Хаан маань өнгөрсөн долоо хоногт гурван хүний заслыг хийлээ. Нэг нь өвөрмонгол хүн. Энэ хүнтэй би танилцаад гурван жил болжээ. Нэг удаа төлбөрөө удааж хэдэн сар даварлаа чамтай нэгийгээ үзнээ гээд уурлан утасдтал надад онгод орж ирэн баахан уйлсан. Тэр хүний ээж тал нь 9 өрлөгийн нэгний удам байв. Тэр нь орж ирээд түүхээ яриад Чингис удганы биенд би удаан залрах нь алдас гээд мөргөөд явсан. Харин дараагийн онгод нь учиргүй их уйлан ааваа гээд л орилоод байсан. Түүний сэтгэл маш их хөдөлсөн байсан. Аав талынх нь Алтан ургийнханы хүү нь бололтой.
Би гайхсандаа болж бас их уйлж унжаад түүнтэй юм ярьж чадаагүй.
Юун нэгийгээ үзэхдээ манатай тэд намайг уйлуулж унжуулаад битгий мөнгө нэх, тэр тэгж байгаад төлнө чи туслах ёстой гээд бас хэдэн сар намайг чангалдаг байгаа, ямар азаар би өвөрмонголд төрөөд хужаагийн дарлалд ороогүй юм бэ? Аягүй бол тэнд байж байхнаа тоохгүй нь байж шүү. Тэгээд Ар Монгол руу горьдож хараад дураараа байхсан гэж бодож мөрөөддөг бол яанаа. Тэд гэтэл намайг муу хужаа гээд л хялайгаад л хаашаа харж үхнээ. Яс юман дээрээ хамаатан байдаг яанаа одоо. Магадгүй таны ч төөрсөн хамаатан садан бас байж л байх болно. Түрүүчээсээ уулзалдаад эхэлжээ бид.
Хаан Халимгуудад зориулсан дуу сонсоод үрс минь гээд уйлдаг тэнд ч байж л байгаа. Хэдэн хамаатнуудаа олж авах хэрэгтэй санагдлаа. Тарсан бутарсан гашуун хувь тавилан Хааны сэтгэлийг маш их шаналгадаг. Гэхдээ түүний яс махны тасархайнууд хэзээ ч амьдралд бууж өгөхгүй дайчин нь гайхалтай. Энэ Өвөрмонгол бүсгүй ч дэндүү олон шалгуур саадыг даван байж Ар монголд амьдардаг. Ганц хүүгээ монгол хүн чигээр нь өсгөх гэж монголчууд дунд түмэн бэрхшээл туулан амьдардаг.
Харин өчигдөр тэр хүнийг ирэхэд түүний овог отгийн дээд буурал ирэн түүний гарыг барин маш их чичирч хөлс асгаран хэсэг болоод бид отгийнхоныхоо хараалыг хариуллаа бүгдийг би өөртөө шингээв, жилийн дотор чи сайхан амьдралтай болно. "Хааны гүнж ингэж ч явах гэж" гэж уйлаад, түүнийг овгийнхоо овоог тахихыг зааж өглөө. Тэр ч бас манийг бодвол өөрийн удам судраа сонссон мэддэг хүн байв. Хааны үр удам маань бидэнд нутаг хошуу, овоог нь хэлээд тэнд хэн гэж алтан ургийн хааныхан байсан гэдгийг өөрсдөө түүхээ уншиж мэд гэв. Ямар аймаар юм бэ? Миний хамаатан садан Өвөрмонголд эрх чөлөөгүй зовоод байж байдаг байх нь. Энэ хүн 7 жил Армонголд амьдарч байгаа нь бас л тохиолдол биш байжээ. Тэгэх тэгэхдээ бүр манай байрыг хөлсөлж амьдраад байхдаа яахав дээ. Ёоооёүёү ямар инээдтэй юм бэ? Энэ мэтээр л миний бүх уулзсан хүн, явсан газар учиртай гэдэг нь үнэн нь хачин юм.
Дараагийн хоёр хүнийх нь хорлолыг зайлуулав. Хэхэхэ инээд хүрчихлээ. Манай хаан чөтгөр хөөхдөө дэндүү сайн юмаа. Гадагш явахгүй байсан бол өдөр бүр чөтгөр хөөгөөд өчнөөн хүнийг уур уцааргүй, амар тайван болгохгүй юу. Хэн хүний хөөгөөд дийлээгүй даварсан чөтгөрүүдийг хоромхон зуур л хөөнө. Эсвэл зарим чөтгөр нь хааныг хараад танин ухамсараараа зайлдаг ч юм уу бүү мэд. Ер нь бол чөтгөр зайлуулахдаа даанч гайхалтай. Харамсалтай нь би л баахан огиж бөөлжих нь түвэгтэй. Тэгэхээр чөтгөр тийм муухай бөөлжмөөр байдаг юм байна.
Ер нь чөтгөр, тийрэнд хорлогдож буй хүнийг танихад маш амархан. Ажил төрөл нь бүтэхгүй, уур уцаартай, нүд нь тогтворгүй эвгүй байдаг. Өвчин зовлон ээрч хэцүү байдаг. Сайн муу хоёр сүнс байдаг болохоор хүмүүс аль болох мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ мундаг бөө нар сүнснүүдийг тайлбарласан ном бичээсэй. Жирийн хүн гэлтгүй шинэ бөө нарт ч хэрэгтэй баймаар.
Хоёр удаа хаан маань дайнд мордов. Гэхдээ тэд нь шалихгүй амьтад байсан бололтой. Би хааны хэлсэн Архины тухай шүлгийг нь notebook-ээ янзлуулахдаа устгуулчихаж. Хаан намайг чи өөрөө бич гэв. Би хальт уншсан болохоор сайн санахгүй бас бичиж чадахгүй юм. Тэгээд хаан надад хариуцлагатай байхыг тушаав. Хаан тухтай завтай өдөр, бяцхан хүүг үймүүлэхгүй өдөр тохиовол дахин бичнэ гэсэн.
Мөн Гал холбооны тэмцэгчдэд "Тэнгэр эцгийн жилдээ нэг л тохиох хишиг дуудсан идээ", нөгөө "1000 жилдээ нэг л залрах чандаганы эзний рашаан шингээсэн цаас"-ыг хүртээлээ. Эгэл нэг ч хүнд бүү өгөөрэй гэж Тэнгэр эцэг хэлсэн болохоор эгэлгүй дайчин тэдэнд хүртээлээ. Тэдэнд тэнгэрийн гэсхээл хүртэхгүй, үхсэн ч амьтаны заяа юм уу, тамын тогоо руу явахгүй, үр удам нь алтан заяатай болно гэж айлдсан билээ. Хэн ч яаж ч хараагаад хараал үйлчлэхгүй шидтэй гэж чандаганы эзэн айлдсан юм. Тэд надад итгэхгүй л байхдаа гэхдээ яахав яахав. Дээд тэнгэрүүд өөрсдөө толгойгоороо хариуцана биз, би ямар зохиогоод худлаа яриад, тэрнийг нь үнэ хүргээд зарж байгаа биш. Тэднийг өөрөө хайж олоод гуйж тайлбарлаж байгаад өгч байгаа юм чинь. Миний хамаатан садангууд ч хүртэж чадаагүй юм даа. Хайрт хамаатнууд минь ямар эх орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө ганц ган гэсэн биш шударга байнаа хөө, Манай ерөнхийлөгч хүртэл шударга бай л доо гэдэг юм чинь.
Чөтгөр гэснээс нэг түүх санаанд орлоо. Манай ээжийнх жилийн өмнө шив шинэ байранд орсон юм. Гэтэл ерөөсөө муудалцдаггүй эгч дүү бид хоорондоо түр тар хийцгээн, бүгд л биес нь сулран нойрмоглон, ээлж дараалан өвдөцгөөн, өөдлөхөө болив. Би ээжийндээ ирээд хоёр цавь жирвэгнэн өвдөн, биеэ арай гэж дааж ядан болж л өгвөл хэвтэж байгаад явна. Нэг удаа бяцхан хүүтэйгээ хоноход хүү маань шөнө маш их чочин чарлаж сэрээд намайг тэврэн уйллаа. Намайг танихгүй эгч авах гээд татаад байсан гэлээ. Ингээд би гэнэт юу болоод байнаа гэж сэхээрэн маргааш нь хүүгийн буурлуудаас асуулаа. Хүү маань бөө болоод хэдхэн сар л болж байв. Харин тэд аймшигтай юм айлдлаа. Нэгэн зовлонт тарчилж үхсэн эмийн сүнс наад байраар чинь тэнүүчлээд байна. Балчирыг бүү аваач түүнийг өхөөрдөөд авах гээд оролдоод байсан байна. Тэр хүүхэн тарчилж үхжээ. Гурав салган биеийг нь хуваан хана, хундааманд булшилж гэсэн юм. Ямар аймаар юм бэ? Би бөө болоогүй байсан ч миний бие их мэдэрчээ. Даанч хоёр цавь зураасаараа жирвэгнэж өвддөг ямар гээч шинэ төрлийн өвчин бэ гэж бодсон юм. Миний нөхөр намайг хүн төрөлхтөнд байдаггүй өвчин тусдаг гэсэн нь ортой юм байна шүү. Тэрүүгээр нь салгасан юм байхдаа үсний ширхэг тоологдохоор санагдчихлаа.
Итгэж ядсан бид хүүгийн багш дээр очиход бас л адил юм хэлэв. Уг нь тэр байр бол цоо шинэ байр, бүх айл л уван цуваад л орсондог. Тэр үед би бөө болоогүй байсан бөгөөд хүү маань ч удаагүй байсан болохоор итгэхэд их бэрх байв. Тэрний хүүрийг хайгаад тэр 10 давхар байрыг буулгах биш, хүн харсан үзсэн илэрсэн биш гэхдээ л үнэхээр бидэнд тийм зовлонгууд ар араасаа тохион бүгд ядарч сульддаг байсан нь үнэн. Тэр барилга барих үед л нэг золгүй хүүхэн хорлогдон хамаг эрхтэнээ салгуулан цемент дунд оршуулагдаад сүнс нь дэгдэж чадалгүй тэрүүгээр тэнүүчлэн бүхнийг хорлодог байжээ. Түүний сүнсийг зайлуулах гэж хадам буурлууд бууж байж зайлуулсанаас хойш бид цухалдан уур хүрч ядрахаа больсон.
Хэн ч баримт болгон гаргаж ирж чадахгүй ч далд сүнсний ертөнц бол ийм л хэцүү, муухай юм ч байдаг юм шүү. Гэхдээ надад худал ярьж зохиох шаардлага байхгүй. Харин би бүүр мундаг болохоороо заавал энэ хэргийн араас занаж байгаад ангуучлах болно. Магадгүй зарим нь тэр бүсгүйг болж муу янхан тэгж үхэхдээ таарсан амьтан гэх биз. Би бол тэгж чадахгүй. Тэр барилгыг хятад барьсан. Заавал тэгж хороон салган эвдэж байх юу юм бэ тэд. Хятад ч гэсэн хүн тэдэнд ч бас сүнс бий. Амьд ч бай үхсэн ч бай би заавал тэднийг олох болно.
Янхан байсан ч монгол эмэгтэй хүн. Би заавал тэрний өшөөг авч өгнө гэж хатуу боддог. Надад юу тохиохоос ч айх юм алга. Би тэнд оролцсон болгонг тэр барилгын эзнийг ч зүгээр өнгөрүүлэхгүй шалгах л болно. Тэр эмэгтэй ч сайн сүнс байсангүй. Өөрт гэмгүй хүмүүсийн эрчимээр хооллон, миний балчир үрд санаархан хань татсан түүнийг байх газарт тушаах л болно. Тэр ядахдаа өөрийгөө алсан хужаагаа санадаггүй юм байхдаа. Би бол намайг албал тэр хүнээс зууралдаад салнаа байхгүй гонжийн жоо голионы баас байлгүй. Тэр там руу явсан ч дагаж очиж байгаад нэг өшиглөөд, нэг бол нэг шүдээ шигтгээд юм уу, маажиж авахаа л бодно доо. Бүр болохгүй бол үсэнд нь бөөс болоод зууралдана. Намайг алснаас алаагүй байсан нь амар байх болно.
Манайхан, буурлууд буухдаа хамгаалалтаа сайн хийн тэр хавийг цэгцэлсэн ч тэр бүсгүй одоо ч бусад айлыг үймүүлэн байж магадгүй. Учир нь тэнд ихэнхи айл шөнө болохоор л хэрэлдэж зодолдон, уйлалдан бөөн шуугиан тасардаггүй. Хэтэрхий цаас шиг ханатай ядаргаатай .
Тэгэхээр хүмүүс та нар ямар нэг юм хэрээс хэтрэн анхаарал татвал далд ертөнцийн муу талаас нь шалгуулж үзэхэд буруудахгүй. Харин хүнээ зөв сонгон очоорой доо. Тэгэхгүй нэмээд шинэ тийрэн наалгав... Ашигч, хүний зовлонгоор жаргал хийгч хүмүүс олон байгаа шүү. Сайн хүн олоорой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.