болиулах хэрэгтэй, Далай ламыг цаазлах хэрэгтэй, Монголын шашины тэргүүн Чойжамц ч билүү тэр хүн мүнийг өдий болтол мухар сүсгээр тоглож суугааг нь болиулах хэрэгтэй ш дээ. Эд нараас Сүнс гэж байдым уу? Бурхан гэж байдым уу? Үйлийн үр гэж байдым уу? Хар сүнс гэж байдым уу? Диваажин гэж байдым уу? гээд л асчуучих. Тэднүүс бүгд байдаг гэж хэлнэ. Дээрээс нь өөрсдийнхөө шашныг л үүнийг зохицуулж чаддаг мэрэгшсэн баагийнууд гэж хэлнэ. Гэхдээ тэд бүгд ном цээжилсэн болохоос биш яагаад, ямар юм үйлчилдэг, ямар учиртайг багш нь л заагаагүй бол мэдэхгүй нь үнэндэг.
Цаазын ялгүй болно гэдэг хийрхэл бол Хар сүнснүүд найдвартай өөрсдийн хаанчлалаа тогтоож, өөрсдийн хоолоо үүрд барихын тулд хүнээр өөрсдөөр нь хийлгэсэн Хий Ирсэн Хэл буюу хийрхэл юм.
Элбэгдорж идэж уугаад баригдахаа мэдэж байгаа учраас, баригдуул ямар ял авахаа мэдэж байгаа учраас л цаазын ялыг байхгүй болгоно хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж панийлдсанг бид бүхэн одоо л ойлгож байгаа.
Идэж уух ч бага хэрэг ЭХ ОРНОО ХУДАЛДСАН бол өчиггүй цаазлах ёстой. Юун өөр хүний хужаагийн эзэмшилд орж 3 сая Монголчууд боол болон хохирох. Энэ чинь ч бага хэрэг. Дэлхий нийтийн хүн амын дэргэд 3 хан сая Монголчууд бол лөөлөө байнаа. Гэтэл хичнээн их уулсын амийг барьж, тэнд амьдрах амьтдыг сүйтгэж, ургамлыг үгүйрүүлснийг тооцвол маш их амьны ялтай. Лус хилэгнүүлж, савдгийг галзууруулж, дэлхий ээжийн биед халдсан гэмт ялтай. Дэлхий ээж чинь гараг эрхэсийн нэгэн хэсэг, хэвлий хэсэг. Гараг эрхсийн гажуудалд Монгол гэх хариуцсан газар нутгаа сйүтгүүлэн бөмбөрцгийг бөөрөнхийгөөр нь биш халивтай эргэлдүүлж байж Хар Сүнсний хаанчлалд бэлдэж өгсөн бузрын ялтай. Элбэгдорж ба түүний нөхдүүд үүнийг төлж дйилэмгүй сүнсний өрөнд унасан учраас удам угсаа гарвал нь мөхөж дуустлаа ҮЙЛИЙН ӨР өө төлөх болно. Төлүүлэх ч болно.
Замбын хуулийн зохиосон цаасан цааз үйлчлэхгүй байж болох ч ТЭНГЭРИЙН ЦААЗ гэж юм бий шүү. Монгол биш би хужаа гэх үү? Хужаа ч гэсэн хүн шүү. Үхэх чинь тодорхой. Жамаас хазайгаад эрлэгийн дэнсээгээр орохгүй гэж горьдов. Ялангуяа одоо цагт. Өндөр сандалд сандайлж байхад чинь л сануулж захиа бичдэг байсан шүү. Одоо ч дамнуулчихий. Удмаа аварч, үйлийн үр лайгаа үр хүүхдүүдээсээ холдуулий гэж байвал ӨРӨӨ ТӨЛ, ХИЙСЭН БҮХНЭЭ ЗАС. ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭ. ӨӨРТ БУГШСАН ТИЙРЭНГЭЭ ХӨӨ ингэж байж чи зовох цаг хугацааг наашлуулж, удмын чинь тал нь үлдүүл их юм.
Хураасан их хөрөнгөөрөө чи Онгодуудыг худалдаж авч чадахгүй ээ. Чаддаг юм бол аваад очоорой. Юу худалдаж авч болдог үгүйг үзээрэй. Заяаг худалдаж авч болдоггүй юм. Үйлийн үрийг худалдаж цайруулж болдоггүй юм. Үйлийн өрийг мөнгөөр төлж болдоггүй юм. Заяа гэсэн барьцаагаар л төлдөг юм даа. Энэхэн замбад Элбэгдорж чамд ханийн заяа байсан уу байсан. Болормаа ч билүү Монгол эхнэр заяасан. Тэр эхнэр чамайг түшсэн болохоос нураагаагүй. Үрийн заяа байсан уу? байсан. Хүүхэдтэй шүү дээ чи чинь. Эдийн заяа байсан уу? байсан. Өөрөө л албаар өлсөж заяагаа нураах үйлээ эхэлсэн чинь ханаж цадахгүй шуналын дэвийг дуудаж амилуулжээ. Хаан суухын заяа байсан уу? байсан. Даанч чи дааж чадсангүй. Хамаг ардын нүдний хор, шүлсний бай болж муу хийлээ. Дээрээс нь сүнсний заяагаа ч гундаасан учраас үйлийн үрээ эдлэж, үйлийн өрөө төлж, хохирлоо барагдуулах л үлдэж дээ.
Хохирол барагдуулах ерөнхий багцуудыг чинь харин хэлчихье.
1. Замба тив буюу махан бие тээж яваа одоогоор, Монгол улсын нийт хүн амыг хохироосон хохирол? Мөн савдгийн буюу уул, байгаль орчныг шууд болон дам аргаар хохироосон хохирол. Бүгдийг амиар нэхэмжилсэн.
2. Лусын буюу ус бохирдуулсан, хордуулсан, устгасан. Лус дахь бүх амиар нэхэмжлэнэ. Хичнээн олон усны загас жараахай, замаг ургамал амьгүй болов.
3. Хурмастын нэхэл. Хичнээн их гол нуур үгүй хийснээс хур орох, байгалийн тэнцвэрт саатал гарч, салхины чиглэл өөрчлөгдөж, хиймлээр олон Тэнгэрт буудсан буудлагууд тэрэнд хохирсон орон зайн нэхэмжлэл.
4. Тэнгэрийн нэхэмжлэл. Хичнээн олон сайхан заяаг үгүй болгож, итгэл найдварыг цааш харуулж, хар сүнсэнд биеэ худалдаж бидний эсрэг тэрсэлсэн хэрэг. Сануулан сануулан удаа дараа захидал бичигт үл тоосон.
5. Эрлэг, тамын нэхэмжлэл. Жамаараа эргэх эргэлтэнд санаатай саад хийж, Харийн шашныг хөхүүлэн дэмжиж, хэтэрхий олон хар сүнстэнгүүдийг тэжээн тэтгэж, төсөвлөөгүй их ажил удаж байгаа ялтай.
За тэгээд нарийн мэдэж авмаар байвал сүнсний мэдвэл зохихуй мэдлэгт суралцаж, далдын ертөнцийн хуулийг судлаж, Монгол өв соёлоос суралцаж байж л ухааныг нь олно доо.
Элбэгдорж толгойгоор нь жишээ авлаа. Цааш нь цаазын ялгүйг өөгшүүлэгчид, овшаарчид болон ер хэн ч бай өөрийгөө нэг дэнслээд өмөөрөх гээд үзээрэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.