Маргааш Сар болон Галын бөөлөөг оройн 10 цагт хийх учраас хэрэв та завтай, шүтлэгтэй бол Саранд хандан хүслээ бодон залбирна уу! Хаана ч, дэлхийн хаана ч байж болно. Цагаа Монголтой тааруулна биз. Боломж байвал та бас сарны бичлэг хийгээрэй. Би бас бичлэг хийж Та бүхэндээ юу болсон тухай цацна. Тэнгэрт хайраа илэрхийлж, Монгол орноо мандан бадрахыг сайн сайхан бүхэнг хүсээрэй, ойролцоогоор 2 цаг хиртэй болно. Хөдөө очиж бөөлнө. Та харин хаанаас ч Саран ээжийг харж болно, Чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаарай. Миний ээж сайхан ээжий. мяндас зөөлөн уян ээжий дууг хайрлан уяран дуулж болно. Сэтгэлдээ ч дуулж болно. Сайхан сэтгэл санаагаа тайван байлгаарай. Та Тэнгэрт ганц Нар, ганц Сар байдгийг мэднэ. Тэд таныг харж, сонсож байгаад итгэ. Тэнгэрт шүтэхэд танаас ганц хайр, итгэл л шаардана. Өөр мөнгө төгрөг, авилгал шаардахгүй. Та тэнгэрт байгаа хайртай хүмүүстээ хайраа, санаж байгаагаа бодоорой. Шинийн 13 болон шинийн 14 ны бичлэгийг Чингис Аянгат facebook.com д тавьсан учир үзээрэй. 15 нд би хуягаа өмсөн, хэнгэрэг нүдэн бөөлнө. Энэ блогт гэнэт бичлэг тавьж болохоо байчихаж, миний мэдлэг дутаад байна. Та бүхэнд амжилт хүссэн Аянга.
Та болбол нэг аяга сүү уугаарай. Мартах дөхлөө. Үүлтэй бүрхэг байсан ч хамаагүй шүү! Туяа , энерги бол юуг ч нэвтэлж чаддаг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.