Saturday, November 10, 2012

Амарбаясгалант 5


...Үдээс хойш нь Хайрханд очиж бөөллөө. Хоёр ч хүний хэнгэрэг ташив.
Юуны учир хэнгэрэг ташсаныг шалгатал манайханыг дагаад тойроод түвд үсгүүд, ламнуудын сүнс эргэлдэн байв. Түвд үсэгтэй хэрхэн байлдахаа би л лав мэдэхгүй байв. Өмнө нь Чөөгийнүүдтэй үзэлцэж явсан болохоос биш үсэгтэй байлдаж байсан түүх надад байхгүйдэг. Утаа урд талд нь Бүү гэсэн үг тавина гэх боловч түвдээр Бүү гэж би ямар бичиж чадах биш. Баллуур бариад ч арилахгүй, энд тэндээс нь зулгааж үзээд залхуу хүрэв. Энэ тэнэг юмнуудтай орооцолдохоос дургүй хүрээд хаячихав. Тэгээд ч тэдний аюулыг би таньж мэдээгүй байв.

Дээр бас бидний хооронд болсон яриа бичлэгүүдийг сийрүүлсэн бөгөөд сүүл хэсэгт нь хэнгэрэг таших үеийн хамгаалалтууд бидний алдаа оноог Хаан хэлж өгсөн юм. Би ч маш их ядарч сульдаж байсан ч шөнө нь дайнд явсан юм даа. Хамаг зэвүү дургүй хоёр зэрэг хүрсэн тулдаа л дайтсан байхдаа хөөрхий.

....Ийм л хачин жигтэй явдал бид нарт тохиосон юм даа. Сэжиг гоожмоор зэвүүн түүх сонссон би тавтай тухтай унтахдаа манатай дургүй хүрсээр дайн хийхээр шийдсэн юм. Шөнө нь би Амарбаясгалант руу дайнд явсан бөгөөд Утаа болон Дууны багш бид гурав сүнсэн биеэрээ явлаа. Тэнд дайтаад Хар Сүлдүүдээ босгосон боловч гол амийг нь таслалгүй эргэж ирэв. Надад ямар ч тэнхээ тамир алга болсон учраас тэнхээ орж байгаад эргэж дайтахаар болов. Сониуч Утааг ганцаараа тэнээд очиж магад гээд хүлж хаяад унтаад өгөв.

Өдөр нь хотол айлын толгойтой бүхэн л засал хийлгэв. Заслыг яаж хийдгйиг яруу тодоор бид олуулаа нүдэн дээр нь үзүүллээ. Нэг халзан хүн ирээд хэн ахлаж явааг асуучихаад алга болов. Тэр хүн л ганцаар засал хийлгэсэнгүй. Бодвол Амарбаясгалантад мэлмий нь нээгдсэн мэдрэл нь гайгүй лам байдаг юм байлгүй дээ. Туршуул нь явсан бололтой. Ингээд бид хөдлөх гэтэл Ундрахуй удганы бие муудав. Түүнийг янзалчихаад машинуудаа шалгатал манайхаас бусад нь бүгд жатгалагджээ. Манайханы биес тавгүйтэж шалгатал  баахан лам нар түвд үсгүүд наалдчихсан байв. Мэлмийтэй удгадууд ч шалган, энэ замбын багажаараа ч шалгаад бид үймэлдэж гарав.

Улаанбаатар явах учраас зам зуур гай тарихаас сэргийлэн би бөөллөө. Тэднийг зайлуулж дөнгөөд машинуудаа дүрийг хувирган дахин хэмжиж үзэн бүр батлан байж санаа амрав. Бараг Улаанбаатар ортол маш их манантай байлаа. Багш уншиж байсан номоо ярив. Манан тавиад нуугдаж явсан гэдэг нь ийм л юм болохыг хэлж байж дээ хэмээнэ. Улаанбаатарт шөнө орж иртэл манайхан утсаар дуудлаа. Ундрахуй хөл нь мэдээгүй болж тэврүүлчихэж, хэд хэдэн улаач бөөлжиж, бие нь мууджээ. Нэгдүгээр хороолол хавьд зогсоод бүгдийг нь янзлав. Лам нарыг чавчихаар толгой нь үржээд байх аж. Би өвөөгөө дуудан байж лам нарынх нь учрыг олуулав. Миний аавын аав лам байсан бөгөөд одоо Онгод бөгөөд ламын холбогдолтой бүх л зүйлийг төгс дардаг. Үнэндээ лам өвөө маань Хувилай жанжин болж төрж байсан түүхтэй. Хувилай жанжин удмын хараал жатгандаа гаргууд байсан ба лам болж төрөхдөө ч харын хар муу муухай бас шарын жатгуудыг дарахдаа  харин ч нэг гаргууд эзэмшжээ.

Шөнө дунд гэртээ ирээд үсрээд уналаа. Гэвч би бас нилээн сулджээ. Миний амьсгал боогдон байсан ч залхуу хүрээд унтаад өгөв. Өглөө сэртэл бүр бие сулджээ. Хоёр хоног хэвтэв. Хамаг амьсгал хүндэрч миний бие зулын голд ороогдох мэт, хүрдний голд хунигдах мэт мэдрэмж төрөн босохоос дургүй хүрэн нойр хүрнэ. Бөөлөх гэтэл нойр хүрээд маанаг мэт болжээ. Тархи унтаа байдалд байлаа. Харин хоёр хоног дараа Утаа манайд ирэв. За чи миний гарт бичигдсэн зүйлийг дуурайгаад бичээдэх би бөөлөхөөс залхуу хүрч нойрмоглоод нэг л хачин байна гэв.

Тэр миний гарт байгаа бичгүүдийг хуулж бичив. Дүрс үсэгнүүд хуулав. Түүнийг орчуулаад монголоор бичнэ. Хуулаадах гэв. Орчуултал  ХҮМҮҮНИЙ ГОЛЫГ ТАСЛАХ гэсэн ханз үсгүүд байжээ. Айййй хөөрхий даанч зулын голд эмрэгдэх мэт шахагдаад би хөдөлж ч чадахгүй байсан байжээ. Зэвүүн юмнууд. Эднийг яаж алах вэ гээд эргээд л хэвтээд өгөв. Толгойдоо бодлоо. Хэрхэн ханз болон түвд үсгүүдтэй байлдах билээ дээ.

Гэрлийн өргөөнд бичээд тавилаа монгол бичиг сурмаар байна, титэм сүүл гэх мэтийн тухай асуув. Утаагийн нөхөр хуучин монголоор бичигдсэн ном өгч явуулжээ. Түүнийг тэврэн хэвтэж цээжиндээ наав. Монгол бичиг унших биш нүдний улай гээч энэ л байхдаа. Номыг тэврээд унтжээ. Харин сэргэхэд бие хөнгөн сайхан болсон байв. Монгол бичиг маань л тэр зэвүүн үсгүүдийг алдаг юм байна. Тэр муу дөрвөлжин үсгүүд, араасаа бичигддэг болон урдаасаа бичигддэг хэвтээ болон цагираг, гогцоорсон бүх л бичгүүдийг Монгол бичиг маань голд нь босоогоороо ороод л ЧАД хийлгэх ажээ. Хүмүүний голыг таслах гэх тэр ханзнуудын голоор нь шааж ороод л эргэлтийг нь буруу эргүүлчих ажээ.

Хахаха янзтай. Яг л шрупээр шрупдэх зарчмаар зөв эргэвэл чангална, буруу эргэвэл суллана. Хамаг бичгүүдийг голд нь ороодп эргүүлэхэд л Жууууууунннн гээд л сайхан бөөгнөрүүлээд хамаад авна. Монгол бичгийн Титэм юу гэсэн үг гээч. Толгой тархиараа бодоо гэсэн үг. Бичиг бичгийн Хаан нь Монгол бичгээс зайлшгүй. Босоо оршдог. Дээрээс доош нь захиралдаж боссдоно шүү дээ. Хаан бичиг минь агуу аугуу.

Монгол бичгээ цааш нь бодоорой. Шүдээрээ жажлаад гэдсэндээ чихэж орхино. Хайчаараа хайчлана. Шилбээрээ шилгүүрдэнэ. Сүүлээрээ савлана, Гэзгээрээ ороож боомилно гээд л дайчаан дайчин. Монгол бичгээ сурахгүйгээр Бөө хүмүүс цааш хөгжих боломж үгүйг ингэж сурсан юмдаа. Мөн улаач нарын удмын тамга болон, пайз,  нэрсүүд нь монгол бичгээр л гарч ирдэг. Үүнийг нь монгол бичиг мэдэхгүй бид яг л дуурайлган биччихээд уншиж чадахгүй. Арай гайгүй нь үсэглэнэ. Овоонуудаа дуудан уншуулж байж учрыг нь олдог юм. Ингэж би гээч монгол бичгийнхээ хүчээр амин голоо зулын голоос салгуулж эрч орсон түүхтэй. Би Утаатай хамт дахин Амарбаясгалант руу дайтан байж үлдээсэн улаан бэлзэгнийхээ эзнийг жатганаас сулласан юм. Утаа бид хоёр олон дайнд орж олон зүйлийн учрыг будлин байж олсон доо. Хориулсан Онгодуудын хулгайг ч бас хийнэ. Байлдаж лай болж байснаас сэмхэн очоод хамаг Онгодуудыг нь суллачихвал урамтай сайхан байдаг. Алдагдсан тэр олон Онгодууд дахин баригдахгүй бөгөөд хорьсон дуракуудыг ёстой нэг болгож өгөх цаг өөрсдөд нь эрхийг нь өгдөг. Уг нь нэг айлын Онгодыг суллахаар очих ч бусад олныг нь орхиж чадалгүй бүгдийг нь суллачихдаг.

Түүнээс хойш маш сонирхолтой адал явдал дайнууд үргэлжилсэн бөгөөд Чойжин ламын дайны тухай инээдтэй түүхээ заваа гарахаар бичимж.  Нэг сонин явдал нь хэд хоногийн дараа ТВ гээр Амарбаясгалантын нэгэн лам дахин Бумбын ёслол хийхгүй харин Дарь Эхийн ёслол хийж байх болно гэж ярихыг сонсоод гайхснаа Утаа ирж хэлэв. Би сонирхож тэр нэвтрүүлгийг үзсэн ч үгүй. Манай өргөөний Хан Хурмаст л харин түүнийг үзэхээр ухараадаг Юунивишэндсэн байх даа. Ламтай холбоотой хөгтэй явлууд мөн ч их болсон доо. Дарь эхүүдтэй холбоотой бөөн адал явдал болсон.

Бумба гээч тэр гамшигуудтай байлдах гэж бөөн явдал болдог. Түүхийг нь сонссон ойр дотныхон маань баяжихаар авч байсан Бумбаа өгч амьгүй болгуулах гэдэг учраас бас хэд хэдэн хачин үйл болсон.  Хурцжавхлан биш шүү манай өргөөний Хурцаа зайран маань нэг хүний бумбыг санамсаргүй нээгээд бөөн дайн болон хоёр хоног сүйд болсноо ярьсан. Тэр хүн бумбаны мөнгийг хайлуулж юм хийлгэх гэсэн бололтой. Дархан зайран маань санамсаргүй нээж баахан хар Чөөгийтэй үзэлцсэн байдаг.

 Олон жил бөөлсөн туршлагатай зайран маань өргөөнд морилсноос хойш ихэд тус хүргэн Өргөөнийхөний хэнгэрэг хэцийг урлан, олон хүнийг босгон өгч, улаач нарыг хээрийн сургууль хийлгэх биежүүлэх, Онгодуудаа бүрэн суулгах дасгалыг хийж өгч Тэнгэрийн үйлд зүтгэн буй билээ. Өргөөний олон жил бөөлсөн Сэлхэнцэг удган бас л нойр хоолгүй зүтгэн байгаа.  Саяхан эмч маань бид гурвыг барьж аваад нэг нэг дусал залган нам хэвтүүлсэн юм. Бид Онгодуудын чуулгантай холбоотойгоор цаг наргүй ихэд хичээн байсаар гурвуулаа Мээеэгийн ядаргаанд ороод солийчихжээ. Би хүн амьтантай уулзан ярьсаар дуслаа залгуулах завгүй байсаар өрөөнд ортол нөгөө хоёр маань аль хэдийн дусал залгуулаад удчихаж. Гүйцэт түрүүлнээ хөө гээд би хажууд нь хэвтлээ. Эмчийгээ гарангуут дуслаа жирийлгэдэг дээр нь тавьчихав. Эмч улаач маань ирээд түргэдчихэж гээд удаашруулчихаад гарав. Дахиад л жирийлгэчихэв. Эмч улаач ирээд л удаашруулна. Цааш харангуут нь жирийлгэнэ. Ингээд л дусал биш үер болгон оруулсны хүчинд тэр хоёрыгоо гүйцэт түрүүлээд босон харайлаа. Энэ Түмэн Онгодын Чуулган дуусвал тааваараа ажлаа хийх юмсан. Одоо ч хугацаа нь дөхжээ.

...Дундговь явахдаа хоёр ч айлын бумбыг авч явж цэргүүдийнхээ сургалтанд ашиглав. Манайхан гахайн цус захиулан авахуулж байв. Бүүр Сэлэнгэ явахаас өмнө авчирсан литр таван зуун гахайн цусыг хөргөгчид хийхээ мартсанаас болж өмхийрчээ. Энэ муухай өмхийрсөн цусыг Дундговь явахдаа авч явсан.  Би цэргүүдээ дугуй тойрог болгож байгаад эхлээд хүн тус бүрийг хэмжиж үзүүлэн зүгээр байгааг нь нүдээр нь харуулаад Бумбатай байлдах дайнаа эхэлсэн юм. Голд нь байх тэр Бумбуудаас өчнөөн Чөөгий гаран манайхан руу дайрсан юм.

Гэвч манай Буурлууд тэднийг жаахан тарвалзуулчихаад  дарав.  Нөгөөх гахайн цусаараа шившлэг хийхдээ хэлэх үгүүдийг сонсоод миний хөх инээд хүрч байлаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энийг л хэлдэг байхнээ гэж бодов. Хужаа нар Хөх Монголын маань уул усыг бузарлан, Бороо оруулахгүйн тулд Гахайн толгой шатаан жатга үйлддэг. Одоо гахайн толгой шатаавал харин ч эсрэгээрээ болох бизээ. Бумбатай байлдсаны дараа дахин хэмжилт явуулж сая хэн хэн дайралтад өртсөнийг нь нүдэн дээр нь харуулан байж бас Бумба дахь Чөөгийнүүдийг хэмжихэд байхгүй болсныг нь нүдээр нь харуулав. Энэ мэтээр Бумбын түүхийг сонссон нөхдүүд бумбаа надад өгч Чад хийлгэж эхлэв. Гэвч би бумбатай байлдах ёстой дургүй. Бөөн хүчээ авсан Чөөгийнүүд. Баргийн бөөд дарагдаад байдаг нь сонин л байна гэмээр зэвүүн нөхдүүд байдаг юм.

Дайн дууссаны дараа цэргүүдээ дахин хэмжихэд зарим нь харвуулсан зарим нь гайгүй байлаа. Үдээс хойш хадам Буурлууд ирээд хэлэхдээ хийгээр ирж байлдахыг чинь харлаа. Зарим чинь байлдах байтугай мэдэж байгаа ч юм алга. ... хан улаач л дайтаж мэдлээ дээ хэмээн манайханыг зэмлэв. Хахаха дайтахаар сууж тойрсон нь их юм хэмээн би цэргүүдээ өмөөрч бодлоо. Би бүр анх дайн хийхдээ яалаа даа. Дайны дундуур Онгодоо дуудаж авчраад эмээд минь хайртай шүү гээд дамжуулаад өгөөч гэж байсан тэнэг байлдагч байлаа шүү дээ. Жинхэнээсээ дайн болдог гэдгийг ердөө ч ухаарахгүй байж билээ.  Намайг бодвол манайхан миний энэ түүхийг сайн мэдэх учраас Онгодуудаа дайн дунд нааш цааш гүйлгэхгүйдэг. Тэгэхээр миний мангар цэргүүд манлай цэргүүд болох нь гарцаагүй юм чинь дээ.

Мөн Хадам Буурлууд маань өмнөх андгайгаа сахин манай таван жанжиныг дайн тулаанд сургах амлалт авч өөрийн улаачаас өөрцгүйгээр сайтар бэлдэж заана гээд сургалт нь нэгэнт эхэлжээ. Хаан болон Хадам Буурлуудын хэлэлцэхийг анх сонсоод гайхаж байж билээ. Би бол бараг бүгдэд нь л заамаар байтал Хадам Буурлуудад арван хүн өгөх гэтэл авахгүй нааш цааш наймаалцсаар таван хүн л сонгож авсан юмдаг. Энэ хэдийг маань Тусгай салааныхан гэдэг нэрлэдэг  болжээ. Нэг эмэгтэй болон дөрвөн өрлөгийн улаач нар бий. Лав л хамгийн сүүлийн байлдаанд Хадам Буурал бүгдийг өөр лүүгээ дайруулаад байлдахад хамгийн сайн нь Гээгэл хатан байна гэсэн. Гээгэл гэж Хааны нэгэн Хатны улаач билээ.

Чу мэргэн Улаачаа шахан гурав хоног дотор Аянгат удган дээр очиж Андгай ёсыг биелүүл гэсээр улаач нь ирэв. Туршлагатай мундаг улаач болжээ. Тэр бас таван улаачыг шөнийн гүйдлийн цагаар авч явж элдвийг үзүүлэн харуулан, хамгаалалт хэрхэн хийж байхаас өгсүүлээд нарийн нандин юмаа заахаар болов. Таван хүн авахаар зохицсоны дараа   Би заль хэрэглээд Чу мэргэний өргөө рүү явуулахдаа Тав дээр нэмэх нь Нэг үнэгүй хэмээн нэгийг нэмээд зургаа болгочихов. Хэхэхэ авахгүй гэж буцаагаагүйг бодоход зөвшөөрсөн юм байлгүй дээ. Энэ хэдийг маань аймшгийн зургаа гэж нэрлэдэг гэнээ хэхэхэ. Энэ мэтээр хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай улаач нартаа шинэхэн бөгөөд тос нь ханхалсан улаач нараа шахаж өгч сургалтуудыг нь эрчимжүүлэв.

Манайхан улам улам олон болсоор нэмэгдсээр байгаа сурагтай. Би ном судар гээд улаач нартайгаа уулзаж амжихгүй байсан учир танихаа больжээ. Тэгж байгаад өргөөнд намайг танихгүй хэд нь очихоор минь өргөөнд бүртгүүл гэх байх даа. Манайхан цаг бага үлдсэнд сайн хичээн ухамсарлан Түмэн Онгодын Чуулгандаа биеэ асар сайн бэлдэж эхэлжээ. Харзны усанд орж, халуун гал дээр бууж, гүйж харайж, өдөр шөнөгүй бууж хөл гарын болон бие сэтгэлийн чухам л бүх дасгалуудыг олон жил болсон зайран , удгадуудын удирдлага дор хийн суралцан байгаа нь яг л цэргүүд шиг ажээ.

Нэг удаа сүнснүүдээ гаргах дасгал хичээл орсныг уншиж байхдаа миний инээд хүрэв. Өргөөнийхөнийгөө Сүнсүүдээ солиод оруулчихвал яах болоо хэмээн ургуулж бодоод баахан баясав. Дуулдаг нь дуулдаггүй таг солгой болж дуулдаггүй нь уртын дуу дуулаад л, номхон дөлгөөн нь ааштай хэл амтай болж, намуухан тайван нь год год харайгаад л унавал яах болоо. Сүнсүүдээ солив гээд бичтэл тэд бас төсөөлсөн бололтой. Зарим нь дууны багшийн сүнсийг өөртөө оруулан сайхан дуулахыг хүссэн байв. За ер нь далд ертөнцийн энэхүү хичээл нь бодитоор эхэлсэн Харри Портерийн  сургууль мэт л болж дээ. Харин манайханд хөгшин залуу янз бүрийн насныхан байдаг нь онцлог.

Өргөөнд нэгдэж эхэлсэн олнууд дунд хэл амтай буруу зөрүү ярьдаг нөхдүүд үе үе гарах юм. Судар уншиж өөрсдийгөө гэгээрүүлэхгүй бол цаашид өргөөнд байх зай нь хумигдана гэдгийг албан журмаар анхааруулахгүй бол зав зайгүй надад тэнд очиж маргаан шүүх цаг алга учраас блог унших далимд нь анхааруулж байна.
Саяхан хэсэг шуугиан гарчээ. Хөгшин залуугаар нь хуваан, баян ядуугаар нь ангилан, шар сонинд гардаг үгүйгээр нь хэлэлцэн, өргөөнд түрүүнд би байсан хамаг зовлонг чухам бид үүртэл харь холоос хамаг сүүлд гарч ирээд эрх ямба албан тушаалыг минь авах нь гэсэн гэнэ үү. Аянгат удган шалдаковуудыгаа орхиод баяка нарыг дагаад баяжаад байна гэсэн гэнэ үү.

Өргөөнд анх байсан байгаагүй нь ер хамаагүй. Өргөөнд одоо ч ороогүй ч надтай аль эртнээс холбогдон чухал ажлаа хийж буй улаач нар ч бий. Энгийн хүмүүс ч олон. Энд тэндгүй ийм олон хүн бий. Зарим нь асар их ажилтай, зарим нь наад пийпай группыг ажиллуулж орж мэдэхгүй зөндөө хүн бий. Тус тусдаа олон групп байсан нь одооноос нэгдэн нийлж эхэлж бие биенийгээ харж эхлэж байгаа. Гэтэл зарим ухвар мөчид нь зөвхөн Гэрлийн өргөөнд байснаараа түрий барин давшлах нь зохисгүй. Хааны айлтгалыг түмэнд түгээх, ирсэнийг олонд таниулах, олон түмнийг өргөөндөө нэгтгэх эрхэм зорилготой байгуулагдчихаад ирсэн олныг нь дугаарлаад хэл амаа бэлүүдээд байх байсан бол үлийгээ хийж байгуулсан юм бэ гэж асуумаар байна.

Хийх үйл, зорилгоо сайн мэдэж байж үйлдэх ажлаа хийж баймаар. Ирсэн олон руу хялав цалав хийн, элдэв санааг түмэнд ургуулан хэлж нааш цааш татан түлхэж ундууцах нь хэн хүнд таатай сэтгэл төрүүлэх үү. Зөвхөн ядуусын бүлэг байх ёстой юм бол зөвхөн Ядуусын Гэрлийн өргөө гэж бичих нь яагаав. Алтан судар уншихдаа өөрсдөө Хижи болохгүйн төлөө сударт өгүүлсэн гучин таван эрдмээр л ажиллах ёстой.
Олны танил ирсэн ч олиггүй хэмээн шар сонинд итгэн ярих байсан бол өөрсдийгөө нэг хармаар. Та бүхнийг надтай хамт Бөө групп гэж шар сонинд юу юу гэж гүтгэдэг билээ. Ялгаа байхгүй бус уу. Зовлон нэгтэй Анд чинь зүрх сэтгэлийн дуудлагаараа л ирж байнадаг. Харин ч ийм хүмүүс ирж буйд талархан хайрлаж хүлээн авах ёстой бус уу. Хэн ч биш дуурсах алдаргүй амьдарсангүй. Олны танил болж амьдарсан гавьяатай л байнадаг. Намайг л лав Гачууртын нохой ч танидаггүй байсандаг. Би өөрөө хэн ч таних гавьяа байгуулаагүй амьдарч байсны жишээ энэ.

Иймээс ямар нэг хэлбэрээр олны танил болно гэдэг бол нохой шувуу шуугуулсан нэртэй төртэй хүн шиг амьдарч байсан гэсэн үг. Гэтэл Өргөөнд гүйгээд ороод ирвэл тамгатай тэмдэгтэй бэлтгэлтэй байсан Тэнгэрийн бас л нэг үр гэдгийг анхаар. Шар сонин, алаг сэтгүүлийн бай бол өөрсөдтэйгөө адил хувь тавилантан гэдгийг ухаар.
За тэгж байтал Баян гэдэг нэр гарчээ. Баян байх нь хэний буруу юм бэ? Мөнгөгүйгээр та нар Тэнгэрийн үйлийг төгс сайн хийж чадах юм уу. Алтан сударт ч татварыг зөв оноож байж Их Монгол Улс хөгжсөн хэмээн бичсэн бус уу. Татвар гэдэг чинь одооныхоор бол мөнгө мөн биз дээ. Өргөөнд ирсэн боломжтой хүмүүс нь өөрсдөө боломжоороо хэд дахин илүү мөнгө төлж өгч байна. Амьдралын боломж муутайнууд нь татвар төлөхгүй л байнадаг. Дундууд нь болон оюутнууд бага татвар төлж л байна. Огт татваргүй бол яаж цааш үйл ажиллагаагаа явуулах юм бэ? Татвар хариуцсан хүн нь тайлангаа тавьдаг биз дээ.

Удган намайг баян хүмүүсийг дагаад баяжиж өгч байна хэмээн хардах ажээ. Хэн ажил хийдэгүүдтэй нь би ажилладаг болохоос цэцэрхдэг, ажилд саад болдог нөхдүүдтэй хэн ажиллах вэ? Сэтгэлээсээ хүмүүс бол баян ядуу гэсэн сэтгэлгээ төрдөггүй. Тэд үгүй ядахдаа л судар тайлж буй олондоо аяга хоол хийгээд өгчих хүсэлтэй ирээд л явдаг. Сая нэг сарын дотор таван судар тайлах үед бид хэрхэн ажиллав аа???
Өдөр бүр түгжээнд өртөж арай гэж үд дунд цуглаад хэдхэн цаг болж байтал хаах цаг нь болж бид тарна. Уншдаг улаач нар надтай хамт явдаг байлаа. Утаа, Сансараа, Ану гээд л уншдаг бид хэд бичлэгүүдээ сийрүүлэх хэсгүүдэд өгнө. Бидний энэ зовлонг харсан  сайхан сэтгэлтэй баян нь бөөнөөрөө хонож өнжөөд түгжээнд түгжирэхгүйгээр өдөр шөнө тааваараа тайлах боломж олгон гэрээ суллаж өгөв. Үүний улмаас үтэр түргэн хугацаандаа тайлах нэг шалтгаан дэмжлэг болсон юмдаг. Энд баян нь ч оролцон гэрээ өгөв. Ядуу нь хамт байж тайлалцан уншив. Ажил хийдэг зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүст баян ядуу гэсэн ойлголт байдаггүй. Сэтгэлээрээ баян учраас бүгд гар нийлдэг юм.

За олуулаа нэг дор цуглан хийх бидэнд гэрээ цэвэрлэх, хоол хийхэд цаг үрүүлэхгүй гээд Тоонолжин ирэв. Уншдаг хүүхдүүд нэмэгдэн, газар дээр нь бичлэгийг нь түгээх компьютерт сайн Шүрээ, Гансүх., Гэрэлт Од нэмэгдэн өнөр өтгөн болов. Өнөр өтгөн бидний идэш уушид туслан сэтгэл гарган ирэх хүн бүр тортой юм барин гүйсээр бид өлсөж цангах байтугай бод идсэн боохой мэт таргалав. Лав надад гүзээ ургаж халин одсон юмдаг. Ажил хийж буй бидэнд баян  ядуу, хөгшин залуугийн ялгаа л лав гараагүйдэг.
Хөгшчүүд нь алдаа шалгах, арга ухаанаа хэлж өгөх, алив юмыг зохион байгуулах туршлагаараа залуусдаа туслан, залуус нь үтэр түргэн шуурхайгаар энэ цагийн компьютерт өрж гарсан юмдаг. Бидэнд ийм их ажил байтал ажилд оролцоогүй нөхдүүд л ар хударгаар хэл ам гарган өргөө хотыг үймүүлсэн байх юм. Ер нь хатуухан хэлэхэд хэний төлөө уг удмаа залж улаач болсон юм бэ? Надад ажил хийж өгөх гээд, миний өмнөөс бөөлчих гээд байгаа юм биш биз дээ.

Уг гарвалтай нь залгуулахад нь ам хэлээ нэмэрлэж өглөө, заримынх нь Чөөгийг үнэгүй хөөж өглөө, өөрсдөө дэвшин дэмжих хамаг л арга ухаануудыг нь чадах хирээрээ л үнэгүй зааж өгч, чадах хирээрээ л өргөөний бусад нь зүтгэж байна. Хөдөө явнаа унаа өгсөнгүй, хэлсэнгүй гэхдээ ичвэл яасан юм бэ? Энэ олон улаач нар луу нэг бүрчлэн утасдаж би хэлэх болж байна уу. Яагаад Гэрлийн өргөөний улаач нарын булан байгаа вэ? Өөрсдөө ороод зарлалаа уншихад яанам. Ямар нь болохоор сэрэглэнтээд машин олоод байгааг ухаар. Хар санаагүй улаач нар нь баян гэх нөхдүүдтэй утсаар яриад л зай байвал сууна шүү гэхэд хэн нь ч зайчлаад л аваад явдаг, явсаар ирсэн. Хар хорон санаатай хирнээ, өөрийн төлөө биш хүний төлөө бөөлж өгөх гэж байгаа нөхдүүд л унаагүй хоцроод байгаа бус уу.
Унаагүй ч сэтгэл нэгтэйнүүд нь нэгдээд өөрсдөө унаагаа хөлслөөд л хөдөө гадаа холын замд яваад л ирсэн. Тэд хэнд ч туниж байсангүй. Харин ч зориглоод явж байсныхаа ачаар Онгод Тэнгэрүүдээ улам л хүчжүүлсэн. Би ч сууж явж буй унаандаа боломжоороо хөлсөө төлөөд л явдаг шүү. Машин чинь бас хоол иддэг. Түүнийг нь мөнгөөр авдаг. Хайрцагт сэтгэхээ болихгүй бол Өргөөнд хагарал үүсгэх аваас хэн хичнээн гавьяатай нь хамаа үгүй шүү. Аянгатын хувийн ажлыг биш Тэнгэрийн ажлыг өөрсдийн улаач болсон үүргээ биелүүлж байгаагаа ухаарах цаг болсон. Тэр чуулганд яагаад Буурлууд чинь орох гээд тэмүүлээд байгаа юм бэ? Бүгдээрээ миний Буурлууд бөөлөх гээд байгаа биш биздээ.

Яагаад энэ Чуулганд ач холбогдол өгөөд Онгодууд зүтгээд байна вэ? Энэ бол Буман жилдээ нэг удаа Тэнгэр эцэг залардаг, Түмэн жилдээ нэг удаа Ерөн Есөн Тэнгэр буух, мянган жилдээ нэг удаа шинэ эринийг эхлүүлэх ийм л чухал бөөлөө бөгөөд маш их үйл бүтээх юм.
Улаач нарын хувьд бол гайхалтай юм болно доо. Өвөг дээдүүд отог омгуудын хураагдсан шидүүдийг дахин хуваарилан өгөх Тэнгэр Газрын нэн чухал Хуралдай юм. Шидэнд шунаж оролцвол сүйрэх болно. Учир нь сүүлийн удаа итгэл үзүүлэн сэргээх бөгөөд түүнийг дааж авч явж чадахгүй Отог омог үндэс нь тасарна. Үндсээрээ устсан отог омгуудын шидийг өөр омгийн улаач нарт хүртээх юм. Иймээс Отог Овгуудын мандан бадрах болон уруудан доройтох нь ердөө л Улаач нараас шалтгаалдаг. Хэн идэвхи зүтгэлтэйгээр Тэнгэрийн үйлд хоёргүй сэтгэлээр оролцоно тэр л хүртэх ёстойгоо хүртэхээс уралцаж, уралдаж, хар санаалсан хирнээ залхуу хойргонууд болбоос хоосон хоцрох учиртай. Иймээс ч би шаардлагаа хатуу тавих болно.

Гэтэл Түмэн Онгодын Чуулганд миний өмнөөс орж хэц дэлдэж өгөх мэт авир гаргах нөхөд мэр сэр харагдав. Өмсөх хувцас бэлдэж өгөхгүй бол орохгүй ч гэх шиг. Баян нь ороод ядуу нь орохгүй нь ч гэх шиг. Өвлийн хүйтэнд бүтэн нэг өдөр дэлхийн төлөө биш юм гэхэд өөрийнхөө удмын төлөө бөөлчих сэтгэл зүрхгүй бол хэн уриад байгаа юм бэ. Дулаан гэртээ суугаад бөөлж байвал л барав гэж. Ер нь бүртгэлийг гуйж явуулаад байх шаардлага ч үгүйг сайтар анхаар. Орох юм бол эртхэн нэрээ өгч, бэлтгэлээ хангасан нь дээр шүү. Бид ажил хийх гэж байгаа болохоос бус ямар шоу тоглолт хийх гэж байгаа биш. Тэгээд ч хаа хол хотоос гадагш бөөлөх учир улаач нар хувийн бэлтгэлээ сайтар хангахгүй бол хариуцлагыг хэн үүрэх вэ. Иймээс гэрээ байгуулан хөл гарын үсгээ зурж байж л орохоос бус надад ажил хийж өгөөд байгаа юм биш шүү.

Би ч яахав миний өвөг дээдүүд оролцох учраас улаачын үүргээ яаж сайтар биелүүлэх вэ. Энэ буман жилийн гурван том үйл давхцсан үйлд яаж ийгээд орчих юмсан, дахин ийм том үйл намайг амьдад Тэнгэр Газартаа зохиогдохгүй шүү дээ. Ганц удаа л хийгдэх бөгөөд дахин хийхгүй. Ганц мянга байтугай хэдэн мянгуулаа байлаа ч яг ийм үйл хийх нь дахин тохиохгүй билээ.
Ганцаар одоод энэ их үйлээс хоцорсноос олуулаа дэмнэлцээд бөөнөөрөө жигд хүртэх нь хамгийн зөв юм. Зөвхөн өөрөө л энэ үйлд голлож байгаа мэт зарим нь биеэ тоож хэд шаардуулж байж үйлд оролцон ихэрхэнэ. Үг хэлэхээр заавал урдаас үл бүтэх талаас нь дуугарч шаардуулж байж ч хөдлөх хүн байх юм. Миний махан биеийг хараад энэ авгайд ажил хийж байна хэмээн сэтгэдэг юм байхдаа. Хаан үргэлж хамт хянаж харж байдаг гэдгийг мартдаг бололтой. Ккк. Саад болох нэгэн байлаа ч бүгд ийм байсангүй. Олны хүч оломгүй далай гэдгийг харуулан нэгхэн сар дотор таван судар үйлдвэрлэсэн хамт олон дэлхийгээс хайхад хэцүү биз.

Таван судар маань миний гар хөлнөөс барин уншиж, бичсэн удган зайрангуудын тэвчээр билээ. Хэрэв тэвчээргүй бол уншлага бичлэг дунд өчүүхэн төдий өөр зүйлд ухаанаа одуулахад дахин хэлэхгүй бөгөөд өгүүлбэр нь утгаа алдагдан бичигддэг. Хэрэв энэ хүмүүс буусан Онгод Тэнгэрүүдийг хянах сонжих, зөрөх, өөрөө өөр чимээнд татагдахад сургаалууд тасалдана. Нэг суухдаа дор хаяж дөчин таван минутаас нэг хоёр цаг уншина.  Хувийн тэвчээргүй бол үүнийг бүрэн эхээр нь бичиж чадахгүй.
Мөн эдгээр улаач нар Онгодуудын айлтгалыг чанга удаан хэлэхгүй бол хэт сул, хурдан дуржигнуулбал бичлэгийг сийрүүлэх хүмүүс сонсож бичиж чаддаггүй. Тэгвэл Онгодуудын айлтгал утгаа алдан ойлгогдохоо болино. Онгодууд ч бас бидэнд зориулан орчин цагийн монгол хэлээр ярихдаа зарим үгийг асуудаг. Мэдэхгүй үгс бас гардаг. Бид бие биенээсээ суралцдаг ажээ. Унших улаач нар тэсвэр тэвчээртэй сууж сурах нь нэн чухал нь эндээс харагдана. Биеэ цэх шулуун суулган, оюун бодлоо чөлөөлөн чанга тод хэлүүлэх нь улаач нарын бас чадвартай холбоотой. Үүнд хэн ч суралцаж болох учир хичээн зүтгээрэй.

Бичлэгүүдийг дугаарлан ийш тийш тараан бичүүлээд эргэж цуглуулан нэгтгэх гэж бас бөөн ажмл. Үүнийг БонБон сайтар хийсэн билээ. Би л лав олон бичлэг л дунд төөрөөд алга болох юм байналээ. Сая судруудад хэд хэдэн бичлэг ороогүй үлдсэн байв. Үүнийг Бонбондолгүй явуулахаа мартсан бололтой бид.
Бичлэг сонсон сийрүүлнэ гэдэг бас л хариуцлагатай ажил.  Зөв сонсохгүй бол буруу сонсон Болохгүй ээ гэснийг нь Болноо гээд биччихвэл хэцүүдэнэ биз дээ. Над шиг таг дүлийнүүд бол барах ажил биш. Нэг урт үргэлжилсэн үгийн зохиол мэт бичвэл утга учиргүй тул шатлан сайхан бичэх ёстой. Бөөн алдаа бичвэл дараа нь бас л их цаг орорх учир хариуцлагатай сэтгэлээсээ бичиж сурах хэрэгтэй.

Алдаа хайж олж алдаачлана гэдэг бол бас бөөн ажил. Хэд хэдээрээ бичээд байхад л үг үсгийн алдаа гараад л байдаг нь хачирхалтай.  Над шиг бичсэн үгээ эргэж уншдаггүй нөхдүүд бол бөөн алдаа, бөөн дүрэм найруулга нойл болох бизээ.  
Тэгж байтал алдаа зассангуудыг ном хэлбэрт оруулан гарчиглах бүлэглэх гээд нилээд чамбай хүмүүсийн шаардлага гарна. Тэд бүлгээрээ ирэв. Хутагт маань Булганаасаа ирэн хэд хоног шадлан ерөнхий цэгцэд нь оруулав.  Түүнийг аль эрт алтан судрыг шадлуулан дахин дахин хийлгэж байсан нь учиртай байжээ. Эргэж ирсэн өргөөнийхөн маань бас алдаа уншиж засаад л явна. Хоноод суух боломжтой нэг нь байвч ажлынхаа зав чөлөөгөөр  явах хэсэг хүн бий.

Шөнө голчлон дөрөв өнгөрөөж заримдаа  өглөө радио эхлэх цаг хүртэл суун байж олны хүчээр судруудаа гараас гаргасан юм. Дараагийн ээлжнийхэн нь компьютерт сайн ирээдүйд Цахим Буурлууд болох улаач нар цуглан хэвлэлийн эхийг нь ягштал хийж орхив. Хамгийн гайхалтай нь Гэрэлт Од байлаа. Миний хэлсэн санаа яриаг тэр чигт нь амьд зураг болгочих онцгой авьяастай ажээ. Энэ хүүтэй эртнээс нетээр харьцдаг байсан ба түүнд захиалан хэд хэдэн зураг зуруулан бэлдэж байсан нь судрын маань зургууд нүүр болно гэж хэн санахав дээ. Харин энэ хүү маань Онгодуудынхаа шахаанд орчихсон бие нь татагнаад л явах учир судар тайлах зуур угаа яаралтай авсан билээ. Хээрээс буугаад ирэнгүүтээ л номны хавтасууд дээрээ ажиллав. Нэг удаа пир пар гэх бөөн дуу гарч гайхахад Гэрэлт Одын Буурлууд пижигнээд дайраад ороод ирчихжээ.

Үе үе юмаа хийж байхад нь дайрч орж ирэх хоббитой Буурлууд улаач нартайгаа уралдаад л ажлаа хийгээд байх юмдаа. Тэд ажил хийх гэж бууж буйг Улаач нар ойлгон өөрийн хар хорон сэтгэл, атаа жөтөө, ахархан бодлоо хаяхгүй бол том үйлийнхээ зорилгыг биелүүлж чадахгүйдэг. Мөн миний өмнөөс Бөө болчихсон мэт аяглахаа болихыг хатуу анхааруулж байна. Миний Онгодуудыг тэжээж байгаа мэт ихэрхээд байх хэрэг байхгүй. Өөрийн удам судраа өөрийн өвөг буурлуудаа таних ойлгох талаар ухуулан сэнхрүүлсэн би буруутай болох нуу. Та нөхдийн өвөг Буурлууд над ер хамаагүй бөгөөд нийлж нэгдээд үйлийг нь зөв хийлгэвэл л болоо болохоос бус Хаан буудгаараа айлган сүрдүүлж дарамтлан, мөнгө цаас авч би босгоогүй гэдгийг бодож явбал зохилтой.

Мөн би маш олон хүнтэй нэгдэн нийлж байж ажиллаж буй учир намайг тоосонгүй гэх мэт тэнэг юм ярихаа болимоор. Хэн өөрөө сэтгэн бодож идэвхи чармайлт гарган, надаас гадна бусад нөхдөө хүндэлж харьцан нэг баг болж чадна тэр хүн л Тэнгэрийн ажлаа, улаачын үүргээ биелүүлнэ дээ. Тэрнээс би ямар Хаан биш, Хаан шиг Хаан байж эрх мэдэл эд хөрөнгөөр хахсан биш эгэл нэгэн ажлаа хийж бүтээж яваа улаач гэдгийг ухаарцгаа. Илүүгээр дутууг нь болгочих санаатай элдэв хүмүүсийг хооронд нь танилцуулан хамтруулан ажиллуулж буй билээ. Баян нь ч байна, ядуу нь ч байна. Эгэл жирийн ардууд нь бий учир ийм хэлтэй амтай нөхдүүд эхлээд өөрийгөө нэг дүгнэчих. Дахин ийм зүйл гаргах аваас өөрийн үйлээ толгой даагаад чөлөөтэй явах эрхийг нь хэн ч хориогүй бөгөөд албатай юм шиг Өргөөнд ирээд амьтан хүн үймүүлээд байх албагүй шүү.

Гэрлийн өргөө бол гэгээрлийг түгээх үүрэг хүлээсэн өргөө болохоос бус Шид өгөх гэсэн өргөө биш. Нийтийн төлөө нийтээрээ зүтгэх өргөө болохоос бус залхуу, хэрүүлч нэгнийг ивээн тэтгэх байгуулага биш. Ер нь ажилгүй анхиагүй хүмүүст хоол өгч хувцасладаг Христийн сүмүүд олон байгаа шүү. Ажил хийе, гэгээрүүлэх үйлд хамтдаа зүтгэн, өөрсдөө боловсроё, бусдыг ухааруулах Тэнгэрийн үйлд зүтгэе гэсэн хүмүүс л орох болохоос бус Хааныг харъя, үзье гэх сониуч нөхдүүдийн цуглаан хийдэг газар биш. Оршин тогтноё гэвэл хэрхэн амь зуухаа бас бодох хэрэгтэй. Ухааруулах нэг зурагт хуудас хийх, тэнд ирсэн олныг хүлээн авч ажиллаж буй хүмүүс ч амьдрахын тулд мөнгө хэрэгтэй бус уу. Хэн ажил албаа, ар гэрээ хаяад тэнд үргэлж суух юм бэ? Энд ажиллаж буй хүмүүст урам дэмжлэг бас цалин хэрэгтэй. Иймээс энд ажиллаж буй зайран, удгадууд зохих хэмжээний төлбөрөө авч байх ёстой бус уу.

Ер нь ажиглаад байхад бусдыг муулж ирэх хирнээ өчүүхэн ч өргөлгүйгээр хамаг Чөтгөрөө хөөлгөөд хишиг буянаа дуудуулаад та нар ингэх ёстой гэх мэт аяглаад байгаа нөхдүүд ч их боллоо. Би тэнд бараг очдоггүй хааяахан л зар тавьж байж тусгай бөөлөө хийдэг. Гэтэл энд ажиллах бөө нар бас ар гэртэй, иддэг уудаг хүүхдүүдтэйг санацгаа. Тэд өргөөнд ирсэн олныг өдий хүртэл сайхан сэтгэлээр үзэн харж засал хийлээ. Зайлшгүй шаардлагатайг нь надад шүүж өгч над руу явуулдаг. Би судар номтой зууралдаад хүмүүсийг хүлээн авдаггүй ч найдвартай мэлмийтэй сайн удган зайрангуудынхаа явуулсан хүмүүсийг л боломжоороо цаг гарвал үздэг.

Өдөржингөө хүнд дарагдах мөртлөө байрныхаа түрээсийг дийлэхгүй цаг их байгаад дүгнэлт хийж үзлэгээ үнэтэй болгоосой гэж санал оруулж байна. Очсон нөхдүүд ч хүний хөдөлмөрийг үнэлдэггүй юмаа гэхэд Буурал Дээдсүүдээс ичихэд яадын. Сэтгэлээрээ өглөг өгөх хүн маш ховор бөгөөд бүх зовлонгоо яриж баахан үйлчилгээ авчихаад Баярлалаа гээд хэлээд гардаг хүн ховор байгааг харж байлаа. Бөө гэдэг бол Онгодоор үйлээ хийлгэдэг. Айлгаж сүрдүүлж, их мөнгө нэхэж, буруу бизнес болгодоггүй нь манай өргөөний бөө нарын онцлог. Тэглээ гээд ашиглаад давраад байх энгийн нөхдүүдэд ч бас хатуухан байхгүй бол амар юм болох нь байнадаг.

Энэ талаар хэн хэн нь бодож сэтгэж хүндэтгэлтэй харьцаж баймаар. Үүнийгээ өргөөний нэр хүнд гэж мунхаглах гишүүд ч их байна. Өөрсдөө мөнгө олох чадваргүй, олоод ирснийг нь хардана. Өгөх гэснийг нь баян гэж ад үзнэ. Өгөхгүй нэгнийг нь муулна.
Зарим нь Өргөөний гол ажил гэгээрлийн үйлүүдэд оролцохгүй хирнээ зөвхөн өөрийнхөө төлөө хээр бөөлөх, дасгал сургуулилтад нь үнэгүй хамрагдчихаад бусдыг гоочлон хэл амаа билүүднэ. Ийм нөхдүүдийг дахин шүүж, шүүлт явуулан өргөөний жинхэнэ гишүүн байх уу үгүй юу гэдэгт асуудал тавьж сурмаар. Нэг бол тэр сургалтуудаа хир боломжтой үнээр нь зааж бай. Улаач нар ч өдий болтол сэтгэл гаргасан багш нарыгаа үнэлэхгүй байгаадаа ичвэл яасан юм.

Нэг амьдралын бүх л үйлийг Хөрөнгөтөн, Социалист, Зах зээл гэх хэдхэн томьёонд оруулчихаад л эргүүтээд байгаагаа ухаарч амьдармаар. Хүн амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй, хөдөлмөрлөөд цалин авах ёстой, юм сурвал хичээх өөрөө гүйх ёстой, хүнээс сурж байгаа бол сэтгэл гаргаад багшийгаа сэтгэлээрээ үнэлэх ёстой, хамтарч байгаа бүх хүнийгээ хүндлэх ёстой, хөөрхөн муухай царайгаар нь хонь хурга шиг ялгахаа болих хэрэгтэй. Энэ бүх л зүйл зайлшгүй Жам бөгөөд үүнийгээ ойлгоод мэддэг бүх л ИЗМ ууд ээ нэгтгэн зөв гарцыг олох ёстой бус уу.

Гэтэл зарим нь ашиг олохоор хувиа бодон зах зээлдэж, зарим нь хүний гар харан ашиг харж социализмдаж, зарим нь ялтай мэт өдөр шөнөгүй хүний төлөө сохор зоосны үнэгүй боолын нийгмээр ажиллаад байгаа бус уу. Хэрхэн энэ бүхнээ ялгаж амьдрах арга ухааныг Алтан Сударт заасан байгаа. Үүнийг өөрсдөө ухаарч ойлгож гэгээрч байж зөв нийхэм байгуулах болохоос бус Онгодын хүчээр хийрхээд нэмэр үгүй.  Онгод болон Замбын амьдралаа зохицуулж байж л улаач болдог юм даа. Нэр мундсан биш УЯЛГЫН ОНОЛ гэж гаргаж бичиж ухааруулах гэж ядах Онгод Тэнгэрүүдийн жинхэнэ санаа ухааныг олж харж ялган таньж, зөв хэрэглэж байж л цаашид Тэнгэрийн үйл явагдах болно.

Яагаад Монгол Улс  Дэлхийг эзлэхдээ ИХ ЗАСАГ хэмээх хатуу хуультай байсан юм. Яаж оршин тогнож байсан юм бэ. Айл дээрэмдээд дээрмээр амьдарсан гэх нүү. Дээрмээр амьдардаг Хаадууд удаан оршиж байсан түүх байдаггүй юм. Хүн бүр үүрэг хариуцлагаа ойлгон  татвараа өөр өөрсдөдөө тааруулан төлөх сэтгэлтэй, зүтгэлтэй байсанд оршино.

Саяхан нэг улаач нарт зориулсан Гэрлийн өргөөний айлтгал уншив. Түүнд хөгшин баянууд хэмээжээ. Болиорой хөөе. Нэртэй нь бичвэл Шударга Үнэн гэж тооцоё. Зүрх сэтгэлээрээ зүтгэн байгаа хөгшчүүд маш олон байгаа юмсан. Тэдний ажлаа хийж сурсан байдал, хандах хандлага, үнэнч заныг залуучууд тэр болгон гаргаж чаддаггүй шүү. Тэднээс суралцах юм маш их. Үгийг нь сайн сонсож сурах хэрэгтэй. Тэгэхгүй л ээж аавтайгаа хэрэлдэж буй мэт л эсэргүүцээд байгаа залуучууд хэд хэд харагдсан. Хөгшчүүл нь хээрийн бөөлөө дээрээ юмаа хийгээд байхад залуус нь хэвтээд гуйлгаж буй нь ч харагдсан. Жишээ нь өргөөний татвар дээр огт татвар төлөхгүй хирнээ хамаг л сургалтанд сууж, хамаг л мэдээлэл мэдлэгийг үнэгүй авч байгаа улаач нар олон байна. Гэтэл хамаг мөнгийг нь өөрөөсөө гаргаад өгч байгаа хүн ч байна. Энэ хүнийг баян гэхээсээ илүү ямар сэтгэл нь агуу вэ гэж харах хүн хэд байна. Тэгчихээд өгөх ёстой өөрөө авах ёстой мэт сэтгэн юм л бол өргөөний ядуу оюутан бид гэж цээжээ дэлдэх нөхдүүд ч өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.

Ядуу оюутан юм бол бусад ажилд сэтгэлээсээ оролцон Тэнгэрийн үйлдээ зүтгээд байгаа нь хэд байна. Утаа гэхэд л хамаг чадлаараа л нялх үрээ хүртэлд орхичоод зүтгэж явдаг. Бид ч чадах хирээрээ л дэмнэж тусладаг. Энд ядуу хоосон баян тарганы нэг ч үг гарах сэтгэл байдаггүй. Учир нь тэр байгаагаараа л байж, өөрийн чадлаараа л бусдадаа тусладаг. Иймээс түүнд бүгд хайртай байдаг. Сэтгэлээрээ гүйж буй бүхнийг хараагүй биш харж байгаа ч боломж боломжоороо байх болтугай. Тор тороор идэх юмс барьж ирээд хоолтой ундтай байлгах хүмүүсийн хоолыг ядуу бид баярлалаа гээд л идэж байгаадаг. Засал ном хийгээд мөнгө цаас хураах завгүй бид судар номтой хутгалдаад хүний өгснийг л идээд явж байнадаг. Судрын ажлыг нь тэтгээд өгье гээд мөнгөө илүүчлээд л гүйх хүмүүс хагарсан баячууд биш ээ. Бас л хөдөлмөрлөж байж олдог. Гэхдээ тэд зарах юмандаа зарж гаргаж чаддаг нь зугаа цэнгэл, хүүхэн дарсанд мөнгөө гөвөх баячуудаас тэс өөр сэтгэхүйтэй байгааг яагаад ялгаж харахыг хүсдэггүй юм.

Иймд хэлэх ярих үгээ цэгнэж, бусад нь ч ойлгуулан хэлж өргөөгөө гэрээ өөрсдөө засч эхлэхгүй бол олон хүн нэмэгдэх тусам үг хэл олширч байгаа нь харагдлаа. Далимдуулаад хэлэхээ хэлээд авлаа. Уншигч бүгд өөрсдөө нэгийг бодоцгоо. Өргөөнд элсэхдээ анхнаасаа чадна, би энэ хүмүүстэй хамтарч ажиллаж чадна гэснүүд нь орж бай. Би тоо хөөх дургүй хүн. Ажилд саадтай хэл ам сонсож байснаас ам нийлдэг, гар нийлдэг хэд гуравхан нь ажлуудаа хийвэл үр дүнтэй. Өөрийгөө Биеэ засангаа Өргөөгөө зас хэмээн хэлмээр байна даа.

Хэн түрүүлж надтай уулзсанаараа биш хэн ажлаа сайтар хийж, өөрийнхөө төлөө сайн гүйснээр л амьдрал чинь Алтан судрын сургаалийн дагуу явахыг бодтугай. Миний энэ байр суурь бол хэзээ ч өөрчлөгдөхгүйдэг. Хэн мундаг нь боож хаагаад үнэд ороод байх аваас өөрийн дураараа хийх ажлаа сэтгэл амар хийтүгэй. Надтай биш Өргөөнийхөө хамт олныг сонсож, хүндэлж чадсангууд нь нэгдэн нягтарч үйлээ хийх ёстой болохоос бус надтай сайн байдаг, надад их тусласан нь энд хамаа ч үгүй. Бусадтайгаа хамтарч байж л нөр их ажлыг давж гарах жишээг Судар тайлах энэ үйл ажиллагаа сайтар харууллаа.

Ер нь хувийн зохион байгуулалт ажил хийх чадвар хүнд асар хэрэгтэйг залуучууд ойлгох хэрэгтэй.  Уншлаа гэхэд л тонгочоод ийш тийш яваад тэвчээргүй байвал тэр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Бичлэг сийрүүллээ гэхэд нил алдаатай, замбараагүй бичиж, дахиад хүнд ажил удахаар сийрүүлж өгч байвал ажил хийж чадахгүй байгаагийн шинж, томоор ч эхлүүлээд биччихгүй түүнийг нь бас нэг хүн толгойлж том болгохоос өгсүүлээд цаг үрж байхад сэтгэлээсээ хандсан нямбай хүмүүс нь маш цэгцтэй сайхан бичээд бүр өөрөө сэтгэл гаргаад санаа оноогоо өгөх жишээтэй. Алдаа заслаа гэхэд л өөрийнхөөрөө мэдэмхийрэн маргахын оронд бусдыг сонсоод нетээс болон өөр газраас давхар шүүгээд зөвийг нь тавих нь ажил хийж сурсан хүний шинж. Компьютерт суулаа гэхэд л шаардсан зүйлийг нь хурдан биелүүлэхийн оронд шалтаг хэлээд удаагаад боогоод байвал биеэ тоосон хүний шинж. Гэтэл зарим нь хамаг л юмаа ардаа орхиод хачин нямбай сэтгэлээсээ хийж буй нь олноос олон байлаа.

Бичээд уншаад өгөхгүй ч өдөр хоол идчих гээд хоол хийгээд, цай чанаад ирэх хүн олон байлаа. Миний чадах юу байна туслая гэсэн залуус олон байлаа. Баска цагаан гэдэг хүү өөрөө ирээд л туслан хүмүүсийн номд туслан байв. Надад нэг ном бий шүү хэрэгтэй юууу гээд л аваад ирэх хүн олон байв. Гэтэл үүний хажуугаар зөвхөн амиа бодоод яаж нэг засуулаад авхав гээд зүтгээд байх хүн гарах юм. Бид яаралтай хийх их ажилтай гээд байхад л заавал удгантай уулзана гээд чаргуулдчихаад нэхээд байх хувиа бодсон хүн ч гарч ирэв. Би гэдгээ жаахан хойш нь тавьж болдоггүй юмуу. Гэтэл зарим нь их ажлын хажуугаар саад болоод яахав гээд л өвдөөд л яваад байх нэгэн ч байх. Хүн гэж үнэхээр олон янз ажээ. Зарим нь онц хэрэггүй ирчихээд ажиллаж буй хүмүүст саад болоод чалчаад суугаад байх ч хүн байх юм. Бусдыгаа хүндлэх бусдын юмыг хайрлаж сурах хэрэгтэй байна даа. Хүний байранд байгаа бол цэвэрхэн амьдрах, тог усыг нь гамнах л хэрэгтэй биз дээ. Бид түүнийг төлөх учраас үгүй ядахдаа л ашиглаагүй гэрлээ унтрааж хэвшмээр. Өөрөө төлдөг бол ийм юм сурахгүй учраас хамтын хариуцлага гэдэг зүйлд орж байгаа бол нийтийн жишгийг хүндэтгэн байж л нэг баг болохыг сануулж байна.

Хэн ажиллаж чаддаг, хэн амиа бодсон, хэн залхуу хирнээ чалчаа, хэн чадалгүй ч сайхан сэтгэлтэй, хэн чаддаг ч биеэ тоосон, хэн атаархаад ам хэлээ билүүдээд байгаанууд нь аяндаа ялгараад ирэх болмой. Хувь хүнийхээ хувьд бол би зөвхөн өөрийн үйл хэрэг Тэнгэрийн үйлээ л хийнэ. Хийхдээ хэн нэгнээс хамаараад заалгуулаад байхгүй. Хаан Дээдсийнхээ үгийг л сонсоно. Харин яаж хийхээ санаа нийлсэн хүмүүсээс асууж сураглан тэдний туршлага, авьяас чадварт өгөх бөгөөд тэр хүнийг Тэнгэр зөвшөөрсөн бол баян ядуу, хулгайч дээрэмчин, алуурчин хядагч, хөгшин залуу, хүүхэд балчир, үхсэн Саддам Хусам нь байна уу амьд Овоомаа нь байна уу хамаа үгүй бөгөөд намайг тэрэнтэй энэтэй нийллээ гэх ичгүүргүй ярианууддаа ичээсэй. Хэнд ч хэн ч ойлгохгүй хирнээ нандин чанар байдаг юм. Дайсан хүнд ч үзэл бодолдоо үнэнч, үнэхээрийн бусдын чадахгүй тэр л хүн хийж чадах авьяас, агуу ухаан, хялбар хийх боломж, ур дүй байдаг учраас хүнийг гаднах өнгөөр нь, шар сонинд гарснаар нь бүү дүгнээсэй гэж бодно.

Мөн Хааны үеийн анд найз, эхнэр нөхөр, ах дүү хамаатан садан нь над еееер хамаагүй. Энэ замбад тэр нөхдүүдийн хийж явсан үйлийг улаач нар нь үргэлжлүүлэх учраас тэдэн шигээ нийлж хийж чадна уу, өөр бусадтай нийлээд хийнэ үү зөвхөн улаач болох хүмүүсийнх нь хувь ухаан билээ. Би ямар өөрөө Хаан биш. Түүний хайртай жанжинуудтай би ямар хамт амьдарсан биш дээ. Хувь хүн талаасаа би эмэгтэй бөгөөд өөр хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Би тэд нарын хий гэснийг л хийхээс бус өөрөө дураараа өөрчлөх эрх юу байхав. Хаан азаар эмэгтэй хүнд бууж гэмээр ч санагдах болсон нь олон олон эмэгтэй улаач нар судрын үйлд хүчин зүтгэж байгаа билээ. Шөнө хонож, орой оройтон завсар чөлөөгүй гүйсээр олон судруудаа гаргасан юм. Хаан зайран дээр буусан бол хартай хар юмнууд нь хардаад нилээн хөгтэй юм болох байсан биз. Эрхбиш хөгшин авгай болохоор удгануудын гэр бүлүүд амаа хавчин арай гэж байх шиг байна даа хэхэхэ.

 Бөөгийн шар группт намайг бичдэгт үнэмшиж байдаг бол бусдыг ч бас гүтгэж болдог гэдгийг анхаар. Боломжоор нь дуугүй байгаад байтал болохоо байгаад байвал дүрэм журмууддаа хатуухан заалтууд оруулахаас өөр аргагүй болдог ажээ. Их Засаг хууль яаж гарч ирснийг ухааруулж байна даа. Миний ярьдаг ам ганцхан учраас олон дахин ярих зав үгүй учир блогоороо дамжуулаад бодсон санаснаа шуудхан хэлчихлээ. Өргөөнийхөний нарийн үйлд би оролцоод байх шаардлага үгүй бөгөөд бие даасан толгойтой нэг байгуулага биз дээ. Өөрсдөө л мэдваа. Хэрхэхийг би биш Тэнгэр харж буй.

Анх орж буй нөхдүүдтэйгээ сайтар ярилцан яг ямар үйл хийх гэж байгаа зорилгоо сайтар танилцуулан үүнд сэтгэлээсээ оролцох улаач нарыг л өргөөндөө албан журмаар элсүүлж баймаар. Тоо хөөх шаардлага огт байхгүй. Түмэн Онгодын Чуулганд зуун улаач орсон ч Түмэн Онгод Чуулдагаараа чуулна. Мянган улаач чуулсан ч Түмэн Онгод Чуулдагаараа чуулах нь Тэнгэрийн үйл билээ. Гагц тэнд хэнгэрэгийн дууг таслахгүй. Мянган голомтын галыг таслахгүй байх үүргийг л Улаач нар дааж байгааг анхаарсугай. Иймд тооны хойноос хөөцөлдөх хэрэггүй бөгөөд чин сэтгэлтэй  Улаач нар маань цаашдаа өөрсдөө гэгээрчихээд Дэмч болох үүрэгтэй юм. Дэмч гэж юу хийдэг талаар судраас суралцах буй заа.

Амарбаясгалант болон элдэв адал явдалтай дайн тулаануудаас болоод би их ууртай болжээ. Бөө болноо гэдэг хүүхдийн тоглоом биш. Хариуцлагатай байхын тулд ухаантай, тэвчээртэй байхгүй бол ХАР СҮНС гэдэг юмныхаа учрыг олоод өөрсдөө түүхээ мэдэн зорилготой амьдрахгүй бол нялуурч байдаг цаг өнгөрч байгааг ухаартугай. Биднээс бидний хойч ирээдүй шалтгаалах бөгөөд алийн болгон эргүүтэж сууцгаах билээ. Манжуудаас л долоон дор байв гэж Хөх Монголчуудыг бүгдийг мунхруулж дийлнээ гэвэл гонжийн жоо голионы баас байлгүй.
Гадны хар санаатнууд хэрхэн алтан урагт бузар үр удмаа шургуулж байсан түүхүүдээс өгүүлсэн нь Сэрээч хэмээн тогшиж байгаа  нь энэ.
                        

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.