|
HAS TENGER. Gerliin tuyanii ergeltiig harna uu |
|
Deedes Tengertei yarij baigaa ni |
Ер нь бол би хуяггүй буудаг. Зөвхөн ёслолууд болон чухал үед хуягаа өмс гэнэ. Тэд хүсээгүй үед хуяг өмсвөл орж ирээд тайлаад эргүүлэн эвхэж тавих гэж дээдсүүдэд бөөн ажил уддаг. Заавал хэнгэрэг, хуур татаад байх ч хэрэггүй. Хаана ч, хэзээ ч буухад чөлөөтэй. Түшээтэй байх ч хэрэг байхгүй. Тэд өөрсдөө бүх юмаа хийж чадна. Чингис хаан орчин үеийн бүх зүйлийг ажиллуулж чадна. Тэр интернэт уншин соммент бичнэ. Үүнд гайхах зүйл огт үгүй. Хаан гэдэг Хаан байдаг юм байна. Нэг үгээр хэлэхэд тэр ажлаа хийхэд түүнд юу ч саад болохгүйгээр намайг бүрэн эзэмшин биежиж чадсан гэсэн үг. Тэр хүн болж төрөхдөө ХААН байсан харин одоо сүнсээр ирэхдээ Мөнх Хөх Тэнгэрийнхээ улаач элчийнхээ ажлаа хийж байна гэж надад тайлбарласан. Учир нь тэр бусад бөө нартай адил хэнгэрэг барин дуудлага дуунд нь ирдэггүй. Үргэлж хамт надтай байн бүх зүйлийг харж хянаж, судлаж, намайг сурган зааварлана. Хэнтэй ч яриад хаа ч явж байсан тэр хүний мэдээллийг өгөн тайлбарлаж байдаг. Бусдаас онцгой, бусдаас тэс өөр гэдэг нь энэ билээ. Дээр хуралдай болон том хэмжээний дайнд мордохдоо л бид холддог. Гэсэн ч Хубилай жанжин юмуу өөр онгод ирж манана. Бүх л мэдээлэл, бүх л болж буй үхэнг хянаж байдаг. Гэтэл хүмүүс бусад бөө адил намайг санан хэнгэрэг бариагүй хувцас өмсөөгүй нөгөөх нь байхгүй л гэж боддог бололтой. Бусад бөөд ч дагуул онгод үргэлж даган манаж явдаг юм шүү. Бөө хүний мөрөнд хүрэх, толгой тэргүүнд хүрэх туйлын хориотой. Тэнд нь буурлуудын суудал бий. Энэ талын маш тодорхой зураг энэ блогт бийг үзээрэй.
|
Нарны гэрэл бол хаа сайгүй хамт явна. Миний нүдэнд бичлэгт гарах ногоон туяа нь улаан бөөрөнхий том саргар гэрэл болон харагдан явдаг. Нарны бусад пирамид гэрэл нь тод цагаан туяагаар яг биетэй холбоотой дагана. |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.