Энэ өдөр манай багшийн шавь нар ханш нээх өдөрт нийтийн бөөлөн хийлээ. Би анх удаагаа энэ цугларалтанд оров. Шинэков болохоор мэдэх ч юм алга. Надаас түрүүлж боссон алтан ургийн аймаар аймаар зайран, удгадаас айхын ихээр айлаа. Олуулаа яасан ч гоё, яасан ч сүртэй юм. Надаас бусад нь их л тогтуун, сайхан төлөвшжээ. Хэзээ би ийм мундаг болох юм бөөөөөө мэдээээ. Бөөөө мэд. Тэнд хамгийн инээдтэй нь миний хүү аль хэдийн мундаг зайран болсон тул тогтуун суун, ирсэн хүн бүрийг уншин, заслаа хийнэ. Би харин ийшээ, тийшээ баахан тэнүүчилж, тогтож суухгүй, тонгочиж өгөв.
Ээж хүү хоёрын байр солигдчихож. Би ч төрөлхийн зожиг зантай, хүмүүст удаан дасдаг. Нэг дасвал чин сэтгэлээсээ ханддаг болохоор танихгүй олон хүн дунд их хэцүү байлаа. Хэзээ нэг цагт энэ зан бас өөрчлөгдөх байлгүйдээ. Манай ихэнхи онгод бас ийм зантай бололтой. Харий, харий,нэг бол ийшээ явна, тийшээ явна гэж баахан дураараа явав. Хариугүй л тэнд байсан олон машины нэгийг унаад давхиадахы гэх нь халаг байв. Тэргүүнд хар унжлага хийлээ, ядаргаатай юм, энийг авч хая гэж баахан зулгаав. Их шороотой өдөр байсан тул Өүлэн эхийн минь хуяг муухай болох нь гээд тайлах гэж зүтгэв. Бусад буурлууд шиг байх хэрэгтэй гэхэд бусдыг дуурайх хэн юм бэ бид гэж догширч, юм өшиглөн уурсана. Би арай гэж л онгодуудтайгаа учраа оллоо. Хааны дээд онгодууд бусдыг дуурайна гэнээ хаанахын хэний ёс юм гэж ихэд хилэгнэв. Энэ мэтээр тэд маань хилэгнэж, би аргадсаар арай гэж тайвширлаа.
Бид олуулаа болжээ. Манай багш, Түшээ ээж хоёр бахархалтай харагдав. Багшийн ээж Түшээ ээжийн талаар хэлэхгүй бол алдас болно. Энэ сайхан ээж бүх хүнд адил тэгш хандаж, бүх хүний онгод шүтээдийг хүндэлж харьцдаг их сайхан сэтгэлтэй. Манай багш ийм ээжийн хүү болж төрсөн нь азтай. Хэлий гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, шулуун шударга зантай энэ ээж бол Монголын бахархал. Нас нь өндөр болсон ч ямар их хүч чадалтай, дайчин зан чанартай, үлгэр дууриал авахаар хүн гэж санана. Ухаан санаа, үг хэл нь ч цэцэн цэлмэг. Өвлийн хүйтэнд ч, аагим халуунд ч, хамгийн хүнд хэцүү бүх л үед хүүгээ, охиноо дэмжин, тэднийхээ төлөө амьдралаа зориулж байгаа энэ ээж бол Бурхан ээж. Манай багш айлын онгод шүтээдийг яг л ном, ёсоор нь босгож өгдөг учраас бидэнд ажлын хувцас шиг ижил хуяг, хэнгэрэг хэцтэй нэг ч хүн байхгүй. Бүгд өөр өөрийн овгийн онцлог шинжтэй. Нэг багшийн шавь нар учраас бид нэг ангийнхан л гэсэн үг. Гэсэн ч би хамгийн ахмад нь бусад нь бүгд залуу болохоор Монголын ирээдүй өнгөтэй , өөдтэй байна. Хэдхэн жилийн дараа энэ отгууд мандан бадрах нь гарцаагүй. Алтан ургийн улаач нартай бүгдэд нь сайн сайханг хүсэн Хөх Монголоо мандан бадруулах үйлст хүч хөдөлмөрөө өргөхийг чин сэтгэлээсээ ерөөе.
Үүгээр миний бөө болох болсон шалтгаан, бөө болоод гурван сар будилсан, хөглөсөн болон буурлууд, Дээдсүүдийн минь хийсэн ажлууд, миний өөрийн бодол санаа, Хааны хэлсэн, сургасан үгсүүдийн тэмдэглэл түүвэрлэгдлээ. Хэрэв би хэзээ нэг цагт ном болгох боломж ирвэл энэ хугацаанд бичигдээгүй үлдсэн түүхүүдээ, дараагийн үйл явдлуудаа бичих болно. Гурван гаригийн дараанаас шинэ амьдрал минь эхэлнэ. Монголчууд болон Гэнэ дэлхийн бүх хүн төрөлхтөнд сайн сайхан эрин үеийг чин сэтгэлээсээ ерөөе.
Хүндэтгэсэн Улаач Аянга
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.