Monday, November 27, 2017

Монгол гэх нэрийн тухайд



МонГол гэж дэлхийд данстай, дээдлэх түүхтэй эх орноороо би бахархнам.

Бөө болохоосоо өмнө МОНГОЛ гэх нэрийн тухайд бодож явсангүй ч уншиж явсан түүх бий. Мөнхийн Гал гэсэн утгатай үг. Дуудлагаараа ийм болсон гэж уншаад тийм л юм байхдаа гэж бодож явжээ. 

Гэтэл Онгод хэлэв. Алив юмны дуудлага өөрчлөгдлөө өөрчлөгдлөө гэхэд Гал нь Гол болох уу? Гал гэж дүрэлзэх улаан хийг хэлдэг бол Гол нь урсах их усыг хэлдэг биш үү? Мөнхийн Галын дуудлага хувьслаа хувьслаа гэхэд МөнхГал байна биздээ. Тэгээд ч утгаа хар. Гал Ус хоёр харшдаг. Эсрэг тэсрэг утгатай, хоёр өөр юмыг сольж хутгах болтлоо Монгол түмэн мунхраа юу? 

Гол гэдэг үгээ бод. Хэдэн утга салдаг билээ. Урсгал их усыг хэлдэг билээ. Учиргүй их юмсын Голыг, төвийг хэлдэг билээ. Мөнхийн Гал биш Мөнхийн Гол гэсэн бол бол манай Монгол улс усан дээр орших ёстой. Ийм боломж үгүй тул Мөнхийн Голыг барьж, төвийг олох учиртай. Ингэвэл юуны голыг барьж төвийг олох учиртай юм бэ гэх тодотгол үг урдаа шаардах учиртай. Энэ нь Мөнхийн гэх үг биш гэдгийг илтгэнэ. За тэгэхээр МОНГОЛ гэдэг үг юу гэсэн утгатай вэ гэж асуув.

Аянгат би гээч нь, Би яаж мэддийн. Хэлээгүй ш дээ, заагаагүй ш дээ, сонссогүй ш дээ гэх нь ойлгомжтой. 

Монгол гэдэг үгээ харж задлан ухвал Мон болон Гол гэсэн 2 язгуур үгнээс бүтжээ. Монтой холбоотой үг, Монголын түүхэнд хайж үзвээс эртээ урдын цагт Мон улс гээч нь өнөөх л цагаан хэрэмнээс урдах суурин иргэдтэй тэмцэлдэж, хэрэлдэж, муудалцаж байсан түүхийг тэд бичихдээ чадлаараа л муулж үлдээжээ. Муулуулна гэдэг бас ч сайн талтай. Тэмдэглэгдэж үлдсэнээрээ бид бас байж байсны баталгаа. Өөрийн гэсэн эх нутагтай тусгаар улс байж, үгэнд нь орж дарлуулахгүй тэмцэлдэж явдаг халуун цустангууд байсны илрэл. Хэзээ дайснаа магтав гэж муулж л бичих нь ойлгомжтой. 

Харин “Гол” бол одоо ч Монгол хэлэндээ байж л байна. Гол гэдэг нь урсах ус, чиглэх зүг, чухал гэсэн утгатайг одоо ч бид хэрэглэж байна.

Иймд Мон гэдэг үгийн утга харин чухал байгаа биз. Мон гэсэн дан утгатай үг байхгүй байна. Харин Мөн гэж хүлээн зөвшөөрөх, Мөн чанар гэж хоршоо үгэнд орох нь бий. Иймд Мөн нь харин дуудлага явцдаа Мон болсон нь гарцаагүй.

Мөн Гол гэж холбоод бодоод үз. Мөн буюу тийм нь Гол гэсэн утга байх нь. Эсвэл Голыг зөвшөөр гэсэн утгатай болно. Аль нь ч утга нэгтэй байгааг анзаарна биз ээ. Иймээс Мөн гэсэн үг байсан нь магадлал өндөр.

Тэгвэл Мөн гэдэг үг Чанар гэдэг үгтэй хоршдог болохоор МӨН ЧАНАРЫГ ГОЛЛО гэсэн утгат болох нь дамжиггүй. 

Мөн чанар гэж юу юм бэ? гэж бодоод үз. Билгийн талдаа ч, аргын талдаа ч утга төгс байгаа биз. Арга талаар бодоод үз. Мөн чанар гэдэг нь бодит хатуу зөөлөн, хуурай нойтон, том бага ямар ч чанарыг нь шинжиж мэдэхийг илтгэнэ. 

Билгийн талаараа ч яг юу вэ, аль нь вэ гэдэг чанарыг шинжиж мэдэхийг илэрхийлнэ. Иймээс үүнд голлон анхаар гэсэн утга гарахнээ. 

Өөрөөр хэлбэл МӨН ЧАНАРЫН ГОЛ гэх нэр үгнээс гадна МӨН ЧАНАРЫГ ГОЛЛО гэх үйл үгийг ч илэрхийлж буйг анзаар. Тэгээд өөрөө гаргалгаагаа хий дээ гэвээ.

За тэгээд шифэ авсан Аянгатын толгой өөрийнхөөрөө хялбараар тусгаж авахаар бодож эхэлвээ. Пөөх нээрээ тийм юм байна ш дээ. Мөн чанар гэдгийг өөрийнхөөрөө ойлговол надад нээх гоё идэх юм өглөө гэхэд хордуулсан байгуул яах уу? Юу бодоод хор өгснийг би мэдэхгүй ш дээ. Нээх гоё залууг хараад дурлаад суутал надыг зодоод байгуул яах уу? Цаанаа тийм зодооч байсан гэдгийг би яаж мэдэхийн. Аймаар гоё плааж аваад өмстөл урагдчуул яах уу? Материал нь хулхи гэж бодоогүй ш дээ. Сайхан байшинд зун орсон чинь өвөл хөлдөж үхэхээ шахаж дулаалгаа хийгээгүйд нь хулхидуулсан байгуул яах уу? НӨТ-ийн сугалаанд чи хожлоо гээд худлаа хуурсан байгуул яах уу? гэх мэтээр бодоод байвал би хүнд итгэхэд ч бэрх, амьдархад ч бэрх муухай зантай болохым биш үү гэж асуулаа.

Онгод хэлэв. Хахаха. За даа бараг ийм л юм болдог учраас алив юмны мөн чанарыг нь таньж мэдэж, голлож амьдар. Муу муухайд хуурталгүй, сайн сайханд хэт бялууралгүй арга билгийн мөн чанарыг олж, жам ёсны мөн чанарыг таньж амьдарлаа зохицуулж яваарай гэдгийг л МОНГОЛ гэх ганц үгэнд багтаагаад МӨНИЙГ ГОЛЛОЖ МЭДЭЖ АМЬДАР гээд улсынхаа нэрэнд хүртэл сануулаад өгчихсөн л байгаа биз дээ гэсэн бөлгөө. 

За тэгээд л өөрсдийнхөө үгээр яриад унахаар миний мэдлэг нээт кооля болно доо. ЖАМ гэдэг нь тэгээд юу гэж гэх нь мэдээжийн асуулт.

ЖАМ гэж үү? 

Хүзүүгээрээ олсоор дүүжлээд хөлөө агаарт савлуулбал амьсгал чинь бүтэж үхэх нүү, агаарт нисээд сайхан байх нуу гэдэг бол ЖАМ.
Хоолойгоор чинь хоол орж ходоодонд чинь боловсорч хошногоор чинь гардаг жамыг эсрэгээр нь болгох гээд үз. Энэ бол ЖАМ
Хоёр нүдний чинь оронд Хоёр хөл чинь байдаггүй нь ЖАМ
Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд буудаг нь ЖАМ
Өөрийн ухсан нүхэнд өнхөрч унадаг нь ЖАМ
Тэнгэр Газрын байр солигдоход галав юүлэх нь ЖАМ
Тэнгис далайг чи ууж чадахгүй нь ЖАМ 
Эргэх дөрвөн улирал ээлжилж байгаа нь ЖАМ
Чи үхээд Сүнс болох нь ЖАМ
Сүнс үхээд бодгал болох нь ЖАМ

гээд л яриад байвал ЖАМ ҮГҮЙ юм олоход бэрх дээ. 

Сүнс үхээд байхдаа яадын хахаха гэхэд, Хүүе болиорой. Чи ганц амьд юмуу? Чи ганц оршдог юмуу? Бид ч бас оршихуйтай, Оршихуйгаасаа хагацаж байгаа нь үхэж байгаа биш яаж байгаан тэгээд гэх жишээний үг газар хийхгүй сүнсэн Өвгүдийг яалтайв.

МонГол буюу Мөн Чанарыг Голлож таньж амьдар гэсэн уриа лоозон, зорилго чиглэл, үүрэг даалгавар, хариуцлагатай хайхамшигтай утга агуулгатай нэртэй МОНГОЛ хүн болсондоо бөөн баяр болвой, би.

Сүнс байхгүй гэдэг мухар сүсэгтэнгүүд сонстухай. Энэ бүхнийг сүнсэн өвгүд, эмгүд минь надад ярьж өгсөн юм. Зөвхөн нэрийг нь тайлбарлахад л ЖАМ хэмээх маш өргөн сэдэв болж, ертөнцийн тухай ил, далд бүх мэдлэг хураагдсан агуу өвүг дээдүүдээрээ бахархаад бахархаад баршгүй. Тэгтэл юу гэнэ үү. Монгол бол өв соёлгүй гэж хуцах тэр эрдэмтэн хочит хүн АМЕРИК гээч АймаарЭрхийнхээ тухай баримт гаргаад тайлбарла даа. Хүн алах нь Аймаар Эрхтэй, Хулгай хийх нь Аймаар Эрхтэй, Худлаа ярих нь Аймаар Эрхтэй, Хүний Аймаар Эрхтэй Америкынхаа нэрийг сайндаа л АминЭрэг гэж чимж Монголчлохоос өөр яах болдоо хөөрхий. Эсүүл тэр нь Ай Ээм Ээр Ик гэсэн хүний нэр юмуу? Би мэдэхгүй байна. Түүний нэрний түүхийг нь надад тайлбарлаж өгөөрэй. Ямар улс нь хорвоог багтаасан Гүн Ухаант нэр бодож олсныг мэдмээр л байна шүү. 

Өнөө цагийн хэлээр Биет бус өв болсон Монгол сүнснүүдийг Юуу Нээв Хөө буюу ЮНЭСКО д бүртгүүлий ккк. 

МонГол нэрээ ч тайлбарлаж чадахгүй туранхай тархитнуудын тухай алтан сударт бичигдсэн байсан нь мөн чанартаа над мэтүүдийгээ л гоочилсон байж дээ. Би ч яахав тархины тэжээлээ олж авдаг сүнснүүдтэй азтай хөөн. Ямартаа ч МонГол нэрээ өмөөрөх ухаанаа мэддэг болоод байгаан золиг гэж.

МОНГОЛ БУЮУ МӨН ЧАНАРЫГ ГОЛЛОГЧ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУХАЙ.

ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТАЛГҮЙ МӨН ЧАНАРЫГ НЬ ТАНЬТУХАЙ
ӨРӨӨЛ БУСДЫГ ШҮТЭЛГҮЙ МӨН ЧАНАРЫГ НЬ ТАНЬТУХАЙ
ӨВГҮД ДЭЭДЭЭ ГОЛОЛГҮЙ МӨН ЧАНАРЫГ НЬ ТАНЬТУХАЙ
ӨНГӨЦ БОДОЖ ХУВИРАЛГҮЙ МӨН ЧАНАРЫГ НЬ ТАНЬТУХАЙ
ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ГОЛОЛГҮЙ МӨН ЧАНАРАА ОЛТУХАЙ.
ХООСОН ЧАНАРТ БИШ МӨН ЧАНАРЫГ ГОЛЛОТУХАЙ
ХОРВООГ ТАНЬСАН ӨВГҮДИЙНХӨӨ МӨН ЧАНАРЫГ ТАНЬТУХАЙ.
ХОВ ЗӨӨСӨН АЯНГАТЫН МӨН ЧАНАРЫГ ОЛТУХАЙ гэж өөрийгөө хавчуулчий яадын.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.