Өнгөрсөн хэд хоногт блогтоо орж ч чадахаа болилоо. Ихэд завгүй байв. Хааны айлтгал “Эзэн би иргэн ирлээ”,”Тэнгэрийн гэрэл” гэсэн айлтгалуудын тайлбар болон түүнтэй холбоотой миний амьдралд тохиосон бодит явдал, хааны тайлбарлан хэлж байсан яриануудыг хамтатгасан жижиг ном бичиж дуусч байна. Энэ номонд Хааны хэлсэн үг болгон ямар их учир агуулгатайг тайлбарласан онцлогтой. Тэр болгон интернет хэрэглэх боломжгүй хүмүүст зориулан гаргаж байгаа болно.
Би энэ номыг дуусгахаар хичээн бичиж их завгүй байлаа. Энэ хооронд Хаан маань олон хүний хүнд заслуудыг бас амжуулан хийж бид хоёр 2-лаа тун завгүй бие биенээ танихаа байх дөхлөө. Надад тохиосон явдлуудыг бичиж үлдээх болсон бас нэг шалтгаан нь хичнээн жилийн дараа хүмүүс яг энэ он, цаг мөчид Монгол улс маань ямархуу ялзралд орсон байсныг түүх болгон үлдээх онцлогтой. Энэ түүхэнд сайн сайхны төлөө тэмцэгчид, хайрламаар бахархмаар хүмүүс нэртэйгээ, бас адгийн шаарнууд, новшнууд ч бас бичигдэн үлдэх учраас дараа үеийн хүмүүс маань энэ түүхүүдийг уншиж байх болно.
Сэрэмжлүүлэх үүднээс хүмүүст анхааруулж, бас мэдүүлэх, ойлгуулахын тулд Хаан болон Тэнгэрүүдийн заслын тухай дэлгэрэнгүй бичиж байгааг ойлгоорой. Өнгөрсөн хэд хоногт нэгэн бяцхан охины заслыг хийв. Зургаан настай. 5 сарын 20 нд багшийн шавь нар нийтийн бөөлөө хийсэн билээ. Тэр үед Хаан тэр охинг хараад гэрийнхэнд нь өргөөндөө авчирахыг хэлсэн юм. Түүний биед шулам орогноод удсан байлаа. Охиныг Дээдэс өөрийн нүдрүү эгц харуулан ширтэлцэхэд тэр охины нүд шар ногоон тод гялалзан харагдав. Уг нь хонин бор нүдтэй охин ч яг нүд нүдээрээ ойрхон ширтэлцэх үед тийм аймаар өнгөтэй харагдав. Миний бие эвгүйцэн огиулав. Чаддаг бол би тэр аймаар шар ногоон нүднээс зугтчихмаар л байлаа. Би айгаад зугтмаар байсан ч Дээдэс миний нүдээр тэр нүдийг маш ширүүн харан, удаан ажиглаад байсан юм чинь яахын... Дээдэс дагуулан ирсэн эмээд нь тайлбарлан охины нүдийг сайн ажигла, харвуу гэхэд Харин тиймээ, хүний нүд рүү харж чаддаггүй юмаа, хулмалзаад, дандаа юман доогуур орж сууна, харц нь галзуу юм шиг маш хурц, ширүүн, гялс гялс хийдэг юмаа. Бид нар засах гээд загнаад дийлэхгүй юм гэв.
Охины гар мөс шиг хүйтэн байлаа. Дээдэс түүний заслыг хийгээд сая чамд юу мэдрэгдэв гэхэд бие чичирсэн гэхэд Дээдэс хөлсийг нь арчиж өгөөд охины гарыг барин духан дээр нь үнсэн тайвшруулж ярилцлаа. Чамд юу харагддаг вэ гэхэд Мангас гэлээ. Тэр үргэлж намайг дагадаг би айдаг гэж охин шивнэхэд Дээдэс охиныг үнсээд: "Миний охин одоо бүү айгаарай. Өвөг нь түүнийг холын хол хөөгөөд явуулчихсан. Энэ сахиус чамайг хамгаална. Муу юмнаас айх үедээ сахиусаа гараараа атгах юмуу, сахиусаа бодоорой. Тэгвэл гэрэл цацран тэр шулам дахин чамруу ойртож чадахгүй ойлгов уу" гэж аргадсан. Заслаа хийж дуусаад эмээд нь "За одоо охиныг сайн хар. Яасан байна. Хүүхэд загнаж, зандрахаасаа өмнө ажиглаж харж бай" гэж сургамжлав. Охины нүдний харц зөөлрөн, хөлс нь гарч, гар нь бүлээн болсон байлаа. Хэд хоногийн дараа ээж нь утасдан баярласнаа хэллээ. Одоо охин маань цочихоо болин, нүд нь анивчихаа больсон. Хэвийн байдалд байна яасан хачин сонин юм бэ юунаас болдог байнаа гэсэн. Би яаж мэдэхийн....хэхэхэ энэ дээдсүүд л мэдэж байгаа биз. Тэд намайг чалчаа болохоор гол юмнуудаа нуугаад надад мэдүүлдэггүй юм. Өөрсдийн хэлээр ярих юмуу, үйлээ хийхэд нь би тэдний бодлыг унших гэж тагнуулдангуут л толгой өвтгөн хориглоно. Би бүгдийг мэдээд та нарт хэлмээр байхад чинь юмаа нуугаад л байх юм даа. Юунд нь нуудаг байнаа. Ийм нэртэй, тийм чөтгөр ингэж байрлаад цай уугаад сууж байна, эмэгтэй нь хумсаа будаад л, эрэгтэй нь соёогоо цэвэрлээд гээд л эхогоор харж байгаа юм шиг л яриулмаар байхад чинь их л юм нууж, хаах юм даа.
Бас нэг залуу хөвүүний заслыг хийв. Их хүнд засал байлаа. Дээдэс заслын дараа намайг сүүгээр угаан миний охин арай эрт их хүнд заслууд хийлээ дээ гэж билээ. Би хийгээд байхдаа яахав дээ. Өөрсдөө хийчихээд, намайг юунд нь өрөвдөж, хайрласан юм болоо. Ядаргаатай юм, би хөгшин болсон хойноо гэв гэнэт л өчнөөн хүнээр ч, хий үзэгдлүүдээр ч хайрлуулаад эхлэв. Юун ч нялуун ядаргаатай юм гэж бодох боллоо. Төрсөн нэрээ ч мартаж эхэллээ. Намайг энхрийлж хайрлаад, санаа тавиад, надад сүсэглээд байх юм хүмүүс. Манай өргөөний шүтээнд л мөргөн, тэдэнд хайраа илэрхийлэх хэрэгтэй дээ. Бас дээшээ Тэнгэрт итгэ, тэрнийг хайрла, түүнд юмаа хэл гээд байхад л над руу хандахаар нь би гайхаад хэлэх үг ч олдохгүй нь. Хөөрхий Будда, Христ, Мухамед энэ хэд ингэсээр байгаад л хэлмэгдчихсэн байх даа.
Манай шарын шашныхан бага хүүхдүүдээ Энэтхэг явуулан бурханы номонд их сургадаг болжээ. Энэ нь сайн сайхан л байж таараа байлгүй бодвол. Сайны хажуугаар саар гэгчээр бас л шарын лам нарт шашныхаа нэрийг нь гутаасан өгөрүүд их байна. Засал хийлгэсэн залуу хөвүүн Энэтхэгт эрдэм сурахаар 5 жилийн хугацаатай анх явжээ. Гэвч эрүүл мэндийн байдлаас болоод 2 жил хагас болоод ирсэн. Түүний цээжин дээр гүрвэл шээн түүнд түлэгдэн Монголдоо ирсэн гэнэ. Зэвүүн гүрвэл байгаа биз дээ. Ирээд буцаж яваагүй хийддээ орсон ч гэрийнхэнд нь бөөн дарамт ирсээр байв.
Энэ нь Энэтхэгээс түүний халамжлан хүмүүжүүлэгч Монгол лам нь мөнгө нэхдэг явдал байв. Уг нь анх явахад нь хийдийнхэн нь гэрээгээр явж байгаа бүх юм үнэгүй гээд л явсан. Очсон юугаа ч мэдэхгүй монгол банди ламаахайнуудыг нь тэнд удаж байгаа дээд ангийн ламанцаруудад даатгаж өгдөг гэнэ. Гэтэл тэд нь Монгол бяцхан дүү нараа баруун солгойгүй зарна. Тэдний нэг нь хүүгийн ээжээс сар бүр хүүгийн чинь хоол унд бусад юманд хэрэгтэй гэж 100 ногоон гуйвуулж авдаг байжээ. Гэтэл хүү өвдөөд Монгол харьж. Тэр хооронд нэг удаа хөлөө хугалан Энэтхэгт эмчлүүлжээ. Түүний төлбөр мөнгийг нь би төлсөн сар бүр бас мөнгө явуул гэсэн гэнэ. Төлж харагдаарай. Адилхан шавь, ялгаа нь олон жил тэнд сурч байгаа ахмад ламанцар шүү дээ. Гэцэл ч гэв үү юу гэчихэв нэг цол авсан залуу гэсэн. Уг нь буян номын газар гээд тэнд нь үнэгүй эмчлэн, сургадаг гэрээтэй. Гэтэл тэр нэг ламбугай байнга мөнгө нэхнэ. Өгөхгүй бол сүрдүүлнэ. Эрдэм номтой лам хүнээс айсан ээж нь мөнгийг нь олж өгнө.
Ээж нь хөөрхий минь Сайхансамбуугийн ажлын газар ажиллан жилийн дөрвөн улиралд, өглөө үдэшгүй, наймаа хийж амьдралаа залгуулна. Хичнээн жил хүйтэнд хөрсөөр одоо өвчний үүр болон хувирчээ. Нарантуул гэж сайхан нэр өгчихөөд ажлынхаа газрынханыхаа төлөө хумсаа хөдөлгөдөггүй энэ эрхэм мөнгө авахаас өөр шидгүй юм байхдаа. Одоо Монгол хөгжин маш олон супермаркетууд, их дэлгүүрүүд, худалдааны төвүүд ар араасаа үүдээ нээж байгаач амбасан үеийн л Нарантуул бахь байдгаараа өөрчлөгдсөн юм байхгүй. Худалдаа хийгч хэний ч төлөө өчүүхэн ч зүрх сэтгэл гаргадаггүй энэ хүнд мөнгө л эрхэм бололтой. Ийм эзнийг баяжуулан татвар төлөн тэнд толгой хорогдон зүтгэх тэр ээжид бас Энэтхэгээс мөнгө нэхэх бас нэг Ламбугай гарч иржээ.
Ээж нь дахин мөнгө төлж чадахгүй нь гэж тэр ламд хэлснээс хойш хүү нь бас л өвджээ. Хүү үе үе ам нь ангалзан амьсгаа нь тасалддаг, гар нь цэл мөс, хумснууд нь цоорч, хавтгайрчээ. Ламбугай түүнд хараал хийн сүнсийг нь хүүхэлдэйнд шингээн өөрийн хажууд хорин, үе үе хатган хорлож, өшөөгөө авна. Энэ хүү жилийн өмнө манай хүү зайранд үзүүлэн тэд сүнсийг нь чөлөөлөн өгөөд, ээжид нь бүү мөнгө төл гэж хэлсэн юм. Гэхдээ түүнтэй том хэмжээний дайн хийлгүй орхиё, ямар ч байсан сүнсийг нь чөлөөлчих хэмжээний чадалтай онгодын хамгаалалтанд орсныг өөрөө ухаж бодог гээд орхиж байсан юм. Гэтэл өдийд тэр ухаарсангүй дахин дахин л өшөөгөө аван лусаар хараал хийжээ.
Харин энэ удаа хүү минь эзгүй үед манай дайчин онгод маань таарч ихэд хилэгнэн Хараалын хар Тэнгэрийг урин залахад тэр ламхай хүүгийн Хараалыг шууд л буцаагаад хийсэн ламтанд нь хэд дахин үржээд буцан очтугай гээд хараалыг нь хариулчихав. Мөс шиг болсон биеийг нь эзэмдсэн хүйтэн цуст лусын амьтаны сүнсийг эх нутаг руу нь урин залан, аргадан тайтгаруулан одуулав. Мөн тэр муу үйлд гаршсан ламтанг шийтгэхээр бас нэг үйл хийв. Намайг анх босох үед Дээдсүүд маань 5 эрх бэлдүүлсэн бөгөөд одоо болтол хэрэглээгүй билээ. Ламын хадаг яндарыг шатаадаг, лам нарын өгсөн улаан утас энэ тэрийг огт санаа зовохгүй хайчлаад хаячихдаг зоригтой манай онгодуудад энэ эрх шиг хэрэггүй юм алга гэж бодон хэн нэг хэрэгтэй хүнд нь өгчихье гэж боддог болсон байв. Гэтэл нөгөөх эрхүүдээ авчирч байгаад л үйл хийчихэв. Тэгээд маш их инээж байснаа: "Чи эднийг ад үзээд, дэмий мөнгө үрүүлж авахуулж гээд харамсаад байл уу? Шарын шидтэнүүдийн хараал, шиднүүдийг чинь өөрөө өөрсдийнх юмаар л арилгачихдаг юм шүү дээ. Энэ бол чи сонсоод итгэхгүй биз. Бурхан Буддагийн чинь эрхнүүд шүү дээ. Шарын хамгийн том ямар ч мяндагтан Бурхан Буддагаа даанч нэг дийлэхгүй юм байхаа" гээд л их инээлээ. Чингис хаан маань Хаан болохоор Буддагийн юмыг хүртэл амилуулаад хэрэглэчихдэг эрхтэй юм байна гэж бодон ихэд гайхлаа. Хаан ч ёстой Хаан юмаа.
Ер нь тэгэхдээ манай онгодууд байтугай хүүгийн маань онгодууд ч Буддаг амьд хүн болж төрж байсан нь яг үнэн. Гэхдээ тэр бидний дор зиндааных. Танай замбативийнхэн л дээш нь аваачаад зураад байдаг. Тэрний дээр Тэнгэр байдаг гэж мэддэггүй эргүүнүүд гэж байсан юмдаг. Тэр байтугай далай ламын тухай ч санаанд багтамгүй зүйлүүд айлдаж байсан юм. Цаг нь болохоор би дэлгэж л таараа. За даа би ч энэ бүхэнг бичээд байвал мөн ч олон дайсантай болох байх даа. Заза яадын яадын үнэн юм чинь. Үнэн үг хэлсэн хүнд үмбүү өшөөтэй гэдэг билүү мартчихаж.
Ламаахай залуу хүүгээс Дээдэс мэдэрсэн зүйлийг нь асуухад бие нь салганан чичэрч, нуруунаас нь нэг юм гарлаа. Бас бие хөнгөрөөд явлаа гэж хэлсэн. Тэр ч бас хэдэн жил хийдэд суусан гэсэндээ бас овоо л мэдрэмжтэй болжээ. Түүнийг жилийн өмнө манай хадам буурлууд дээр ирэхэд Хүүгийн шарын буурал нь түүний сүнсийг дуудан өгөөд, хамгаалалт өгөн тэдний хийдийнхэнд ихэд ундууцсан нь санаанд орлоо. Дээрээсээ тэд дэхд суудаг мяндагтан нь гайгүй бусад нь дан муу юм сурч байна. Багачууд та нарын сүнсээр тоглон туршлага хийн, наадаж байна. Яасан ёсгүй ёдрууд вэ гэж уурлаж байж билээ.
Лам нар зүгээр байгаарай Хөөш. Номоо зөв уншаад буянаа зөв хийхгүй буруу үйл хийгээд байх хэрэг байхгүй шүү!!! Тэд нарын том мяндагтангууд нь доошоо хяналт тавьж байхгүй бол юуны чинь сайн сайхны төлөө, 10, 20, 30, 40-н цагаан буян байхын бэ?
Ямар ядаргаатай юм бэ? Лам ч байсан, Бөө ч байсан, Христ ч байсан, бас бусад ямар ч мэрэгжилтэн хүмүүс байсан тэдний дунд заавал иймэрхүү зэвүүн новшнууд байх юм. Би ер үхэхээрээ хүүхдээ уутандаа хийгээд үсэрч явдаг Кенгеру болохыг мөрөөдөхөө болилоо. Ийм новшнуудыг шууд бүхлээр нь залгидаг мангас болохоор шийдлээ. Шулам ч хүч нь багадах юм байна. Хоёрын хооронд шулмын арга хэрэглэж хор найруулж байхаар шууд л залгиад байдаг сунасан гүзээтэй сайхан эр Мангас болох юмсан гэж бодоод төсөөлтөл Хаан шоолоод бас л бие инээлгээд уналаа. Ямар хамаатай юм бэ? Аймшгийн царайтай Мангас болсон ч гэмгүй хүмүүст туслаад байвал хүмүүс удалгүй дасаад царайлаг Мангас л гэж хардаг болно ш дээ. Гэнэт уур хүрчихлээ. Тийрэнгүүд давраад бүр нялхас, залуучуудаар тэжээгддэг болсон байна шүү дээ!
Үүнийг уншигч та ч хэнэггүй зангаа орхин нүдээ нээж, жаахан бодолтой байх гээд үз дээ. Өөрийгөө болон ойр дотныхоныгоо сайн ажиглан харж байх хэрэгтэй. Муу юмны хорлолд өртсөн хүмүүс андашгүй байдаг. Нүд гэж гайхалтай толийг сайн хар. Гоо үзэсгэлэн төгөлдөр хүүхэн байлаа ч түүний биед шулам нуугдсан бол нүдэнд нь тодордог. Өхөөрдөм бяцхан нялх байлаа ч түүнийг нүдийг нь хар. Харц нь хурц гялалзан, нүдэнд оч үсрэх мэт ширүүн. Хүний нүд рүү эгцлэн харахгүй, дальдчих юм уу, анивчина. Ааш араншин нь хувирна. Сайн анхааран хармагц таны бие зарсхийх юм уу, хүйт даах, хүйтэн хөлс гарах, шүлс асгарах, толгой өвдөх, эсвэл толгойн эргэн тойрон загатнах, эрвэгнэх, нүд чинь гэнэт чилэх, эвгүй сэтгэгдэл төрөх гэх мэтийн олон шинж танд шууд мэдрэгдэн зүрх мэдэрнэ. Нэг үгээр муу хар энергийг та ч бас мэдрэнэ гэсэн үг. Ийм үед та тайван байж сайн, чадварлаг найдвартай хүнд үзүүлэн, тийрэнг хөөлгөж чадвал бие нь муу юмнаас чөлөөлөгдөнө. Өөрөө ч бас зоригтой, өөрийн ухаан санаагаа шууд захирч чадах чадвартай байвал муу юмс орогнох аргагүй болно.
Хүмүүс одоо хүүхдүүдээ хаа хамаагүй газраар дагуулж явах нь ихэссэнээс бяцхан хүүхдүүд их хорлогдох болж байгааг анхаарна уу! Ер нь бяцхан үрсийг бөөгийн цугларалт, уул усны тахилга, хурал номын газар, оршуулга, муу газар, хэрүүл тэмцэлтэй газар, харанхуйд нэг их авч яваад байх хэрэггүй. Монголчууд хийх ажилгүй тэнэгтээ хүүхдийнхээ хамрыг туулайлан шөнөөр авч явдаггүй байсан юм шүү.
Мэдээгээр дахиад л Америкт байгалийн гамшиг болсон тухай ярьж байна. Болно гэж хэлсэн шүү дээ буурлууд. Дахиад л болох болно. Удахгүй шинэ аймшигт өвчин гарна. Тэнгэр болон Байгалийн хүч чадлыг үзүүлэх шиг болно доо. Даанч эргүүнүүд болдог юм л болоод байна гэж бодох нь өрөвдөлтэй. Юунаас болоод байна? Яавал зохих вэ? гэдгээ мэддэггүй мангарууд. Одоо яахав дээ. Ойлготол нь балбаж өгнө дөө. Байгалийн гамшигуудаас болоод хүмүүс туйлдаж ядрах үедээ л нээрээ Тэнгэр гэж нэг юм юу гээд байлаа, юу гэж хэл гэлээ гэхэд оройтсон байх вэ дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.