Энэ өдөр би эх орондоо ирлээ. Зайран хүү маань тослоо. Уйлаад л байлаа замын турш. Хүүгээ их санажээ.Уг нь ирээд уулзах хүн их байсан ч даанч Солонгос Японоор өглөө үдэшгүй аялсаар Мээеэгийн ядаргаанд хэт орж чих дүлийрэн тагларч, нүд бүлцийн хавдаж найгаж ганхсан юм эх нутагтаа иржээ. За амьтан хүнтэй ч уулзаад яахав дээ. Дүлийрээд яриаг нь сонсохгүй юм чинь яахын гээд санаа амар байв. За тэгээд л гэрийнхэн маань сандарч сайн гэсэн бүхнийг л ам руу минь чихэв. Тэгсэн ч босох бүртээ улам л ядраад байлаа. Иймээс нойрны эм ууж унтах гэтэл унтдаггүй ээ. Ямар хачин юм бэ унтахгүй юм гэж бодоод дахиад нэгийг уучихав. Маргааш нь зүүдлээд л байв. Аймаар нөгөө л байнга зүүдэлдэг Хар үерээ зүүдэлсээр арай гэж сэрлээ. Энэ нэг балай үерийг би байнга зүүдэлдэг юм. Ус нь хав хар үер байнга багаас минь зүүдлэгддэг. Тэгээд л босоод гадуурх ажлаа амжуулах гэтэл өдрийн хоёр цаг өнгөрч байв. Шал шог эм байна ш дээ. Хамаг цаг аваад. Гэвч бие арай дээр болсон байв.
Ирснийхээ маргааш би Хадам Буурлуудтайгаа уулзсан бөгөөд нөгөөдөр нь Чу мэргэний улаачтай уулзан Үе үеийн Хаадуудад зөвлөгөө өгдөг удмын энэ буурлуудын үгийг сонордов. Монголчуудад хэрэгтэй л үг хэлсэндээ. Хадам Буурал намайг сайн амарч биеэ тэнхрүүлээд ав гэсэн боловч би эмнэлэгт хэвтэж эм тариа л хийлгэхгүй бол яаж амрахаа мэдэхээ больчихсон байх юм. Нэг танил маань амралтанд очиж унтахыг зөвлөв. Ккккк амралтынханыг дагаад намираад нэг бол Чөөгий хөөгөөд давхичуул төвөг биз дээ. Миний гол хүсэл Буурлуудын чуулганаа л зөв, хог тарихгүй, хэрүүл уруулгүй хийж, Буурлуудаа тайван амгалан уулзалдуулан Тэнгэрийн үйлийг нь хийлгэх нь чухал юм шүү дээ.
Энэ хугацаандаа бас Солонгос Японд болсон үйл явдлуудаа санан бичиж блогтоо тавив. За тэгээд л онц чухал ажлуудаа амжуулан холын аяндаа эргээд гарна даа. Хэзээ аялал маань дуусан эх нутагтаа хөл тавихаа тооцоолж мэдэхгүй ч ямартаа ч 1000 Онгод чуулгандаа бэлдэн асар их ажилтай байх учир Монголдоо буцаж ирээд ч зав чөлөө муу байх бизээ. Тэгэхээр хүмүүс маань нэг юмыг ойлгоосой. Энэ Чуулган бол хэдийгээр анх удаа хийгдэж байгаа асар том чуулга ч гэлээ, түүнийг газрын бид санаачилсан юм биш шүү. Олон отог аймгийн Дээд Буурлууд хийх ёстой заавар зөвлөгөө тэр байтугай хийх ёстой газар, хэрхэн хаана хэн хэн суух ёстой бүх байрлалыг хүртэл хэлсээр улаач нараа явуулсан билээ.
Хэн хүн дураараа шүүгээд, дураараа зохион байгуулаад, дураараа юм нэмж хасаад байх эрх үгүй. Бид энд зөвхөн өөр өөрсдийн Буурал дээдүүд болон Онгод Тэнгэрүүдээ тайван амгалан байлгаж хүндэлж улаач нар нь ёс журамтай байж зөвхөн Монгол түмэн, дэлхий ээж, ирээдүйн сайн сайхны төлөө л бөөлөх ёстой юм шүү. Иймээс элдэв нэр төр хөөцөлдсөн гайхуулах юм огт үгүй бөгөөд элдэв зурагт болон элдэв томчуудыг урин сүртэй сүйдтэй юм ооогт болохгүй зөвхөн Тэнгэрийн үйлийг л хийх журамтай даалгавартай.
Зөвхөн ажлаа хийх учир элдэв хүн очиж сонирхоод үзээд байх ч шаардлага үгүй. Харин Монгол хүн бүр оролцоогүй бөө нар ч хэн бугай ч бүгд тэр өдөр зөвхөн Тэнгэрт талархан сайн сайхныг Хөх Монгол түмэндээ хүсэн залбирч, эх дэлхий ээжийгээ авран хамгаалахад нийт бүх Савдаг, Лусууд болон эгэл хүн бүр нэгдэн сүсэглэх өдөр юм. Газрын хаанаас ч бүгд энэ үйлийг байгаа байгаа газартаа Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлээд л сүслэн залбирна. Манай өргөөний гадаадад байх Бөө нар, улаач нар, гишүүд маань ч байгаа байгаа газраасаа залбирна. Нийт Монголчууд маань энэ өдөр зөвхөн нэг л зүйлийг хүсэн санаж хаана байгаа газар бүрээсээ Монгол түмнийхээ ирээдүйн төлөө залбирах өдөр юм.
Харин заавал 1000 Бөөг үзэх гээд хүйтэнд гээд гүйгээд байх шаардлага үгүй бөгөөд Бөөгийн ажил үүрэг л явагдах талаар ойлгоорой. Бид бол үзүүлбэр, уран сайхны ямар ч илүү дутуу ажил хийхгүй зөвхөн ажлаа л хийх юм.
Энэ 1000 улаач нар бол энэ мянганы түүхэнд нэрээ сийлүүлэн үлдээх улаач нар болно. Тэднээс шаардах юм ганцхан хувийн ашиг сонирхлын төлөө биш зөвхөн Монгол улс болон Эх дэлхийнхээ төлөө өөр хоорондоо тэмцэлдэлгүй, туршилцалгүй, шид гүйлгэлгүй чин сэтгэлээсээ оролцох өндөр ёс суртахуунтай улаач нарыг л оролцуулна даа. Тэд өөр өөрийн өвгөдийн нэр алдар удам судраа бас бичүүлэн үлдээнэ дээ. Өөрийн удмын Буурлуудын алдар нэртэйгээ өөрийн алдраа шинэ үеийн нууц товчоонд сийлүүлэн үлдээх эрхтэй болох юм. Энэ бол улаач гэх Тэнгэрийн алдрыг яг энэ мөчлөгт хүртэн өндөр ёс суртахуунтай, нэг хүсэл эрмэлзэлтэй, нэг итгэл, нэг зүрх сэтгэлээр нэг цул болон хайртай өвөг дээдүүддээ бэлэг барин, Эх нутаг газар шорооныхоо төлөө өөр хоорондоо нэгдэн нягтарч Монгол орноо мандан бадраах чин хүсэлтэй улаач нарын бөөлөө болж байж л үр дүнгээ өгнө гэдгийг санаж явах ёстой. Элдэв сүрийг бадраасан, сагсуурсан, цэцэрхсэн улаач нар биш үүргээ ойлгосон, хариуцлагаа мэддэг улаач нар оролцох болно.
Газрын хэн нэгэн хүний санаачлагаар биш Тэнгэрээс тушаасан төлөвлөгөөтэй үйлийн нэг юм. Иймээс бөө нар болон энгийн ардууд ойлгон хүндэтгэлтэй хандан зөв ойлгохыг хүсч байна.
Онгодууд маань харьж ирснийх Хөө хуягаа нөмрөн Хөрст шороондоо гишгэн бөөлөхийг хүсэв. Мөн Гэрлийн өргөөний гишүүдтэйгээ уулзан учрахыг хүслээ.
Энэ өдөр Судрын чуулган хийж судраа ойлгох тайлах, унших ажил зохион байгуулагдаж байсан учраас олон гишүүд нэг дор цугларсан байв. Би энэ хуралд нь ортол маш олон хүн сууж сандалгүй зарим нь зогсож байлаа. Олон хүн харахаар нь сандрав. Шинэ ирсэн хүмүүс өөрсдийгөө танилцуул гэхээр нь маанээ бод мэээ хум гээд л зугтаачихав. Гялс зургуудыг нь дарчаад л гараад алга боллоо. Өөрийгөө таниулаад яриад суувал Буурлуудынхаа төлөвлөгөөг нураана шүү дээ. Тэд судрын чуулганаа дуусгаад Хайрханд очиж өргөл өргөх байлаа.
Зүрх Хайрханд өргөл өргөхөөр цуглах үед нь гэнэт очиж бэлэг барьсан билээ. Дуудлагаа хэлэн эрчмээ аван мөргөлөө үйлдчихээд тэд маань Хангай дэлхийд сүүгээ өргөв.
Би хайртай хуягаа өмсөлгүй уджээ. Машин дотор өмсөх зуураа өргөөнийхөнийг харлаа. Тэд сүүгээ өргөх ажээ. Тал тал бэлчин бүгд л өөр өөрсдийнхөөрөө өргөх харагдав. Зарим нь яг л анх би сүү өргөхдөө яадаг байлаа яг түүн шиг инээдтэй байгааг хараад баахан инээлээ. Нилээн салхитай байлаа. Салхины өөдөөс өргөчөөд л хувцсаа будна, зарим нь өргөчөөд зугтана гэх мэтээр их зугаатайг харан инээв.
Тэгээд дахин дуудлагаа хэлэн газар эхдээ мөргөх зуур бид гарч Нарандаа мөргөл үйлдлээ. Нар, Тэнгэр, Хангай дэлхий дөрвөн зүг найман зовхистой Буурлууд маань мэндчилж тэргүүнээ бөхийлгөөд өргөөнийхөний зүг очлоо. Тэдэнд очин бас мэхийн мэндчиллээ.
Ингээд эхлээд элдэв сонин явдалд дуртай саваагүй танхи Хатан маань эхэлж буун ихэд баярлан догдлов. Дараа нь Жанжин буун тэр хавийн ажил төрлөө цэгцлэн Хаан буух бүх нөхцөл бололцоогоо хангав.
Сүүлд Хаан бууж өргөөний өндөр настангаас нь эхлээд уулзан золгож тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлэв. Хамгийн эхэнд Хаан маань Нарандулам эгчтэй золгов. Сэтгэл нь ихэд хөдөлсөн Хаан маань нулимс нь урссан юм даа. Хаанд маань хамгийн анх итгэн хүндэлж хайрласан энэ хүмүүс үнэхээр онцгой хүмүүс. Олооон олон Андуудынх нь үрсүүд болох тэдний тухай жилийн дараанаас л бичигдэж тодорч эхэлнэ дээ.
Ингээд олон хүн байсан тул бүгдтэй нь тус бүр уулзах цаг алга болон үдэллээ. Би Аянгат байнааа гээд л буухад бүр орой болчихсон байлаа. За дууслаа баяртай гээд л би явах гэхэд хүмүүс явахгүй юм. Хувцсаа солих зуур ч тойрон хараад хүлээх зуур би бодлоо: Хөөөх ямар сонин юм бэ? Энэ хүмүүс Хаантай уулзчихаад яагаад явахгүй байнаа. Надтай уулзана гэнэ үү? Яанаа одоо юу ярих гэж байгаа юм болоо? Мөн хачинаа гээд л бодов. Тэд хот ороод өрөөндөө уулзая гэнээ. Зааааа л гэлээ. Ингээд хотын төвд цуглардаг өрөөндөө уулзлаа. Голд нь сандал тавьсан байх юм. Өргөөний даргын хажууд суучихав. Ашгүй намайг гав ганцааранг минь суулгасангүй. Бас Нарандулам эгч гээд л олон хүн хоймор хамт суух учир сэтгэл амрав.
Анги дүүрэн олон хүн байлаа. Яанаа одоо циииййййррийййй рийййй циййййй хаашаа ч дутаах аргагүй болжээ. Хэхэхэхэ. За тэгээд Аянгат удган гэдэг чинь би дээ гээд л яриагаа эхлэв. Тэгж байтал дуу хураагуур хараад гэнэт яриа алга болов. Миний нүдэнд тэр хураагуур харагдан барьж үзмээр санагдан, хавтгай, бас асдаг гэрэлтэй, өмнө харж байснаас шал өөр, утасгүй юм байна, унтрааж асааж үзэх, үлээж чагнаж үзэх, бас гараараа тоншин тог тог байна уу байна уу гэж хэлж үзэх гээд өнөө тэнэг бодлууд нь гар загатнуулах учир үг яриа ч салхинд хийсчээ.
Гэнэт олон хүнээ санан ямар эвгүй юм бэ наад хар юм чинь гэхэд хүмүүс шоолон инээв. За үүнийг дараа нь тухтай барьж үзэн оролдож асааж унтрааж үзнээ одоо больё гэж анхаарлаа төвлөрүүлэв. За яриагаа эхлээд юу ярьсангаа ч санах юм одоо ер алга. Би ерөөсөө огт төлөвлөөгүй шүү дээ. Нэг мэдхэд бүтэн гурван цаг хиртээ цуурсан байв. Цаг оройтсон учир хүмүүстээ салах ёс хийлээ. Гэвч бас бүгд гараад явчихгүй байгаад л байх юм. Гэтэл нэг охин ирээд би тэр байнаа гээд уулзахад мэргэжлийн өвчин хөдөлж түүнийг шууд л эмчлээд суучихлаа. Хүмүүс дугаарлаад суув эргээд.
За гэтэл буурал орж шууд л үйлээ хийгээд л уналаа. Нилээн оройтсон учир өргөөний дарга удган амрах хэрэгтэй одоо явцгаа дараа уулз гээд ихэнхи хүн явуулж хэдэн хүүхэд үлдлээ. Угтай нэг охины онгод нь дайрч ирээд унаад өгөв. Хөөрхий тэр Буурлууд нь цаг хугацаа бага байна. Бид үйлээ хиймээр байна хурдлуулж өгөөч гэж хүсэв. Охиныг хэсэг хугацаан дараа сэрээж Онгод дайрах, налах үед өөрийн ухаанаа сэргээх аргыг буурал зааж өглөө. Энэ өдөр ингэж үйл хийсээр байгаад харихад шөнө дөл болжээ.
Дараа гурван өдөр:
Энэ өдрүүдэд зөвхөн өргөөнийхөндөө засал хийж эхэлсэн юм. Бичсэнээр нь бол өдөрт 30 хирнээ ирсэн хүмүүс бас дагуул дагуулах юм уу, сонсоод хайгаад ирлээ гэх хүмүүс нэмэгдсээр өглөө арваас эхэлсэн засал маань орой 11 өнгөрчихөв. Дундуур нь би хоёр гурван удаа л бууж давсаг сулласан байх. Бусад үед буурлууд үйлээ хийсээр, цай хоол ч амсаж идсэнгүй учир буухад нь миний гэдэс өлсчээ. Заслаас гарч ирээд бас хэдэн хүнтэй яван хоол эргүүлэх гэтэл 12 гээд л хоолны газрууд хаадаг ажээ. Нөгөө 1919 дөж байж нэг онгорхой газар олж хооллов. Гэртээ ирэхэд шөнө дөл болжээ. Гэвч нетээ ухан мэйлээ шалган хариу бичих энэ тэр гэсээр үүр цайчхав.
Хоёр дахь өдөр нь өргөөнийхөн маань миний олон өдрийн аянд ядарч сульдсан, хавдсан царайг хараад өрөвдөн бас өмнөх өдөр нь өглөөнөөс шөнө хүртэл өндийлгүй суусан Буурлуудыг гайхан улаач намайг хараад сэтгэл нь зовсон бололтой, салхинд гаргаж амраая гэвээ. Би яаж амрахаа ерөөсөө мэдэхээ больсон байв. Нойр бүтэн авч нам унтах л хэрэгтэй байвч хэт ядарснаас унтаж чадахаа больжээ. Эм уух, тариа тариулахаас өөрөөр маш үтэр түргэн биеэ амраах хэрэгтэй байвч бүр яахаа мэдэхгүй байлаа. Олон хоног аянд яван машин тэрэг, онгоцонд өнгөрөөсөн би машинд суун дахин салхинд гарахаар явна гэхээс яс хавтайна. Яахын бэ яахын би явахгүй гэж зүтгэсэн ч Тэнгэр хүү надад энэ ямар байна гээд л хамгийн ойрхон амралтын зургууд үзүүлэв. Тэгсэн ч машинаар хэдэн км явахгүй ээ. Тэртэй тэргүй ердөө хэдхэн хоноод залхталаа машинд өнхөрнө гэж би бодсон ч нэгэн ганган гэрийн доторхи зураг үзүүлэв. Холуу??? Маш ойрхоон гэв. Заза би тэгвэл очьёооо гэлээ.
Би өглөө гарахдаа Буурлын бүх л хэрэглэлийг орхилоо. Өргөөний зөвхөн ажлын гол хэсгийн хамаг ажил хийдэг залуустайгаа уулзахгүй бол алдас болно биз дээ. Миний махан бие ч яамай гээд л очих зуураа Яанаааааа яанаааааа, би хэнтэйгээ юу яринааа, яанаа яанааа, ичмээр юм бэээээ гэж бодон зүрхшээнэ. Гэвч замын турш Тайширын үнэн инээдтэй яриаг сонсон сатаарсаар ердөө хот дотроо тэр гоё өргөөнд очив. Тайшир гэх энэ хүүгийн шүтлэг, бүх л юмыг туршиж үзэн, хайж олж, эрдэг зан чанар, түүнийгээ задлан дүгнэх, юмыг олон өнцгөөс нь харах, эцэг дээдээ хайрлах, Эзэн хааны шүтдэг гэх зэрэг онцгой зан чанаруудыг харан байхдаа нэг л танил байх юм. Маш хөдөлгөөнтэй энэ хүүтэй би хаана таарсан юм бол??? Тайшир гэх нэрийг анх манай Онгодууд сонсоод л: Чи түүнтэй хамт олон газар явна гээд л хэлж байсан санаанд оров. Тэр үед би хүний газар байхдаа Тэнгэр хүүгээс Тайширын нэрийг анх сонсож байсан юм. Тайшир бид хоёр ямар нэг өндөр уулан дээр гарна гэж л байнга орж ирдэг. Тэнгэр хүү гэж нэртэн маань Хааныг анх шалган очсон Мөнхгэрэл хүү шүү дээ. Түүнд Сэлхэн удганы отог буурлууд энэ нэрийг хайрласан гэсэн.
Тайшир юмыг яриагаараа дүрсжүүлээд биеэрээ үзүүлээд өнгөт ший үзэж байгаа мэт л ярьдаг гоц чадвартай хүү байлаа. Мөн тэр үнэхээр өвөрмөц юм боддог байв. Зүрх Хайрханы өргөл дээр байх үеийн сэтгэгдлээ их сонирхолтой ярин бид инээсээр байтал нэг мэдэхэд нөгөө өргөөнд ирсэн байв.
Өргөөнд ортол зөвхөн ажлынхан маань хоёр талаараа жагсчээ. Хаашаа дутаанам би ухраад гарах аргагүй яалт ч үгүй л хойморт гарлаа. Яг голд нь биш баруун хойно нь шалавхан газар сууж амарлаа. За тэгээд л олуулаа идээ будаа идэн ярьж хөөрнө. Мөн энд интернетээр судар тайлагч цэцэн гүнж Ундрах маань алс холын орноос оролцон чатад байлаа. Манай өргөөнийхөн маань ажлаа цааш хэрхэх тухай яримаар байна та зөвлөгөө өгөөч гэв. Би яаж мэдхийн яанаа одоо түвэг зүгээр мэддэг Буурлыг нь оруулаад яриулчихая, Би мэдэхгүй гээд би буув.
Гэтэл шууд л ХААН маань өөрөө буучихав. Би энд бууна гэж бодсон ч үгүй. Тэрээр чатад байх Ундрахын өмнө суужээ. Тэгээд л тэд уйлав. Хаан маш их биеэ барьж байсан ч дараа нь тайвширан маш удаан их уйлав. Үг хэлж чадахгүй зангиран урсгана. Нилээн удаан уйлж суусны дараа ХААН маань бараг хоёр гурван цаг сургаалуудаа урсгаж өгсөндөө. Ихэд баярлан бахдаж, Тэнгэр эцэгтээ талархан, баяр гунигийн нулимс асгаруулсан тухайгаа хэлсэн. Энэ хэлсэн айлтгалуудыг Өргөөнийхөн маань бичиж авсаан. Маш олон юм хэлсэн учир би хэлж мэдэхгүй нь. Гэвч тэрээр Мөнхийн Ус болон Мөнхийн амьдралын тухай болон эв нэгдэл, хайр, биеэсээ хэрхэн хүндлэх тухай гэх мэт олон зүйлийн тухай айлтгаж байсан. Мөн улаач миний онцлогийг хэлж байв. Гэвч хааны үг бүрийн ард миний Үнэн мөн чанар, сэтгэл зүрх, түүх, хачин жигтэй онцлог, бусад хүн байтугай би өөрөө ч ойлгодоггүй онцгой гажиг зангуудын тухай ч хэлээд байх шиг байлаа. За тэгээд их олон үгээр хэлсэн учир би тогтоож чадаагүй ч өргөөнийхөн маань бичлэг хийсэн бизээ.
Мөн нэгэн зайран яарч сандран ирж уулзав. Хаан бууж байгааг сонсоод Өрлөг Жанжины удамт улаач маань хөсөг тэргээ мөргүүлэн байж давхиж ирэн золголоо. Удмаа буулгаад Долоон жил болсон сайхан зайран хүү байлаа. Хүнлэг чанартай сайхан улаач хүү байв. Мэлмий нь нээгдсэн тэр хүүд Хаан маань хэдэн сургаал хайрлаад үдлүүлсэн. Түмэндээ алдартай зайран болж Тэнгэрийн үйлдээ шамдан Буман олондоо дэм болоорой гэж ерөөе. Өргөөнийхөн маань Хааныг үдлэсний дараа Үлгэрч балчир маань хуурлан эгшиглүүлж өргөөнийхөн маань дуулцгаав. Энэ сайхан өргөөнд маш тайван сайхан байв. Тэдний дуулах дуу бүрээр Онгод Дээдүүд морилон ирээд хишиг нэмээд одоцгоов. Уйлах нь уйлж, дуулах нь дуулсан гайхамшигтай нэгэн сайхан өдөр яах ийхийн завдалгүй өнгөрч шөнө гэртээ ирээд майлээ шалган хариуг нь бичээд л унаад өглөө.
4 сарын 12 ны өдрийн засал.
10 цагт эхлэн бас л оройтон 10 гээд дуусгав. Мөн хэдэн хүнтэй хамт яван засал хийгээд шөнө дунд ирээд майлээ бичсээр өглөө болгов. Энэ өдрүүдэд олон улаач нар, олон Бөө нар ирж уулзав. Өвөг Дээдүүд нь уулз гэж үүрэг өгөх, зүүдлэсээр Аянгат намайг хайж дөрвөн сар болсон ч хүн байх юм. Юутай ч би их баяртай байлаа. Учрах тавилантай хүмүүс уулзан учрах урд насандаа анд явж байсан болон төрөл байсан хүмүүстэйгээ уулзана гэдэг яасан гоё юм бэ.
4сарын 13 нд
Ингэхэд би гээч ирээд найз нөхөд байтугай хамаатан садантайгаа ч уулзаж чадсангүй. Хүү маань хүртэл 12 ны өдрийн буултан дээр ирж Өвөг Дээдүүдтэйгээ хальт золгон үнсүүлээд явсан билээ. Олон түмэн хүлээн байх учир хэдхэн үг солиод хөдөлсөн. Ээжтэйгээ ч таван үг сольж амжсангүй. Унтаа дээр нь түлхүүрдэж ороод л өглөө эрт босоод яарч сандран гарч байлаа. Түгжээ гэх энэ аймаар юмнаас болж цагаасаа хоцрох гэдэг л миний хувьд их асуудал гаргах гээд байв. Цаг бол цаг л байх ёстой. Би цаг барих дуртай, хождох ер нь туйлын дургүй хүн. Гэтэл машинууд замаасаа хүн авахаа больсон юм шиг байна. Зогсохоороо хаашаа явахын гэж асуух юм. Учрыг нь сайн ухсангүй. Түгжээ гээч ингээд л жолооч нарыг хүртэл өөр болгочихжээ.
Шөнө унтахаар хэвтэхдээ л Гэгээнийгээ санаж нулимс унагана. Хүүгээ сэтгэлдээ хаа тэнээд унтсан газраас нь чирч авчраад л тэвэрч унтдагаа бодно. Гэгээн дэрээ элгэндээ тэврээд л хэсээд унтдаг хачин хүүхэд. Нөхөр бид хоёр орныхоо хоёр захад Гэгээнийг унагахгүй хашлага болон унтдаг. Тэр дунд нь өргөн ор дээр дээш доош яван унтдаг. Ядахдаа шөнө ч гэсэн хүүгээ тэврээд унтах юмсан гэж би их боддог. Өдөрт тэртэй тэргүй л зав муутай байдаг юм. Ядахдаа чатаар ч ярилцах зав гарахгүй өдөр хоног өнгөрөх юм. За тэгээд харлаа гээд уйлаад л унах юм чинь яахав дээ. Нулимсыг барьж сурах арга байдаг бол уу үгүй бол уу. Барихаар нус гоожоод, зүрх урагдаад байдаг юм. КККККК гэвч одоо нэг юм ухаарав. Нус биш нулимс л юм үнэндээ. Гарах ёстой газраар нь гаргахгүй хорихоор хамрын нүхээр урсдаг. Хамраар нулимс ч урсдаг ажээ. За тэгээд нялххан Гэгээнийгээ бодон уйлж байтал халтартаад л унтаад өгсөн байх юм. Хөөрхий муу нөхрөө ч, охиноо ч гүйцээн бодож уйлж ч амжихгүй юм. Гэгээн маань намайг бүүвэйлэн унтуулдаг бизээ. Миний аав надад сайхан хүү бэлэглэсэн шүү. Тэнгэр ивээг.
Харин зайран хүү маань намайг ирсэн эхний өдөр ээжийнхээ өвөрт унтан баахан эрхэлж үнсүүлж байгаад л явсан. Тэрнээс хойш бид бас утсаар л хаа явна гэж холбогдон биеэ сураглахаас өөрөөр бас уулзан тухлаж амжсангүй. Гэтэл миний дараагийн аялалын билет авагдчихсан байдаг. Би ер нь хаана амьдраад байнаа. Бодит амьдрал дээр амьдрах ойр орчныхонтойгоо уулзах ч зав алгаа. Тэд бас зарим нь гомдол мэдүүлэв. Уулзсангүй бид бас засал хийлгэнэ гэнэ. Харин манай Буурлууд: Бид буухдаа уулзан засал номоо хийн, та бүгдтэй учран золгон сэтгэл гарган байсааан. Гэвч амаа мэдэхгүй араа даахгүй та бүхэн хэдийгээр миний үрс ч гэлээ энэ өнгөрөх хугацаанд Тэнгэрийн үйлд хир тусаа өргөв. Өөрсдийн отог овгийн шүтээнүүд чинь нэгэнт буугаа биз дээ. Энэ замбынхан чинь бусад нь сайн сайхан болж, энэ дэлхий амарлавал та нар ч, миний үрс ч адилхан амарлана. Бид үүний төлөө зүтгэж байна.
Урсах цус, удмын яс чинь нэг бол өөрсдөө ухаарч ойлгон Тэнгэрийн үйлд зүтгэх ёстой болохоос хувийн амьдралаа засуулчихаад зүгээр суугаад байх нуу та бүгд. Ийм бодолтой, ийм хүсэлтэй бол бидэнтэй бүү уулзан чилээрхүүл, улаачын алтан цагаас бүү хумсал гэж уурсав. Хүний өөрийн хэн ч хэлсэн сургаалуудыг биелүүлэхгүй л бол цаг бүү үрцгээ, түүнээс ч илүү ихийг хийж амжуулахгүй бол улаач маань насны хязгаартай, тогтоосон амьдралдаа ахархан богино энэ хугацаанд олон зүйлийг амжуулаад Үдлэх ёстой гэж айлдсан билээ. Яана уу юу гэнэ үүү. Нээрээ л хурдхан цаг хожоод хэдэн зүйл нүдэнд харагдах, гарт баригдах зүйл хийгээд Чадлах юмсаан гэж бодонгуут л яараад байлаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.