Гуулин улс хэмээх энэ оронд Монголчуудаас маань олон хүмүүс аж амьдралаа залгуулан байгаа билээ. Тэнд байх Монголчуудын ихэвчлэн эрхэлдэг ажил нь Айл нүүлгэх, Буудалд ажиллах, Үйлдвэрт ажиллах үүнд оёдол, хэвлэл, төмрийнх ордог бололтой.
Төрөл бүрээр л ажиллаж амьдрах ч нийтлэг дүр төрх нь ихэнхи нь хэдэн төгрөг олоод Монгол дахь ар гэрээ тэжээдэг ажээ. Арван наймаас доош жил ажиллаж байгаа нь ихэнхи нь байлаа. Арван хоёр жил ажиллаж байгаа хэд хэдэн хүнтэй таарсан. Тэд маань ихэнхи нь дөч гарчээ. Нутагтаа очих чин хүсэл байвч очоод юу хийхэв, амьдралын баталгаа үгүйд санаа нь зовно. Монголд дөч гарсан хүн байтугай гуч гарсан хүн хөгшинд тооцогддог мода цэцэглэсэн шүү дээ. Тэд хүний газар олон жил ажилласаар биегүй болж гүйцэж байв. Гэвч ажиллахгүй бол бие нь өвдөн ажил хийж байвал салга амбан трактор шиг л ажиллаад байдаг зуршилтай болжээ. Нийтээрээ л нуруу нугасгүй болсон өвчин их байлаа.
Хүний газар өдөр шөнөгүй ажиллах тэднийгээ Монгол дахь ах дүүс нь ойлгодог бил үү. Арваад жил ажиллан буй эхнэр ар гэрийнхээ төлөө зүтгэж байхад Монгол дахь нөхөр нь ажил хийхгүй мөнгөөр нь амар тайван амьдран байх ч хүн байх юм. Хоюул хоюулаа хослон зүтгэвэл хурдхан хөлөө олмоор. Ер нь маш олон төрлийн бэрхшээл гэр бүлүүдэд учирч байна. Эцсийн эцэст энэ бүхний бурууг Төр засагтай л тооцохоос өөр гарц алга. Өнөөдөр Монголд цалингаараа сайхан амьдарч чаддаг байсан бол энэ олон гэр бүл тусдаа амьдарч салж сарних уу? Олон үрс эцэг эхгүй өсөх үү? Олон хүн хүний газар эрүүл мэндээ золиослон ажлын мал болох уу? Монгол улсын аюулгүй байдалд аюул учрах уу гээд л олон асуудал гарч байна.
Хүний газраас эрдэм өвөрлөөд эх нутагтаа ирээд байвал өөр хэрэг. Харин хүний нутагт хамгийн хүнд хэцүүг нь хийсээр залуу халуун насаа алдаад байгаа хүмүүсээ яах вэ? Олон хүн ажлын мал болсноос гэрлэж чадахгүй үр хүүхэдгүй хөгширч байна. Амьдрах орон байртай болохоор ажиллаж эхэлсэн ч хадгаламж зээлийн хоршоонд хамгаа алдсан, мөн жил ирэх тусам л өсөх байрны мөнгө юмны ханшаас шалтгаалан буцах хугацаа нь хойшлох хүн их байна. Залуугаар ирсэн түрүүчийн хүмүүс хөгширчээ. Гэтэл Төр засгаас хамгийн залуу, эрүүл эрчүүдийг л сонгон гэрээ гэгчээр бүр хараар байхаас ч бага цалингаар явуулахыг дэмжин байх юм.
Яг үнэндээ бөөн юм болж байж залуусыг 300 р нь гаргалаа гэхэд оронд нь хэд нугалсан их тоотойгоор 3000 давуулсан гадныханыг зөрүүлэн оруулах нь дээр гарсан хужаа санаатнуудын зориудын бодлого улс орныг минь мөхөөх гэсэн өмхий санаа л гэж үзэхээс өөр арга алга. Монгол залуусаа дөнгөж л сургуулиа төгсөнгүүт явуулж байгаагаас хүний газар хар ажил хийгээд эргээд нутагтаа очиход эзэмшсэн мэрэгшил ч үгүй хөгширч буй насныхан очих болоод байгааг харцгаа.
Харин тэдний оронд мөнгөтэй хужаа, солонгосуудыг олноор нь оруулснаас өнцөг булан бүрт л хужаагийн хоолны газар солонгосын саун нээгдэх нь халаг болжээ. Насаараа хүний нутагт ажиллаад хэдхэн төгрөг хурааж ирсэн зарим нь хөрөнгө хурааж чадаагүйнүүд эх орондоо ирээд эргээд тэдний зарц болох нь байнадаг.
Хүний газар хуулийн чангад Монголдоо дураараа хашгирч гуагчиж морь унан хөдөө хээрээр давхиж явах залуус маань гишгэсэн мөрөө ч эргэж харан амьдарч байна. Харин тэд эргээд эх орондоо очтол бүх л газар нь хүний мэдэлд орж бахь л байдгаараа зарц хийн амьдрах хувь тавилан нэгэнт нүүрлэжээ.
Гашуун боловч бодит үнэн яг л ийм байгааг ухаараач. Эрдэм ном сурах гэхээр л элдэв саад тотгор тавин арын хаалга, мөнгө нэхэх хирнээ хар ажилд хамгийн эрүүл гэснийг нь шилэн өгөх Монгол түшмэлүүд юу бодоод байна вэ? Тэгсэн хирнээ Монголчууд ажил хийж чаддаггүй гээд өгөр хар хужаа нарыг олноор нь оруулж байна. Хүн амын бодлого, улсын аюулгүй байдал, хүн амын төлөвлөлт, цус ясаа хамгаалах бодлого гэж бүр алгаа. Лав л манай ээжийнх хужаагаар бариулсан байшинд орсон ч даанч яаваа гэмээр л байдаг ш дээ. Дотор засал байтугай бүх юм нь хулхи, хуурч унадаг. Мэрэгжлийн хужаа ажилчдын хийж байгаа юм нь ийм байдаг юм уу. Овон товонтой дотор заслыг хараал ХӨӨӨХ инээд хүрдэг. Гэтэл манай байрыг Мөөгий эгч маань долоочихсон юм шиг л засдаг ш дээ. Тэр Сот гэж дээр үед байсан барилгын компанид засалчин байсан бөгөөд юмыг чин сэтгэлээсээ хийж маш сайн засдаг. Хужаа нар мундаг сайн гэж худлаа ярьж толгой эргүүлж өгөр новшуудыг бөөнөөр нь оруулж ирхээ болимоор юм. Орж ирсэнгүүд нь мөрөөрөө овон товонгоо байшиндаа хийчээд буцахгүй бас Монгол бүсгүй үрсийг овон товонтуулаад байгаа нь зэвүүн.
Сүүлийн үеийн энэ гэрээний ажилчид нэрүүдлээр гаргах бизнес Монгол эрчүүдийг гадаадад дарлан мөхөөх хорт бодлого мөнөөсөө мөн. Өвчинд баригдсан эрсээс яаж эрүүл чийрэг үрс төрөх юм бэ? Бүсгүйн гачигдалд орсон эрчүүд сөөжүү гэх хий үзэгдэл харуулдаг хорт архийг уухаас өөр яахын бэ? Ихэнхи залуу эрс нас ахимаг эгчмэд хүнтэй гэр бүл болсноос өөрийн үр хүүхдээ төрүүлэхгүй байна. Эгчмэд бүсгүйчүүд чинь Монголд ажилгүй архичин нөхрүүд болон үр хүүхдүүддээ тэжээх гэж зүтгэж байж яг балчируудын хүүхдийг гаргаж шатаач. Хүнд ажилд нухлагдан, өнгө зүсээ алдах эрчүүд маань хэдхэн жилийн дотор л өвгөн төрхөнд орох ажээ. За тэгээд сөөжүү ч билүү сээжүү ч билүүдвэл хэн тоохын тэднийг. Олон эрс архинд толгойгоо мэдүүлэн гансарч мөнгө ч үгүй, зорилго ч үгүй, буцах нүүр ч үгүй хоног өнгөрөөн цагийн ажил хийж цалингаа аван наргиж байтал хамар нармай нь хатингаршиж, хар өгөр зүсэлснээс хүүхэн байтугай нохой тоож шиншлэхгүй болж буй олон залуус байгаад сэтгэлд эмзэглэв.
Харин залуу хүүхнүүдийг нь заяаны баян ханьтай учруулах Зуучлах товчоо гэх хараал идсэн хөгийн газар замыг нь зангуу болгож байх юм. Хичнээн олон сайхан охид баян тансаг амьдрал, Солонгос дороомоогийн гаднах өнгөнд хуурагдан ирж байнаа. Багш мэрэгжилтэй байж сохор хүнтэй ч суусан хүүхэн байх юм. Үзүүлэхдээ сайхан байшин үзүүлчихээд ирхэд нь хөдөөний архичидтай суулгачих нь энүүхэнд. Солонгосчууд Зуучлах товчооны залийг мэдээд дор хаяж таван жил хамт амьдарвал Солонгосынхоо амьдрах визийг өгдөг гэх болжээ. Таван жил өгөр хар архичидтайгаа зовлонт тамын амьдрал туулбал виз авна. Наана нь нүдүүлээд зодуулаад байж байна уу, алуулчихгүй амьд байна уу хэнд юуны хамаатайв гэнэ. Нэгэнт хүний газар хулхидуулж хамаг харсан нь фотошоп байсан тэд эргээд нутагтаа очих нүүр халуун, мөнгө үгүй, хэл усны бас мэдлэг боловсрол ч дутагдана. Арай азтай нар нь боломжын амьдралтай болсон ч нүдэнд нь гуниг дүүрэн. Нас нь явах тусам л эх нутгаа санагалзах ажээ. Амьдрах аргагүй болсноос солонгосын асрамжын төвд хүүхэдтэйгээ толгой хорогдон амьдрах бүсгүй ч байх юм.
Гэр бүл зуучлагчдаар суух ихэнхи Солонгос эрчүүдийг нь Солонгос хүүхнүүд нь тоохгүй миагийн мианууд байх нь элбэг. Солонгос эртэй суучихаад ажил хийн тэрнийгээ тэжээн явах эмэгтэйчүүд олон байх юм. Яалтай ч билээ дээ. Хүнд нь биш улсад нь болж амьдарч байгааг нь бодохоор баян орон гэж бас бахархалтай ч юм уу. Миагийг миануудынхаа нүүр царайг гялгар хэдэн байшин, илүү тоног төхөөрөмжөөрөө өнгөлөн далдлаад гадны орны хүүхнүүдэд борлуулчих л болтойдог.
Архинд орсон, өрөнд баригдсан нөхрийнхөө өрийг төлөн ажиллаж байх бүсгүй ч байх юм. Залуу халуун насандаа алдаж эндээд, хууртаад ирсэн олон Монгол бүсгүй байвч тэднийг үзэн ядаж Хохино гэх сэтгэлийг арчиж хаяасай гэж өөрийн эрхгүй хүсэв. Хэнд ч юу ч тохиож болно. Амьдрал хатуу. Энэ бүсгүйчүүд хүний нутагт овсгоотой нэг нь ажил хийгээд, хэл сураад, өөрийгөө аргалаад явж байхад арчаагүй нэгэн ч байх ажээ. Хэл ч сайн сурахгүй, ажил ч хийхгүй, нөхрийнхөө атганд орж зодуулан нүдүүлэн амьдрах нь ч байна.
Хүний нутагт бүсгүй үрс ингэж зовж шаналан байхад нутаг нэгтэй Монголчууд нь тэднийг гоочлон доромжлох, бах таваа хангах хүн ч их байх нь эрүүлгүйн шинж. Нааш ч үгүй цааш ч үгүй гацсан энэ бүсгүйчүүд сэтгэлийн дулаан үг хайрлан дэмжиж баймаар. Сэтгэл санаагаар унаж сүлд хийморь доройтож яваа олон бүсгүй байна.
Мөн сайн хүнтэй таарч боломжоороо амьдарч байгаа хүмүүс ч байх ч эх орондоо байснаас илүү сайхан байна гэж юу байхав дээ. Ер нь Солонгос эрчүүд ЯМААН ОМОГТОЙ бололтой. Пөн Пан гээд л хашгичаад байх тэдний хажууд Монгол эрчүүд хамаагүй тайван байх ажээ. Монгол эрчүүд архи уухаараа л бахираад байдаг байхад Солонгос эрчүүд мөнхийн бахираатай зэвүүн юмнууд санагдав. Үе үе миний гар зангирч дэлсээд авмаар санагдаад байв. Би бол хийстэл цохичихоор л бие хаатай юмнууд байлаа. Царай зүс нь хөсрий даагаад хүйтэндүү царайтай, хөхдүү өнгөтэй энэ хүмүүс дороомоо дээрээ сайхан цагаанаар будчихдаг нь мэдээж. Эхэн үед ихэд зэвүү хүрч байсан ч Хар Сүнсний Хаанчлалд орсон Гуулин улсын эрчүүд ийм байх нь аргагүй байлаа. Тэдний хамаг юмыг нь хар сүнс, чөтгөрүүд эзэлчихсэн хорлож байгааг хараад бас өрөвдөв.
За ер нь Гуулинд би Чөөгий залгисаар байгаад л таарсан доо. Лав Солонгостой суугаад зовж буй хэд хэдэн бүсгүй үр ирж Чөөгийнүүдээ хөөлгөсөндөг. Гэр орноор нь үржчихдэг юмуу хаашаа юм. Хэд хэдээр нь наалдаад дээрээс нь Монгол бүсгүйчүүдэд минь бас наалдчихдаг бузар сүнсүүд байлаа. Хэрээстийн сүм ихтэй ч тэд Сатаануудыгаа таньж хөөж чаддаггүй юмуу эсүүл өөрсдөө Сатаан үйлдвэрлээд байдаг юмуу хаашаа юм. Юутай ч Гуулингийн Тэнгэрийг Чөөгийнүүд ноёрхжээ.
Тэнд байхад орой ажлаа тарчаад хүүхдүүддээ дагуулан ирсэн хоёр Монгол бүсгүй уулзсан. Том алаг нүднүүдтэй сайхан залуу охид ч зүс царай нь гундаж, хөхөрчээ. Хоюул Гуулин нөхөртэй ажээ. Нэг нь бас ч гэж арай гайгүй нөхөртэй тэр нь сайн залуу бололтой. Эхнэрээ тэр хол газар шөнө машинаараа хүргэж ирсэн бөгөөд өөрөө гадаа тэвчээртэй хүлээн суусан шүү. Хоёр сайхан үртэй болж амьдарч байгаа ч бүсгүйн бие сүүлийн үед өвдөж ааш зан нь хувираад, уур уцаар ихтэй болсон бололтой.
Буурал буун тэдэнтэй мэндчилчээд оройтон ирсэн бөгөөд гадаа хүн хүлээх учир шууд засалдаа орлоо. Алаг нүдэн бүсгүй гэнэт л уйлаад орилоод явчихлаа. Шүлс нь савирч, хамаг бие нь чичирч, хоёр гар нь шув шулуун болон татчихав. Миний санаанд гараа урагшаа чиглүүлчээд л үсчээд явдаг хужаа сүнс оров. Түүнтэй ижилдүү ч нарийн хоолойгоор уйлан чичирч, бүх бие нь мөс шиг хүйтэн болжээ. Буурал: Хайран сайхан охин минь өөрт орсон шуламыг чи харж байна уу? Нэгэн хавар өнгөрөхөд амиа алдах байжээ чи. Азтай л охин үр байна даа. Амийг чинь хорлуулах сүнс чамд шингэсэн байна. Одоохон өвөг нь аваадахъя гээд түүнд цалам тавив. Тэр охин уйлан чичирч, нус нулимс нь урссан ч биеэ хянах чадваргүй болон гараа ажиллуулж чадахгүй байв. Хоёр гар нь шув шулуун болчоод над руу дайрах авч гар нь нугарахгүй байлаа. Буурал алчуураар нулимс, нусыг нь авч өгөөд : Охин минь бүү айгаарай. Сайн гарга. Нус нулимсаар чинь л гадагшилна. Нусандаа бүү санаа зов гэв. Охин баахан уйллаа. Буурал өрөвдөн толгой дээр нь үнсэж хүний газар яасан ч зовлон амсана вэ үрс минь, та нарын минь буруу юу байхав дээ. Толгойд Хаан суусан хар тархитнуудын гай гэж үглээд охиныг аргадна.
Буурал түүний гарт хүрхэд цэлдэн мөс болсон байв. Аажмаар охин муурч уналаа. Буурал хөнжлөөр түүнийг хучин дулаан хэвтүүлэв. Би айж Буурлааааа, хөөшөө хүний газар хүн амьны хэрэгт орохнуу, наад охин чинь уначихлаа яанаа гэж хашгирахад Буурал маш тайван сууна. Харин хажууд нь байсан хүүхэн бас айснаасаа болоод бас таг хөшиж орхиж. Зүв зүгээр инээд алдан орж ирсэн найз нь нүдэн дээр нь орилж чарлаад ухаан алдан байгааг харах аймаар нь мэдээж.
Буурал за одоо бүсгүй чи нааш ир гэхэд тэр дав хийтэл чочино. Маш аймхай дав дав хийтэл чочих тэр бүсгүй. Ааштай нөхрийнхөө дарамтад байдаг болтой. Нөхөр нь өр ихтэй тэр бүсгүйн бие бас өвчтэй байв. Буурал биеийг нь барьж өгөв. Бүсгүй үр Монгол явах уу, эндээ байх уу гэхэд: Хүний газар айлын Бэр болон ирж үр хүүхдийг нь төрүүлсэн бол Бэрийн хувь тавилангаа дагах ёстой. Үр хүүхэд өнчрүүлэлгүй хатуу бэрхийг туулах л болно доо. Анхнаасаа хийхийн өмнө сайн бодох ёстой байтал Балчирууд та нар хэт хөнгөн гэнэн бодолд автжээ.Та нар нэгэнт ирсэн бол өөрсдийгөө хар Сүнснээс хамгаалж биеэ эрчимжүүлэн эрчтэй хүчтэй амьдарч сур. Удганы блогт бүх л зүйл бий дээ. Монгол бүсгүйн чанараа хөгжүүл гэж хэлэв.
Гэтэл муураад унасан охин маань бүлээхэн сайхан болчихсон инээд алдаад босоод ирлээ. За охин минь бие нь дээрд вүү гэтэл Тэглээ гэв. Үнэхээр сүүлийн үед би өөр болон үе үе үхмээр санагддаг болсон ч хоёр хүүхдээ хараад болиод байсан. Аймаар юм бэ яасан гэж охин хэллээ. Би ерөөсөө нус гардаггүй хүн. Гэтэл яасан сонин юм бэ. Их нус гарлаа гээд л гайхав. Тэр муу хог л гарч байхгүй юу даа. Бүү санаа зов. Алив муу юмсыг нус, шүлс, хөлс, шээс, баасаар ч гаргадаг юм шүү дээ. Амь хорлуулдаг Сүнс тэнд ихтэй учраас маш олон хүн амиа хорлож үхдэг. Бялзуухайн байранд гэхэд л нэг жилд сурагч, багштайгаа нийлээд дараа дараалан олон хүн амиа хорлосон тухай ярьж байсан.
Ер нь Солонгост хүмүүст өгч байсан Буурлуудын зөвлөгөөнөөс харахад Тэнгэрийн гэрлийг аль болох өөртөө шингээж Хар Сүнснүүдээс өөрийгөө хамгаалах, хөөж сурах, Бөө тархиа хөгжүүлэх, өөрсдөө өөрсдийгөө хэрхэн мэдэрч биеэ хэрхэн цэвэрлэх тухай зааж өгч байсан юм. За бараг засал нь Сургалттай хамт л явагдсан даа. Холын зарим орныг бодвол Солонгос болон Америкт зөндөө л лам очиж ном уншиж засал хийдэг бөө очиж бөөлдөг гэнэ. Тэр энэ ирж засал ном хийнэ гээд зар тавьсан байдаг юм байна лээ.
Блог эртнээс уншиж Тэнгэр Монгол Газар дуудлагаа дуудаад сурчихсан хүмүүс маань намайг ангайлгасан шүү. Надаас мундаг болчихсон байсан. Маш эрч хүчтэй тэд маань шувуудын аураг харж, биеэ төөнөн эмчилж, чөтгөр хөөж, амийг харж чаддаг болж, нартай холбогдож сурчээ. Мундаг юмаа. Үүнд нь би маш их баярлаж хөөрлөө. Нөхөртөө энэ сайхан мэдээг яривал юу гэж хэлэх бол инээд алдаад л бид хоёр цай уух зуураа чалчина даа гэчихсээээн харин бодож явлаа. Юууу вэ энэ чинь одоо би тэр мууг санахгүй санахгүй мэдүү яадын гээд л гэнэт сэхээ аван бодлоо хөөчихөөд өөрийгөө шоолж бодлоо. Жаахан хүүхэд шиг ямар хачин юм боддог юм бэ, хөөрхий амьтан Гэгээнтэйгээ нусаа хацартаа нааж байгаа даа. Охиноос майл ирсэнг санав. Нүдэн дээр л нөхөр хүүхэд хоёр чинь тураад би ихэд сандран хоол хийж байна гэж бичсэн байсан. Яанадаа, хүний газар зовж байгаа болов уу гээд л өрөвдөн нулимс урсав.
Ядаргаатай юм бэ яасан, Монголд нь авчирчаад чам мууг санахгүй, санахгүй гээд л өөрийгөө зоригжуулав. Одоо хол байгаа юм чинь хөөрхийг жаахан санаж анхаарал тавья гээд түүний ажил төрлийг нь сайн бүтээж биеийг нь барьж өгч амраагаарай гээд л бөөлөн Онгодуудаасаа гуйлаа. Гэгээнийхээ зүүдэнд очиж хүүтэйгээ тоглохыг сүнснээсээ гуйлаа. Одоо хэдхээн сар л Тэнгэрийн үйлээ хийчихвэл би жаргах гээд байна. Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэж хурдан л олон хүнд Тэнгэрийн Гэрлийг зааж өгч сургачихвал болоодог. Үүнийг ойлгоод сурчихбал би бөө хийж байх хэрэг байхгүй.
Гэртээ Гэгээнтэйгээ амар амгалан амьдарна гээд л гоё юм бодон баярлав. Над бас ач зээ нар олон ирэх болтугай. Манай хүүхдүүд завгүй гээд аавынхаа үгэнд орж эрдэмтэн мэргэн болох гээд хүүхэд гаргах хугацааг ер тоохгүй юм. Нөхөр маань хар залуу юу ч мэдэхгүй байхдаа гэнэдээд надтай сууж хүүхэд цувуулсандаа харамсаж явдаг юм байлгүй дээ. Өөрөөс нь асуувал таарна. Надтай суугаагүй бол бүр жаргалтай байх ч байсан юм билүү хэн мэдлээ. За юутай ч удганы нөхөр байна гэдэг зовлонтой амьдрал нь баараагүйдэг. Уул ус тахиад хачин ажил хийгээд тэнээд явдаг эхнэр юу нь сайхан байхав дээ. Явдаг газрууд нь чухам л алдартай Улсууд байх ч тэнд очоод л би хөдөө рүү нь явдаг. Дэлхийн хөдөөнүүдээр хэсэх ч бас чанга ажил шүү.
Чөөгийг хэрхэн таних тухай хүмүүст зааж байтал Мягуу маань санаанд орлоо. Маш үнэнч шударга сайхан сэтгэлтэй энэ охин алив юмыг яс хийх гэж зорьдог зан чанартай. Чөөгийн тухай мэдчээд л зураг бүрийг нягтлан харж Чөөгий хайгаад л давхичихна. Хэхэхэ. Бид хэд Чөөгийнүүдийн тухай ярин маш их хөгжилтэй байснаа саналаа. Нөхрийнхөө зургуудыг дор нь аваад томруулан Чөөгий хайж гарна. Хүүгийнхээ зураг, өөрийн зураг, хажуу айлын зурагнуудыг нягтлан Чөөгийн ангууч болов. Хэрхэн хөөх тухай сурсан болохоор тэр өөрийн хавийн хамаг Чөөгийг тонилгож өгч байгаа байхдаа хэхэхэ. Үнэхээр сайхан дурсамжууд дүүрэн Гуулингаар аялажээ. Тэр мөн өөрийнхөө би л лав ийм болохгүй, ямар тэнэг амьтад вэ гээд л шоолсон болгон нь өөрт нь яг ирдэг тухай ярин амаа барьж байсан. Хүүгийнхээ сайн сайхны төлөө л өөрийгөө золин амьдрах энэ бүсгүйд сайн сайхан ирээдүй бий.
Мөн Монгол бүсгүй бүр зөвхөн мөнгөний төлөө харь хүнтэй сууж байгаа гэж огт ойлгож болохгүй. Хувь тавилан гэж ч бас байх юмаа. Жишээ нь дээдийн дээд өвөг нь Есүхэй эцгийн найз байсан Бөөр бүсгүй хайр сэтгэлээр Солонгос хүнтэй суужээ. Өвчтэй, мөнгөгүй гээд хэн ч суухааргүй түүнийг энэ бүсгүй өрөвдөн хайрлаж суугаад зургаан жил болжээ. Хоёр бөөргүй болсон түүнд нэг бөөрөө өгөхөөр шинжилгээ хийлгэх түүнийг зарим хүн гайхна. Түүний нөхрийг өгөр хөх чөтгөрүүд хорлон шимэгчлэн амийг нь авахаар эзэгнэсэн байв. Буурлууд маань нөхөр тань бидэнд итгэхгүй бизээ. Гэвч өвөг дээдүүд тань урд надад тусласанд ач санаж түүнээс чөтгөрийг нь хэрхэн зайлуулах тухай арга зааж өгье гээд Есүхэй өвөг түүнд арга заасан юм.
Энэ хүний хүзүүн дээр хөх дугуй нүдтэй хөсрий хөх чөтгөрүүд үнэхээр тод гарсан байлаа. Харин дээрхи заасан аргаар 7 хоночихоод дахин зургийг нь аваад бидэнд илгээ. Шалгаж харна чамайг чадаж уу үгүй гэдгийг хэмээн Бөөр бүсгүйд хэлж байсан. Харин сүүлийн үеийн мэдээгээр Гуулинд байх Тоншуулд Бөөр маань амжилттай болсон тухай мэдэгджээ. Тэр заваа гарахаар өмнөх зургийг нь болон сүүлийн зургийг над руу илгээвэл блогт тавих болноо. Хүмүүсээ Чөтгөр буюу муу ёрын муухай Хар Сүнсүүд үнэхээр л байдаг юм даа. Гуулингийн Тэнгэрийг Чөтгөр эзэгнэжээ хөөрхий. Эгэл жирийн ардуудыг нь ихэд өрөвдлөө. Уг нь ч Хөх толботой төрдөг ард олон л байх ёстойсон. Ойлгоод муу бүхнээ зайлуулан Тэнгэрээ чөлөөлж аваасай билээ. Тэгэхгүй бол яваандаа Хөх толбо ч үгүй болон цагаараад үндэстэн нь устах аюул бий дээ. Хөх Монголчуудаар хар ажлаа хийлгэх биш дээдлэвэл зохилтой.
Халхын хүүхнүүд Хангүг нөхрүүдийнхөө чөтгөрийг хөөж өгөөд аюулаас хамгаалаад унавал хаданд гарч хатан суудалд залрана даа. Ккккк за марзагнах яахав. Хүний өөрийн нөхөр ч яахав ер нь гэр бүл, сэтгэл зүрхний асуудлыг мань мэт шүүмжлээд яануу. Ямар ч үндэс ястаны хань ижилтэй болсон бай Хар Сүнсэнд бариулаагүй л бол сайхан амьдардаг юм байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй болоод уналаа би. Тийрэн сүнснүүд хүн төрөлхтөнийг ялгалгүй л хорлодог заваан хогууд байна шүү. Гуулинд явж байхдаа их зүйл ойлголоо. Монголчуудыгаа мөн ч их өрөвдөв. Толгой дараалан л ажил ажил гэсээр биегүй болжээ. Ялангуяа ууц нуруу нь өвддөггүй хүн гэж бараг алга. Хэний төлөө юуны төлөө хэт их ажиллана вэ? ч гэх асуудал бодогдож эхлэв.
Идэх хоолны төлөө ажиллахад хүн бүх биеэ сэг болтол ажиллах шаардлага үгүй. Гэтэл орчин цагт хүний тоонд оръёо гэвэл байшин, түүн доторхи бүх тохилог эд юмс, хөсөг тэрэг, за тэгээд махан биеэ ганган чамин байлгах эд юмс, зөвхөн өөрийгөө биш үр хүүхдээ бас хүүхдийн тоонд оруулах эдлэл хэрэглэл гээд л талийх юм байнадаг. Яасан ч Гэцүүүтэй юм дээ. Бодит амьдрал маань Буурлуудын сургаалтай зөрчилдөөд толгой эргүүлээд унав. Гэвч МАЯГ болон ХЭРЭГЦЭЭ гэдгээ бид ойлгох, салгах ёстой юм байна гэж сүүлдээ бодлоо.
Жишээ нь миний танил маань олон жил хувийн компанид захирал хийсэн ч хэрэгцээгээрээ л машин унадаг байв. Харин чухал баярт үйл явдал, шаардлага гараад шинэ үнэтэй машин авангуут л амьтан хүмүүс Тэгмээр дээ чи, харамч хорголоо тоолсон гэж бодож байлаа ч гэх мэтээ хэлсэн гэнэ. Заримдаа ажил төрөл хөөцөлдөхөөр шууд унасан машин, хэрэглэх эдлэлээр нь дүгнэн ажил нь урагшилж хойшилж байна гэнэ шүү. Тансаг хэрэглээгээр уралдах, дүгнэх, баярхах, гайхуулах тэнэг зан Монголд л хамгийн их байна. Нөгөө юм үзээгүй юмнууд гэдэг шиг. Эргэн тойрон энэ үзэл газар аван дэвэргэж байгаагаас хүмүүс үүний төлөө амьдрах болжээ. Иймээс энэ бүхэнг таслан зогсоох зориг эрмэлзлийг Монголчууд өөрсдөө өөрөөсөө эхлээд энгийн тайван амьдралыг цогцлоож сурах хэрэгтэй байна.
Солонгосын Монголчуудын нэг сонин юм харлаа. Эр эм хөгшин залуу хамаагүй бүгд л хүзүүндээ алт углажээ. Пөөх Лайтай айн Баяка гар вэ гэмээр. Гэвч засал ном хийлгэх болохоор өртэй ч юм уу, мөнгөгүй хүн олон. Дээрээс нь бөөн өвчин. Ингээд Буурал маань тэд нарт шууд өөрсдөд нь АЛТ гээчийн тухай мэдрүүлэн сургаал айлдсанг сонордуулъя.
Буурал тэдний заслыг хийгээд биеийг нь хөнгөн өвдөлтгүй болгож өгөв. Дараа нь сургалтаа явуулж эхэлнэ. За үр чи наад алтан эдлэлээ гартаа бариад мэдрээдэх гээд хэрхэн мэдрэхийг зааж өгнө. Тэгээд юу болсныг асуухад гэнэт дотор бачимдах, бие нь өвдөх гэх мэт шинжүүд нь илэрнэ.
Буурал: Харав уу үр минь. Өмнө чи анзаардаггүй байсан байж болноо. Харин одоо наад зүүсэн хэрэглэсэнгүүд чинь чамд хүнддэж зовоох цаг эгнэгт ирсээн. Миний улаачын түүхэнд дурдагдсан нь бий. Эрдэнэсийн Эзэд амилж эргээд Эдээ дуудсан тухай. Байгалийн эрдэнэс бол өөрсдийн Эзэдтэй. Хэн түүнийг зөвшөөрөлгүй авсан бүхэн үйлээ үзэх цаг нь ирсэн учраас эрдэнэс хүн та нарт гай тарих цаг нь болсоон. Иймээс л та нар өвдөх нь тодорхой. Гэвч түүнийг хэрхэн гуйж авч хэрэглэх эрх олгох тухай удган зааж өгөг. Та нар азтай байна удганай таараад. Яахав наадуулаа хамгаалалт сахиус болгоод өөрийн нэртэй болгоод зүүж яв гээд шившиж өгч байлаа.
Буурлууд хэлэхдээ: "Бидний үед алт, мөнгө, үнэт эдлэлийг хэрэглэдэг байсаан. Гэхдээ хэн дуртай нь биш. Бид голчлон үе дамжиж ирсэн өвөг буурлууд, ээж аавынхаа эдлэлийг хэрэглэдэг. Тэр нь ч БУЯН хураасан учраас бидэнд ээлтэй байв. Анх энэ эдлэлүүдийг хийхдээ тусгай ёс үйлдэн өргөл өгч гуйж авч байж хэрэглэл хийнэ. Нэгэнт үе дамжуулан эдлэх учир хүн бүр одоогийн Замбын та нар шиг эр эм, хөгшин залуугүй хэрэглэх шаардлага үгүй. Хүн бүр хэрэглэх шаардлага үгүй учраас байгаль эхийг ихээр сүйтгээд ухаад төнхөөд байх үйл гардаггүй байлаа" гэж байсансан. Ер нь газар шороотой холбоотой юмсад Буурлууд маш хатуу дэг журамтай ханддаг. Манай хамаатны охины нөхөр Оюу толгойд ажилладаг. Түүнийг биеэ өвдөх, засал ном хийлгэх гэхэд бид туслахгүй ээ. Газар нутгаа хөндөж гамшигт үйл хийж буй хүмүүс олигтой явах заяа үгүй. Эхнэр хүүхэд нь байлаа ч бидний үрс байлаа ч бид туслахгүй ээ гээд л гэдийчихдэг юм. Манай Буурлуудад хүний өөрийн гэсэн ойлголт ер байдаггүй. Зөвхөн хүн болж төрсөн л бол хүн чанартай байхыг л шаарддаг. Хүн шиг байж чадахгүй бол үйлийн үрээ эдлээд дараа төрөлдөө зовлонгоо цайруулах боломжоо эдлэ гэх нь хатуу.
Гуулин улсад Тоншуулд талархан ЭДИЙН ТЭНГЭР буусан юм. Миний хамгийн гоц бөгөөд хөгжилтэй, тэс өөр зан араншинтай ОНГОД ДЭЭД ТЭНГЭР бөгөөд маш их сэргэлэн энэ Тэнгэр ИТГЭЛТ БАЯНтай ерөнхийдөө их төстэй санагддаг учраас энэ дүрийг бүтээсэн найруулагчыг би маш их гайхдаг. Тэнгэртэй холбогддог, Онгодтой хүн байжээ хэмээн их боддог. Тоншуул маань олон жил Гуулинд ажиллахдаа Олохын дээдээр олдог ч ёроол нь задгай ууттай хэмээн өөрийгөө шоолдог. Тэр уутны ёроол оёотой байсан болоосой гээд л хөхөрч гарна. Хэхэхэ. Тоншуулхан минь дээ. Ёроол нь цоорхой олсон бүхэн нь гээгддэг ч Үрсийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө хийсэн тэр олсонгууд чинь дэлгэрэн дэвжиж тэднийг амьдруулсан шүү дээ. Ээжийнхээ буянд үрс нь хоосон хоносонгүй, өмсөх эдлэхээр дутаагүй өсөн өмнө үзсэн зовлонг тань давтаж сэтгэлийг тань хөндсөнгүй. Ёроол цоорхой уут хаана хэнд буянаа өгсөнийг дахин бодоорой. Үрс тань эжийгээ ойлгон хайрлаж, үр ач нараараа тойруулан жаргах цагт юуны төлөө яах гэж зүтгээд ач ивээлийг нь хүртэж байгаагаа мэдэрч жаргах цаг ирнэ шүү дээ.
Тоншуул маань хариугүй бас дэлбэ шатах дөхсөндөө Хахахаха. Миний хамгийн САК онго Эдийн Тэнгэр маань дэндүү нүүрний буянтай, атгасан газраасаа шороо атгадаг зантай. ИХ сэргэлэн зантай. Буусан газар, уулзсан бүхнээсээ бэлэг авдаг гайхамшигтай Онгод юм. Гоц сэргэлэн тогдогнох энэ Онгод буугаад тонгочоод удаагүй байтал л Тоншуул маань харин: Танд энийг бэлэглэе. Миний хамгийн үнэтэй ганц юм гээд Цэнхэр үнэт чулуутай ТИТАНИК зүүлтээ сарвайдаг байгаа. Тэр зүүлтийг Эдийн Тэнгэр үзэн ихэд магтав. Сайхан эд байна шүү гээд л. Гэвч би үүнийг авах эрх үгүй ээ. Эжий загнана. Харин би чамд үүнийг чинь амилуулж өгье. Чи үүгээр маш их юм хийж болно гээд зааж өглөө. Кккккк би баяжих дөхсөн байгаа биз дээ. Тоншуулын тэр үнэт эдлэлийг Эдийн Тэнгэр авсан бол би л зүүнэ биз дээ. Хахахаха. Хариугүй хага баяжих дөхсөн шүү би. Ккккк.
Эдийн Тэнгэр маань харин хол газар тавиад мартсан хамгийн амттай ядаргаанд уудаг жүүсийг олж заан энэ юу вээ гээд л асууж байгаад хоёрыг ууж үзээд үдэллээ. Гуулингаар сайхан аялан авах юмсаа аваад мордноо хөө гэсээр явлаа. Мөн намайг өөрийг нь бараг буулгадаггүйд гомдол мэдүүлэв. Тэр ирэхээрээ тогдогноод л ийш тийш үсчээд хамаг юмс ухаж төнхөж үзээд орон доогуур хүртэл шагайж үздэг хэт хөдөлгөөнтэй түвэгтэй Онго учраас би буулгах дургүй байдаг. Тайван хөдөлгөөнтэй намайг бүр савчуулчихдаг юм. За тэгээд барьцаад л түүний 3 дүүнүүд нь орж ирэн яг ахынхаа хийсэнг дууриан хачин жүжиг шиг юм болдог.
Эдийн Тэнгэр өөрөө үйлээ хийж үр дүнг нь гаргасны дараа л өгөө аваа авна. Үүнийг нь ээж нь яг шалгаж мөрдөн үздэг. Хэт сэргэлэн түүнийг буруу юм хийх вий гэж ээж нь үргэлж хянаж явдаг. Иймээс Эдийн Тэнгэр маань байнга Эжий загнана хөхөхө гээд л сөөнгө этгээд хоолойгоороо ярингаа дуу л дуулж сурах хэрэгтэй байдаг гэж байнга үглэнэ. Тэр гоц сонин сөөнгө хоолойтой учраас дуу ёстой дуулж чаддаггүй. Гав ганц дутуу юм нь энэ хоолой л гэж үглэж явна. Тэгээд буух бүртээ заавал дуулах гэж оролдож үзэн хоолойгоо шалгаад сөөнгө хэрээ шиг хоолойтой байгаадаа сэтгэл гонсгор явдаг сонин онго юм. Эдийн Тэнгэр яван түүний дүү нар буугаагүй ч орой нь надаас ахын уусан юмыг бидэнд уулгаж үзүүл гэсээр лав гурвыг хусаад хаясан шүү. Ахыгаа яг дуурайвал яг түүн шиг болно гэж итгэдэг дүү гурван Тэнгэр нь яг л хийсэн бүхнийг хийж үздэг их сонин.
Гэвч Эдийн Тэнгэр маань миний дүү нар яг л намайг дууриана гэхдээ хэзээ ч над шиг болохгүй. Учир нь тэд миний хийсэн бүхнийг дууриадаг. Харин би бол нүдээ чилээж, толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөдөг юм шүү дээ гэж хэлдэг. Магадгүй энэ нь ч бидэнд хандсан сургаал байх шүү.
Тоншуул түүнд: Таны тухай дуу байдаг гэхэд маш их баярлан гайхаж манай улаачид зааж өгөөрэй. Намайг буулгахдаа дуулж байг гэсэн. .... Эдийн Тэнгэр минь ээ хөө гэдэг сонин дуу байдаг юм байна лээ. Тоншуул маань бүтэн зааж бичиж өгөх бизээ. Хошин шогийн дуу юм уу бүү мэд би бол ойлгоогүй ч Эдийн Тэнгэр маань баясаад л одсондоо. Мөн намайг буцах өдөр Хувилай жанжин буугаад Тоншуулыг тусгайлан ерөөж, биднийг тав тухтай байлган, улаачыг минь хайрлан хүндэлсэнд гялайн талархлаа ачийг тань бид мартахгүй ээ хэмээн хэлсэн.
Мөн тэнд нэг сонин учрал болсон бөгөөд Буудлаас явахын өмнөхөн хэдхэн минут хооронд Эзэн Богд маань өөрийн биеэр маш яаралтай буун Каарлоо болон Бялзуухайтай уулзаад үнсээд мордсон юм. Хаан маань хамгийн гайхалтай нь уйлаад байсан. Каарлоогийн гарыг атгаад уйлах зуур би ХЭН нь юм болоо гээд л тагнуулдсан ч мэдээллээ хаачаад над уншуулсангүй. Мөн Гуулингаас буцах үед ч Каарлогоос салах хэцүү санагдан би бас уйлаад байсан. Учиртай байх даа бодвол. Хэн нь юм болоо. Их л ойрын төрөл байсан байх даа бодвол. За тэгж байгаад учир нь олдох байлгүй дээ.
Юутай ч Гуулинд байх биенийгээ таньдаггүй байсан хэдэн Монгол үрс уулзаж учран танилцсан бөгөөд хүний газар бие биенийгээ хайрлан хоорондоо холбоотой байж биендээ сэтгэлийн дэм болж тэтгэж хөгжөөж яваарай. Бүгд л онцгой сэргэлэн хөдөлгөөнтэй, баяр бахдалтай, хэлэмгий хүмүүс байсан нь цаанаа учиртай бизээ.
Ямар ч байсан Гуулинд олон дээд мэрэгжлийн хүмүүс харлажээ. Гэтэл сүүлийн үед мэрэгшилгүй залуус ихээр ирж байна. Хэрвээ төр засаг зөв бодлого явуулж Монголд цалингаараа амьдрах боломжтой байсан бол юу гэж ийм юм болохов дээ. Ер нь хөгжилтэй гэх орнууд сүүлийн үед эрдэмтэн болон өндөр мэрэгжлийн хүмүүсийг татахын тулд тэдэнд зориулан их амлалт өгөн иргэнээ болгох гэж хөөцөлддөг. Бүгд биеийг ажиллуулах биш оюун толгойтой хүнийг урьж хайсан байдаг. Гэтэл дээр суугаа манай Мангуунуудын гаргаж байгаа шийдвэрүүд ёоёотой. Өөрсдийн үндсэн иргэн Хөх Монголчуудаа гадаадад гаргах оронд нь гаднаас тархигүй хар ажилчид авахыг урьтал болгосон нь гайхмаар. Барилга, уул уурхай, жолооч, гуанз, үйлчилгээний газруудад гадны орны доохон талын нөхдүүд л ирээд байгаа нь ҮНЭН биз дээ. Эзэн гэнэ шүү. Шогоо шог.
Шогийн юмнууд ирж Эзэн суугаад байгааг нутагт нь очоод наадуулын чинь нутаг нэгтнүүдийг хараад хачин сайн мэдэж авлаа. Улс орныхоо нүүр царай болсонгууд томчууд нь ирэхгүй л байгаа биз дээ. Толгой сайтууд нь сураггүй л байгаа биз дээ. Нэг муу шогийн юмнууд нь ирээд Баян Босс царайлаад Монголчуудыг дарлах ажээ. Тийм сайн юм бол нутагтаа байх нь яасын. Гэтэл Монголын Сор болсонгууд нь гадагшаа гараад байна. Амьдралынхаа төлөө зүтгэдэг, эрүүл саруул биетэй, гэр бүл элгэн садандаа хайртай, тэднийхээ төлөө хөдөлмөрлөдөг, сайхан сэтгэлтэй, зоригтонгууд нь гадагшаа гараад байна. Нутагтаа эргэж ирээд амьдрах амьдралын баталгаа, ажлын байр алга, насны ялгааны бичигдээгүй тэнэг хууль албаар зохион мөрдүүлж байна. Би Австралид явж байхад хүзүү нүүр нь хуниралдсан хөгшин эмэгтэй нар ч онгоцны үйлчлэгч болон бүх л ажил хийж байгааг харсан. Ажлаа л хийж чадаж байвал нас чинь болжээ зайлаа авгай минь, зайлаачээ хөгшин төгцөгөө гэх ямар ч уур амьсгал алга. Залуучуудаа буруу юманд уриалан дуудаж буруу хөгжүүлэхээ болимоор.
Их удахдаа л арван жилийн дараа надаас ч дор яажийх залуу охид, хүүнүүд мөнхийн ус хүртсэн аятай л байж аяглах юм. Нийгмээрээ үзэл суртал ёс суртахууны доройтолд орж байгаагаа ойлгож хаа хаанаа засч залруулмаар. 40 хүрсээн би цааш харах цаг минь ойртож гээд автоматаар өөрийгөө нийгмээс сайн дураараа таслах хүмүүс ч больж Тэнгэрийн үйлийг ойлгон оролцож өөдрөг сэргэлэн амьдарч хүн болж төрсөн үүргээ ухамсарлаж гэрийнхээ төлөө зүтгэж дууссан бол нийгмийнхээ төлөө зүтгэж эхлээсэй гэж хүсч байна. Дээд засаг гээд л юм бүхнийг дээшээ харан суулгүй өөрөө өөрсдөөсөө өөрчлөлтөө хийж эхлэхэд л болох бусуу.
Хүний нутагт ажиллаж амьдрах Монголчууд маань зүүдэндээ элгэн садантайгаа уулзан, зүрх сэтгэлдээ эх орноо тээсээр л зүтгэж явааг хүн бүр ойлгож хүндэлж хайрлаж байгаасай. Гадагшаа сургах, ажиллуулах хүн амын бодлогоо Монголын төр анхаарч үзэн, өөрийн оронд ашигтайгаар зохион байгуулахгүй бол улс орныхоо аюулгүй байдлыг уусган алдах аюул нүүрлэсэн байна.
Гадаад оронд өндөр цалинтай ажилд явуулж та нарт тус болж байна гэж тэнэгтэхээ Хөдөлмөрийн товчоо эргэн нягтлаасай. Угаасаа Солонгос мэт орнууд хар ажлаа хийх хүний дутагдалд орсон л юм байх ч лээ. Нэгэнт явуулбал хараар ажиллах хүнтэй адил хэмжээний төлбөр цалинтай байлгахгүй тэднээс доогуур үнэлүүлэх нь утга алга. Мөн үгүй ядахдаа ажилд гэрээгээр явсан хүмүүс маань мэрэгжлийн үнэмлэхтэй ч юм уу мэрэгжил эзэмших баталгаатай яваад эргээд эх орондоо ирэхдээ түүгээрээ ажиллаж амьдрах боломжтой болгох арга хайж гэрээ байгуулах санал тавьж баймаар. Үгүй ядахдаа өгөр хужаа барилгачид оруулах цаг хугацааг таслахыг бодон Монголчуудаа барилга дээр ажиллуулан мэрэгшүүлэн үнэмлэхжүүлбэл тэд ирээд хийж сурсан ажлаа хэнээс ч илүү хийнэдэг. Хичнээн нарийн юмс сураад чадаад ирсэн ч Монголд ирээд хийх гэхээр үйлдвэр нь байхгүй эсвэл үнэмлэх зэрэг нэхээд ажилд авдаггүй нь тодорхой.
Хүнээ ч , Монголоо ч бодон алсын хараатай төлөвлөж бодлого явуулахгүй бол толгой муутай түшмэлүүдийн балгаар цус минь царцаж, удам булигартсаар Монгол газрын хөрснөөс арчигдах аюул бий болжээ. Эрдэм ном сурах залуусаа мөн хөхүүлэн дэмжиж тэтгэлэгт сургалтаар олон залуусыг сургах хэрэгтэй. Үүнд баклавр сургалтаас илүүтэйгээр мэрэгшил дээшлүүлэх сургалтуудыг түлхүү анхаарч Монголчуудыгаа сургаж баймаар. Ер нь баклавр сургалтыг эх орондоо хийж сурч төгсөх нь илүү ач холбогдолтой нь харагддаг. Нэг л их том сургууль төгссөн гэх хирнээ Монгол амьдралаас тасархай, үгүй ядахдаа л монгол хэллэг чадвар ч эзэмшээгүй хамраа сөхсөн юмнууд их байдаг шүү дээ.
Тэд тэгээд тэндээ ажиллахгүй Монголд ажиллаж амьдарна гэдгээ ялгаж мэддэггүй. Харин мэрэгжлийн дараах сургалт бол бүх юмны суурьтай бөгөөд гадаадад очоод харьцуулалт хийх, шинийг сурах, дүгнэх цэгнэх ойлгох чадвар нь хамаагүй өндөр давуу талтай. Ингэж сураад ирсэн хүмүүс нь багшилж заах нь хамгийн зөв санагддаг юм. Эхнээсээ л бүх сургалтаа гадны оронд сурсан ГАМШИГУУД төрд шургалснаас болж Монгол сүйрч байнадаг. Байгалийн ГАМШИГ гэж хүмүүс байгалийн цэвэрлэгээнд дургүйцэн нэрлэсэн байдаг. Гэвч байгаль эх хэрэгтэй юмаа л хийдэг юм. Харин Хүний ГАМШИГ уудын ГАЙ хамгийн аюултай байх юм даа. Хүндээ ч байгальдаа ч бүгдэд ГАМШИГ болж байна.
Монголчуудын нэг гэм нь биеэ нөөгөөд хулхидаж чадахгүй чин сэтгэлээсээ ажиллаад байх онцгой чанартай. Хөөрхий Соонууд ч өөрсдөө ажлын мал болон амьдарч сурсан байналээ. Тэднийг ажлын мал болгох сүлжээг нийгэм нь маш сайн зохион байгуулсан байв. Мөнгөгүй бол амьдрах аргагүй нийгэмийг цогцлоожээ. Бас л өртэй, арай гэж л амьдардаг юм байх ч лээ. Хэдхээн л шимэгчид нь таргалж бялхсаар тансагласаар байх энэ орон бол Чөтгөрийн орон болжээ. Уг нь тэнд сайн сайхан сэтгэлтэй Солонгос түмэн олон байдаг тухай сонссоон. Хөөрхий Чөтгөрүүдийг хөөж өгч өргөөг нь цэвэрлэж өгөхсөн. Өөрсдийнх нь Бөө нар мөнгө хөөсөн нөхдүүд их байдаг бололтой. Юун ч аймаар үнэтэй бөөлдөг юм. Тэнгэрийн хишгийг өөрийн өмч мэт л санасан юм байхдаа.
Солонгосын Бөө нар улсаасаа СЕРТИФИКАТ тай юм гэсэн ш дээ ККККККК.Тэгээд л автоматаар ҮНЭ нь ТЭНГЭРт хадахгүй юу. Элбэгдорж шинээр Бөө төрүүлэхгүй гээд нэгэнт хуучнуудыг нь Гэрчилгээжүүлнэ гээ биз дээ. Алив юманд сайн муу хоёр тал байх юм даа. Албан ёсны улсын үнэмлэхтэй болчихвол ҮНЭ ХАНШ маань хаданд гарч Тэнгэрт тулах нь дамжиггүйдэг. Бөөг газарт мэднэ гэвэл ийм сөрөг юм гаарна даа. Угаасаа үнэ нь өсөөд байгаад Тэнгэрийн Хишигтнүүд оодорч өгнө үү гэхээс цэгцлэгдээд журамлагдаад алга болно гэдэг худлаа. За байж уу. Хэрэв би улсын үнэмлэхтэй болбол Чөтгөр хөөхөө хэдээр үнэлдэг юм билээ хөө. Хахахаха. Хэн дуртай нь Чөтгөр хөөж чаддаг ч юм биш. Бөө бүр дийлдэг ч юм биш. Бөө бол Тэнгэрийн мэрэгжил болохоос түүнийг дамжаагаар сурдаггүй юм. Хүссэн бүхэн Бөө болдог ч үгүй. Хүсэхгүй байсан ч Бөө болгочих нь Тэнгэрийн зарлиг. Хардаг, үздэг, мэддэг юмаа л мэдсэн шиг мэдэж чалчиж баймаар.
За хөө бүгдээрээ сайхан юм төсөөлцгөөе. Бөөгийн харшил туссан ерөнхийлөгч Элбэгдорж хэрвээ Хэрээстээр бол Сатаан, Буддагаар бол Буг, Бөөгөөр бол Чөөгийд эзлүүлчихвэл яах бол. Элбэгээг нугдайлгаад нугалаасан дунд нь Чөөгийнүүд орчихвол тэднийг хэрхэн хөөж ерөнхийлөгчөө аврах вэ? Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой ерөнхийлөгчийг маань нүүрийг нь тагладаг ОВООМАА гэж Чөөгий хэрэв түүнийг эзэгнэн нус нулимстай нь холиод унавал яах вэ?
Өөрийн наалдсан чөтгөрөө өөрөө хөөж чадахгүй нь сайхан. Учир нь тэр Тэнгэр заяа гэдгээ тэс өөрөөр төсөөлсөн учраас өөрөө хөөнөө гонжийн жоо голионы баас. Эмчээр тариулаад, цагдаагаар гавлуулах гээд ч дийлэхгүй. Шоронд өөртэйгөө хамт хорьж болох юм. Нэг бол галзуугийн эмнэлэгт түлхүүргүй галзуу болж болно. Галзуугийн эмнэлэг түлхүүртэй түлхүүргүй хоёрхон галзуутай байдаг. Эрүүл мэндийн сайддаа хандвал Хүрлээ маань түлхүүртэй галзуу, Ерөнхийлөгч түлхүүргүй галзуу болно. Хууль зүйн сайд Нямка ч арын хаалгадаад дийлэхгүйдэг. Монгол улсын бүх л хүчнийхэнийг хөдөлгөөд ОВООМААГ баривчилж чадахгүй. Шоронд л Чөөгийтэй нь хамт хорьж туслана шүү дээ. Батлан Хамгаалахын алуурчин сайдад хэлбэл үг дуугүй Чөөгийтэй юутай нь устгаж улсын аюулгүй байдлаа хамгаалах учир тэр мэдээгүй нь дээр.
Сайхан сайхан. Яг тэгэх юм байна. Санаа зовох хэрэг ер алга. Хөх Монголын Бөө Чөөгийг нь хөөгөөгүй байхад дэлхийн хэн Чөөгийг нь хөөж өгөх юм. Хамгийн хүчтэй нь Хөх Монгол бөө байдаг номтой жамтай.
Шинээр бөө төрөхийг нэгэнт хоригловол Элбэгээд санаа нь зовсон өвөг дээдүүд нь бууж туслах гээд чадал нь хүрэх ч үгүй. Том ам гарвал том л юм төлнө дөө Тэнгэрт. Газрын мань мэтдээ л Хаан юмуу, Заан юмуу болохоос Тэнгэрт бол тэр өчүүхэн хумхын тоос ч бишдэг. Чөөгийд мэрэгшсэн хуруу дарам Тэнгэртэн Халхад бий. Түүний нэг нь би. Учир нь Хилэнцэт эцэг минь энэ бүхнийг зохицуулах бүх түлхүүрийг нь атгадаг. Өөр хэн бугайгаар ч явуулсан Хилэнцэт эцэг минь л бүрэн чөлөөлөх үгүйг мэднэ. Чөөгий хөөдөг Сертификат авчуул хэдээр үнэлдэг юм билээ. Миний ард өчнөөн Буурал дээдэс бий. Чөөгий чинь хэцүүүүүү гэцүүүү хэхэхэ гээд л талийж өгнө биз дээ. Сүшиг бишрэл, итгэл үнэмшил, хүч чадал Тэнгэрийн хишгийг үнэлэх үнэлэмж алгаа. Ийм сөрөг талтай бас л нэг нугалаа, авилга хээл хахуулийн хаалгийг Элбэгээ нээж байхаар харин сүсэгтэн ард түмний ухаан, сэтгэх чадвар, сайн мууг ялган таних билгийн мэлмийг нь нээх суртал ухуулга, сургалт явуулбал Бөө нар ч даварч, худлаа үнэн нь мэдэгдэхгүй жүжиг нь болино.
Би л лав хэзээ ч СЕРТИФИКАТ авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихье. Надад өгвөл хаданд гарч хамраа сөхөж, үнэд орж үйлээ гутаах учраас Тэнгэрийн үйлийг Газарт захирах хууль үгүйг албан ёсоор эсэргүүцэн хэлчихье. Хэн хүний ухаанд л байна уу гэхээс Бөө нарыг хавчих арга сүвэгчлэх тэнэг арга юм. Тэгвэл ялгаагүй Тэнгэрийн үйл хийдэг Лам нараа яахын бэ? Хэрээстүүдээ яахын бэ? Хэрээстүүд бүүр ч даварсан хаалгаа тогшоод амраадаггүй ш дээ. Автобусанд ч зүгээр суулгахгүй Хэрээстийн сургаалаа ав ав гээд авахгүй гэвэл Сатаан чамайг авна гээд айлгаж ичээгээд л яг л адилхан ш дээ.
Лам, Хэрээстүүд маш их мөнгө хумсладаг ш дээ. Тэнгэрээс тэд сүм дугана буулгаад бариад байгаа юмуу? Сүсэгтнүүдийн мөнгөөр л барьдаг. Бөө нар хээр тал, уул нуруугаар Сүм хийдэг байгальд тустай мөргөлчид биз дээ. Сайн муу бол ерөөсөө хүнээсээ л шалтгаалдаг. Хэрээстийн номлогчид ч тархи угаагаад аав чинь хүлээж байна Үсрээд Үсрээд гэсээр залуусыг өндөр байшингаас үхүүлж л байгаа. Орхимж намируулсан Нотой ламбугай нар маш олон байдаг. Үгүй ядахдаа л би архичин лам гээд нүүрэн дээрээ бичээтэй улаан хамартай Чойжамц Хамба бол Ониго ш дээ Ониго. Тэр архинд дуртай, мөрийтэй тоглоом тоглодогийг нь мэдэхгүй хүн цөөн биз. Энгийн нэгэн ч биш бүр хамба байж ийм Ониго байхад улайм цайм Тэнгэрийн үйлийг мэддэг шийддэг царайлах нь сайн сайн гэхээр сахлаа будна гэгч л болох бизээ. Далд ертөнцтэй холбогддог нөхдүүдийн хүрээлэл бүхэнд л сайн нь ч бий, саар нь ч бий. Ганц сүсэгтэн хүн өөрөө сонгож, худал үнэнийг ялган салгах ухаанаа зарахгүй бол жинхэнэ хуурамч Бөөг хэрхэн ялгахаас өгсүүлээд л нугалаа гарах нь дамжиггүйдэг. Лавтай би л лав хуурамч бөөгөөр тодроод зурагтаар зураг минь гарсан гэдэг. Яаноо одоо. Ямар ч шалгуураар зайлуул хэн нь ч тодруулсан юм бүү мэд. Албан ёсоор нэг анкет ч бөглүүлээгүй ш дээ.
Бурхангүй газрын Бумба галзуурна гэгчээр Бөөгүй үед Бөө болж бантагнуулан Төрийн зайран алдар хэнээс ч авсым Бямбадорж мэт хүмүүс л шалгах бол Ониго болох бизээ. Худал Үнэнийг ялгах мэлмий ухаан арддаа олгохгүй бол хуурамч үнэмлэх хэн ч хийж авч чадна. Улсын гэх тодотгол л зүүвэл албан журмаар алдаршуулсаар Солонгос Бөө нар шиг болох вий. Бөө олонтой гэх ч эх нутагт нь Тийрэнд эзлэгдчихсээн сууж байгааг бодоход чадал нь шалихгүй нөхдүүд болтой. Хараал хариулна гэхэд л хэдэн саяар нь нэхдэг Со бөө нар бас бизнес болжээ. Үзмэрч, төлөгч мэрэгч, бариач, домч, бөө нарын элдэв Академийн гишүүн, Доктор, лрофессор, хүндэт гишүүн ч гэх шиг тэнэг үнэмлэх үзүүлэн цааснууд хэнд хэрэгтэй юм бэ? Энэ үгүүдийнхээ учрыг ч ойлгохгүй байж баахан цаас цуглуулчихсан сууж байх нөхдүүд бас их байх юм. Энэ цаасанд л хуурагдан олон түмэн амаа ангайн Хоо лаг жинхэнэ гэх учраас энэ цаасуудын араас хөөцөлдөх хүмүүс их болжээ. Ийм цаасуудыг нь бүр улсын болгон баримтжуулах нь улам л сөрөг нөлөө үзүүлэх талтайг бас давхар бодох хэрэгтэй.
Монголд хөгжиж байгаа Хэрээстийн сүмийн хэдэн Донгионууд арай боловсролтой хүмүүсээ айл хэсүүлж баймаар. Эсвэл тэдэндээ хичээл зааж сургалт хийгээчээ. Исүүс гэдэг чинь Ерөн Ес гэсэн үг гээд мэдрэлтцгээгээд байх юм. Исүүс бол Монгол хүн байсан. Чингис Хаан бол сурагч нь байсан гэх мэдрэл муутуудаа Исүүсийн нутагт нь аваачаад энэ үгсийг нь яриулж сургалтанд хамруулаачээ. Тэд Исүүсийгээ Монгол хүн байсан гэж сонсвол шууд газар дээрээ Сатаанууд болно доо хахаха. Алив юмыг өөрчиллөө өөрчиллөө гэхэд арай ч ингэж ард түмнийг доромжилж болохгүй шүү. Алтан сударт маань ч бузар хошуугаа дүрж ой гутаах болжээ. Тэнд гарах хоёр элч нь бид гэж хуцдаг Хэрээстийн хоёр залууг ёстой Хэрээстийнх нь араас цовдолмоор санагдсан шүү. Тусламжын бараагаар тархиа угаалгаж нүдээ таглуулсан нөхдүүд аятайхан байгаарай. Ариун судрыг ам мэдэн гутаавал цовдлуулж үхсэн аав чинь ч аварч чадахгүй шүү.
Одоо удахгүй Монголд Японы Нан Мёо Хоо Рэн Кэ Гёонууд очиж ажлаа хийнэ гэж байналээ. Тэд маань намайг бөө болоод бүр нөгөө Япон Буддагийнх нь өмнө хэнгэрэг дэлдсэнийг мэдээ ч үгүй яваа тул орчуулагч хийж өгөөчээ. Монголд лав зургаан удаа очино гэчихсээн ярьж байсан Ккккк яалтай билээ Аянгатаа. Хэдэн жилийн өмнө эдний орчуулагч хийгээд тууж явсан нөхөр шүү би. Ай хөөрхий амьдралаа гэж ямар баян сайхан юм бэ? Тэр байтугай би гол сүмд нь хонуутаар залбиралд нь сууж бөгсөө банз болгож байсан удаатай. Хамгийн гайхалтай нь маш цэвэрхэн, маш зохион байгуулалт сайтай нь надад онцгой таалагдсан шүү. Сүсэгтнүүд нь мөн ч дэг журамтай байваа даанч сайхан. 5000 мөргөлчид энэ том сүмд хонон өнжин хуран чуулсан даа. 5000 хүн цугласан гэхэд ялаа нисэх ч сонсогдохоор зохион байгуулсан нь гайхамшиг шүү. Гэхдээ тэр авгай нөхөр хоёр Япон надад чин сэтгэлээсээ хандан хамаг юм даан аваачиж суулгасан. Дараа нь ФукуОкад сурч байхад эргэж ирэн чухам лаг лаг газруудаар дагуулж явж байсан юмдаг. 100 грамм Сакэ халааж уусан шээг пан пан гээд л халуун рашаанд орж сайхан тэнэж байсан юм байнадаг. Гэтэл тэдний хайртай Монгол нь бөө болчихсоон жун жун гээд байж байх гэж дээ. Амьдрал аа гэж аугуу юмаа Кккккк.
Тэр хоёр маань Япон Будда нь хэлэхдээ ирээдүйд Японоос баруун тийш манай шашин дэлгэрнэ гэсэн тэр цаг нь болсон бид анхдагч болон дэлгэрүүлж Монгол руу оруулна гээд л ярьж хийдэг юм. Гэвч тэр Буддагийнх нь хэлсэн жинхэнэ ориг үгийг нь олж үзэх юмсан. Баруун талаас нь ирж дарна гэсийм биш биз дээ. Учир нь би хэдхэн хоног өмнө Японд Монгол цэргүүдийг дарсан гэх алдарт ламынх нь хөшөөн дээр бөөлж билээ. За энэ тухай зураг хөрөгтэйгөө удахгүй тавина. Буусан Буурал маань Буддагийнх нь хөшөөг заагаад Энэ ёдор чулуу болчихсон байхад Би харин Амьд ингээд сууж байх гэж Тэнгэрээ гэж гээд инээж байсан юмдаг. Японд зав чөлөө маш муутай хариаж буй учир бас л нийтлэлээ бичиж чадахгүй хураагдаж байна даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.