Өршөөгөөрэй Далай лам болон бусад хүмүүсээ. Өчигдөрхөн л би цаг нь болохоор энэ сонссон зүйлээ бичнэ гэж байсан боловч мартчуул түвэг гэж бодоод бичихээр шийдлээ. Буурал , Дээдсүүдээс сонссон нэг зүйл маань Далай лам бол эрдэм чадалтай мундаг бөгөөд арав гаран удаа дахин төрж хүн болж байсан учраас хүний замбативийн мэдээлэл маш сайн байдаг гэнэ. Гэвч тэр сайны хажуугаар муу нэг зуршилтай бөгөөд Өөрийн зургуудаа хүмүүст тараан өгч тэр айлын бүх юмыг сонордож байдаг бөгөөд өөртөө нь ёс бус харьцвал өшөө авдаг гэнэ. Далай ламын зургийн дөрвөн өнцөг нь чих нь болдог. Уул шугамандаа Далай лам бол Тэнгэрийг шүтүүлэх, үгүй ядахдаа л Буддагийнхаа зургийг тарааж өгөх байтал өөрийн зураг, дүрсээ тараан өөрийгөө шүтүүлдэг гэмтэй хэмээн Буурлууд айлдаж байсан юм.
Үүний тухай сонсоод миний нагац эгч ихэд гайхан айж яанаа манайд ч зураг нь би яах билээ хэмээн харин хүү нь зэвүүн новш вэ хэмээн уурсаж байсан юм даа. Энэ тухай сонсоод харин би өөр дүгнэлт хийн ойлгосон юм. Ер нь Тэнгэрийн хайрласан ямар ч шидийг хүн буруу зүйлд ашиглах, өөрийгөө л тийм хүч чадалтай хэмээн бардамнах, өөрийгөө шүтүүлэх буруу бөгөөд түүнийг хайрласан Тэнгэрт талархаж, тэр шиднүүдээ зөв үйлд хэрэглэн, Тэнгэр болон Далд ертөнцийн гайхамшгийг бишрэн хүндэлж явах нь дээр юм гэж бодлоо. Жишээ нь Далай лам дахин, дахин төрнө гэдэг сүнсний хүч чадлын илэрхийлэл. Гэвч буруу юм хийсэн учраас түүний эцсийн зорилго хэзээ ч биелэгдэхгүй, нуран унаж, өөрөө ч Тэнгэрүүдэд шүүмжлүүлж байна.
Далай ламыг шүтлээ гээд тэр улс орнууд нь сайхан болсон нь хаа байна. Монгол л лав улам дордон мөхлийн эрмэгтээ тулсандаг. Тэнгэрийн үзэл, Бөө, Чингис хааны сургаалиудыг уландаа гишгэн мартаж хүнийрхсэн Монголчууд өнгөрсөн хугацаанд хамгийн их нийтээрээ бишрэн шүтэж дагаж майлж байсан нь Будда болон Далай ламын шарын шашин биз дээ. Үр дүн нь энд тэндгүй шал тэнэг хийцтэй шавар сувраганууд их болон, халтайсан хийц муутай баахан сүм дуганууд баригдан, хаа л уул ус байна овоо босгон, хиртэй хадаг яндараар баглан, сүүлдээ бүр хотын хөшөө дурсгалууд, замын хашлага, ургаа моднууд хүртэл хадагт дарагдан хиртэж, гундаж, хотын өнгө үзэмжийг гутаах боллоо. Баривал барьсан шиг барьж урлагийн биширмээр бүтээл хийхийн оронд халтайсан маажиг сүм дуганууд барихдаа ичмээр юм.
Тэнд суугаа лам нар бол шаал худлаа гэж бодож байна. Тэд үнэхээр өөрсдийн бурхан шүтээнүүддээ өөрсдөө сүсэглэдэг, хайрладаг, хүндэлдэг бол маш сайхан цэвэр дуган барьж, түүнээ цэвэрлэн, гялалзуулан хүн бүрт бишрэл түрүүлэх ёстой баймаар. Гэтэл хав халтар, нил хир даг болсон хадаг, торго байдаг. Монголчуудын амьдрал ч улам доройтон, уул усаа хайрлах Монгол хүн ч алга болон овоолсон чулуунд хадаг өргөх л хэмжээний сэтгэхүй үлдсэн байна. Гадаадаар ном уншсаар байгаад гадаадууд гэдэгт монгол хүн цочирдохоо болин уул усаа ухуулан, зарж иддэг болсон. Энэ бүхэнд өдий болтол Монголчуудын шашин байсан шарын шашны буруу асар их нь тодорхой. Заза ингээд л тэрс үзэлтэн болоод байгаа юмдаа. За яахав яахав үнэн юм чинь дээ.
This comment has been removed by the author.
ReplyDelete