Энэ түүх нь өөрийн мэдэлгүй гэгчээр сонин өрнөсөн бөгөөд ёстой л Тэнгэр нь мэдсэн хэрэг болсон бөлгөө.
Дууны багш Бурхан Халдун Хайрханыг тахих үед замчлан явсан юм. Түүний ач буянаар бид зорьсон газраа саадгүй хүрч тэр байтугай саадтай газар нь ч орж чадсан юмдаг. Тэр үеийн тахилга гайхамшигтай болж өнгөрсөн. Бид манаачынх нь гэрийн гадаа майхан саваа барин тухлаад цааш очин бөөлөх байв. Явж байтал замд өмнө явсан машинууд зогсоод хоёр өвгөн Халдун Хайрханыг энэ нь МӨН, БИШ гээд л хоёр тийшээ заан хэрэлдэж байх юм. Машинаас буутал Ундрахуй улаачын хөл мэдээгүй болон уначихсан байв.
Ундрахуй улаачын тухай бичих хэрэг гарахнээ. Тэр бол залуухан хөөрхөн жаахан бүсгүй үр бөгөөд анх надтай нетээр танилцан юм асуудаг байв. Дараа нь өргөөний Сэлхэн удган дээр боссон бөгөөд эхний үед сав л хийвэл ухаан алдаад унадаг сонин амьтан байлаа. Хамгийн анх удаа нүүр нүүрээ харалцсан нь би харь орноос ирээд Зүрх Хайрханы өвөрт Гэрлийн өргөөнийхөнтэй уулзах мөч юм. Тэр үед Хааныг нь буулгаж уулзуулчихаад л болох юм бодтол тэр хүмүүс намайг хувцас солиход хүртэл хараад машинаас минь холдохгүй надтай заавал уулзах гээд их хачин хүмүүс байсан. Аргаа бараад би бууж өгч тэд нартай хотод өргөөнд нь уулзахаар очсон анхны нүүр тулсан уулзалт байв.
Тэр уулзалтын сүүл хавьд нэг охин тас ухаан алдсан бөгөөд ширээн дээр хэвтүүлж байгаад л арай гэж сэргээтэл Дээдсээ надад хамгаалалт гэж сулхаан дуугараад миний шүрэн эрхийг минь авчихаж билээ. Тэрнээс хойш удалгүй боссон боловч сав л хийвэл ухаан алдаад унадаг эсвэл хөл нь мэдээгүй болоод хэвтэрт ордог ядаргааны үүр байлаа. Европоос ирэхэд хүртэл хоёр ч удаа гэрт нь дуудагдан очиж бас шөнөжин утсаар ярин заавар өгч байж нэг ухаан алдалтыг нь сэрээж байв.
Анхны очилтоор ухаан алдвал хэрхэн сэргээхийг нь заагаад хэнгэрэгийг нь гарт нь бариулаад хамт цохин сэрээх, нэрийг нь дуудан сэрээх гээд л заасан боловч түүний дараанаас овоо сэргэж байснаа нэг удаа бүр бүтэн хоёр цаг ухаангүй байсан байв. Тэр үед шөнө над руу утасдахад харанхуй шөнө явалгүй утсаар заавар өгсөн юм. Нөгөө хэнгэргээ бариулаад үзвүү гэтэл гэрийхэн нь сандарсан байдалтай: Үзсээн, тэгж байтал : Наадах чинь нэмэргүй ээ гээд нээх аймаар эмгэн хүний сул дуугаар хэлээд сэргэхгүй байна гэв. Хэхэхэ аймаар юм үстэй толгой арзаймаар юм бэ яасан гэвч уур хүрээд явчихав. Яасан муу зэвүүн эмгэн вэ гээд л Онгод гэрлүү нь гүйлгэж байж сэрээж авав.
Маргааш нь очин гэрт нь халдсан болгоныг цэвэрлээд Онгодуудыг нь буулгаж байгаад л яахаараа ухаан алдуулаад байдын хамгаалахад яадын гээд л их ууртай цухалдан хэлэхэд Улаачаа сайн сургаж хатуу аргаар хүмүүжүүлнэ гэх нь тэрдээ. Яанууууу одоо. Ийм эсэргүүний цэрэг Онгодуудыг чинь би яалтайв. Ээж, эгч хоёрт нь хэрхэн түшээ хийх хэрхэн аргыг нь олох хэрхэн ундаалж цайлахыг нь өөрөө түшиж байж зааж өгөөд явж байсан билээ.
Халдун Хайрхан руу явах зам зуур бас л хэд ухаан алдуулаад би замдаа бууж нилээн засал хийв. Хөл нь мэдээгүй болон дайрлагад өртөн чирэгджээ. Шээсээр нь эмчлээд босгоход босоод үсэрч байв. Күэ энэ далдын ертөнцийн асуудлаа гэж сая л үхэж хатаж байсан хүн хоромын дараа үсрээд өндөрт дүүлээд дэвхэрч байх гэж ёстой гажиг өвчингүүдтэй.
Хайрханаа тахих гээд явж байтал бас л ухаан алдаад машинаас нь чирч гаргав. Урт ч гэж жигтэйхэн наалдамхай сунамхай резин шиг хачин хүүхэд шүү гээд газарт хэвтүүлэхдээ манай Онгодууд нөгөө хоёр нөхрийн хэрүүлийг ч сонсох сөхөөгүй ЭНД ХУЯГЛА. Бүгд энд бууцгаа гээд Резин улаачыг сэхээ оруулав. Тэр ч хэд агшиж сунаад л амь оров.
Хоёр өвгөний аймаар хэрүүлийг багш араас ирээд дарсан бололтой овоо чимээ намдаж, Хаан хаашаагаа харж тахихаа мэдэх байлгүй дээ гээд би ч хуяглав. Тэр уулсын алиныг нь хэн мэдкүү, би ямар ирж байсан биш. Хүмүүсийг байрлуулаад Хаан өөрөө нэг уул руу хараад суучихав. Ингэж л анх удаагаа алдарт Халдун Хайрханы барааг нь би харав. Хаан сэтгэл их өндөр байж улаач нараас холдон ганцаар хол очоод тэргүүнээ аваад, гутлаа тайлчихаад газарт тавтай гэгч нь хэвтээд өгөв. Хэсэг хугацаанд тэнд хэвтэн сайхан байснаа ирээд үйлээ хийв. Тэр газар яг л тохирсон гайхамшигт газар байсныг дараа нь ажиглав. Тэгш тал дээр саран хэлбэр гарган моднууд урган яг л таарсан газраа ирсэн нь гайхмаар. Резин улаач ухаан алдаж унасан нь болж дээ.
Бидний хоёр талаар хар бараан үүлс нүүж юу юугүй л аадар асгарахаар харлан цахилгаан цахих учир би бороо ороод хуяг норчих вий гэж бодон хурдан буугаад майхан савдаа очихыг бодовч Хаан санаа амар тайван байв. Үйлээ хийх тусам хоёр талаас цахилгаан цахина. Хаан урагш гараа даллан явуулна. Тэгээд улаач нарыг тийш хар хэмээн бахархалтай хэлэхэд бидний дээрээс бороо орохгүй мөртлөө хоёр талаар цахилгаан нижигнүүлэн бороо асгараад Хайрханы зүг яг Сумны зэв үзүүр мэт нарийсан очоод Хайрхан дээр аянга цахилгаан нижигнэн аадар асгарч Тэнгэр дуугарч гайхалтай сайхан байлаа. Ингэж л амилуулж тэтгэж сэргээдэг юмдаа хэмээн бахтай сайхан сэтгэл хангалуун инээн байсансан. Зүүн талын уул ус, ургамал моднууд амиудаа сэргээсэндээ баярлав.
Шөнө нь бид галын бөөлөө, сарны бөөлөө хийн Гал, Сарнаасаа хангалттай эрчим авлаа. Өглөө битүү манан бууж гайхалтай сайхан байсан. Энэ үед явсан улаач нарыг даган нэгэн эмч найзтайгаа явсан бөгөөд тэр хүн дагаж яван үзэж болох уу гэж хүсэн мөн машиндаа манай хоёр ч улаачыг тээсэн бөлгөө. Аварга хадан биетэй мэт хүн байсан ба нуруу туруу засдаг илээ бариа хийдэг аж. Энэ хүний талаар дараа дахин өгүүлэх учир ингээд орхив.
Халдун Хайрханы тахилга гайхалтай сайхан болсон. Өглөө нь дахин нөгөөх газраа очин бууж нарны бөөлөө бас хийж нарнаасаа эрчим авав. Дараа нь бид Бүрэг эрэг гэх газар очсон бөгөөд тэнд ЛУС ээж орж ирэн намайг найган ганхуулж бөөн юм болов. Лус орж ирэхээр ийм юм болдог, ингэж ундаалдаг энд ирсэн улаач нарын шагнал нь Лусууд чинь буухнээ. Бас энд дагаж ирсэн хүмүүсийн Лусын хараалыг засчихаад Лус эжий одов. Манайхан алив засал номоо сайрхан хэлдэггүй. Айлд ороод гарахдаа ч муу юмсыг нь аваад л гардаг, нэг газар хоол идэхээр суухдаа ч далдын цэвэрлэгээг нь сайхан хийчхээд л гардаг. Арга ч үгүй биз Хаан явж байх учир тэр орчныг сайтар цэвэрлэн хуу хамдаг билээ. Та нар хэрхэн Лусыг ундаалахаа мэдвүү гээд сургалтаа хийсээр л буцсандаа. Ер нь явсан очсон газар бүхэн гүйлдэн тэр орчныг цэвэрлэх Онгодуудыг хараад Хаан гэж Хаан юмдаа л гэж боддогч тэдний гайхуулах дургүй, ажлаа нэг их юманд боддоггүй, сэтгэлээсээ хийдэгт гайхан явдаг. Тэд маш зохион байгуулалттай, маш сайн ажилладаг. Газарт буулгаад бүгдийг нь ажиллуулахсан. Мөн янзтай байхсандаа.
Ингээд хотод ирээд удаагүй байтал дууны багш утсаар ярин яаралтай нэг хүн уулзах гээд байна гэсээр найруулагч гэх нэг хүнтэй уулзав. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур багш маань борооны менежер болчихжээ. Тэр найруулагч баяр наадмын дасгал сургуулиа хийх гэтэл бороо асгараад ерөөсөө бэлтгэл хийлгэхгүй зовоожээ. Тэгээд Тэнгэрт гомдон байхад нь багш Халдун хайрханд нүдээр үзсэн бүхнээ хэлээд Бороог чинь зогсоож өгнө гэсэн юм байхаа. Тэгээд надтай уулзуулчихав. Яанаа одоо би ямар Тэнгэр захирах биш дээ. Би юугаа мэдэж юугаа чаддын гэж байтал нэг сэдэв анхаарал татав. Судар мудар залж нээлтээ хийнэ. Ганжуур Данжуур нь геннест орсон гэв үү ногоон ном болсон ч гэнэ үү мэдэхгүй ямар нэг юм л болоод их алдаршиж байгаа бололтой. Сувд гуай барьж явна гэнэ. Би ч өөрсдийн алтан судраа тэр хүнд тайлбарлан энэ судар наад Ганжуур, Данжуур хоёроос чинь хамаагүй настай өндөр дээд судар, энэ судрыг оруулбал Бороо Бороо Бороо чи минь юундаа уйлна вэ гээд л дуулж болох юм гэж бодогдоод нэг ёсны наймаа хийлцлээ. Тэнгэрийн таалалд нийцвэл Тэнгэр өөрөө л шийднэ шүү дээ. Балчир бага улаач би юугаа мэдкүү. Тэгээд л судрын болон борооны асуудал гэх ажил ундарч хэд хоног бороо орохгүй тэд наадамдаа бэлдэн Монголын ард түмнээ баясгах бэлтгэлээ хийж амжих, бид судруудаа төрийн наадамд залуулах сайхан тохиролцоо хийгдлээ.
Ингээд л наадмын өмнөх орой найруулагч судраа баринтаглаад өгөөрэй гэв. Би яаралтай баринтаг оёх даалгавар өгч улаач ХарЗэдийн ээж баринтаг оёвоо. Баринтаглахаар болж өргөөнд уулзахад ногоон байх юм. Судруудын баринтаг шар байдаг биш үү гэхэд байсан торго нь л ногоон байж таарчээ. Заазаза ногоон чинь дэлхийн өнгө яадын гээд л гурван судраа томхон аятай судар болгохын тулд хатуу цаас олох ёстой байв. Ээжийнхээсээ гараад явтал Над мадыг хараач дээ, нааш цааш нь эргүүлээч дээ, авч мавч хэрэглээч дээ гэх шиг хэмжээ дамжаа нь гайхалтай таарсан хөөсөнцөр хэвтэж байх юм. Нэг айл шинэ гоё цахилгаан бараа аваад хог гээд гаргаад хаясан цоо шинэ сак гоё хог байв. Тэр хөөсөнцөр нь хатуу, хөнгөн яг захиалсан мэт таарчээ. Тэнгэр эцэг маань үүнийг хүртэл тооцон тэр айлыг цахилгаан бараа авахуулсан бололтойдог. Жаахан хүүхэдгүй айл байсан юм байхдаа хугалаад хаяагүйг бодоход. Манай Гэгээн байсан бол байлдаад хэд цохих манай Маша бол мэрж үзэх байсан биз. Тэднийд азаар Маша ч байсангүй бололтой.
Бид судруудаа цувуулаад баринтаглан жив жинхэнэ судар мэт болгоод төв цэнгэлдэх ороод судраа амилуулан үлээгээд маргааш бужигнуулаад өгөөрэй. Маргааш Наадам эхэлнэ. Гадаад дотоодын олон зурагт харуулна. Монгол алтан судар маань тив дэлхийн олон орноор гарч тив дэлхийгээр цацрах болтугай хэмээн сайн сайхан бүхнийг ерөөн шившээд найруулагчид өгөх гэтэл багшийг маргааш өөрөө аваад ир гэв.
Багш маань амь шигээ хайрлан явсаар өглөө нь судраа Сувд гуайн гарт хүргээд өөрөө уртын дуугаа эгшиглүүлчихээд нээлтээ дуусангуут бид Өвөрхангай явахаар тохирсон байв. Өглөө хөдөө хамт явах өргөөний улаачынхаа гэрт ирээд өргөөнд нь ганцаар ороод бөөлж гарав. Хаан маш их ерөөл айлтган судрыг тэтгэн бөөлчихөөд гараад иртэл яг Сувд гуай алтан судрыг бариад алхаж яваа үед нь гарч иржээ. Манайхан Хурай Хурай Хурай хэмээн хурайлан баахан баясан хөөрөв. Хамгийн сайхан хөгжилтэй наадам болов. Яахын аргагүй бидний судар мөн байв. Гэвч хөтлөгч Ганжуур Данжуур хэмээн унших бөгөөд ард нь Тансан лам бөх барилдах хөдөлгөөн хийх нь инээдтэй харагдаж байв. Ай хөөрхий Тансан минь дээ хөөөхөөхө хөхөхө. Алтан Ганжуур чинь биш Алтан судар байна шүү дээ хөөөхөхөхө Ай л хөөрхий Тансан минь дээ хөөхөхө гэмээр юм болов ккк. Ингээд л шарын мяндагт Ганжуур Данжуур өөрийн элэнц хуланц Алтан судрууддаа нам жийлгэв.
Аййлллл хөөрхий Ганжуур минь дээ хөөөөөхөхөхө.
Бид үүнээс цаадах Наадмыг үзэж чадсангүй хөдөөг зорьсон. Найруулагч маань Ганжуур Данжууртаа ч үнэнч, хэлсэн амандаа, наймаандаа ч үнэнчээр зүтгэн байж Монголын ард түмний өмнө хүлээсэн наадмын найруулгын ажлаа ч үнэнч хийсэн юмдаг. Аянгат ба түүний нөхөд хийсэн хэрэгтээ үнэнхүү баяссаар холыг зөгнөн шившиж түгээсэн эхлэлээ бэлэгдсээр холын аянд явж байсан юмдаг.
Агуу Дээд Алтан Аялгууны Дээд судрууд маань ямартаа ч Төр хүлээн зөвшөөрөөгүй Ганжуур Данжуурдаж байхад нь Төрийнхөө Наадамд орой дээр нь залуулчихсан түүх товчдоо ийм бөлгөө. Төр маань Хөх Монголыг Төрөөр Бадраах Алтан Аялгуун дагуу явж түвшин сайхан Төр болох ерөөл тавьсан бөгөөд түүгээр явахгүй бол Ганжуурдуулж Данжуурдуулсаар дуусах бизээ.
Алтан Гэрэл хэмээх судар болбоос монгол өвөг дээдүүд маань зөгнөсөн сайхан судар юм. Энэ сударт Түмэн Онгодын чуулганыг зөгнөн ерөөл айлджээ. Худлаа гэвэл уншаад үзээрэйдээ. Жишээ нь... нэр нь хүртэл АЛТАНГЭРЭЛ гэсэн монгол нэртэй. Сударт.... Үзэсгэлэнгийн охь бодьсадвын зүүдэнд үлгэрлэвээс нарны хот мандал адил машид гэрэлтсэн алтан хэнгэрэг үзэгдвэй. Зүг бүхэнд ч Ялж төгс нөгчсөн тоолшгүй, хэмжээлшгүй бурхад их эрдэнийн модны өмнө, их эрдэнийн биндэряа ширээнд залрах бөгөөд олон зуун мянган нөхдөөр огоот хүрээлэгдээд, өмнөөс нь хараад номыг үзүүлэхийг хүссэн болой. Тэндээс бас бярман төрөлхтөний дүрст мэт нэгэн хэнгэрэг түүнийг дэлдэхийг үзэж, хэнгэрэгийн дуу түүнээс үзүүлсэн шүлэг энэ мэтүүд гарсаныг сонссон болой.... гэх мэтээр явж өгнө дөө.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.