Wednesday, November 29, 2017

ХАЙР ХАЙР ХАЙР


Зуугийн талыг наслахдаа Хайрын тухай бичих юм гэж санасангүй. Учир нь олон хүний жаргал зовлонтой хутгалдаж сонсож суухдаа Хайр гэдэг үгнээс болж ямар их тоглолт болдгийг нүдээр үзэж, чихээр сонссон бөлгөө.

Дал гарчихаад хайртай дахин учруулж өгөөч, ханьтай болмоор байна гэх эмээ, дөч хүрчээд дурлаж үзээгүй гэх залуу, дэндүү олдчоод сонгож чадахгүй будилах охин, хамтарч амьдарч өчнөөн амьдарчаад миний заяаны хань минь хаана байгаа бол гэж мөрөөдөх нөхөр, хайртай байтал хаяад явчихлаа эргүүлж авчирмаар байна гэх нулимас, жинхэнэ хайраа олмоор байна гэх гуйлтууд, тэрнийг надад дурлуулаад өгөөч, энэнийг цааш нь зайлуулаад өгөөч миний хайрыг уруу татаад байна гэх нэгэн байхад салмаар байна энэ хүнээс гэх хүсэлтээс гадна гомо, лэсби нар ирж үзүүлж байж билээ. Бүгд л хайртай холбоотой асуудлууд. За яахав эр эмийнх нь сэтгэлийг эрхбиш яахав ойлгоод байгаан. Туулж бас явсан юм болохоороо дагаж намираад л дуртайхан сонсох жишээтэй ч лэсби, гомо нь ирээд хичнээн хайраа яривч хар уур аяндаа хүрээд, хөөх нь холгүй салах жишээтэй. Би ямар бурхан биш бүгдийг нь засна гэж юу байдын гэвч чадах зүйлс байгаад, Онгод гээч нь таалаад оролц гэвэл оролцоноо оролцоно.
Гэвч энэхүү Хайр гэдэг үгийн ард нээрээ л олон юм байх аж. Олон шашин, олон шидтэн, олон далдын хүчтэй харьцагч нар хайрын тухай номлоно. Итгэгчид нь хайр гэдэг үг хамгийн их таалагдсанаас болдог гэнэм. Гэтэл мөн чанартаа ганц хувь хүний хэн нэгэндээ татагдах хайрын тухай ойлголтыг шашин шүтлэгтч мөн их ашиглах юмаа.

Хайр өөрөө хувьсах мөн чанар ихтэй. Ухаангүй дурлаж байснаа урваад гүйгээд л явдаг ш дээ хайр өөрөө. Уйлаад мөрөөдөж байснаа мартаад өөр нэгэн рүү уйлчихсан явж ч байх жишээтэй. 

Хайр гэдэг үг өөрөө хүний сэтгэхүйд хамгийн ариун гэж мартагдашгүй сэтгэл хөдлөлийн сайхнаараа, оргилоороо хадагдаж орхидгоос хайрыг ариун л гэж итгэнэ.

Гэтэл хайртай гэчихээд хэт өмчлөөд эд бараа мэт, худалдаад авсан бандаш шигээ төсөөлж, хорьж цагдан зовоох нэгэн ч байх юм. Хардсандаа болоод зодоод алчихна. Үүнийгээ би дэндүү их хайртай байсан гэж биеэ өмөөрнө.

Хайр гэх үгний мөн чанарыг мэдэж байж ямар хайр нь яагаад байгааг мэдэж суралцмаар. Сайн ба муу талыг нь мэдмээр.

Лэсби нэгэн надад хэлэхдээ тэр хамтрагч маань надад хайртай. Өмнө нь тэр эр хүн байгаад маш их эмэгтэйчүүдийг гомдоосон учраас одоо эм биеийг олсон ч тэр үйлийн үрээ эдлээд эмэгтэй хүнд хайртай байгаан хөөрхий минь гэж хайраа өмөөрдөг. Сүнсний алдаа болон дүр төрхний алдаагаа хайр гэдэг үгээр л хаацаалаад өнгөрөх жишээтэй. Хариуцлага гэж мэдэхгүй ээ.

Хүүхэд иддэг цуврал алуурчин хүртэл би хүүхдэд маш хайртай. Учир нь тэд маш их амттай мах гэж хайрын нэрийг хавчуулна.

Хайллаа юууу яаа, ааваа намайгаа ашиглаарай гэж дуулдаг нөхдүүдийн хайрын тухай яриа бол арай л хэтэрхий нялуун. Хайрын нэрийг ашиглаж, гэмгүй цагаан хайранд дуртай энэ үгэнд уярдаг нөхдүүдийн сүнсэн дээр тоглолт хийнэ.

Иймд хайрын тухай сонссон бол бусад үгийг нь бас сайн сонсож, утгыг нь ухаарч баймаар. Лэсби танд хайрынхаа тухай сайхан үлгэр зохиож хэлсэн бол шийтгэлээ яагаад буруу оноож, эр хүний боожгой хайрлаагүйг нь бодооч.

Хайртай гэчихээд хаачих гээд байгаан, хэнтэй явах гээд байгаан гэх яриануудаас нь хартай байж магад энэ хүний харын түвшиний хэмжээг мэдээч.

Хайртай шүү гэчихээд харц нь гүйлгэнэх хүнийг нүд нь илчилдэг болохоор сайн хараачээ. 

За тэгэхээр Монгол өвүг дээдсүүд Хайр гэсэн үгийг нухацтай ойлгож, зүрх сэтгэлээ чагнахдаа зөн гэдгээ танихыг заадаг юм. 

Хоорондоо хэрэлдээд л алалдаад л явах хосууд, нэгнээ хядчихдаг хосууд ямар үйлийн үрээр сууж байгаагаа таньж байх хэрэгтэй гэдэг. Хараад л зүрх нь хүчтэй цохилсон бол дурлачихлаа гэж ойлгохоо болих хэрэгтэй. Сүнс чинь атаатнаа хараад салгалж татганахад нь догдолчихлоо, дурлачихлаа гээд буруу тайлаад баясаад гүйдэг хүмүүсийг зөнгөө сонс, мэдрэмжээ бод, сайтар аж гэж зөвлөдийм билээ хахаха. Яахав үйлийн үр багатайхан шиг, засал номд зайтайхан шиг байвал хэнийг хүссэн тэр гуяар нь дом дуудлага хийдэг л юм бна лээ. Онгодууд. Хэхэхэ. Гэвч би бол өөрөө дуртай биш ээ. Дахин уулзаж, гуя харж, гутрал тайлах гэж түвэг зүгээр. Ирэхдээ л дуртай гуяа ганзгалаад аваад ирнэ гэж байхгүй ш дээ. Тэгэхээр дахин уулзаж хайрын тухай ярих л болдог юм. 

Нарийн түвшинд шинжлэн судлаж суралцсу гэвэл Хатдын сударт байх 9 хайрын тухай мэдэж байж бодох, хэлэх хэрэгтэй болдгийм билээ.

За цааш нь биччицдым уу, байдым үү, айннн. Бичих үү яах уу гэж. Дотроо булгилах зүрхнийхээ булигааг зөв буруугаар нь тайлж сурахыг зөн гэмү хахаха. Энийгээ мэддэг болчуул надад ирж цаг хороож, хайрын тухай асуух хэрэггүй шүү дээ. Чи насаараа тэр хүнтэй хадагдана гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүний тулд чамд юу таарах, тэр хүнд чиний юу нь таарахгүй байх гээд л бодох юмыг надаар бодуулах гээд байх хэрэг байхгүй ээ. Наанадаж л хамгийн амархан зурхай байна. Овог нэрсээ он сартайгаа хийгээд үз. Хахаха. 

Хамгийн гол нь хүүхэд хийгээдэхий гэж дайрч байснаас аав ээж, ахан дүүсээ урагшаагаа мөшгөж үзэхгүй бол хамаатан байгуул аюул ирдэг юм гэдгийг л сануулий.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.