Monday, November 27, 2017

Боол болох ч учиртай гэв үү?


Онгодуудаас сонссон хачин юмс, үлгэр домгийн мэт амьдрал үргэлжилсээр. 

Өнөө хүртэл миний үзсэн кино, уншсан номд боолын тухайд ямар ч эрх мэдэлгүй, зодуулж нүдүүлж, гинжлэгдсэн, үхсэн ч гарзгүйгээр харьцдаг юм байна гэдгийг ойлгож итгэдэг билээ. Боолд ямар ч эрх чөлөө байхгүй. Үхэх хүртлээ ажиллах ёстой гэсэн дүрэм үйлчилдэг хүсээд байхаар амьдрал биш гэсэн хатуу ойлголт бидэнд бий. Мөн биднийг бага байхад Монгол орон минь боолын нийгэмийг алгассан бөгөөд капиталист нийгэмийг морьтойгоо харайгаад л гарчихсан зургаар ухуулдаг байж билээ. Ямар гээчийн азтай, золтой хэрэг вэ? Энэ муухай юмнаас орос ах нар л аварсан гэсэн ойлголтоор ЗХУ болон Монгол эх орноороо бахархдаг байваа хөөрхий гэж. 

Гэтэл Онгодууд хэлэхдээ Монголчууд бид түүхэндээ боол ч байж үзсэн улс шүү. Бүү тэгж түүхийг худал зохиож бай. Өмнө зүгээс Монголчууд руу байнга довтолж, айл аймгийн эрчүүд, охидыг авч явж нутагтаа боол болгон худалддаг байсаан. Монгол эрчүүд бие бялдар сайн, эрүүл чийрэг, ачаалал их даах учир хамгийн хүнд хөдөлмөр болох уурхайд боол болон очдог бол охид эмэгтэйчүүд янхан болон хар ажилд боолчлогддог байсан. 

Боолоор хэнийг авдаг гээч хамгийн чадвартай, бие бялдар эрүүл саруулыг нь шилж авна уу гэхээс биш чадваргүй нөхдүүд бол шууд заазлагдах нь хууль. Хэрвээ чи гадна талаараа БООЛ-д тэнцэхгүй бол чи нилээн ухаан зарж байж, амьд үлдэхийн төлөө тэмцэж байж өөрийгөө БООЛ- оор тоолгоно уу гэхээс биш гаднах өнгө чинь чухалдаа гэж хэлснээр би анх удаа БООЛ хэмээх үгийн мөн чанарын тухай бас нэгэн мэдэгдэхүүнтэй болов. 

Хөөх боол болно гэдэг ч бас сайныг сонгож боолчилж, чадваргүйг нь устгадаг тухай яагаад би бодсонгүй вэ? Чухам л баривчилсан бүгдийгээ боол болгоод байдым байх гэж бодож байтал хөгширч буй би ямар ч шаардлага хангахгүй заазлагдах юм байна гэдгээ ойлгов. 

Хэн тэгж илүү мах тэжээж байдын гэх Онгодын үг надад айдас төрүүлэв. Ядахдаа үнээ саах анхан шатны мэдлэггүй, шал угаачихад аахилж уухилан хөлс зутгах, хоол хийхдээ мэрэгшлийн биш мань мэтүүдийг үхэл угтдаг гэхээр хэд нь үгүй болох нуу. Тэдэнд зөвхөн залуу мах, зодуур даагаад зүтгээд байх яс, өглөө оройгүй зүтгэх бөх бие болох мах л хэрэгтэй бөгөөд хоолны савууд хэрэггүй учраас нярав, нягтлан бодогч, хуульч, багш, инженер, дарга гэх мэтийн толгой шаардсан олон мэрэгшилтэнгүүд, баян айлын бандаак авгай нар, хөгшин эр эм төгцгүүд, нялзрай нярай, балчир багачууд нь хоолны савууд тодотголд орон хэрэггүй байдаг байх нээ. 
Нээрээ ч ямар гаднаас хараад энэний тархи хэрэгтэй, тоо боддог, шүлэг уншдаг, дуу дуулдаг гэж мэдэх биш дээ. Тэгээд ч харийн орны шүлэгчээр, дуучаар үлийгээн хийхэв. Онцгой гойд л биш бол олон одонцоруудыг од болоорой гээд тоос болгоход амархан. БООЛ – ын хөдөлмөрт хамгийн түрүүнд эрүүл саруул биеийг харахаар яанаа хичнээн олон харвинтай эмэгтэйчүүд, гүзээтэй харчууд заазанд орохнов. Яанаа яана. Түй түй. Холуур холуур гэж бодлоо.

Монголчууд бид ч бас бусдыг боолчилж байсан гашуун түүхтэй. Хүний нутагт суурьшиж байснаас өөрийн нутагтаа боолуудыг авчирна. Хэн ур дүйтэй, гоц чадвартай, хар бор ажилд сайныг нь авчирна. Илүү дутуу юм чирж ирж, хоногийн хоолоо хугаслах ч хэрэг байхгүй. Ингэхээр боолын нийгэмийг үзээгүй гэдэг та нарын зохиосон үлгэр бол худлаа. Түүнийг чинь туулж үзсэн учраас мөн чанарыг нь бид сайн мэднэ. 

Харин та нар капиталист гэх хөрөнгө шүтсэн нийгэмд сайн дураараа л орцгоосон. Үр дүнг нь харж байгаа биздээ. Үргэлж хөдөлмөрлөвөл баян болно гэж ухуулдаг ч хэдхэн хүний уран үгэнд хууртан тэдний атганд л үнэндээ амьдралаа өгч, амьсгаагаа мэдүүлж, тэдний төлөө л хоногийн хоолоо залгуулдаг нь жам ёсны зүйл. Гэтэл энэнээсээ ч дор БООЛ болохоор эх нутгаа хүний эрхэнд шилжүүлж, унтах хэвтрээ хүний мэдэлд өгч, атгахан мөнгөөр амьдралаа худалдах ГЭМ рүү орж байгаагаа ухаарцгаа гэж Онгод хэлж билээ.

Пээ БООЛ болоход хүртэл бас учир байдгийг ухаарч, харьж яваа настан би өөрийгөө БООЛ- д ч тэнцэхгүйгээ мэдээд ихэд гайхваа. Хэдийгээр зодуулж нүдүүлж нохойноос дор амьдраад үхдэг гэдгийг маш олон кино шийнээс үзэж байсан ч тэрнийг чинь бас сонгож, чадалтай нь БООЛ болдог гэж боооддог ч үгүй явлаа гэж. БООЛ ч болж чадахгүй үхэх би бээр дэр авч үхвэл дээр юм байна гэж бодов шүү дээ. Нэгэнт л үхэхээс цааш цус гэж, яадын гэж шийдлээ. Үхсэн ч үр дүнтэй үхэх нь зүйтэй. Гэтэл энэ тэнэг залуучууд яахаараа ААВАА НАМАЙГАА АШИГЛА, АВ гээд дэмий дээвэр дээрээс үсэрдэг хүүрнүүд вэ? Үхтэл нь панаалдсан хар сүнснүүдэд мөн хурдан сайн дураараа боолоор очиж байна даа хөөрхий гэж. 

БООЛ болж амьдрах биш газар нутагтаа, гэртээ эзэн болж, хөнжилдөө бүтэн нойртой унтаж байх жаргалынхаа үнэ цэнийг ухаарч баян ядуу, эр эм, хөгшин залуугүй ухаантай байж, улам хүчтэй баймгүй бол харийнханы гарын шүүс, хөлний гишгүүр, амьдын зугаа болох нь байна шүү. 

Баячууд өөрсдийгөө мөнгөөр аргална гэж бодож байгаа байх. Хахаха. Юу гэж чамд худалдагдаж байдгийн, мөнгөний дийлдэггүй юм үеийн үед байсаар ирсэн. Хулгайд амархан өртөмтхий, дээрэм дандаа дууддаг, атаа жөтөө хэл амыг амьсгаа бүртээ цуглуулдаг мөнгө гээчийн сул тал бас ихээ их. Ядахдаа л үхсэн байхад ч бас сүнсийг уядаг хар түвэгтэй мөнгө өөрөө байнга аюулыг дагуулдаг.

Бэлэн бүхнийг цуглуулж өгсөн чамд талархаад булаагаад л авахад болоо. Бандгар хөгшин авгай чинь зүрхний шигдээстэй хэрэггүй, чи өөрөө бүдүүн гүзээтэй чихрийн шижинтэй учраас хог, мангар пацаанууд чинь ажил мэдэхгүй яршиг л байна, залуухан нууц амрагийг чинь хэдэн зоосоор өгчихье гэх мэтээр хамгийн түрүүнд дээрэмдүүлж цаазлуулах нь та нар байх нь байна шүү. Дээрэмчдэд, дарангуйлагч нарт мөнгө, эд хэрэгтэй болохоос чи хэрэггүй. Юу гэж чамтай хувь хуваадын. Тийм тэнэг дээрэмчин дэлхийгээс олоорой хө. Хамгийн тухлаг байшинд л ирж тухлахаас биш тух муутай ядуугийн гэрт дээрэмчин байх уу? Тэр гэрт чи бол лай учраас үх цаашаа. Одоо түүнийх гэсэн үг. Гар хөлийн үзүүрийн бусад нь ч таарсан таарсан таар шуудайнуудаа дээрэмдээд л эзэн болоод сууна шүү дээ.

Ер нь ямар ч кинон дээр баян хүн БООЛ болж байсныг би үзээгүй юм байна. Тэд хамгийн түрүүнд дээрэмдүүлж, үхдэг учраас гардаггүй юм байна гэж мэдэж авав. Иймээс хөрөнгөтөн баячууд минь халдлагад өртөхгүй, хамаг бүхнээ алдахгүй, эх нутагтаа тарвалзаж байя гэвэл эх орноо хамгаалахад их хөрөнгөнөөсөө зарж бай, 

Ёооох яасан ч муухай бодол вэ? Гэвч БООЛ-ын тухай жам ёсны мэдвэл зохихуйг мэдэж байхад сэрэмжлэх, хамгаалах, тэмцэх хүчтэй байж ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ҮРГЭЛЖ БОДОЖ, ТАЛАРХАЖ, ХАМГААЛЖ БАЙХ ЁСТОЙ байхнээ МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.