Энэ өдөр урилга минь иржээ. Дахиад л нүүдэл суудал, бөөн ажил ундрах юм байна. Тэнд хэдэн жил би их юм сурах байх даа. Дээдсүүд надад бас л шинэ ухаан, амьдралыг үзэх үзлийг минь төлөвшүүлэх болж дээ. Хэрэв удам судар минь таслагдаагүй, хавчлаганд өртөөгүй, худал хуурмагт идэгдээгүй бол надад үнэнг заах багш, суутан мэргэд, ном судар байсан бол миний дээдсүүд маань намайг амьд биеэр минь үзүүлэн, амьдралд сургах гэж ингэж их ажил болохгүй байжээ. Тэдэнд бол би төрөхдөө л хулгайлагдаад шал өөр орчинд өссөн шал өөр, хүмүүжил сэтгэхүйтэй хөгийн амьтан болчихсон байгаа даа. Намайг ухаан суулгах гэж миний дээдсүүд их л хичээж, ийш тийш нь газар үзүүлэн хэсүүчлүүлэн, амьдралын бүх л хатуу хүтүүг туулуулж бэлдсэн. Тэгсэн ч гэсэн миний эрх дураараа, өөрийнхөөрөө зүтгэдэг, бууж өгдөггүй зангаас болж буурлууд минь цаг их алдсан байх даа.
Өөрийгөө би маш голж байна. Өндөр хаадын удам гэхэд ичиж үхмээр юм. Мэдсэн бол аль багаасаа л бүхнийг сурч байхгүй яаваа. Үгүй ядахдаа дуу муу дуулж, шүлэг мүлэг бичиж сурах минь яаваа. Намайг жар гаран дуу дуулж сур гэв. Тэнд маш олон дуу байв. Хамгийн сонирхолтой нь ВХ-ийн "SORROW" дуу байлаа. Ая нь л буурлуудад таалагдсан юм байлгүй дээ. Үгийг нь уншаад би татаж унатал инээлээ. Улаан хаягдсан хүний дуу юм бишүү Хахахаха элэг хөшлөө. Тэгээд энийг дуулахаар ямар буурал орж ирж юу хийх нь л сонин байна. Гэтэл тэр дууг дуулахад тун хэцүү байв. ВХ-ийг урьж дуулуулалтай биш.
Манай буурлууд ер нь бүжиглэх их дуртай ч хуягаа өмсвөл би монгол гуталдаа түүртээд уначих гээд чөлөөтэй бүжиглэж чаддаггүй. Харин хуяггүй буувал сайхан хариаж өгнө дөө. Тэр дууг зүглүүлж сурч байгаад л хэн ирэхийг нь мэдвэл номондоо бичнээ. Элэг авмаар юм. Ер нь манай аавын буурлууд маш шинэлэг, хуучинсаг биш, шинэ бүхэнг сонирхоно. Одоо тэд миний хийж чаддаг бүхэнг сайн хийнэ. Миний биеийг маш сайн ажиллуулж сурсан. Энэ чанар нь надад маш их таалагдаж байгаа. Намайг эртний хэл сур гэж зовоолгүй миний бүхэнд, орчин цагт бүгд зохицон сурч байгаа нь сайхан. Чи өөрөө өөрийнхөө онцлог, өөрийн бүхнээ гаргах хэрэгтэй хэмээн миний асуудалд оролцдоггүй.
Тэгэлгүй яахав дээ. Хичнээн Чингис хаан толгой онго болон буусан ч тэр цагийнхаараа аяглаад байвал сонин биз дээ. Хааныхаа хэрэглэдэг бүхнээ нэхээд, хамаг амьтанг ханаруулж унагалтай биш дээ. Миний орчинг, миний амьдралыг зөв ойлгон, биднийгээ хайрладагт маш их баярлаж байна. Хаан маань интернетэд Comment бичиж чаддаг болсон. Жавхлан дуучинд лав тэр өөрөө бичиж үлдээсэн. Гэхдээ элдэв мууг уншвал маш их хилэгнэдэг болохоор би аль болох муу мэдээлэлээс хол байлгахыг зорьдог. Тэд намайг хайрлан миний амьдралд түвэг удахгүйг хичээн байдаг, би ч тэднийг муу муухай бүхнээс хол байлгахыг хичээдэг.
Нилээн хэдэн жил өнгөрөхөөр хичээж байгаад би сайн удган болохыг бодно. Миний өмнөх үеийн удмынхаа алдартай бөө удгадын шидэд суралцах их үйлс өмнө минь байна. Би Монголчууд та нарынхаа дэмжлэгтэйгээр хичээх болноо. Чадах ядахаараа л суралцан, зүтгэнээ. Яг одоо бол бүхнийг ингэ, тэг гээд заагаад өгөх эрдэмтэн мэргэд надад алга. Мэдээлэл маш хомс байна. Хамгийн гол нь манай онгод, тэнгэрүүд намайг өөрийнхөө эринг өөрөө бүтээн, өөрийн онцлогоо гаргахыг даалгасан. Тэд намайг оюунаа ажиллуулан бүх саад бэрхшээлийг давж туулахыг шаардана. Тэд надад алтан ургийнханы үүрэг хариуцлагыг өндөр хэмжээнд биелүүлэн, нэр төрийг нь гутаахгүй гэж итгэж ирсэн байхад би амар амгалан амьдралаа бодож болохоо больсонгоо ухаарсан. Одоо би хэнээс ч, юунаас ч айж, санаа зовохоо больсон.
Би өөрийн онгодууддаа: "Та нар бусдаас хамгийн дээд онго нь, дээдийн дээд гэх хирнээ яахаараа буугаад үлгэр туульс шиг үг хэлэн урсгаж, бас хүмүүсийн заслыг нэг бүрчлэн хийдэггүй тэс өөр байна. Яахаараа өөрсдөө дуугаа дуулахгүй намайг орчин үеийн дуу сургаад байгаа юм. Надад тэгэж дуу дуулаад сэтгэлээ баясгаад байх амьдрал байгаагүй, эсвэл тэгэж дуу сурахаар элдэв найр наадам, наргиан цэнгээнд байнга очиж, караокэдээд байх зав, мөнгө байхгүй байсан. Миний амьдралдаа мэддэг нь хүүхдээ бүүвэйлэх бүүвэйн дуу, цэцэрлэгийн хоёр дутуу л дуу байсан байхад яахаараа ийм олон дуу сур гээд байна" гэж гайхахад Манай дээдсүүд: "Чи бол шинэ эринд төрсөн тэнгэрийн элч. Чи өөрийнхөө зуунд өөрөө, өөрийнхөө түүхийг онцлогийг бүтээх ёстой. Шинэ эринд ирсэн шинийг эхлүүлэгч бүр өөрсдөө бүгдийг бүтээх ёстой. Иймд л чи бүхнийг өөрөө ойлгож, өөрөө биеэрээ хийж сурна. Халуун будаанд хахвал хамар ам чинь яах бол" гэж хэлсэн.
Ингээд би бодлоо. Нээрээ би яах гэж хуучинтай зууралдана гэж. Дургүй, өөрт таалагдаагүй дуугаа дуулбал миний сэтгэл яаж хөдөлж, би яаж амьдралыг ухаарах юм. Чингис хаан ирээд Хаан царайлаад хамаг бүхнээ захираад байвал энэ хоёр эрс тэс зууны ялгаа ямар их билээ. Бэлэн бүгдийг надад хэлээд байвал би улам л залхуурч би зүрх сэтгэлээрээ ойлгоно гэж үү? Би тэднийг ойлгохын тулд маш их ажиллаж, маш их ном сонин уншиж, элдэв дуу хуур сурч, нойр хоолоо хасан, нүүр амаа унжтал, нуруугаа тасартал ажиллана. Хэрэв намайг хэт их ажиллан нойргүйдэн ядарвал тэд өөрсдөө амар охин минь, өнөөдөр болно гэнэ. Эсвэл миний өвчтэй газрыг илэн, эдгэрүүлнэ. Хэн нэгэн надад саад болбол маш их дургүйцнэ. Бөөлбөл улам л гайхамшиг харуулан сэтгэлээр дэмжин, цаг мөч бүрт надад анхаарал тавин хайраа мэдрүүлэхээр би ч өөрөө тэдэнд талархан, өрөвдөж, тэд надтай хамт л ажиллаж, бүгдийг бас судлан уншиж, зөв бурууг надад хэлэн бас ядарч байгааг нь ойлголоо.
Хоног өнгөрөх тусам л би дуу дуулахдаа сэтгэлээсээ дуулдаг болж, хоног өнгөрөх тусам л үнэн гэж юу вэ? Хайр гэж юу вэ? гэдгийг өөрөө мэдэж, мэдэрдэг болж хүмүүжиж байгаагаа ойлголоо. Хоног өнгөрөх тусам л гэнэт гарч ирэн би чиний аав, ээж гэсэн хүмүүсээ ойлгон хайрладаг болжээ. Чингис хаан маань хааяа нэг залахаар бууж ирдэг биш. Хоногийн 24 цаг надтай хамт байн, хааяа дайн тулаан, хуралдайд л явбал Хубилай жанжинд хариуцуулаад явдаг учраас Хаан маань үргэлж надтай хамт, хамаг бүхнийг хянан, зааж зөвлөн, хамгаалж бас Монголчууд та нартай хамт газарт амьдарч байна. Манай зарим ах дүүс миний Аянга нэрэнд дасаагүй учраас хуучин нэрээр минь дуудан, бас элдэв юм ярихад хүртэл Хаан ёсгүй гэдэг нь гэж цухалдаад байж байдаг. Бөөлхөөр л түүнийг бууж ирдэг гэж хүмүүс буруу бодох юм.
Тэнгэрийн гэрэл намайг хаа байгаа газар дагана. Энэ чинь надаас гадна Хааныг минь хамгаалж байгааг би ойлгов. Энэ гэрэлд Монголын бүх хүмүүс амьдарч байгаагаа, бүгдийг нь харж байгааг ойлгоосой. Дээд тэнгэрийн гэрэл Монголоо аврах гэж бууж ирсэн. Ийм үүнийг уншсан бүхэн худал ярилгүй, хулгай хийлгүй, буруу саналгүй, бусад хүмүүст энэ тухай ойлгуулан хэлээрэй гэж гуйя.
Монголд сайн хүмүүс, сайхан сэтгэлтэй хүмүүс маш олон байгааг би харсан. Тэд эгэл жирийн зарим нь бүр ажил ч үгүй хүмүүс байх юм. Гэхдээ тэд ямар их эх оронч сэтгэлтэй, гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн, гавшгай юм бэ? Хөдөө явж, газар нутгаа гэсэн бүх хүмүүстэй уулзах юмсан гэж бодогдох болов. Тэдэнд бөөлж өгөн, тэр тэнгэрийн гэрлүүдийг нүдээр нь харуулж, сайхан сэтгэлд нь баярлалаа гэж хэлэх юмсан. Тэнгэрийн гэрлүүдийг тэр муу шунахай газар шороог минь бузарлагч харийнханд шингээн, дахин манайх руу өнгийхгүй болтол нь дотор нь суулгах юмсан гэж бодох боллоо. Тэнгэр мэдэж байгаа биз. Би чинь юу вэ гэрээсээ гарах дургүй хүн байсан байтал ийм юмс бодогдох болсон нь гайхалтай. Би энэ хэд хоногт чухам өөрчлөгдөөд байгаагаа мэдэрч эхлэв. Би эгэл жирийн хирнээ, маш их зожиг, ганцаардмал хүн байсан байтал надаас цоглог, эрч хүчтэй, олон түмэнтэй, сайхан ааштай, цэцэн цэлмэг ямар их хүн байдаг билээ. Тэд нар Тэнгэрийн нөлөөгөөр бужигнуулж өгөх нь тодорхой. Үүнийг мэдээд би маш их баярлав.
Би энэ хорвоогийн хамгийн азтай хүн. Хамгийн дээд Хааны удам, Хамгийн дээд Тэнгэрийн улаач, Хамгийн сайхан аав, ээжүүдийн охин, Хамгийн мундаг Монгол оронд төрсөн, Хамгийн сайхан сэтгэлтэй Монгол хүмүүстэй учирсан азтай. Миний бичлэг дээр аав, ээж нар минь ирсэн бол намайг илэн, бүүвэйлэн, эсвэл ярин, хайрлан, дахин дахин илэх нь харагддаг. Энэ бичлэгийг би маш олон удаа үзэн тэдний тухай өрөвдөн бодно.
Миний Есөн дээд ээж Нар, Сар, Өхий буурал ээж, Дэлхий ээж, Эрлэг ээж, Лус ээж, Тэнгэр ээж, Одон ээж, миний энэ замбативд төрүүлсэн надтай хамт өтлөж яваа Бөөрөнхий ээж маань юм.
Миний Есөн дээд эцэг Нар, Од, Хилэнцэт хар тэнгэр, Хажир хар тэнгэр, Эрлэг эцэг, Лус эцэг, Эрх мэдлийн тэнгэр эцэг, Тэнгэр эцэг энэ замбативд төрүүлсэн Номхруулагч Догшин хар тэнгэр эцэг билээ.
Би энэ тэнгэрүүдийн учрыг олох гэж бүр толгой эргэдэг. Тэд нар хаана нь байдаг, дандаа л ажилтай гэдэг нь гайхмаар. Чингис хаан өөрийгөө тэнгэр гэж бичсэнг уншаад ихэд шоолж байсан. Би бол тэнгэр биш, би тэнгэрийн улаач гэж байсандаг. Ихирэс тэнгэр бууж ирэхдээ Чиний эзэн Чингис Тэнгэр болохгүй гээд болоогүй харин би Тэнгэр болсон юм даа гэж ярьж байсан. Хадны мангаа гэдэг чинь би дээ гээд инээж байсан нь санаанд орлоо.
Намайг энэ дэлхийд төрүүлсэн аав маань намайг удган болж овог аймгийнхаа онгон шүтээдийг буулгасанд маш их баярласан. Төрсөн эцэг минь ирэх бүрдээ өөрийн эрхгүй мэгшин уйлж, алчуураа нэвт нортол уйлдаг учраас бусад дээдсүүд нус нулимсандаа хутгалдаад салахгүй та хоёр гээд тэр болгон буулгах дургүй. Аав минь намайг маш сайн байсан учраас зэрэг дэвшин шинэ албандаа орон Догшин тэнгэр болсон. Учир нь аавын маань Дээд эцэг нь Догшин тэнгэр байсан гэнэ. Тэгээд хүүдээ албаа шилжүүлжээ. Хэрэв буурлуудын удмын үр хүүхдүүд зөв явбал тэд дээрээ нэр хүнд сайтай, их бахархдаг гэнэ. Харин үрс нь буруу яван эцэг, эхээ гомдоовол дээд эцгүүд нь үрсээ хүмүүжүүлж чадаагүй гэж шийтгэнэ. Бас дээрээ зэрэг дэв нь буурдаг гэнэ. Маш нарийн зохион байгуулалттай амьдарцгаадаг юм байна. Намайг олон цол аван сайн байсан учраас төрүүлсэн эцэг, эхийнхээ ачийг хариулж чадсан, онцсайн гэж магтсан. Магтуулах нь яахав миний аав л сэтгэл нь сайхан байвал болоо. Тэд удам судрынхаа уламжлал, бахархал, шүтээнээ маш их дээдэлдэг болохоор үлдсэн үр хүүхэд бид хичээхгүй бол болохгүй.
Удам, заяа гэдэг бол заяамал байдаг гэдгийг маш сайн ойлголоо. Миний аавууд, ээжүүд бол Хаан заяа, Хатан заяаныхан. Тэднийг дуурайх гээд мөн ч олон жил хүмүүс оролджээ.Тэд тэднийг дуурайн аргаа барахдаа том том суврага, пирамид хүртэл бүтээн үхнэ. Тэглээ гээд тэнгэрт дэгдсэн нь хаа байна. Тэднийг дуурайн элдэв эрдэнийн чулуу хайж, тэнгэрийн хүчийг эзэмших гэж тэмүүлсэн ч үхээд очдог газар нь даанч тодорхой. Судар номыг нь хулгайлан баахан хэрэглэн хуулсан ч сөнөх нь гарцаагүй. Төрсөн, заяасан, угсаа, удам гэдгийг ойлгож ухаармаарсан. Тийм юм байдаггүй бол юу боллоо гэж Чингис хаан бууж ирэх вэ, юу гэж алтан ургийнхан дахин дахин төрхөв. Юу боллоо гэж энэ харьцангуй гэгээрсэн, мэдээлэлтэй ирэн үед бөө дахин сэргэж, сүнснүүд бууж ирэхэв дээ. Юу боллоо гэж буух буухдаа эрдмийн зэрэг цолтой, хариуцлагатай ажилтай, боломжын амьдралтай, бөөтэй бөөгүй хоолоо олоод идчих хэмжээний айлд буухав дээ.
Сүнс, сүнсний амьдрал, бөөг маш сайн судлах юм бол бусад бүх юмны хариу гараад ирнэ. Сүүлийн үеийн номнуудыг уншихад нэг бол шууд аргын талаа хэт барьсан, эсвэл аргаа муучилж билгийн талыг хэт дөвийлгөсөн цэцэрхсэн ном их байна. Хаан маань арга билэг хоёр яг адил тэнцүү, биенийгээ дэмжин тэтгэж явах ёстойг сануулсан. Аль алинг нь цэцэн ухаантнууд л зохицуулж чадах учраас л Хаан маань эрдэмтэд, мэргэдийн үгийг маш их сонсон, зөв бурууг нь дэнслэн зохицуулан өөрөө удирдаж явжээ.
Чу мэргэний удам гэхэд л бүх үеийн тэнгэрийн хаадын зөвлөх, цэцэн ухааны зөвлөх хийх үүрэгтэй, хариуцлагатай удам байсан байна. Энэ ч учраас Чу мэргэний өмнө нь ч хаадад зөвлөх хийн, Чингис хаанд ч зөвлөн, одоо ч буучихсан явж байна. Ийм аугаа удмын дээд онгодын үгийг сонсвол төрийнхөнд хичнээн сайнсан. Энэ зөвлөх аугаа тэнгэр буурлын шавь нь Будда хүртэл байжээ. Тэгэхээр заяагдмал, заяасан юм заяагаараа л байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үүнийг хэлсэн болов уу. Эзэн нь хичээн ухаанаа зөв залж удирдан зөв явхад заяасан тэнгэрүүд нь маш их эрчимжин тэтгэдэг. Тэгэхээр хүмүүс минь заавал туйлширч юмыг хүндрүүлэхээ болимоор байна.
Алтан ургийн бөө нар аль хэдийн буудгаа буугаад, тэнгэр ажлаа эхэлдэгээ эхлээд, хийх бүхнээ хийж байна. Нэг л өдөр бүх юм өөрчлөгдөх мэт сэтгэж хүлээхээ болих хэрэгтэй. Хэлэх хүмүүс нь хэлдэгээ хэлээд номоо бичээд, маш их хөдөлгөөнд орчихсон байгааг нөгөөх л хэнэггүй анзааргагүй, үл тоосон, үл итгэсэн байдалд дассан өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүйчүүд үлдээд байна. Хүмүүс аль дээрээс л хоёр хуваагдан цагаан сараа зарим нь тэмдэглэхээ болин, хүмүүс монгол дээл хувцас их өмсдөг болоод байгаа. Түүхээ мэддэг, ухаантай, үнэн худлыг ялган салгах мэлмийтэнгүүд аль эрт өөрөөр амьдрах болсон. Тэд тэнгэрийн гэрлийн нөлөөллийг маш сайн мэдэрч хүлээн авна. Тэргүүлэх зэргийнхэний үр удам ирэх мянганд Монголын ирээдүйг авч явна. Хойш суусан бүхэн тэнгэрт хаягдан гээгдэх болно. Нэг нь ч гэсэн эрт ухааран, зөв амьдраасаа хэмээн Хаан маань намайг яаруулан яаруулан бичүүллээ.
Монголчууд өөрсдийг нь хорлох гэж албаар хийсэн муулчилсан бүхэнд хэт дасан түүнийг ягштал давтан өөрөө өөрсдийгөө муулна. Монголчууд тамын тогоонд дуртай, биенийгээ гаргадаггүй гэж ичихгүй хэлнэ. Манай монгол л болсон хойно гэж муулж өгнө. Хэзээ ч монголчууд тийм байгаагүйг түүх гэрчилнэ. Саяхан болтол л гадаа харанхуй шөнө болтол тайван тоглон, амьдардаг байсан. Гэрээ ч түгждэггүй л байсан. Хаа нэгтэйгээс айл ирэхэд халуун цай хоол бэлдээд очдог л байсан. Бие биендээ, айл саахалтдаа бүгд л тусладаг. Миний аав хүнд туславал тусласан шиг тусла, Битгий хариу нэхээрэй гэж сургадаг байсан. Аав маань бүх л амьдралаа хүмүүст туслаж өнгөрөөсөнг бурхан байтугай, чөтгөр ч мэднэ. Хөдөө айлд гэрт нь орж амраад, тараг, сүүг нь идлээ гээд хэн ч буу бариад хөөж туудаггүй, худал хэлэх, хулгай хийхийг цээрлэдэг ард түмэн байсан. Монголчууд нөхрийнхөө төлөө үхэж чаддаг, эх орныхоо төлөө үхэж чаддаг ард түмэн байсанг түүх мэднэ. Худлыг мянга давтахаар үнэн болдог гэж. Өөрсдийгөө ингэж доош нь хийж, үр хүүхдээ буруу хүмүүжүүлж эхэлсэн нь ердөө л манай үеийнхэндэг.
Бүх л цаг хугацаанд шилдэг монголчууд байж л байсандаг. Тэгэхээр бусдын хорлох санааг ойлгоцгоон, бусдын хоол болохоо больцгооё. Гачууртад анх Монгол шилтгээнийг барихдаа Гачууртынханд маш тустай хэрэгтэй газар болно, та нарыг үнэгүй оруулж байна гэж хошгоруулж байгаад барьсан боловч одоо Гачууртын хүн, нохой хоёр тийшээ орох эрхгүй болгон өмчилсөн шүү дээ. Одоо маш сайн сайханг амлан хамаг эрдэнэс, баялагуудын бага хэсгийг өөрсдийнх нь гараар хуваалгаад ихийг нь хамж авахаар аль хэдийн бэлджээ.
Ашиглаад дууслаа хаяа! Монголчууд та нар гадныханд бэлгэвч шиг ашиглуулах ямар хэрэг байна. Уух ундны усгүй, амьсгалах агааргүй болчихоор тэр авсан, шунасан бүхэн чинь хэрэгтэй юу? Хэн тэр үед чиний алтыг худалдаж авах юм, хэн чиний Брэнд эдлэлийг тоож харах юм. Усгүй ангахад, хоолгүй өлсөхөд алтнаас чинь ус гарах уу? Одоо олон олон байгалийн гамшиг болох болно. Олон олон өвчин гарна. Энэ тэнгэрийн гэрэл нэг туяагаа л жаахан чангалчихад л хүн хичнээн их өвчин тусах вэ? Хэлж мэдэхгүй биз дээ. Хүний бие байгалийн бүтээгдэхүүн, бүх л эд эрхтэн чинь тэнгэрийн мэдлийнх, эзэн чинь тэнгэр, тэнгэрээс зугтаагаад, газарт гишгэхгүй гээд яах билээ. Тэнгэр дээрэмдсэн болгоноос, доромжилсон бүхнээс, буруу бүхнээс авдагаа авахаар ирчихээд байна. Бөө улаач нар ч энэ нэг хоёр жилийн хооронд засран, дээд тэнгэрээ ойлгон, зөв онгод тэнгэрээ залахгүй бол тэнгэрийн шүүлт эхэлчихсэн байгаа. Онгодуудаа хураалган, орчлонгоос хасагдахгүйн тулд тэнгэрийн зарлигийг зөв таниулан, уул усаа зөв тахих хэрэгтэй.
Хаан эзэн өөрийн биеэр залран хамаг бүхний шүүлтийг эхлүүлсэн. Аль ч салбарын бүх л юмс шигшигдэн шүүгдэх болно. Аравхан жилийн дотор л амьдрал өөрчлөгдөх нь. Тийрэнгийн сүнснүүдийг тонилгох болно. Хичээн амьдарч, дотор ухаанаа хайж олон, зөв бурууг ялган салгаж, харанхуй бүдүүлэгээсээ салцгаая. Хаан маань өнөөдөр бичлэгт тавих тайлбар болон, миний талаар шүлэг бичив. Ирэх долоо хоногт бүх хүмүүст зарлахаар тогтов.
Манай заарин онгодууд их бүдүүн дуутай тул миний хоолой гологдон хоолойг нь бачууруулна. Хаан Чингис маань хачин сайхан хоолойтой гэдэг нь маргаангүй боловч эмэгтэй хүний биед орон эмэгтэй хоолойг засан ярих тул жинхэнэ дуу хоолой нь гарахгүй нь тодорхой ч хэлэх үгээ чөлөөтэй хэлж ярин, хийх ажлаа чөлөөтэй хийдэг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.