Wednesday, April 6, 2011

2011 оны 4 сарын 6

ӨНӨӨДӨР МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ ХАЯХ ТУХАЙ САНААРХАЖ БАЙГААГ БИЧСЭНГ ОЛЖ УНШЛАА. ХЭРЭВ ЭНЭ ҮНЭН БАТТАЙ БОЛ ХӨХ МОНГОЛЧУУД БҮХ ХҮН ЭСЭРГҮҮЦЭХ ХЭРЭГТЭЙ. ЦӨМИЙН ГЭСЭН БҮХЭНГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЯМАР АЮУЛТАЙГ НЬ ЯПОНД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЦӨМИЙН СТАНЦААС ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ. ТЭНГЭРИЙН ИЙМ ИХ ЭНЕРГИ, ГЭРЭЛТЭЙ ОРОНД НЬ ТЭГЭХЭЭС ТЭГЭХ ГЭЖ ЦӨМИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ БҮХЭНГ БАЙГУУЛНА ГЭДЭГ ҮХЛЭЭ ӨӨРСДӨӨ СОНГОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.
МӨНХ ХӨХ ТЭНГЭР АНХААРУУЛААД БАЙГАА ШҮҮ. ЦӨМИЙН АЮУЛЫГ. МОНГОЛЧУУДАА СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЯ. БИД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ АМИА ТАВИН БАЙЖ АВЧ ҮЛДЭЖ, ӨНӨӨ БИДЭНД ЭНХ АМАР АМЬДРУУЛЖ БУЙ ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНОО ХАЙРЛАЦГААЯ. МАНАЙ ҮЕИЙНХЭН ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ШИВШИГ БОЛОХ ЭРХГҮЙ БИЛЭЭ.
ХАМГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ШИНЭ ЭРИН ИРСЭН, ЭНЭ ЭРИНИЙ САЙН МУУ НЬ МОНГОЛЧУУДЫН ГАРТ БАЙГАА ЭНЭ АЛТАН ЦАГ ХУГАЦААНД БИДНИЙ ҮЕИЙНХЭН ӨВГӨД ДЭЭДЭС, ДЭЭД ТЭНГЭР ЭСВЭЛ ДЭЛХИЙГ БООМЛОХ ХОЁРХОН СОНГОЛТЫН ӨМНӨ ИРЭЭД БАЙНА.
МОНГОЛЧУУДАА БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ. ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭН БУРУУД ХУРЦ УХААН, ЭРЭМГИЙ ЗОРИГ, ЭЛИТ АРД ТҮМЭН ГЭДГЭЭ ДАХИН ДЭЛХИЙ НИЙТЭД ХАРУУЛАХ ЦАГ ҮЕ ИРЭЭД БАЙГААГ ХААН ЧИНГИС, ХААН ТЭНГЭР САНУУЛЖ БАЙГААГ АНХААРНА УУ?
ХЭРЭВ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ БИ МОНГОЛДОО БАЙЖ ТА НАРТАЙГАА ХАМТ ТЭМЦЭХЭД БЭЛЭН. ЮУНЫ ЧИНЬ ЦӨМИЙН ХАЯГДАЛ ХАЯХ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АМАР ЮМ БОЛОХ НЬ ШИВДЭЭ. МОНГОЛЧУУДЫГ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛЖ БОЛСОН Ч МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООГ ХОГИЙН САВТАЙ ЗҮЙРЛЭВЭЛ ҮХЭЛ ӨӨРСДӨД НЬ ИЛГЭЭХ БОЛНО ГЭДГЭЭ БИ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ БАЙНА.
МЭДДЭГ, ЧАДДАГУУД НЬ ТЭР НОЁДОД МИНИЙ ДУУ ХООЛОЙГ, ХААНЫ МИНЬ ДУУ ХООЛОЙГ, ТЭНГЭРИЙН  ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭН ДАМЖУУЛНА УУ.
ЭНД, ЯГ ЭНЭ МОНГОЛД ХӨХ МӨНГӨН ТЭНГЭРИЙН ДОР, ДЭЛХИЙ ЭХИЙН ХЭВЛИЙД ЭРХЛЭН  МИНИЙ ХҮҮХДҮҮД АМЬДАРЧ, МИНИЙ ҮР АЧ, ЗЭЭ ТЭДНИЙ ҮР УДАМ САЙХАН АМЬДАРНА. МИНИЙ МОНГОЛ ТҮМНИЙ ҮР УДАМ ҮҮРД АМЬДРАХ БОЛНО. САЙН, САЙХАН САНААТАЙ, ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН БҮХЭН АМЬДРАХ БОЛНО. МОНГОЛ БОЛ ХОГИЙН САВ БИШ, МОНГОЛ  БОЛ ДЭЛХИЙН ХААН АРД ТҮМЭН.
ЗҮҮҮҮБ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙХАД ЗҮҮГЭЭР ХАТГААД БАЙХ ЧИНЬ ЮУ ВЭ. ИНГЭЖ БАЙГААД Л ТЭНГЭРТ АЛУУЛСААР ИРСЭН ТҮҮХЭЭ УНШВАЛ ТААРНА.
ХАРИЙНХАНЫ ХОГИЙН САВ БОЛГОХ САНААГ ДЭМЖСЭН, ТОХИРСОН, ХИЙСЭН БҮХ ТИЙРЭНТСЭН МОНГОЛ ЦУСТАЙ УРВАГЧДЫГ, ХАМААТАН САДАНТАЙ НЬ ЭХ ОРНООСОО ХӨӨЖ ЗАЙЛУУЛНА. ТЭР БАЯН ОРОНДОО ОЧООД БАРМЕН ХИЙНЭ ҮҮ, БААТАР НЬ БОЛНО УУ БИДЭНД ЮУНЫ ХАМАА ЮУ.
ИЙМ БУЗАР ХҮМҮҮСИЙН ЭСРЭЛ ХАТУУ ТЭМЦЭЛ ХИЙХЭЭ БИД ТАНГАРАГЛАЖ БАЙНА.
МОНГОЛЧУУДАА СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, БАРИМТТАЙ ҮНЭНГ Л ГАРГАЖ, ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ҮЕР МЭТ ХҮЧЭЭ НЭГТГЭН, ӨВӨГ ДЭЭДЭС, ДЭЭД ТЭНГЭРТЭЙГЭЭ НЭГДЭН БҮГД ЭСЭРГҮҮЦЭН ТЭМЦЭХ БОЛНО.
МИНИЙ МОНГОЛЫН ХӨХ ТЭНГЭР БҮРЗИЙН, МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО УЙЛАХ ЁСГҮЙ.
 УДГАН АЯНГА


ТЭНГЭРИЙН БИЧЛЭГИЙГ АНХААРЦГАА ХҮМҮҮСЭЭ
ЧИНГИС ХААНЫ ДУУ ХООЛОЙГ СОНСЦГОО ХҮМҮҮСЭЭ
ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРЦГАА, ҮЗЭЦГЭЭ, УХААРЦГАА
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР      
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.