Monday, May 9, 2011

Өчигдөр гэнэт дайнд мордов.


Гэмгүй байж байгаад гэнэтийн дайн хийлээ. Өчигдөр манайхны отгуудын модонд хар санаатангууд халдан модыг нь хугалж хаян, хадагнуудыг нь хайчилжээ. Миний хүүгийн мод тэнд байдаг. Хүү минь гадаад явсан эзгүй хойгуур ийм юм болсон тул хүүдээ санаа зовов. Юун ч завтай, юун ч атаархуу юм дээ зайлуул. Миний багш эгэлгүй нэгэн, алдар цуутай болохоор байнга л энэ мэтээр атаархаж, хорсож, бүр шөнө ч тайван унтаж чадахгүй бөөлдөг модонд нь очин хорлох аугуу Атаархал шүү. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хөдлөөд багшийгаа, хүүгээ, нэг ангийн бөө нараа өмөөрөөд баахан бөөллөө. Манай багш бол маш хатуу дэг ёсоо сахидаг.
            Тэвчээртэй ухаантай хүн. Хараал хийхгүй, амраг хосыг салгахгүй, хүний ч бай өөрийн ч бай буруугаас болж хүний амь эрсэдсэн бол заавал буян хийнэ гэх мэт хууль дүрэмтэй. Шавь нарынхаа амь нас, ар гэрийг давхар манан хамгаалж байдаг. Жишээ нь би болохгүй юм хийчээд багшийнхаа хормой доогуур орж нуугдах болно. Багшээ! Амь авраарай би мэдээгүй ш дээ... гэх мэтээр. Шинэ туршлагагүй бөө болохоор санаандгүй болон санаатай элдэв асуудалд орооцолдох өндөр магадлалтай. Тэр бүхний арыг нь багш даах гэдэг нь дэндүү хатуу зовлонтой санагдана. Би л лав яасан ч багш болохгүй дэг гэж боддог. Ингэж ичгүүргүй хужаа шиг хорлож байхаар халз тулаан хийгээд хэн нь хэн бэ гэдгээ үзчихэд яадаг байнаа. Хайчлаад, хугалаад байхдаа яахав дээ Хөх инээд хүрчихлээ. Муурын сахлаар оролдож байж Муухай хэрэг болох нь дээ эбий эбий. Багш тэд нарыг алчихад яадаг байнаа.

     Багш маань хүнтэй тэрсэлдээд байдаггүй болохоор атаархсан удган, зайрангууд арай дэндүү олон. Ямар сайндаа харанхуй шөнө хаа байсан ууланд  очиж модонд нь уураа, атаархалаа гаргахав дээ. Ийм сайн хүнийг өмөөрөхгүй яахын, хүүгээ бас өмөөрөхгүй яахын гээд л Тэрслүүд бөө би бөөлөхөд Тэнгэрүүд маш их хилэгнэн хийх юмнуудаа хийчихлээ. Би дутуу юм хийчихвээ гээд л дахин дахин шалган хамгийн сүүлд Үнс эмээ минь нягталсан. Тэгсэн ч гэсэн би Тамын Хааныг дуудан тэр хүмүүсийг нь харуулан тэднийг түүнд даатгаж байж санаа амрав. Бас зэвүүн байгаа биз би. Аймаар хортой, шартай. Үнс мүнсийг нь үзэх гээд байгаа юм биш үү. Яанаа одоо. Заза мэдэх ч юм алга. Яадын яадын. Тэгж байгаад мундаг болох л байлгүй дээ.

     Багш болон ангийн маань бусад бөө шавь нар нь худалч хүнд миний хүү шиг цэл залуухан залуучууд. Ямар сайхан гялалзсан удган, зайрангууд гэж сананаа. Тэд Монголын ирээдүй. Таваас арван жилийн дараа бол тэдний өмнө гишгэх бөө нар байхгүй болно иймээс л багаас нь дарах гээд, хорлох гээд зүтгээд байх юм даа. Даанч чадал нь хүрэхгүй болохоороо эзгүй модонд очиж уураа гаргахав чааваас.  Багш болон шавь нар нь эгэлгүй болохоор Тийрэн бөөнддөг багш нар атаархсандаа нойр нь ч хүрэхгүй, хоол нь ч орохгүй юмаа зайлуул. Би одоохондоо насаар хамгийн хөгшин болохоор залуучууд жоохон хүүхдүүдтэй юугаа ярихав гэхдээ миний хүү шиг гээд л өмөөрөх гэж жигтэйхэн,  гэтэл бөөдөө бол шинэ шавь нь тэд нарын дүү болохоор бас юугаа ярихав. Юу мэдэж тэдэнд заахав дээ. Ийм л хэцүү байдалд орчихоор ганцаараа л дэмий тэнээд явж байсан нь дээр байдаг. Багш ч ойлгодог болохоор намайг чад хийлгэчихгүй давхар хамгаалаад явж байна.

Дайн дуусаад ажлаа нягталтал Тамын Хаан хоёр дахь удаагаа над дээр буусан. Тэр намайг Амар амгалан уу?  Андаа гэв би дуугарсангүй. Би тэрэнд дургүй. Хаан Чингис л Анд нь болохоос би ямар тэрний Анд юм уу. Дуугүй байгаад байхад л гүрийгээд дахин дахин ижил асуултаа тавив. Зэвүүн амьтан. Тэгээд тэр муу бас л миний Хатдууд байдаг тал руу горьдож харах гэхээр нь хэнгэрэгнийхээ орвуугаар толгойг нь тулаад харуулахгүй хэдэрлэв. Ганц харуулчих л даа гэнээ, Сэжиг гоожмоор зэвүүн амьтан. Тэгээд л бид хоёрын ээлжит хэрүүл эхлэн баахан хэрэлдэв. Тэр манай Хатдуудтай суусан бол гэж байнга горьддог зэвүүн балиар амьтан. Би тэрэнд: Чам мууг яаж тоодгийн гээд л хэлэх хэлэхгүй үгээр хэрэлдсээр сүүлдээ миний уур хүрэн: Чамайг өөрийг чинь тамын чинь тогоонд чанана шүү гэхэд Тамын Хаан инээгээд татаад унав. Тамын Хаан намайг миний тогоонд чанадаг чи хэн юм бэ?  гэв.  Тэр ч намайг удмынхаа хамгийн царай муутай, ааш муутай чамаар яадын, дээд Хатдууд шигээ сайхан бол эхнэрээ болгохсон даанч ийм муухай юмаар яах вэ дээ гэнээ. 

Хээээээээхэхэхэхэ алчихдаг байна энэ чинь Тамын Хаанд хүртэл гологддог гэнээ хахахахахаха гээд л би инээж байснаа Хуцваа чиний авгай шулмаснуудын чинь дэргэд Талын ягаан цэцэг, Тансаг сайхан Сарнай, Тал дундах Согоо, Тасархай туяатай Удган шүү ЗАААА гээд л хэрэлдэж гарав. Ёооё ямар хачин хэрүүл болсон гэж санана. Гэнэт би өөрийнхөө Эрлэг дэх дүрээ саналаа. Би чинь нээрээ эрлэгтээ бол бас л шулам дүртэй ш дээ. Мартчихаж. Тэр миний эрлэгийн дүрийг мэддэг болохоороо ингэж хуцаад байгаа биз. Тэгэхээр тэрний шулам авгайгаас нь ч муухай шулам дүртэй болох нь гэж би өөртөө эрүүлээр дүгнэлт хийлээ. Тэгсэн ч гэсэн би Эрлэг аав, Эрлэг ээж хоёртоо бол хосгүй муухай  харагддаг байж таараа. Муухай гэдэг чинь монголоор хөөрхөн гэсэн үг. Надад ч гэсэн хайртай Мангас ч бас тэнд байж л таараа гээд л гандан буурахгүй өөрийгөө өмгөөлөв. 

Би түүнийг надаас зайл яв даа гэхэд  Тэр муу хэрэлдээд суугаад байв. Чи нэг аяганы амсар зуулгачихад яадаг юм гэнээ. Зайлаач, Яваач, Дэгдээч, Тонилооч гэж янз бүрээр хөөгөөд явсангүй. Тэгэхээр нь аргаа өөрчлөн Тамын Хаан найзаа, Хайраа битгий яваарай заа, хоюулаа хамтдаа хононоо хө гээд л хэлээ хазаад хэлэнгүүт нөгөөх чинь уурлаад зугтаад явчихлаа. Гэтэл Хаан Эзэн минь орж ирээд бүр хөхрөөд саваад, шоолоод инээгээд салдаггүй. Яана гэнээ чи чинь Хаааахахаха Болгож тавилаа даа хахахаха гээд л инээгээд салсангүй. Юунд нь инээдэг байнаа. Үнэхээр дургүй хүрмээр тэр Хатан руу нь шүлэнгэтэж харах гээд бас улаачыг нь царай муутай энээ тэрээ гээд байхад чинь өмөөрөхгүй шоолоод байдаг. Би тулдаа л хэрэлдэж орвуугаар нүүрийг нь тулсаар Хатныг нь хамгаалаад харуулах ч үгүй байхад Хаан яахаараа авгайгаа хардаж сэрдэн, тэр муу ханд хаяад үхэх гээд байгаа Тамын гахайг надад орж ярихыг нь зөвшөөрдөг байнаа.

 Арай гэж дуугүй болоход нь би: Хөөе та нар намайг олигтойхон төрүүлчихэж болсонгүй юу? Тамын хаан хүртэл голжийно ш дээ, ямарав дээ гэхэд Хаан дахиад л инээгээд уналаа. За шонтоохой минь Хөөрхөн төрвөл Тамын болон Тийрэнгийн Хаан хүртэл булаалдаад салахгүй биш үү гэхэд нь Аан нээрээ тийм байна. Азаар хөөрхөн төрсөнгүй, та нарт баярлалаа гэлээ. Шал балай юм. Галзуу, солиотой юм шиг. Би тэр Тамын Хаанд дургүй. Нээх балиар шалиг, миний хатан онгодуудын зүг байж ядан шүлэнгэтэж хараад салдаггүй сэжиг гоожмор.Тэр муугийн нэг нууцыг би сайн мэднэ дээ

  Тамын хааны анхны уулзалтын тухай өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн санагдаж байна. Жамух дурак Бөртө үжинд дурласан байсан нь дэндүү үнэн юмаа. Тэр муу амьд байхдаа Бөртө үжинг Харахын заяа байснаас Хазахын заяа байсан биш. Үхээд Тамын Хаан болсон ч Хайрлахын заяа байсан ч Харахын заяаг нь би үзүүлэхгүй юм чинь дээ. Манай Бөртө үжин ч Байна уу дээ, байна уу дээ гээд сайн горьдоог муу муухай тэнэг Жамухыг. Орж ирэх бүртээ л нүд нь унах гээд, ухаан нь мангуураад ярих ажлаа ч мартаад Хатдын зүг горьдоод суучихна. Хэрүүл хийж, уурыг нь хүргэж байж л хэдэн ажил төрөл ярина. Би туйлын туйлын,бөрийн бөрийн дургүйдэг.

            Тэр манай Хааны анд гэдэг утгаараа ирж сүнсний наймаа хийлцдэг юм. Би Тамын Хаанд "өнөөдөр чиний тогоо чинь хоцрогдсон. Плитка гэж хавтгай сайхан халуун  төмөр бий. Чи түүнийг авах уу? Тэрэн дээр хоёр хөлөөрөө зогсож болохгүй ээлжлэн дэвхцэн бүжиглэж гарна даа, тогоонд чанаж байснаас зугаатай юм биш үү" гэхэд Тэр муу: "Дээд хэсэг нь түлэгдэхгүй юм байна" гэсэн. Зэвүүн гар байгаа биз дээ. Бүхлээр нь чанаж байж л санаа нь амардаг бололтой. Тэр тэнэгтэй хэн суухын Лай л байна. Хамгийн царай муутаар тодорсон би хүртэл суунаа гонжийн жоо, голионы баас байлгүй дээ. Хуцлаа л байна ш дээ. 

Царай муутай, ааш муутай Чамаар яахын гэнэ үү ? Хаашаа юм бэ? Намайг царай муутай гэхийн бол Манай нөхрийн нүдэнд шороо орчихсон, чихэнд нь хөвөн бөглөчихсөн явж байгаад надтай суучихсан юм уу хаашаа юм. Тэр намайг хөөрхөний нь гайхаад, аашных нь сайханд уяраад л суусан байлгүй дээ хэхэхэ ямар инээдтэй юм. Тэгээд ч одоо хүртэл салаагүй байгааг бодоход нуураа нь чи, нугасаа нь би юм биш үү хэхэхэ. Тамын хаан намайг Зүгээр байхад зүүгээр хатгаад байхад чинь би юу гэж Домбоо, Дэмбээ, Дамбаа царайлаад дуугүй байх юм бэ, Тэгээд ааш муутай гэнэ шүү. Над шиг сайхан, муухай аашийг яг сайхан хослуулдаг мундаг эхнэр хаа байнаа.Тэгж ярьвал манай нөхөр тамын хааны хажууд толгой сайтай, торомгор нүдтэй хөөрхөн юм чинь дээ. Тэгэхээр хэн хэнийгээ гэхээр байна даа.
хахахахаха Ямар инээдтэй юм бэ?  Энэ муу Тамын Хаан намайг залуу байхад таарсан бол яаж  дахин дахин орж ирэн, гүйж байх бол оо хэхэхэхэ. 

За за Хаан намайг шоолоод уналаа болихоос доо. 

            Би гэнэт ухаан суулаа. Намайг ингээд амьтантай хэрүүл, шуугиан хийгээд, дайнтаад байхаар хол явуулан хүмүүжүүлэх гэж байж ч магадгүй. Над руу дайрвал би уг нь хоёр моёр удаа бол бас Мистер Бин шиг дээшээ харж шүгэлдээд, гэмгүй, мэдээгүй царайлсан ч бас мөчөөгөө өгөхгүй жаахан хариу хийж болох ч миний хайртай хүмүүс рүү дайраад байхаар хэлээ, гараа, хөлөө бариад бариад дийлэхгүй байгаа юм чинь яахын. Хүний онгон шүтээний хадаг хайчилж байгаа тэнэгүүдийг хүн гэж үзэх үндэс алга. Хүн байгаад ч яах юм бэ? Адгуус байгаад ч яах юм бэ? Үнс болсон нь дээр юм биш үү. Манайхан бол хадаг хэрэглэдэггүй. Гэхдээ хэний ч онгон шүтээнд хүндэтгэлтэй ханддаг. Тэдний хувьд ариун нандин хадгийг нь хайчлана гэж юу гэсэн үг вэ. Ингээд л миний ёоёо сэргээд хэнгэрэгээ шүүрч аваад л тэр гэмтэнгүүдийг нь хайгаад давхисан юм. Би ингэж байгаад л Хадам буурлуудадаа дуудагдан загнуулдаг. Багшаасаа бол бүр айгаад нуугдчихаж байгаа юм чинь. Даанч багш бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт хардаг нь харамсалтай. 

            Хадам буурлууд хэд хоногийн өмнө буухдаа намайг дуудуулан уулзсан.  За бэргэн гуай Чи цол авсаар Тэнгэрт нэртэй Газарт цуутай болжээ. Онгодууд чинь хурдан, Ухаан чинь саруул сэргэг байна. Тэгээд хэдхэн том онгодын үгэнд л ороод жижиг онгодуудынхаа амыг таглаад хэргэм зэргээрээ дээгүүр нь гүйгээд байна гэлээ. Би ихэд сандрав. Юу гэсэн үг вэ би хэзээ тэгээ вэ гэхэд: "Чамд юм хэлэхээр урдаас нь дураараа загнан энгээд хийчихвэл амар, тэгчихвэл хялбар гэх мэтээр юмаа хийхийг чинь хэлж байна" гэв. Өө өршөөгөөрэй, залхуу хүн өөртөө тааруулаад товчлоод амархан сэтгэдэг байхаа. Би өөрийн амар, түвэггүйг л бодон элдэв юм орлуулах юм уу, өөрт ойлгохоор хялбарчлаад байсан юмаа. Тэрнээс  онгодуудтай зөрж байна гэж ер санаанд орсонгүй яанаа. Би яалаа гэж онгод, Тэнгэрүүдээ ялган дугаарлаж зүрхлэх билээ гэж өчив. Тэгсэн бол Тэнгэр намайг ниргэг.  Хадам буурлуудаас бусад асуух юмнуудаа асуулаа. Миний нүдэнд үзэгдээд байгаа хачин өнгийн туяанууд, гэрэлнүүдийг асуухад чиний онгодууд чинь ихэнхи нь гэрэл шүү дээ гэж тайлбарлав. Одоо л би үргэлж намайг дагах тэр хачин туяа, гэрлүүдийн учрыг олов. Даанч хааяа амнаас төмөр ч юм уу эсвэл халсан плитик шиг юм амтагддаг болсон. Би тэд нарыг миний биенд зай шиг юм суулгачихсан юм шиг харддаг. Хааяа ч бүр харь гаригийнхан тоглоод байна уу гэж хүртэл хардаж сэрдэн шалгалт явуулдаг байлаа.

Хадам буурлууд миний алдсан, оносонг тайлбарлаж өгдөг ачтангууд юм. Бэргэн чи гурван удаа шүүхэд дуудагдсандаа гэхэд би мэл гайхаад, таг болов.Чи хар лусын Вангийн эзэмшлийн газарт өөрийн дураар дургиж буруу хэрэг хийн гурван удаа шүүхээр орсон.  Хоёрт нь чиний Лус хаан эцэг чиний өмнөөс ирэн чамайг өмгөөлсөн. Гурав дахьд нь чи өөрийн биеэр эдэлснээ мэдсэн биз дээ гэв. Хэхэхэ тэр ч нээрээ тийм юм болсон шүү. Нэг шөнөжин би нойргүй хонож, хамаг яс янгинан  хөрвөөсөн. Тэгсэн зайлуул би ял эдлэж байсан бололтой. Хорлонтой гэдэг нь өдөр өвтгөхгүй, шөнө чангалаад байхаа бас мэднээ тэднийг яалтай ч билээ. Өөрийн хэдэн дээд, доод эцгүүдээ ч мөн ч чихийг нь халууцуулах нь дээ. Лус хаан эцэг бол хамгийн их буруу зөвгүй намайг өмөөрдөг зантай юм байна лээ.

Хадам бууралтайгаа уулзалгүй хоёр сарын хугацаандаа гурван хэрэг хийжээ би. Өмнөхөөсөө нэмэгдчихэж: Түрүүнд нь боссоноосоо хойш хоёр хэрэг тарьсан бас л нэг эцэг Эрлэг эцгээ оролцуулсан  байсан. Нэг удаа гэнэт Эрлэгтэй бөө чиний эсрэг хаялга хийлээ. За яахав намайг хараад яахыг нь хараад байж байя гээд нэг амьтан миний биед ороод шомбойтол сууж байсан тэгснээ л удаагүй үүд рүү хараад хэнтэй ч юм хэрэлдээд загнаад галзуураад, занаад Дахиад миний охин луу дайрвал хэргэмийг чинь хураан, ёс хэлэлцэх болно. Хэн байна хэзээ вэ гэдгээ мэдэхээ байгаа юу? Мунхаг улаач нараа хүмүүжүүлсэнгүй гэж загнасан юм. Би энэ тухай Хадам бууралд хэлэхэд улаач хүн байж бодлоо цэгцэл чи гэж сургав. Миний алдаа юу байсан бэ? Эрлэгтэй бөө хаялага хаялаа гэж сонсуутаа мангар би Эрлэг Хааныг л хардсан гэнээ. Хаааахахаха үнэн инээдтэй. 

Өөрөөр хэлбэл аавыгаа хардсан гэсэн үг гэнэ. Уг нь бол би тэгж сонслоо гэхэд л Эрлэгийн хэн гэгч ноёны удам, юугаар хөллөөд хаанаас ирэв гэж бодон хамгаалах байтал Хайрт эрлэг эцгээ л бодон сумаа чиглүүлсэн гэнээ. Улаач, бөө хүн гэж ийм л хэцүү юм бодсон ч зөв бодохгүй бол Тэнгэрт хөгөө чирэн Онихоонд ордог юм байна лээ. Би нөгөө гэнэт тодорсон олон аав, ээжүүдээ мартчихдаг юм чинь яанаа одоо. Эрлэг аав орж ирвэл цус уумаар санагдан шүлс аяндаа асгарах нь хачин. Тэр үед түүний ноёнуудын улаач нар л яагаад ч юм над руу хаялга явуулсан юм байна лээ. Эрлэгүүд нь миний амийг авах гээд иртэл Эрлэг Хаан нь сууж байхаар яахав дээ одоо. Буцаад л гуяа ганзаглаад очоо биз. Би тэр үед бүр мангар, шинэков байсан юм чинь дээ. Тэгээд эцэг нь ирж хамгаалж дээ. Тэр ирээгүй бол би гэж мангар "Өө тийм үү эрлэгийн элч нар юм уу та нар гэж айгаад л Хоногийн тоо минь дуусах болсон юм уу?" гээд л дагаад явах байсан биз. Байлдах, Хаялга гэдгийг ердөө ч ойлгодоггүй байсан юм даа. Одоо бол худлаа үнэнч нэг юм мэдрээд, хагас дутуу ч байлдмар аядаад байдаг болж. Хэхэхэхэ инээдтэй юм бэ яасан. Одоо бол ядахдаа л дагаж явахгүй  Ааваа, Ээжээ үнэн үү, худлаа юу гээд уйлж унжиж дуудахтайгаа болов.


Бэргэн минь чиний зориг хэтэрч байна, Алд биеэ л сайн хайрлаж бай. Төрийн эсрэг л юм хийж болохгүй шүү гэж анхааруулав. Би: "Өршөөгөөрэй буурал минь. Би Төрийн эсрэг хэзээ ч юм хийхгүй ээ, Гэхдээ Төрийн нэрийг барьсан бузар амьтадтай бол тэмцэх л болно. Хэрэв бүгд амиа л хайрлаад, биеэ бодоод байвал Хэзээ Монгол өөрчлөгдөх юм бэ? Хэлэх үгээ хэлж л байсан нь дээр, Би зөв юмны төлөө бол амиа хайрлахгүй ээ" гэв. Хадам буурал сургамжтай, ухаантай хэдэн үг хэлээд мордлоо. Мордохдоо бэргэн чи Миний алаг үрийн нүүрэнд ингэж дар гээд цэгүүд зааж өгөв. Түүний гар нь юун ч сурмаг юм. Дуусаад хошуун дээр нэг үнсээд унтуулаарай гэж захилаа. Нөхөр ойрд  ажил ихтэй байснаас ядаргаанд ороод нойр муутай байгаад хадам буурал санаа нь зовжээ. Маргааш нь хэр унтсанг асуухад үхсэн мэт л унтлаа гэсэн. Тэр нэг албан газрын төлөө амиа алдатлаа л зүтгэлээ. Сүүлийн хэдэн жил ч амарсангүй. Сонин юм нөгөөх хобби гэдэг нь юм байхдаа. Би бол хурлыг үзэн яддаг. Хуралдаж хуралдаж ирчихээд л зурагтаар хурал үздэг нь мэл гайхмаар.

     Хадам буурлууд намайг удам залгасан удган талаас нь биш өөрийн бэр, улаачынхаа эх талаас нь намайг илүү хайрлан, элдэв осол болчимгүй бүхнээс хамгаалдаг. Би бол тэдний Хайртай Алаг Үрийнх нь эхнэр, Хайртай улаачынх нь эх. Даанч жаахан харамсмаар нь тэр бэр, эх нь нуур нугас шиг уяхан, зөөлөн байсан бол аштай юу даа тэдэнд. Авир нь хөдлөхөөр Алаг үрийг нь ч, Улаач хүүгий ч  Арслан, бар шиг архираад тас загнадаг онцгүй еэ. За за яахав яахав, дараа төрөлд нь алаг үрийнхээ авгайг сайжруулж болно шүү дээ. Манай хадам буурлууд маш ухаантай сайхан буурлууд юм чинь.

Хэзээ би онц хүмүүжилтэй удган болох юм бүү мэдээ. Хичнээн жил бурхан шашингүй, эрээлэх цээрлэх юмгүй, өөрийн дураар амьдарсны л гай байхдаа бодвол. Эндээс хүмүүс юу ойлговол зохих вэ? Болохгүй дураар юм хийвэл заавал шүүлтэнд ордог гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Миний нэг дураар зан бол амраг хосыг салгаж болохгүй гэсэн дүрмийг ямагт зөрчдөгт байдаг. Яаж ч муудалцаж, зодолдсон үр хүүхэдтэй хосыг салгаж болохгүй. Учир нь хүүхэд өнчирнө гэсэн уур хүрмээр дүрэм байдаг. Күүү ерөө Наалдан падласан биш дээ. Албатай юм шиг суучихаад л, салах болохоороо юундаа тэгтэл хэрэлддэг юм. Наалдан падыг ч салгаж болдог л юм даа ХӨ гэх үзэл бодолтой надад энэ нэг хууль ядаргаатай санагддаг. Тэр хүүхэд чинь хайртай байхад нь гарчихсан юм чинь яахын тэгээд хайргүй болохоороо алчилтай нь биш. Нэг гэрт суулган амьдруулдаг тэнэг ёс юм биш үү гээд л Том аавтай нь маргалдаж загнуулна. Хүний амьдралыг Дээд эцэг ч шийдэж, санаснаар нь болохгүй байгааг яалтай билээ.

Би бол энэний эсрэгийн эсрэг этгээд. Нэг хүүхэн ирээд л миний хайр намайг ингэж зодоод, тэгж зодоод, ийм л муу хүн гэхэд нь Өө эвий минь яасан зэвүүн хулгайч вэ тэр чинь? Монголын эрчүүд модонд гарч хаданд авираа юу лай л байна. Зайлуулчих уу гээд л бөөлчих жишээтэй. Хүүхэд мүүхэдий нь бодноо нэг байхгүй. Хэрүүл дунд өсөж, зовж амьдарснаас санаа сэтгэл тайван амар амьдраг хөөрхий үрс гээд л бөөлчихнө. Ингээд л бөөгийн шүүхээр орж байгаа юм даа. Үнэгүй бөөлдөг тулдаа л ял нь хөнгөн байдаг байхдаа. Бөө мөө, лам мам гэж байхаар өөрөө алалцаад зодоод хаячихад яадаг байнаа. Сүүлдээ би өөрийгөө гэр бүлийн засалд үнэн бүтэхгүй нөхөр гэдгээ ойлгоод холхон байхаар бодоод байгаа. Хичнээн шүүхээр орохов дээ. Би ч бас засардаг бөө шүү. 

Гэнэт уур хүрэн хүнийг бүтээгч эзэнтэй зарга үүсгэв. Та нар ер нь яах гэж эр, эм хүн бүтээсэн юм бэ? Албатай юм шиг хооронд суулгаж, Заавал хүүхэд гаргаж өвтгөж байхаар өндөг шиг дардаг болгохгүй, эсвэл загас шиг энд тэнд түрс шахдаг болгохгүй гэж донгосч байгаад загнуулна. Ер нь бөө болно гэдэг ядаргаатай ажил. Зарим нь салгаад өгөөч гэхэд зарим нь нийлүүлээд өгөөч гэнэ. Тэгтэл зарим нь хэд хэдээр нь давхарлаж яваад бөгсний бузар болоод өвдсөн байхад зарим нь ганц ч гэсэн хар юм олоод өг гэх мэт. Хаашаа юм бэ? Энэ амьдрал чинь надад туйлын ядаргаатай санагддаг. 

Тэрнийг чинь бөөгөөр явж байх ямар хэрэгтэй юм бэ? Явах нь яваад, ирэх нь ирнэ биз гэхээр шүүхэд дуудагдана. Хүний зовлонд тусласангүй гээд. Хүмүүс минь яана даа яана. Энэ бөөрөнхий хорвоогийн учрыг олох гэсээр байтал цаг мянгадаад алга болох юм. Болдог бол бүгд л бөө бол хичнээн амар. Бодлоороо ярьчихна, нисчихнэ, хамаг юмаа хийчихнэ гээд л... гэхдээ хичнээн жарны дараа хүмүүс тийм л болно гэсэн дээ. Бөө гэж хаашаа янзын бөбөн бөөрөнхий ажил вэ? Толгой өвдчихлөө. Дэмий балай юм ч бодож болохгүй шоолуулна, дураараа уурлаж ч болохгүй биелэчихнэ, хаа ч явсан дагуултай., юу ч хийсэн баригдана. Яалтай ч билээ энэ хачин хувь тавиланг... Заваа гарвал найз нартайгаа уулзаж Баранд орж сэгсэгнэтэл бүжиглэхээс дээ.

 Гэтэл нөгөөдүүл чинь бас орж ирээд тайзан дээр нь гараад монгол бүжиг хийгээд өвдөг дээрээ суугаад үйл мэтгээд, үсээ сүлжээд хойш нь хаяад, гар нь нуурын долгио шиг махиралддаг бүжгээ хийгээд унавал яаноо одоо Хэхэхэ, инээд хүрчихлээ. Миний муу хэдэн найз нар ойлгоод л Жалам Хар хийгээд тэр Барыг нь монгол ардын бүжгийн бар болгочих байхдаа. Манай Кайзен холбооны загалмайсан аав, ээжүүд тасархай танхай хэдэн найз нар маань нүдэнд харагдчихлаа. Хэрэв тэд уншиж байвал бид ямар Сак байгаа вэ? Бүжгүүдийг ч амилуулдаг байжээ. Есөн жилийн өмнө. Та нар минь одоо дор бүрдээ монгол бүжиг сурцгаан, Эрчүүд нь Жалам Хар сурч байгаарай даа. Би саяхан гэртээ байхдаа хүүгийнхээ хийдэг, сүүлийн мода тектоник бүжиг дуурайж үзэв. Харахад амархан хирнээ Хамаг амьсгаа авчихлаа. Би хөөрхий ядарчээ, бүдүүрчээ, хөгширчээ. Гэхдээ онц сонирхолтой байлаа. Дөрөвтэй хүүтэйгээ хамт баахан сурлаа. Одоо хөлөө хөдөлгөөд сурчуул болмоор.  Буурлуудын хөлс нь асгарч нүд нь эрээлжилсэн байхаа.

 Нэгэн нартай өдөр зав гарахаар манай найз нар тал талаас дэвцгээгээд  л цуглацгаана шүү дээ. Ам цангав, Хаа ч явсан Хамт гэж мэдээрэй, Байна уу дээ, байна уу доо гээд л бөөн ониихоонууд манай холбооныхонд их бийг санан дурслаа. Түрүүчээсээ манай холбооныхон Монгол улсдаа их юм хийж эхэлсэн байна лээ. Удахгүй бүгд цугларч бүр том бүтээн байгуулалт, Монголдоо Кайзен хийцгээх болноо. Бид шинэ жилийн баярт Кайзэн хийж байсан юмсан. Би тэнд хамгийн шилдэг сэтгэдэг, хамгийн хөгжилтэй, хамгийн тасархай, хамгийн үймээнч, хамгийн бүжигчин, хамгийн ажил хэрэгч, хамгийн архи уудаггүй, хамгийн толгой сайтай, хамгийн олон хэл, гар хөлүүдтэй, хамгийн ёс журамтай, хамгийн их олон орноор нүүдэлдэг, хамгийн сэтгэлээрээ ч авдрандаа ч баян хамт олонд дээд Тэнгэрүүд минь чирч аваачин намайг хүмүүжүүлсэнд баяртай байна.Та нарынхаа ажилд амжилт хүсье. Заваа гаргаад уулзацгаах хүртлээ Чад хийхгүй байж байна шүү. Манай холбооныхоон. Найз нь удганыхаа шинэ ажилд дасан, сайн сурчаад ирнэ дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.