Monday, November 12, 2012

РЭЙКИ ба МОНГОЛ БӨӨ хоёрын ялгаа ба ижил зүйл


РЭЙКИ ГЭДЭГ НЬ СҮНСНИЙ ЭНЕРГИ БУЮУ АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ ГЭСЭН УТГАТАЙ ЯПОН ҮГ. 

Түүний түүхээс: Уламжлалт Рэйкийн түүхийн тухай өгүүлсэн эртний судар бичигт Шива Бурханы үед Рейки бүх дэлхийд дэлгэрэн бүр хүний хэрэгцээ болж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Үүслийг нь мэдэхгүй ч ямартайй ч 3-4 мянган жилийн тэртээгээс Хүн төрөлхтөн гарын шидийг ашиглан өвчнөө анагааж байсан тухай баримтууд байдаг байна.  Харин орчин цагийн түүх нь 19 р зууны дунд үес Микао Усуй гэгч япон хүнтэй холбоотой аж

Тэрээр 1865 оны төржээ. Түүний эхнэр хүнд өвчин туссан учир ХҮЧИТ ЦЭГ нэртэй сүмд шавилан сууж байхдаа “Хүнийг илүү аз жаргалтай болгож чадах сансрын агуу энергитэй холбогдох арга зам байдаг” тухай олж мэдээд хайж эхлэн судлажээ. Бурхан Будда, Исус Христ нар гарын алгаараа эмчилдэг байсан аргын учрын хариуг олохоор Энэтхэг рүү эртний судруудыг судлахаар зорьжээ. Англи, Түвд, Хятад болон Энэтхэгийн санскрит хэлийг эзэмшжээ.

Нэг удаа санскрит хэлнээ 2500 жилийн тэртээ бичигдсэн нэгэн сударт түүний хайж явсан хариултуудтай холбоотой ХЭДЭН ТЭМДЭГТ, ТОМЬЁО бүхий тайлбаруудыг олж уншжээ.
Ингээд 21 хоног бясалгал хийн ганцаар байхдаа чулуу урдаа таьж өдөр хоногоор тоолон бясалгах үедээ дуу дуулж, шүлэг уншиж, тарни номыг бясалган, сурсан эрдмээ уйгагүй ашиглан хөдөлмөрлөжээ. Сүүлийн өдөрт цагаан гэгээ татах яг тэр агшинд ТЭНГЭРЭЭС НЭГЭН ХУРЦ ГЭРЭЛ ТҮҮНИЙГ ЧИГЛЭН АСУЙг харжээ. ГЭРЭЛ ТҮҮНИЙ ДУХНАЫ ГОЛ ХЭСГЭЭР ЦОХИН НЭВТЭРЧЭЭ. ИНГЭЭД НҮДЭНД НЬ ОЛОН МЯНГАН СОЛОНГОРСОН ГЭРЭЛ ХАРАГДАЖ, СҮҮЛДЭЭ МАШ ТОМ ЦАГААН ГЭРЭЛ БОЛОВ. ИНГЭЭД САНСКРИТ СУДАР ДЭЭРЭЭС ХАРСАН ҮСЭГ БОЛОН ТЭМДЭГТҮҮД ГЭРЭЛТСЭН АЛТЛАГ ӨНГӨӨР ҮЗЭГДСЭН АЖЭЭ.  Ингэж тэрээр далд ертөнцийн тэмдэгтүүдийн хүч чадлыг мэдэрчээ.

Хормын дараа тэр хэвийн байдалд ороод бие нь эрч хүчээр дүүрэн байгааг мэдэрч уулнаас буух үедээ хөлийн хуруугаа гэмтээгээд түүнийгээ зөн билгээрээ гараараа дарахад маш хурдан өвдөлт арилж цус тогтжээ.Өөрийн хүчийг мэдэрсэн тэр цагаас хойш 7 жил хүмүүсийг эмчилсээр итгэл төгс болсон байна. Ингээд хүмүүст өөрийн сурсан мэдсэнээ зааж гарчээ. Ингээд 1922 онд анхны Рейкийн сургуулиа байгуулсан байна. Тэр олон шавьтай байсан ба 17 шавь нь багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлжээ. Рэйки дэлхий даяар түгэн дэлгэрсээр 1997 оноос МОНГОЛД  рейкийн авшиг хүртсэн монгол багш нар түгээн дэлгэрүүлж эхэлжээ.

Рэйкигийн тухай товч тайлбарлахад Гарыг өвчтэй хэсэгт хүргэхэд эмчилгээний эрчим хүч, дулаан, халамж, энэрэл, хайр сэтгэл гараар дамжин тэр нь өвчнийг намдаах, тайвшруулах гол шалтгаан болдог. Энэ энгийн үйлдэл нь Рэйкигийн эмчилгээний аргын үндсэн текник юм. Рэйки байгаль эх дэлхийд орших амьд бүхэнд байдаг тэмдэгт эрчим хүчний цэнэгжүүлэлт буюу авшиг, ван хүлээн авч байгаа хүний амьдралын эх булаг болох эрчим хүчийг улам ихээр нэмэгдүүлдэг. Рэйкид нууц тэмдэгтүүдийг ашигладаг. Түүнийг багш нь хэрхэн хэрэглэх арга ухааныг зааж өгдөг гэх мэтээр Рэйкигийн тухай номд дэлгэрэнгүй байх учир би түүнийг хуулаад яахав. Өөрсдөө авч уншихгүй юу.

Эндээс хэд хэдэн онцлогуудыг сайтар анхаарвал ГЭРЭЛ, ТЭМДЭГТ, НУУЦ ТЭМДЭГТ, ГАРЫН АЛГААР ЭМЧЛЭХ, БЯСАЛГАЛ, ЭРТНИЙ СУДАР гэх мэтээс өгсүүлээд л ерөнхий бүх л арга нь БӨӨгийн арга ухаан юм даа.
Нэг л юмыг олон талаас нь мэрсэн нь явсаар оройн дээд нь БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ буюу БӨӨ юм. Бүх л шашин, эмчилгээ, бясалгал, тэмдэгт, судрууд, шид бүгд энэ бүхэнтэй холбоотой.
Тэнгэрт 3000 шидэт тэмдэгт байдаг хэмээн Буурлууд айлдсан. Бөөг Монголчууд төгс эзэмшиж, төгс мэрэгжилтэн байсны гол баталгаа нь Сорхагтани хатны судар юм. Судрын араас буусан өндөр Дээдүүдийн Онгодууд болно.
Бөө хэмээх асар гүнзгий бүх л талыг хамарсан агуу хүчийг энд тэндгүй хэсэгчлэн өчүүхэн хэсгүүдийг нь хөгжүүлсэн нь шашин, дом, бясалгал, Рейки, цагаан хоол гэх мэтүүд болно.
Тэр байтугай УШУ бол Бөөгөөс үүсэлтэй нь гарцаагүй. Яагаад???

Рэйкид нууц тэмдэгтүүд ашигладаг тухай өгүүлсэн. Үүсэл нь ч 2500 жилийн өмнөх эртний судраас тэмдэгтүүд томьёо олсон тухай бичигдсэн шүү дээ. Тэгвэл Бөөгийн насыг та нар
2500 жилээс хамаагүй өмнө бараг хүн анх үүссэнээс эхтэй хэмээн бүгд мэднэ. 2500 жилийн тэртээх тэр судар хаанаас тэр мэдээллийг бичсэн байх вэ. Ямар ч байсан Тэмдэгтүүдийг бичсэнээрээ Рэйки хэмээх нас нь залуухан эмчилгээ гараад байгааг ухаарсан бизээ. Бөөг мэдэхгүй Япон хүн өөрийн судласан ойлгосноороо аргачлалаа бичээд олон түмэнд заасан түүхийг хэн ч буруутгаж болохгүй. Энэ хүн мэдлэгийг хувьдаа завшсангүй. Харин ч түүнийг олон түмэнд дэлгэрүүлжээ.

Тэгвэл Рейкийг заахын тулд Энэтхэг, Япон, Герман, АНУ, Канад зэрэг хөгжингүй улсуудад 1 р шат нь150 доллар, 2 р шат нь 600 доллар, 3 р шат нь 10 000 доллараар зааж сурган мэдлэг чадвар эзэмшүүлж байгаа нь Рейкийн аугуу гайхамшгийг үнэлэх үнэлэмжийн хамгийн ойрын жишээ гэж үзэж болно хэмээн РЭЙКИ АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ  хэмээх номны 8 р хуудаст бичжээ.  Мөн .. Рэйки бол дан ганц итгэл сэтгэл, оюун санааны эмчилгээ биш, хүн амьтан байгаль ертөнцийн бүхий л амьд оршихуйд байх аура буюу гэрлэн бие, далд ертөнцтэй холбогдох сүнсний биеийн төвшинд хүрч үйлчлэх бодит арга ухаан билээ... хэмээжээ.

За Гэрлэн бүрхүүл буюу АУРА гэдгийг сайтар ойлгоорой. Одоо Аура гээд л баахан ярьдаг хүмүүс Кундалин мандалин гэх мэтийн маш ихээр ярьдаг бичдэг хүмүүс баахан ном үйлдвэрлэсэнг та бүхэн мэднэ. Мөн Гэрлэн бүрхүүлийг нь хэмжээд гэмтэлтэй үгүйг нь оношлоод хэмжээд гаргадаг аппаратууд маш олноор ирсэн. Бүгд мөнгөөр хэмждэг. Дээрээс нь гэрлэн бүрхүүлийг чинь бүтэн болгож сайхан болгоё гээд нэгэн Энэтхэгийн зааснаар баахан өндөр үнэтэй цаг, зүүлт, үзэг гээд л юу эс байхав дандаа Доолуураар зарж байгаа шүү дээ.

Далд ертөнцтэй харьцдаг гэсэн хирнээ нэг ч Сүнс орж ирээд яриад байхгүй байгаа биз дээ. Харин Сүнснүүдийн өмнөөс заагч нар төлбөр авч байна даа. Тус болж байвал яахав яахав гэмээр ч Монголчууд та нар нэг юмыг сайтар ухаармаар. Энэ л бүх зүйлийн та нарын гадны япон, энэтхэг багш гээд шүтээд байгаа хүмүүсийн чинь үндсэн мэдлэгийг та нарын өвөг дээдүүд төгс эзэмшсэн монгол бөө тархинтангууд гэдгийг ойлгоосой.
Өчнөөн мөнгө төлж хүнээр заалгах биш та нарын өөрсдийн чинь цусанд шингээстэй, ясанд бэхлээстэй учраас өөрсдөө эзэмших бүрэн боломжтой. Яагаад Тэнгэрийн гэдэг учраа сайн ойлгох хэрэгтэй. Хэд хоног өмнө нэгэн хүнтэй ярьж байхдаа бас л өвөг дээдүүдийнхээ гайхамшигт ухаанаас мэдсэн нь төрсөн хүүхдийн хүйг хадгалдаг монгол заншил байлаа. Харин одоо шинжлэх ухааныхан чухам л хүүхдийн хүйнээс бүх л гэмтсэн эд эсийг сэргээж болдог тухай чухам л судлаад мэдсэн гэх юм.

Тэмдэгтүүдийн тухай сонирхуулъя. Одоогийн хүрдүүдийн тухай Энэтхэгүүд л мэддэг гэж санаад байна уу. Буурлууд хэрхэн мэдрэмжээ дээшлүүлэх тухай хүрдүүдийг хэрхэн ашиглах тухай хэлэхдээ энэ бүхнийхээ учрыг ол гэсэн юм. Мөн ирсэн улаач нарын гар дахь хүрдүүдийн тэмдэгтүүд өөр өөр учраас зураад түүнийгээ зураачаар сайхан зуруулая зураач олохоос хэмээн ярьж байлаа. Гэтэл соёлын гавьяат зүтгэлтэн Ойдов гуйатай санамсаргүй таарч түүний номноос бид хайгаад байсан зургуудаа олсон бөгөөд бусдыг нь түүнээс бас авав. Тэр тэмдэгтүүдийг уншуулах явцад хэрхэн юунд хэрэглэж ашигладаг, ямар шид хийдэг тухай ярьж гарлаа Буурлууд.

Зарим тэмдэгт нь жатгатай, зарим нь хамаагүй хүн хэрэглэхээс сэргийлэн нууц хор шингээсэн байх учир унших явцад улаач нарын бие өвдөх, унтах гэх мэт шинжүүд илэрмэгц Хаан үлээн шившин хорыг нь тайлаад л цааш нь уншуулж байлаа. Тэмдэгтүүд дотор асар олон нууц тэмдэгтүүд байх бөгөөд Түмэн Онгодын Чуулганы дараа хэн хэрхэн үйл явдалд сайн оролцсон улаач нарт нь тайлж хэлэн шившээд өөрсдөд нь шидийг нь шингээн өгөх тухай хэлж байлаа.

Шидэт тэмдэгүүдийн тухай түүхийг ч бас ярьж өгсөн болно. Ямар ч тэмдэгт харуулсан Дээдсүүд шууд л уншиж тэр байтугай зарим нь дутуу зурагдсан эндээ ийм юмтай байдаг хэмээсэн нь энэ тэмдэгтүүдийн агуу нууцуудын Эзэд мөн гэдгийг батлана. 2500 жилийн тэртээх тэр эртний судар бол ердөө хэдхэн тэмдэгтүүдийн л тухай байлаа. Шидийг тэмдэгтүүдээр хийх ба түүнийг эзэмших нь давхар нууцтай. Хэрхэн ямар санаагаар эзэмшихээс шалтгаалан үхээд одоход Тэмдэгтийн Эзэн нь цаана нь хүлээн байдаг.
Би нэг удаа хүрдүүдийн учрыг олохоор хэвтээд хүрдүүдээ нар зөв эргүүлэнгээ Мэлмийтээр харуулан ямар өнгө цацруулан, ямар үйл хийхийг нь харуулангаа давхар шалгаж байв. Тэгээд буруу эргүүлж гарав. 

Гэтэл Мэлмийтийн бие өвдөн, миний бас дотор муухайран толгой эргээд хачин юм болов. Харин Буурал орж ирээд саваагүй хэмээн намайг загнан Хүн амьдралдаа хоёрхон удаа л хүрдээ буруу эргүүлдэг. Одоо чи хүрдээ буруу эргүүлсэн чинь сайн дураараа амиа хорлох лугаа адил асар их гай өөртөө авчирч байгаа чинь тэр юм гэв. Баахан өвчин өвдөлт, эвгүйцвэл амиа алдах ажээ. Хаахахаха тийм үү, хэн мэддийн буруу эргүүлж үзлээ, хүрдүүдээ харин ч биеэсээ суга татан хэмхэлж аваагүй нь их юм хахаха гэж бодлоо. Тэгээд хүрдүүдээ суга татан зулгааж аваад өнхөрүүлж тоглох өөрийгөө төсөөлөн бодонгуут тархиар манартал өвдөж шууд огиулав. За юутай ч миний ойлгосноор зайлуул тэр хүрдүүд нь байгалаас заяасан хүний гол зангилаанууд бололтойдог.

Мөн би нууц тэмдэгтүүдийн зургийг хараад дайтдаг тэмдэгтүүдийг дууриан үйлдэж байхдаа чухам УШУдээд байгаагаа олж харан бөөн баяр болов. НЭН ЖА  буюу Нин Жа өвөө монгол хүн байсанд одоо гайхах зүйлгүй болов. Хөөрхий ямар ч даруу төлөв агуу юм дээ Монгол өвөгчүүд. Эрдэмтэй хүн даруу гэж үнээн үнэндэг. Хамгийг батлах баталгаа бол ердөө бидний амьдралд үлдээсэн бүр заншил болгосон ёс заншлууд байлаа. Энгийн байдаг л зүйл гэх бид эцсийн эцэст Үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчуудаас өөр хэн Тэнгэрт цайны дээж өргөөд байна вэ. Энэ бол Сүнсний ухааныг бүрэн мэддэг учраас бүр бүх айл өрх хийгээд сурсан заншил юм.

Морь малын эм тамгууд, монгол арга ухаанууд гээд л бүх л зүйлд Далд ертөнцтэй зохицон амьдрах дохио тамга, тэмдэгт харилцаанууд байдаг ажээ. Далд ертөнцийнхөнтэй Монголчууд оюун бодлоороо, ахуй амьдралаараа шууд холбогдон амьдарч сурсан ард түмэн байв. Хоёр гараа алдлан золгох ёсон, гэрээ барих ёсон, сүүгээ өргөх ёсон гээд л хэлээд яриад дуусашгүй. Тэгтэл гадны гэх хүмүүсийг л ухааныг нь гайхан чухам шинэ арга ухаан гээд л бөөн мөнгө төлөн байгаа нь төрлөө танихаа байсан сармагчингууд болсныг илтгэнэ. Нэг л аргыг нь нэрийг нь өөрчлөөд гадаадаар нэрлээд сайн гэчихвэл хошуурах ажээ. Хаан та нарт "Тэнгэр Монгол Газар" дуудлагыг яагаад хэлж өгөв. Хэрхэн яаж өөрсдөө мөнгө төлөхгүйгээр эрчмээ авч Сүнсэн биеэ эрчимжүүлэн хүчирхэг агуу сүнстэй болох тэд нь юу юунаас эрчим аван хүчирхждэг тухай Сорхагтани хатны сударт бичиж өгөв.

Та нарыг өөрсдөө мөнгө төлөлгүй төрөлх чадвараа ашиглаж сураасай гэсэндээ энэ бүхнийг зааж өгч байна. Гэтэл нэг зүүлт зүүгээд Энерги гэдэг үгийг гадаад үг гэж шүтээд л гүйх ажээ. Энерги гэж Эрчим буюу ХЭМ гээд монголоор байж л байгаа. Сүнсэн биеэ энэ амьд байх хугацаандаа хэрхэн зөв залж хүмүүжүүлэх вэ гэдэг арга ухааныг Сударт өгүүлсэн билээ. Энэ замба тив бол Сүнсний хувьд ердөө л нэг шат дамжлага юм. Гэхдээ хамгийн ихээр хурдан хугацаанд Сүнсээ хөгжүүлэх нь хүний энэ замбатив учраас уураг тархиа сайтар хөгжүүлж төрөл дээшлүүлэх нь зүйтэй. Буруу явж сүнсээ доошлуулах хэрэг юу байна.  Зүүүв зүгээр ямар ч шидгүй хэмээн явж байсан хүмүүс яахаараа Бөө болонгуутаа л шидтэй болоод байдгийн. Тэд бясалгал хийж цаг алддаггүй шүү дээ.

Бясалгалыг буруу хийвэл маш аюултай бөгөөд цаг их алддаг. Бясалгалыг зөв ухаантай хийж сурвал Бөө нарт ч маш чухал ач холбогдолтой. Мэдрэмж нь хурдан сайжирдаг. Чинхайн бясалгалд яваад солиорсон олон хүн байдаг. Алив юмыг хирээс хэтрүүлж учир шалтгааныг олохгүй бол хор уршиг ихтэй. Огт мах идэхгүй байх нь Монгол хүний биед сайн биш. Газар орны хаана хэрхэн амьдардаг тэр газраа хүний бие махбод зохицсон байдаг. Монголчууд махчин гэдэг ч зундаа мах иддэггүй. Өвөл идэхдээ махны хорыг дарах ногоо иддэг тарьдаг байсан. Борц хэрэглэхдээ цаг орон зайтай, махыг халуун сэрүүнээр нь зохицуулан иддэг байсан нь угаасаа тодорхой одоо ч хөдөөнийхөн дунд зун мах иддэггүй айраг цагаагаар хоолших хүн их байдаг. Уламжлалт аргаа өөрсдөө устгачихаад л муулаад байх явдал үгүй.

Цав цагаан хоолтой сульдакнууд болох хэрэг ер байхгүй. Чинхай ч өөрөө нүүр ам нь татаад ядаргаанд орчихсон л байгаа биз дээ. Угаасаа халуун оронд мах идээд байх хүсэл ч төрдөггүй юм даг. Бид халуун оронд амьдарч байхдаа бараг мах иддэггүй. Мах нь ч амт чанар нь хачин амттай байдаг. Газарзүйн өөр өөр бүсэд амьдардаг байж жаахан тархиа ажиллуулж сурмаар санагдах юм. Хүнд зажлах зүйлгүй шахуу нялцайсан зөөлөн юмс ихээр идүүлснээс болж шүдний хэрэг яваандаа үгүй болно биз дээ. Амьд жишээ нь Япончууд байж л байна. Монголчуудаас муу шүдтэй. Нялцгай боовноос өгсүүлээд хамаг нялцгай бүрийг л гулсуулж байдаг тэд яваандаа шүдгүй дан буйл үлдэх байлгүй.

За тэгж байтал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нь муудаж өтгөн нь хаталттай хүүхэд олноор бий болсон нь үндсэндээ гулгуулж иддэг нөхдүүдийн хоолноос л болж байгаа бус уу. Монгол хүүхдүүд үгүй ядахдаа л ааруул мэрдэг, шүд нь сайтай.  Харин сүүлийн үед их муудаж байгаа. Хүний бие эрхтэн  бүгд Шүд хүртэл яах гэж заяасан юм бэ. Түүгээр нь ажлыг нь хийлгэхгүй бол хэрэгцээ үгүй болсоор өөрчлөлтөд ордог биз дээ. Та нар өөрсдийгөө сармагчин байсаар ажил хийгээд үс нь шалдарч унаад одооны хөөрхөн царайтууд болсон гэж бодоод байдаг биз дээ. Үүгээр нь бодсон ч өөрийн үндсэн эрхтэнгүүдээ тус тусад нь одоо нэг бодоод үз.  Мутац гэж нэг юм бий гэж аргын шинжлэх ухааныхан хэлээд байгаа. Хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө хоол унд, амьдрах ахуйгаараа өөрчилсөөр Мутацад оруулаад л байгаам даа.

Зайран хүүгээ балчирхан бага байхад нь би нүд юунд хэрэгтэй вэ, шүд юунд хэрэгтэй вэ гээд л асууж яриулдаг байсан юм. Тэр үед хамар юунд хэрэгтэй вэ гээд асуухад Нус гарахад гэж билээ. Би түүнд  бас нэг ийм юманд хэрэгтэй гээд л амьсгалуулж, бас хамрыг нь таглаад л үзүүлэн яриулж тайлбарладаг байж билээ. Түүнээс хөмсөг, сормуусыг асуухад Надад Гоёл чимэглэлийн зүйл хэмээн хариулж байсан юмдаг. Тэр болтол хөмсөг, сормуусны  тухай нээрээ би бодоогүй бололтой. Хөлс урсаад нүдрүү орохоос хөмсөг хамгаална, сормуус нүдийг шороо тоосоос хамгаална гэж бодсоноос бус гоёл чимэглэлийн зүйл гэж нээрээ би бодоогүй бололтой. 

Харин одоо Гэгээнтэйгээ бөө гэгээн тархины тухай, судрын тухай ярилцдаг болжээ. Сорхагтани хатны судар хэрхэн ам дамжин явсаар ирсэн тухай тайлбарлахад Гэгээн уйлсан юм. Тэр аав нар нь үхсэн гэдэгт дургүйцэн эмзэглэсэн билээ.  Гэгээн ааваасаа англиар тоонууд цээжилсэн юм. Тэрэн шиг нь чи ааваасаа үүнийг сураад том болоод авгай аван хүүхэддээ зааж өгөөд тэгээд хөгшин болоод үхнэ. Хүү чинь чамаас сурсанаа хүүдээ зааж өгөөд үхсээр арван таван аав үхэж арван таван хүү цээжилсэн гэх мэтээр тайлбарлав. Гэгээн үүнд эмзэглэн уйлжээ.

Тэр намайг байхгүй хооронд бас аавыгаа гадаад явсан үед нь бид хоёрын зургийг хараад сэмхэн уйлсан тухайгаа надад ярьсан юм. Би аав ээжгүй болсон юм байхдаа гэж бодсон гэж ярьсан. Аавыгаа одоо санаж байгаа бөгөөд аав ээжтэйгээ хамт байх л хамгийн сайхан хэмээн ярьдаг. Нөхөр маань ганцаараа жаахан уйлж сэтгэлээ онгойлгоод л ажилдаа явдаг тухайгаа майлд бичжээ. Хүүхдүүд нь байхгүй ганцаараа хүний нутагт зургуудаа харан бас уйлдаг бололтой. Бид бүх л ам бүлээрээ Монголдоо амьдрахыг бүгд хүсэх учраас нэг цагт тал талаасаа нийлэх байлгүй дээ. Цаг хугацаа өнгөрсөөр тэр ч бас бөөгийн амьдралд дасан хувь заяатайгаа эвлэрчээ.

Бид ч яахав цаг сайхан дэлхий амгалан үед амьдарч байна. Дайн тулаантай үед монгол эхчүүд яасан хэцүү сэтгэлийн шаналалтай амьдардаг байгаа вэ аймаар юм. Амьд л байвал уулзана, үйлээ дуусгачихаад гэр бүлээрээ хамтдаа байна хэмээх итгэлээр л бид нулимс гоожсон ч тэссээр амьдрах ажээ.
Энэ энх амгалан амьдралыг цогцлоохын төлөө л 13 р зуунд Чингис Хаан болон бидний өвөг дээдүүд тэмцэн явсныг одоо л ухаарах юм даа. Тэдний хүсэж мөрөөдөж явсан бүхэн ямар олон жилийн дараа биелэлээ олоо вэ. Тэдний үр сад бид одоо элдэв далайн шуурга, давалгаа, галт уул, газар хөдлөл хамгийн бага тохиодог дэлхийн найдвартай газарт нь энх тунх дайн самуунгүй амьдарч байгаа нь аз бизээ. Энэ бүхнийгээ л ойлгон цаашдаа бидний үрсүүд өөр хоорондоо алалцалгүй хуваагдалгүй амьдрах орчин, мэдлэг, ухааныг өвлүүлэхийн тулд манай өнөө үеийнхэн тэмцэж, хийж бүтээж, ойлгуулах үүрэг хариуцлага үүрчээ. Би мэдлэг олоод мөнгөөр худалдах биш мэдсэнээ биендээ сайхан сэтгэлээр чин үнэнээсээ зааж өгөх, бүгд сурах нь чухал.

Энгийн нэг мэдлэгийг нэг их сүртэй хэцүү болгон хувьчилж өмчилж, үнэрхэх нь ёстой л Гадаадуудын зан байгаа биз дээ. Өөрсдөө ч хичээгээд сурчих юмыг заавал гадаад нэртэй хүнээс л сурах гэж зүтгэх юу вэ. Өөрсдөд нь баялаг их нөөц, туршлага, өв уламжлал байхад тоохгүй хирнээ заавал гадаадаас л хайж олон сурч түүнийгээ өндөр дээд мэрэгшил эзэмшсэн хэмээх нь юу вэ. Рейкиг сайн сурч судлая гэвэл Монгол бөөг судлаад үзэхэд яадаг байнаа. Бясалгалыг сайтар ухаарая эвэл Монгол бөөгөөс суралцаасай. Дэлхийн менежментийг суралцая бүрэн утгаар нь төгс эзэмшэе гэвэл Сорхагтани хатны сударт бичсэн 35 эрдмийг сураасай билээ.

Улс орноо АНУ гаас илүү болгоё гэвэл 90 бүтээврийг судлаад үзээсэй гэмээр байна даа. Бие биентэйгээ нягт уялдсан холбоотой юмны тал талаас нь салгаад хэмлэн хөгжүүлсэн гэхдээ дандаа мөнгө ашиг олох зорилгоор хөгжсөн бүхнийг л агуу хэмээн хошуурах Монголчууд сэрмээр байна даа. Бурхан багшийн сургаал гэж чарлан шүтэх хирнээ энгийн нэг Хатан нь хүртэл төгс гэгээрсэн Монгол өвөг Дээдүүдийн сургаалыг нэг сайтар шинжээд уншмаар. Бурхан багш одоо амьд бол тэд нарт шавь орох байсныг ойлгох хэрэгтэй.

Гэрлэн бүрхүүл хэмждэг багаж гарсан нь сайшаалтай ч түүнийг засах жинхэнэ учиг шалтгааныг Бөө л хамгийн сайн засдаг. Миний нэрлэснээр Ангалзуур төмөр гэдэг ч эртнээс хүмүүс газар доор ус хайхад ашиглаж байсан соронзон орны хэлбэлзлийг хэмжих хоёр төмөр бий. Энэхүү төмрийг ашиглан бид үйлээ бас шалган үздэг. Гэвч энэ бол төгс зааж бас чаддаггүй. Холоос дэлгэгдэн зүгээр мэт байвч шинэхэн гэмтэл, хар сүнсний их биежсэн биеэ хувиргадаг шидтэй нарыг бол хэмжиж дийлдэггүй. Анхан шатандаа бол яахав сургалт энээ тэрээд улаач нар сайжиртлаа мэдрэмжээ дээшлүүлтэлээ хэрэглэж болох ч төгс хийж чаддаггүй юм. Бөө нарын заслын үр дүн нь зүгээр нэг долгион үүсгэхдээ биш учир шалтгаан цаадах амьд бодит Сүнсүүдтэй ажилладагаараа онцлог. Энэ багажуудыг ашиглаад  эмчилж байна гэх рэйкигийн багш нараас илүү Бөө нар үндсээр нь эмчилж чаддаг.

Удмын хараал байлаа гэхэд рэйкигийнхэн яахав дээ.  Тэд бол анхан шатны хэмжээнд л үйл ажиллагаа явуулдаг. Гэвч энэ хүмүүс дотор Онгодтой хүмүүс их байх ба ихэвчлэн тийм хүмүүс амжилт гарган багш зэрэг дэвтэй болох нь их.
Манайд Галт удган рэйкигийн мастер багш зэрэгтэй. Угаа аваад бүүр ч сайн болон их амжилттайгаар түмэн олондоо тус хүргэн яваа билээ. Би өргөөнийнхөд засал хийхээр 12 цаг гэхэд очоод суудлаа эзлээд эхлэх гэтэл Хаан орж ирэв. Яг хүний засал дээр хаанаар засал хийлгэхийг манай Онгодууд хүсдэггүй бөгөөд ихэвчлэн Хувилай Жанжин хийдэг. Хаан орж ирчээд нулимс нь урсаад гарахгүй байв. Манайхан түүнийг явуулах гэсэн боловч нулимс нь урсаад гарсангүй. Гэхдээ биеэ ихэд барин нулимсаа нуун хэсэг суусан ч сэтгэл нь хорогдоод үдэлж дийлэхгүй байсан бөгөөд уулзах ёстой үрс минь ч байна, жанжид минь ч байна гээд үдлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд уулзуулсан юм.

За нааш ир гээд гараа баруун зүг сунгатал нэг халзан толгойтой бөндгөр амьтан ирээд чангаар уйлаад унав. Би гайхахын ихээр гайхав. Тэнд хоёр халзан толгойтой эмэгтэйчүүд хамт суусныг хараад гэлэнмаа нар ирж дээ гэж би бодож байсан юмдаг. Нэг гэлэнмаа нь ирээд дуу тавиад орилоод байх юм. Яагаад уйлж байгаагаа мэдэж байна уу гэтэл Мэдэхгүй ээ гээд л орилоод байв. Тэнд гуч гаран хүн байсан бөгөөд энд тэндгүй нусаа татаад уйлах чимээ гарна. Хаан тэр хоёрыг би тандав. Гарыг нь бугуйгаар нь чигчий, долоовор хуруундаа хавчуулчихаад л хөдөлгөн үүнийг санаж байна уу, ингэж эрхлүүлдэг байсан даа гээд л уйлан мэгшинэ. Түүний нэг гүнж байсан бололтойдог. Яагаад уйлаад байгаагаа ойлгоогүй тэр хүн баахан уйлж байсан нь Галт удган билээ. Хэнгэрэг дэлдэх охин үр нь байж таарч удалгүй угаа барин үйлээ улам төгс хийж олон олон хүнийг өвчнөөс нь салган эдгээж олон хүний хайр талархлыг хүртэж яваа сайн удган билээ.

Бас л түүнийг гэрийхэн нь тоох ч үгүй. Хөөрхий түүнд түшээ хийх хүн ч байхгүй ч гандан буурахгүй зан нь түүнийг босгоод л ирэв. Хүнээс царай алдаж гуйхгүй, болж л таараа гэх зан, эршүүд зан төрхүүд алтан ургийн эмэгтэйчүүдийн нэг онцлог бололтой. Учир нь тэд юм бүрийг хийе л гэвэл хийчихдэг, хэлье гэвэл хэлчихдэг, хэнэггүй юм шиг хирнээ гойд сайхан сэтгэлтэнгүүд ажээ. Тал талд тараан хаян ганцаардуулавч элэг элгээрээ нийлэн ахан дүүсээ олж байгаа нь үнэхээр сайхан. Нэг нэгээрээ байхдаа ч аугуу хүчийг гаргаж хүчтэй амьдардаг хүмүүс нэгдэн нийлэхээрээ том хүчирхэг бөмбөлөг үүсгэдэг ажээ.

Түүнд гарынх нь шидийг Буурлууд нь аль эрт өгч тэс өөр мэрэгжилтэй тэрээр өөрөө сонирхлоороо бариа засал руу хальтран ороод, рейки сонирхон хичээллээд үр дүнд хүрч багш цол аваад явсан нь амьдралаар нь Буурлууд зааж удирдаад бэлтгэж байжээ. Ер нь надаас бусад нь зохих хэмжээгээр бэлтгэгдсэн бололтой. Би гээч л гэрийн авгай байсан юм биш үү. Яг л баавгай шиг амьдарч өвөл огт гарахгүй байсаар зун дөхүүлээд гэрээс гартал толгой эргэж унах дөхсөн удаа ч бий юмсан. Хэдхээн таньдаг хүн дунд өнгөрөөсөн миний амьдрал бөө болсноос хойш ингэж төрөл арилжих гэж дээ. Гэр бүлийн хэдхээн хүн, найз нөхөд хэдхээн хүн дотор л би амьдарч байждээ.






No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.