Friday, May 13, 2011

Тэнгэрүүд үнэн хэлжээ!

       Хэд хоногийн өмнө Их гай гамшиглах нь Тэнгэрүүд ууртай байна гээд бичиж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Америкууд 4 тэрбум долларын хохиролыг үернээс болж амсчээ. Яасан ч хэцүү юм дээ. Яамаар ч юм дээ. Тэнд бөө удганууд нь Тэнгэрийг бүү хилэгнүүл гэж хэлдэггүй юм байхдаа.  Бас дуусаагүй бололтой. Дахиад л гамшиг болно. Мөн Ойрхи Дорнод Аравууб бөөн дайн хямрал нь даамжирна. Дэлхийн нөгөө талд нил л үзэн ядалт, дайн дэгдэнэ. Эрчимтэй явагдана. Гадаад мэдээгээ л үзээд байхаас. Аймаар юм. Манай уул уурхайд ажилладаг олон гэр бүл хоорондоо хэрэлдээд таарахаа болих нь ... Болиочээ би сонсохыг хүсэхгүй байна гэж би зугтааж байгаа ч хэлээд байна яах вэ????? Бөөлжис цутгаад, шүлс асгараад хэцүү юм байна. Дахиад том хэмжээний газар хөдлөлт өндөр байшин нурна гэнэ. Дотор муухай оргиод байна. Ядаргаанууд намайг тайван байлга. Өнөөдөр миний ааш хөдөлчихсөн бололтойдог. Тэнгэр дээдсүүдээ тайван бай, би бас  жаахан хувийн ажил байна. Хашаа хороогоо шүүрдмээр байхад чинь тархи толгой амраагаад өг, муухай юм надад битгий мэдэгдээд бай гэх мэтээр л хэрүүл хийгээд бид байж байна.

       Мөн ямар нэг мэдээлэл өгөх гэсэн байгаа боловч блогт чинь бичиж болохгүй нь заавал бичмээр байхад чинь гэх хүмүүс байнаа. Энэ хүмүүс chinggis ayanga facebook ашиглаж болно. Найз болж болноо болно, бололгүй яахав дээ. Асуух зүйл байвал асууна биз. Хаан миний хэрэгт оролцохгүй байлгүй дээ. Өөрт нь бүхэл бүтэн блог байхад чинь би ганц  facebook-тэй байхад яадын... Нэг танил маань их том дарга болохнээ. Хэхэхэ. Цогтой гандан буурахгүй тэр хүнд амжилт хүсэн харж л байя. Тэнгэр түүнийг болно гэсэн шалганаа хө.


       Орой болов. Өчигдөр Тататунгагийн удам манайд айлчилж ирсэн. Манай болон түүний дээдсүүд сүүжрээд жигтэйхэн. Найзаар минь намайг таньдаг учиртай гэдэг дууг дуулж сураагүй би донгодуулав. Энэ дууг тэдэнд зориулж дуулах байсан юм байлгүй дээ. Жарын жаран дууны ард гарнаа гэдэг ухаанд багтахгүй зав гарахгүй юм. Бас л тэдний төлөвлөгөөнийх нь дагуу би түүнтэй танилцсан байсан нь инээдтэй. Хөөрхий амьтад дээдчүүд үр удмуудаа ойрхон шиг л  бие биенийг нь таниулан ойр дотно явуулж байдаг нь өрөвдөлтэй юмаа.

       Уг нь тэр үеийн анд нарын үр удмууд нь энэ зуунд дахин нийтээрээ  их хэрэг бүтээх ёстой юм байхаа. Би ганцаараа Тэнгэр ингэв, тэгэв Буурал ингэж хэлэв, Хаан ингэж айлтгав гээд галзуу юм бичиж суухгүй, Түүний өрлөгүүд, найз нарынх нь удмууд бас өөрийн дээдсүүдийнхээ хэлсэн хийсэнг түмэнд мэдээлэн би ганцаараа бөөлж суухгүй, хамт их хэрэг хийх байжээ. Энэ олон тийрэнтсэн бөө буруу бүхэнтэй хамт тэмцэж байсан бол аштай юу.

       Гэхдээ олон хүн миний блогт зочилоод өөрийн мэдрэмжээ нээж, өөрийн удам судраа тодруулж, өөрт ирсэн дохионуудаа мэдэж ойлгохыг хичээн, өөрөөр сэтгэх болсонд их баяртай байна. Дуудлаганууд нь сэргэн Монгол тэмцэгч нар нойрноосоо өндийж нарыг харж, Тэнгэрт хүндэтгэлтэй ханддаг болсон байна гэж Тэнгэрүүд талархал илэрхийллээ. Та нарт баярлалаа. Би ийм үр дүн гарах юм гэж зүүдэлсэн ч үгүй. Монголчуудын сэтгэлд омогшил бардам зан, хатан зориг нь, Хайр нь, сэтгэл нь сэргэж эхэлж байна охин минь гэж тэд хэллээ. Таны хайртай талийгаач нар таныг сонсож, харж, хайрыг чинь мэдэрч байна. Олон хүн Тэнгэр лүү хардаг, өөрөөр харж хайрладаг болон хүндэлж эхэлсэн байна гэнээ. Тэд таныг бас хайрлан, заавал танд туслана. Тэд танд итгэж найдаж байна. Та өөрийгөө ч бас чагнаад үз дээ. Зүрх сэтгэлээ мэдэр дээ. Өмнө нь анхаараагүй, анзаараагүй, тоогоогүй олон сайхан хайр хүрмээр юмс их байгааг анзаарав уу. Та бас буруу юманд их дургүй болсон байгаагаа мэдрэв үү. Ийм их өөрчлөлт орсон байна гэнээ. Тийм үү хүмүүсээ? Хаан надад их л баяртай бахархалтай хэллээ. Би ч урам орлоо. Ямар гоё юм бэ! Яриа батлагдана гэдэг чинь.

       Тэнгэрлэг Монголчууд гэж ийм учиртай үг байх гэж. Мөн сонин юмаа. Би цаашид хичээх болноо. Тэнгэр биднийг харж байхад тэнэгүүдэд ялагдана гэж юу байсан юм. Монголд сайхан ирээдүй ирэх нь гарцаагүй. Тэмцэж байгаад л болгоно доо. Удахгүй миний Хааны айлтгалуудыг тайлбарласан ном гарна. Хөдөөний хүмүүсдээ тараанаа. Тэд нар хотын биднийг бодвол Тэнгэрээс нулимс нь асгартал тэднийг ойлгож хүндэлж мэдэрч чадна даа. Яагаад бөөн баяр хүрээд байнаа? Жаахан гарч дэвхцдэг юм билүү. Магадгүй онгодууд маань баярлаад намайг үсэргэх гээд байна уу. Хүмүүсээ бие биенээ хайрла. Хамгийн сайхан хайр хүрмээр занг нь бодон өхөөрдөөрэй!!!

1 comment:

  1. Tanii blogiig unshaad uneheer bishirch baina, itgej baina. Uneheer tsag ireh tusam ard olnii setgel sanaa, yos surtahuun deeshilj baigaag bi mederch baina. Minii ooriin ch gesen yos surtahuun, muug tevchih tevcheer mini nemegdseer baina. Olon olon asuultuud nadad baidag ter bolgoniigoo tanias asuuhiig husch baina.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.