Өчигдөр нэгэн сайхан өндөр настангууд, монголын элит гэр бүлийн хоёр их сайхан хүмүүстэй уулзлаа. Ц. Нацагдорж гуайн олон жилийн хөдөлмөрөөр Хааны маань сургаал, зарлигуудыг эмхэтгэл болгон хоймортоо залах хэмжээний чанартай ном болон бүтээсэнг хүмүүст сонордуулъя. Төр засгийн нэгэн худалч энэ номыг түмэнд хүргэнэ гэж панаалдчихаад алга болжээ. Энэ номнууд байхад миний блогний хэрэг алга. Чингис хааны нэрийг барин бизнес хийгчид үр хойчид тустай, үнэн сэтгэл орсон, үе үеийн алтан ургийнханы хийвэл хийсэн шиг хийдэг үлгэр жишээнээс суралцвал дээрсэн. Ц. Нацагдорж гуайд баярлалаа гэхэд ч багадах, биширмээр, мөргөмөөр байна. Энэ номонд эзэн богд Чингис хааны сургаалыг эртний ном судруудаас авахдаа утга санааг алдуулалгүй орчин цагийн монгол хэлэнд буулган, хэн нэгний цэцэрхсэн тайлбарыг оруулалгүй бодит үгээр нь эмхэтгэсэн нь их таалагдлаа. Төр засаг тоохгүй бол Монгол ард түмнүүд минь өөрсдөө олж авч уншин өргөмжилцгөөе. Маш их хөдөлмөр заран, их цаг заран байж, би мэт нь тэр судруудыг олоод уншлаа ч уншиж мэдэхгүй, орчуулж мэдэхгүй, ядаргаатай юм гээд чулуудчихаар бүх саадыг даван хойч үедээ төдийгүй, дэлхийн түүхэнд үнэлэгдэх сайхан ном бүтээсэн байна. Номын нэр: ЧИНГИС ХААНЫ СУРГААЛЫН ТОВЧООН, ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙН ТОВЧООН гэсэн хоёр боть ном.
Энэ номыг 99298867, 320068 утсаар холбогдон авцгаагаарай та минь ээ. Даанч дэндүү цөөхөн хувь нь харамсмаар... Манай Төрийнхөн юун ном уншихдаа манатай, уул уурхай гээд ухаан алга.
Хоёр сайхан хөгшиндөө болон тэдний үр хүүхдүүдэд сайн сайхан бүхнийг хүссэн АЯНГА.
Фүжи уулын бэлд
-
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр а...
1 month ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.