За тэгтэл өглөө өдөр орой шөнөжин ажил ихтэй байснаас болоод холын аянд гарах хоёр хоногоор хойшлов. Юу ч бэлдэж чадаагүй байв. Эхний өдөр нь чухал хүмүүстэйгээ утсаар ярин бас зайлшгүй ороод гарах ёстой айлуудаар хальт хальт гучин минутаар орон гүйлээ. Харин багшийндаа тухлан хоёр цаг суулаа.
Багш маань бас л их ядарчээ. Бас л нүүр нь хавагнаж, нүд нь хавдсан байх юм. Сэтгэл өвдлөө. Багш маань бас л өдөр бүр түмэн олны хөлд дарагдан өндийх тэнхэлгүй суух юм. Би ч бас яах вэ? Ямар алдартай биш шинэхэн удган шүү дээ. Багшийг олон хүн таньдаг Монголдоо нэртэй л зайрангуудын нэг учраас бас л хэцүү байлаа. Би одоо багшийгаа зааж өгөхгүй ээ яршиг зүгээр. Хамгийн сайн, хамгийн найдвартай өвөг Дээдүүдтэй нь золгуулан Чөөгий оруулан хулхидаггүй багшаас өөр ямар хүн таних биш дээ. Мундаг олон зайран удгадууд их байдаг ч би тэдэнтэй уулзаж учран явсангүй.
Хүүгээс маань хол зөрүүгүй настай энэ бяцхан багшийгаа хувь хүнийх нь хувьд их өрөвдлөө. Энэ Тэнгэрүүд хөгшин төгцөгүүд болон мань мэтүүдээ л оролдон бууж байхгүй яах гэж энэ залуу жаахан хүүхдүүдийг энэ замбынх нь амьдралыг баллан бууна вэ гээд л уурсан өмөөрч бодов. Тэд бусад үеийнхэнийхээ адил л дуулж шуугиж жаргаж, инээлдэж явах ёстой байтал хэрэгтэй хэрэггүй олон муу муухай бүхнийг сонсон үйл хийж сууна гэдэг үнэндээ нэг бодлын дэндүү хатуу харгис мэт. Жаргалтай сайхан юм сонсох нь ховор дандаа зовсон олонтой учран сууж дандаа ертөнцийн бузар булайг шүүн ариутгаж сууна гэдэг хэцүү ажил шүү. Мань шиг энэ ертөнцөд бол авгай цол аваад амьтны нүдэнд өртөхөө байгаад сүүжээ амраан хэвтэж цай гүзээлдэг авгай нар болон өвгөн нарт буувал барав гэж золиг хэмээн бодов. Тэнгэр эцэг нэг санаа оноотой болоод л энэ бүхнийг хийсэн биз. Гэвч үнэндээ махан биеэ бодвол залуу энэ хүүхдүүдээ өрөвдөн үе үе бодогдоно.
Нэгэн жилийн өмнө л багш маань нүдэнд нь гал гэрэлтэн инээж байдаг байсан гэтэл өнөөдөр их ядарсан байв. Багшийгаа дээд Тэнгэрээс өмөөрөн баахан уур цухал хүрсэн ч би гээч яалтай билээ. Хүний нутагт хол байхдаа сонсон Үнэн Худал нь мэдэгдэхгүй олон яриа бусдаас сонсож байсан ч багштай нүүр тулан уулзаад их сайхан байлаа. Олон хүний амнаас сонссон юмныхаа учрыг хагас сонсож чадав. Гэтэл бас олоон хүн байсан тул хагасыг нь ярилцаж амжсангүй.
Юутай ч Зайран үрийнхээ түүхийг Багшийн амнаас сонсож байж амарлаа. Намар зайран хүү маань дүүгийн маань машиныг авч яваад осолд орон машин нь базаад хаясан цаас болсон юм. Хүү маань үүнээсээ болоод надаас зугтаан эмээ дээрээ ч очилгүй энэ олон хоногийг өнгөрөөжээ. Худал Үнэн ярьж, Худал Үнэн сураг сонсон, уурлаж, уйлж байсан би өөрийн биеэр Монголдоо ирж байж багштай уулзан учрыг ойлгов.
Нөхөр бид явахдаа Багшдаа ирж уулзан Хүүгээ даатгаад холын аянд санаа амар явсан юм. Гэтэл хүү маань хол байх биднийг их л сэтгэл зовоосон юм. Би Хадам Буурлууд болон Багшид гомдон за бид дааж байя гээд л байсан биз дээ. Өгөр хогийг чангалаад өгөхгүй хэмээн боддог байсансан. Гэвч ирээд нэгэн зүйлийг ухаарлаа. Хичнээн сайхан Онго Тэнгэр байгаад хүчтэй чадалтай байгаад улаач хүү өөрийн бодолгүй бол ямар ч нэмэргүйг ухаарсан юм даа. Манай зайран хүү бүгдээс нь зугтсан байв. Биднээс ч зугтан хааяахан майл гуйлгаж байж амьдаа мэдэгдэнэ, утас нь холбогдоно. Нэг холбогдвол би уйлж загнана, эсүүл хайрлаж санаж уйлна . За тэгээд энэ хэдхэн өгүүлбөр хангалтгүй өөрөө нүүрийг нь харж байж л асуултууддаа хариу авахгүй бол Сайхан байгаа, болж байгаа л гээд ам таглана.
Багштайгаа 10 сараас хойш ирж уулзаагүй бөгөөд 12 сард хальт үзэгдээд алга болжээ. Багш танилын танилаар гэгчээр осолтгүй Амьд байгааг нь сураглан танадаад л сууж байсан гэв.
Хүү Буурлуудаа 12 сараас хойш буулгалгүй бас зугтжээ. Харин би ирээд Хадам Буурлуудтайгаа уулзмаар байна гэж байж Хадам Буурлуудтайгаа ярьж байж сэтгэл амрав. Тэд маань байж л байсан байв. Хэхэхэ. Сэтгэл амрав.
Хадам Буурлууд буухдаа:
..... Хөсөг Тэрэг мхн мхн мхн....
Хичээл Судар мхн мхн мхн
Хүүхэн Хонгор мхн мхн мхн ... гээд л баахан шүлэглэж байгаад л
ААЯ ЯА ЯА ЯА ЯА ЯА гээд л толгой сэгсрээд л байв. Гэхдээ аймаар инээдтэй Улаачыгаа надад ховлож байгаа мэт боловч маш зальтай. Хамгийн эхний Хөсөг тэрэг гэх мэтээ чанга хэлээд яг яасанг нь сонсохооргүй амандаа үглэн хэнийг ч сонордуулсангүй. Тэгснээ Ааааяя яаяяаяаяая байхдаа яахав дээ хэхэхээхэ. Төгсгөлийн хэсгийг нь би чихээ дэлдийлгээд ч дуулахгүй байв. Дүү нар маань ч чихээ тавиад тавиад ч сонссонгүй. Хэхэхэ. Зальтай өвгөнүүд улаачыг нь буусны дараа намайг гөвөөд авахыг мэдээд тэгсэн хирнээ бас түүнийг базаахгүй байсныг ховлоод бас өөрсдийгөө өмөөрөөд авав.
Багш маань түүнийг хэрэв машины ослоор үхсэн бол ээж аавынх нь нүүрийг яаж харна л гэж бодож байлаа гэв. Би даагаад явнаа л гээд үлдсэн ирэхэд нь амийг нь алдсан бол яанаа гэх багшыгаа хараад хариугүй уйлсангүй. Харин ч багш байсан тулдаа л тэр амьд үлдээ биз. Сара гэх хамаргүй тэр нэг хачин машинаас тэр урт өндөр залуу гэмтэл бэртэлгүй цонхоор нь шидэгдэнэ гэдэг ёстой л харсан Тэнгэр л байх даа. Багшын шавь нар амралтанд уулзан нэг өдрийг өнгөрөөгөөд Багш миний өмнө түрүүлж явж болохгүй шүү гэж шавь нартаа хэлжээ. Тэгтэл тэгвэл дугуйгаар түрүүлж явбал яахав гэхэд Тэгсэн ч болохгүй гэж багш айлджээ. Шавь нар баясан инээж байжээ. Гэвч өглөө эрт хүү хичээлтэй хурдан явна гээд л түрүүлээд явахдаа осолд гүвээ даваад л орсон байна. Машин шидэгдэхэд Багшаа больёооо гээд л хашгирснаа санасан гэнэ. Тэгээд эргэж амралтанд алхаж ирэн өглөө ч болж багш ч босчээ.
Тэд машин дээр нь ирээд яаж амьд гарав гэж л бодохоос өөр юм бодоогүй гэдэг. Базсан цаас шиг болон хэд өнхөрөн хумигдсан машинаас зайран урт залуу хүү минь яаж гарав ёстой гайхмаар гээд л багш бас ярив. Хүү маань сэрээд машинаа харж байхдаа: Нөгөө кинон дээр гардаг шиг би үхээд өөрийгөө хөндлөнгөөс харж байна гэж бодсон гэнэ. Тэгээд ажиглан машинаа харан удаан суухдаа үхсэн хэвтэх биеэ хайжээ. Алга байхаар нь өөрийнхөө нүүрийг чимхэж үзсэн гэнэ. Шокноосоо бүрэн гараагүй хүү маань Багшид яаж би гарсан юм болоо гээд л инээчихсэн зогсоод байсан гэдэг. Багш Инээх юм биш, үхээгүй нь их юм. Эцэг эхийн чинь нүүрийг яаж харна би. Чи наад биеэ хардаа бүрэн бүтэн хэдхэн шалбархайтай энэ базсан машинаас яаж мултрав гэжээ. Ийм л юм болсондоо гээд багш ярив.
Багш маань яах гэж шавь нартайгаа тэнд амралтанд явав даа гэх гэмшил харуусал байхыг би харсаан. Би дүүдээ машин авч өгөх өрөнд унасан ч багшдаа бүр ч их өрөнд орсон мэт санагдав. Багш байгаагүй бол тэр үхчихсээн хэвтэх байсан биз. За зайран балчир маань аав, ээжийгээ өрөнд хийсэндээ болоод өөрөө олж өгдөг баатар болон бас л бөөн хэрэг тарьсан байв. Наймаа хийхээр Турк явсан гэнэ шүү. Өрөө төлж чадаагүйг бодоход тэр шатаа биз. Явахдаа тэр мөнгөгүйгээр яаж явахын зээлээ биз. Зээлийн өрөнд унаа биз. Хийж чаддаг юмаа хийгээд л аав ээжийнхээ үгэнд ороод, багшынхаа үгэнд ороод Буурлуудынхаа үгэнд ороод явсан бол эх миний ажил дээр ажил нэмэн бас нэг бөөн толгойн өвчин нэмэх байсан уу? Эцгийгээ тэнд нойргүй хонуулан биеийг нь өвтгөх үү?
Өдий наслатал бүх л зүйлээ биднээс салалгүй хийж, бидний амаар хийдэг байсан хүү эцэг эхээсээ холдон жил толгой дааж амьдрахдаа томрох дөхсөн ийм түүх үлдээжээ. Аав нь хүүгээ бас л хажуудаа авна хурдан бичиг баримтыг нь явуул гэх ажээ. Тэгээд бид хүүхдүүдээсээ хэзээ ч салж тусад нь бие даалган амьдруулах аргагүй мэт санагдав.
Тэгж байтал Хадам бууралын .... Хүүхэн Хонгор мнн..... мххннннгэх үг юуг өгүүллээ. Золиг чинь өөрийгөө яаяа гэж байж бас хүүхэн хонгортой болчихсон юм биш биз дээ. Яалтай билээ. Хүүхэд том болох тусмаа л асуудлын эздүүд болох юм. Хамгийн сайн хамгийн хүмүүжилтэй хамгийн хөөрхөн хүүхэд маань юу болчуу. Тэгвэл Маша болон Гэгээн хоёр намайг яаж зовоох болоо. Гэгээн том болуул бид хаашаа дутаанам.
Багш Гэгээнийг асуун шоолж инээнэ. Ирсэн олонд сонирхуулан эдний бага банди Миний Буурал гээд л ярьдаг.Хэн гэдгийн Буурлыг чинь гэхээр Би өөрөө л байхгүй юу гэдэг гээд л инээв. Анх багшийн Буурлаар засал хийлгэчээд Багшийг буухаар нь чулуу шиднэ гэж байсан нөхөрдөө. Гэгээн маш аймаар юм ярьдаг хүүхэд байсан багадаа. Давсгийг чинь задлана, нүдийг чинь сохолно ч гэх шиг хүн сонсох байтугай ухаанд багтамгүй юмыг хаанаас олж сонсонг мэдэхгүй бид чочирддог байсан юм. Тэр үед дөнгөж ой л өнгөрч байсан байхдаа. Гэртээ ярих байтугай зурагтаар ч гараагүй энэ үгсийг хаанаас сурав гээд бид гайхан багшид аваачин нөгөө ертөнцөөс нь бүрэн салгуулж байсан юм. Нэг л их байлдаантай тамын ч юм уу аймшгийн ертөнцөөс ирсэн мэт.
Мөн багш: Чамайг юун бөө нар ярилцлагад дуудав гэж асуув. Миний талаар сураг ажиг сонсож байсан бололтой. Би ч хошуугаа унжуулаад л эрхэлж байгаа мэт л нялхраад л багшдаа эрхлээд ирэв. Өмгөөлөх багштай хүн гэж шал өөр байдаг юм байна лээ. Хэрвээ би залуу жаахан байсан бол яаж уйлаад унах байсан болоо. Хэн мэдэхэв эээ Чи худалч, хуурамч, яасан яасан гэнэ үү гээд л бөө л гэсэн хүмүүс дуудсан ш дээ гэв.
Хөгсүүн гэж байна уу гэж багш асуув. Төөөөххх гээд л би додигор толгой дохин тэр мууг багш мэдэж байгаад баясав. Хахахаха. Багш над руу утсаар ярьж байсан. Үнэн үү худалуу чиний шавь уу гээд тэр нетэд байгаа зургийг нь устгуулж болохгүй юу утсаар ярьж байгааг гэсэн гэв. Би замчилсан нь Үнээн, харин Буурлуудаа буулгаад хэрхэн яаж авч явах яаж байгаа нь тэр хүний хэрэг. Үнэн Худлыг нь өөрөөс нь асуу гэсээн гэж багш хэлсэн гэж байв.
Гуччих юм байна л доо. Тэр зургийг авнаа гэвэл гонж биз. Хэзээ Юууу Түүүв хаагдан устахад устах биз. Юун эргүү вэ тэр одоо бүх юм заачих юм байна. Тэгвэл нэмээд хэлчихье. Хуучин бүдүүлэг сэтгэлгээ, хайрцагнаасаа хэзээ салахын болдоо зайлуул, нэг хувин түмпэнд л эргэлдээд байх бололтой. Харин ч багш руу шалгаж асууж байна яахав. Харин Буултанд суу гэхэд чимээгүй л байсандаг. Манай Буурлууд чамд яаж утсаар ярьж нетээр бичиж, шүдээ орчин цагаар сойздон угаадгаа харуулахаас даа. Мэдлэггүй тэгээд мэдэмхий. Өөрийн өвөөнүүдээсээ ч асуухад яадын, тэд нь хариулж мэдэхгүй бол өөрөө нүдээрээ үзээд шалгаад үзвэл л барав гэж. Ийм амархан юманд чинь цаг заваа үрэн Аянгатыг л муулах блог хөтлөн байх ямар хэрэг байнаа.Тэрний орон Хурцжавхлан, Сэрэглэн нартай нь ярилцлага хийж хэдэн шавь төрүүлчихэв, хэд нь амжилттай хэд нь амжилтгүй болсон тоог нь гаргаж өгвөл барав гэж.
ТА МИНЬ ЭЭ... БӨӨ НАРААААААА
Та нар нэг юмыг хэлээд бодоодох. Та нарын Буурлууд орж ирээд ярьдаг уу? Ам нь хөдөлдөг биз дээ? Цай бариад уудаг биз дээ? Хайлмаг, хоол ч идэж чаддаг биз дээ? Болохгүй нөхдүүдийг болгон сэвийг нь аван ташуурддаг уу??? Амьтан хүний нуруу турууг илэн бариа засал хийхдээ гар нь хөдөлдөг биз дээ??? Энэ бүхэн чинь хөдөлгөөн мөн биз дээ. Алхаад явдаг биз дээ? Тэгээд нэг муу утсаар ярьчих чинь энэ бүхнээс юугаараа хэцүү, юугаараа хүнд, юугаараа буруу болоод байгаан. Гар утсаар ярих нь физик хууль зөрчинө ч гэх шиг эргүүтэх тэр долоон жилийн эргүү удган Бөө мөн үү өөрөө. Онгод физик хуульд захирагдаггүй юм.Тэнгэрийн хуульд захирагдах ёстой. Энэ замбаар дүүрэн тэр сүлжээ эрчим чинь байгаа. Тэр гар утсыг чинь ажиллуулах, зурагт, компьютер ажиллуулах ӨНДӨР өндөр антенууд, долгио цацрагуудыг юу гэж бодоо вэ?
Гар утасны цахилгаанд цохиулаад нам болно гэх гээд байгаа юм байхдаа зайлуул. Тэр нь харин хаа ч ажиллуулахад өндөр Антен цацраг долгиогүй бол ажилладаггүй. Сүлжээ алга гэдэг биз дээ. Энгийн нэг ийм юмаа ч бодохгүй мөн их мэдэмхийрэх юмаа. Тэгээд ийм их долгио сүлжээнд байхад Онгодод Сүнсэнд нөлөөлдөг бол юу гэж бусдын буурлууд буугаад байхын. Мэдэхгүй юмандаа дуугүй байсан нь дээр дээ гэж нөхдүүдэд хэлмээр байна. Овог отог бүрийн онцлог өөр өөр байдаг. Бөө бүрийн буулт өөр. Танайхан шиг байх албатай юмуу? Бүр яаж буухаа хүртэл заалган утсаар ч ярих эрхгүй болох нуу? Онгодуудын бүжиг биелэх, утсаар ярихыг хорих ямар эрхтэй юм бэ тэд нар. Олон отог байтугай манай Онгодууд өөрсдөө өөр өөрийн онцлогтой, өөр өөрөөр буудаг юм даг. Хоёрын хооронд энэ энгийн жижигхэн юмаар хэрүүл хийгээд гайхаад бахардаад байлгүй Тэнгэрийн үйлээ хийж явбал барав гэж. Энэ тайлбарыг албан журмаар блогт бичиж тавилаа дахин энэ талаар дурдахгүй болно. Буултан дээр хүрч ирээд нүдээрээ харвал л болоо биш үү. Бөө юм бол бас цаана нь юу байгааг давхар л харчихвал болоо биз дээ.
Багшаас минь хүртэл асуунгаа тэр бичлэгээ ав гэх энэ Баатар Хөгсүүн харин ёстой яг өнөөдөр ёоёоёо хөдөлгөв. Авахгүй мэд үү. Харин ч тархиндаа цоожтойнуудад Цоожтой юм байна шүү чи гэдгийг нь мэдрүүлж байх ёстой ганц хэрэгтэй бичлэг тавьжээ. Тархиныхаа түгжээг мултлахаа бодоцгоо. Тэр бол байдаг л энгийн нэгэн хөдөлгөөн. Онгодын энэ замбативд хийж чаддаг энгийн нэгэн үйл хөдлөл. Миний буултанд суусан олон хүн харин энэ бүхнийг нүдээр үзсэн. Тэр байтугай юмыг л хийдэг юм. Хүний удмын Онгод Дээдсүүд Улаачынхаа биедээ залраад юу хийхийг зааж зааварлах энэ бяцхан бөөнцөрүүд ичиж амьдар. Улам олон олон үйлүүдийг бичлэг болгон тавьж байх болно. Үнэн юмыг яахын та нар, Даравч далдайна, булавч бултайна гэж юу байдгийг энэ яваа насандаа та нар харах л болно доо.
Өвөг Дээдүүдтэй нь золгуулаад өгсөн Багш нь амьд сэрүүн мэлтийж байна. Нэгэн талийгаачыг миний багш минь гэсэн биш ямар. Бичээд байдаг Хадам Буурлууд байтугай бусад бүх л гэрчүүд нь амьд мэнд арзайж л байнадаг. Яваад судлаад уулзаад баримтжуулаад худлааг нь нотлох ажил хэрэгч хэн байгаан энэ хэл амтай мэдэмхий атаархуу юмнуудад. Бусдын ажилд бүү саад бол. Бид өөр олон ажил хийдэг юм шүү.
За багшаас сонсоод бодож явсанаа хэлчихлээ. Багштай уулзсаны дараа Буурлууд нь буулаа. Багшийн Буурлууд надад их урт сайн сайхан ерөөл дэвшүүллээ.
Багшдаа би НЭГ ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫ ТАЛААР албан ёсоор хэллээ. Энэ талаар Эзэн Богд Хүний нутагт байхдаа зарлиг гаргасан бөгөөд зөвхөн Багшдаа албан ёсоор өөрийн биеэр очин хэлээрэй. Бусад нь өөрсдөө мэдэн цуглах ёстой бөгөөд энэ замбад улаачыг минь замчилсан учраас багштан бол хүндтэй хүн билээ. Албан ёсоор өөрийн өөхөн цагаан өвдгөө өнхрүүлэн байж залаарай хэмээсэн юм. За тэгээд би юуны учир начрыг нь хэлэхэд Багшийн Буурал манай улаач бас өөрийн Хаанд захирагддаг. Манайд 7 өрлөг бий. Амбагай Хаан буудаг дээгүүрээ ярилцана гэж айлдав. Хүний нутгийн сонингоо тухлан дараа улаачтай минь яриарай гэв.
Олон хүн байсан учир үдэллээ. Багштай харь орны сонин хачинг ярих зав ч гарсангүй. Харийн гүрнээс буцан ирэхдээ тухтай уулзах ерөөл дэвшүүллээ. Багшийн Буурлууд надад хэл ам хэрүүл шуугиан саад тотгор ихтэй үйлээ сайн хийхийг ерөөсөнд зүрхэнд хурсан шар уснууд алга болов. Яасан эрээ цээргүйгээр хэнд нь ч гай болоогүй байтал над руу бусад нь чичилж байлаа. Буруу явсан бол надад хэлэх л байсан. Харин Багшийн Буурлууд надад зовлонгүй хүн ирдэггүйг битгий мартаарай гэж захисан. Тийм дээ жаргалтай хүн хүний зовлонг ойлгоно гэж үү. Энэ ч учраас манай Онгодууд ирсэн хүний зовлонг миний маханд их мэдрүүлэн, өмнөөс нь өвтгөж үзүүлэн ухааруулан байнга сануулдаг.
За одоо нэгэнт аялалд гарах цаг болжээ. Нэг цагийн дараа нисэх юм байна. Хэзээ ажлаа дуусах ч юм бүү мэд. Мөддөө интернеттэй золгохгүй байлгүй дээ. Ахархан хугацаанд ирэхдээ нөгөө нохой шувуу шуугиулав гэдэг болох дөхөв. Хэл ам ч Хайр ч надаас тойрсонгүй. Олон хүмүүстэй нүүр нүүрээ харалцан уулзлаа. Хичнээн сар нетийн араас харьцаж байсан бүхэнтэйгээ учран золгож уулзах гайхамшигтай байлаа. Маш олон хүний хайрыг мэдэрч ийм олон сайн сайхан хүн байх гэж бодлоо. Тэд маань намайг үлээвэл хийсчих бий гэхээр л хайрлаж олон захиас захив.
Зарим нөхөдтэйгөө уулзаж амжсангүй ээ. Өдөр даанч хурдан өнгөрч зогсоогүй л ажиллаа. Манайхан анх удаа маш олон хүнд засал хийх зуур би ч их юм сурч авлаа. Сүүлийн хоёр хоног зөвхөн улаач нартай голчлон уулзан учирав. Янз бүрийн багш нарын л шавь нар байх юм. Гэвч хүнлэг сэтгэлтэй, Тэнгэрийн үйлдээ үнэнч улаач нар олон байлаа. Би ихэд баярлалаа. Сайхан сэтгэлтэй зөв яваа энэ улаач нар маань Тэнгэрийн үйлийг өртөөлөн дэлгэрүүлэх бизээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.