Saturday, November 10, 2012

Амарбаясгалант 2


АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
2012/08/09-ний 22 цаг 05 минут

... Дээдсээсээ дээшээ суухгүй байх талаар Томоо ах анхааруулав.  Жаахан жаахан доошоо суув, анхнаасаа аливаа зүйлийг зөв сурах талаар хэлэв.

 Хаан хэлэхдээ: хэдэн зууны тэртээ хараасан тэр бүх хараалыг бүгдийг шууд татаад, сороод өөрийнхөө биенд бүгдийг шингээсэн, шууд тэр хортой  бүх хараалыг сороод, өөртөө шингээсэн. Тэнд юу юу болсон бүх үйл явдлуудыг, хүн тус бүрийн үйл харагдана. Гар хүртэлх юмнууд, Тэгээд тэрнээс өмнө, дараа нь АмарБаясгалант хийдийн түүх, яагаад байгуулагдсан, яагаад тэр сүмийн орой битүүрдэггүй, тэрний учир шалтгааныг харуулна даа.
Удган исгэрээд эхлэв.  Намайг хэлсэн бололтой.Тайлбар: Энэ үед хоёр удган миний гараас бариад уншиж эхэлсэн юмны тухай бичлэгүүдийг тавилаа Амарбаясгалант хийдийн талаар ярьсан тэмдэглэлүүд бичигджээ. Түүнд анх орсноос эхлээд л үйл явдлуудын тухай Хааны мутраас барин харж ярьцгаав.
А: Нүдийг нь ухсан мэт, нүд ам хамартай араг яс шиг бүтэцтэй, хар толгойтой, дээгүүрээ хар хүрээтэй, 3 талдаа ийм хээтэй, машины руль шиг ийм 3 толгойтой, макс шиг биетэй яснууд хаа сайгүй, дээгүүр нь, харахад, ингээд хар үүлэн дунд явж байгаа мэт, хуйларсан, аягүй биежсэн, энд тэндэхийн юман дээр суусан, арзайгаад, муухай, шүд амаа нээсэн юм шиг ... хэмээн нүдэнд харагдаж буй зураглуулдаа ярьж гарав.
У: Идээд ..., идээд өгье, идээд өгий, үй түмээр чинь идий, үр удмыг чинь үгүй  хийнэ, .. улаан номын ... биднийг ... чадахгүй, майхан толгойтой гараар биднийг урин дууддаг хэмээн тэдгээр амьтадын овун бодлыг уншин ярьж эхэллээ.
А: Лам нарын ийм малгайтай юм шиг , эвэр, эвэрнүүд ургасан юм шиг, бухынх шиг эвэр, аягүй хатуу,
У: Төрийн сүлдтэй зоогоо өмнө минь тавь,
     Түүнийг чинь би ундаалаад өгье,
      Аливаа бүхнийг чинь идээд өгье
      Ар талыг чинь хараагаад өгье.....хэмээн зэвүүн муухай дуугаар ярина.
А: Зүсэн зүйлийн муухай юм, хаа сайгүй шигдсэн, ямар ч аятайхан цэвэр гэсэн газар олдохгүй, улаан, хар өнгөтэй, хүрэн бор өнгөтэй
У: Аливаа бүхний түмэн бодис
Арвижуулан ундлах түмэн эх
Юм бүхэн хүслийн биелүүлэгч
Юм бүхний эх ундарга
Биднийг ивээн түгээ
Бидний ариутгасан
Идээ ундааг минь хүрт
Элдэв бүгдийг минь ав....

А: Сүнсийг нь унтуулаад, сүнсийг нь бүгдийг нь татаж авж байгаа, энэ дуудлагаараа, уншлагаараа, унтуулаад л, бүгдээрээ соруулаад л, зэвхийгээд л зэвхийгээд л, сүнстэй, зүгээр хүн орлоо гэхэд, бүх юм соруулаад л, даруулаад л, өөрөө тэнд байсан юмнаас биеэндээ чихүүлж авч гараад л, ороод л эхлэхээс өмнө, гаднаас ч гэсэн яг тийм байгаа, бүх юмаа татуулаад л, татуулаад л, өөрийн гэсэн юм, сүнсгүй болоод л, багасаад л, юм чихэж оруулаад
У: Удмын Онгодын чинь хүчийг сорий
Улаач үрийн чинь зүрхийг зооглоно
Өндөр Хааны чинь зүрхийг базлана
Өр зүрхээр чинь зооглоно
 Идээ будааг чинь бузарлана
 Энхрий үрээр чинь хооллоно
 Аливаа бүхнийг чинь бузарлана
 Алив бүхнээ бариад бай...
А: Эгнүүлээд тавьсан, ааруул, идээ, бүх юман дээр нь, нэг ааруул дээр нь л гэхэд өчнөөн олон хар юм, хар арзгар, бие чихүүцүүлмээр, хорхой шавьж шиг тийм эд зүйл, бүх юмыг нь бүрхсэн, ялангуяа идээн дээр, ингээд л хадаг, бүх юмаар нь сийгээд л, хийсээд л, бүр аймшгийн, хамгийн аймшгийн киноны, хамгийн хамгийн аймшгийн киноны хувилбар шиг
У: Ангаж байна, цангаж байна, алив алив
А: Хохимой толгой нь эргэсэн, том жижиг 2 толгой, найм, найм 4-н жижиг, 8 гэсэн үг, 4 4-н жижиг толгойнууд ингээд эргэсэн, очир нь тэрүүгээр хүрээлэгдээд эргэсэн, хаа сайгүй байна тэр, сүлжилдсэн, жижиг ногоон, аймаар муухай, чихээ бөглөмөөр тийм муухай дуутай амьтад ингээд нэг нэгээрээ сүлжилдээд, ингэсэн, унжсан байгаа, дээрээс нь...
Т: Тэнд үүрлэсэн шувууны өндөг хүртэл бүтэн хагардаггүй, нэг нь л хагарвал их юм, тэнд ерөөсөө шувуу ойртож очдоггүй, тэнд ерөөсөө амьтан амьдардаггүй, учир нь үр удам тэр мангасуудын, хоол ундаа болдог, тэнд очсон бүх зүйл тэр аймшигтай дүр төрхтэй амьтдын идээ ундаа болдог, очсон идээ болгоныг бузарладаг, тэгээд энэ бузарласан болгон 4 зүг, 8 зовхис руу тардаг, учир нь тэнд байдаг юм мушгиа хэлбэртэй цэнхэр зүйлээр дамжигдан ингээд манай орныг бүх зүг рүү очиж, ингэж өндөр сайхан хад нуруудын гүнд ингээд тохой хирээний зайд булагддаг.

А: Тэр уншлагынх нь хажуугаар тэр муухай амьтдынх нь орилолдоон, хашгираан, чимээ бүгд, бүр хоолойгоо, төмөр хахирч дуугарч байгаа юм шиг тэгж муухай, зурж байгаа юм шиг, төмөр самардаж байгаа юм шиг, тэрнээс аймаар дуугардаг, аягүй нарийхан хоолойгоор байж суухын аргагүй дуугардаг, дээгүүр нь, уншлаганых нь хажуугаар тэр юмнууд нь байнга ингэж дуугардаг, орилолдоод л, дуугаралдаад л, гэхдээ ердийн хүмүүс ерөөсөө сонсохгүй, ингээд л нэг зомби аятай л хэдэн хүүхэлдэйнүүд ингээд л явж байна, тэгээд л Мгаа ахын урдуур, нөгөө нэг, бүгдээрэнгийнх нь урдуур, Бмаа эгчийн үс, мүс ,ингээд та нар ороод явж байлаа гэхэд Мгаа ах ингээд толгой нь юм шиг энд явж байхад, Бмаа эгч энэ хойно нь явж байна, Бсаа эгч ингээд явж байна, багш энд, тэгээд Мгаа ах ингээд явж байхад, ингэж толгойны чинь дээгүүр бүгд ингээд л хүрээд л, тэр хар юмнууд нь ингэж яваад л, Мгаа ахын урдуур нь ингэж нэг эргээд л, та нэг цочиж байна, бүгд урдуур нь

Т: Ц эгчийг холоос ингэж барьчаад
А:Ингэж зангидсан хар юм байна, ийм урт, нарийхан, нялзгай биетэй могой шиг
Т: Танхай ахын баруун гарнаас татсан,
А: Ингээд ороочихож тэр юм нь, ингээд
Т: С ахын нуруугаар ингэж илсэн
А: Ингэж байрласан байна, нуруу хэсгээр нь, зүүн талаас нь
Т: Манайхны заримынх нь дүр нь сайн танигдахгүй байна, дүрээ хувиргаагүй орсон хүмүүс рүү ингэж аягүй их дайрсан, учир нь та нар онгодынхоо дүрээр орсон байхгүй юу, ерөөсөө дүрээ хувиргаагүй хүмүүс маш их байсан ганц хоёрхон  онго, ТМГ-аа дуудаж байгаад орсон хүн байна энд ерөөсөө

А: дүрээ хувилгасан дүрээр нь С эгчийг л харж байна
Т: энд ийм жижигхэн атигар, ийм майхан толгойтой, лам явж байна, тэр С эгчийн дүрээ хувилгасан, ийм малгайтай, С эгч ингээд будаа цацаад, идээнүүдийг ариутгаад яваад байна, ингээд будаа цацаад
А: Цагаан хүрээн ингэж үүсгэж байна, тэр будаагаараа
Т: өөрийгөө ингэж хүрээ үүсгэж хамгаалалт хийгээд, будаа цацаад , идээ ундаа бүгдийг ариулаад яваад байна.
А: тэр ногоон гэрэлтэй гурвалжин үүсгээд яваад байгаа хэн вэ
Т: С ах
А:ногоон хүрээ татаад яваад байгаа
Цэнхэр өнгийн гэрэлтэй Б ах уу
Т: тийм байх, энэ ногоон улаан, хөх 3 гурвалжин байна, энэ манай 3 жанжин
А: багш ногоон өнгийн хүрээн дотор яваад байгаа юмуу

Гадна, гадаа, хийд рүү ороогүй машин байрласан газраас ингээд харж байхад хөл сүлжилдсэн, хоосон зай гэж байхгүй, ногоон өвс гарсан газар байхгүй , бүгд ийм хар өнгөтэй, муухай дуугардаг, нялзгай биетэй, арзгар нь арзгар, гөлгөр нь гөлгөр, шимэгч хорхойнууд шиг том жижиг янз бүрийн хэлбэртэй, байнгын урсаастай

Т: хийд рүү орохоос өмнө нэг ийм шатны юм бөөрөнхийлөөд, яг ийм доор бөөрөнхий , тэнд ингээд зогссон, хүн хүлээгээд, онгод тэнгэр биеэсээ салдаг,
А: хураагдаж байна, хураагддаг, татагдаад, тийшээ цаашаа бол ямар ч онгодгүй юм шиг, тэгээд тэр муу усны нүх шиг сордог юм нь л тоос сорогч байгаа байхгүй юу, доошоо, тийшээгээ ингээд оронгуут онгод тэнгэр нь хураагдаад, гараад явахдаа тэгээд нэг ширхэг тийрэн аваад, биедээ оруулаад явж байгаа, өөрийнхөө сүнсийг ч гэсэн бас хураалгаж байгаа

А: тэрнээс цаашаа нэвтрэнгүүт бүх онгодууд наана нь үлдчихэж байгаа, ингээд цоожлогдоод, тэр хаалга нь гэхэд төмөртэй, модтой ингээд төмөр ингэж цоожлогддог, могойнууд гарч ирдэг,
Т: эхлээд араг яс хамгийн доор нь араг яс байна, хаалга, тэгээд дээр нь модон хаалга, тэгээд дээрээс нь цусан  хаалга, тэгээд шавар хаалга, тэгээд цементэн хаалга, тэгээд шороон хаалга, тэгээд дээрээс нь зүлгэн хаалга гэсэн тийм олон давхар хаалгатай болохоор тэндээс онгод тэнгэрүүд тэндээс суллагдаж чаддаггүй

А: ийм хирээний зайтай
Т: тэнд асар олон, мянга мянган жил , мянга мянган, үгүй ээ зуун зуун жил хоригдсон, мянга мянган онгодууд байна, тэнд тэгээд онгод тэнгэр бүх хүчээ гарахгэж тэмцээд тэмцээд ямар ч хэрэггүй, тэнд ингээд амьдаараа хамгийн дээд цэгтээ хүртэл тураал болж, буг тийрэн болтлоо тэнд амьдардаг
А: яаж хувирч байна гэхээр бүх онгод тэнгэрүүд хадаг шиг юманд ингээд баганад байгаа байхгүй юу, бүгдээрээ сүлжилдсэн, бүх хүмүүсийн онгод тэнгэр тийшээ орсон, тэгэхэд яаж хувирсан гэхээр онгод гэдгийнхээ дүрээр, жижигхэн дүрээр бүгдээрээ ингээд боож, ингээд төмөр утсаар юмуу аягүй хатуу бөх цусыг нь гартал, бүх биеийг нь онгодуудын, тэгээд нөгөөдүүлийг нь жижигрүүлсэн юм шиг хувилбарт  оруулаад бүгд ингээд зогсоо зайгүй шамбааралдаад эргэн тойрон тэр баганыг тойроод ингээд байж байлаа гэхэд бүгдээрэнг нь татаад, хүн дүрстэй байсан чинь эхлээд л хүн дүрсээ алдаад, зүс царай нь алдаад л, хөгшрөөд л, гундаад л ирж байгаад, сүүлдээ яг тийрэн дүрдээ ордог, араг яс, бүр хатсан улаан цагаантай, аймшгийн дүртэй, тэр дүрийг нь дүрслэх юм бол ингээд хөмсөг, ингээд ухуулсан, улаан нүдтэй болсон, энэ нь цагаан болсон, энэ хэсэг нь цагаан, ингээд хартай, улаантай, цус нь гоожсон, нүд нь хөхөрсөн, бүлтэрсэн юм шиг, бүр яс нь тэгээд гараад ирсэн, ямар ч нүдний ухархай байхгүй

Т: тийм дүртэй болоод л  ирэхэд тэр хадаг сулардаг, тэр хадаг суларахад өмнөхүеийн бүх дурсамж алдаад, зөвхөн хооллох идэх, шунахын тийм хүсэлд автана тэр идээ будаан дээгүүр нисэлддэг, тэгээд өөрийн удмыг тэгээд гараад явсаны дараа дахиад ирэхэд нь өөрийн удмын улаач нь байхад одоо ингээд мэдээллээрээ дамжаад тэр үрээ хорлож амьдардаг
А: шигдэж байна, тэгээд бүр тийрэн болчихсон, бүр ингээд араг яс нь гараад ирсэн юм шиг тэгэж хатсан онгодууд байна, нэг өвөөгийн дүрээр шалдан араг ястай, нүдний шилтэй юм шиг, хятад малгайтай , бөгтийсөн, үс нь цагаан ийм юутай, үстэй, ийм дүртэй, бүх араг яс нь ингээд гараад ирсэн, онгод байсан байна
Т: тэнд байсан ер нь ихэнхи хар сүнснүүд энд тэндээс ирсэн хар сүнснүүдээс гадна чөтгөр болж хувирсан онгод тэнгэрүүд байсан байна.

А: удаан байх тусмаа онгод тэнгэрүүд нь тийрэн болж хувирч байна, гурав дөрөв толгой, биетэй , 3 4-н, 4 5-н могойнууд ингээд наалдсан, ингэж наалдсан юм шиг газраар ингээд бүх хүмүүсийн хөлийг нь ороогоод, могойныхоо юуг нь, хорыг нь үлдээгээд явж байна, ингээд дөнгөлж байна, 2 хөлнөөс нь, гулжигнаад л, хийдээр орохын үүдээр ингээд л явдаг, тэр явсан газар, зөвхөн хийдээр ч  биш, тараад л, түгээд л
Т: тэнд хуралдаж байгаа бүх лам, толгойгүй лам нар байна, толгой тэргүүн нь байхгүй, гэхдээ зүгээр бие нь тэнд байдаг хар зүйлсээр удирдлаганд, тэдний дуудлагыг дуудаж амьдардаг

А: өөрсдөөсөө шимүүлдэг
Т: өөрсдөөсөө шимүүлж, өөрсдөө хооллож, тэгээд өөрсдөө тэр тийрэнгүүдээсээ эрчим хүч авч амьдардаг, яагаад гэвэл тэр тэдний зэвсэг болохоор тэнд тэднийг тэгж байлгадаг, ая тухтай байлгадаг, гэхдээ тэд өөрсдөө тэрийгээ мэддэггүй
А: М ахын хажуугаар, М ах явж байхад хажуу талд нь 2 талд нь нөгөө нэг хэлээд байсан араг ястай, хохимой толгойтой юмнууд нь ингээд хар сүнс эргэлдэж байна , тэгээд тэнд байгаа бүх лам нарынх нь толгойн дээр өөрсдөө ингээд шимүүлээд , хувхай цайраад , тийрэн дүрдээ орсон юм шиг, сүнс нь тийм болоод гундсан , бүгдээрээ 2 мөрөн дээрээ, бүгд юм суулгасан , зарим нь ар дээрээ ингээд л араг яс унжуулсан байхад могой ингээдл явж байна, тэр могойнууд нь гэхдээ аягүй муухай хортой, маш хортой могой, тэгээд 2 талдаа ингэж суулгасан байгаа юм нь байнга эзэлдэг ийм хар баатар шиг, араг ястай, хуягтай юм шиг, арзгар төмөртэй, бүгд хохимой толгойтой, хэл гарж ирдэг, могойны, хортой, бүгдээрэн рүү нь хатгадаг, орж ирсэн хүмүүсийн нүд рүү нь хатгаад л, сүнсийг нь сороод л цог гал бүх юмыг нь аваад л, шингээд л өөрөө тэрүүгээрээ хооллоод л, үс нь ингээд яасан арзайгаад гараад ирсэн өттэй юм шиг, төмөр жаднуудаар бүрхэгдсэн

Т: манай машинууд ингээд толгод даваад ирж байна, тэгээд нэг юм, яг тэр хүрээг холын зайнаас мэдрээд манай Со эгчийн машин, бид хэд ингээд түр зогссон, харин манай бусад ингээд яваад , түрүүлээд явсан, тэгээд Со эгчийн машин, бид хэд, би холын зайнаас харж байгаа болохоор өөрийнхөө ой тогтоолтоор харж байна, юу хүзүүндээ зүүлт, мүүлтээ зүүсэн ш дээ, тэгээд орсон, тэгэхгүй бол манай хатныг авч явах байсан тийшээгээ, яг тэнд нэг ийм хөгшин эмгэн маркийн яг хаалгач, хаалгач хараад байна, манадаг, тэгээд биднийг орж ирэхэд тэр хаалгач, яг манай дээрээ нөгөө ачаа уясан гавьяатын машин өнгөрөхөд цочоод зугтсан,

А: орилоод явж байна, аймаар муухай дуутай, ингээд хумс нь тэр хаалгаа ингэж онгойлгодог, хумс нь аймаар урт, бөгтийсөн хар цагаан юутай нь гараад ирсэн , үзэшгүй муухай царайтай ингээд л ороод л, хүрээ ингээд татагдсан машин уул даваад, толгод даваад орж байхад хуйлараад эргэж байхад, манай машин ингээд, машины цуваа хүрээүүсгэж байгаа юм шиг ийм бүрхүүлтэй явж байхад машин очоод зогссон тэр хүрээнээс , тэр хүрээтэй , бүрхүүлтэй машин ингээд ороход  тэр эмгэн ингэж хаалга онгойлгож ингэж байхдаа цочоод зугтаад, бүр орилоод явж байна, аймаар муухай дуутай

Т: тэгээд тэнд ингээд аварга том доош нь харуулсан шилэн бөмбөлөг хагарч унасан
А: доошоогоо нүхтэй , тэр газар
Т: Хагарч унаад, хагарч унаад л байна, ингээд цаашаагаа явж байна, манай машин , ингээд нэг балчигтай газраар өнгөрч байна, уул нь голын эх байсан , бузар газраар өнгөрч, тэр газар бас нэг ийм нуруундаа яст мэлхийний юм шиг хуягтай өвгөн шалгалт хийж байна
А: 4 талдаа эвэртэй юм шиг малгайтай 4 талд нь амьтан суусан 4 толгойтой
Т: тэрийг манай нэг жанжин толгойг нь цавчаад л өнхөрүүлээд л, газар өнхөрүүлээд л хаясан
А: С ах
Т: ингээд одоо цаашаагаа явж байна

А: хуягтай, бамбайтай, бүгд зэвсэглэсэн тэр харууд нь , зүгээр машины зогсоолын тэрүүгээр ингээд явж байхад бүгд тийрэнгүүд, нэлээн биежсэн, зэвсэгтэй, маш олон хүний онгодын өөртөө хурааж шингээсэн тийрэн болгож хувиргасан , хажуугаараа ингээд л машин нэвт, машинууд нэвтлээд явж байна тэр
Т: тэнд ийм нэг үсэрдэг тоглоом байна, тэр үсэрдэг тоглоом дээр суусан хүүхэд болгоны сүнс дээшээгээ дэгдэж , үхсэн бие нь газар унаад байна, сүнсгүй бие нь
А: орилж байна , хүүхдүүд ингээд үсэрдэг юу байдаг ш, номингийн өмнө байдаг, тийм тоглоом, их дэлгүүрийнөмнө байдаг, тэгэхэд, ингээд дээшээ үсэрхэд сүнс нь биенээсээ ингэж гарч яваад, орилоод зугтаж байна, тэгээд 2 улаан нүдтэй ухсан нүдтэй ийм арас ястай, улаан нөмрөгтэй 2 тийрэн барьж аваад л сүнсийг нь хар нүх рүү чирээд оруулж байна, маш олон хүмүүсийн цогцос дүүрч байна, гэхдээ маш их том нүх, орилолдоод л, хүүхдүүд нь орилолдоод л, чарлалдаад л, монгол
Т: тэнд гадуур зарагдаж байгаа идээ ундаа дэлгүүрийн бүх зүйл дээр өт харагдаж, арзагнаж байна

А: улаан, идээн дээр явж байсан, хийд дотор байгаа ааруулан дээр өрсөн байгаа арзгар масаажны бөмбөлөг шиг хэлбэртэй, 2 нүдтэй хав хар 4 нүдтэй, улаан , 4 улаан нүдтэй тийм амьтад бүх идээн дээр явж байна, тэр нь нөгөө манай машинд суусан хүмүүсийн идсэн хуушууран дээр бүрхсэн байна, тийм юм идсэн байна, өт ингээд арзалзсан
Т: одоо ингээд манайхан хэрэм шиг юмны дотор орж байнатэр хэрмүүд нь ингээд дандаа дандаа, ингээд улаан улаан гавлын ясуудаар ингэж барьсан , улаан туяа ялгаруулдаг тийм , нүднээсээ ийм улаан нарийхан урт туяа ялгаруулдаг тийм хэрэм, тэрний ойролцоо ямар ч хүчтэй юм очоод ингээд шатаад байна, гэхдээ бид нар ингээд дотроо бөмбөлөгтэй, бөмбөлөг нь ингээд хөөсөн бөмбөлөг шиг юман дотор орсон болохоор ерөөсөө тэрийг нэвтэлж гараагүй байна

А: иймэрхүү хүрээтэй, та нарын хүрээний хэмжээ
Т: тэр улаан юунууд ингээд биднийг гайхаад л, ингээд л ингээд л, сонирхож хараад л байгаа боловч тэр хананаасаа хөдөлж чаддаггүй болохоор бидэн лүү дайраагүй
А: хамаг муу, хар сүнснүүдийн цуглуулга бүгдээрээ тэнд байна онгод тэнгэр болон тийм жанжин хувцастай аягүй гоё өнгөлөг хувцастай, цэнхэр дээр улаан шартай тийм хээтэй байсан онгод тэнгэрүүдийн хувцаснууд , тийм хувцастай онгод тэнгэрүүд, сүнснүүд нэг хатны ноёны сүнс байхад бүгдээрээ хатангаршаад тийрэнгийн дүрд бүгд хувилсан 2 2-оороо ингээд яваад л

Т: тэнд гэхдээ тийрэн болоогүй , тэр нүхэн дотор орилох маш олон онгодууд байна, тийрэн дүрдээ хувираагүй жаахан турсан, зарим нь бүр шинэ тийм маш олон юмнууд яг газрын, тэр хашааг ороод л, ялзарсан гараад ирэнгүүт гараа дээшээгээ гаргаж ирээд л авраач авраач алив үрс минь авраач авраач гээд л газар доороос маш олон гарууд харагдаж байна
А: ингээд гарч ирэнгүүт нөгөө 2 хүүхдийн сүнс чирч барьж явдаг 2 улаанууд чинь тэнд байгаа, тэр хоёр болон нүхэнд булагдсан бүх онгод тэнгэрүүд болон сүнснүүд доошоо татаад байна, шинэ сүнснүүдийг, онгод тэнгэрүүдийг орж ирэх болгонд татаад , нөгөө шинүүд нь гарах гээд тэмцэж байхад хуучнууд нь бүр хатангашраад хүч чадалгүй бүх юм нь сорогдоод доор ямар ч юугүй болоод хэвтэж байна

Т: одоо манай Аянга удган яг биднийг оройлоод, биднийг ингээд замчлаад явж байна, тэгэх болгондоо ингээд энд тэндээс тэр нөгөө нэг харуул хамгаалалт байсан бүх цэргүүд тэр тийрэнгийн цэргүүдийг биедээ, бие лүүгээ ингэж нэг нэг зүү болгоод л ингээд зоогоод яваад байна
А: тэр Тэнгэр Дээдсийн биенд шингэсэн нэг ийм хадаас шиг урт жад байлаа гэхэд тэр нь 100, мянга гаруй тэрнээс ч их хар юмнууд шүглэсэн тийм юм зоогдсон, бүх биеэр нь шигдсэн, тэгж орсон Дээдсийн биенд

Т: тэгээд яг том хийд рүү орохын өмнөхөн М ах удганы өмнө ингэж, хальт ингэж өнгөрсөн, тэр үед тэр биедээ шигдэж байсан тэр зүйлс хальт М ахын нуруунд тус газар,
А: ийшээгээ, 4 нарийхан сумтай зоогдсон, нуруу луу гарч ирсэн , бас энүүгээр оруулсан, тэнд байсан ер нь бүх хүмүүс , энэ бол дөнгөж наад захынх, ийм хирээний урттай
Т: ингээд хаалгаар ороод , ингээд л эхлэхэд бидний бие лүү онгодууд бүгд улаач үр биднийгээ хамгаалах гээд дайрч орж байна
А: олон талаас нь хамгаалж байна, нэг улаачийг л гэхэд бүх талаас нь ямар ч зайгүй болгоод бүх онгодууд нь ингэж хамгаалж байна
Т: битүү ингэж, тэр бөмбөлөг чинь бүр  битүү хүний царай, хатан ноён жанжин бүгд дүрээ, тэр дүрээрээ харагдаад бидний яг улаач дүр бол тэнд харагдахгүй, бидний бүхөвөг дээдсүүд биднийг бөмбөлөг болон биднийг хамгаалж байна
А: хамгаалж байна, бүгд бүх онгодууд нь, шигүү , хатан явж байхад, баатар явж байхад, С ахыг бол Мухулай жанжин яг энд явж байна, хатан нь явж байна, эрх шар хатан нь энд явж байна, өөр нэг баатар нь явж байна, ингээд л бүгд зайгүй маш олон онгодууд нэг улаачийг ингэж хамгаалж байна
Т: тэгээд нэг, яг тэнд хэрэгтэй байсан нэг эрлэг, эсвэл нэг дээдэс биед заларч тэнд үйлээ хийж байна, хальт мульт хүний гар л харагдаад байна
А: хийгээр нь харахад улаачийнхаа биеийг тэр эрлэгийн онгод янз бүрээс нь ашиглаж байна, энд тэндээс нь ,

Т: гараар нь сүүлээрээ, чихээрээ , хөлийн хуруу, хумсаараа, арьсны нүх сүв, бидний шар үс бүгд зэвсэг болно, тэр аль болох олон тийрэнг жадалж алахыг хүснэ, ингээд сэрвийгээд л босоод л, урт урт болоод л харагдаж байна
А: То ахын жанжин хуягтайгаа, хуягласан, ингээд То ах дүрээ нуусан явж байхад жаднууд нь То ахын биеээс аягүй урт урт жаднууд, эндээс энд сууж байгаа цаад талд сууж байгаа хүн хүртэл явж байгаа, тийм урт жаднууд, бор хувцастай бамбайтайгаа, зэвсэгтэйгээ, ийм хэлбэртэй, То ахын юуны зэвсэг , энэнтэйгээ барьсан, тэр жаднууд бүгдээрээ эргэн тойронд нь явсан  тийрэнгүүдийг жадлаж алаад , орилолдоод, маш их муухай дуу чимээтэй
Т: Со эгчийг нэг хүн цочоосон, тэгэхэд тэр өөрийнх нь тэр хамгаалж байсан онгодуудаас яг ууц хавьцаа нь нэг хальт нүх гарсан, яг тэрүүгээр нэг тийрэн шуп гээд л орчихлоо

А: Со эгч ингэж цочиход хойд талд нь нэг хар юм яг зогсож байна, маш муухай дүртэй, урд талаас нь ингэхэд, та нэг ингэж байгаа юм шиг болоход , ийшээгээ, түлэгдсэн юм шиг иймэрхүү хирээний орсон яг юу орсоныг нь би сайн мэдэхгүй байна
Т: тэгэхэд энэ бол удганы дэргэд бол юу ч биш байсан, ерөөсөө л ганцхан зүйл, тэгэхэд нэг ийм өргөс шиг юм зооход удган тэнд яг тийм зүйлийг зуу зуугаар нь багцлаад нэг зүү болгоод биеэндээ зоогоод яваад байна
А: удган бүгдээрэнг нь мэдэрч байсан
Т: яг одоо бид нар төв хэсэгт маш их үйл хийж байна
А: та нар яг ингээд 4 цэрэг нуруугаа харуулаад ингээд зогсохоор, 4үүлээ 4 тал руу нь хардаг даа, тэрэн шиг бүгдээрээ нэгнийгээ хамгаалсан, нуруу нуруугаа нийлүүлээд , ингэж явахад голоос нь ингээд 12 юутай, болор талст шиг зэвсэгтэй, 4 тал руугаа ингээд явж байна, мөс шиг хирнээ зэвсэгтэй, цогцолсон гэрэл нь дээшээ болоод л, тэр нь ингээд л байна
Т: Дэ эгч,Б эгч, нэг нь хэн юм бэ 3н хүн, нэг нь хэн юм бэ
А: Со эгч
Т: Аа Од эгч 3уулаасаа амнаасаа гал гаргаж тэр бүх бузар болгоныг ингээд ариулж явж байна
А: нэг гарахдаа 5 амьтан, Од эгчээс 6, 8 гээд, заримнаас нь могой
Т: галт, галтай галтай амьтад ингэж амнаас цухуйн тэр бүх юмыг галдан түймэрдэж байна
А: чарлалдаад л, муухай, маш муухай дүртэй, олсноос зүүгдээд л, амь гарах гээд л тэмцэж ядаж байна, шатаагаад л ингээд алахад, дээшээ зугтаад л, шалдан биетэй
Т: дахиад гурван хүн хойноос нь усаар тургиж явж байна
А: гал нь явж байхад, ус  нь энд явж байхад, Х ах голынх нь, Хур ах баруун талд нь, нэг нь Со ах юм боловуу зүүн талд нь
Т: тийм усаар засал хийгээд ингээд усаар ариулаад , бүх тэр түлэгдэж унасан зүйлийг усаар ариулаад, урсгаж байна
А: пирамид голоос үүсч гарч ирж байна, мөсөн хатан гарч ирэх гэж байгаа юм шиг

Т: хөлдөөж байна, зарим зүйлсийг нь , заримыг нь усаар ..., заримыг нь ууршуулж байна, эхнийх нь би, миний ард хэн бэ, Со эгч, Од эгч үү,салхи хуй үүсгэн тэнд бүх зүйлийг хатааж, ямар нэг юм үлдэжүү гээд гараа эргүүлээд ингээд явж байсан, тэгээд гараа эргүүлж байгаа хүмүүс хэн байсан тэрийгээ мэдэж байгаа, ингэж гараа эргүүлээд хуй үүсгэж явж байсан
А: Ту эгч энд явж байхад Од эгч энд, Со эгч энд явж байхад ингээд гурвалжин хурцалсан өнцөгтэй, хурц өнцөгтэй, гурвалжин үүссэн , чимээтэй,
Т: гараараа хуй үүсгэж явсан, 3 талаа хамгаалж, бүх зүйлийг бүгдүгүй болжуу үгүй юу гэдгийг, бүгд байхгүй болжуу гэдгийн дахин дахин шалгаж, ганц 2 жижиг сэвүүдийг хийсгэж явсан

А: хар юмаар даллаад байна, яг хуягтайгаа Со ах, ийм хэлбэртэй
Т: Тү ах аль аль тал руугаа алд алд хэрийн урт /цацаж байна/ , гарт ташуур барин тэнд үлдсэн том том, хүний биед суусан зүйлсийг бугуйлдаж гаргаад байна, ташуур бишээ, нөгөө бугуйлаар алд алд ташуураар бугуйлдаж, суга суга татаж байна, Танхай балчир ах бас тэгж байна, гараасаа ингэж том мангас гаргаж ирээд , хүний бие лүү ингэж зоогоод, ингэж зоогоод, /баруун зүүнгүй/ тэр зүйлсүүдийг идүүлж байна /зүүн гараасаа ... Хуягаа ахын/, намайг дууриаж ингэж нүүрээ унжуулдаг эгч байна ш дээ, нүүр лүүгээүс унжуулдаг эгч бас адилхан, нуруунаасаа маш их, хурц хурц ийм соруул шиг юм гаргаад тэгээд хүний бие лүү шингэсэн тэр болгоныг сорж хий биетэй болгонгуут нэг нь ингээд шуудайлаад аваад явж байна,

А: тэгж гаргасан нь Ба эгч байна, ингээд бүгдээрэнг та нарыг засал хийж байхад солонгон өнгийн юм шиг, түрүүн бас Дээдэс бүгдээрэнг нь хамгаалахад гурвалжин солонгон өнгөтэй болор талст шиг хэлбэртэй, ингээд цацраад хамгаалалтанд явж байсан байхгүй юу Дээдсийн хамгаалалтанд
Т: 8 давхар солонгон, пирамид дотор мандсан
А: болор пирамид тэрнээс солонгорч гардаг, тэгээд явж байна
Т: алсаас харахын бол яг тэр сүмийн орой ингэж битүү, солонго болж харагдаж байна
А: пирамид нь дээр нь гарсан, тэр нь бүх тийшээгээ ингэж, 8 тал , ингэж гаргаж байна, гарах болгондоо дахин тэр нь талстжаад олон олон жижиг пирамид үүсгээд, бүх тал руугаа, Монголын газар нутгаар

Т: тэр бумба болсон тэр бүх газар луу тэр жижиг гурвалжингууд нисэж байна
А: их хурдтайгаар, ингэж бүгдээрээ галаар, усаар хийгээр салхиар ингэж засал хийж байхад дээрээс нь харахад саяных шиг ийм талстууд 4н яг, 12 өнцөгт, 12 сум гаргаж байсан шиг тийм болор талстууд 4 талаас нь ингээд , 4 тал руугаа гаргаж байна, тэгэхээр та нар яг 4 талаараа ингэж, ханаараа юм шиг болгож гаргаж байхад тэнд байгаа бүх юмнууд ингээд орилолдож, чарлаад, орилолдоод хуйларч байна, хар юмнууд нь
Т: нэг нь хальт газар хүрсэн, тэгэхэд тэр газар байсан хаалганы ам онгойж, хүн болгоны сүнс энд тэндгүй хийсэж, өөрийн биеэ хайж дээгүүр нисэлдэж байна

А: дугуй хэрнээ нилээн том 2 хоёр, 2 метрийн зайтай, 2-4 метрийн зайтай хэмжээтэй, радиустай газар ингээд доошоо цөмрөөд орж байна, тэр ярьж байгаа, Ту эгчийн хэлж байгаа газар нь, хөрснөөсөө салаад, онгойгоод
Т: тэгээд тэр юу байсан газар ганцхан ширхэг ийм хайлаас харагдаад байна, хамрын хийд байсан яг тэр , нэг ийм шар өнгөтэй бурхан, том бурхан байсан, тэр газар ганцхан ширхэг ийм гундуу ямар ч навчгүй хайлаас харагдаж байна
А: 5 халзан толгойтой хүүхэд баруун талд нь эгнээд зогссон, толгойгоо гаргасан, орилолдсон, уйлалдсан, 5 зургаан настай эрэгтэй хүүхдүүд
Т: нөгөө талд нь сүхтэй хар толгойтой хүмүүс тэр 5 хүүхдийн толгойг тасдах гээд сууж байна
А: бүгдээрээ хүүхдүүд нь гараа ингэсэн
Т: харин тэр алах гэж байгаа хүмүүс нь яг ингээд далайгаад тушаал хүлээгээд сууж байна
А: зэвсэгтэй, бэлэн, хар хувцастай, дээгүүрээ төмөр бамбайтай
Т: ингээд нүүрээ битүү хар юмаар хучсан, /хувхай цагаан царайтай / гар мар нь яг ингээд араг яс, хатангаширсан, тэгэхдээ гадуураа арьстай ийм хатангаширсан, ёстой нөгөө нэг тураалын дээд зэргийн, ерөөсөө л тийм, тэгээд нүднээс нь ийм ногоон идээ гоожсон,
А: амнаас нь улаан цус шиг юм гоожсон, 2 талаар нь ингэж гардаг, нэг юм ингээд л гарахад Дээдсийн биеэнд нэг нь зоогдоод л тэр нэгэнд нь 1000-аас ч илүү тийм  их хэмжээний хар юмнууд нэг бүрчлэн тэгж зоогдсон, хаа сайгүй, нуруу  руу нь ингээд л сэлэм сийчүүлсэн юм шиг, нуруу нь, толгой нь, эндээ 2 том
Т: Дээдэс тэнд байдаг бүх юмыг сороод ингээд дотор эрхтэн бүх нүх сүвүүд тэр хадаас шиг юмаар ... /уушиг нь/ бүх зүйл нь ингэж тэр хадаас шиг юмаар битүү зоогдоод

А: хөлнийх нь улнаас хүртэл
Т: ингээд хумс хуруу бүх юмных нь завсраар тэр хар зүйлс тогтож, тэгээд түлж байгаа юм шиг аймаар их өвчин шаналалыг мэдрүүлж байсан Дээдэст
А: тэгэхэд Дээдэс юу ч болоогүй юм шиг явж байна
Т: би их үйлд биеэ зориулна гэсэн юм бодоод, бүгдийг бидний өмнөөс хамгаалаад, дайрвал дайрч л байг гэсэн, нуруу цэх, алхаа тэгш, бүх зовлонг үл тоон алхаж байна, гээд хаалгаар гарангуут нэг ийм хөвөн цэцэг тоосоо хаях мэт энд тэндгүй цагаан бөмбөлөгүүд харагдаж /цагаан цэцгүүд/ амгалан аймаар гоё хийсч байна
А: аягүй зөөлөн бүүвэйн дуу цагаан дарь эхүүд бууж ирсэн юм шиг, бүүвэйн дуу дуулж байгаа юм шиг цагаан цэцэгнүүд дэлбээлээд ингээд

Т: М ах тэр хаалганаас гараад л тэр өмнө нь зоогдсон юмны өвдөлтийг одоо л ухаарч мэдэрч байна, тэгээд Дээдэс нөмрөгөө нөмрүүлээд бид нар тэгээд цаашаагаа тэр хаалгаар гараад явж байна, тэгээд би сүүлд гараад явахынхаа өмнө энд ахиад ямар нэгэн юм гарвал энэ тогоо луу бүгд живж үхэг гээд тогоог улаан цустай усаар дүүргээд улаан цусаар дүүргээд доор нь байсан галыг үлээжүлээж, өрдчөөд гараад цаашаагаа гүйж байна
А: тэр гал гаргасан тогоотой хэсэг нь идэх юм зарсан дэлгүүр мэлгүүр байгаагийн наана хэсэгт
Т: хойноос нь Том ах онгод тэнгэрээрээ тэр тогоог улам өрдөж олон олон том том зүйлсийг ингэж түлш болгон хийж байна
Огиулаад, рашаан ууж байна ................

Өдөр болсон бидний үйлсийг ингэж харан уншлаа. Улаач нарынх нь биш өвөг дээдүүдийнх нь дүрээр нөгөө ертөнцөд болж байсан үйл явдлуудаас өгүүллээ. Бид тэндээс гарахдаа бие муудаж, М ах хэмээх эмч муурч байсан үеийн тухай дүрсүүдийг ярилаа. Манайхан бүгд дараа нь бие нь хачин болсон, гар нь өөрөө хөдөлсөн, үлээсэн, ийш тийш савчсан, дотор нь муухай болсон, ямар нэг юм няслаад байсан, ямар нэг уншлага аманд нь ороод байсан тухай ярьцгаасан юм. Гэвч бидний хэн нь Амарбаясгалант хийдэд хар санасангүй орж алдартай сүмийг үзээд л гарах юм бодож орсноос болон нилээн тэвдүүлсэн үйл явдлууд болсон бөгөөд бидний Буурлууд дайтаж биднийгээ хамгаалсан учраас балчир мангар улаач нар нь гэнэджээ. Би ч юу ч бодоогүй орсон бөгөөд яагаад үлээж, гар хөдлөөд, хөл хүндрээд байсныг ойлгоогүй юм. Зүрхээр базлан өвдөж, сульдан түүнээс хойш бие муудсан билээ. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.