Saturday, April 7, 2012

2012 04 08 Баатар Хөгсөөн Асуулт 4

Асуулт 4. Чингис Хааныг үнэхээр буулгадаг бол өөрийн зүсээ их нууцалдаг нь юуны учир вэ? Хийж буй үйл бүхэн үнэн бол олон түмэндээ харин ч нээлттэй баймаар юм? Хэдэн жил биднээс нуугдаж хаан буулгадаг нэрийдлээр явах вэ та?

 · about an hour ago

    • Baatar Khugsuun Кена - Та хэд дэхь үеэс нь хэн гээч хүнийх нь үр удам бэ? Чингис хааны академийн захирал та хоёр тэгэхээр хоёул алтан ургийн хүмүүс болох нь тийм үү?

    • Тэнгэр Хүү Эзэн Дээдсийн улаач эцэг ясныхаа эх эцгийн талаас уг удмаа барьсан. Эзэн Чингис Хааны шууд удмын мах цусны тасархай нь мөн дөө.

    • Тэнгэр Хүү Зүс царайг нь хармаар байгаа бол Кена Та 2 өнөөдөр очоод хамт бууж үзэхгүй юу даа. Боломж олдож байна шүү дээ. Хийж байгаа нь үйл нь л чухал даа. Хэн гэдэг хүн ямар улаач гэдэг нь хувь хүн нь ямар байх нь тэр улаач алдар нэртэй байх эсэх нь хэнд хамаатай гэж? Хийх үйл нь л чухал. Хийсний дараа үр дүн нь чухал. Бүх зүйл үр дүнгээр хэмжигдэх ёстой доо.


За тэгээд би асуултандаа хариулт авч чадсангүй. Мөн Аянга удган таныг сүр хүчийш үзүүл гэж нэгээхэн хүн ч хүсээгүй билээ. Харин ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН буулаа гэдэг утгаар төрөө төвшитгөж, түмэн олноо эвтэй байлгахын төлөө цугаар олондоо өөрийгөө таниулж, тэрхүү 1000 бөөг хаана,хэзээ, хэрхэн яаж цуглуулах тухайгаа яриасай хэлээсэй гэж хүсч байна. Би сэтгүүлч хүн. Ямар ч ам дамжсан яриа, нууц товчооны хүүрнэлээс илүү баримт, баттай зүйлийг л хүсч байна. Тиймээс таныг холыг бодож,холхийг ажина гэж найдаж байна. Өнөөдөр таны тухай сонирхоогүй сонин, зурагт гэж алга. Үнэн бол өнөөдөр үнэн ийг тань батлаж, гэрчлэх олон телевиз бий. ХААН гэдэг тоглоом биш учраас хэн хүний сонирхлыг татаж байгаа шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.