Сэлэнгэд шумуулуудад ялагдаад бид маргааш нь хойд хилийн зүг одов.
Баавгайн түүхийн учир миний тархи толгойг одоо ч эргүүлдэг. Гэвч баавгай эхэлсэн түүхээс өгүүлье
Надад Сүнс хардаг бүсгүйн захидал гээч нээээээээх урт захиа ирэв. Би товчлоод л уншчихав. Гэвч хариу бичих зав муутай учир товч бөгөөд тодорхой хариу явуулчихав. Удалгүй бас л захиа ирэв. За юутай ч мэлмий нь нээгдсэн хирнээ өөрийгөө олоогүй нэгэн бүсгүй яваад байгаа бололтой гээд хэн хэн дээр очиж шалгуулах тухай хамаг л мэддэг дугааруудаа бичээд багшаа сонгож ол гэвээ.
Удалгүй надад миний зураг дээрхи Буурлууд гарсан зургуудыг тодоор зураад илгээжээ. Энэ ч яахав багшаа олоод босно биз гээд би ажилдаа анхаарсаар. Гэтэл Гэрлийн өргөөнд нөгөөх чинь энд тэндгүй л сүнстэй зургуудыг зурж, бичиж байв. Хүмүүст мэдлэг өгч байг гээд уншчихаад л явдаг байлаа. Нэг шөнө Гэрлийн өргөөний зүүдний буланд өөрийн зүүдээ бичихээр ороод нөгөө Сүнс хардаг бүсгүйн зүүдийг уншлаа. Зүүд нь ноцтой болжээ. Багшаа олоогүй л яваа залхуу түүнд санаа зовоод юутай ч хээрийн бөөлөө дээр хүрч ирээд уулз гэв.
Хэд хоноод хээрийн бөөлөө хийв. Нэг бор дээлтэй махлаг охин урдуураа үсээ унжуулчихаад л холоос намайг сонжин жишүү хялайн харна. Мэдрэл муутай охин бололтой яасан хачин хардаг амьтан вэ гэж бодчихоод өнгөрөв. Хүмүүс надтай уулзаад байхад тэр зайнаас л намайг тойроод жишүү хараад урт унжлаг үснийхээ араас хялайн хараад яваад байх юм. Бор дээл нь бүстэй ч байл уу бүсгүй ч байл уу, Олон хүн байхгүй бол хийсч өнхөрч яваа сүнс гэлтэй бүдүүн хялар амьтангаас айж үс босмоор.
Хэсэг хугацаан дараа тэр ирж уулзан анхны уулзалт эхэлсэн билээ. Тэр харах чадвар нь байсан ч яах ухаанаа олоогүй явав. Бас Буурлууд нь налаад үйлээ хийхгүй бол амийг нь авахаар сануулан зүүд нойроор нь олонтоо үзүүлсэн ч тоохгүй яваад байжээ. Нялх байхаасаа л сүнсүүдийг хардаг тэрээр амьдралын хүнд хэцүү бүхнийг туулж, хүн бүрт адлагдан ухаан солиотой галзуу хэмээгдэн шархаданд гурвантаа хэвтэж байсан түүнийг гэх хүн ханиас нь өөр алга байв.
Түүнд туслахыг уриалан өргөөнд танилцуулснаар өргөөнийхөн хандив цуглуулан илүү халиугаа илүүчилсээр гурван хоног дотор хамаг юмаа бэлдчихжээ. Гэвч Сэлхэн удган завгүй байсан учир Дархан явах зуур би яахав босгоод өгчихье хэмээгээд босгоод өгчихөв. Түүнийг босгохдоо би үзээгүй юмаа үзэв. Ээжийн тухай дуу бүүвэйн тухай дуу дуулах гэсээр дуултал надад нэг авгай ороод ирэв. Нөгөөхөд чинь нэг бамбарууш ороод ирэв. Эээээжжжэээээ гээд л уйлаад мөлхөөд ирэв. Манай авгай бас уйлаад тэврээд авах юм. Гэтэл хамт явсан өргөөний бас нэг мэлмийтэй хүү УсГал уйлаад байхын гурвуулаа тэврэлдээд уйлаад л байхын. Авгай жимс аваад амандаа хуваагаад хар бамбаруушдаа өгөх юм. Бас нэг нь байх ёстой хаачуу гээд л гурвуулаа уйлах юм. Би бүр залхаад болиосой эд одоо гэж бодоод тонгочин ирсэн авгайг хөөлөө. Гэвч тэр уйлаад хүүхдүүдтэйгээ нялуураад байв. Нөгөө бамбаруушыг нь зайлуулах гээд хэнгэрэг хэцийг нь өгөөд мордуулах гэтэл тойвуурыг аваад шидчихэв. Тэгснээ бүр өвөр дээр хэвтээд унтаад өгөв. Залхаж дууссан би яах гэж өрөвдөөд босгоё гэж хэлчихвээ хар ядаргаа вэ , эд одоо яваасай билээ гээд л уур хүрч эхлэв.
Бөөн юм болж байж тэднийг арай гэж явуулсан юмдаа. Түүх нь тэр авгай баавгай ээж байжээ. Гурван хүүхэдтэй байсан гэнэм. Манай нэг улаач харин Баавгай аав нь байсан гэнэ үү. Азаар нөгөөх нь эмэгтэй болж энэ замбад төрждээ.
Юун баавгайнууд болоод байгааг би ер ойлгосонгүй. Ямартаа ч баавгайн отогуудын эртний түүхт газраар сар гарны дараа аялсан юмдаг.
Гүн нуур хэмээх газарт бид очин тэндхийн амралтын газар байрлан тухтай тавтайхан амарч агаар усандаа шумбан их сайхан байв. Тэндхийн амралтын газрын эзэд биднийг архи уудаггүйд ихэд гайхаад байгаа бололтой. Архи уух зав ч гарахгүй байгаа юм чинь хэхэхэ. Гүн нуурт очиж бүгдээрээ өдөржин тоглов. Эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдан өдөржин байлдаж тоглоцгоов.
Нэг өдөр нь шөнө Нисмэл орж хаалга тогшиж орж ирээд удган байна уу асуудал гарлаа гэв. Залуусын байрлах нэг шовгор байшинд ортол Утаа газар хэвтэж байх юм. Ундрахуй нь ухаан алдаад уначихсан байх юм. Нисмэлийн царай аймшигтай болон хувирчээ. Утаа амьд ам нь ярьж байв. Юу болоод байгаан гэтэл тэд нар өмнөх түүх рүү саваагүйтэн аялжээ. Саваагүй муу хар тархинууд хэмээн хамаг уур хүрэв.
Нөгөө уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлна гэгчээр... Өмнөх өдөр нь Хаан тэднийг гараасаа бариулан Нар, Сар, Оддоор аялуулан, 13 р зууны үеэр бас Ирээдүйд аваачин харуулан уншуулж үзүүлсэн билээ. Удган ч болоогүй байж биеэ тооцгоон өмнөх зүйлүүд рүү дуурайн аялаж байж пянгаа даахгүй үхэж байгаа нь тодорхой байсан ч Юу болоод байгаа юм гэв.
Дуудагдаад очсон би ороод энэ яасан юм гэхэд Энэ усанд живээд үхчихсэн юмаа гэв, өнөөх нь ухаангүй хэвтэх аж. Чи яасын гэтэл Нисмэлийн дээдсүүд намайг модонд хүлээд шатаасан доороосоо шатаад мэдээгүй болсон миний толгойг Тас шүүрч явтал би махан биеэ хаяж чадахгүй сүнс маань зовж байна гэчихсэн босч чадахгүй хэвтэж байлаа.
Утаа тэдний амьдрал руу ороод өмнөх түүхүүдийг уншиж явтал Нисмэл болон Утаа, Ундрахуйн овог отгууд дайтан Ундрахуйг усанд живүүлж алан Утааг шатааж алж байсан нь Нисмэлийн өвөг дээдсүүд ажээ. Тэр хэсэгт очоод Ундрахуй нь усанд живээд үхээд ухаан алдчихаж, Утаа нь хөлнөөсөө шатаад мэдээгүй болоод унасан цаг үед тулсан учраас улаач нар нь яг тэрийг мэдрэн унасан байжээ. Далдын ертөнц гэдэг бол тоглоом биш. Цаг хугацаагаар аялахдаа гарах чадвар эзэмшээгүй бол тэндээсээ гарч чадахгүйгээр сүнс нь төөрч үхдэг. Хааны гараас барин бүтэн хамгаалалт дунд уншиж байснаа өөрсдийгөө гэж бодоод их юм бодсон бололтойдог.
Өөрсдийгөө л үзэж хараад яриад байна. Бид чадвартай мундаг болчихлоо гэж сэтгэсэн юм байлгүй. Гэтэл ямар аргаар хэрхэн яаж энэ бүхнийг хийж, энэ бүхэн болоод байгаагаа ухан бодоогүйн улмаас өөрсдийгөө лаг гээд бодчихжээ. Задлан бодох тархи байхгүй бол Бөө болж чаддаггүй юм.
Би баахан загнаж байгаад тэд нарыг янзлаж өгөөд гарав. Намайг дуурайж эхэлсэн бололтой. Хуяггүй Онгодуудаа буулган, цаг хугацааг товчлон үзэх гэж оролджээ. Гэвч шинэхэн энэ улаач нар Сүнс гэж юу байдгаа ч мэдэхгүй байж биеэ тоож эхэлсэн бололтой. Мэлмийтэй нөхдүүдийг мэргэн Дээдсүүд дарж явдаг нь Мэлмийтэнгүүд зөвхөн өнгөц хэсгийг хараад амныхаа зоргоор чалчдаг. Гэвч Сүнс гэдэг зүйлс нь яаж л бол яаж хувирч биеэ үзүүлдэг, атгаг санаатнууд бол ямар ч гоё юм үзүүлээд татаад авах чадалтай. Иймээс маш олон талаас нь шинжиж байж дуугарч хэлдэг жамтай.
Түүний жишээг Хаан ердөө өмнөх өдөр нь уншуулахдаа харуулсан ч ухаан дутаад ойлгоогүй бололтой. Эхний уншилт дээр ирээдүйд болох үйлийн тухай бүгдийг харуулан уншуулахад тэд сонсоод арай ч дээ гэмээр бүгдийг нь тэс өөрөөр уншулсан билээ. Жишээ нь хэзээ ч ёс жудаггүй аашлахгүй улаачыг бөөлөхдөө бусармаг авир гаргаж байгааг нь өмсөх дургүй хувцас өмссөнгөөр нь, тэс өөрөөр гайхтал нь яриулсан юм. Ирээдүйн тухай гэсэн учраас бүгд л гайхавч хэлэх үггүй болон би тэгтлээ өөрчлөгдөх гэжүү гэтэл уншуулав. Хаан хүмүүсийг гайхан дүгнэлт хийлгэсний дараа яг л тэр үйл явдлын тэр хүмүүсийн тухай нөгөө хувилбарыг шал өөрөөр уншуулав.
Үзсэн харснаа л ам булаалдан ярих мэлмийтэнгүүд юу болоод байгаагаа ч мэдэхгүй л урсгаад ярьчихна. Алив үйлийг хийхдээ учир шалтгааныг нь ухаарахгүй зөвхөн үйл явдлуудыг л баясан хөхөрч, энэ онгод тэгж хэлэв, энэ тэр ингэв л гэж чалчихаас биш бидэнд юу сургах гэв, ямар учраас гэж боддоггүй бололтой.
Залуу улаач нарын томоогүй энэ үйлдэл удсан бол нэг нь сүнс нь будилж төөрөөд амиа алдвал хариуцлагыг хэн үүрэх вэ? Далдын ертөнц гэдэг аюултай. Намайг хөдөө гадаа явах гэхээр маш их даган хамт явна гээд л гүйдэг. Гэтэл цаанаа ийм аюултай учраас би авч явах дургүй байдаг юм. Хариуцлагаа өөрсдөө үүрч даах чадвартай бөөнүүд л явж баймаар. Утаа хамаг юмыг нь хэлж өдөөснөөрөө хүний амины хариуцлагыг үүрэх юм уу. Эсвэл өөрийгөө сүнсээ захирч аваад гарч дөнгөөгүйгээрээ Ундрахуй нь үүрэх юм уу. Арын гэрийхэн үүнийг ойлгохгүй биз дээ. Иймээс шинэ улаач нар маш ухаантай болгоомжтой байж Бөө болохгүй бол Тоглоом наадгай биш гэж ухаарцгаах хэрэгтэй.
Ер нь сүнсээр наадна гэдэг хир чадвартай хүний чадал билээ. Хир мэдлэгтэй байж үүнийг хийх вэ өөрсдөө бодож үзэх хэрэгтэй. Намайг дуурайн хүний гараас бариад Онгодуудыг нь оруулчих санаатай үзэх нөхдүүд ч гарсан. Ямар үйл хийж, ямар хамгаалалт тавьж, хэр хугацаанд хэрхэн яаж оруулж гаргах вэ гэдгээ мэдэж байгаа юм уу. Гарч болох эрсдлүүд Сүнс төөрөх, Онгод сэвтэх, Хар Сүнс дайрах, Улаач амиа алдах, өрөөл татуу болох, ухаан солиорох, Сүнсэн биеийг сэвтээхгүй бүтэн байлгах гэх мэт асар нарийн хамгаалалт, чадваруудыг хэрхэн хийхээ мэдэж байгаа юм уу. Ухаан алдаад унаад өгөхөд хэрхэн ухаан оруулахаа мэдэж байгаа юм уу. Онгодууд нь зөвшөөрөх юм уу, Ёс журамд нийцэж байна уу мэдэж байгаа юм уу???
Шинэ улаач нарыг хөдөө хээр авч явахгүй гэдгийн учир наад захаасаа л ингэж гардаг. Хөдөө хээр явахдаа хүч авна л гэж бодохоос биш ямар их үйл бүтээхээр явдгыг ойлгохгүй нэг л зугаа цэнгээнд зугаалга наадамд явах гэж байгаа мэт аашлах нь буруу юм. Өөрийгөө болон амаа захирч чадахгүй улаач нар Үг амьтай гэдгийг мэдэх ёстой. Ийм улаач нар биеэ сайтар хянаж авч явахгүй бол буруу зөрүү ярьсан үгс амилж бусдад гай болох учраас өөрсдөө сайтар ухаарч гэгээрч байж олны үйлд нэгдэж сурна даа.
Мэлмий өндөр байлаа ч ухаан мунхаг бол тэр хүн улаач болоход учир дутагдалтай. Ухаан цэцэн байлаа ч мэлмийгээ нээж хөгжүүлэх, бусад зүйлд хичээн суралцахгүй бол бас учир дутагдалтай. Үлгэрт ямар хүмүүс нэг баг болоод үйл бүтээдэг тухай сургадаг билээ. Хардаг, Сонсдог, Үнэрлэдэг, Балгадаг.... гэх мэтээр байдаг бус уу. Эднийг нэг тэнэг хүү нийлүүлээд удирдаж явсаар Гүнжээ аврах учир юу вэ. Мөн чанартаа тэр Тэнэг хүү нь энэ олон хүнийг удирдан зангидаж, уялгаж бодож байж эдэнтэйгээ нэгдэж байж ялдаг ухаант хүний тухай л сургасан юм.
Хичнээн хараад хараад яах юм бэ, түүнийг хэрхэн устгах, яахаа мэдэхгүй явснаас л хүмүүс галзуу солиотой гэж нэрлэгддэг биз дээ. Хичнээн мундаг дайчин Онгодтой байлаа гээд яах юм бэ. Ухаан зарж байлддаг л Жам бий. Занганд орвол Дайчин байгаад яахав. Мэдрэмж хэрэгтэй, мэлмий хэрэгтэйсэн. Далд ертөнцтэй л холбогдсон бол Бороо оруулдаг мундаг би шидтэй гээд биеэ ихэд тоох юм. Борооноос өөр бусдыг нь чадаж байна уу. Шуурга гаргав би л гэж онгирох ч шуургаас өөр бусад хүчнийг мэддэг үү, чаддаг уу. Шидийг бороо цасханаар бодох гэвэл бүх л цаг уурын үйлийг мэдэж байж өөрийн чинь шид тэдний энгийн нэгэн байдаг л зүйл гэж мэдвэл зохино.
Сүнсний мөн чанарыг Хоосон чанарыг нь мэдэж байж л өөрийгөө Бөө боллоо гэж бодох болохоос бус нэг юм мэдэрчихээд, харчихаад би агуу гэж бодох нь буруу юм. Мэддэг хүн бүр сагсуурч юм уу, юмны түрүүнд дуугардаггүй дуугүй л байж ажиж байдаг. Чи тийм мэргэн юм бол яг үүнийг л хэлээдэх гэх олон хүнтэй таарч байв. Тэгэх тусам нь би хэлэхгүй мэдэхгүй гэдэг. Онож таарвал би шүтэгдэх юм уу, Зөрж таарвал би гутаагдах уу. Сүнсний ааш аяг, ухааныг олно гэдэг маш хэцүү. Орон зай, цаг хугацаанд үйлийг ярина гэдэг ч хэцүү байдаг. Сүнс өөрөө хоосон шинж чанартай хий биетэй хийсгэлэн дүртэй . Энэ хий бие хийсгэлэн дүр гэдгээ сайтар ухаарах хэрэгтэй. Яагаад үлгэрүүдэд хувилдаг шулам, баатруудын тухай өгүүлдэг вэ.
Нээг л их сайхан байсан Баатар гэв гэнэт л нусгай бор хүү болоод яваад очдог. Энэ бол Сүнс өвөг Буурлуудыг л хэлээд байна. Үргэлж л шид үзүүлэн хувирч мангас ч тэдэн толгойтой эдэн толгойтой гэх учир юу вэ? Сүнснүүдийн мөн чанарыг л бичээд байсан хэрэг. 95 толгойтой Ентгэр хар мангас гэхэд л 95 зүйл бүрээр хувирах чадалтай. 95 хүмүүний үйлийг хийж чадах учиртай. Мэлмийтэнгүүд зөвхөн нүдэнд харагдснаа хэлэх маш аюултай учраас амаа хамхин мэдэмхийрэлгүй сайтар танадаж байж баараагүй бол хэлэх ёстой. Залуу улаач нарын хөөрч баясан алддаг зүйл олон бий.
Хийх үйлүүдээ сайтар ухаарч байж бөө тархиа гэгээрүүлж байж л үйлээ хийж сурахгүй бол аманд орсноо, тархинд бодогдсон бүрээ чалчаад байвал өөрсдөдөө гай л авчрах учраас тэвчээртэй байх нь бөө хүний гол шинж.
Намайг явсны дараа ч тэд онгодуудаа оруултал Аянгат удганыг битгий дуудаад үлээлгэчихээрээ нэг тамхилаадахая гэсэн гэх юм. Онгодуудаа улаач нар бас захирч сурах хэрэгтэй. Онгодууд ч энэ замбын үйл, үг ярианд суралцдаг.
Цагаадай хааны улаач миний танихгүй багшийн шавь бөгөөд хуяг хувцсаа ундаалсаар халтар юм болсон байв. Манайхан нэг хээрийн бөөлөө дээр хуяг хувцасаа цэвэр ариун байлгахыг хэлэн наад хэдэн могойг чинь ундаалсан ундаалаагүй Онгод ордог л юм. Хий бие хийсгэлэн дүрээ мэддэг юм бол тусд нь ундаалга бэлдээд тавибал ирээд ундаалах бус уу. Хуягаа цэвэр байлга хэмээсэн билээ. Гэтэл сүүлд улаач нь өвгөдүүдийнхээ тухай ярив. Хаан Дээдэс хуягаа цэвэр байлга гэсэн болохоос бус гутлаа цэвэр байлга гээгүй гээд гараа гуталдаа арччихсан гээд шоолж байлаа. Өмнө нь гараа хуягандаа арчдаг байсан гэнэ. Өвөг Буурлууд ч дэггүй байдаг бололтой. Харин Цагаадай хаан бууснаас хойш л доод Онгодууд нь хамжааргатай болж эхэлсэн гэж байсан.
Хадам Буурлууд ч бас Дээдүүд нь ирэхээрээ хямгадаад загнаад доод Онгодуудаа зэрэг буулгаж хилэгнэж байсан удаатай. Голомтын хадам буурал маань зөөлөн сайхан хүн байдаг байлаа. Бидэнтэй инээдтэй юм ярин инээж хөхөрч суудаг байсан бөгөөд бид одоо ч түүнийг санан дуу хоолойг нь өгүүлэн нэхдэг. Маш гоё хоолойтой сайхан зантай тэр буурал шарын буурал байсандаа. Лам хүн байсан. Түүнийг үрсээ ёс ямбанд сургаагүй гээд хоёр шат буулгаж байсан ааштай Пунцаг Буурал гэж бас бий.
Пунцаг Буурал бол ирээд л хүн загнаад маш аймаар. Түүний ах нь гэж дараа нь бас нэг хүн ирсэн нь нэрээ Панцаг гэж айлдав. Хааааахахаха Пунцаг, Панцаг байхдаа яахав дээ. Дараагийнх нь Пөнцөг, Понцог, Пэнцэг болох нуу гээд л баахан шоолсныхоо горыг хэдэн сарын дараа би амсав. Хадам Буурлын буултанд таарсан намайг Сэгсгэрээ нааш ир гэж байгаад л... Чи яана гэнээ, нэр алдруудыг маань гоочлоод байл уу гээд л ял асуусан юм даа. Тэд улаач нартайгаа сонордоод явдаг гэдгийг мартаж болохгүй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.