Thursday, April 26, 2012

Монголдоо 2. Багштай уулзав

За тэгтэл өглөө өдөр орой шөнөжин ажил ихтэй байснаас болоод холын аянд гарах хоёр хоногоор хойшлов. Юу ч бэлдэж чадаагүй байв. Эхний өдөр нь чухал хүмүүстэйгээ утсаар ярин бас зайлшгүй ороод гарах ёстой айлуудаар хальт хальт гучин минутаар орон гүйлээ. Харин багшийндаа тухлан хоёр цаг суулаа.

Аянгат эх орондоо богино хугацаагаар ирлээ

За тэгээд Аянгат эх орондоо богино хугацаагаар долоо хонохдоо өргөөнийхөнийгөө ч шуугиулан, өөр бусдыг ч шуугиулчихав. Бөө группэд ярилцлага хийе гэж урьжээ. Заа л гэлээ. Дөрвөн хүнтэй ярилцах биш байцаагдан заалгах өдөр байсан болтойдог. За тэрний тухай бичээд яахав дээ бэлэн юм чинь хуулаад л блогтоо тавьчихсаныг хүмүүс уншина бизээ. Харин би завгүй байсан учир бодлоо бичиж амжсангүй байсаар олон өдөр өнгөрчээ. Янзтай сайхан эд мөрийн баримтуудаа блогтоо тавьлаа. Хэдэн зууны дараа ч энэ ярилцлага уншигдан өнөө цагийн мэдэмхий хирнээ таг харанхуйн жишээ бөөнүүдийг тольдох болно доо.

Буурлын сургаал /Видео бичлэг/



2012 оны 4 сард хийсэн дүрс бичлэг. Онгодын сургаалийг дор сийрүүлэн бичив.

Ахуй бие нь тэнхээтэй ч
Ахуй төр нь ганхахад ард минь шаналдаг юм.

Харин төр нь ардынхаа тусад биш ард нь төрийнхөө түвшингийн тулд биш дээд доодгүй ард хаадгүй өөр өөрсдийн тусыг яасан ихээр нь боддог юм бэ, Өөрөө өөрсдийн жаргалыг яасан ихээр эн тэргүүнд тавьдаг юм бэ?

Эх орондоо ирлээ

Энэ өдөр би эх орондоо ирлээ. Зайран хүү маань тослоо. Уйлаад л байлаа замын турш. Хүүгээ их санажээ.Уг нь ирээд уулзах хүн их байсан ч даанч Солонгос Японоор өглөө үдэшгүй аялсаар Мээеэгийн ядаргаанд хэт орж чих дүлийрэн тагларч, нүд бүлцийн хавдаж найгаж ганхсан юм эх нутагтаа иржээ. За амьтан хүнтэй ч уулзаад яахав дээ. Дүлийрээд яриаг нь сонсохгүй юм чинь яахын гээд санаа амар байв.  За тэгээд л гэрийнхэн маань сандарч сайн гэсэн бүхнийг л ам руу минь чихэв. Тэгсэн ч босох бүртээ улам л ядраад байлаа. Иймээс нойрны эм ууж унтах гэтэл унтдаггүй ээ. Ямар хачин юм бэ унтахгүй юм гэж бодоод дахиад нэгийг уучихав. Маргааш нь зүүдлээд л байв. Аймаар нөгөө л байнга зүүдэлдэг Хар үерээ зүүдэлсээр арай гэж сэрлээ. Энэ нэг балай үерийг би байнга зүүдэлдэг юм. Ус нь хав хар үер байнга багаас минь зүүдлэгддэг. Тэгээд л босоод гадуурх ажлаа амжуулах гэтэл өдрийн хоёр цаг өнгөрч байв. Шал шог эм байна ш дээ. Хамаг цаг аваад. Гэвч бие арай дээр болсон байв.

Wednesday, April 25, 2012

Наран улсын тэмдэглэл: Далайн эрэг дээр 2 /Фото зурагнууд/


Наран улсын тэмдэглэл: Далайн эрэг дээр 1 /Фото зурагнууд/


Наран улсын тэмдэглэл: Япон Буддагийн хөшөө /фото зурагнууд/


Наран улсын тэмдэглэл: Хадам буурлуудын хөшөө /Фото зурагнууд/


Наран улсын тэмдэглэл: Монгол Мура 2 / Фото зурагнууд /

Наран улсын тэмдэглэл: Монгол Мура 1 / Фото зурагнууд /

Монгол Мура

Наран улсын тэмдэглэл

Аялал үргэлжлэн Наран улсад өглөө эрт газардлаа. Дүү охин тосч бид гэртээ ирлээ. Гэрт бага дүү, ээж хоёр баясчихсан угтав. Ээж ирээд энд мэс засал хийлгээд боолт тавиулсан байв. Мацүмата хэмээх Монгол түмэнд элэгтэй сайн эмч ээжийг маань эмнэлэгт үзээгүйг нь үзүүлэн, эмнэлгийн үйлчилгээ ийм байдаг гэдгийг нь нүдээр нь үзүүлж биеэр нь мэдрүүлсэнийг ээж маань гайхан бахдаж бишрэн сууж байлаа. Надад эмнэлгийн менежмент хичээл зааж, эмнэлгийн мэдээллийн системээр мастер хамгаалах бүх л суурийг нь тавьж зааж, таниулж өгч байсан ач буянтай энэ хүн маань ээжээс маань дусал мөнгө ч гаргалгүйгээр туслаж өгсөнд талархан таны буян нь дэлгэрч байхыг хүсэн ерөөе.

Sunday, April 8, 2012

Тэнгэрхүү: Баатар Хөгсөөн ийм л байна даа

МОНГОЛЫН МААНЬ АЛДАРТАЙ ЗАЙРАН УДГАД ЧИНБАТ, ЭРДЭНЭ, ГОСТА, ТҮДЭВ АЛДАР НЭРЭЭ ОЛОН ТҮМЭНДЭЭ ХЭЛСЭН, ОЛОН ТҮМЭН МЭДЭЖ БАЙДАГ, ГЭТЭЛ БҮР АГУУ ЧИНГИС ХААНЫГ МААНЬ БУУЛГАДАГ АЯНГА УДГАН ГЭХ ЭНЭ ХҮН НЭРЭЭ ХЭЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА, ЖИНХЭНЭ НЭРЭЭ ХЭЛЭХГҮЙ БИДНЭЭС НУУГДАЖ БАЙГАА НЬ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛ НЬ БУРУУ УЧРААС ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ МЭТ БАЙДАЛ ГАРГАСАН БОЛОВ УУ. Үнэхээр Чингис Хаан буулгадаг бол олон түмэнд нээлттэй ажил хэргээ явуулах учиртай болов уу, Хөгсөөн миний таамаглаж буйгаар магадгүй онгодын дайтай хүчээ авсан сүнсэнд дайруулсан бололтой, ЭЗЭН ЧИНГИС ХААН АРД ТҮМНЭЭ БООЛ, БООЛЫН УДАМТАЙ, БООЛЫН СУУДАЛТАЙ ОНГОДТОЙ МЭТЭЭР АЛАГ ҮЗДЭГГҮЙ ЮМ, МУУ ОНГОД ГЭЖ БАЙДАГГҮЙ ХАРИН МУУ УЛААЧ ГЭЖ БАЙДАГ. ЖИНХЭНЭ ХААН БУУГААГҮЙ ЮМ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТЭНД ХҮРЛЭЭ МИНИЙ БИЕ ХУВЬДАА....Хөгсөөн

Saturday, April 7, 2012

2012 04 08 Баатар Хөгсөөн Асуулт 4

Асуулт 4. Чингис Хааныг үнэхээр буулгадаг бол өөрийн зүсээ их нууцалдаг нь юуны учир вэ? Хийж буй үйл бүхэн үнэн бол олон түмэндээ харин ч нээлттэй баймаар юм? Хэдэн жил биднээс нуугдаж хаан буулгадаг нэрийдлээр явах вэ та?

2012 04 08 Баатар Хөгсөөн Асуулт 3

Асуулт 3. 1000 улаачыг нэг дор цуглуулж бөөлүүлнэ хэмээсэн. Дархадын алдарт Чинбат зайран, Эрдэнэ зайран, БөөБөө гэх мэт олон сайн сайн зайран удгад их бий, Таны бүрдүүлэх 1000 улаач бол магадгүй Хурцжавхлан багшаас эхтэй таны галын л хүмүүс байх бололтой, Энэ хүмүүс бүх Монголчуудыг төлөөлж чадна гэж үү?

2012 04 08 Баатар Хөгсөөн Асуулт 2

Асуулт 2. Үнэхээр хаан буусан бол олон түмэнд нээлттэй бүх холбоо, телевизийн хэрэгслүүдээр цацаад Монголчуудыг нэгдүүлээд аваад явчихна. Тэгсэн одоо бол та бүхний үйл хэрэг бүхэн нууц далд closed мэт байдалтайгаар явагдаад байгаагийн учир?

2012 04 08 Баатар Хөгсөөн Асуулт 1

Асуулт 1. Харийн уул усыг тахина хэмээн явж байгаагийн учир юу вэ?

2012 04 08 Хэлэлцүүлэг 3

Za yutai ch asuusan asuultuudada hariulaad duusgachih yaa humuus nemj buu post bicheed bai, het urt bolood baina, snsanal zereldeh yum bailgui l yahav gevch asuusan buhend ni bi hariulna gej amlasan bilee.
3. bee hunii erhemleh yosgiig bi mash ih blogtoo bichdeg tend buruu yum bichigdeegui gej bodoj baina

2012 04 08 Хэлэлцүүлэг 2

Ene odriin amar amgalang aildie. Ih tengertee owgoduud mine amgalan suuj baigaa biz. Yamagtai ch ene ochuuhen heleltseeniig ene aihtar delgetsnees unshij chadkuu ch ulaachiinhaa oyun bodliinhoo tsar hureenees owog deedsuud mine tungaaj bolgooh bolow uu gj munhag bi huslee. Boo gedeg zuiliin utga uchriig alduulj olon humunii setgeliig uimuulj Ih haanii mine neriig turuu barij yawaa Aynga udgan tanaa
1. Ih haanii suns fizikiin huulid zahiragdkuu gej uu? yamar uchrtai bolood?
2. Yund mongol ulsiinhaa gal golomtiig ariun bailgah uul usiig argadan tahihiinhaa orond hari ulsad tolgoi horogdono we?
3. Boo hunii erhemleh yos jaygiig ta yund uguisgej baihiin?
4. Ongod shuteeniig erembe daraatai hemeen humuunii owgodiig dord yuzej bui tani yamar henheglel we?
5. Haanii mine huch chadal hna orshino

2012 04 08 Хэлэлцүүлэг 1

AMAR AMGALAN BAITSGAANA UU. AYANGAT UDGAN GEGCH BI BAINAA. URGUU GERTEE URISAND GYALAILAA.

2012 04 07 Баатар Хөгсөөн Аянгат Удганыг хэлэлцүүлэгт урив


Эрхэм хүндэт Аянгат удган таныг олон түмэнтэйгээ орчин цагийн харилцаа холбоо болсон facebook-ийн групп-ээр дамжуулан харилцан яриа өрнүүлэхийг урьж байна. Бөө мөргөлтэй ямар нэг байдлаар холбогдсон олон хүн тантай харилцаж санал хүсэлтийг сонсохыг хүсдэг болов уу, Та агуу Чингис хааныг буулгадаг гэдэг тиймээс олон хүн эзэн Чингис хаантайгаа улаачаар нь дамжуулан харилцахыг хүсч байгаа гэж миний бие итгэж байна. Миний бие таныг 2012 оны 04 сарын 08-ны Ням гаригт. 11.00 цагаас хамгийн олон гишүүн идэвхтэй байдаг Бөө мөргөл эсвэл БӨӨ нэртэй аль нэг групп дотор харилцан яриаг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Хүндэтгэсэн Халх Улаач Хөгсөөн
Baatar Khugsuun
АЯНГА УДГАН ГЭСЭН ХҮН СОЛОНГОСТ ЮУ ХИЙЖ ЯВНА ВЭ? МОНГОЛДОО ЯДАЖ НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮНИЙГ САЙН САЙХАН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ЯВАХ БАЙТАЛ ХАА ХАМААГҮЙ ГАЗАР Л ЯВЖ БАЙХ ЮМ, ЧИНГИС ХААНЫ АЛДАР НЭРИЙГ УНАГААЖ БАЙНА ДАА, МОНГОЛ ХҮН БОЛ МОНГОЛДОО Л БАЙХ ХЭРЭГТЭЙ...Хөгсөөн

2012 04 07 УЛААЧ ГРУП-т

2012 04 07 УЛААЧ ГРУП-т


Thursday, April 5, 2012

Аянгат удганы хадам буурлын сургаал /2011.08 сард/


http://picosong.com/wqzJ


Компьютерээ ухаж байтал Аянгат Удганы Хадам буурлын сургаал гарч ирэв. Өнгөрсөн оны 8 сард Харь орон явах үед нь буурлууд Аянгат удганд сургамжилж байсныг бичсэн болой. Үнэнийг хэлэхэд миний бие сонсгол тун муу нэгэн учраас доор сийрүүлснийг хоолойтой нь давхар тулган сонсонгоо уншаарай.  Сонсож чадаагүй зүйлээ  .... гэж орхисон байгаа. Та бүгд гэгээн оюундаа тунгаан сонордохтун.

Wednesday, April 4, 2012

Гуулингийн Монголчууд ГУРАВ.


Гуулин улс хэмээх энэ оронд Монголчуудаас маань олон хүмүүс аж амьдралаа залгуулан байгаа билээ. Тэнд байх Монголчуудын ихэвчлэн эрхэлдэг ажил нь Айл нүүлгэх, Буудалд ажиллах, Үйлдвэрт ажиллах үүнд оёдол, хэвлэл, төмрийнх ордог бололтой.

Tuesday, April 3, 2012

Monday, April 2, 2012

Солонгос буюу Гуулин улсад ХОЁР


2012. 03. 21, 22нд Шөнө ажиллаж Гуулингийн хуулийг сонирхон зөрчиж үзэв.
Хүний наймааны боссоос каалдсан би новширолгүй ажилдаа гарлаа. Хэвлэх үйлдвэр надад их таалагдаж байлаа. Ном үйлдвэрлэдэг газар гэж буянтай сайхан газар.  Бүтэн арван цаг ажилладаг юм байна.

СОЛОНГОС буюу ГУУЛИН улсад НЭГ

14. 3. 2012 он
Бүтэн арван цаг онгоцны суудалд арай гэж багтан явлаа. Хөл минь аалзны хөл шиг тэмтрүүлдэж дээш доош аятайхан байрлал их л хайсан ч богино мөчтөнгүүдэд зориулсан энэ онгоцонд миний хөлийг агуулах газар ховор байлаа.

Guulin uls yavahiin emneh temdegleluud


Хэд хоног энд их таагүй байлаа. Өглөөнөөс орой хүртэл ногоонуудыг хяргаж тайрсанаас болон бие өвдөв. Хяргуулсан ногооны үнэр их хурц хамар цоргин улам яс янгинуулана. Монголд би хашаандаа ногоо ургуулах гэж ядаж байхад энд ногоо ургалаа гээд л байсхийж байгаад тайрна.Мөртөө ч үгүй өөрсдөө хэзээ ч гишгэдэггүй  хашааныхаа арын талбай, хажуу хавирга, өндөр хэсгийг ч үлдээлгүй хяргана. Хяргуулсан өвснүүд ч гандан буурахгүй хоёр сарын дотор л багсайна.