Би гэгч бөө болон Хаан Чингис толгой онго чинь болох болно гэснээс хойш сонин юм ажиглалаа. Бөө нар миний онгод тэр энэ, ийм тийм хүн ирээд ингэж тэгж айлддаг, тэгж ингэж хэлж, тийм ийм юм боллоо гээд ярихын дээдээр ярих мөртлөө Эзэн Чингис хаан гэхээр л итгэхээ болих нь гайхмаар. Бас би бол тэрний энэний удам, тийм ийм хүн миний дээд өвөг эцэг, ах нагац, аваг гээд л ярих хирнээ манайхан Хааны удам гэхээр л хамаг уур нь хүрээд хялайгаад унах юм. Хаан Чингис чинь махан биетэй амьд л хүн байж байгаад тэнгэрт хальсан нь үнэн бодит биз дээ. Тэгээд яагаад тэрний сүнс бууж ирэх ёсгүй байдаг юм бэ? Далай лам, энэ тэр хувилгааны тэд дэх дүр, эд дэх дүр тодорлоо. Тэрний сүнс энэний сүнс бууж ирээд ингэв тэгэв гэж ярьцгаах мөртлөө Есөн өрлөг жанжинуудыг эргэж төрөхгүй, эргэж буухгүй юм шиг ярих нь гайхмаар.
Мөн бид ийм удам судартай байнаа. Тэд ирээд хэлээд, ингэж будилж байж мэдэж авлаа гэхээр л уурлаад унадаг нь хаашаа юм бэ? Тийм байх ёсгүй гээд л... Тийрэн л орсон байж таараа гээд Хаан Чингисийг буулгах үнэн дургүй нь хачин. Чингис хаан чинь дөрвөн авгайтай, олон хүүхдүүдтэй амьд л хүн байсандаг, бүгдийг нь алаад дуусгачихсан гэж боддог юм уу? Хүүхдүүд нь бүгд хүн л байсан баймаар юм. Ганц манайх байтугай зөндөө олон л цус, мах, ясны тасархайнууд нь байгаа л гэж боддог. Өвөрмонголд хүртэл байгаад сүнс нь орж ирээд Ааваа гээд уйлаад байна наана чинь.
Хаан хүртэл Алтан ургийнханы тухай "Алаад алаад Арзайгаад гараад ирнэ. Дараад дараад Дардайгаад гараад ирнэ" гэсэн юм даа. Би хүртэл үхчихээд дахиад л төрөх болно. Өмнө нь ч хэд төрж хүн болж байсанг минь хэлсэн юм даа. Нэг удаад нь бөх барилдан зодог шуудаг задгайлуулсан танхай бяртай хүүхэн болж удамдаа төрж байсан, нэг удаад нь Хааны төрсөн охин дүү болон төрж байсан гэх мэтээр надад ярьж өгсөн юмсан. Харин энэ удаад нь дураараа дургих, дунд чөмгөөрөө жиргэх Удган болж төрлөө дөө. Дараагийн удаад дэлхийд юу хийх хэрэгтэй, хэн хэрэгтэй түүнд нь хувилан төрөх л болно.
Намайг ирээд хүн мөн үү биш үү үзэхгүй юу? Зүүгээр хатгавал цус гарна, чимхээд үзвэл орилоод унана. Яривал ярьчихна, зодолдвол зодолдчихно, инээвэл инээчихнэ, эвгүйцвэл эвгүйцчих, насандаа таарсан наргиж, цэнгэсэн эмэгтэй л байгаа юм даа. Тэнгэрээс өгсөн тэр бүгдийг нь л цогцлоосон хүнээс илүү эрхтэнгүй, хүнээс дутуу төрсөнгүй, сайхан муухайг нь тэнцүүхэн л авсан тийм л нэг удган билээ би. Нөхөртэй бол нөхөртэй, хүүхэдтэй бол хүүхэдтэй намайг хүн биш гэх нь юу вэ? Ээж, аав нь гуйлгачин л байх ёстой гэж мунхаглах нь юу вэ? Эмэгтэй биш эрэгтэй байвал итгэнэ гэх нь юу гэсэн үг вэ? Тэгж ярьвал муухан эрээс ч дээр эмэгтэй гэдгээ л сайн мэдэж байна.
Үүнийг бичих болсон учир нь өдий хүртэл олон удаа янз бүрийн юм сонсоод тоохгүй байсан ч надаас гадна манай хамаатан садан руу дайрч давшлах болсонд хэлэхээс өөр арга үлдсэнгүй. Уучлаарай. Уг нь Тэнгэр ниргэчихнэ миний охин тайван байж бай, хийх ажил их байгаа гэсэн ч би өөрөө завсар зайгаар нь ниргэмээр санагдаад анхааруулан бичлээ. Дэмий юманд Дээдсүүдээ оруулж хошуугаа унжуулан эрхлээд яах юм бэ? Би өөрөө хүнээр өмөөрүүлээд байх хүн ч биш учраас Тэр илүү дутуу бөөнүүдэд хандан хэлж байна. Өөрийнхөө онгодуудын учрыг олохгүй, тийрэн үү, өөрийнх нүү ялгаж салгаж чадахгүй байж хүний онгод Тэнгэрүүд рүү хошуу бүү дүрэн, эвгүйцүүлээд бай. Хуяг өмсдөггүй, түшээгүй бөө гэж юу байсын ч гэх шиг Чадал гэж энийг хэлдэг юм, Хурд гэж энийг хэлдэг юм, Зэрэг зиндаа гэж энийг хэлдэг юм, Хаан гэж Хаан шиг л байдгийг хэлж байна.
Тэгж яривал манай Хааныхан чанар байтугай нутгийн тахилга хийж хүч чадлаа авна гэж ч ярьдаггүй, дэлхийг бид эзэлж байсан, дэлхийн хаад байлаа, дэлхийн бүх Хайрханыг тахиж байж хүч чадал авна гэж ярих хэрэг үү. Харин тэд шууд л Савдгуудын Хаантай нь, Лусынханы Хаантай нь, Эрлэгүүдийн Хаантай нь харьцаад Хаан шиг л загнадаг онгод Тэнгэрүүд дээ. Нартай, Сартай, Одтой нь харьцаад хийхээ хийдэг. Тэр энэ Тэнгэр минь гээд өргөл барьц өргөөд гуйгаад байхгүй Тэнгэрүүд нь өөрсдөө бууж ирээд хийхээ хийгээд, хэлэхээ хэлчихдэг гайхамшигтай сайхан дээдсүүд учраас бага балчирууд нь гайхаад, шүүмжлээд байх нь аргагүй байж болох ч толгойгоо жаахан ажиллуулахад л ХААН гэдэг үгний учрыг, утгыг, чадлыг, онцгойг, эгэлгүйг нь ойлгомоор юм.
Наад зах нь Хаан буудаг улаачид Тийрэнгүүд дайрч ороод байдаг нь сонин л байна даг. Тийрэн оруулчихаар хэмжээний сэтгэхүйтэй, унхиагүй улаачыг Тэнгэр эцэг сонгож, Хаан Эзэн мэдэж буух болж байна уу? Хаан Чингис бол Тэнгэр эзний хүү, тэр хүүгээ хаана , хэнд буулгахаа таниар заалгаад, асуугаад, шүүмжлүүлээд байх нь юу л бол. Өөрсдийгөө тийм , ийм Тэнгэртэй, харын цагааны гэгчид Тэнгэр гэдэг чинь өөрөө амьтай бууж ирдэг, ярьдаг, харьцдаг гэдгийг мэддэг, буулгаж үзсэн л бол Ерэн Есөн Тэнгэрийн улаач гэвэл ямар юм болж, юу хийх чадвартайг ойлгомоорсон. Энэ бол бөө хүний хамгийн анхан шатны мэдлэг, А, Б үсэг шүү.
Та нар Терминатор киног энгийн нэг л зохиосон кино гэж бүү бод. Тэнд эгэл хүний дүрд хувилах аймшигт тийрэн алуурчид, харь гаригийнханы тухай бодитоор зөгнөж үзүүлдэг. Дахиад үнэн гэнэ энэ гэж бодоод энэ киног үзвэл та урд үзсэнээсээ илүү ихийг ойлгох болно. Ийм л аймшиг удахгүй энэ дэлхийд бодит болно. Үүнтэй манай цагдаа нар биш, бид бөө удгад, зайрангууд тэмцэх учраас бөөнөөрөө буугаад байна гэж боддоо. Тэгэхээр бөө удгад, зайран хэрэгтэй юу, хэрэггүй байна уу? Зохиолчид онгод ороод бичсэн гэдэг үгийг сана. Дэлхийн дээдсүүд энэ бүхний аюулыг бодитой гэдгийг 2012 он, Аватар гэх мэт кино найруулагч нарт элбэгхээн ухааруулж чадна. Терминатор киног зүүднээсээ сэдэвлэн бүтээсэнг сонсоо биз дээ. Тэгвэл Аватор кино ээжийнхээ зүүднээс сэдэвлэн бүтээсэнг мэдэхэд илүүдэхгүй. Дээдсүүд зүүдээр, бодлоор харьцдаг, удирддаг.
Тэнгэрүүдийг ганц Монголд л эргэлдээд байдаг гэж бодно уу? Тэд дэлхий, од эрхэсийн хаа ч хүрч, хаа ч явна. Япон найруулагчид нөлөөлж байгаад л Чингис хаан кино хийлгээд тэрэнд нь хүүхдүүдээ аваачаад ажиллуулаад цалин авахуулаад хүүхдүүдээ гэр оронтой болгоод, өөрсдийнхөө ирээдүйн өргөө, байраа бэлдүүчихнэ гэдэг ямаршуу чадалтай нь тэнэг хүнд ч ойлгомжтой байгаа биз дээ. Тэнгэрээсээ хүүхдүүддээ нөлөөлөөд цусаа хамгаалаад үрсээ суулгаад удмаа үлдээгээд байна гэдэг чадал биш үү? Үеийн үед л Тэнгэрээсээ үрсээ төрүүлээд л Монгол орноо өдий зэрэгтэй уусгачилгүй аваад явсан гэдэг чинь буян бөгөөд чадал биш гэх нүү? Учиргүй юм гэж огт байдаггүй юм. Учры нь олохгүй бол мунхаг төрсөнгөө ойлгоод оюун ухаанаа хөгжүүлэхгүй бол дараагийн төрөлдөө удган та онгод биш өөрөө тийрэн болчихсон бие хайгаад явж байх болно шүү.
Даагнаас болж үхдэггүй Даравгараас болж үхдэг болохоор чадлыг нь сорих гэж байж юутай, хийтээгээ арчигдаж байснаас эвтэй, найртай амьдарч, мэддэггүй юмандаа мэдэмхийрэлгүй, мэдэж авч, уншиж судлаж, өөрийн оюунаа тэлж байсан нь дээрсэн. Дээдийн дээд Тэнгэр Онгодууд цай ууж, гайхуулах гэж ирдэггүй болохгүйг хэлж, бузрыг засч, түмэн олонд тусаа хүргэх гэж л буух ёстой болохоос Тийрэнтсэн бөө нар шиг хов ярьж, хоол эргүүлэх гэж буудаггүй юм. Тэр байтугай хүний заслыг ямар ч үнэ төлбөргүй хийдэг юм даа.
Сарын өмнө миний нагацын талын хүү миний блогны хаягийг хамт ажиллагсаддаа тараан өгчээ. Тэгэхдээ тэр гайхуулах гэж биш, Тэнгэр болон Хааны зарлиг, айлтгалуудыг түмэнд тараах гэж блогны хаягийг тараасан юм. Харин маргааш нь зэргэлдээ лангуунд ажилладаг удган хүүхэн чанга дуугаар түмний анхаарлыг татан: "Чингис хаан буусан гэнээ. Эд нар хамаатан нь гэнээ, харагдаарай, үзэгдээрэй" гээд л хачин их шоолж гарчээ. Чингис хаан бууж харагдаач, муусайн хааны нэрээр бизнес хийх гэсэн юмнууд, Манай багш маш их мундаг хүн байдаг юм. Тэр Чингис хаан хэзээ ч буухгүй, буулаа ч очиж очиж эмэгтэй хүн дээр буухгүй гэсэн. Чингис хааны хамаатан болох гээд ядчихаж гээд л бөөн хэрүүл үүсгэжээ. Түүнийг чи тэгвэл блогийг нь уншаад, ороод үзээч гэхэд нь Юу гэж тийм тэнэг юм үздэг юм... гээд л бөөн хэрүүл болон манай шартай залуу ч сүүлдээ тэсэхээ байн: За чи тэгж байж багштайгаа ниргүүлэв гэж байж салцгаажээ.
Ядахдаа шалгаад блогт бичсэнг уншаад, нүдээрээ харчихаад хашгирч болноо доо. Үзээд яах юм, Хараад яах юм гээд хашгирч байснаас... Та нар Тийрэнтсэн л байж таараа гэх нь инээдтэй. Хаан, Тийрэн хоёроо ялгахгүй хүнтэй юу ярих вэ, Удган, бөө хүн бол хараад л шууд мэднэ. Хэрэглэх эд, хэнгэрэг, хийж буй үйлээс нь хэн нь хэн бэ, хэр зиндааных вэ шалгасан шалгаагүй нүдэнд нь тодорхой. Ядахдаа л хэнгэрэг нь хэдэн булдруутай байна, 20 хоноод гурвалжин хэнгэрэг барих Онгод Тэнгэрүүдийн чадлыг харах байтугай, сонсоод л ухамсарлах бус уу? Хаан маань ийм учраас өргөөний болон хэнгэрэгийн зарим зургуудыг олонд үзүүлэн тавь гэж зарлигджээ. Цаагуураа та нарт анхааруулж байна гэсэн үг гээд ойлгочиход гэмгүй.
Бодлоо цэгцэлж, оюунаа тэлж, амаа мэд гэж ХААН анхааруулсанг нийт бөө удгад, зайрангууд мэдтүгэй!!! Мөр мөрөөрөө, хийх хийхийгээ, үйлс үйлсээ хөөгөөд ирсэн зорилгоо хэн нэгэндээ саад хийлгүй хийцгээх хэрэгтэй байна. Бид ч хүний хэрэгт хошуу дүрээд, хүний болгонг өөчлөөд байдаг зантай биш. Хэний ч онгод шүтээнийг их, бага гэлгүй хүндэтгэн үздэг билээ. Угаасаа бүгд хамтарч байж хорвоо дэлхийд хослон амьдарч, мандан бадардаг болохоос том жижиг, минийх үнэн, чинийх худал гэж цэцэрхэн тэмцэх нь утгагүй зүйл. Ардгүй Хаан, Хаангүй ард гэж байдаггүй биз дээ. Амаа мэдэцгээ. Урд чинь хийх ажил маш их байна. Яг энэ үеийнхэн бол маш хариуцлага тээсэн үеийнхэн гэдгээ ойлгон Тэнгэрийг суртчлан, зөв амьдралыг уриалан, бүх зүйл амьтай гэдгийг батлах, үзүүлэх, ухааруулах үүрэгтэй. Үүргээ ухамсарлахгүй байж эрхээ эдлэн, Тэнгэрийн хишгийг бурууд ашиглавал та өөрөө үхэхдээ Тийрэн болно гэдгээ ядахдаа толгойдоо тогтоо.
Уг нь хэрүүлээс хэдхэн хоногийн өмнө л надтай хамт дээдсүүдийн бүх бэлтгэлийг хийн хамт туслалцсан хамаатан хүү тэр удганд сар хиртээ асууж суран, ийш тийш явж байж чонын арьс олж өгөн, хөөрхий амьтан бөөгийн юм бэлдэх хэцүү шүү, туслаад өгье гээд л гүйж явсан юмсан. Хүний тусыг юман чинээ бодохгүй тэр удган Харин одоо үнэн тэнэг юмнаас болоод хэрэлдээд салжээ.
Тэр удган хүн байж ингэж хүн өдөж хэл ам хийх нь туйлын буруу. Ер удган болсонгоо зарим нэг ухвар мөчид хүн тусгай хүн болчихсон мэт, шидтэн болсон мэт санан бусдыг айлгах сүрдүүлэх, дарамтлах хүн мэр сэр байх юм. Энэ хүмүүс тэнгэрийн шүүлтэнд ордог гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэнгэр чамд тамга тавьсан бол итгэл, найдварыг нь хэр биелүүлж, хэр сайн муу үйл хийсэнг чинь заавал шүүдэг. Хэдийгээр тэр хэрэлдэн, доромжлуулсан хүн нь бөө биш ч гэлээ. Том тэнгэрийн даалтанд явах эгэл хүмүүнүүд, үрс нь олон гэдгийг ч мэддэггүй бололтой.
Манай ээжийн төрсөн эгчийн ганц хүү тэр хүн бол надтай цусан төрөл мөнөөс мөн. Нэг үгээр хэлбэл Чингис хааны хамаатан мөнөөс мөн. Хамаатан хамаатандаа бид гуравхан сарын зайтай төрөн хамт нэг гэрт өссөн, өтлөхдөө ч хамт өтлөж яваа хоёр. За бүр Чингис хаанд хамаатуулахаа болиод тэр удганы сэтгэлийг амраасан ч Тэр бол Манай ээжийн онгон шүтээн ДАЯН ХАТАДын үр удам, удам залгах эрчүүдийнх нь нэг гээд боддоо. Удган юм бол өөрөө мэдэхгүй бол Багшаасаа Даян Хатдын онгод гэж юу юм бэ гээд асууна биз. Тэр бөө болоогүй ч овог отгийн эр хүн түүнийг манаж, хамгаалж явдаг онгодуудыг нь хилэгнүүлж байж унах нүхээ өөрөө ухах хэрэг байхгүй юмсан. Удган хүн бол наад захын иймхэн анхан шатны мэдлэггүй байж хүнийг яс үндэс, угсаа өвөг дээдсээр нь оролдох ч тийм ч таатай биш дээ.
Хүн бүрт хардаг, манадаг, өмөөрдөг Тэнгэр бий. Өнөөдөр хог түүгээд явж байсан ч ямар ч өвөг дээдсийн хэний ч удам юм мэдэхгүй биз дээ. Хог түүх болсон шалтгаан байж л таараа. Хог гэснээс би ч бас хог түүсэн юм байна шүү. Нилээн хэдэн жилийн өмнө үйлдвэрийн хог гэж бөөн хог хаядаг газар би найзынхаа нөхөртэй хамт очиж хог түүсэн юм байна. Тэр үед арьс, савхины үйлдвэр маш том том өөдөстэй хогоо хаядаг байсан. Ардчилалаас өмнөх үе байсан. Тэр хогноос би олон савхин хүрэм, цүнх оёж, бас олон тарваганы арьсан шуба босгон орос ах нарт зарж гэрээ тохижуулсан нь үнэн л юм даа. Одоо даанч тэр үйлдвэрүүд сураггүй алга болжээ. Одоо бодоход Чингис хааны үр удмаар гэнэт тодорсон би хог түүж явсан нь үнэн л байгаа биз дээ.
Би хулгай хийгээгүй, худлаа ярьж мөнгө олоогүй. Өөрийнхөө хүчээр хог дээрээс мөнгө босгон хүүхдүүдээ тэжээж байсандаг. Тэр үед л олдохгүй байсан Хар үнэгэн маш гоё загвартай малгай дэлхийд ганцхан хувийг оён дүү охиноо гадаад явахад нь гангалж өгөөд явуулж байсан эгч хүн байлаа. Магадгүй миний өвөг дээдсүүд хүнд хэцүү тэр үед монголын баялаг тэр хогийг зааж өгч, намайг амьдралд сургаж байсан биз. Сайхан хогнууд байж билээ. Хэхэхэхэ. Харин тэр үед хогноос хоол түүж иддэг Монгол хүн байгаагүй л юм даа, одоо ч аймаар болж дээ.
Иймд ямар ч хүнийг өөрт гэмгүй байхад нь дорд үзэх, онгон шүтээнийг нь доромжлох нь Тэнгэрт бол том нүгэлд тооцогддог. Хаан Чингис тэртээх зуунуудад хэн хүний юугаа шүтэхийг нь хорьж цагддаггүй, хүндэтгэн үздэг байсан учраас л цорын ганц Монгол оронд бүх шашныхан чөлөөтэй амар амгалан аж төрж байсан. Гэтэл Хаан буусан хэлсэн баримтыг нь блогноос үз гэх хүнийг үзэн ядаж, гутаан хашгирч байх ямар ёс суртахуун бэ? Бөмбөгөр билүү Пөмпөгөр билүү худалдааны төвд өөрийгөө удган хэмээн агсагнан хашигчих тэр эмэгтэй мууг нь сурахаасаа өмнө сайныг нь сураад түмэн олонд тус болбол зүгээрсэн.
Хааныг очиж очиж эмэгтэй хүнд буухгүй гэх тэр тасархай багштангаа өөртөө юу наасныг нь шалгачихад гэмгүй л байх. Даянгийн Хатдыг давж чадвал шинэхэн удган над дээр ирж шалгалт авна биз. Алтан ургийнхан бол эхлээд хийчихээд, хийснээ үзүүлчихээд, хэлэхээ хэлдэг онцлог ургийнхан байдаг юм даа. Хааны өөрийн хэлсэн айлтгалуудыг эхлэн уншчихаад, дараа нь ирж шалгаж болно биз дээ. Надад онгирон сагсуурах, биеэ тоохыг манай Дээдсүүд хориглодог. Гэхдээ намайг доромжилж болох ч өвөг дээдсээ доромжлуулаад хараад сууж байх хэмжээний хүн би биш. Иймэрхүү мэдэмхий, зэрэг зиндаа нь завсрын бөөнцөрүүд шуудхан халз тулаан хийлцсэн нь хэрэлдэж байснаас дээр гэдгийг л сануулъя.
Яагаад гэвэл мэддэг, мэлмий нь нээгдсэнгүүд, зиндаа дээгүүр жинхэнэ онгод тэнгэртэнгүүд нь Хаан буусныг аль хэдийн мэдсэн байгааг Тэнгэрүүд хэлсэн билээ. Сүнсэнд ч зэрэг дэв, цол хэргэм, ёс заншил үйлчилдэг юм шүү дээ. Энэ бүхэнг мэдээгүй Чингис хаан эмэгтэй хүнд буухгүй гэж айлдах тэр багштан хэр зэрэг зиндааны сүнслэг бөө багш нь тодорхой. Түүний шавь нь гэж энүүгээр тэрүүгээр өнгөрөх бүхэнг өдөн хэрэлдэн, би удган шүү гэж айлгах тэр эмэгтэйд өвөг дээдсийг нь биш тийрэн наасан нь гарцаагүй. Хэн ч, ямар ч айлын өвөг, дээдэс өөрийн улаачаа буруу явуулахгүй, засч залруулдаг. Өөрийн удмын балчир бага улаачаа Архи уулган, амьтдыг айлган, алт мөнгийг нь сэгсэрүүлээд байх аав, өвөө, эмээ нар байх уу?
Нөхцөл байдлын улмаас шалтгаалж манай онго тэнгэрүүд намайг биеэ хамгаалах болон бурууг шийтгэх хатуу үйл хийхийг түрүү долоо хоногт албан ёсоор зөвшөөрөл өгсөн билээ. Уг нь бол хориотой байсан юм. Харин энэ замбативд замбараагүй нь дэндэж гээд цаг нь болоогүй байсан ч яаравчлан эрхийг нь олголоо гэж Тэнгэр эцэг өөрөө айлдсан болно. Тэгэхээр заавал болохгүй юмаар оролдож, өдөж байх хэрэг байхгүй биз дээ. Би ч гэсэн өөрөө тайван амгалан, амар жимэр аж төрөхийг урьтал болгодог хүн. Гэхдээ төрөлхөөсөө гэнэт гэдэн хөдлөвөл нам цохихгүй л бол арвагнаад байх ааш муутай хүн. Надад эмэгтэй хүний нэг их гоё уян налархай ааш зан заяагаагүй. Хүн зүгээр байвал зүгээр л байгаад байна. Зүгээргүй байвал зөрүүлээд л саваад хаячих догшин зантай учраас миний ойр дотныхон маш сайн мэднэ.
Юунд би энэ тухай блогт бичив гэхээр тэр удган хэрэлдээд өнгөрсөнгүй, өш санан хамаатан руу минь хаялга хаяад байгааг анхааруулж хэлж байна. Өрөөлийг ч өдөөд, өөрийгөө ч зовоогоод Заавал ингэж заваарч байх хэрэг юу байгаа юм бэ??? Нэг хүн өөрийгөө Чингис хааны хамаатан гэлээ гэж ингэтэл дайн дажин үүсгэх хэрэг байгаа юм уу? Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй биз дээ. Би Чингис Хааны улаач болсон ч болоогүй ч миний эцэг нэг л хүн байсан. Чингис хаан байтугай өвөөгөө ч амьдаар нь хараагүй, мэдэхгүй өссөн хүн. Харин Би аавдаа хайртай учраас л аавыгаа гомдчихвий, дээд тэнгэрт нэртэй, нүүртэй яваасай, өлсчих вий, цангачих вий, бусад бууралтай адил охиндоо буугаад ганц аяга цай ч гэсэн уугаад, яриад явж байгаасай гэсэндээ л улаач болсон. Миний аавд хүү тогтоогүй ч охид нь нүүрийг нь улайлгалгүй, хүүгээс дутуугүй хүслийг нь биелүүлэх юмсан гээд л улаач болсон. Харин миний аав том удам судартай байсан нь хэний буруу юм вэ? Аав минь үүнийгээ мэдээгүй эрт өнгөрсөн. Иймхэн амьдралын жаахаан ээдрээг л ингэтэл дайсагнуулан, хамаатан садантай нь үзэн ядах хэрэг байна уу?
Гэтэл миний хамаатан залуу маань яахав яахав, чи битгий оролц гээд л сайхан сэтгэлээ гаргаад байх юм. Манай ээжийн талынхан дэндүү сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хүмүүс. Би тэнд оролцохгүй ч эмээгийн Даянгийн Хатдыг хилэгнүүлэн хэцүүдвэл өөрсдөд нь, өөрийн чинь тийрэнгүүдэд л муу шүү гэж зүгээр л сануулчихъя.
Эндээс хүмүүс юу ойлгох вэ гэхээр: Таныг ч бас манаж явдаг Тэнгэр бий. Харж , хайрладаг өвөг, буурлууд чинь бий. Та заавал зайран, удган байх албагүй ч танд удам угсаа байдаг болохоор л Та өдий болтол амьдарч, хоол идэн, хоног төөрүүлж энэ дэлхийд амьдарч байгаа гэдгээ санаарай. Та өөрөө өөртөө эзэн байх хэрэгтэй. Хэн нэгэн зайран, удганаас таныг занаж зүхэн, буруу юманд дарамталсан бол айж, хэлсэн бүхэнг нь хийх хэрэг үгүй. Гэхдээ таны буруу, тэр зөв юм таны төлөө хэлсэн бол биелүүлэх, хүндлэх ёстой. Хэн хэн нь хэлсэндээ байж, бие биенээ хүндлэн хайрлах ёстой гэсэн Тэнгэрийн зарлиг байдаг. Ийм л байж чадвал хэрүүл, шуугиан гарна гэж үү?
Харин бусад бөө нар Мэдэхгүй юмандаа дуугүй байж сурах хэрэгтэй. Тэнэгээ гайхуулах гэж тэмцэлдэх хэрэг юун. Хөөрхий тэр удган болоод хэдэн ч жил болсон гэлээ. Чанар хийж чансаагаа дээшлүүлээд дээшлүүлээд дийлэхгүй юм чинь дуугүй байсан нь дээрсэн. Харин манайх чанар гэж юм нэг ч хийдэггүй юм даа. Ядахдаа бөөгийнхөө тухай хугас мэдлэгтэй болчихоод хүнд хаялга хаяж сураасай даа!!!
Тайвшрал.......
Би бага балчираасаа гурван настай байхад нь "чи яах гэж төрсөн бэ?" гэж асуухад: "Хоол идэх" гэж хэлсэн юм даг. Нээрээ л тийм юм уу. Тэр өөрийгөө ааваасаа төрсөн гэж бат итгэдэг. Аавынхаа гэдсэнд байхдаа будаа идээд л сууж байсан гэсэн.
Харин ах нь жаахан байхад нь би: "Хөмсөг, сормуус чинь юунд хэрэгтэй вэ?" гэж асуухад "Гоёл чимэглэлийн зүйл" гэж байсан нь санаанд орчихлоо. Тэр гадагш гарахдаа нүдэнд харагдсан болгоноо нэхэж авахуулахгүй гэж тохиролцов. Гэтэл гадаа явж байхдаа би нүдэнд харагдсанаа авахуулахгүй гэж тохирсон ч чихэнд сонсогдсоноо авахуулахгүй гэж хэлээгүй гээд уурлаж билээ. Түүний чихэнд Зайрмаг аваарай гэх сонсогджээ.
Охин маань болохоор "Чиний бяцхан сармагчин чинь" гээд л өөрийгөө өхөөрдүүлэн намайг аргалаад байдаг байсан. Хүүхдүүдийнхээ балчир үеийн яриаг дурсан цухалдлаа тайллаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.