Thursday, April 14, 2011

4 сарын 26

1. ТЭНГЭРҮҮД ДУУ СУРАВ, ... ХААН НАМАЙГ ЗЭМЛЭВ. бичлэгийн тухайд

                                          .... Тэнгэрүүд Зөөлөн Зөөлөн Замбуулан дууг сурах гэж баахан
                                               Батсүхдсэн бичлэг.  Хагас бичлэг тавигдсан. Намайг тамгалахдаа
                                               Дээдсүүд маань нэгмөсөн дуучин болгочихгүй мартчихсан нь
                                               тодорхой. Дуучин байсан бол дуу сурах, дуулах гэж хөглөхгүйсэн.

                                               Энэ бичлэгт намайг Зүрх Хайрханг тахих тухай Тэнгэрийн зарлиг
                                               болон хаана нь очих тухайд Тэнгэрийн гэрэл өөрөө зааж өгсөн
                                               сонирхолтой туяа бий. Яриа болон Туяаны хүрээ, тусгалыг сайн
                                               ажиглана уу. Гараар зааж байгаа мэт маш тодорхой тусган
                                               Хайрхан уулын оройд очихыг заасан юм. Тэнгэр тушаагаагүй бол
                                               юу боллоо гэж тэр өндөр уулруу хөлсөө гаргаж авирхав дээ.
Өөөөө. бичлэг чинь хэт урт байна гээд  ЮУУТҮҮВ гуайгаас захиа ирээд үүнийг гаргаагүй гэнээ.
Би тэгээд энэ бичлэгийг чинь тасдаж чадахгүй юм чинь яахав дээ. Заза яадын яадын Тийм хачин сонин бичлэг байгаа нь үнэн юм чинь хадгалахаас. Өршөөгөөрэй хүмүүсээ.

Харин доод бичлэг болж байна. Богино байсан юм байлгүйдээ. Богино юм Түүдэг юм байлгүй энэ You tube гуай.
2. ЗҮРХ ХАЙРХАНЫ ТАХИЛГА гэсэн хайлтаар   WWW.YOUTUBE.COM   -д  ХАЙНА
                                               Тэнгэр тушаасаны дагуу маргааш нь би тийшээ санжигнан арай гэж
                                                амьсгаадан авирсан болно. Тэнд гэхдээ сонирхолтой л юм байна.
                                                Хайрхан дээр чухам л Ерөн есөн тэнгэр бууцгааж дураараа сайхан
                                                байсан. Эдгээр бичлэгүүдийг суулгаж, тасдах гэж өөрөө оролдож
                                                байгаад дэндүү харамсмаар хэрэг хийлээ. SKY үүдэн дэхь
                                                сонирхолтой бичлэг болон олонд дэлгээгүй бас нэг сонин гоё
                                                бичлэг миний аавууд бууж ирэн бүжиглэж байгаа, намайг илж,
                                                эрхлүүлж байгаа хамгийн сонин гоё бичлэгээ устгаад хаячихлаа.
                                                Уйлахаа дөхлөө. Хайран юм.
                                                Яаж мэрэгжлийн компьютерчин болноо. Ядаргаатай ажил
                                               болтойдог. Зав гаргаж л хийхгүй бол хамаг цаг минь урсав. Надад
                                                энэ олон ажлыг амжуулахад олон гар, толгой, хөл хэрэгтэй байдаг.

дээрхи бичлэгүүд нь        http://www.youtube.com  тавигдах болно. Хэрэв тэнд бичлэг гарвал миний туршилт амжилттай болж, гарахгүй бол би энэ мэрэгжилд үнэн авьяасгүй нь тодорхой. 

Өнөөдөр ИНФО СОНИН.МН  хамт олон Тэнгэрийн тухай олон түмэнд мэдээлэхэд туслахад бэлэн гэж мэдэгдлээ. Танай хамт олонд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсэв. Мэдээлэлдээ бичлэгнээс тавина гэсэн. Үнэн л байж таараа гэж итгэж байна. Арай олон хүн уншина байх. Гэсэн ч
Интернэтэд ордоггүй бусад Монголчууд маань Тэнгэрийн тухай, Хааны тухай мэдэхгүй өнгөрөх нь гэж санаа зовж байна. Хүмүүсээ ах дүүсдээ дамжуулаарай. Би арай гэж нэг Телевизэд жаахан ч гэсэн цухуйлгаад өгөөч гэж хандсан. Маркетинг албууд их муу ажилладаг юм байна. Тушаах мөнгө л харахаас Монголын ирээдүйг харах мэлмий таг юм биш үү.

Би блог гаргачихаад л Зазаза даалгавар биелэчихэв гэж баяссан чинь Өөрөө өөрийгөө, Хааныгаа, Тэнгэрүүдээ хуурснаа өнөөдөр ухаарав. Блогт орсон ихэнхи хүн бичлэг үзэж чадахгүй, хурд муутай Мэлхий компьютер гэдэг нойрны эм уугаад унтаад байгаа юм байна. Хэдэн бичмэл үгийг нь уншаад л ойлгох нь ойлгож, ойлгохгүй нь ойлгохгүй өнгөрч байгаа биз. Уг нь гол нь бодит бичлэг чухал юмсан.

Жинхэнэ МОНГОЛ ардууд, жирийн ажилчин, малчин, ажилгүйчүүд маань Тэнгэрийг мэдэлгүй өнгөрөх нь байна шүү дээ. Би ийм муухай юм хийсэндээ их ичив. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж амьдардаг мань мэтийн дунд шатныхан алдаг оног мэдээд, доошоо бол мэдээлэл хүрэхгүй нь.... Дээдчүүд мэднэ үү байна уу. Хэнд хамаа байнав. Тэртэй тэргүй Тэнгэрийн гэрэл тэд нарыг ялгах биш яг таарсан Ял юм уу, Гавьяаг нь шалгаад өгчих юм чинь дээ.

Иймээс үүнийг уншсан хүн бүхэн хүмүүст сэтгэлээсээ туслан, Тэнгэрийн тухай таниулж, ойлгуулахад хувь нэмрээ оруулна уу. Тэнгэр тэр чигт нь харж байгаа. Телевизээр бага ч гэсэн мэдээллүүлэх талаар хөөцөлдөхөөс гэж л бодлоо.

Монголчуудаа Тэнгэр болон Чингис хаан бол миний хувийн өмч биш, Монголын, Дэлхийн өмч
Тэдний дуу хоолойг бүгд сонсон ойлгож, шинээр амьдарцгаана уу. Тэд ГАЙХУУЛАХ гэж, АЙЛГАХ гэж, УУЖ ИДЭЖ, ӨМСӨЖ ЗҮҮХ гэж манай дэлхийд ирээгүй. Тэд ДЭЛХИЙГ аврах гэж, ХҮМҮҮСИЙГ ухааруулах гэж ирсэн. Шинэ Шинэ өвчин эмгэг, Гай зовлон ар араасаа гарах болно.  Энэ дэлхийн цэвэрлэгээнд ухаанаараа, уужим сэтгэлээрээ, тэсвэр хатуужилаараа тэсч үлдэх ард түмэн Монголчууд. Тэд шинэ Эриний ард түмэнг төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх,  үүрэгтэй. Асар богино хугацаанд нэгдэн, ухаажиж, өөрсдийгөө бэлдэхийг ТЭНГЭР сануулж байгааг ойлгоно уу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.