Монголчуудаа.
Хөх Монголыг Тэнгэрийн гэрэл ивээж байгааг бичлэгнээс та бүхэн харсан. Хааны айлдсан Тэнгэр Монгол Газар гэсэн үгнүүдийг нар луу харан сэтгэлээсээ сайхан бүхэнг бодон сүсэглэн уншихыг Хаан айлдсан билээ.
Монголчуудын Хөх толбо буюу амин бодис нь сэргэж, Монголчуудын босоо хийморь нь амилна. Та нарт ингэж сүсэглэхэд мөнгө орохгүй, тэнгэрийн дор нарын гэрэл хаа ч тусах тул хаана ч хийж болно. Архи уусан болон халамцуунууд харин болохгүй. Эсрэгээр үйлчилнэ гэж согтуу толгойдоо тогтоочих.
Энэ Тэнгэрийн гэрэл бол Монголчуудын бахархал, Тэнгэр заяаны бахархал. Өдөр нь нарандаа, шөнө нь сар, одондоо сүсэглэн, эх дэлхийгээ хайрлаж бодоцгооё. Хүн бүр тэнгэрт одсон хайртай хүмүүсээ санан дурсаж, өвөг дээдсээ хамт байж хүүгээ, охиноо харж ивээхийг хүсээрэй. Хөх Монгол орноо сайн сайхнаар бодож, байгалийн гамшигаас хол байлган, энх тунх амьдралыг хайрлаарай гэж бодно уу.
Аль болох махаа багасгаж, сүү, ааруул, бяслаг, цагаан идээ идэж сүсэглэвэл маш сайн байх болно. Даанч нэг юм хэлэхэд Манай өндөр дээдсүүд буусан эхний өдрөөсөө л сүүтэй цай болон , цагаан идээнд сэтгэл маш дундуур болон жинхэнэ ориг сүү цагаан идээний цагийг хүлээхээс гэсэн. Учир нь айраг авсан чинь ус хольсон байжээ. Сүүнд ч бас ус хольж зарж байгаа нь дэндүү Монголоо алдсан балиар амьтад хөдөөд ч бас үржсэн бололтой. Хаандаа ориг сүү, тараг, айраг уулгахын тулд би өөрөө малчин, саальчин болдог ч юм билүү. Хулхи цагаан идээгээр дайлаад тэд их л гутарч уурссанд сэтгэл өвдөөд, нүүр улайгаад ихэд ичлээ. Ядахдаа хөдөөний сайхан сэтгэлтэнгүүд цагаан идээгээ сайн боловсруулж, хууралгүй, үнийг нь арай хямд болгож болохгүй юмуу. Яагаад ус холиж зардаг юм бэ? Ядаж байхад , уйлмаар юм. Эсүүл хотын наймаачид нь ус холиод байгаа юм уу? Монголын буян, малын буянг гутаалгүй ядахдаа сүү, цагаан идээнийхэн монголдоо үнэнч байл даа. Заавал хүний мууг дуурайх ямар хэрэг байгаа юм бэ? ганцаараа сондгойроод, ганцаараа ч гэсэн үнэнч болж болно биз дээ. Би бүүр сэтгэлээр уначихлаа. Ийм аймаар бүх юм нь хуурамч болсон газрыг Хаан болон дээдсүүд минь яаж заснаа. Би яах ёстой юм бол доо.
Хүн болгон дор дороо бодон олон талаас нь бодоцгоох хэрэгтэй байна. Нэг хүн хэлжээ. Чингис хаан маань бөө нарыг үзэн ядаж Тэв Тэнгэрийг цаазалсан. Бөөг үзэн ядацгаая гэх юм. Чингис хаан хэн байсанг энэ хүн мэдэхгүй байж хүмүүсийн тархийг өөрийнхөөрөө угаах гэж байна. Чингис хаан тэгвэл өөрөө Тэнгэрийн бөө байсан. Тэр буруу явсан, биеэ тоосон, бөөгийн нэр хүндийг гутаасан хэнийг ч өршөөхгүй. Тэнгэрийн шүүлэг эхэлсэн байгаа. Бөө нар ч бодолтой байж, гишгэсэн мөрөө эргэж харж, мөрөө засацгаа. Нэг юманд туйлширч тэнэгтэж мэдэмхийрэхээ больвол дээрсэн. Аливаа бүхэнг зөв, буруугаар дэнслэж үзэж сурах хэрэгтэй.
Бөө нар бол шидтэй хүмүүс. Энерги эзэмшсэн хүмүүс. Гэхдээ бөө болгон сайн биш. Муу, тийрэнтсэн сүнс оруулсан бөө нар их буй тул болгоомжил. Тэднийг яаж таних вэ??? Таны өөрийн чинь ухаан мэднэ. Байгаа орчин, хэлж байгаа үг, хандлага, сэтгэл нь мэдэгдэнэ. Та өөрөө хүн, танд өөрт чинь зөв бурууг ялгаж, салгах ухаан байгаа. Та өөртөө итгэлтэй бай. Та ч гэсэн өөрөө Монгол хүн, энергитэй хүн. Зөв сэтгэж, зөв ухаарах хэрэгтэй. Гэгээрэх хэрэгтэй. Гэгээрэл гэдэг Монгол ухаан шүү дээ. Муу нь дийлсэн энэ цаг үед хэн хүнд найдах биш, би өөрөө чадна, би өөрөө дийлнэ гэх итгэл чухал. Та эхлээд өөрийгөө зөв эрчимээр цэнэглээд, зөв бодолтой болон, зөв сэтгээд, зөв амьдрах гээд хичээгээд эхэлмэгц Монгол тэр чигтээ сайхан энергитэй болно гэдэгт итгэ. Та энэ Монголын нэг эс нь шүү дээ. Тэгэхээр эс бүр ажиллаад ирвэл Монгол сэргээд ирнэ. Муу, муухай, хар бүхэн устах цаг нь эхэлсэн учир итгэлтэй бай. Тэдний дээр ч тэнгэр харж байна. Тэд амь тавихдаа аль муу муухай бүхнээ хийх болно. Тэгсэн ч бүү тоо.
Та бол Монголын нэг эс. Таныг Тэнгэрийн гэрэл ивээж, Дээд аав ээжүүд чинь харж эхэлсэнг бүү март. Цэвэр агаар сайн амьсгалж, уул усаа хайрлан, өөрийгөө тэнгэрийн гэрлээр цэнэглээд л байгаарай Монголчуудаа. Хар муу санаатнууд Нарыг алгаараа хааж, Нарыг зарж чадахгүй, Сарыг, Одыг худалдаж чадахгүй. Танд, надад Нар, Сар, Дэлхий, Од, Уул, Ус байна. Энэ бүгд эрчимжин сайн санаатангуудад амьдрал бэлэглэх туяагаа, муу санаат буруу явдалтангуудад үхэл, сүйрэл бэлэглэх хорт туяагаа тусгаж эхлээд байна.
Тэр нэг тэнэг гахай юу гэчих вээ? Тархиа угаалгах хэрэггүй шүү Монголчуудаа. Атомын хаягдал чиний жорлон, утаанаас Хоргүй гэж хуцдаг гахай вэ? Жирийн ч гахай биш бүр хуцдаг гахай байна. Та нар бол хүн учраас хуцдаг гахайд бүү итгэ.
Тэгвэл хоргүй юм бол тэднийх өөрийнхөө гэрт байлгахад яагаа вэ? Заавал манай Монгол гэрт минь оруулах гээд зүтгээд байдаг нь юу вэ? Гэрий нь илүүчлээд байна уу? Эзний нь доромжлоод байна уу? Манайх тэгвэл утаа, жорлон хоёроо яая гэж байхад бас цацардаг хор агуулах зай алга. Монгол хогийн сав биш.
Энэ хорыг авах гээд улайраад байгаа хүн бол Монголын хулгайч. Манай гэрээс минь юу хулгайлчаад оронд нь хог авах гээд байгааг анхаар. Монголчуудыг хүндэлж амьдарвал Тэнгэр харж үзнэ гэдэг онол аль амбасан үеэс бийг мэднэ биздээ. Яагаад Монголчуудыг таван саяд хүргэж болохгүй гэж заваан үг байдаг гэж бодно. Тэдний хувь заяаг мэддэг учраас айсандаа тэгдэг юм. Хичнээн олон жил Монголчуудын нүдийг боож, тархийг нь угаав. Худал юм мянга давтагдахаар үнэн болдог гэдэг шиг Монгол өвөг дээдсүүдийн минь оюун соёл, ухааныг үр хүүхдэд нь хичнээн жил харааж зүхэн, гүтгэн гуйвуулав. Тэгсэн хирнээ өөрсдөө үгийг нь хуулаад, өөрчлөөд эргүүлээд үрсэд нь зарж байгааг ухаараач.
Монголчуудаа, Эрдэмтэдээ, Оюунтануудаа гадныхан манайхныг жорлон, утаандаа дарлагдсанг минь хараад тэрүүгээр чинь л ухамсарыг чинь үнэлж, хогийн сав байхдаа таарсан ухаантанууд гэж дүгнэж байгааг ухаараач. Бүгд энэ тухай бодоцгоож санаа бодлоо өрнүүлцгээе. Үндэсний website нээж бүгд ухаан бодлоо уралдуулан шалгарсанг нь хэлэлцэж , шүүн, оргил болсонг нь өөрсдөө хийцгээе. Утаанаас мөнгө хурааж баяжихыг санаархагсад, мөрөөдөгсөдийн мөрөөдлийг тасалдуулж болно л гэж бодно. Утааг чинь арилгана гэж хичнээн удаа худал амлаж тархин дээр суув. Хичнээн их мөнгө биднээс татварлаж авч үргүй зарав. Одоо утаа гаргагч нар гэж ад үзэн унадаг, унтдаг болгоноос татвар авч эхэллээ. Байтлаа бүр утаа гаргадаг, жорлонд баадаг гээд дээрээс нь цөмийн хог хаягдал нэмэхийг хичээж байна.
Хүн бүр хичээн өвөг дээдэс шигээ цэвэрч, хог хаягдалаар байгалиа бохирдуулахаа больчихвол жорлонгоороо дуудуулахгүй болно.
Хүн бүр хичээн утааг багасгах талаар бодоход , төлөвлөхөд, хичээхэд болж л таараа. Эрдэмтэд бүх талын судалгаа хийх хэрэгтэй. Заавал улсаас мөнгө харж суух ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ чи эрдэмтэн л юм бол, хийж чадах л юм бол Төр биш ч ард олон чинь л чамд тусыг нь өгчихнө. Үгүй ядахдаа л үнэгүй аргал Монголд минь бий. Аргалын утаа ариутгадаг гэж Чингис хаан хэлж байсанг бас шүлэгт нь байгааг анзаарна уу. Хүмүүс оршуулганд явчихаад аргал, хомоол түлэн дундуур нь машинтайгаа ч, өөрсдөө ч гардаг. Тийрэн , чөтгөр муу бүхэнг ариулдаг гэдэг. Ядахдаа утаа нь хүртэл шидтэй байгааг анзаараачээ. Монголчуудаа хурдан Сэрээрэй, Сэрээрэй, Сэрээрэй
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.