Monday, November 27, 2017

Монголчууд бидний мэндчилгээ


Мэнд мэдэх учирт цаг хугацаа бас агуулга байсныг ажимгүй явжээ хөөрхий би.
Амар амгалан байна уу?
Сайн байна уу?
Юу байна? гэх гуравхан мэндчилгээний учир начир өөр байсныг Онгодуудаас сонсоод бусад асар олон мэндчилгээг судлаж анхаарвал бас л сонин санагдлаа.
Амар байна уу? гэдэг чинь алд биеийн тухыг чинь асууж байгаа хэрэг. 
Амгалан байна уу? гэдэг нь нийхэм, оршихуй, гэр бүл бүгдийн тухыг асуусан хэрэг. Иймд Амар амгалан байна уу ? хэмээн мэндлэх аваас бие болоод ар гэрийхэн, нийхэм хүрээллийн тухыг чинь асууж буй хэрэг. Мөн тухайн харилцагч чамтай яриатай шүү, жаахан саатаач, цаг гаргах боломж байна уу, анхаарч хэдэн үг сольцгооё гэсэн цаг хугацааг илтгэх мэндчилгээ.

Сайн байна уу? гэвэл саатаж удах хэрэггүй дээ, зав муутай явж буй өөрийгөө илтгэж, зөвхөн биеийн мэнд мэдсэн төдий үг.

Юу байна? гэвэл ердөө өөртөө өгчих дэл сул юм байгаа, үгүйг л асуусан хэрэг. Нэг үгээр боловсон ёсны гуйлга ч юмуу хахаха. Иймээс ч Юмгүй гэж өгөх юм байхгүйгээ та нар шулуухан хэлдэг биз дээ гэж шоглон хэлж билээ.

Ингэхээр Юу байна? гэж гуйлга гуйдаг мэндчилгээтэй олон гуйлгачингууд Монголд минь ихссэн юм байна гэж ухаарав. Гуйлга гуйх мэндчилгээтэй болно гэдэг арай л дэнджээ. Амны билгээс ашдын билэг гэж үг бий. Өөрийн заяагаа гундааж үргэлж гуйлга гуйх цондонг ёрлож дуудахаа болихгүй бол ҮГ АМЬТАЙ. Өнөөгийн ядуугийн зовлонгийн үүд хаалга энэхүү үгнээс түлхүүрдэж эхэлсэн нь сонирхол татлаа. Тэгэхээр хар сүнснүүд гэгчид бас л эртнээс хүнд нөлөөлж эртнээс зугуухан ажлаа хийж эхлэж байсан бна шүү. Нэг л өдөр хар сүнс нөмөрчихдөггүй. Ахиж дэвшиж эзэмдэхийн тулд зугуухан зугуухан ч болтухай зогсоо чөлөөгүй л ажиллаж байжээ. Харин үүнийг ухаарч ойлгосон бид яаралтай засах, залруулах, бусдыгаа ойлгуулах тэмцлийн ажилдаа Юу байна гэх гуйлгачдын мэндчилгээг хорьж, өөрсдөө хэрэглэхгүй байх, бусдад ухуулж, амны билгээ чанд манах ажлыг дариу эхлэх нь зүйтэй биз ээ. Гэрэлт өргөөнийхөн минь ээ. Амны билгээс ашдын билэг гэж мэндчилгээгээ өөрөөсөө эхлэж, өрөөл бусдад ухуулж ажлаа эхэлцгээнэ үү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.