Monday, November 27, 2017

Чандмана

Чандман, Чандмань, Чандмана аль нь зөв бэ?

Онгод Тэнгэрүүдийн тайлбарснаар бол ЧАНДМАНА гэсэн утгатай үгийг Чандмань, Чандман гэх мэтээр бид буруу бичдэг ажээ.

ЧАНДМАНА гэсэн утга нь ЧАНД буюу хатуу сахих биелүүлэх.

МАНА буюу манах, сахих гэсэн хоёр язгуур үгийг нийлүүлбэл ХАТУУ САХИЖ ХАМГААЛ гэсэн утга бүхий онцгой анхааруулсан үг байхнээ.

Билэг тэмдгийн хувьд гурван дуслыг ЧАНДМАНА ЭРДЭНЭ гэдэг. Ямар гурван зүйлийг ЭРДЭНЭ мэт хатуу сахин хамгаал гэж сануулаа вэ? Өвүг дээдсүүд минь гээд бодоцгооё.

Хүн, амьтан, ургамлын анхдагч хэрэгцээ болсон АГААР, УС, ХӨРС- өө ЧАНД МАНА буюу ХАТУУ ЧАНГА ХАМГААЛ гэж зарлигдсан бичээс байжээ. 

АГААР, УС, ХӨРСӨӨ ХАТУУ ЧАНАД МАНАЖ ХАМГААЛ гэсэн уртаа үгсийг ЧАНДМАНА гээд ганц үгээр хэлчихжээ. Олон үг ярих дургүй бид, ярихын оронд хийж бүтээж байсан юм гэж өөрсдийгөө үнэлэх Онгодуудын бас нэгэн суу ухаант сургаал нь ердөө л ЧАНДМАНА хэмээх гурван дусал тэмдэглэгээ ажээ. 

Чандмань эрдэнэ гэж бичих болсноо харвал бид их алдаа гаргаж байгаа аж. Хэн гээч чөтгөр, шулам нь МАНА гэх үгийг МАНЬ болгож орхио вэ? Яасан харласан дүүрсэн толгойтой мэдлэггүй хирнээ хорлонтой хорлогч вэ? Тэрнээс болж би болон олон хүмүүс ЧАНДМАНА үгийн утгыг мэдэхгүй бас ойлгоогүй байна ш дээ. МАНА гэх үгийг МАНЬ чинь гэх үгээр солих зальжин хар сүнстэн биднийг хорлочихсон байна ш дээ. МАНЬ гэдэг үг нь сайхи, өнөөх гэх үгийн л утгатай аж. Бас бид Мань чинь гэж ярьдаг нь өнөөх чинь гэж өөрийгөө ч өөр бусдын бие мэтээр үл тоодог байхнээ. 

Үг гээчийг бүтээдэг үсэг гээчийн нэгийг л солиход утга, чансаа, шид нь өөрчлөгддөг гэж Монгол хэл анх орж байх сургуульд минь заахгүй яасым бэ? Гээнэ, Гээхгүй, Нөхнө, Нөхөхгүй гэж тархи эргүүлж цээжлүүлж, тамлаж байхдаа үсгийн мөн чанарыг ойлгуулсан бол Гээнэ, Гээхгүй, Нөхнө, Нөхөхгүй, Жийрэглэнэ жоорголоно гэх мэт дүрмийг чинь илүү их ойлгох байлаа тухайн үеийн Монгол хэлний багшаа бас тухайн үеийн Боловсролын яам аа. Хөөе социалист нийгэм ээ. Би чинь жаахан хүүхэд байсы шоо. Ээж аав аа, ахан дүүс ээ үгийн мөн чанар яадаг ийдгийн тухай ойлгуулахгүй яав даа надад. Цээжлэж л дүн авдаг байснаас утгыг нь заагаагүй ш доо. Тухайн үеийн балчирхан миний оюун яахан мэдэх билээ.

Би бол өөрийгөө өмөөрөхдөө гаргууд сайн болохоор миний ийм болсон бурууг эхлээд өөрөөсөө биш угнаас нь эхлээд л буруутанг хайдаг зантай. Сүнсний энэ гажгаасаа, энэхүү үйлийн үрээсээ болоод 35 удаа хүн болж шийтгүүлж байгаа тэнэглэл ихтэй сүнстэй нэгэн билээ. Одоо улаач болж энэхүү сүнсний гажгаа засах үүрэгтэй ч нэгэнтэй хүн болгож төрүүлэхдээ цаанаасаа сайн хийж бүтээхгүй яасын тэр Тэнгэр эцэг эх чинь гэж Онгодуудтай шөргөөцөлддөг зантайгаасаа болоод өдий болтол бага Онгод ч болж чадахгүй яваа хэцүүхэн нэгэн сүнстэн гэнэ дээ. Махан толгой, ясан биетэй болж, арьс нөмөрч ангайж суух энэхэн заяандаа л чи өөрийн сүнсний алдааг засах том боломжтой учраас яалтайв. Хичээ хичээ гэж үглэх Онгодынхаа үгийг сонсож үгэнд орох гэтэл намайг энд ийм алдаа гаргахад нөлөөлсөн хүчин зүйлүүд их байгаа болохоор хэлэхгүй бол, гомдол мэдүүлэхгүй бол яахан тэсэхэв. Гэвч алдааг эртхэн засч явахгүй бол би өөр юман дээрээ алдаад ч юмуу дахиад Монголдоо хүн болоод төртөл надад бахь байдгаараа л ЧАНАДМАНЬ гэж заагаад миний сүнсийг хорлоод байгуул яахын. ӨНӨӨХИЙГӨӨ ЦААШ НЬ АЛСАД гэх утгатай үгээр намайг хорлоод байх нь байна ш дээ. 

Тэгээд хөөрхий надад Онгодууд маань дахиад л эхнээс нь Усны үнэ цэнийг ойлгуулах гэж Усгүй олон хоног бөөлүүлж биеэр мэдрүүлэн үзүүлж яс маханд шингээх нь байна. Агаар гээч чинь ийм учиртай гэж ам хамар чимхэж амьсгал боогдуулж унагаах нь байна. Тооно хүртэл үсрээдэх гэж тоо томшгүй үсрүүлснийхээ дараа юу хийлгэв чамаар, Чи газраас нисч чадахгүйг чинь ухааруулах гэсийн гэж инээж хөхрөн махаар минь наадах нь байна шүү дээ. Зүгээр хэлчихэд яадын гэж уурлахад Та нар ЧАНД МАНА зарлигийг минь ЧАНДМАНЬ болгоо биздээ. ӨНӨӨХИЙГ ЧИНЬ ЦААШЛУУЛ гэсэн үгийн утгыг чинь өөрт чинь үзүүлсийн бас гээд уур хүргэх жишээтэй. Би зохиочоо юу гэж уурлахад Тэгээд бичээч дээ. Чам мэт тэнэг асар олон учраас, бүр сайдтан болдог учраас чамаар дамнуулан хүргэж байна гээд элэглэх юм. 

Ооооо би амьдын жишээ, арслангийн тоглоом болох гэж дээ таминь ээ. Гэхдээ заалгаж сурсан юм арвинтай, арвинтай гэж баясавч өнөө маргаашгүй хөсрий унаж хөрс тослох биетэй би сураад сураад яахав дээ. Та нарт л хов болгож бичиж, хошин болгож сануулж, хойшдоо залуус санаж сэрж, мань шиг нь бусдад тархидаарай л гэж захь юууу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.