Tuesday, November 28, 2017

1000 толгодтой байсан Парисын өнөөгийн дүр


Эртээ урдын цагт ургамал ногоо нь жигдэрсэн, урсах ус нь тунгалаг, өнгийн цэцэгс алаглаж, модод нь найгасан, олон амьтан хөлхөлдсөн онцгой сайхан байгаль дунд хэсэгхэн хэсэгхэн талбайдаа эзэн сууж амь зуулгаа явуулдаг ард олон байсан уу гэвэл байсаан байсан юмсанж.
Гэтэл толгод толгодыг газартай нь тэгшилж эхлэв. Яажийгаан, юу жийгаан гэхэд өндрөөс өндөр орд харш барина, өнгөлөг сайхнаар амьдрах болно, өнөө цагаараа сэтгэцгээ, урдны юм ул болсон, шинэ эрин эхлэв гээд шинэчлэгч хүчнийхэн гэгчид гарч иржээ. Уул толгодоо өмөөрч, ургамал модоо хамгаалах гэсэн бөө нарыг нь шулам болон шулмын үр садыг дартухай гээд уухайлан дайрч, алж булшилж, шатааж, устгасаар ахиж сэхэхгүй болгож гэнээ. Үндсээр нь үгүй болгож, үр удмаар нь устгаж ахиж өндийхгүй болтол нь олны жигшлийг төрүүлэхээр Шулмын үлгэрүүдийг зохиов. Шулам бол хамгийн царай муутай, бөгтөр, үзэшгүй муухай дүрстэй гэж итгүүлэв. Шулам дом шид хийж, домог үлгэр айлдаж, тогоондоо толгой буцалгаж, хэрээтэй ярьж, ойд амьдардаг, хүнийг хорлогч гэж итгүүлэв. Ямартаа ч тэд шидтэн учраас шидтэнээр л даруулах ёстой гээд үлгэрийн сайн баатарт хар хувцастай, загалмай барьсан хар ламуудыг шүтүүлж эхэлжээ.

За тэгээд энэ зураглалыг бүгдээрээ үнэн мөнөөр нь ажицгаая. Ямартаа ч хар лам амьдардаг байшинг ажиглацгаая. Сүм хийд барьж байгалаас бүрэн тусгаарлагдаж амьдардаг ажээ. Хүний яриаг сонсож, чөтгөр байвал хөөдөг байхнээ. Ихэвчлэн зовлон яриаг л сонсох үйлтэй. Тэгээд өмнөөс нь өөрөө үйл хийж өгөхөөр тохирно.

Шулмыг ажсу. Ойд байх нь байна. Тэгэхээр байгальд дуртай байхнээ. Тогоонд үргэлж юм хутгаж, элдэв юм хийхээр ойгоос ямар нэг юм авч байж л чанаж буцалгадаг. Эм тан буцалгаж найруулдаг байсныг нь хүний мах буцалгадгаар яриад байгаа юм биш биз. Шулмын байшин шувуун хөлтэй зай багатай учраас тэнд хөргөгч байсан юм бол уу. Хүнээ лав хурааж, цуглуулж иддэггүй шинээр нь иддэг байсым байхдаа. Шүүртэй нисдэг тэрээр хэдэн хүнийг алж махыг нь ачиж нисэх вэ? Ийм зураглал байдаггүй. Ихэвчлэн тэр ганцаараа ганц богцтой байдаг. Тэгэхээр тэр ганц толгой л авч явдаг бол идэш нь тоо нь бага байж таараа. 

Ламын байшин мааш олон өрөөтэй, бас хонгилтой, тэнд хүнийг шийтгэдэг газартай. Одоо ч эдний өрөөнүүд нь музэй болоод байж байдаг. Тэд шулмуудыг алж устгасаар дууссан байтал бас хэнийг тамлана вэ? Ариун сайхныг номлох хүмүүст ийм олон өрөө, тамын өрөө, бөх бат том байшин сав яагаад хэрэгтэй гэж. Тэд хүмүүсийн дунд амьдарч, маш олон зарц нэртэй шавь нар, маш олон хүнтэй харьцдаг. Том том байр савтай. Тус тусын зориулалтай атал яагаад тийм олон гэсгээн цээрлүүлэх яргалалын өрөөнүүд байна вэ?

Шулмын хэрэглэлд тогоо, хутгуур, гэрт нь элдэв эмийн ургамал бий. Шулмуудыг шид хийдэг гээд алсан. Шидтэнийг шидтэн л алж устгах бус уу? Ламын хэрэглэлд ганц ном, гартаа барих ганц загалмай. Энэ чинь тэгээд хэн нь шидийн мэдлэгтэй юм бэ? Шулам лав өөрөө ажлаа хийж, хутгаж бүтээж, олон зүйлийн юм найруулдаг болохоор чадлаар муу гэсэн үг үү, лам ном уншаад л болоо болохоор лам илүү шид хийдэг биш гэж үү гэх мэтээр бодит байдлын дүрслэл дээр олныг харж ажиж болно. 

За тэгээд тэр үед европт нүцгэн биеийн урлаг хөгжиж, шинжлэх ухаанууд цэцэглэж, ур дүйн хайхамшгуудын оргил бүтээгдэж өнөө цагт шүтэгдэх болсон сод бүтээлүүд төрж эхэлсэн түүхтэй.

Орд харшаа боржин чулуунаас өгсүүлээд эрдэнэсийн чулуугаар чимж, чулуу бүрийг сийлж, боолуудыг ихээр авчирч хүнд зүйлүүдээ хийлгэж, чулууг яаж бичиг шиг сийлдгийг үзүүлэх шиг болжээ. Одооны хүмүүс хөөх тэр цагт ийм хайхамшигтай байх гэж агуу агуу, хүний анатомыг ийм сайн мэдэж гаргах гэж тэнэг юм ярьж бахдана. Хүн тэр үед байж л байсан. Хүнийг дууриайгаад урлаж хийж бүтээж чадахгүй яахым бэ, одоо л улс хөгжөөд юм зурдаг, бичдэг, уншдаг болцым уу? Энэ дээр тархины түгжээ нь үүсдэг. Хийж бүтээж чадсан юм гэдэг хийж бүтээдэг арга, бас чадвар ур дүй, хэрэглэх багаж байсан болоод л хийсэн байтал одооных шиг багаж байгаагүй байтал гэж мунхардаг. Одооных нь улам л боловсронгуй болоод байна. Харин текник гэхээсээ илүүтэй хичнээн олон боолын амийг авч, хичнээн их амийг золиослож байж хийж бүтээснийг хэдэн жилийн цаг хугацаа, тэсвэр тэвчээр орсныг ойлгох ухаан байдаггүй. Өнөө цагт текник их хөгжсөн болохоор цаг хугацаа нь ч хурдан байгааг ингэж л хийдэг гэсэн тархины түгжээгээр боддог.

За яахав хүнийхээ хувьд хайхамшгийг бүтээсэн байлаа гэхэд тэр алга болсон 1000 толгодын чулуу яав. Сийлбэр болжээ гэж бодюу. Жижигнүүд нь зам болсныг одоо ч дээгүүр нь алхдаг. Модод байтухай жижиг ургамал, ногоо, цэцэгс хаачив? Устгасан, Тэнд амьдардаг амьтад хаачсан устгачихсөөөөн. Шувууд хаачсан нисчихсөөн, шавьж нар нь яаав. Үхчихсөөөн. Тэгвэл ургамал амьтай юу амьтай, амьтан амьтай юу амьтай, шавьж хүртэл амьтай. Энэ олон амийг алцөөөн л байхгүй юу. Энэ олон амьтны амин дээр хүн гэгч нар өөрсдийн сайхан амьдралаа цогцлоохоор зорьсон юм. Үүнийг эсэргүүцсэн бөө нараа шулам ба түүний нөхөд гээд бас алах болсон үндсэн шалтгаан нь энэ юм. Үүний ард хар сүнснүүд хүнийг өөрөө өөрсдөөр нь хийлгэж, өөрөө өөрсдөөр нь алуулж, өөрөө өөрсдөөр нь бүтээлгээд, харин өөрөө мөнхийн хаанчлалаа тогтоон олон хүний хэмийг сорж шимж, амьдрах ухаанаа олсон юм. Тэр цаг хугацаанд ямар олон хүн үхэв. Хэдэн үе явав. Мөнх амьдарсан хүн үлдсэнгүй. Харин хүмүүсийг золиослосон Хар Сүнсний мөнхийн хаанчлал тогтож, түүнтэй харьцах арга ухаан нууцад суралцсан удам дамжсан хэдэн мөнгөнд амьдралаа даатгасан, мөнгөөр хаанчлалыг тогтоосон хэдхэн хүний л тоглоомын засаглал өнөөдөр дэлхийг эзлэнэ гэнэ. Ард түмнүүдийг эзэлчихээд одоо байтлаа даварч Монгол түмэн рүү минь, бөөгийн эх орон, бөөгийн гол цөм, бөөгийн гол хүнс, бөөгийн гол гал голомт, бөөгийн гол мэдлэг сан руу нь дайрч эхэлжээ. Өршөөгөөрэй дэлхий бөөрөнхий болоод нэг л амьтай гэдгийг бүү мартаарай.

За тэгээд одоогийн Парист амьдрах хүмүүс эрчмийн дутагдалд орсон, сүнсний сульдаатай, хайрцагдсан сэтгэхүйтэй, амьдрал ахуйгаараа барьцаанд орсон, өдөр хоногтоо өр зээлээ л төлсөн, хэдхэн гялгар жишиг болсон баячуудыг харан тэдэн шиг болно гэдэгтээ итгэн өөрөө чадахгүй юм гэхэд үр хүүхэд маань эдэн шиг гялгар болно гэсэн итгэл сэтгэл, тархи угаалтаар л амьдарч байна. Гэрээс гарлаа бөөн түгжрэл учраас метро руу яаран яаран гүйнэ. Метро хэмээх газар доорхи хар сүнсний оромжинд орж баахан эрчмээ соруулж соруулж гарч гүйнэ. Яагаад яараад байгаагаа ч мэдэхгүй л гүйдэг болсноо тэд ажилдаа яарч явсаар ийм болсон гэж төсөөлдөг. Үнэн чанартай сүнс чинь хөөрхий амгалан биш, үргэлж хамаг хүчээ шавхан хөдлөж, хар сүнсэнд хав даруулчихгүй гэж л зөнгөөрөө зугтаад байгаа ухаантай юм ш дээ.

За та нар хөдөө гарахаараа гүйгээд гүйгээд л сандраад байдаг уу? Цаанаасаа налгар тайван, өөрийн биед тухтай хөдөлдөг. Хотод яадаг вэ харайгаад л байдаг харайгаад л байдаг. Орой оромжиндоо ороод л ор луугаа унахдаа ядарснаа мэдэрдэг. Өмнө Улаабаатар багахаан хот байхад цаанаасаа л яардаг байсан уу үгүй ш дээ. Одоо хар л даа. Өндөр байшингууд шавааралдаж, машин хэлхэлдэж, олон хүнтэй болох тусмаа л нэг л мэдэхэд хурдан хөдлөж алхаад байгаа биздээ. Энэ чинь төдий хирийн аюулын түвшин өндөр учраас сүнс чинь хөдлөж байж амиа аврах гэж байгаа аргагүй хамгаалалт юм. Чамд оршдог чиний өөрийн сүнс гээч бас ажиллах зарчим, дутагдах юмтай, хоол тэжээлтэй байдаг юм шүү дээ.

Монголчуудын мөрөөдөл нь Утаат Улаанбаатараа Парис шиг болгох. Гэтэл цаана чинь Парисаар дүүрэн л яарсан, хурдалсан хүмүүс бий. Хэрвээ тэд байгальтайгаа ойрхон байсан бол арай тайван, бас аз жаргалтай амьдрах боломжтой байсаан. Улаанбаатарыг бодвол Парис хамаагүй зохион байгуулалт сайтай төлөвлөгдсөн хот. Гэвч тэнд ч яагаад одоо хүмүүс хэмийн өвчнөөр ихээр өвчилж, стресс гээчинд дарлуулаад байгаан. Зарим хүмүүс нь зөнгөөрөө эрүүл орчинг хайж аялал жуучлалаар хаа холын газар ихээр явдаг болжээ. Зөнгөөрөө тэд сүнснийхээ хоол тэжээл, чадлыг нэмэгдүүлэхээр тэмүүлдэг болжээ. 

Гэвч бүх францууд мөнгөтэй гэвэл худлаа. Альпын нуруундаа оччих ч мөнгөгүй олон хүн бий. Байгалиа хамгаалахаар бас олон хүн сэрж эхэлжээ. Сүнсийг судлах санаатай олон хүн Канад, Амазон, Түвд, Энэтхэг, Монгол, Сибир, Африк гээд л аль хамгийн онгон дагшин байгальтай гэж төсөөлж, аль эртний мэдлэг тээдэг гэх бүхэн рүүгээ зорьдог болжээ. Гэтэл өөрөө өөрсдөө өөрсдийнхөө гараар амьд өв соёлоо устгаад, амьгүй хэдэн шалдан хүний зураг болон баримал, зормолоор л амь зогоодог улс болжээ. Тэрнийг нь ч баян хэдхэн хүн эзэмшдэг. Ихэнхи ард нь дөнгөлөгдсөн амьдрал, чөтгөрийн сүнсний тоглоомонд базуулчихсан хэмээ соруулдаг идэш тэжээлүүд шиг амьдарч байна. Хөдөө амьдардаг бусдынхаа газар луу бас дайрч, тэднийгээ бас хөдөөнийхөн хэмээн гоочилж, тариачдынхаа ажлыг хямдхан үнэлж яг л манай одоогийн Монгол шиг аашилцгааж байна. 

Шулмын зан үйл гэж хааж хяхаж хавчиж нутаг дээрээ байгаа ургамлаа хэрэглэх мэдэгдэхүүнийг нь устгаад өөрсдөө буталж найруулсан эмээ л хүчин төгөлдөр гээд зарах хэдхэн эрхтэй хүн бий. Шулмын зан үйл гээд хааж хавчдаг мөртөө тосгон бүрт сүм дуган бариад тэндээ лам өөрөө үйл хийж суух юм. Хэнийх нь зан үйл зөвийг хэн шүүж тогтоосон юм бол. Лам ч бас сүнстэй харьцдаг мэрэгшил. Тэгвэл тийм олон ламтай байж яагаад хар сүнс улам арвижаад байгаа юм бол.

Шинжлэх ухаан хүний сүнсийг одоо л дөнгөж судлаж буй учраас мэдэхгүй юм даанч ихтэй. Яахав ерөнхий шинж тэмдгүүд олшроод ирснээс болоод стресс гээч нэг үгтэй болж өнгөн талын стресс гээчээ л хагас хугас судладаг болоод байгаа. Сэтгэцийн өвчин асар ихэссэн. Сэтгэцийн өвчинд бас элдэв ад муу сүнс нөлөөлдөг гэдгийг мэддэггүй.

Сүнсний өвчлөлийн анхан шатны шинж тэмдэг хэрхэн үүдээд байгааг мэдээгүй, судлаагүй л байна. Судлаад ч цаад мөн чанарыг нь олоогүй л байна. Яахав хэлдэг үг нь амар тайвшир, агаарт гар гэдэг болжээ. Хэхэхэ. Агаарт гарч амар гэдэг үгэнд чинь л нууц нь байсан юм шүү дээ. Агаар хаана хамгийн эрүүл сайн байдаг. Тэрэнд тэгээд яаж амарвал болох, Агаар юутай холбоотой, агаартай мод ямар холбоотой, мод усгүй бол яахын гээд л цаана нь бөөн асуудал.

Сүнсийг эмчлэх байгалийн эмчлэх чадвар, эрчим хэмийг үгүй хийж өөрсдөдөө чулуун бунхан бүтээж үр удмаараа удам дамжуулан өвчлөх болсны гол гайнууд гомо, лэсбинээс өгсүүлээд өөрийнхөө эр эмээ ч мэдэхээ байсан гажуудлууд, өөрөө биш хар сүнсээр биеэ удирдуулдаг яргачид, донтонгууд олноор гарах болсон нь энээ. Угаасаа ийм газар хууль хатуу, журам өндөр, дэг ёс чанга байхгүй бол бүүр ч аймшиг болдог. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.