http://picosong.com/wqzJ
Компьютерээ ухаж байтал Аянгат Удганы Хадам буурлын сургаал гарч ирэв. Өнгөрсөн оны 8 сард Харь орон явах үед нь буурлууд Аянгат удганд сургамжилж байсныг бичсэн болой. Үнэнийг хэлэхэд миний бие сонсгол тун муу нэгэн учраас доор сийрүүлснийг хоолойтой нь давхар тулган сонсонгоо уншаарай. Сонсож чадаагүй зүйлээ .... гэж орхисон байгаа. Та бүгд гэгээн оюундаа тунгаан сонордохтун.
БУУРЛЫН СУРГААЛ:
Юуны тулд Их хаадын эрдэм ухаанаар байгал эхээ босгож хүн ардад рашаан булгаа байлгах гэж хүнсээ бид байгалийнхаа буяныг дагах гэж л яваа. Түүнээс хүний энэ эргээд буцах хорвоод хөө хуяг болж, эрх орхимж зүүгээд хүний зовлонгоор жаргалын сархад ....-гүй юм.
Хэд нь тийм байна, бодоод үз, .... үйл хэргийг байгал эцгээс өгсөн Тэнгэр дээд тамгатай нь авьяас билгээрээ бусдын сүсэг бишрэлийг дагуулан эргэн хангай дэлхийгээ аргадаж эргэн хангай дэлхийдээ хүмүүн төрөлхтний мөхсийг ухааруулж мөхөс бидний ухааныг тунгаалгахын тулд мунхаг ардыг гэгээрүүлж, мунхаг олныг гэгээрүүлж зон олноороо сөгдөн мөргөхийн тулд бидэнд энэ шидийг өгсөн юм.
Түүнээс бусдыг урдаа сөхрүүлэх гэж уул хангайгаа идээ шүүсээр хууран мэхэлж бус лус савдагийг мөнх цэвдэгт хорих гэж биш, үүлэн тэнгэрийг дээдсийг нь хаах гэж биш, уг гарвалыг тасдах гэж биш, хараал ятгыг хийх гэж биш, алтан амийг таслах гэж биш, алаг үрсийг зовоох гэж биш, бид өөрсдөө зовох гэж бид өөрсдөө хүчин мөхөс гэдгээ мэдрүүлэх гэж, хүмүүнд байгалийн шид заяахад яагаад байгалийн шидтэй хүмүүн тэнгэр газрын улаачид сөгдөн мөргөнө вэ? Яагаад тэдэнд ..... Тэд бол байгал дэлхийн хумсын чинээ чадал,
Харин энэ бүгдийг олон үеэрээ даган анхлан тамгалсан туургатны нэг бид. Туургаан.... хөх толбо минь цайрч байна, Их Хаад маань хилэгнэж байна, Монголчууд бид хөхрөх цаг нь ирж
За харин Мунхагийн тоо их байвал, мунхаг ард шунахайн ард их байвал туургатан юунд хөхрөх вэ? Тэнгэр үйлийн тамга биднийг алдаас үүрд цагаарах болно. Үүнийг би Аянгатан таньд хэлж байна.
Онгодын магнайд нь залах гэж тэртээх Их Хаадын ухааныг энэ замбын эрдэмтэй хослуулж дайчин эрийн баатар эрийн ухааныг байгаль эхтэй адил хүний эхийн сэтгэлтэй хослуулж эр эмийн чадлыг нэгдүүлж ард, Хаадын ухааныг нэгтгэж, онгод тийрэнгийн шидийг салгаж, жатга ерөөл хоёрыг ангилж, мөргөл шашин хоёрыг салгах биш нэгтгэж, дээд Мөнх Тэнгэрийг хэн нэгэн шидтэний шашинд биш аул агаар минь болсон хүмүүн бидний агаар бурхдыг буулгаж гэж гэж өөрт чинь .........
Ард биш байсан бол магадгүй өөр нэгэн төрөл чинь .... байх байсан байх. Харин .... чамайг магнайн дээрээ тавьж байна. Тэнгэр Газрын үйлд саадгүй юм гэж юу байхав. Тэнгэрийн үйл тортоггүйгээр яаж тэнгэрийнх.......
Угаас чамайг хаадын ургийн улаач нарыг тодруул гээгүй, Хаадын угсааг бүгдийг нэг тулгатанд багтаа гээгүй, бүх ардаа хүмүүн болго гэж заяасан юм. Хүний алдтай адгуусыг ардын алдартай хүмүүн болго гэж илгээсэн юм. Үр чамд шидтэнгүүд хэрэгтэй, үр чамд дээдсийн ухаан хэрэгтэй, аа харин энэ 2 бол чамд хэдийнээ заяагдаж. Одоо чи өөрөө түүнийгээ тольдохтун. Тэнгэрийн шидийг гүйцээнэ гэж юу байхав. Харин нарт хорвоод өвгөд бидний үйл сэтгэл мөнхөд байвч цайз мөнхөд биш, энэ замбын цаазын дагуу энэ замбын........ энэ ардыг атгандаа хамгаал, атгандаа атга гээгүй, атгандаа хамгаал, Энэ замбын хууль цаазын нэгэн хэрэгтэй, энэ замбын бичиг хуарын хүн хэрэгтэй, энэ замбын түшмэл хэрэгтэй, энэ замбын ноёд хэрэгтэй, энэ замбын балчирууд хэрэгтэй, энэ замбын ихэс хэрэгтэй, энэ замбын ..... хэрэгтэй.
Хүмүүн болгон нэгдэх учиртай. ..... Хэц хэнгэрэг дэлдэн ардаар нэг дүүргэ гээгүй, хэц хэнгэргийн заяан дор Мөнх Тэнгэрийн хүчин дор хүмүүн ардад нэгдэцгээн хүмүүн ард болцгоо. Хүмүүн ардыг эвсүүлцгээ. Энэ л чиний хийх үйл. Онгод бид сургаалийг айлдахаас цаашгүй, яахав хилэн уур минь хүрвэл газар шороо донсолгоно, улаач үрс минь шимширвэл тэнгэр минь, эцэг минь сувдан нулимас бөмбөрүүлнэ. Хурын тэнгэр дагаж хур оруулна. Тэнгэр заяагаа яавч дордуулж болохгүй. Угаас тэнгэр заяат ард хүмүүн болж чадна.
.... Энэ замбын бусадтай ижлээр уул хадаа мөхөөвөл ийм гамшиг болж тийм зовлон нөмрөнө гэж би айлдахыг хүссэнгүй, хар дарам харам оёорыг зөгнөх биш хараад бид хэлж байна. Харин өнө хойчоо би айдас хүйдэс доор нэгтгэхийг хүссэнгүй, хий хоосон жаргал цэнгэлийг амлаж нэгтгэхийг хүссэнгүй, арга замыг нь хэлж өглөө. Хүрэх газрыг нь зааж өглөө, зүүх алдрыг нь хэлж өглөө, бусад зовлон зүдгүүрийг нь эгэл эр ч гэсэн хэлчихнэ, гол горхи яавал тасардгийг энэ замбын балчир ч хэлчихнэ, харин эрдэс баялаггүйгээр хүмүүн энэ замбад л хицүү байх, гэхдээ амьсгалах агааргүй, ундлах ундгүй, амтлах идээгүйгээр олон зовлонгоо ч мэдрэхгүй л байх даа. Өвгөн бий иймийг л айлтгана, Эрдэмтэн мэргэд заларсан бол илүү сайхан илүүг л айлдах байсан байх. Эр би 48 хаврыг туулахдаа 39 тулаанд орж 38 ялалт байгуулж түмэнтээ цэргүүдээ дагуулавч төрийн жанжин би болоогүй. Жанжин би үнэн..... байвч түмэн цэргийнхээ ир нь болох.... Дээдсээсээ алдар нэрийг минь асуу.
Туургатан Монголд минь цуутай жанждаас их хүмүүн байхгүй. Алдартай хаад нь олонтой, мэргэн түшээ ч олонтой, харин ард бүр ард байсан юм шүү. Цэрэг эр цэрэг байсан юм, эх хүн эхээрээ байсан юм, хүлэг жороо морьд хүртэл хүлэг минь байсан юм даа. Одоо өөрсдийгөө харцгаа.
ДУУЛИН
ДУУЛИН
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.